Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/02447

 

 

 

 

 

 

       2020        09         30  

 181/ШШ2020/02447

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.Б ,

Хариуцагч: А ХХК нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1.239.132.054,79 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Я. Бийн 100 хувийн эзэмшлийн А ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2017/23-02 тоот Зээлийн шугамын гэрээг 12 сарын хугацаатайгаар Тээвэр хөгжлийн банктай байгуулж, банк нь тус компанийн данс руу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 600.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 400.000.000 төгрөг, нийт 1.000.000.000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон.

Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн хугацааг 6 сараар сунгаж талууд 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 2017/23-02-01 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан.

Гэвч зээлдэгч А ХХК нь мөн зээлийн хугацаа дуусахад буюу 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зээлийг төлөөгүй тул компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч Я. Б нь өөрийн нэр дээр Тээвэр хөгжлийн банкнаас 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2019/57-01 тоот зээлийн гэрээний дагуу нийт 1.000.000.000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй авч А ХХК-ийн зээлийг хаасан. Энэ нь А ХХК болон Я. Б нарын зээлийн дансны хуулгаар нотлогдоно.

Банк Я.Бтэй байгуулсан 2019/57-01 тоот Зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохирсон бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож А ХХК нь батлан даалт гаргасан байдаг.

Гэвч Я. Б нь 2019 оны 9 дүгээр сараас хойш зээлээс ямар ч төлөлт хийгээгүй, зээлийн үндсэн төбөрөөс төлөөгүй, улмаар Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10-р сарын 04-ний өдөр дууссан боловч Я. Б нь зээлийн гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, банкийг хохироож байна.

Зээлийн төлбөрийн тооцооллоос үзвэл Я. Бийн зээлийн үндсэн төлбөр нь 1.000.000.000 төгрөг бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн хүү 204.203.835,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.928.219,18 төгрөг тус тус хуримтлагдаж, нийт 1.239.132.054,79 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна.

Банкны зүгээс зээлийн гэрээний хугацаанд зээлдэгчийн төлбөрийн зөрчилтэй холбогдуулан тухай бүр албан шаардлага хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй болно.

Тээвэр хөгжлийн банкнаас Я. Б, А ХХК болон З. Ангар нартай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2019/57-02 дугаартай Барьцааны гэрээний дагуу дансны авлага, бусдаас авах авлага болон ирээдүйн борлуулалтын орлого, бусад орлого, банкин дахь харилцах, хадгаламжийн данс болон бусад банкин дахь харилцах хадгаламжийн дансны орлого болон дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны бүртгэлийг зохих журмын дагуу хийлгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг бүртгүүлсэн болно. Үүнд:

1. Ү-2203024061, №000182643 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 201 тоот хаяг байршилтай, 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/

2. Ү-2203018617, №000614207 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 42б байр, зоорийн давхар хаяг тоот байршилтай, 216 м.кв талбай бүхий гаражийн зориулалтын үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

3. Ү-2203003444, №000625852 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 21 дүгээр байр 26 тоотод хаяг байршилтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/

4. Ү-2203003544, №000120778 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байр, 24, 11, 04 тоот хаягт байршилтай, 122.4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

5. Ү-2203018615, №00066905 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу гудамж, 42в байр, зоорийн давхарт хаяг тоот байршилтай, 216 м.кв бүхий 10 машины зогсоолтой гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

6. Ү-2203003515, №000627253 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байрны 02, 03 тоот хаягт байршилтай, 294.7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

7. Ү-2203024158, №000182698 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байрны 1503 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/

8. Ү-2203024154, №000182694 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З. Ангар/

9. Ү-2203024155, №000182638 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 60 тоот хаягт байршилтай 61.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З. Ангар/

10. Ү-2203024056, №000182638 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 70 тоот хаягт байршилтай, 138 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/

Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу Я.Бээс Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт 1.239.132.054,79 төгрөгийг гаргуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч А ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

А ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Тээвэр хөгжлийн банктай тохиролцож уг зээлийн хүү алдангийн төлбөрийг бүрэн барагдуулж компаний цорын ганц хувьцаа эзэмшигч Я.Бийн нэр дээр 1.000.000.000 төгрөгийн үндсэн зээлийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Я.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

А ХХК-ний цорын ганц хувьцаа эзэмшигч Я. Б би өөрийн компанийн Төсвийн санхүүжилттэй барилгын ажилд Тээвэр хөгжлийн банкнаас 1 тэрбум төгрөгийн зээл авч, санхүүжилт зогссоноос болж зээл, зээлийн хүү төлж чадалгүй хугацаа хэтэрч хувь иргэн өөрийн нэр лүү 2019 оны 7 дугаар сарын 03-нд шилжүүлсэн ба 2019 оны санхүүжилт 2020-2021 онд шилжсэнээр өнөөдөр хүртэл төлбөр, зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байна.

Т ХХК болон иргэн Я. Б нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу иргэн Я. Бийн 100 хувийн эзэмшлийн А ХХК нь Баянзүрх дүүрэгт 1000-н хүний суудалтай Спорт цогцолборын барилгын ажил 2018, 2019, 2020 онуудад улсын төсвөөс санхүүжилт аваагүйн улмаас Тээвэр хөгжлийн банкнаас захирал Я. Бийн нэр дээр барилгын эргэлтийн хөрөнгөд зориулан авсан 1 тэрбум төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн ба манай зүгээс 2020 оны төсвийн тодотголоор санхүүжилтийн эх үүсвэр баталгаажсан нөхцөлд эвлэрлийн гэрээ байгуулж, төлөлтийн хуваарь тохиролцон зээл болон зээлийн хүүг төлөх болно гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Я.Б, А ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.239.132.054,79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Я.Б нь 2020 оны төсвийн тодотголоор санхүүжилтийн эх үүсвэр баталгаажсан нөхцөлд эвлэрлийн гэрээ байгуулж, төлөлтийн хуваарь тохиролцон зээл болон зээлийн хүүг төлөх болно гэж,

Хариуцагч А ХХК нь үндсэн зээлийг Я.Бийн нэр дээр шилжүүлсэн учир төлөхгүй гэж маргажээ.

1.Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч А ХХК нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2017/23-02 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулагдаж 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийг жилийн 19,2%-ийн хүүтэй, 12 сар /1жил/-ын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч А ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 600.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 400.000.000 төгрөгийг тус тус шилжүүлжээ. /хх-ийн 9-10, 55-р хуудас/

2. Дээрх гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 6 сараар сунгаж Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017/23-02-01 дугаартай гэрээг байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 11-р хуудас/

3. Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Я.Б нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2019/57-01 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийг жилийн 19,2%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээлийн гэрээ байгуулан зээл авч, Т ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зээлдэгч Я.Бийн дансруу 1.000.000.000 төгрөгийг шилжүүлснээр Я.Б нь А ХХК-ийн 2017/23-02 дугаартай Зээлийн шугамын гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 12-14,54-р хуудас/

Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Я.Б нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2019/57-01 дугаартай Зээлийн гэрээний барьцаанд:

1. Ү-2203024061, №000182643 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 201 тоот хаяг байршилтай, 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/

2. Ү-2203018617, №000614207 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 42б байр, зоорийн давхар хаяг тоот байршилтай, 216 м.кв талбай бүхий гаражийн зориулалтын үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

3. Ү-2203003444, №000625852 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 21 дүгээр байр 26 тоотод хаяг байршилтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/

4. Ү-2203003544, №000120778 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байр, 24, 11, 04 тоот хаягт байршилтай, 122.4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

5. Ү-2203018615, №00066905 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу гудамж, 42в байр, зоорийн давхарт хаяг тоот байршилтай, 216 м.кв бүхий 10 машины зогсоолтой гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

6. Ү-2203003515, №000627253 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байрны 02, 03 тоот хаягт байршилтай, 294.7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

7. Ү-2203024158, №000182698 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байрны 1503 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/

8. Ү-2203024154, №000182694 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З. Ангар/

9. Ү-2203024155, №000182638 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 60 тоот хаягт байршилтай 61.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З. Ангар/

10. Ү-2203024056, №000182638 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 70 тоот хаягт байршилтай, 138 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/ зэргийг барьцаалж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 2019/57-01 дугаартай Зээлийн гэрээ, 2019/57-02 дугаартай Барьцааны гэрээ, 1067836, 1141754, 10667842, 1067826, 1067833, 11-1339150, 11-1339145, 11-1339154, 11-1339153, дугаартай барьцаалбарууд, 11-1469840, 11-146922, 11-1469837, 11-1469846, 11-1469821, 11-1469820, 11-1339149, 11-1469841, 11-1469726,11-1469766,11-1469825 дугаартай барьцаалбар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн давхар барьцаа, Т ХХК, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 15-57, 86, 101-103-р хуудас /

Дээрх зээлийн гэрээгээр Т ХХК нь 1.000.000.000 /нэг тэр бум/ төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, Я.Б нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /хх-ийн 12-14-р хуудас/

Зээлдүүлэгч Т ХХК, зээлдэгч Я.Б нарын хооронд байгуулагдсан 2019/57-01 дугаартай Зээлийн гэрээний зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардал болон бусад төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэхээр Атимос ХХК / түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигч Я.Б/ нь Т ХХК-тай Батлан даалтын гэрээг байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 78, 79, 86-р хуудас/

Талууд зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь, гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Дээрх зээлийн барьцаанд А ХХК, Я.Б, З.Ангар нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2019/57-02 дугаартай Барьцааны гэрээ, мөн өдрийн 2019/57-03 дугаартай Батлан даалтын гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно./хх-ийн 15-17,50,51-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

Т ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул 2019/57-01 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /хх-ийн 12-14, 54-р хуудас/

Зээлийн гэрээнд заасан үүргээ Т ХХК биелүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч Я.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцлийг болон зээлийн үүрэгт мөнгө төлөөгүй ба тэрээр зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан байна.

Т ХХК нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, хугацаа хэтэрч байх тул үндсэн зээл, хүүгийн хамт төлөхийг шаардаж 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 01/2-635, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 01/2-686 дугаартай мэдэгдлүүдийг зээлдэгч Я.Бт хүргүүлжээ./хх-ийн 52,53-р хуудас/

Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч Я.Б, А ХХК нар нь 2019/57-01 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.000.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 204.203.835,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.928.219,18 төгрөг, нийт 1.239.132.054,79 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Я.Б, А ХХК нараас 1.239.132.054,79 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банкинд олгох үндэстэй.

Мөн хариуцагч Я.Б, А ХХК нар нь дээрх төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгүүдээс хангуулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

            Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Б, А ХХК нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 15.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч, хариуцагчий төлөөлөгч Я.Бт түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Я.Бийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-ийн 86, 144-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1., 460 дугаар зүйлийн 460.2. дах хэсэгт зааснаар хариуцагч Я.Б, А ХХК нараас 1.239.132.054,79 /нэг тэр бум хоёр зуун гучин есөн сая нэг зуун гучин хоёр мянга тавин дөрвөн төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, Т ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

а. Ү-2203024061, №000182643 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 201 тоот хаяг байршилтай, 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/

б. Ү-2203018617, №000614207 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 42б байр, зоорийн давхар хаяг тоот байршилтай, 216 м.кв талбай бүхий гаражийн зориулалтын үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

в. Ү-2203003444, №000625852 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 21 дүгээр байр 26 тоотод хаяг байршилтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/

г. Ү-2203003544, №000120778 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байр, 24, 11, 04 тоот хаягт байршилтай, 122.4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

д. Ү-2203018615, №00066905 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу гудамж, 42в байр, зоорийн давхарт хаяг тоот байршилтай, 216 м.кв бүхий 10 машины зогсоолтой гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

е. Ү-2203003515, №000627253 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байрны 02, 03 тоот хаягт байршилтай, 294.7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А ХХК/

ё. Ү-2203024158, №000182698 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байрны 1503 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/

ж. Ү-2203024154, №000182694 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З. Ангар/

з. Ү-2203024155, №000182638 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 60 тоот хаягт байршилтай 61.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З. Ангар/

и. Ү-2203024056, №000182638 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 70 тоот хаягт байршилтай, 138 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Б/ зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.967.218,49 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5.157.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5.967.218,49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО