Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00155

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02685 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ХХК-ийн хариуцагч С.Г-, Д.А- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 80 955 894.55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.Г-ийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь зээлдэгч С.Г-, Д.А- нартай 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2109005665 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 75 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Зээлийн барьцаанд С.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, П.Жасрай гудамж, 53а байр 1008 тоот хаягт байрлах Ү-2205060093 бүртгэлийн дугаартай, 000575479 тоот гэрчилгээний дугаартай 67 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Зээлдэгч С.Г-, Д.А- нар нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 66 193 360.40 төгрөг, зээлийн хүү 14 197 067.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 565 466.81 төгрөг, нийт 80 955 894.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г-, Д.А- нар нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Арик банк-ны М20 салбараас 2109005665 тоот зээлийн гэрээ байгуулж, 75 000 000 төгрөгийн зээл авсан. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна. Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дах хэсэгт компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагааг эрхлэн явуулна гэснийг ноцтой зөрчсөн байна. А--ны М20 салбар нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6, Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй болно. Мөн гэрээний нэг тал болох А--ны М20 салбарын захирал Д.Ц-нь дээрх гэрээг баталж оролцож байгаа нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт заасан Салбар төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна, мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт заасан гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна. 2018 оны 5 дугаар сард А--ны гүйцэтгэх удирдлагыг Төмөрхүү хэрэгжүүлж банкны нэрийн өмнөөс хэлцэл хийх, гэрээ байгуулах эрхтэй атал тус банкны М20 салбарын захирал Д.Ц-нь А- ХХК-ийн нэрийн өмнөөс дээрх гэрээ хэлцлүүдийг байгуулж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д заасныг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Гансүх, Д.А- нараас 80 955 894 төгрөг гаргуулж, А- ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү2205060093 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/ П.Жасрай гудамж, 53А байр, 1008 тоот, 67 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 562 729 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч С.Г- болон Д.А- нарыг А- ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 18-ний өдөр 2109005665 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулсан мэтээр дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгаа төдийгүй Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6 дах заалтыг шүүх хэрэглээгүй. Учир нь хариуцагч нар нь А- ХХК-тай бус А-ны салбар болох М20 тооцооны төвийн захирал Д.Цогтсайхантай зээл болон барьцааны гэрээ байгуулж 75 000 000 төгрөгийг зээлж авсан болохыг шүүх анхаарч үзээгүй. Хэрэв А- ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулсан гэж үзвэл тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал н.Төмөрхүү уг гэрээг баталж, хүчин төгөлдөр гэрээний эрх, үүргийг бий болгох боломжтой юм. Мөн А- ХХК-ний дүрэмд зааснаар салбар, тооцооны төвийн захирал нь банкны эрх бүхий албан тушаалтанд тооцогддог бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулсан байх эсхүл тусгай журмыг батлан гаргаж зээл олгох эрхийг салбар тооцооны төвийн захирлуудад олгох ёстой байсныг шүүх анхаарч үзсэнгүй. Хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн тухайд: Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг гаргахад шүүх хүлээн аваагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбогдож байхад буюу маргаан бүхий 2018 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 2109005665 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага байхад шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж үзэж хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж явуулж байгаа нь сөрөг нэхэмжлэл гаргаж түүнийгээ шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг шууд хязгаарласан, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам буюу шүүхийн харьяалал зөрчигдсөн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын пгүүхэд гаргана гэж заасан байна. Хариуцагч нар нь Ховд аймгийн Булган суманд байрлах өөрийн оршин суух хаягийн талаарх мэдээллийг, баримтын хамт гарган өгч харьяалалын талаар шилжүүлэх тухай хүсэлтийг гаргахад шүүх хүлээн аваагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн тайлбар, татгалзлыг илэрхийлж оролцсон ба зээлийн гэрээний хугацаанд 26 041 998 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. А- ХХК-ний М20 салбартай байгуулсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч нар үзэж байгаа тул анх авсан 75 000 000 26 041 998 = 48 958 002 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй атал шүүх 80 955 894 төгрөгийг барагдуулах ёстой гэж шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар тогтоож байгаад гомдолтой байна. Иймд 80 955 894 48 958 002 = 31 997 892 төгрөгийг зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А- ХХК дах бүрэн эрхт төлөөлөгч нь хариуцагч С.Г-, Д.А- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 80 955 894.55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А- ХХК нь 75 000 000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, хариуцагч С.Г-, Д.А- нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн мөнгөн хөрөнгө болох 75 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-7, 15-16-р тал/

 

Мөн өдөр талууд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч С.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, П.Жасрай гудамж, 53а байр, 1008 тоот хаягт байршилтай, 67 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205060093 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 8-9-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

451 451.1 , 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1, 1.10-т болон нэмэгдүүлсэн хүү үүрэг хэмжээний талаар байх нар 뿿 юм.

 

нар 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс сөн байх А- дахь бүрэн эрхт төлөөлөгч нь 225 225.1 , үүргийг .

 

Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, нэмэлт хугацаа олгосон байна. /хх-ийн 35-39-р тал/. Гэвч хариуцагч нарт 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 66 193 360 төгрөг, хүү 14 197 067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 565 466 төгрөг, нийт 80 955 894 төгрөгийн үүрэг үүссэн болох нь зээл, хүүгийн тооцооллоор тогтоогджээ. /хх-ийн 139-р тал/

 

Хариуцагч нар татгалзалдаа зээлийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэх боловч Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт Салбар, төлөөлөгчийн газрын эрх, үүргийг тухайн хуулийн этгээдийн дүрмээр тодорхойлно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын дүрмийн 11.5-д гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарахаас бусад гэрээгээр олгогдсон компанийн гүйцэтгэх удирдлагыг эрх хэмжээний хүрээнд хамаарах бүх асуудлыг ганцаар захирах зарчмын дагуу бие даан шийдвэрлэнэ гэж заасан байна. /хх-ийн 79-80-р тал/

 

Нэхэмжлэгч А- ХХК-ийн гүйцэтгэх захирал нь дээрх эрхийнхээ хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн хороодын эрхийн хэмжээг тогтоох тухай тушаал гаргасан байх бөгөөд уг тушаалд харилцагчийн өргөөний эргэлтийн хөрөнгийн зээлийг 80 000 000 хүртэл байхаар зохицуулжээ. /хх-ийн 102-104-р тал/.

 

Түүнчлэн харилцагчийн өргөөний манлай халамжлагчийн ажлын байрны тодорхойлолтод харилцагч нарт биечлэн борлуулалт хийх талаар заасан байх тул хариуцагч нартай зээл болон барьцааны гэрээ байгуулсан нэхэмжлэгч А- ХХК-ийн М20 харилцагчийн өргөөний манлай халамжлагч Д.Цогтсайханыг банкыг төлөөлөх эрхтэй этгээд гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 80 955 894 төгрөг гэснийг үсгээр бичихдээ наян сая есөн зуун тавин таван мянга найман зуун дөрөв гэж, хариуцагч С.Г-ийн овгийн эхний үсгийг Д гэж тус тус буруу бичсэнийг залруулан өөрчлөх нь зүйтэй.

 

Иймд хариуцагч С.Г-, Д.А- нараас үндсэн зээл 66 193 360 төгрөг, хүү 14 197 067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 565 466 төгрөг, нийт 80 955 894 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Түүнчлэн, хэргийн 18 дугаар талд хариуцагч нарын шилжилт хөдөлгөөн хийгдсэн талаарх баримт авагдсан, мөн хариуцагч нар нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа тухайн хаягийг мэдүүлсэн байх тул шүүхийн харьяалал зөрчсөн гэх хариуцагч талын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан ажиллагааг буруутгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.2-т заасныг , :

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... Д.Гансүх ... гэснийг С.Г- гэж, ... наян сая есөн зуун тавин таван мянга найман зуун дөрөв ... гэснийг наян сая есөн зуун тавин таван мянга найман зуун ерөн дөрөв гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 317 939 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ