Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00099

 

 

 

“Х Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  даргалж шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02959 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн хариуцагч Э.М, Б.Т нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний төлбөрт 92 081 799.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Б” ХХК-ийн зүгээс хариуцагч Э.М, Б.Т нарт холбогдуулж 92 081 799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ОСЗГ/59 тоот орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 92 081 799 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд Э.М, Б.Т нар нь “Х Б” ХХК-ийн орон сууцны зээлийн төвөөс 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ОСЗГ/59 тоот орон сууцны зээлийн гэрээ, мөн тус өдөр № БГҮ/59 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 58 380 000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай уг зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд хариуцагч Б.Тгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054100 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 2 байр, 6 тоот хаягт байрлах 105,69 м.кв орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 5 752 101 төгрөг, хүүгийн төлбөрт 25 587 618 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 724 төгрөг, нийт 31 444 444 төгрөгийг төлсөн байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “Х Б” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ОСЗГ/59 тоот гэрээг байгуулж, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан. Нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 52 627 899 төгрөгийг үл маргах журмаар төлнө. Зээлийн хүүгийн төлбөр 36 807 488 төгрөгийг банктай харилцан тохиролцож хугацаа, хэмжээг тохиролцон төлөх хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн хүүд 2 646 414 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдүүлсэн хүүг төлөхөд хүндрэлтэй байна. “Х Б” ХХК-аас өмнө зээл зээлийн төлбөрт таван шард байрлах орон сууцаа өгч байсан. Зээлийн эргэн төлөлтөд их хэмжээний мөнгө төлсөн. Олон хүүхэдтэй учир орон сууцаа барьцаанд өгөх боломжгүй. Ар гэрийн гачигдал гарсан. Мөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж миний эрхэлж байсан үйл ажиллагаа зогссон. Зээл, зээлийн хүүг төлнө. Зээлийн нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.М, Б.Т нараас зээлийн гэрээний төлбөрт 92 081 799.59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож,  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.М, Б.Т нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Тгийн өмчлөлийн Ү-2205054100 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 2 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 105.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс “Х Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М, Б.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 688 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч Э.М, Б.Т бид өмнө нь “Х Б” ХХК-аас зээлсэн зээлийн төлбөрт Таван шард байрлах орон сууцаа өгч байсан ба олон хүүхэдтэй учир одоо амьдарч байгаа орон байраа өгөх боломжгүй байна. Бидний эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас эрсдэлд орж төлбөрийн чадваргүй болсон. Шүүхээс хариуцагч нарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. Мөн энэхүү хэрэгт анхнаас нь хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч Ю.Тогмид нь олон удаа хойшилж байсан, заргүйгээр товлон хуралдсан эрүүгийн шүүх хуралдаанд гэнэт оролцохоор болж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн уг иргэний хэрэгт оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад хариуцагч намайг өөрийн сонгосон өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтийг хангалгүй шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг зөрчиж, хариуцагчийг өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулсан нь шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байх тул шүүхийн энэхүү хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн ажиллагаанд маш их гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч Э.М, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92 084 799.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснээс хариуцагч нар нэмэгдүүлсэн хүү 2 646 413.44 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ОСЗГ/59 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч “Х Б” ХХК нь орон сууц худалдан авах зориулалтаар 58 380 000 төгрөгийг, жилийн 18.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрийн БГҮ/59 тоот барьцааны гэрээгээр хариуцагч Б.Тгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бус хороолол Энгельс гудамж, 2 байр, 6 тоотод байрлах 105,69 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалжээ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 13-18 дугаар тал/

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 5 752 101 төгрөг, зээлийн хүү 25 587 618 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 724 төгрөг, нийт 31 344 444 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтад талууд маргаагүй. /хэргийн 20-22 дугаар тал/

Хариуцагч нар нь зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн графикаар хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 4.2.1-т заасан “...зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх...” үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хэргийн 13-16 дугаар тал/

Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 61/2166 тоот, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 61/2886, тоот мэдэгдлээр хариуцагч нараас шаардсаныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон гэж үзнэ./хэргийн 24, 25 дугаар тал/ Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү нь “зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 52 627 898.58 төгрөг, зээлийн хүү 36 807 487.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 646 413.44 төгрөг, нийт 92 081 799.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

            Анхан шатны шүүх зээлийн барьцаанд тавьсан хариуцагч Б.Тгийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бус хороолол Энгельс гудамж, 2 байр, 6 тоотод байршилтай 105,69 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

Түүнчлэн хариуцагч Э.М, Б.Т нар нь өмгөөлөгч Ю.Тогмидтой 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр болох шүүх хуралдаанд хурал давхцсан шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна./ хэргийн 52, 57 дугаар тал/ Түүнчлэн хариуцагч нар короновирус /covid-19/ өвчин Монгол улс дотооддоо алдахаас өмнө гэрээний үүргээ зөрчсөн нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах буюу гэрээний дагуу төлбөр төлөх үүргийн зарим хэсгээс чөлөөлөх үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02959 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 360 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                           Г.ДАВААДОРЖ

 

               С.ЭНХТӨР

 

 

 

 

 

 

Хаан банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг даргалж шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02959 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн хариуцагч Э.Мөнх-Оргил, Б.Туяа нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний төлбөрт 92 081 799.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банк ХХК-ийн зүгээс хариуцагч Э.Мөнх-Оргил, Б.Туяа нарт холбогдуулж 92 081 799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ОСЗГ/59 тоот орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 92 081 799 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд Э.Мөнх-Оргил, Б.Туяа нар нь Хаан банк ХХК-ийн орон сууцны зээлийн төвөөс 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ОСЗГ/59 тоот орон сууцны зээлийн гэрээ, мөн тус өдөр № БГҮ/59 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 58 380 000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай уг зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд хариуцагч Б.Туяагийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054100 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 2 байр, 6 тоот хаягт байрлах 105,69 м.кв орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 5 752 101 төгрөг, хүүгийн төлбөрт 25 587 618 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 724 төгрөг, нийт 31 444 444 төгрөгийг төлсөн байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Туяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банк ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ОСЗГ/59 тоот гэрээг байгуулж, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан. Нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 52 627 899 төгрөгийг үл маргах журмаар төлнө. Зээлийн хүүгийн төлбөр 36 807 488 төгрөгийг банктай харилцан тохиролцож хугацаа, хэмжээг тохиролцон төлөх хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн хүүд 2 646 414 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Э.Мөнх-оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдүүлсэн хүүг төлөхөд хүндрэлтэй байна. Хаан банк ХХК-аас өмнө зээл зээлийн төлбөрт таван шард байрлах орон сууцаа өгч байсан. Зээлийн эргэн төлөлтөд их хэмжээний мөнгө төлсөн. Олон хүүхэдтэй учир орон сууцаа барьцаанд өгөх боломжгүй. Ар гэрийн гачигдал гарсан. Мөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж миний эрхэлж байсан үйл ажиллагаа зогссон. Зээл, зээлийн хүүг төлнө. Зээлийн нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.Мөнх-Оргил, Б.Туяа нараас зээлийн гэрээний төлбөрт 92 081 799.59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.Мөнх-Оргил, Б.Туяа нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Туяагийн өмчлөлийн Ү-2205054100 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 2 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 105.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс Хаан банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнх-Оргил, Б.Туяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 688 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч Э.Мөнх-Оргил, Б.Туяа бид өмнө нь Хаан банк ХХК-аас зээлсэн зээлийн төлбөрт Таван шард байрлах орон сууцаа өгч байсан ба олон хүүхэдтэй учир одоо амьдарч байгаа орон байраа өгөх боломжгүй байна. Бидний эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас эрсдэлд орж төлбөрийн чадваргүй болсон. Шүүхээс хариуцагч нарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. Мөн энэхүү хэрэгт анхнаас нь хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч Ю.Тогмид нь олон удаа хойшилж байсан, заргүйгээр товлон хуралдсан эрүүгийн шүүх хуралдаанд гэнэт оролцохоор болж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн уг иргэний хэрэгт оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад хариуцагч намайг өөрийн сонгосон өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтийг хангалгүй шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг зөрчиж, хариуцагчийг өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулсан нь шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байх тул шүүхийн энэхүү хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн ажиллагаанд маш их гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Э.Мөнх-Оргил, Б.Туяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92 084 799.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснээс хариуцагч нар нэмэгдүүлсэн хүү 2 646 413.44 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ОСЗГ/59 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч Хаан банк ХХК нь орон сууц худалдан авах зориулалтаар 58 380 000 төгрөгийг, жилийн 18.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрийн БГҮ/59 тоот барьцааны гэрээгээр хариуцагч Б.Туяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бус хороолол Энгельс гудамж, 2 байр, 6 тоотод байрлах 105,69 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалжээ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 13-18 дугаар тал/

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 5 752 101 төгрөг, зээлийн хүү 25 587 618 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 724 төгрөг, нийт 31 344 444 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтад талууд маргаагүй. /хэргийн 20-22 дугаар тал/

Хариуцагч нар нь зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн графикаар хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 4.2.1 заасан ...зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх... үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хэргийн 13-16 дугаар тал/

Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 61/2166 тоот, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 61/2886, тоот мэдэгдлээр хариуцагч нараас шаардсаныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон гэж үзнэ./хэргийн 24, 25 дугаар тал/ Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 52 627 898.58 төгрөг, зээлийн хүү 36 807 487.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 646 413.44 төгрөг, нийт 92 081 799.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

Анхан шатны шүүх зээлийн барьцаанд тавьсан хариуцагч Б.Туяагийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бус хороолол Энгельс гудамж, 2 байр, 6 тоотод байршилтай 105,69 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

Түүнчлэн хариуцагч Э.Мөнх-Оргил, Б.Туяа нар нь өмгөөлөгч Ю.Тогмидтой 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр болох шүүх хуралдаанд хурал давхцсан шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна./ хэргийн 52, 57 дугаар тал/ Түүнчлэн хариуцагч нар короновирус /covid-19/ өвчин Монгол улс дотооддоо алдахаас өмнө гэрээний үүргээ зөрчсөн нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах буюу гэрээний дагуу төлбөр төлөх үүргийн зарим хэсгээс чөлөөлөх үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02959 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 360 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

С.ЭНХТӨР