Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02360

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02360

 

 

 

 

                                        Е ХХКнэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02726 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Е ХХКхариуцагч Б.Т, Т.Бнарт холбогдуулан гаргасан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох, уд эд хөрөнгүүдийн 50 хувийг хариуцагч Т.Бөмчлөх, эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Дүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн албан гүйцэтгэх 102/ШЗ15/16612 тоот захирамжийн дагуу Т.Батсайханаас 443 149 920 төгрөг гаргуулж Е ХХК-д олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар ажиллагаа явагдаж байгаа. Т.Б нэр дээр эд хөрөнгө байхгүй болох нь тогтоогдсон. Компанийн хөрөнгүүд нь төрийн банкны барьцаанд байгаа тул Е ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.7 дах хэсэгт заасны дагуу шүүхэд хандсан. Б.Тгийн өмчлөл, эзэмшилд буй .... тус тус Иргэний хуулийн 126.2-д заасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч, Гэр бүлийн тухай хуулийн 10.1, 10.2-д заасны дагуу тэгш эрхтэй өмчлөх ёстой гэж үзэж байна. Т.Батсайхан, Б.Т нар 1980 оны 11 сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь 2019 оны 12 сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа. Уг хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь тэднийг гэр бүл болсноос нь хойш гарсан байдаг. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Т.Батсайхан, Б.Т нарын дундын хөрөнгө болохыг, мөн дээрх эд хөрөнгүүдийн 50 хувь нь Т.Б хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.Т болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.2, 86.5-д заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичиг шаардахад хүрэлцэхгүй бол гэж байгаа. Т.Б4 компанитай бөгөөд компани нь ашиг олдог гэдгийг нэхэмжлэгч хэлдэг. Компанийн хувь эзэмшигч нь Т.Бэсэх талаар ажиллагаа хийгдсэн байдал харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд зөвхөн газар Т.Б нэр дээр байхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Б нэр дээр хөрөнгө байхгүй гэдгийг тогтоосон зүйл байдаггүй. Автомашиныг нь хурааж битүүмжилсэн байгаа. Т.Б нэр дээр хөрөнгөгүй гэж үзсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 86.7-д заасны дагуу дундын өмчлөлийг тогтоолгох эрх нээгдэнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Бнь ...дугаартай VOLKSWAGEN маркийн автомашин, 20 000 га газартай гэдэг нь баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгүүдийг зөвхөн Б.Т, Т.Бнарын өмчлөлийнх болохыг тогтоолгоно гэж байгаа нь үндэслэлгүй. Гэр бүлийн гишүүд болох н.Дөлгөөн, н.Бишрэлт нарын хөрөнгө байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 08 сараас хойш БЦТ ХХК-ийн эзэмшлийн хувьцаагаар төлбөрийг барагдуулахтай холбоотой ажиллагаа хийж байгаа талаар баримтууд хэрэгт байгаа. Тиймээс огт хөрөнгөгүй гэсэн зүйл байхгүй учраас дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дах  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Е ХХКТ.Батсайхан, Б.Т нарт холбогдуулан гаргасан Б.Тгийн өмчлөл, эзэмшилд буй ... тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох, дээрх эд хөрөнгүүдийн 50 хувийг хариуцагч Т.Бөмчлөх, эзэмших эрхтэйг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.Т нь үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрх тогтоох асуудал дээр маргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86.4, 86.5-д заасны дагуу Т.Б нэр дээрх хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол дундаа өмчлөлийн хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал дээр маргасан байтал шүүх үүнд эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд нь Б.Тгийн нэр дээр бүртгэлтэй боловч хөрөнгийн тодорхой хувь хэмжээ Т.Бх гэдэгтэй маргаагүй. Хариуцагч дээрх хөрөнгүүдийг төлбөртөө тооцож өгөх санал гаргасан гэх боловч энэхүү баримтаа 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны явцад өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч 2 га газар болон Лексус 570 маркийн машиныг эзэмшдэг болох нь нотлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх газраас хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн боловч Т.Б нэр дээр ...УБЦ улсын дугаартай, волксваген маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашин, ...-уудад эзэмшиж буй хувьцаа байдаг. Дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгө тоггоогдоогүй. Гэтэл шүүгч Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.5, 86.6-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгээгүй гэж худал дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь Т.Б хөрөнгөнөөс төлбөр гаргуулах тухай биш зөвхөн Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 86.7-д зааснаар төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь хэмжээг тогтоолгох тухай юм. Харин төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хэмжээг тогтоосны дараа тухайн хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу Шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх эрхтэй болно. Гэтэл шүүгч нэхэмжлэлийг Б.Тгийн нэр дээрх Т.Б хамтран эзэмшдэг эд хөрөнгөөс шууд төлбөр гаргуулах мэтээр ойлгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.7 дах заалт нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилготой, төлбөр авагч талд эрх олгосон, ямар нэг нөхцөл болзол заагаагүй заалт юм. Өнөөдрийн байдлаар Т.Б төлбөрийн үлдэгдэл 424 197 220 төгрөг байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээд 5 жил өнгөрч байхад Т.Б төлбөрөөс маш бага хэмжээгээр буюу 18 952 700 төгрөг төлөгдсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цаашид хэдэн жилийн хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дарааллын дагуу явуулахад Т.Б хөрөнгө хүрэлцэхгүйд хүрэхэд хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д заасан эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үед Б.Т өөрийн нэр дээрх хөрөнгүүдээ зарж үрэгдүүлэх эсвэл бусдад шилжүүлсэн байвал энэ заалт хэрэгжих боломжгүй. Иймээс дараалал, нөхцөл заагаагүйгээр хуулийн 86.7-д заасан эрхийг төлбөр авагчид нээж өгсөн. Тус компани Т.Бг шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийх зорилгоор үл хөдлөх хөрөнгүүдийг Б.Тгийн өмчлөлд шилжүүлсэн эсэх талаар огт маргаагүй байтал энэ талаар маргасан мэтээр дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.5, 86.6-д заасан ажиллагааг гүйцэтгээгүй гэснээс үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дэс дарааллаар гүйцэтгэвэл тус компанийн нэхэмжлэлийг хүлээн авах мэт ойлгогдож байна. Харин Иргэний хуулийн 126.1, 126.2.4 дэх заалт нь гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүдийн бусад гишүүдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт тул гуравдагч этгээдийн шаардлагаар гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэснээс үзвэл нэхэмжлэгч нь дундын өмчлөл тогтоолгох талаар нэхэмжлэл гаргах эрхгүй мэтээр дүгнэж,  хуулийн 86.7 дах заалтыг буруу тайлбарласан байна. Тус компанийн шаардах эрх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.7-д “Төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана” гэж зааснаар үүссэн. Харин дундын өмчлөл тогтоолгох үндэслэл нь Иргэний хуулийн 126.2-т “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд дараахь хөрөнгө хамаарна”, энэ хуулийн 126.2.4-т “Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалаад гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэх заалт юм. Гэтэл шүүх дундын өмчлөл тогтоолгох үндэслэлийг шаардах эрхийн үндэслэл мэтээр 2 өөр хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Е ХХКхариуцагч Б.Т, Т.Бнарт холбогдуулан гаргасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн 50 хувийг хариуцагч Т.Бөмчлөх, эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрх зөрчигдөх эсэх, хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй мэдээлэл агуулсан байгааг анхаарч үзээгүй байна.

Хариуцагч Т.Бнь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 144 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Е ХХК-д 443 149 920 төгрөг төлөх үүрэгтэй байх ба уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. /1хх7-9/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.5, 86.7 дах хэсэгт “төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна”, “хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна”, “төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд төлбөр авагч буюу нэхэмжлэгч нь төлбөр төлөгч буюу хариуцагчийн хөрөнгө нь төлбөрийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй нөхцөлд дээрх нэхэмжлэлийг гаргах эрхтэй байх боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

Хариуцагч Т.Батсайхан, Б.Т нар 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсон, Б.Д, Б.Бнар гэр бүлийн гишүүд болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 27, 148-150 дугаар тал дах гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Б.Д, Б.Бнарын иргэний үнэмлэхийн лавлагаа, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон. 

Хариуцагч Б.Тгийн нэр дээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд бүртгэлтэй байх ба эдгээр эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзвэл гэр бүлийн гишүүн болох Б.Бийн өмчлөх эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт заасныг анхаарч үзээгүй байна.

 

Хариуцагч Т.Бнь ...УБЦ улсын дугаартай Волксваген маркийн автомашин, .... нутаг дэвсгэрт байрлах төмс хүнсний ногооны зориулалттай 2 га газар эзэмших эрхтэй болох нь тогтоогджээ. /2хх42, 94/

Төлбөр төлөгч Т.Бболон түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг БЦТ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөөс ... тус тус байрлах агуулахын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө барьцаагүй байгаа талаар Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 835 тоот албан бичигт тэмдэглэгдсэн байна. /2хх80-81/

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01844 дүгээр шийдвэрээр Голомт банкны 1 821 573 059 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаатай байна гэсэн зөрүүтэй мэдээлэл төлбөр төлөгчид өгч, холбогдох хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй байна. /2хх 88/

Хариуцагч Т.Бхэдэн төгрөгийн хуваарьт хөрөнгөтэй болох, дээрх хөрөнгөөр үүрэг гүйцэтгэх боломжгүй эсэхийг тодруулах шаардлагатай.

Давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх  боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

      ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

 

                 А.МӨНХЗУЛ