Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2020/00769

 

                                                                                                                                               

 

2020 оны 03 сарын 27 өдөр                    Дугаар 183/ШШ2020/00769                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  дүүргийн 20 дугаар хороо, байранд байрлах, . ХХК /РД:/-ийн  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч:  дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух,  овогт Б.ийн Т /РД:/,

 

Хариуцагч:  дүүргийн 15 дугаар хороо, элит хаус, АОС байрны 7 тоот хаягт оршин суух,  овогт Т.ийн Б /РД:/ нарт холбогдох,

 

Хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б.Т болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч . ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... ХХК нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 03-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Т.Баас 443 149 920 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Энэ захирамжийн билэлтийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар ажиллагаа хийсэн боловч Т.Бы нэр дээр эд хөрөнгө байхгүй болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь хэмжээг тогтоохоор шүүхэд хандаж болно гэсний дагуу шүүхэд хандаж байна. Бидэнд мэдэгдэж байсан Б.Тгийн нэр дээр буюу Т.Бы хамтран өмчлөгчөөр тогтоолгох боломжтой эд хөрөнгө нь  дүүргийн 1 дүгээр хороо, элит хаус 7-р байр, 441 мкв бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 649 мкв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар байсан. Шүүхэд хандахдаа улсын бүртгэлийн рөнхий газар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас лавлагаа авахад Б.Тгийн өмчлөлийн зуслангийн 330 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, хоёр давхар хувийн сууц,  дүүрэг, 1 дүгээр хороо, Энглисийн 23-р байрны 120 тоотод байрлах 18 мкв талбай бүхий авто зогсоол,  дүүрэг, 5 дугаар хороо, 6 хороолол, их тойруу, 9-р байрны зоорийн давхарт байрлах 18 мкв авто зогсоол,  дүүрэг, 5 дугаар хороо, 6 хороолол, их тойруу, 9-р байрны 2 тоотод байрлах 69.5 мкв хоёр өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоосон. Эдгээр үл хөдлөх хөрөнгөөр хамтран өмчлөгч тогтоолгох боломжтой гэж үзэж байна. Т.Б, Б.Т нарыг гэр бүл болохыг улсын бүртгэлийн лавлагаар тогтоосон. Үүнээс хойш гэр бүл цуцлаагүй, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2015, 2017, 2018 онд бий болсон байсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөгч, дундын хөрөнгөнд хамаарна. Мөн хуулийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө дундын хөрөнгө байна гэж заасан. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т гэрлэгч гэр бүл дотор эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн үндэслэлээр Т.Б, Б.Т нар гэр бүл болсноос хойш тухайн эд хөрөнгө бий болсон байна. Тиймээс хариуцагч Т.Б, Б.Т нар эд хөрөнгийг дундаа өмчлөх ёстой гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах явцад улсын бүртгэлийн газраас Т.Бы нэр дээрх эд хөрөнгийн баримт бичгийг бидэнд өгөх боломжгүй гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгөөгүй. Т.Бы нэр дээр гурван компани байдаг. Компанийн үйл ажиллагаанаас ашиг олж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Б.Тгийн нэр дээр байгаа хөрөнгийг бий болгосон гэж үзэж байгаа тул хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Т болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.2, 86.5-д заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичиг шаардахад хүрэлцэхгүй бол гэж байгаа. Төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах гэж заасан. Гэхдээ гаргуулахдаа тус хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана гэж заасан. Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд Т.Б дөрвөн компанитай, компаниараа ашиг олдог гэдгийг нэхэмжлэгч хэлж байгаа. Энэ компанийн хувь эзэмшигч нь энэ хүний өөрийнх юм уу гэдэг талаар ажиллагаа хийгдсэн талаар харагдахгүй байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтаас харвал зөвхөн газар буюу үл хөдлөх хөрөнгө Т.Бы нэр дээр байхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Бы нэр дээр хөрөнгө байхгүй гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Нэг машин хураагдаад, битүүмжлэгдээд байгаа. Т.Бы нэр дээр хөрөнгөгүй гэж үзсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 86.7-д заасны дагуу дундын өмчлөлийг тогтоолгох эрх нээгдэнэ. Нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нод ХХК нь хариуцагч Т.Б, Б.Т нарт холбогдуулан Б.Тгийн өмчлөл, эзэмшилд буй  дүүргийн 1 дүгээр хороо, Элит хаус-7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууц,  дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 6006/0167 нэгж талбарын дугаартай 649 м.кв талбай бүхий, 0190487 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох, уг эд хөрөнгийн 50 хувийг хариуцагч Т.Б өмчлөх, эзэмших эрхтэйг тус тус тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Т.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно. Харин Б.Т нь дээрх нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох талаар маргаагүй ба нэхэмжлэгч хуульд заасан урьдчиласан нөхцөл хангагдаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

нод ХХК болон Т.Б нар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2015 оны 01 сарын 26-ны өдөр 106 дугаар эвлэрлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Т.Б нь зээлийн гэрээний үүрэг 443 149 920 төгрөгийг 2015 оны 06 сарыэн 01-ний өдрийн дотор нод ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 03-ны өдрийн 144 дүгээр Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар баталжээ. /хх-7/

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 18-ны өдрийн 102/ШЗ2015/ дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 1703 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, нэхэмжлэгч нод ХХК нь төлбөр авагч, хариуцагч Т.Б нь төлбөр төлөгчөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа талаар талууд маргаагүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт “Төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана.” гэж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т “Гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлоно.”, 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гаргасан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар төлбөр авагч буюу нэхэмжлэгч нод ХХК нь шаардах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...төлбөр төлөгч Т.Бы нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүйгээс 2015 оноос өнөөг хүртэл шүүхийн шийдвэр билэгдэхгүй байгаа тул  хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөр гаргуулах зорилготой...” гэж тайлбарлаж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал билүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Т.Б, Б.Т нар 1980 оны 11 сарын 07-ны өдөр гэр бүл болсныг 1983 оны 07 сарын 09-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 0337 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна” гэж, 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүны хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж тус тус заасан тул хариуцагч Б.Тгийн эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй  дүүргийн 1 дүгээр хороо, Элит хаус-7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууц,  дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 6006/0167 нэгж талбарын дугаартай 649 м.кв талбай бүхий, 0190487 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоох нь зүйтэй.

 

Хариуцагч нар гэр бүлийн өөр бусад гишүүд байгаа талаар тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хоёр гишүүнд ногдох хувийг 50:50 хувиар тогтоох нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулаж, улмаар хариуцагч Б.Тгийн нэр бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй болох талаар баримт ирсэн бөгөөд нэхэмжлэгч нь тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн тухайд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заасныг баримтлан  дүүргийн 1 дүгээр хороо, Элит хаус-7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууц,  дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 6006/0167 нэгж талбарын дугаартай 649 м.кв талбай бүхий, 0190487 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус гэр бүлийн гишүүд болох Т.Б, Б.Т нарын  хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ