Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 14

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Б.Ж- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-д холбогдох 201713000051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, *******, эцэг, эхийн хамт амьдрах, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, Аймгийн Онцгой байдлын газарт аврагч, гал сөнөөгч ажилтай, Завхан аймгийн Улиастай сумын ******* 1-р 60 айлын 2 дугаар орцны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой Б-н Ж, РД: /ИЮ********/

Шүүгдэгч Б.Ж- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн П.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Б.Ж- нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг 30 минутын орчим Завхан аймгийн Улиастай сумын *******ийн 60-н айлын **-** тоотод хамтран амьдрагч П.О-г “хүүхдүүдээ аваад явах гэлээ” гэсэн хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хоолойг боож түлхсэн хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч П.О-гийн “... 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед би хадам аавынд очиж 2 хүүхдээ авах гэж очсон чинь хадам ээж “чи 2 хүүхдээ хаячихсан биз дээ. хүүхдийг чинь одоо өгөхгүй унтаж байна гэсэн. ...хэрүүл хийгээд байж байтал манай 2 хүүхэд сэрээд над дээр ирэх гээд уйлсан чинь Ж- нөгөө өрөөнөөс гарч ирээд “ наад пиздадаа хүүхдийг нь өгөөд зайлуулаач гээд орилоод миний хүүг тэвэрч ирээд май ав гээд өгсөн. Тэгээд би хүүхдээ аваад коридорт газарт тавингаа гутлаа өмсөж байтал хадам ээж хүрч ирээд “чи яасан овоо юм” гээд миний эгэм рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би гарын шуугаараа та болиоч гээд ээжийг түлхээд хаалгаа онгойлгосон чинь Ж- нэг гартаа хүүхдээ тэвэрчихсэн нөгөө гараараа миний хоолойг боогоод багалзуурдаад “энэ хүүхдийг аваадах, энийг би алчихья” гээд миний хоолойг багалзуурдаад тавихгүй байсан. Тэр үед эгч ******* нь ээжийнхээ мөрөн дээгүүр гараараа давуулаад миний толгой нүүр лүү хэд хэд цохиод авсан. Миний хоолой хүрэнтэж хавдаад хөхөрсөн өнөөдөр эмчид үзүүлсэн цагаан мөгөөрсөн хоолой, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Мөн тархи хавантай байна гэсэн. ...би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Ж-ы үйлдлийн улмаас хохирогч П.О-гийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 974 дугаартай “...Иргэн П.О-гийн хүзүү, зүүн гарын бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болголоо. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн зүйлд “үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд тэрээр 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх тул түүний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээ 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ялын хэмжээнээс хөнгөрсөн хэдий ч эрүүгийн хариуцлагад татах хугацаа нэг жил болж нэмэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх нь түүнд илүү ашигтай байна. Иймд шүүгдэгч Б.Ж-ы үйлдлийг аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Энэ хэргийн улмаас хохирогч П.О- нь хохирол төлбөр нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Ж-ы үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагад татах хугацаа буюу гэмт хэрэг үйлдэснээс хойш 6/зургаа/ сар өнгөрсөн байна. Иймд Б.Ж-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэстэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүдэгчийн иргэний үнэмлэх ирээгүй ба иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б-н Ж-ны үйлдлийг Завхан аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт ******* Ж-г 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Ж-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүдэгчийн иргэний үнэмлэх ирээгүй ба иргэний үнэмлэхний хуулбар хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ж-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний ******* шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА