Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 113

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч Д.Оюунгэрэл, шүүгдэгч Т.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, хохирогч Д.Мөнхбат, хохирогч Э.Төгсбаярын өмгөөлөгч Ц.Мөнгөнцацрал нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол  овогт Тэгшжаргалын Тэмүүжинд холбогдох эрүүгийн “201725031191” дугаартай, 186/2018/0077/э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, биеийн тамирын эрүүл мэндийн багш мэргэжилтэй, Нийгмийн ардчилсан МЗХ-ны 50 дугаар тойрог хариуцсан дарга ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 1 дүгээр байрны 36 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 9а байрны 34 тоотод оршин суудаг гэх, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Тэгшжаргалын Тэмүүжин /РД:УХ89040752/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

 Т.Тэмүүжин нь  2017 оны 02 дугаар сарн 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын газрын гадаа Бүгд Найрамдах Солонгос улсруу ажлын гэрээгээр гаргаж өгнө гэж хуурч иргэн Э.Төгсбаяр, Д.Мөнхбат нараас тус бүр 5.000.000 сая төгрөгийг Хаан банкны “5063249265” дугаартай дансаар авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                             

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлгүүд:

 

1.1. Шүүгдэгч Т.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2. Хохирогч Ц.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Т.Тэмүүжин гэрээгээр Солонгос улс руу гаргаж өгнө гээд Э.Төгсбаяр бид хоёроос тус бүр 5.000.000 төгрөг  авсан. Дараа нь энэ хүн Солонгос улс руу гаргаж өгөх нь худлаа болсон. Тэгээд бид хоёр хохирлоо барагдуулж авахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ хүнд 10.000.000 төгрөг өгснөөс Э.Төгсбаяр бид хоёрын хувьд хохирогч бид хоёр тус бүр 5.000.000 сая төгрөгийг  2.500.000 төгрөг хувааж авсан. Одоо үлдэгдэл 5.000.000 төгрөгөө дутуу байгаа. Энэ хохирлоо нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Төгсбаярын:...2017 оны 02 дугаар сард дам дамаа хүнээр дамжуулан Тэмүүжин гэдэг хүнтэй танилцсан юм. Тухайн үед Тэмүүжин нь өөрийгөө Солонгос улс гэрээгээр ажиллах виз гаргаж өгдөг ажил хийдэг талаар хэлсэн юм. Ингээд найз Мөнхбатын хамтаар Тэмүүжингээр дамжуулан Солонгос улсруу зорчих виз гаргуулахаар болоод 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкин дотроос Мөнхбатын хамтаар Тэмүүжингийн хаан банкны дансруу 10,0 сая төгрөгийг шилжүүлсэн юм. Энэ мөнгө нь виз гаргаж өгөх ажлын хөлс гэж авсан байдаг. Ингээд виз гаргаж өгөхгүй явсаар байгаад сүүлдээ мөнгийг чинь өгнө гэж өдийг хүртэл явж байна. Энэ хугацаанд бид хоёр 5,0 сая төгрөгийг эргүүлэн авч тэр мөнгөө 2,5 сая төгрөгөөр хувааж  авсан байгаа гэх мэдүүлэг. /хх 18-19/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  Ц.Мөнхбатын:...2017 оны 02 дугаар сард найз Э.Төгсбаярын хамтаар Тэмүүжин гэдэг хүнтэй танилцсан юм. Тэмүүжин нь өөрийгөө Солонгос улсруу гэрээгээр ажиллах виз гаргаж өгдөг ажил хийдэг талаар хэлж байсан. Ингээд найз Э.Төгсбаярын хамтаар Тэмүүжингээр дамжуулан Солонгос улсруу гэрээгээр ажиллах виз гаргуулахаар болоод 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкин дотроос Э.Төгсбаярын хамтаар Тэмүүжингийн  Хаан банкны данс руу 10,0 сая төгрөгийг шилжүүлсэн юм. Ингээд виз гаргаж өгөхгүй явсаар байгаад сүүлдээ мөнгийг чинь өгнө гэж өдийг хүртэл явж байна. Энэ хугацаанд бид хоёр 5,0 сая төгрөгийг эргүүлэн авсан байгаа уг 5,0 сая төгрөгийг хуваагаад авсан байгаа гэх мэдүүлэг. /хх 22-23/,

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ю.Мөнхцогтын:...ер нь бол Тэмүүжин нь БНСУ-руу явах хүн  байна уу  олоод өгөөч гэхээр нь  Одзаяагаас асуусан чинь  явуулах хүн байвал явья гэхээр нь дамжуулж хэлж өгсөн. Тэрнээс хойш Тэмүүжинтэй ярьж өгсөн хүмүүстэй уулзаагүй, гэхдээ тухайн үед би Тэмүүжингээс хүмүүсийн явах асуудал нь болж байна уу гэхэд болж байгаа гэхээр нь би болж байгаа юм байна гэж бодоод л яваад байсан.  Тэрнээс би мөнгө авна гэж хэлж хүн олж өгөөгүй. Тэгсэн Тэмүүжин сүүлд нь найздаа хүн олж өгсөнд баярлалаа гээд Төгөлдөр бид хоёрт  тус тусад нь 800.000 төгрөг  өгсөн. Тухайн үед Төгөлдөр бид хоёр ажил нь бүтсэнд баярлалаа гээд өгсөн  учраас авсан гэх мэдүүлэг  /хх-25/,

 

 2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Одзаяагийн:...манай нөхөр Төгөлдөр, Мөнхцогт нар нь 2017 оны 2 дугаар сарын эхээр надаас асуухдаа 1 хүний 5 сая төгрөг өгөөд БНСУ-руу гэрээгээр гаргаж өгдөг хүн байна чамд Солонгос улсруу явчихмаар таньж мэддэг хүн байна уу гэхээр нь  би найз Одгэрэлд чамд Солонгос явуулах хүн байна уу гэж асуухад найз нь  асуучихаад хэлье гэсэн тэгээд удалгүй хэд хоногийн дараа Одгэрэл надруу  залгаад манай 20 гаруй жил найзалсан 2 найз байна аа тэр хүмүүст чиний утасны дугаарыг өгчихлөө гэсэн. Тэгээд маргааш нь 95252524 дугаарын утаснаас надруу нэг эрэгтэй хүн залгаад Одгэрэлийн найз нь байна Солонгос улсруу явуулж өгдөг хүн мөн үү гэхээр нь тиймээ явуулж өгдөг хүн байгаа найдвартай гэсэн гээд тэр залуутай уулзахаар тохиролцож маргааш нь нөгөө залуутай манай нөхрийн найз Мөнхцогт бид хоёр хамт Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ар талд очиж уулзаж би нөгөө залууд Солонгос улсруу найдвартай гаргаж өгдөг хүн байгаа бүрдүүлэх бичиг баримтуудаа яаралтай бэлдчих мөнгө төгрөгөө хэр хурдан бэлдэнэ хурдан бүтнэ шүү гэж хэлээд салцгаасан. Тэгээд 2 хоногийн дараа би 2017 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн үед Тэмүүжин манай гэрт ирж намайг 2 уулаа хамт нөгөө хүмүүстэй чинь уулзаад мөнгөө аваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд хамт очоод уулзахад Тэмүүжин Солонгос улсруу явахаар ярьсан.  Төгсөө гэх залуутай хамт Хаан банкруу орж Тэмүүжингийн данс руу 2 хүний мөнгө болох 10 сая төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /хх-26/

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Чингэлтэй  дүүргийн  цагдаагийн  хэлтэст гаргасан  өргөдөл /хх-8/, Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-14/, Т.Тэмүүжингийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-37/, Тэмүүжингийн Төгсбаярт мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл   /хх-38/, хуулийн  этгээдийн  улсын бүртгэлийн  лавлагаа /хх-49/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-50/, оршин суугаа  хаягийн тодорхойлолт /хх-52/,  иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-53/, хувийн  байдлыг тогтоосон  бусад  баримтууд /хх 74-75/ зэрэг  бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

 Шүүгдэгч Т.Тэмүүжин нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын газрын гадаа Бүгд Найрамдах Солонгос улсруу ажлын гэрээгээр гаргаж өгнө гэж хуурч иргэн Э.Төгсбаяр, Д.Мөнхбат нараас тус бүр 5.000.000 сая төгрөгийг өөрийн Хаан банкны “5063249265” дугаартай дансаар авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч  Э.Төгсбаярын:...2017 оны 02 дугаар сард дам дамаа хүнээр дамжуулан Тэмүүжин гэдэг хүнтэй танилцсан юм. Тухайн үед Тэмүүжин нь өөрийгөө Солонгос улс гэрээгээр ажиллах виз гаргаж өгдөг ажил хийдэг талаар хэлсэн юм. Ингээд найз Мөнхбатын хамтаар Тэмүүжингээр дамжуулан Солонгос улсруу зорчих виз гаргуулахаар болоод 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкин дотроос Мөнхбатын хамтаар Тэмүүжингийн хаан банкны дансруу 10,0 сая төгрөгийг шилжүүлсэн юм. Энэ мөнгө нь виз гаргаж өгөх ажлын хөлс гэж авсан байдаг. Ингээд виз гаргаж өгөхгүй явсаар байгаад сүүлдээ мөнгийг чинь өгнө гэж өдийг хүртэл явж байна гэх мэдүүлэг /хх 18-19/,  хохирогч  Ц.Мөнхбатын:...найз Э.Төгсбаярын хамтаар Тэмүүжингээр дамжуулан Солонгос улсруу гэрээгээр ажиллах виз гаргуулахаар болоод 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкин дотроос Э.Төгсбаярын хамтаар Тэмүүжингийн  Хаан банкны данс руу 10,0 сая төгрөгийг шилжүүлсэн юм. Ингээд виз гаргаж өгөхгүй явсаар байгаад сүүлдээ мөнгийг чинь өгнө гэж өдийг хүртэл явж байна..гэх мэдүүлэг. /хх 22-23/,  гэрч Ю.Мөнхцогтын:...ер нь бол Тэмүүжин нь Солонгос улсруу явах хүн  байна уу  олоод өгөөч гэхээр нь  Одзаяагаас асуусан чинь  явуулах хүн байвал явья гэхээр нь дамжуулж хэлж өгсөн. Тэрнээс хойш Тэмүүжинтэй ярьж өгсөн хүмүүстэй уулзаагүй, гэхдээ тухайн үед би Тэмүүжингээс хүмүүсийн явах асуудал нь болж байна уу гэхэд болж байгаа гэхээр нь би болж байгаа юм байна гэж бодоод л яваад байсан....гэх мэдүүлэг  /хх-25/, гэрч Ө.Одзаяагийн:...манай нөхөр Төгөлдөр, Мөнхцогт нар нь 2017 оны 2 дугаар сарын эхээр надаас асуухдаа 1 хүний 5 сая төгрөг өгөөд  Бүгд найрамдах Солонгос улсруу гэрээгээр гаргаж өгдөг хүн байна чамд Солонгос улсруу явчихмаар таньж мэддэг хүн байна уу гэхээр нь  би найз Одгэрэлд чамд Солонгос явуулах хүн байна уу гэж асуухад найз нь  асуучихаад хэлье гэсэн тэгээд удалгүй хэд хоногийн дараа Одгэрэл надруу  залгаад манай 20 гаруй жил найзалсан 2 найз байна аа тэр хүмүүст чиний утасны дугаарыг өгчихлөө гэсэн. Тэгээд маргааш нь 95252524 дугаарын утаснаас надруу нэг эрэгтэй хүн залгаад Одгэрэлийн найз нь байна Солонгос улсруу явуулж өгдөг хүн мөн үү гэхээр нь тиймээ явуулж өгдөг хүн байгаа найдвартай гэсэн гээд тэр залуутай уулзахаар тохиролцож маргааш нь нөгөө залуутай манай нөхрийн найз Мөнхцогт бид хоёр хамт Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ар талд очиж уулзаж би нөгөө залууд Солонгос улсруу найдвартай гаргаж өгдөг хүн байгаа бүрдүүлэх бичиг баримтуудаа яаралтай бэлдчих мөнгө төгрөгөө хэр хурдан бэлдэнэ хурдан бүтнэ шүү гэж хэлээд салцгаасан. Тэгээд 2 хоногийн дараа би 2017 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн үед Тэмүүжин манай гэрт ирж намайг 2 уулаа хамт нөгөө хүмүүстэй чинь уулзаад мөнгөө аваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд хамт очоод уулзахад Тэмүүжин Солонгос улсруу явахаар ярьсан.  Төгсөө гэх залуутай хамт Хаан банкруу орж Тэмүүжингийн данс руу 2 хүний мөнгө болох 10 сая төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /хх-26/ мэдүүлэг, Т.Тэмүүжингийн “5063249265” дугаарын Хаан банкны дансруу 10.000.000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг /хх-14/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Тэмүүжинг хуурч бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн  гэм буруутай  үйлдлээс хохирогч Э.Төгсбаяр, Ц.Мөнхбат нарт 10.000.000 төгрөгний хохирол учирснаас шүүгдэгч Т.Тэмүүжин 5.000.000 /таван сая/ төгрөгийн хохирлыг төлж  барагдуулсан, 5.000.000 /таван сая/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Т.Тэмүүжингээс 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Төгсбаярт 2.500.000 / хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг, Ц.Мөнхбатад 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус олгохоор шүүх шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  

 

Шүүхээс шүүгдэгч Т.Тэмүүжингийн хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулах талаар гаргасан хүсэлтийг  хүлээн  авч Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.1 дүгээр зүйлийн 3, 5-д заасны  дагуу шүүх хуралдааныг ажлын тав  хоногийн хугацаагаар  завсарлуулсан  боловч  шүүгдэгчийн зүгээс хохирлын төлж барагдуулаагүй, барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байгааг  шүүх  дурдах нь  зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол овогт Тэгшжаргалын Тэмүүжинг хуурч бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Т.Тэмүүжинг  1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Тэмүүжинд оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Тэмүүжин нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус   дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Тэмүүжингээс 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Төгсбаярт 2.500.000 / хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг, Ц.Мөнхбатад 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тэмүүжинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

           

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ       

                                   

                         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-02-27     11 цаг  10