Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ/2024/0965

 

   

    2024           11          28                                     128/ШШ2024/0965

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Д.Эрдэнчимэг, Г.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ган-илч” ХХК

Хариуцагч: Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.П, М.А*******

Маргааны төрөл:

  1. “Татварын улсын байцаагч Б.П, М.А******* нарын үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын хавсралт ХШ06/02 маягтын 7 болон 11 дэх хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Д.С*******, хариуцагч М.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, иргэдийн төлөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага:

“Татварын улсын байцаагч Б.П, М.А******* нарын үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын хавсралт ХШ06/02 маягтын 7 болон 11 дэх хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгуулах”

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А. Экспортод гаргасан 6,413 тн нүүрсний борлуулалтад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төлөөгүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн талаар Га” ХХК нь дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч юм. 2021 оны 10 дугаар сарын 04-ний *******өр Монгол улсын хуулийн этгээд болох Га ХХК- тай № дугаар бүхий “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Нүүрсийг уурхайн амнаас худалдах нөхцөлтэй, 1 тн нүүрсний худалдах үнэ 65,800 төгрөг, нийлүүлэх нүүрсний хэмжээ календарийн сард 10,000 тонн байхаар гэрээний гол нөхцөлүүдээ тохиролцсон. 2021.10.05-ны *******рөөс 2021.12.06-ны *******өр нийт 77 удаагийн ачилтаар 6,413 тн нүүрсийг уурхайн амнаас ачуулж, 421,975,400 (6,413х65,800 ) төгрөгийн орлогыг компанийн дансанд хүлээн авсан, эдгээр ажил гүйлгээнүүд нь Га ХХК-ийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн, татварын хяналт шалгалтаар бүрэн хянагдсан байна. "Га” ХХК болон “Га" ХХК-ийн хооронд хийсэн "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ", гэрээний дагуу уурхайн амны нөхцөлөөр нүүрс нийлүүлсэн, ачуулсан, төлбөр тооцоо хүлээн авсан бүхий л баримт нотолгоог бидний зүгээс гаргаж өгсөн бөгө******* энэ үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1 заалтыг баримтлан АМНАТ төлөх үүрэгтэй болно. Иймээс “Нөхөн ногдуулалтын акт"-аар Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3, 47.17 заалтыг баримтлан 6,413 тн боловсруулаагүй нүүрс экспортод гарган борлуулсан гэж үзэж, 3,373,270,774.70 төгрөгийн үнэлгээнээс нөхөн ногдуулсан АМНАТ, торгууль алдангийг татвар төлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Б. Үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын талаар Манай компани 2019 онд ТТ-23 маягтаар үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын тайлан гаргаж, 4,792,160 төгрөгийн татвар ногдуулан хулийн хугацаанд төлсөн. 2020 онд Татварын албанаас ирсэн нэхэмжлэхийн дагуу 687,503 төгрөгийн үл х*******лөх эд хөрөнгийн албан татварыг төлсөн. Харин ТТ-23 маягтаар тайлагнаж болохгүй байсан, Д аймгийн татварын хэлтэс нэхэмжлэхийн дагуу татвараа төлөхийг зөвлөсөн. 2021 онд мөн 687,503 төгрөгийн нэхэмжлэх ирснийг хуулийн хугацаанд төлсөн. Бид ТТ-23 маягтаар тайлан илгээсэн боловч уг тайлан одоо хүртэл баталгаажаагүй, шинэ хадгалсан төлөвтэй байна. Татварын алба цахим системд шилжсэнээр татвар төлөгч ТТ-23 маягтаар тайлагнаж, үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын ногдол үүсгэх боломжгүй болсон. Татварын алба, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар хооронд шууд мэдээлэл солилцдог болсон, иймээс үл х*******лөх эд хөрөнгийн албан татварыг Татварын алба шууд тодорхойлон татварын нэхэмжлэх илгээдэг зарчимд шилжсэн. Тодруулбал, тайлант он эхлэх буюу 1 дүгээр сарын 1-ний *******рөөс НӨАТ, ААНОАТ гэх мэт тайлангийн маягтууд Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нээлттэй болдог. Татвар төлөгч ТБМНС-д нэвтрэн орж татварын тайланг үйлдэж тушаадаг. Харин 2020 оноос одоог хүртэл үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягт ТБМНС-д байхгүй байгаа. ТЕГ-ын даргын 2022.12.08-ны *******рийн А/190 тушаалаар үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын маягтыг баталж, цахим системд нэвтрүүлэхийг үүрэг болгосон боловч 2023 онд хэрэгжээгүй байна. Иймээс "Нөхөн ногдуулалтын акт"-аар үл х*******лөх эд хөрөнгийн албан татварыг тайлагнаж төлөөгүй үндэслэлээр ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй болно. В. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын талаар "Га" ХХК-тай хийсэн гэрээний дагуу манай компани 10,000 тн нүүрс нийлүүлэх үүрэгтэй байсан. Эхний 6,413 тн нүүрсийг нийлүүлсний дараа талуудын хооронд үл ойлголцол, маргаан үүссэн. Маргаантай асуудлыг шийдэгдэх хүртэл манай компани уг орлогыг "Урьдчилж орсон орлого" дансанд бүртгэсэн болно. Хэрэв ийм маргаантай асуудал үүсээгүй бол бид ААНОАТ-ын тайланд тайлагнах үүрэгтэй байсан бөгө******* орлого тайлагнасан тохиолдолд уг орлоготой холбогдох өртөг хасагдах зардал болох ёстой байсан. Татварын улсын байцаагч акт үйлдэхдээ шууд орлогын дүнгээс татвар ногдуулсан нь үндэслэлгүй, ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Г. Хугацаандаа төлөөгүй татварын торгууль, алдангийн талаар Татварын хяналт шалгалтын томилолт 2021 оны 12 сарын 31-ний *******рийг дуустал хугацааг хамрахаар удирдамж гарсан байна. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу Га ХХК нь 2021 оны улиралд 21,9 сая төгрөгийг ногдуулан тайлагнаж, 2022 оны 1-р улирал буюу хуулийн хугацаанд төлжээ. Гэтэл татварын улсын байцаагчид томилолтын хугацаа тасалбар болсноос хойш буюу 2022 онд төлсөн татварт хугацаа тоолж, 4,407,936.72 төгрөгийн торгууль, алданги ногдуулсныг зөвшөөрөхгүй. Суутган авсан ХХОАТ-т торгууль, алданги ногдуулахдаа хугацааг илэрхий буруу тоолсон. Тухайлбал, 2021 оны 10 сарын 28-ны *******өр хүртэл хугацааг 2021.08.10-ны *******рөөс тоолбол 79 хоног, 2021.07.10-ны *******рөөс тоолбол 110 хоног байгаа боловч татварын байцаагч 136 хоногоор тооцож торгууль алданги ногдуулсан байна. Зөрчлийн тухай хуульд ногдуулах торгууль нь төлөх татварын үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасан боловч татварын улсын байцаагч энэ хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь хууль бус байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Га ХХК нь 6413 тонн боловсруулаагүй нүүрсийг экспортод гаргасан, АМНАТ төлөөгүй гэх зөрчлийн тухайд Татварын ерөнхий хуулийн 41.13. "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ гэж хуулиар тусгайлан заасан журмын 4.4. "Гүйцэтгэх үе шатанд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ хэсгийг татварын улсын байцаагч хэрэгжүүлээгүй. Зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг хуулиар тусгайлан зохицуулсан журмын дагуу явуулаагүй тул нөхөн ногдуулалтын акт нь захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй болно. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 37.6. "Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэсэн заалтын дагуу ******* дугаартай Нөхөн ногдуулалтын акт"-ыг хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Тухайн хууль бус захиргааны акт үйлдэгдсэний үр дагавар нь Га ХХК-ийг экспортод гаргасан боловсруулаагүй нүүрсэнд ногдуулах АМНАТ төлөх үүрэгтэй этгээд гэж тодорхойлж, онц их хэмжээний дүн бүхий нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсанаар илэрнэ. Хууль бусаар ногдуулсан татварын өрийг Татварын албаны шахалт дарамтын дор төлж барагдуулахаас өөр аргагүйд хүрч байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасан "захиргааны акт ... хууль бус бөгө******* түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох эрх зүйн хамгаалалтыг шү*******с хүсч байна. "Нөхөн ногдуулалтын акт" гаргах ажиллагаа нь ЗЕХ-ийн 3 дугаар бүлэгт, ялангуяа уг бүлгийн 24 дүгээр заалтад нийцээгүй тул хууль бус гэж нэхэмжлэгч үзэж байна. 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. 24.4. Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгө******* оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. 24.5.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өрг*******өл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй. Нөхөн ногдуулалтын актыг гаргах талаар хуулиар тусгайлан заасан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ыг татварын улсын байцаагч баримталсан эсэхийг шалгуулахаар дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Дөрөв. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа Энэ журмын 4.4.1-4.4.13 /гүйцэтгэх үе шат/-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд нотлогдсон зөрчлийг бүртгэж, нөхөн татвар ногдуулах, торгууль, алданги тооцох /4.4.14 дэх заалт/ 4.4. Гүйцэтгэх үе шатанд татварын улсын байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 4.4.3.хяналт шалгалтын явцад татварын ногдуулалт төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах, зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх; Хяналт шалгалтын явцад "6,413 тн нүүрс экспортод гаргасан, холбогдох татварыг төлөөгүй байж болзошгүй" гэсэн асуудлаар татвар төлөгчөөс тодруулга авсан. Энэ талаарх мэдээлэл хэд хэдэн удаагийн ярилцлагын тэмдэглэлд бүртгэгдсэн байна. Татвар төлөгчийн зүгээс "манайх экспортод нүүрс гаргаагүй. Гаалийн мэдээ байгаа болохыг татварын хяналт шалгалтын явцад л сонсож байна. Гаалийн байгууллагаас холбогдох баримт бичгийг гаргуулж танилцуулаач" гэсэн хүсэлтийг удаа дараа татварын улсын байцаагчид тавьсан байдаг. Энэ хүсэлтэд татварын улсын байцаагчийн үзүүлсэн эс үйлдэхүй нь хуулийн 24.5-д заасан өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан өрг*******өл гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй гэсэн хориглосон зохицуулалтыг зөрчсөн. Гаалийн мэдээгээр тодорхойлогдсон 6,413 тн нүүрс нь экспортод гаргасан цаг хугацаа, тоо хэмжээний хувьд 2021 оны 10, 11 сард Монгол улсын хуулийн этгээд болох Га ХХК-д худалдсан, уурхайгаас ачуулсантай яв цав нийцдэг. Маргаан бүхий нүүрсийг дотоодод борлуулсан нь "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ", гэрээний дагуу хүлээн авсан төлбөрийн баримт, уурхайгаас нүүрс ачуулсан баримтаар нотлогдоно. Нотлох баримтуудыг хяналт шалгалтын явцад татварын улсын байцаагчид хүргүүлсэн, хянагдсан энэ үйл ажиллагаанд ямар нэг зөрчил илрээгүй. Экспортын үйл ажиллагаанд нүүрс тээвэрлэсэн зардал нь маш өндөр, зарим тохиолдолд нүүрсний үнээс ч илүү байдаг. Манай компаниас нүүрс тээвэрлэлттэй холбоотой зардал огт гараагүй, үүнийг иж бүрэн шалгалтын хүрээнд татварын улсын байцаагч хянасан. Тодруулбал, журмын энэхүү заалтаар зохицуулсан бүхий л ажиллагаа явагдсан боловч зөрчил тогтоогдоогүй. Га ХХК-д нүүрс борлуулсан үйл ажиллагаанд хариуцагч огт дүгнэлт өгөөгүй. Маргаантай холбоотой асуудал 2021 оны 10,11-р сард худалдсан 6,414 тн нүүрсний хүрээнд хянагдах ёстой, хариуцагчийн зүгээс компанийн өөр өөр цаг үед, өөр өөр худалдах худалдан авах ажиллагааны тухай ярьж төөрөгдөл үүсгэдэг болохыг энд дурдмаар байна. 4.4.4.хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээллийг нотлох зорилгоор гол харилцагч татвар төлөгчдийн талаар тайлбар, тодруулга, мэдээлэл, лавлагааг бусад татварын албанд хүсэлт хүргүүлэн авах; "Га" ХХК-д 6,413 тн нүүрсийг борлуулсан үйл баримтыг хангалттай нотлох "Нүүрс худалдах худалдан авах гэрээ", автомашин дачуулсан баримтууд, төлбөр тооцоог хүлээн авсан баримтууд, бусад хуулиар шаардсан анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг татварын хяналт шалгалтанд бүрэн хүргүүлсэн. Эдгээр нотлох баримтад үндэслэн журмын 4.4.4 заалтыг хэрэгжүүлж Га ХХК-ийн талаар, ялангуяа 2021 оны 10,11 сард худалдан авсан нүүрсийг хэрхэн борлуулсан талаарх тайлбар, тодруулга, мэдээлэл, лавлагааг харьяалах татварын албанаас гаргуулан авах ёстой байсан. Татварын улсын байцаагч хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлсэн бол энэ маргаан бүхий 6,413 тн нүүрсийг Га ХХК экспортод гаргасан болохыг тогтоох боломжтой байсан. 4.4.5.хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах, хяналт шалгалтын хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох хүмүүстэй ярилцлага хийж, тухай бүр "Ярилцлагын тэмдэглэл" хөтлөх; Татварын улсын байцаагчийн АМНАТ ногдуулсан үндэслэл нь хөндлөнгийн мэдээллийн санд экспортын гаалийн 2 мэдээлэл..." юм. Гаалийн мэдээлэлтэй холбогдуулан татвар төлөгчөөс хэд хэдэн удаа ярилцлага хийж тодруулга авсан байна. 2023.06.13-ны *******өр "...гаалийн мэдээнээс үзэхэд танай компанийн нэрээр 2021.10,12-р сард 2 удаагийн нийт 6,413 тн нүүрс экспортод гаргасан байна. Экспортын орлогод АМНАТ ногдуулаагүй шалтгааныг тодорхой борлуулсан нь "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ", гэрээний дагуу хүлээн авсан төлбөрийн баримт, уурхайгаас нүүрс ачуулсан баримтаар нотлогдоно. Нотлох баримтуудыг хяналт шалгалтын явцад татварын улсын байцаагчид хүргүүлсэн, хянагдсан энэ үйл ажиллагаанд ямар нэг зөрчил илрээгүй. Журмын энэ заалтад хамаарах баримт бичиг үйлдсэн эсэх нь тодорхойгүй. Үйлдсэн нөхөн ногдуулалтын актын үнэн зөвийг хамгаалах, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх нь хариуцагчийн үүрэг юм. 2023.11.23-нд "... хариу тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд 2023.12.04-ний *******рийн дотор ирүүлнэ үү" гэсэн мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн боловч 2 нүүр тайлбараас өөр юу ч ирүүлээгүй. Иймээс энэ журмын 3.1.8-д заасан ажиллагаа явагдаагүй гэж үзэж байгаа. "Баримт бичгийн хүсэлт"-ХШО4, "Хүлээн авсан баримт бичгийн бүртгэл "ХШ-05/1, "Хяналт шалгалтын ажлын чанарын баталгаажуулалтын хуудас" ХШ-13, "Татварын улсын байцаагчийн *******өр тутмын тэмдэглэл"-ийг шүүхэд ирүүлэхгүй байгаа шалтгаан тодорхойгүй. Хариуцагчийн зүгээс шү*******р цуглуулах хүсэлт гаргаад байгаа гэрээ, бусад баримт бичгийг татварын байцаагч хүлээн авсан болох нь эдгээр баримт бичгээр тодорхой болох ёстой юм. 2023.02.06 №1 хүсэлтээр бүх гэрээ шаардсан 4.4.10. шаардлагатай тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагаас лавлагаа тодруулга гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн туслалцаа авах зэргээр хамтран ажиллах; Татварын ерөнхий хууль. 34.7. Гаалийн байгууллага нь татвар төлөгчийн дугаарыг гаалийн мэдүүлэгт тусгуулж, тухайн татвар төлөгчийн экспорт, импортын үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг татварын албанд тухай бүр хүргүүлнэ.Гаалийн тухай хуульд "Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно" гэжээ. Мөн бараа мэдүүлэхэд шаардагдах бусад бичиг баримт буюу гаалийн мэдүүлгийн үнэн зөвийг нотлох зорилгоор гадаад худалдааны гэрээ, тээврийн бичиг баримт, тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз, хуульд заасан бичиг баримт гэжээ. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.27. Төрийн байгууллага, төр, орон нутгийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд шаардлагатай мэдээллийг татварын албаны шаардсан даруйд гаргаж, хүргүүлнэ. Хуулийн зохицуулалтаас харахад гаалийн бичиг баримт татварын албанд ирээгүй байх ямар ч боломжгүй. Хэрэв хуульд заасан баримт бичиг ирээгүй бол Татварын албанаас шаардсан даруйд гаргаж өгөх үүрэгтэй. Захиргааны дур зорго хязгаарлагдах ёстой. Гаалийн ерөнхий газар... гаалийн мэдээллийг цахимаар хүлээн авч АМНАТ, бусад татвартай холбоотой асуудлыг ТЕХ-ийн дагуу тооцох эрх зүйн үндэслэлтэй..." гэж албан бичигт дурдсан, хариуцагч" гаалийн мэдээ байгаа тул тодорхой гэж үзнэ гэж шүүхэд гаргасан тайлбарууд нь захиргааны дур зорго юм. Татварын ерөнхий хуулийн 34.27 заалтыг хэрэгжүүлж өгөх хүсэлтэд хариуцагчаас үзүүлсэн эс үйлдэхүй болон Гаалийн ерөнхий газарт гаргасан хүсэлтэд өгсөн хариу зэрэг нь захиргааны дур зоргын туйлын тодорхой жишээ болно. Иймд захиргаа болон иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн тэгш бус харилцааг хуульд нийцүүлэн тэнцвэржүүлж өгөх эрх зүйн хамгаалалтыг шү*******с үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 4.4.11 энэ журмын 4.4.4-т заасан мэдээллийг тодруулах шаардлага үүссэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 21.4-т заасан мэдээ, мэдээлэл, баримтыг гуравдагч этгээдээс гаргуулах, мөн хуулийн 41 10.1-т заасны дагуу харилцагч этгээдээс тайлбар авах; Га ХХК-иас худалдаж авсан нүүрсээ хэрхэн борлуулсан талаарх мэдээллийг Га ХХК-ийн харьяалах татварын албанаас гаргуулан авсны үндсэн дээр "Татвар төлөгч болон түүний харилцагч этгээдийг үндэслэл бүхий шалтгаанаар дуудан ирүүлж, тайлбар авах ёстой байсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд". боловсруулаагүй нүүрсийг экспортод гаргах гаалийн бүрдүүлэлтийг хэн хийсэн, ямар баримт бичиг бүрдүүлсэн болох, шалгалт хийсэн хугацаанд "Га" ХХК-иас болон дотооддоо борлуулсан гэх бусад компаниуд нүүрс экспортлохоор гаалийн бүрдүүлэлт хийж байсан эсэх зэрэг хэрэгт хамааралтай баримтууд нотлох баримтаар авагдаагүй байх тул хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна" гэсэн нь бүхэлдээ магадлалд дурдсан үйл баримтыг хариуцагчаас гаргуулахыг шаардсан агуулгатай байна. Хариуцагч "Нөхөн ногдуулалтын акт" үйлдэхдээ Га ХХК нүүрс экспортод гаргасан болохыг буюу маргааны бодит нөхцөл байдлыг хуулийн хүрээнд тогтоох үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлсэн эсэх нь манай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарна. Харин 6,413 тн нүүрсийг хэн экспортод гаргасан болохыг олж тогтоох нь татварын албаны үүрэг бөгө******* манай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүй юм. Тодруулбал, "хэн нүүрс экспортод гаргасан" гэх асуудлаар нэхэмжлэл гаргавал хариуцагч нь гаалийн байгууллага байх ёстой, иймээс манай татварын байгууллагыг хариуцагчаар татсан манай нэхэмжлэлээс тэс өөр харилцаа үүсэх юм Дээр дурдсан тайлбартай агуулга нэг маргааныг УДШ-ийн 2023.06.29-ний *******өр шийдвэрлэсэн 47 дугаартай тогтоолд "маргааны үйл баримтад холбогдох төмрийн хүдрийг гадаад улсын аж ахуйн нэгжид худалдан борлуулах замаар экспортод гаргасан этгээдийг татварын байгууллага зөв тодорхойлж, татварыг нөхөн ногдуулахад энэ тогтоол саад болохгүй" гэж шийдвэрлэсэн. Нүүрсийг хэн экспортод гаргасан гэх асуудлыг олж тогтоох процесст Захиргааны хэргийн шүүх оролцвол захиргааны үүргийг гүйцэтгэх болно. Үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын тайлан (ТТ-23 маягт)-д үл х*******лөх эд хөрөнгөнд албан татварыг дутуу ногдуулж төсөвт төлөөгүй" зөрчлийн талаар, Захиргааны акт нь агуулгын хувьд хуульд үндэслэх зарчимд нийцсэн байх буюу эрх зүйн үндэслэлтэй байх, тодорхой байх, хүчин төгөлдөр буй эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх зэрэг тухайн агуулгад тавигдах урьдчилсан нөхцөлийг хангасан байх ёстой. Нөхөн ногдуулалтын актын үндэслэл болгосон "Үл х*******лөх хөрөнгийн албан татварын тайлан (ТТ-23 маягт) нь ТЕГ-ын даргын 2019.10.17-ны *******рийн А/184 тушаалаар хүчингүй болсон. Тодруулбал, 2020, 2021 онд эрх зүйн хэм хэмжээний акт үйлчлэхгүй болсон. Иймээс хүчингүй болсон хэм хэмжээг үндэслэж үйлдсэн нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох ёстой. Татварын багц хууль 2020.01.01-ний *******рөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдож үл х*******лөх хөрөнгийн татвартай холбоотой харилцаа буюу татвар ногдуулах хөрөнгийн үнэлгээ, хувь хэмжээг татвар төлөгчөөс үл хамаарах зохицуулалттай болсон. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн тухайн үл х*******лөх эд хөрөнгийн үнэлгээ, хаана байршиж бүсэд оршиж байгаа зэргээс хамаарч татварын хэмжээг татварын алба тогтоох бөгө******* татварын нэхэмжлэх үүсгэн татвар төлөгчид хүргүүлдэг болсон юм. Га ХХК-ийн өмчлөлийн үл х*******лөх хөрөнг******* журмын дагуу 3,937,500 төгрөгийн татвар ногдуулан 2023.07-р сард нэхэмжлэх ирүүлснийг төлсөн баримт байна. Нөхөн ногдуулалтын актаар хөрөнгийн үнэлгээг 250 сая төгрөг гэж тооцоод 2020 онд 0,75%-иар бодож 1,875,000 төгрөг, 2021 онд 1.0%-иар бодож 2,500,000 төгрөгийн татвар ногдуулсан нь буруу буюу төсөвт төлөх татварын хэмжээг дутуу ногдуулсан болох нь харагдаж байна. Би нотлох баримт болгон шүүхэд өгөх зорилгоор 2024.02.23-ны *******өр ТЕГ-т тодруулга хүргүүлж, хариугаа шаардаж 2 удаа очсон. Татварын алба "Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас манайд мэдээлэл бүрэн ирдэг. Харин манай зүгээс татварын ногдлоо тэр бүр тооцоолж нэхэмжлэл үүсгэхгүй байгаа тохиолдол байгаа" гэсэн агуулгаар аман хариу өгдөг боловч бичгээр хариу өгөхгүй байгаа болно. Торгууль, алданги ногдуулсан зөрчлийн талаар. Хуульд үндэслэх зарчмыг хангаж тухайн эрх зүйн үндэслэлийг зөв хэрэглэж нөхөн ногдуулалтын актыг үйлдэх ёстой. Гэтэл хугацаандаа төлөөгүй татварт торгууль алданги ногдуулахдаа дараах алдаануудыг гаргасан. Агаарын бохирдлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж торгууль алданги ногдуулахдаа тайлант хугацааг буруу тодорхойлсон. Маргаан бүхий нүүрсийг 2021 оны 4-р улиралд олборлож борлуулсан. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар дараа улирлын эхний сард тайлагнаж төлөхөөр хуульчилсан. Га ХХК нь хуульд нийцүүлэн 2022 оны 1-р сард тайлагнаж төлсен байхад торгууль, алданги ногдуулсан нь хууль бус болно. Татварын хяналт шалгалт хийх хугацаа нь 2019.01-01-2021.12.31 хүртэл гэж томилолт олгосон байхад 2022 оны 1-р улиралд тайлагнаж төлсөн албан татварт торгууль алданги ногдуулсан нь хууль бус. "Хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 4.4.15. "татвар төлөгчийн тайлагнасан, хяналт шалгалтаар тогтоосон татварын ногдуулалт төлөлтийн тооцоог хяналт шалгалтанд хамрагдсан татварын төрөл, он тус бүрээр хийх" гэсэн заалтыг зөрчиж байна. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1. "татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлвөл зохих *******рөөс түүнийг төлсөн *******рийг хүртэлх хоногийн тоогоор" 2019 оны ХХОАТ-ын илүү төлөлттэй байхад төлөөгүй мэтээр буюу эсрэгээр нь ойлгож торгууль алданги ногдуулсан. 2019.02.01-ний *******өр төлсөн ХХОАТ- ыг 2019.03.10-нд, мөн 19.02.28-ны *******өр төлсөн татварыг 19.04.10-нд төлсөн гэж мэдээлэл оруулж торгууль Мөн 2021 оны 7-р сарын цалин, х*******өлмөрийн хөлснөөс суутгасан татварын тайланг 8-р сарын 10-ны *******өр тайлагнаж төлөх ёстой байтал хоногийг буруу тооцож 58 хоногт ногдох торгууль алдангийг ногдуулсан нь хууль бус болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газартай харьцдаг, тоот дугаартай, “Га” ХХК-ийн 2019-2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2023 оны 07 сарын 05-ны *******рийн тоот нөхөн ногдуулалтын актаар 8,934,534,052.26 төгрөгийн зөрчилд 645,911,669.48 төгрөгийн төлбөр ногдуулсан. Татвар төлөгч татварын хяналт шалгалтын үйл ажиллагаагаар илэрсэн зөрчил, нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолд хариу тайлбарыг дараах байдлаар гаргаж байна. 1. Гомдлын А хэсэгт, Экспортод гаргасан нүүрсний борлуулалтад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төлөөгүй зөрчлийн тухай. "Га” ХХК нь АМГТХЭГ-аас 2007 онд олгосон Д аймгийн Баянжаргалан сумын “Хөөтийн хонхор" нэртэй газар ашигт малтмал ашиглалтын дугаар 12401А тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон дулаан үйлдвэрлэх дугаар 75/2017 тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг. Тус компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2021 оны жилийн эцсийн /маягт ТТ-02 тайлан/-гаар зөвхөн дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх борлуулах үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогоо тайлагнасан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /маягт ТТ-15 тайлан/-гаар боловсруулаагүй нүүрс 21,949.04 тонн олборлож, 13,259.44 тонныг худалдсан, худалдахаар ачуулснаар тоо хэмжээний үзүүлэлтийг, харин ашигт малтмалын нөөцийн төлбөрийн тооцоондоо зөвхөн 10,000.00 тонн боловсруулаагүй нүүрсийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны *******өр регистрийн дугаартай “А" ХХК-д борлуулсан 607,272,700.00 дотоодын борлуулалтын үнэлгээнээс 15,181,817.50 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан тус тус тайлагнасан. Худалдахаар ачуулсан тоо хэмжээ нь экспортод гаргасан 3,259.44 тонноор дутуу байгаа нь тайлангийн тоон үзүүлэлтээс харагдаж байна. Гэтэл татварын удирдлагын нэгдсэн системийн хөндлөнгийн мэдээлэл “гаалийн мэдүүлэг"- ээр тус компани боловсруулаагүй нүүрсийг 2021 оны 10 дугаар 19-ний *******өр 3,259.44 тонныг БНХАУ-ын “А” компанид, 2021 оны 12 дугаар сарын 13-ны *******өр 3,153.56 Тонныг БНХАУ-ын "З” ХХК-д экспортод гаргасан байна. Боловсруулаагүй нүүрсний экспортын борлуулалтын орлогыг худалдан авагч тал “Га” ХХК-ийн ХААН банкны тоот юанийн дансанд 2021 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд шилжүүлснийг “урьдчилж орсон орлого" дансанд бүртгэсэн нь нягтлан бодох бүртгэлийн журналын бичилтээр нотлогдоно. Иймд ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.2.1, 47.3, 47.3.3, 47.10-д заасныг зөрчсөн гэж үзэн 3,373,270,774.70 төгрөгийн зөрчилд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрөөр 168,663,538.73 төгрөгийн нөхөн татвар, 67,465,415.49 төгрөгийн торгууль, 35,103,942.32 төгрөгийн алданги нийт 271,232,896.54 төгрөгийн төлбөр, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.8, 47.17, 47.10-д заасныг зөрчсөн гэж үзэн 3,373,270,774.70 төгрөгийн зөрчилд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрөөр 168,663,538.73 төгрөгийн алданги нийт татвар, 67,465,415.49 төгрөгийн торгууль, 35,103,942.32 төгрөгийн алданги нийт 271,232,896.54 төгрөгийн төлбөрийг тус тус ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ: 29.1.1. анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх" гэж заасны дагуу татвар төлөгч нь үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын тайлангаа үнэн зөв ногдуулж тайлагнах үүрэгтэй. "Га” ХХК Үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын үнэлгээг өмнөх татварын хяналт шалгалтын үед ч мөн адил багаар тооцож тайлагнаж ирсэн. Харин 2021 онд үл х*******лөх эд хөрөнгийн 551,501,725.20 төгрөгийн үнэлгээнээс 4,412,013.80 төгрөгийн албан татварыг ногдуулан цахим системд шивсэн боловч хадгалаад илгээгүй болох нь татварын удирдлагын нэгдсэн системээс тодорхой байна. Татварын улсын байцаагчид дээрхи үнэлгээний дүнгээс тайлагнасан /89,937,500.00 төгрөгийн үнэлгээнээс 687,503.00 төгрөгийн татвар ногдуулж тайлагнасан/ зөрүү хасаж, 2020 онд Улаанбаатар хотод худалдан авсан 250,000,000.00 төгрөгийн оффисын барилгын үнэлгээг оруулан тооцож үл х*******лөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулсан. Иймд Үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг гэж үзэн 1,432,003,450.40 төгрөгийн зөрчилд 11,831,027.60 төгрөгийн нөхөн татвар, 4,732,411.04 төгрөгийн торгууль, 3,179,801.66 төгрөгийн алданги, нийт 19,743,240.30 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. 3. Гомдлын В хэсэгт, Нөхөн ногдуулалтын актын 1 дүгээр хэсэгт дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчлийн тухай. "Та” ХХК-аас ирүүлсэн ерөнхий журналыг данс бүрээр задлан, Уулын ажлын тайлан, татварын тайлан, татварын албаны хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчөөс ирүүлсэн бусад санхүүгийн баримтыг үндэслэн тулган шалгаж үзэхэд: Тус компани нь 2021 оны 10 дугаар сарын 04-ны *******өр “Га” ХХК-тай 10,000 трэ урс ийн 2021 оны 10 дугаар сарын төлбөр /тонн *65800-658,000.00/- хийснээс төлүүлэх гэрээ хийсэн хийж, шилжүүлнэ гэж дурдсаны дагуу “Га компанийн валют /юань/-ын харилцах дахь дансанд орж ирсэн орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэсэн байсан. Татварын тайлан /ТТ-02/-аарх борлуулалтын орлогыг тулган шалгахад дулааны үйлдвэрлэлийн орлого байсан бөгө******* татварын тайлан /АМНАТ ТТ-15/, экспортын гаалийн Мэдээлэлд тусгагдсан 2021 оны 10, 12 сард нийт 6,413.0 тн нүүрсийг гадаад зах зээлд борлуулсан орлого тайлагнагдаагүй байсан. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно: 7.4.1. үйл ажиллагааны орлого", 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.1. бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого" гэж заасныг зөрчсөн гэж үзэн нийт 421,975,400.00 төгрөгийн зөрчилд 42,197,540.00 төгрөгийн нөхөн татвар, 12,659,262.00 төгрөгийн торгууль, 8,782,574.00 төгрөгийн алданги, нийт 63,639,376.00 төгрөгийн төлбөр ногдуулсан. 4. Гомдлын Г хэсэгт, Нөхөн ногдуулалтын актын 7, 8, 9 дүгээр хэсэгт дурдсан Хугацаандаа төлөөгүй торгууль, алдангийн зөрчлийн тухай. "Га” ХХК-ийн татварын тооцооллыг татвар төлөлтийн баримттай тулган шалгаж үзэхэд Цалин х*******өлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2019 онд 47,544,329.12 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 31 хүртэлх 22,884,046.92 төгрөгийн өртэй байсан. Иймд Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйл "Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам"-ийн 43.5-д "Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна", Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 26 дугаар зүйл "Албан татвар ногдуулах, төсөвт төлөх"-ийн 26.3-д "Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны *******рийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ" гэж заасныг; Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 29 дүгээр зүйл "Татварын тайлан үйлдэх, тушаах"- ийн 29.2-д "Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгө******* хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна", Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 25 дугаар зүйл "Албан татвар суутган тооцох, төсөвт төлөх"-ийн 25.6-д "Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 25.2-т зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны *******рийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэн нийт 70,428,376.00 төгрөгийн зөрчилд 4,085,968.81 төгрөгийн торгууль, 1,854,792.53 төгрөгийн алданги, нийт 5,940,761.30 төгрөгийн төлбөр ногдуулсан. Агаарын бохирдлын төлбөрийн 2021 оны тайлан (ТТ-24.1 маягт)-гаар гарсан 21,949,040.00 төгрөгийн ногдлыг хугацаанд нь төлөөгүй зөрчил илэрсэн. Иймд Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 29 дүгээр зүйл "Татварын тайлан үйлдэх, тушаах"-ийн 29.2-д "Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгө******* хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах худал байхаар бохирдлын төлбөрийн тухай хуу кууль /2010 оны/-ийн 9 дүгээр түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах Татварын албанд төлнө" гэж заасныг зөрчсөн гэж үзэн 21,949,040.00 төгрөгийн зөрчилд 3,194,157.00 төгрөгийн торгууль, 1,213,779.68 төгрөгийн алданги, нийт 4,407,936.72 төгрөгийн төлбөр ногдуулсан. Дээрх зөрчилд торгууль, алданги ногдуулахдаа Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль /2020 оны 04 сарын 09-ний *******өр/-ийн 1 дүгээр зүйлд: "2020 оны 02 дугаар сарын 01-ний *******рөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний *******рийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй"; мөн хууль /2020 оны 12 сарын 25-ны *******өр/-ийн 1 дүгээр зүйлд: "2020 оны 9 дүгээр сарын 01-ний *******рөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний *******рийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй" гэсэн заалтыг тус тус хэрэглэсэн.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Га ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч нар 2019, 2020, 2021 оны 12 дугаар сарын 31-ний *******рийг хүртэлх хугацаанд шалгалт хийсэн. Тус шалгалтын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, үл х*******лөх эд хөрөнгийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр дээр нөхөн ногдуулалтын актаар 645.911.669 төгрөгийн төлбөр ногдуулсан. Эхний үндэслэлийн тухайд тайлбар өгөх******* нэхэмжлэгч нь дотоодын борлуулалт хийсэн байхад нүүрс экспортлоогүй гэж тайлбарлаж байна. Зөвхөн энэ үгээр экспорт хийгээгүй гэж нотлох боломжгүй. Экспорт хийсэн гэдэг нь Гаалийн ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 28-ны *******өр ирсэн албан бичгээр 2 удаагийн үйлдлээр 6413 тонн нүүрсийг экспортолсон. Уг мэдээлэл нь манай хөндлөнгийн мэдээллээр нотлогдож байгаа. Нэр бүхий хоёр компаниас гэрээний төлбөр орж ирсэн бөгө******* нүүрс хилээр гарсан нь экспортын мэдээнээс харагдаж байгаа. Үүн дээр дутуу тайлагнасан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтоосон байгаа. Үл х*******лөх эд хөрөнгийн тухайд нэхэмжлэгч компани дээр бүртгэлтэй 2 үл х*******лөх хөрөнгө байгаа. Д аймагт нэг, Улаанбаатар хотод байрлалтай нэг үл х*******лөх эд хөрөнгө байгаа. Эдгээр үл х*******лөх эд хөрөнг******* үл х*******лөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах ёстой. Үл х*******лөх эд хөрөнгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд юунд татвар ногдох талаар заасан байгаа. Мөн ямар хугацаанд, ямар хэмжээгээр, хэзээ, хэн татвар ногдуулах талаар хуульд тусгайлан заасан байгаа. Үл х*******лөх эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Албан татвар төлөгч нь үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана гэж заасны дагуу үнэлгээгээ тооцож, заасан хувь хэмжээний дагуу тайлагнах ёстой байсан. Нэхэмжлэгч нь 2021 онд тайлангаа илгээгээгүй, хадгалсан төлөвтэй байдаг. Энэ баримтаар харагддаг. Өөрсдөө тайлагдах үүргээ биелүүлээгүй учир татвар ногдуулсан байгаа. Дараагийн зөрчлийн тухайд хуульд заасан хугацаа Ковид 19 цар тахлын үед гарсан хөнгөлөлтийг эдлүүлсэн байгаа. Мөн дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглэсэн. Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр дээр хэд хоног хоцорсон. Тухайн хоногт нь хэдэн төгрөгийг алданги тавьсан гэдгийг он тус бүрээр нь гаргаж ирсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Га ХХК нь 2 удаагийн экспортын мэдээллийг Гаалийн ерөнхий газраас Татварын ерөнхий газрын Эрдлийн газар ирүүлж тухайн мэдээллийг хөндлөнгийн мэдээллээр ирүүлсэн. Уг мэдээллээр Га ХХК нь 2 удаа 6413 тонн нүүрс экспортолсон гэдэг мэдээ ирүүлсэн. Мөн Га ХХК-ийн харилцах дансанд гэрээний мөнгө орж ирсэн байдаг. Га ХХК-ийн гүйцэтгэх захиралтай хийсэн хэд хэдэн удаагийн ярилцлагаар манай компани нь экспорт хийгээгүй гэж байсан боловч Гаалийн ерөнхий газарт хандаж байгаад уг асуудлаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Га ХХК экспортлоогүй гэдгийг үгүйсгэх боломжгүй баримтаар тодорхой болсон. Га ХХК-ийн гүйцэтгэх захиралтай хийсэн хэд хэдэн удаагийн ярилцлагаар хүлээн зөвшөөрсөн. Үл х*******лөх хөрөнгийн албан татварын тухайд Д аймагт хэд хэдэн үл х*******лөх хөрөнгө, Улаанбаатар хотод үл х*******лөх хөрөнгийг Га ХХК эзэмшдэг. Д аймагт Га ХХК нь дулааны цахилгаан станц эзэмшдэг. Эдгээр үл х*******лөх хөрөнг*******өө татвар ногдуулж байгаагүй болох нь энэ удаагийн шалгалт болон Д аймгийн Татварын хэлтсийн шалгалтуудаар тогтоогдож байсан. Нэхэмжлэгч нь 89.937.500 төгрөгт ногдох 687.503 төгрөгийг тайлагнаж ирсэн. Гэтэл 2019 онд хийсэн Д аймгийн Татварын хэлтсийн шалгалтаар үл х*******лөх хөрөнгийн албан татварыг дутуу ногдуулж байх тул төлбөр ногдуулсан бөгө******* үүнийг төлсөн. Үүний дараа 2020 онд татварын тайлан ирүүлээгүй. 2021 онд нэхэмжлэгч тал илгээсэн гэх тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь тайлангаа илгээгээгүй хадгалсан байсан. Иймд тайлан илгээгдээгүй учраас цахим системд ирээгүй учраас нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулсан. Хугацааны алдангийн тухайд Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар Зөрчлийн тухай хуульд 2021 онд орсон өөрчлөлтийн дагуу хугацаандаа төлөөгүй *******рийн 0.1 хувиар буюу нийт 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 1.000.000 төгрөгийг төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн байгаа. Бид нар Ковидын тухай хуульд заасны дагуу тооцооллоо маш нарийн хийсэн. Иймд учраас маргаан бүхий акт үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Э*******аас шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: “Иргэд гаалиар бараа бүтээгдэхүүн оруулахдаа гаалийн мэдүүлэг өгдөг. Үүнтэй адил нэхэмжлэгч мөн бараа бүтээгдэхүүндээ гаалийн мэдүүлэг гаргах ёстой гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь анх “Татварын улсын байцаагч Б.П, М.А******* нарын үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны  *******рийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Татварын улсын байцаагч Б.П, М.А******* нарын үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын хувь хүний орлогын албан татвартай холбоотой хэсэгтэй маргахгүй буюу тус №******* дугаартай актын хавсралт ХШ06/02 маягтын 7 болон 11 дэх хэсэгтэй маргахгүй зөвшөөрч байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Татварын улсын байцаагч Б.П, М.А******* нарын үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын хавсралт ХШ06/02 маягтын 7 болон 11 дэх хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.       

Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.П, М.А******* нарын 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар “Га” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 01-ний *******рөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний *******рийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нийт 645,911,669.48 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон” байна.

Дээрх №******* тоот Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрөн “Га” ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх ба тус Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны *******рийн 43 дугаар тогтоолоор №******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулсан 645,911,669.48 төгрөгийн төлбөрөөс илүү ногдуулсан торгуулийн 999,253.04 төгрөгийг бууруулж буюу багасган өөрчилж шийдвэрлэсэн байна.   

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн “...2021 оны 10 дугаар сарын 04-ний *******өр Монгол улсын хуулийн этгээд болох Га ХХК-тай байгуулсан "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу уурхайн амны нөхцөлөөр нүүрс нийлүүлсэн тул...6,413 тн боловсруулаагүй нүүрс экспортод гарган борлуулсан гэж үзэж, 3,373,270,774.70 төгрөгийн үнэлгээнээс нөхөн ногдуулсан АМНАТ, торгууль алдангийг зөвшөөрөхгүй, манай компани нүүрс экспортод гаргаагүй” гэх үндэслэлийн тухайд:

 

“Га” ХХК нь 3,153.5 тонн болон 3,259.4 тонн нийт 6,413.0 тонн боловсруулаагүй нүүрсийг БНХАУ руу өөрийн нэр дээр экспортод гаргасан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • 2021 оны 12 дугаар сарын 13-ны *******рийн №1 дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг  
  • 2021 оны 10 дугаар сарын 19-ний *******рийн № дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг
  •  Дээрх №1 тоот, № тоот мэдүүлгүүдийн хавсралтууд, дагалдах баримтууд болох “Бараа тээврийн хэрэгсэл пүүлсэн тухай актууд
  • Татварын удирдлагын нэгдсэн систем /ITAX/-д хийсэн шүүхийн үзлэг, уг шүүхийн үзлэгээр ITAX системээс хуулбарлан авсан баримтууд
  • Гаалийн автоматжуулсан удирдлагын нэгдсэн систем /CAIS/-ийн мэдээллүүд, уг CAIS системд хийсэн шүүхийн үзлэг, CAIS системээс хуулбарлан авсан баримтууд  
  • дээрхи нүүрсийг хүлээн авагч нь БНХАУ-ын “Анбао энержи” трейд компани болон “З” компани байх ба B z e, Б трейдинг компаниудаас нүүрсний төлбөр гэх гүйлгээний утгатай нийт 2,559,911.63 юанийн орлого нэхэмжлэгчийн ХААН банк дахь тоот валют /юань/-ийн харилцах дансанд орсон нь тус компанийн харилцах дансны хуулгаар нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө.” гэж заасан байсныг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны *******рийн хуулиар “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэж өөрчлөн найруулсан байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:”, 47.1.1-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч;”, 47.1.2-д “ашигт малтмал экспортолсон этгээд;” 47.2-д “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;” гэж тус тус заасан байна.

Эдгээр хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, 2021 оны 12 дугаар сарын 13-ны *******рийн №1 дугаартай болон 2021 оны 10 дугаар сарын 19-ний *******рийн № дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүдээр нийт 6,413.0 тонн нүүрсийг “Га” ХХК нь өөрийн нэрээр экспортод гаргасан болох нь дээр дурдан тайлбарласан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар “Га” ХХК-ийг нийт 6,413.0 тонн нүүрсийг экспортолсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэлийн ..."Га" ХХК-тай хийсэн гэрээний талаар маргаан үүсэж маргаантай асуудлыг шийдэгдэх хүртэл уг орлогыг "Урьдчилж орсон орлого" дансанд бүртгэсэн, ...татварын улсын байцаагч акт үйлдэхдээ уг орлоготой холбогдох өртгийг хасалгүй, орлогын дүнд татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэх үндэслэлийн тухайд:

Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар 2021 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 421,975,400.0 төгрөгийн боловсруулаагүй нүүрсний экспортын борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчилд нийт 63,639,376.0 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Дээр тайлбарласан 6,413.0 тонн нүүрсийг “Га” ХХК нь БНХАУ руу экспортолсныг БНХАУ-ын А болон З компаниуд хүлээн авч улмаар нэхэмжлэгчийн ХААН банк дахь тоот юанийн харилцах дансаар B z e, Б трейдинг компаниудаас нүүрсний төлбөр гэх 7 удаагийн гүйлгээгээр нийт 2,559,911.63 юанийн буюу 1,132,070,221.48 төгрөгийн орлого орсон нь тус компанийн харилцах дансны хуулгаар нотлогдсон.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т "Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно", 7.4.1-д үйл ажиллагааны орлого", 8 дугаар зүйлийн 8.1-д "Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно", 8.1.1-д "бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого" гэж заасан ба дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь 6,413 тонн боловсруулаагүй нүүрсний орлогод албан татвар ногдуулж төлөх үүрэгтэй байна.

Иймд, маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар тогтоосон нүүрс борлуулсны орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Нэхэмжлэлийн үл х*******лөх эд хөрөнгийн албан татвар төлөөгүй үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алданги тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь ТЕГ-ын даргын 2022.12.08-ны *******рийн А/190 тушаалаар үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын маягтыг баталж, цахим системд нэвтрүүлэхийг үүрэг болгосон боловч 2023 онд хэрэгжээгүй гэх үндэслэлийн тухайд:

Татварын улсын байцаагч нарын 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар нэхэмжлэгчийн 2020, 2021 онд Д аймагт байрлах 466,001,725.20 төгрөгийн үйлдвэрлэл үйлчилгээний, Улаанбаатар хотод байрлах 250,000,000.0 төгрөгийн оффисын зориулалттай үл х*******лөх эд хөрөнгүүдэд албан татвар ногдуулаагүй зөрчилд нийт 19,743,240.31 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Ган илч ХХК нь үл х*******лөх эд хөрөнгийн тайлангаар 2019 онд 515,186,820.24 төгрөгийн үл х*******лөх эд хөрөнгөнд 4,121,494.56 төгрөгийн албан татвар ногдуулсан тайланг татварын албанд хүргүүлснийг тус алба хүлээн авсан, харин 2020 онд тайлан гаргаагүй байх ба 2021 онд 551,501,725.20 төгрөгийн үл х*******лөх эд хөрөнгөнд 4,412,013.80 төгрөгийн албан татвар төлөхөөр цахим тайлангийн системд оруулсан /шивсэн/ боловч татварын албанд хүргүүлээгүй /илгээгээгүй/ болох нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн тайлангийн мэдээллээр нотлогдсон.

Нэхэмжлэгч нь  ...татварын алба татвар ногдуулах үүргээ биелүүлээгүй, ТТ-23 маягтаар тайлан илгээсэн боловч уг тайлан одоо хүртэл баталгаажаагүй, шинэ хадгалсан төлөвтэй байгаа, 2020 оноос одоог хүртэл үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягт Татварын бүртгэл маягтын нэгдсэн систем /ТБМНС/-д байхгүй байгаа...тул зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар маргаж байна.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө", 29 дүгээр зүйлийн 29.1-т "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ", 29.1.2-т "татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх", 29 дүгээр зүйлийн 29.2-т "Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгө******* хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна" гэж тус тус заасан байна.

Үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл х*******лөх эд хөрөнг******* албан татвар ногдуулна", 8 дугаар зүйлийн 8.1-т "Татвар төлөгч нь үл х*******лөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны *******рийн байдлаар байгаа үл х*******лөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно", 6 дугаар зүйлийн 6.1-т "Үл х*******лөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна", 9 дүгээр зүйлийн 9.1-т "Албан татвар төлөгч нь үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана" гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, татвар төлөгч нь төлөх татвараа өөрөө тодорхойлж төлөх, татварын тайланг хугацаанд нь тушаах үүрэгтэй боловч нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх тул уг зөрчилд нийт 19,743,240.31 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...2020 оноос одоог хүртэл үл х*******лөх эд хөрөнгийн тайлангийн маягт батлагдаагүй, татварын алба татвар ногдуулж нэхэмжлэх ирүүлэх үүргээ биелүүлээгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч энэ тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх хэмжээний үндэслэл болж чадахааргүй байна.

Нэхэмжлэлийн “хугацаандаа төлөөгүй татварын торгууль, алдангийн талаар Татварын хяналт шалгалтын томилолт 2021 оны 12 сарын 31-ний *******рийг дуустал хугацааг хамрахаар удирдамж гарсан байна. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу Га ХХК нь 2021 оны улиралд 21,9 сая төгрөгийг ногдуулан тайлагнаж, 2022 оны 1-р улирал буюу хуулийн хугацаанд төлжээ. Гэтэл татварын улсын байцаагчид томилолтын хугацаа тасалбар болсноос хойш буюу 2022 онд төлсөн татварт хугацаа тоолж, 4,407,936.72 төгрөгийн торгууль, алданги ногдуулсныг зөвшөөрөхгүй” гэх үндэслэлийн тухайд:

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны *******рийн 43 дугаар тогтоолоор №******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулсан 645,911,669.48 төгрөгийн төлбөрөөс илүү ногдуулсан торгуулийн 999,253.04 төгрөгийг бууруулж шийдвэрлэсэн байх тул торгууль алдангийг буруу тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.  

Мөн Маргаан бүхий Татварын улсын байцаагч нарын 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын хавсралт маягт ХШ08-аас[1] үзэхэд, 2021 оны 4 дүгээр улиралд хамаарах хугацаанд агаарын бохирдлын төлбөрт татвар, торгууль, алданги ногдуулсан зүйл байхгүй байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.   

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Иргэд гаалиар бараа бүтээгдэхүүн оруулахдаа гаалийн мэдүүлэг өгдөг. Үүнтэй адил нэхэмжлэгч мөн бараа бүтээгдэхүүндээ гаалийн мэдүүлэг гаргах ёстой гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Дээрх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй адил байх ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь тус шүүхийн шийдвэрийн үндэслэлээр дэмжигдэж байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.2, 29.2, Үл х*******лөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан “Татварын улсын байцаагч Б.П, М.А******* нарын үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны *******рийн №******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын хавсралт ХШ06/02 маягтын 7 болон 11 дэх хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Га” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Га” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                   Г.УРАНГУА

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас