Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00236

 

 

 

 

 

 

 

 

 

Днгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/03022 дугаар шийдвэртэй, Днгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн лл газарт холбогдуулан гаргасан цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай 15290664/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ариунболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0602 дугаартай шийдвэр болон Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 416 дугаартай магадлалаар “Уу” ХХК-иас 25 752 000 төгрөгийг гаргуулан “Хүүгийн гутал” ХХК-д олгож шийдвэрлэсэн, шийдвэрт лл ажиллагаа хийгдэж байна.

Лл газраас “Уу” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Днгээс буюу иргэний өөрийнх нь байгаль орчны яамны харьяа Горхи-Тэрэлжийн хамгаалалтын газрын захиргаанаас цалин хөлснөөс нь суутгал хийлгэх тогтоол гарган хүргүүлсэн.

“Уу” ХХК-ийн захирлаар өөр хүн ажиллаж байгаа болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс тодорхой харагдана. Дн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ч гэсэн компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу компани өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээх зохицуулалттай.

Нэхэмжлэгч компанийг анх үүсгэн байгуулахад өөрийн хувийн эд хөрөнгөөс тусгаарлаж 1 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж байсан болох нь эхлэлийн тайлан балансаар нотлогддог. Иймд Днгийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 602 дугаар шийдвэрээр “Уу” ХХК-иас 25 752 000 төгрөгийг гаргуулж “Хүүгийн гутал” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор үүсгэж, лл тухай хуульд зааснаар төлбөр төлөгч “Уу” ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Днд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлүүдийг удаа дараа гардуулсан боловч үүргээ биелүүлээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Уу” ХХК-ийн арилжааны банкнуудад данс битүүмжилж хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлж, эд хөрөнгийг тогтоохоор холбогдох байгууллагаас лавлагааг авахад төлбөрт гаргуулах эд хөрөнгө тогтоогдоогүй.

Иймд төлбөр төлөгч “Уу” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Днд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахыг мэдэгдсээр байхад мөн шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул Лл тухай хуулийг үндэслэж, Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу төлбөр төлөгчөөс төлбөрийг гаргуулахын тулд Лл тухай хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг түүний ажиллаж байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Лл тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, 89 дүгээр зүйлийн 89.2, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн лл газарт холбогдуулан гаргасан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15290664/01 дугаар цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Днгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ "Үндэслэх" хэсэгт төлбөр төлөгч "Цахиурт хангай хүлэг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Днгийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдэл нь Лл тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, 89 дүгээр зүйлийн 89.2, Компанийн тухай хуулийн 9 зүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт нийцэж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь "Цахиурт хангай хүлэг" ХХК, иргэн Дн гэх субьектууд нь хоёр тусдаа ойлголт юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч хоёр тусдаа субъектийн үүргийг нэгтгэж нэгнийх нь өр төлбөрийг нөгөөд нь халдаасан тогтоол гаргасан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 0602 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 416 тоот магадлалаар төлбөр төлөгч "Цахиурт хангай хүлэг" ХХК-иас 25 752 000төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч дээрх шийдвэр, магадлалыг зөрчиж иргэн Днгийн цалин хөлснөөс суутгал хийж тогтоол гаргасан нь хууль бус байна. Дн компанийг анх үүсгэн байгуулахдаа өөрийн хувийн эд хөрөнгөөс тусгаарлаж 1 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь "Цахиурт хангай хүлэг" ХХК-ийн санхүүгийн тайланд зааглагдсан нь болох нь харагдаж байна.

"Цахиурт хангай хүлэг" ХХК иргэн Дн гэх субьектууд нь хоёр тусдаа ойлголт юм. Лл тухай хуульд иргэн болон хуулийн этгээдээс төлбөр гаргуулах зохицуулалтыг тус тусдаа нарийвчлан зохицуулсан байдаг. Лл тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсгийг үндэслэж Днгийн цалин хөлснөөс суутгал хийж байгаа нь мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах гэснийг зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Дн нь хариуцагч Нийслэлийн лл газарт холбогдуулан 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 15290664/01 дугаар цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 602 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 416 дугаар магадлалаар “Уу” ХХК-иас 25 752 000 төгрөгийг гаргуулж, “Хүүгийн гутал” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх 20-30/

 

Дн нь төлбөр төлөгч “Уу” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, тэрээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд ажилладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн лл газрын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/339 тоот хариу мэдэгдэх хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх10, 152/

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан байх анхан шатны шүүх дээр хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Днгийн цалин хөлсийг компанийн хөрөнгөөс зааглагдаагүй хөрөнгө гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Учир нь Дн нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж цалин хөлс авдаг, уг орлогыг компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанид хөрөнгө оруулалт байдлаар оруулдаггүй болох нь “Уу” ХХК-ийн санхүүгийн болон эхлэлийн тайлангаар тогтоогдож байна. /хх142-146, 154/

 

Иймд Лл тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, 89 дүгээр зүйлийн 89.2, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн лл газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15290664/01 дугаар цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/03022 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Лл тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, 89 дүгээр зүйлийн 89.2, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Нийслэлийн лл газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15290664/01 дугаар цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж,

2 дахь заалтыг “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн лл газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Днд олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА