Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
Хэргийн индекс | 168/2023/0127/Э |
Дугаар | 2023/ДШМ/18 |
Огноо | 2023-07-04 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ДШМ/18
*******ид холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2321000610100 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1986 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг, “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/
2. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг “Шовхын ” гэх газар 2022 оны 08 дугаар сарын 15-наас 19-ний өдрийн хооронд зөвшөөрөлгүйгээр ойд 340 ширхэг нойтон улиас мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Mazda Titan маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 3,524,419 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 10,573,257 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3,524,419 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******ийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 33,165,000 төгрөгийн үнэлгээ бүхий Mazda Titan маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3,524,419 төгрөгийн үнэлгээ бүхий 340 ширхэг нойтон улиас мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14,400 төгрөгийн үнэлгээ бүхий сүх зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан 10,573,257 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Mazda Titan маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 340 ширхэг нойтон улиас модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хэвээр үлдээж,
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 340 ширхэг улиас, нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Mazda Titan маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ид хадгалагдаж байгаа болохыг даж,
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус даж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүх зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “ ... дээрх хэргийг үйлдсэн нь үнэн. Гэхдээ би өөрийн машинаар биш морин тэрэгтэй явсан.” гэх мэдүүлгийг гаргадаг. Хавтаст хэрэгт “өөрийн машинаар явсан” гэсэн мэдүүлэг өгдөг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь 2 янзын мэдүүлэг өгч байх бөгөөд шүүх, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэлж ******* ******* улсын дугаартай Mazda Titan маркийн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээг авч хохирол нөхөн төлөхөд зарцуулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт төвлөрүүлэхээр заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.” гэж заасан болохоос биш заавал хураах зохицуулалт байхгүй.
Үйлдсэн хэргийн тухайд ******* нь удам дамжсан заншил ёсоор өөрийн хөдөлмөрөөр хашаа хороогоо барьж, амьдрал ахуйдаа дэмжлэг болж ердийн амьдралын хэвшлээрээ, хууль мэдэхгүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал байгааг анхаарч үзэх нь зөв юм.
Нэг яллагдагчийн 2 өөр байдлаар мэдүүлсэн мэдүүлгийн өмнөх мэдүүлэг нь үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь ч учир дутагдалтай байна. Мөн тэрээр ачсан гэх мэдүүлгийг няцаах ямар ч нотлох баримт байхгүй байхад яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж тэр тусмаа үндэслэлгүй үнэлгээг баримталж ийм шийтгэх тогтоол гаргаж байгаа нь зохисгүй байна.
... Давж заалдах шатны шүүхээс “эгэл жирийн иргэнээ нэг удаа бодоод тусалж өгөөч.” гэж энэ гомдлыг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
6. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “... би хууль мэдэхгүйгээсээ болж байцаалтын үеэр машинаар тээвэрлэсэн үү гэхэд нь тийм гэж хариулсандаа буруудчихаад байна. Тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй, морин тэргээр тээвэрлэсэн юм. Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.
7. Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “... өмгөөлөгчийн яриад байгаа асуудлыг анхан шатны шүүх хуралдааны үеэр хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслээр бус морин тэргээр гэж хэлж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тээврийн хэрэгсэл ашигласан болох нь нотлогдсон. ... Тээврийн хэрэгслийн хувьд өөрийнх нь өмчлөл болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон. ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.
ТО*******ХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гомдолд дсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг “Шовхын ” гэх газар 2022 оны 08 дугаар сарын 15-наас 19-ний өдрийн хооронд зөвшөөрөлгүйгээр ойд 340 ширхэг нойтон улиас мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр, Mazda Titan маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 3,524,419 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, /хх 67-70, 112/
иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Иргэний нэхэмжлэгчийн эрх үүрэг эдэлж энэ хэрэгт оролцож байгаа ба байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг, /хх 29-30/
гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд тус сумын 1 дүгээр баг, “******* ” гэх газарт явж байхад тус сумын иргэн ******* нь шинэ нойтон модоор малын хашаа барьсан байхыг хараад экологийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхбаярт мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг, /хх 31-33/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Экологийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот
“...1. Тухайн моднууд нь Бургасны овгийн-/Salicaceae/, Улиас-Populus laurifolia Ledeb./ навчит мод байна. Нийт 10.6 м.куб болно.
2. Дээрх моднууд нь цаашид амьдрах чадвартай байсан. Хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор авсан дээжүүдийг хатаах зуухан 1050С-ийн температурт 6 цагийн турш хатаан MNS 2470:1978 стандартын дагуу хэмжиж жингийн алдагдал тооцоход нойтон моднууд байна.
3. Ойн мужлалын үзүүлэлт хоёрдугаар мужид хамаарах моднууд байна.
4. Хэрэглээний бөөрөнхий гуалин моднууд байна.
5. Улиас-Populus laurifolia Ledeb/ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, “Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний дагуу экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход моднууд 10.6 м.куб 3,524,419 төгрөг болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 41-48/, хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 07/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 08-15/, эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 16/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэлүүд /хх 18-23/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 56/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх 57-62/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
5. Анхан шатны шүүх мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Шүүхээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 10,573,257 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3,524,419 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 33,165,000 төгрөгийн үнэлгээ бүхий Mazda Titan маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3,524,419 төгрөгийн үнэлгээ бүхий 340 ширхэг нойтон улиас мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14,400 төгрөгийн үнэлгээ бүхий сүх зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан 10,573,257 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд нь давж заалдах журмаар “... гэмт хэрэг үйлдэхдээ машин ашиглаагүй, морин тэргээр тухайн модыг зөөсөн, хууль мэдэхгүйгээс машинаар зөөсөн гэж худал мэдүүлсэн байхад уг мэдүүлгийг үндэслэн машиныг хураах албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын гол зорилгод нийцэхгүй байна. ... Автомашины үнэлгээг худалдаж авсан үнээс нь өндрөөр үнэлсэн байна. ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
7.1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн “ ...Би малын хашаа барих гээд “******* ” гэх газраас өөрийн эзэмшлийн Mazda Titan маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан ганцаараа ойролцоогоор 340 ширхэг нойтон улиас модыг бэлтгэсэн. Тухайн модыг бэлтгэхдээ өөрийн сүхээ ашиглаж бэлдээд машиндаа ачсан. ...” гэх мэдүүлэг /хх-69-70/ нь хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийн “... Дээрх хожуулын орчимд ачигч машины мөр байх ба уг мөр нь ертөнцийн зүгээр урагшаа 300 орчим метрийн зайд малын хашаа барьсан байв. ... 4 тал хашаатай 1 метр 80 см-ын өндөртэй, нарийн нойтон улиас модоор хөшмөл хийж барьсан байв. ...” /хх-9/ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдолд дсан асуудлаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна.
7.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №ДЦ-23-52 дугаар дүгнэлтийг шүүгдэгч *******ид танилцуулсан байх ба шүүгдэгч нь “хүсэлт байхгүй” гэжээ. /хх 63/
8. Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
Г.УРТНАСАН