Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/20

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ц.Эрдэнзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                           Э.Хосбаяр

Хохирогчийн өмгөөлөгч                                                    Б.Бат-Ерөөлт /цахимаар/

Шүүгдэгч *******ий өмгөөлөгч                                  А.Очбадрал

Шүүгдэгч *******, *******, *******,

*******, ******* нарын өмгөөлөгч           Ө.Батболд

Шүүгдэгч *******, *******, *******,

******* нарын өмгөөлөгч                                   Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч ий өмгөөлөгч                                  М.Энхтуяа

Шүүгдэгч                                                                               *******    

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ий өмгөөлөгч А.Очбадрал, М.Цэрэнбат нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чойбалсан групп” ХХК-ийн Мах боловсруулах үйлдвэрт туслах ажилтан хийдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

2. овогт гийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, “Чойбалсан групп” ХХК-ийн Мах боловсруулах үйлдвэрт туслах ажилтан хийдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

3. овогт гийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник технологийн дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

4. овогт ын , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний техникийн их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

5. овогт ын , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

6. овогт ын , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймаг дахь Политехник коллежид оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Найрамдал хотхоны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

7. овогт ын , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:/

8. овогт ын , Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их засаг” их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

9. овогт ын , Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймаг дахь Политехник коллежид оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

10. овогт ы , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2003 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Оросын Холбооны Улсын Московский энержиский институтын 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын 9-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

2. Холбогдсон хэргийн талаар:  

1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн хэрлэн” жолооны сургуулийн зүүн талд улсын дугаартай “Тоёота Хариер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, тээврийн хэрэгсэл ашиглаж, иргэн ыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол, иргэн , нарыг дайрч, ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, ий биед зулгаралт бүхий гэмтэл тус тус учруулж буюу хоёр, түүнээс олон хүнийг дайрч алахыг завдсан,

2. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, Б., *******, , ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

3. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, Б., *******, , ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

4. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, Б., *******, , ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

5. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, Б., *******, , ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

6. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд Б., *******, , ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, *******, *******, ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

7. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, Б., , ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, *******, *******, ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

8. Шүүгдэгч Б. нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, , ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, бусдад 1,401,000 /нэг сая дөрвөн зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж *******, *******, *******, ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

9. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, Б., нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, *******, *******, ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, 

10. Шүүгдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед *******, *******, Б., ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойно байрлах “Мөнгөн хэрлэн” жолооны сургуулийн зүүн талд иргэн ийн эзэмшлийн “Тоёота Хариер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг чулуугаар шидэж, хаалга, крыло буфер, гэрлийг эвдэж, бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас 1,401,000 /нэг сая дөрвөн зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар,

шүүгдэгч  *******, *******, *******, *******, *******, *******, Б., *******, нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр болон түүнээс олон хүнийг дайрч алахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж,

шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан нийтийн хэв журам, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч овогт гийн , овогт гийн , овогт ын , овогт ын , овогт ын , овогт ын , овогт ын , овогт ын , овогт ы нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гийн , гийн , ын , ын , ын , ын , ын , ын , ы нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, Б., *******, нарт тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, Б., *******, нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдүүдэд хяналт тавихыг Нийслэлийн болон Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 25,695,292 /хорин таван сая зургаан зуун ерэн таван мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай, Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч т буцаан олгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бейсболын цохиурыг устгаж, бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, Б., *******, нар 29 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогч т 83,271,768 төгрөгийг, шүүгдэгч Б., нар нь иргэний нэхэмжлэгч т 1,401,000 төгрөгийг төлсөн, хохирогч , нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч *******ий иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд тус тус хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, Б., *******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч *******ий өмгөөлөгч А.Очбадрал, М.Цэрэнбат нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо болон өмгөөлөгч А.Очбадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. *******ий найз охин Гэрэлжавхлан нь өөрийн найз нар болох Б., ******* нарт хандан манай найз залуу ******* намайг гомдоосон. Та нар миний эрэгтэй найз юм чинь учрыг нь олоод өгөөч гэсэн гуйлтын улмаас шүүгдэгч нар хоорондоо зодолдож гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үед 17-19 настай байсан ба шүүгдэгч нар хоорондоо 1-2 насны зөрүүтэй, асуудлыг шийдвэрлэх арга замыг буруу сонгож, өөрсдийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэдгийг үл ухамсарлан, өсвөр насны онцлог, сэтгэхүйн харьцаа нөлөөлсний улмаас бүгд гэмт хэрэгт холбогдон шүүхээр орж гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээгээд байгаа.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг болсны дараа өөрийн найз нарын хамтаар цагдаагийн байгууллагад, өөрсдөө, тухайн цаг хугацаанд очиж гэмт хэрэг гарсан талаар анх мэдээлэл өгч, мэдүүлэг өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа ухамсарлаж хохирогчид учруулсан хор уршгийг арилгахын тулд гарч буй материаллаг зардлыг төлж барагдуулсаар ирсэн. Хохирогчийн эрүүл мэндийн байдалд *******ий ар гэрийн зүгээс мөн анхаарч цаашид шаардлагатай эмчилгээ үйлчилгээг хийлгэж, боломжтой бүхий л арга хэмжээг авах талаар илэрхийлсээр байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдлын хувьд шүүгдэгч *******ий жолоодож явсан машинд , , гурав нь машины гадна талд байсан хүүхдүүдэд зодуулаад зугтааж машинд суухад зодоонд оролцсон 10 гаруй хүүхэд машин руу ойртож очоод, машиныг явуулахгүй, буугаад ир, гэж хашгираад, харанхуйгаас машин руу чулуу шийдээд байсан нөхцөл байдалд ******* хөдлөх хөдөлгөөн хийх явцдаа тус гэмт хэргийг үйлдсэн байдаг.

Шүүгдэгч *******ий хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгахын тулд эмнэлгийн болон бусад туслалцааг хохирогчид цаг алдалгүй тухай бүрд үзүүлж байсан.

******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж 3 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү.

Анхан шатны шүүх хуралдааны дараа мөн 3 сая төгрөг төлсөн байгаа юм. Энэ нөхцөл байдлыг дахин нэмж тусгуулах саналтай байна.” гэв.

6. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбартаа: “Очбадрал өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Өсвөр насны хүүхдүүд хоорондоо үл ойлголцол үүсч цаашлаад ийм хэмжээний асуудал үүссэн байгаа. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас өдийг хүртэл нь хохирогчид эрүүл мэндэд нь чиглэсэн эмнэлгийн туслалцаа болон бусад байдлаар биет байдлаар бүхий л зардлыг төлж барагдуулж ирсэн. Цаашид ч гэсэн бүрэн хэмжээний асуудлыг шийдвэрлэх боломжтой. ...иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

7. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа:  “ ... Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх саналыг гаргаж байгаа юм байна. ... ий хувьд чулуу шидсэн үйлдлийг гаргасан гэж хэлж байгаа боловч яг машины хохирол учирсан хэсгийн эсрэг талаас нь чулуу шидсэн болох нь харагддаг. ий шидсэн зүгээс шил хагарсан, машин сэвтсэн зүйл байдаггүй. ... Энэ хэргээс болж сургуульдаа ч сурч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Давж заалдах гомдол үндэслэл бүхий байж чадахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.” гэв.

8. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат гаргасан тайлбартаа: “ Давж заалдах гомдолтой холбоотой хэлэх зүйл алга. Анхан шатны шүүх хуралдаан дээр би өөрийн тайлбараа гаргаж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4 мөн эсэхэд эргэлзээтэй байгаа талаар мэтгэлцэж байсан. ... Хэдийгээр давж заалдах гомдол гаргаагүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзэх нь зүйтэй.” гэв.

9. Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан тайлбартаа: “Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хэдийгээр давж заалдах гомдол гаргаагүй боловч Эрүүгийн хуулийн хэрэглээний талаар байр сууриа илэрхийлэх саналтай байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгааг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндсэн шинжийг тодорхойлохдоо гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, дараа нь хэн рүү чиглэсэн, яаж таслан зогсоогдсон болохыг харах ёстой. ... Миний үйлчлүүлэгчийг дайрах үйлдэл нь шууд чиглэсэн байсан. Таслан зогсоогдох ажиллагаа хийгдээгүй. Хүссэн хор уршиг нь учраагүй байгаа. ... Ямар тооны даацтай тээврийн хэрэгслээр ямар хурдтай очиж мөргөх үйлдэл хийснийг анхаарах ёстой. Хүнийг санаатайгаар алах гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн харагддаг. Хууль хэрэглээний хувьд нийтийн буюу бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу бидний хуучин хэлдгээр танхайрах гэмт хэргийн шинжтэй холбож тайлбарлаад байгаа юм. Энийг миний хувьд эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “Хүнд гэмтэл учрах нөхцөл байдалд хүргэх” гэж нарийн зааж өгсөн. Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчид хүнд гэмтэл учирчихсан байгаа. Хор уршиг учирсан нөхцөл нь бүрэн хийгдсэн байна. Төсөөтэй хэм хэмжээний хуулийн хэрэглээг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. ... Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн хууль хэрэглээнд дүгнэлт өгнө үү.”  гэв.

10. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийг ямар нэгэн байдлаар хөл дээр нь босгох болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ өмгөөлөгч нарынхаа гаргасан саналыг дэмжиж байна. Эрхэм шүүгч нараас ялыг минь багасгаж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

11. Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд бүрэн тохирсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий өмгөөлөгч А.Очбадрал, М.Цэрэнбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд шүүгдэгч *******, *******, *******, ******* нартай бүлэглэн нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, улсын дугаартай, Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогч , , нарыг тээврийн хэрэгслээр мөргөж, ын эрүүл мэндэд хүнд, ын эрүүл мэндэд хөнгөн, ий биед зулгаралт бүхий гэмтэл учрах нөхцөл байдалд хүргэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, Б., *******, , ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, *******, *******, ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б. нь 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, , ******* нартай нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, ийн эзэмшлийн улсын дугаартай, Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг гэмтээж, 1,401,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, Б., ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, ийн эзэмшлийн улсын дугаартай, Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар шидэж гэмтээн 1,401,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч ******* /3хх 5-36, 8хх 8-10, 97-98/, ******* /3хх 56-58, 7хх 242-243/, ******* /3хх 81-82, 7хх 248-249/, ******* /3хх 102-106, 8хх 3-4/, ******* /3хх 149-150, 7хх 244-245/, ******* /3хх 185-187, 189, 8хх 18-19/, ******* /2хх 166-167, 169, 8хх 66-67/, Б. /3хх 222-224, 8хх 43-44, 102-103/, ******* /2хх 115-116, 118, 8хх 34-35/, /2хх 244-245, 247, 8хх 26-27, 68-69/ нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... хар өнгийн Harrier маркийн машин, мөн цагаан өнгийн жижиг тэрэгтэй хүмүүс ирээд зарим нь машинаасаа буучихсан, манай хэдийн өөдөөс гэрлээ тусгаад зогсож байсан. Тэгээд тэд нар манай найзуудтай муудалцаад зодолдоод баруун тийш гүйхээр нь би саравчны наад талын хашлага дээр хараад сууж байсан. ... би буцаад 52А байрны саравч руу эргэж очих гээд алхтал хажуунаас хар машинтай залуу нь хурдтай давхиж ирээд машиныхаа урд хэсгээр намайг хүчтэй мөргөж унагасан. ... Тухайн үед юу болоод байгааг ойлгохгүй байсан. ... Би нэг мэдэхэд машины доор байсан, бусад үйл явдлуудыг санахгүй байгаа, түргэний машин ирснийг мэдсэн. ...” гэх мэдүүлэг, / 1хх 34-35, 37, 10хх 60/

хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... 52А байрны урд зодоон болж байх үед жолоодож ирсэн улсын дугаартай, хар өнгийн Harrier маркийн тээврийн хэрэгслээс бууж ирэхгүй машинтайгаа яваад байсан. ... намайг ий хамт ... зогсож байхад араас анхааруулах дохио өгөхгүйгээр ирж мөргөөд, машиныхаа хамар хэсгээр хэсэг газарт түрж байгаад бид хоёр, хоёр тийшээ унасан.  Энэ үед тархи доргилт, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлийг авсан. ...” гэх мэдүүлэг, / 7хх 212-213/

хохирогч ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...тухайн хэрэг болох үед 52А байрны баруун урд талд Төрболдтой юм яриад зогсож байхад ******* өөрийн жолоодож явсан хар өнгийн Harrier маркийн тээврийн хэрэгсэлтэй гэнэт араас ирж Төрболд бид хоёрыг мөргөөд бид хоёр хэсэг газарт түрэгдэж гүйгээд Төрболд хажуу тийшээ унаад би зогсох үед урагшаа унасан. Тэр үед ямар нэгэн дуут дохио өгөөгүй. ... Миний баруун ташаан толгойн ар хэсэгт хөхөрсөн байсан. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж хэлсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг, / 8хх 61-62/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6831 дугаар дүгнэлтийн: “... 1. ын биед хүзүүний 7-р нугалмын их биеийн хугарал, хүзүүний 6-7-р нугалмын түвшингийн нугас няцрал, 2 хөлний саа, саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, хүзүүний нугалмын жийргэвчийн урагдал, сээрний 9-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, 2 талын хажуугийн сэртэнгийн хугарал, арын холбоосны бүрэн тасрал, сээрний 10-р нугалмын 2 хажуугийн сэртэнгийн хугарал, эрүү, хүзүүнд няцарсан шарх, зүүн чамархай, зүүн хацар, эрүү, цээж, бугалга, шуу, сарвуу, гуя, тавхай, ахар сүүлэнд зулгаралт, баруун шуу, сарвуу, баруун өвдөгт өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн цохих, цохигдох, тээврийн хэрэгсэлд мөргөгдөх, дайрагдах хүчний үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт, /1хх 240-244/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 365 дугаар дүгнэлтийн: “...1. ий биед баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, /2хх 17-18/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 378 дугаар дүгнэлтийн: “... 1. ын биед тархи доргилт, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, /2хх 2-3/

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, /10хх 68-71/, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч /4хх 27-28, 7хх 219-220/, гэрч /1хх 45-46/, /1хх 57-58, 8хх  64-65/, /1хх 118-119/, /1хх 97-98, 100-101, 7хх 240-241/, /1хх 76-77, 78-79, 7хх 237-238/, /1хх 103-104, 7хх 234-235/,   /1хх 84-85, 106-108, 7хх 231-232/, /1хх 115-116/, /1хх 160-161/, /1хх 163-164/, /1хх 146-148/, /1хх 168-169/, Ж. /1хх 176-177/, /1хх 179-180/, /1хх 181-182/, /1хх 186-187/, /1хх 201-202/, /1хх 213-214/, /1хх 128-129/ нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-9/, зам тээврийн ослын схем зураг /1хх 10/, зам тээврийн осолд тогтоосон акт /1хх 12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-15/, дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 22-30/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх 214-218/, хохирол төлсөн болон эмчилгээ болон хохирлын баримтууд /5хх 71-79, 80-98, 6хх 202/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4хх 26/, “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /5хх 167-168, 8хх 121-123/, иргэний нэхэмжлэгчид хохирол төлсөн баримт /6хх 201/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дуу дүрсний бичлэг зэрэг тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүх мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн прокуророос шүүгдэгч *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, шүүгдэгч *******ийг мөн зүйлд заасан нийтийн хэв журам, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б., Д., Б., Н., М., О., Б., Ц., Э. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

6. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Д., Б., Н., М., О., Б., Ц., Э. нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

7. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “... шүүгдэгч нар нь гэм буруутай байна.” гэсэн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Шүүгдэгч *******ий өмгөөлөгч нараас  “... ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж, 3 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

9. Эрүүгийн хуульд заасан хүнийг алах гэмт хэргийг гэмт этгээд үйлдэхдээ тодорхой сэдэлтээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус, аюултай шинжийг ойлгож ухамсарласны үндсэн дээр тухайн хүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг зориуд хийдэг бол нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайвал байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг гэмт этгээд зориуд хүсэж төлөвлөөгүй боловч түүний санаатай үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл болсон байна.

10. Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тухайлбал: Шүүгдэгч *******ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Бид нар зодоон дууслаа гэж бодоод явж байхад машин хөдөлсөн. Би хажууд нь байсан учир Санчирын дээгүүр гарахыг харсан. Миний араар машин өнгөрөөд Санчирыг дайраад буцаж ухарч гарсан. Би Санчирыг дайруулсан байхад нь хамгийн түрүүнд очсон.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Дараа нь би ий машины хамарны урд зогсож байхад гэнэт огцом хөдөлсөн. Тухайн үед би баруун тал руугаа бултаж гарсан. Дараа нь чигээрээ явж байгаад бөөнөөрөө зогсож байсан хүмүүс рүү сигнал дарж, Санчирыг мөргөсөн.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч *******гийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...  Тухайн үед Санчирыг миний ард байсан болохыг мэдээгүй. ыг хажуу тийш бултахаар нь би бас хажуу тийшээ гарч Санчир дайруулсан.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч ий анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “ ... Урд байсан хүүхэд нь машинаас зугтааж ард нь байсан Санчир мөргүүлсэн гэсэн. Санчирыг дайрсан. Хэрвээ мөргөсөн байсан бол над шиг түрүүлж явах байсан. Санчирыг дайраад дээгүүр нь ухарч гараад явсан.” гэсэн мэдүүлэг,

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Тэгээд би буцаад 52А байрны саравч руу эргэж очих гээд алхтал хажуунаас хар машинтай залуу нь хурдтай давхиж ирээд машиныхаа урд хэсгээр намайг хүчтэй мөргөж унагасан ба миний дээгүүр урагшаа яваад буцаад ухарсан. Би тэр үед шоконд ороод яасныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг, /1хх 34-35, 36-37/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ... Ингээд би ийг хөдлөхийг хүлээгээд хараад зогсож байхад ий машиныг явуулахгүй гээд машины хамар болон 2 шанаа хэсгээр 7-8 хүүхдүүд зогсчихоод байсан. Тэгсэн чинь машинтайгаа хөдлөх гээд байсан ба нөгөө хүүхдүүд явуулахгүй огцом огцом машинаа хөдөлгөөд байхаар нь би ямар ч байсан ийг дагаж явъя гээд хаалгаа түгжчихээд хүлээгээд машинаа асаалттай зогсож байхад гэнэт огцом хөдлөөд явсан. Миний хувьд жаахан зайтай байсан. Мөн хажуугаас хүүхдүүд машины хаалга татаад байсан болохоор сайн харж чадаагүй бөгөөд тэр хүүхдийг яаж мөргөснийг огт хараагүй. Ямар ч байсан ийг хөдлөөд явахад нь араас нь газар хүүхэд уначихсан байсан ба Сүхээ “ сая хүүхэд мөргөчихлөө.” гэж хэлсэн.” гэсэн  мэдүүлэг, /1 хх 45-46/

Гэрч Б.Сүх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Тэр үед ий машинд , , гурав суухад бусад хүүхдүүд нь машин руу ойртож очоод “буугаад ир” гээд бахираад харанхуйгаас машин руу нь чулуу чулуудаад байсан. Тэр үед гэнэт машинаа хаазлаад хөдөлсөн ба хөдлөхдөө урд байсан хүүхдийг мөргөөд унагаж дээгүүр нь гарснаа буцаж ухраад 29-р байрны хойд талаар зүүн тийшээ яваад баруун гар тийшээ урагшаа эргээд төв замдаа ороод баруун тийшээ явсан.” гэсэн мэдүүлэг, /1хх 57-58, 8хх 64-65/

Гэрч Ж.ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Намайг  балкон дээр гараад харахад хоёр машин гэрлээ асаачихсан цаагуур нь хүмүүс гүйлдээд орилолдоод байж байхад нэг машин хүнийг мөргөчихөөд машинаараа дайраад ухраад яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 176-177/

Шүүгдэгч *******ий анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “ ... Хүүхдүүд тойрч бүсэлчихээд байсан тул явж чадаагүй. Тэр үед машины урд байсан. Тэгээд сигнал өгөөд аяархан хөдлөх үед баруун тийш холдсон. Машины урд нэг хүүхэд байсан. Тэр үед би хаазаа бага багаар нэмж явахад урд байсан хүүхэд зүүн тийш гарсан. Би түүний ард хохирогч Санчир байсан болохыг мэдээгүй мөргөсөн. Би Санчирыг мөргөсөн гэдгээ мэдэж байгаа. Гэхдээ түүний дээгүүр нь машинаараа гаргаагүй. Зүүн урд куперээрээ мөргөхөд Санчир өнхөрч унасан.” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч *******ий үйлдэлд , , нарыг дайрч алах сэдэлт, санаа зорилго тогтоогдохгүй байна.

Мөн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *******ий нийтийн хэв журам, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учрах үр дагавар үүсэх урьдач нөхцөл байдалд хүргэсэн болох нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар өөрчилж зүйлчилсэн нь  хуулийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

11. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан 4 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцжээ.

Иймд шүүгдэгч *******ий өмгөөлөгч А.Очбадрал, М.Цэрэнбат нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг багасгах үндэслэлгүй байх тул тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

12. Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч т 2023 оны 04 сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлснийг магадлалд дурдах нь зүйтэй байна.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 31ий өдрийн 2023/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ий өмгөөлөгч А.Очбадрал, М.Цэрэнбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч *******ий 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч т 2023 оны 04 сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХЦЭЦЭГ

            ШҮҮГЧИД                                                           Ц.ЭРДЭНЭЗУУ

                                                                    Г.УРТНАСАН