Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Иргэдийн төлөөлөгч П.Мөнхөө

Улсын яллагч Д.Баянмөнх

Иргэний нэхэмжлэгч *******

Хохирогч ******* өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /онлайн/

Хохирогч *******

Шүүгдэгч *******н өмгөөлөгч А.Очбадрал, М.Цэрэнбат

Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч , , , Б.Бат-т нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, С.Соронзонболд /онлайн/

Шүүгдэгч өмгөөлөгч М.Энхтуяа

Шинжээч Ө.Сарангэрэл /онлайн/

Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, , , , , нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таргад овогт , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалбаа овогт , Цахар овогт , Боржгон овогт , Огтор халх овогт , Өлзийт овогт , Боржигон овогт , Үржин овогт , Тайх овогт , Боржигон овогт нарт холбогдох эрүүгийн 2121000000268 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ” ХХК-ийн үйлдвэрт туслах ажилтан хийдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Таргад овогт /РД: /.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, “ ” ХХК-ийн үйлдвэрт туслах ажилтан хийдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 7 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жалбаа овогт /РД: /.

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник технологийн дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цахар овогт /РД: /.

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний техникийн их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Огтор халх овогт /РД: /.

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт /РД: /.

6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймаг дахь оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Өлзийт овогт /РД: /.

7. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт /РД: /.

8. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их засаг” их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот дүүрэг 24 дүгээр хороо тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Үржин овогт /РД: /.

9. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймаг дахь оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн сумын 7 дугаар баг, 33-36 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайх овогт /РД: /.

10. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Оросын Холбооны Улсын Московский энержиский институтын 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, хорооллын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт /РД: /.

1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн хэрлэн” жолооны сургуулийн зүүн талд улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, тээврийн хэрэгсэл ашиглаж, иргэн *******ыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол, иргэн , нарыг дайрч, ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, биед зулгаралт бүхий гэмтэл тус тус учруулж буюу хоёр, түүнээс олон хүнийг дайрч алахыг завдсан,

2. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, , , , , нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

3. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, , , , , нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

4. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, , , , , нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

5. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, , , , , нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

6. Шүүгдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд , , , нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, *******, *******, ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

7. Шүүгдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд , , , нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, *******, *******, ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

8. Шүүгдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд , , , нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, бусдад 1,401,000 /нэг сая дөрвөн зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж *******, *******, *******, ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

9. Шүүгдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд , , , нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, *******, *******, ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, 

10. Шүүгдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн орчим , , , нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Дорнод аймгийн сумын 7 багийн нутаг дэвсгэр орон сууцны 29, 30 дугаар байрны хойно байрлах “Мөнгөн хэрлэн” жолооны сургуулийн зүүн талд иргэн *******ийн эзэмшлийн “ ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг чулуугаар шидэж, хаалга, крыло буфер, гэрлийг эвдэж, бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас 1,401,000 /нэг сая дөрвөн зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2021 оны 07 дугаар сарын 20-ны орой найз охиныхоо найзуудыг хүргэж өгөөд Сүхжингийн гадаа , нартай тааралдсан. Намайг тухайн үед нэг удаа цохисон. Яагаад намайг цохисон талаар мэдэхээр уулзъя гэж ярилцсан. Гар утсаар холбогдоод 52А байранд долоо, наймуулаа очсон. Бид нарыг очих үед 20 орчим хүмүүс байсан. Тухайн үед би айгаад байсан тул машинаасаа бууж чадаагүй. Манай найзууд ярилцахаар машинаасаа буугаад байхад зодоон эхэлсэн. Зодооноос 3 найз маань арай гэж гарч ирээд машинд маань суусан. Хүүхдүүд тойрч бүсэлчихээд байсан тул явж чадаагүй. Тэр үед машины урд байсан. Тэгээд сигнал өгөөд аяархан хөдлөх үед баруун тийш холдсон. Машины урд нэг хүүхэд байсан. Тэр үед би хаазаа бага багаар нэмж явахад урд байсан хүүхэд зүүн тийш гарсан. Би түүний ард хохирогч байсан болохыг мэдээгүй мөргөсөн. Би мөргөсөн гэдгээ мэдэж байгаа. Гэхдээ түүний дээгүүр нь машинаараа гаргаагүй. Зүүн урд куперээрээ мөргөхөд өнхөрч унасан гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэрэг гарахаас хэдэн цагийн өмнө Сүхжингийн гадаа бид 2 найзыгаа өмөөрч д хэдэн зүйл хэлээд явсан. 00 цагийн үед би машинаа тавих гээд явж байхдаа эд хоногийн дараа Орос явах гэж байсан тул/ олон жил уулзаагүй Дорнодын найз нартайгаа 52А байрны гадна уулзсан. Намайг найз нартайгаа уулзаад сууж байхад , нар уулзъя гэж утсаар залгасан. Би эхэн үедээ утсаар ярихад нь хэн болохыг таниагүй. Надад сая Сүхжинд байсан залуу байна. Хоёулаа нэг уулзаадах уу гэж хэлсэн. Би тэгье гэж хэлээд байгаа газраа хэлж өгсөн. Ирэхгүй байсан учир би залгаад явлаа шүү гэхэд одоо очлоо гэж хэлсэн. Намайг хүлээгээд сууж байхад 52А байрны гадна 2 машин ирсэн. Би тэр үед өөдөөс нь очиход , , , болон заримыг нь танихгүй хүүхдүүд машинаас бууж ирсэн. Тухайн үед гээд манай мянгатын ах байсан тул би болсон асуудлын талаар ярьсан. ээ ах бид хоёрыг дүүжин даажин тоглоом дээр сууж байхад ирээд “Чи тийм аймаар юм уу, хоёулаа нэг үзчих үү” гэж хэлсэн. Би тэгье гээд дээгүүрээ цагаан цамцтай явж байсан тул муухай болгохгүй гэж тайлаад найздаа өгсөн. Хашаанаас гарахад найзтайгаа юм яриад байж байхаар нь “Эвээр яриад салъя гэж хэлсэн. Тэгтэл гарч ирээд бид хоёр зодолдох гээд зогсож байсан. намайг зодолдуулахгүй гээд байж байх үед ирээд манай найз г цохиод өшиглөсөн. Би г татаад босгох үед намайг цохиж орж ирсэн. гийн цохилтоос би бултсан. Тэр үед машинтайгаа дайрч орж ирэхэд нь хашааны гадна байсан хүүхдүүд бүгд салаад алга болсон. Би зугтаж байгаад 52А байрны булан тойроод ирэхэд манай найз г , , , нар зодож байсан. Би салгах гээд очихдоо 2 удаа төмрөөр цохиулсан. Би манараад босож ирэхэд хүмүүс Мөнгөн хэрлэн жолооны курсийн хажууд байх граш руу явж байсан. Би рүү очоод чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуухад би цохиогүй гэж хэлээд үгийн зөрүүгүй дахин цохиж унагаасан. Би босож ирээд өшиглөөд цохисон. Тухайн үйл явц бичлэгт харагддаг. Миний гутал сугарч унахаар нь суугаад байж байхад ий машинд найзууд нь суугаад явсан. Бид нар зодоон дууслаа гэж бодоод явж байхад машин хөдөлсөн. Би хажууд нь байсан учир ын дээгүүр гарахыг харсан. Миний араар машин өнгөрөөд дайраад буцаж ухарч гарсан. Би дайруулсан байхад нь хамгийн түрүүнд очсон” гэв. 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Асуултад хариулаад явъя” гэв. 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид нарт Гэрлээ удаа дараа манай найз залуу намайг гомдоогоод байна. Та нар миний эрэгтэй найзууд юм чинь хэл амаараа учраа олоод өгөөч гэж хэлсэн. Тухайн өдөр таараад би , , нартай муудалцсан. , , бид 4 явж байсан. Өөр хүн байгаагүй. Сүхжинд би ийг гараа зангидаж цохиогүй. Иймээс гэмтэл илрээгүй байх. Бид нар Сүхжингээс салаад 52А байранд очсон. Манай найзууд писи тоглоод гарч ирж байгаа таарсан. Гэхдээ ихэнх нь 8 дугаар сургуулийн хүүхдүүд байсан. Бид нар бүгдээрээ нийлээд ч 15 хүнээс дээш гараагүй. Анх 2 машинтай ирж өөс бусад нь бүгдээрээ бууж ирсэн. намайг таньдаг учир юм ярьсан. , хоёр муудалцахад ыг зодолдуулахгүй, хэрэв зодолдох юм бол би орно гэж дайрсан. , г эхэлж цохисноос болж зодоон эхэлсэн. Дараа нь хоёрыг машиныхаа хамарны урд хэсгээр түрээд машинаа урагш харуулж тавьсан. Тэр үед манай найзууд зодолдож байсан. Би 52А байрны гадна болсон зодоонд оролцоогүй. Зодолдож байсан хүүхдүүдийг салгасан. Би ий унаж явсан машиныг зогсоох гэж толийг нь гэмтээсэн. Иймээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Буруу зүйл хийсэн болохоо мэдэж байна. Дараа нь би ий машины хамарны урд зогсож байхад гэнэт огцом хөдөлсөн. Тухайн үед би баруун тал руугаа бултаж гарсан. Дараа нь чигээрээ явж байгаад бөөнөөрөө зогсож байсан хүмүүс рүү сигнал дарж, мөргөсөн” гэв. 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би гэртээ хувцсаа угааж байсан. 7 хоногийн дараа явна гэж байсан тул бид орой уулзахаар ярилцсан байсан. Би өөрийнхөө бүх хувцсыг угаачихсан байсан учраас дүүгийнхээ багадсан хувцсыг өмсөөд писи тоглоомын газар очиж цэвэрлэгээ хийж, дараа нь 52А байранд очсон. Очоод руу залгахад “Очиж байна, наана чинь машинаа тавина гэсэн. Бид уулзаж байхад , хоёр залгасан. Би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байсан. Би саравчинд сууж байхад ирээд бид хоёртой гар барьчихаад манай бусад найз нартай маань толгойгоо нийлүүлээд яваад байсан. Би дүүжин даажин дээр сууж байхдаа д “Зодолдуулахгүй, өөрсдөөр нь учрыг нь олуулаарай гэж хэлсэн. ээ ахтай юм яриад зогсож байхад ирээд халзрах болсон. тэр хоёрыг зодолдуулахгүй гэхэд чи яагаад мэддэг юм, наад хоёр чинь өөрсдөө учраа олъё гэж байна шүү дээ гэж хэлсэн. үгүй би зодолдуулахгүй гэхэд г шууд цохиод авсан. ыг цохих үед бултаж гаргасан. Тэгээд машинаараа хаазалж миний урд ирсэн. Тэр үед олон хүүхдүүдэд зодуулж байсан. рүү очиход машин зөрөөд явсан. Тухайн үед намайг татахад нэг юм миний биеэс мултарч унасан. Юу байсан талаар мэдэхгүй байна. Би ыг бейсболын цохиураар цохиулж байхыг харсан. Мөнгөн хэрлэн жолооны курсийн хашааны тэнд очоод гөөс яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуухад үгийн зөрүүгүй шууд цохиж авсан. Би тухайн үед ын ард байсан учир болсон явдлыг мэдэж байна. цохиулж босож ирээд зөндөө зодуулсан хүн шаралхсан байх. Би ыг очиж авахдаа гар маань явсан. Би Ганбааг татаад зодооноос гаргахад намайг өшиглөсөн. Би нэг их сайн зодолддоггүй ба углааштай байсан учир аваад од очиж найзуудаа ав гэж хэлсэн. найзуудаа аваад ий машинд суусан. Анх ирэх үед нь манай гээд найз “Энэ нөгөө манай ахыг дайрсан машин мөн байна” гэж хэлсэн. Би тэр үгийг сонсоод муу санаалаад машинаас нь хол явсан. Би найзууддаа наадах чинь дайрдаг гэсэн шүү гэж хэлсэн. Тухайн үед миний ард байсан болохыг мэдээгүй. ыг хажуу тийш бултахаар нь би бас хажуу тийшээ гарч дайруулсан. Тэгээд гараад явсан. Түүнээс хойш болсон үйл явдлыг мэдэхгүй байна. Би тухайн өдөр дүүгийнхээ фудболкийг өмсчихсөн байсан. Багадаад байсан тул нарыг ирэхээс өмнө тайлчихсан байсан” гэв. 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Надад тухайн үед хэн нэгэнтэй зодолдъё, машин руу нь чулуу шидье гэсэн бодол байгаагүй. Хойноосоо машинаар 10 гаран метр түрүүлж явсан. Тэнд байсан хүүхдүүд хүн мөргөхийг нь харсан учир машин хөдлөх үед бүгдээрээ зугтааж байсан. Хэрвээ зүгээр байсан бол машин хөдлөхөд зугтаана гэж байхгүй. Том зай байхад яагаад заавал зүүн тийшээ дарж зугтаах вэ? Баруун тийшээ гарах юм уу, эсвэл баруун тийшээ дарах боломжтой байсан. Урд байсан хүүхэд нь машинаас зугтааж ард нь байсан мөргүүлсэн гэсэн. дайрсан. Хэрвээ мөргөсөн байсан бол над шиг түрүүлж явах байсан. дайраад дээгүүр нь ухарч гараад явсан” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би эмчилгээний зардалд хэдэн төгрөг гарч хэдэн төгрөг авсан болохыг мэдэхгүй байна. Энэ талаар манай өмгөөлөгч хэлэх байх. Тухайн өдөр би хэдэн найз нартайгаа 52А байрны гадна сууж байхад ирсэн. Би тэр үед нь ойрхон газар руу явчихаад буцаж ирэхэд руу залгасан талаар ярьж байсан. Бид нарыг явлаа гэхэд ийг ирэх үгүйг асуучихъя гээд миний дугаараас залгасан. Ингээд ийг ирж байна гэнэ, уулзчихаад ханиндаа явъя гэсэн учир бид хүлээсэн. Удалгүй ийм асуудал болсон” гэв. 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ярих зүйлгүй” гэв.

Шинжээч эмч Ө.Сарангэрэл дүгнэлттэй холбогдуулан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэмтлийн эмнэлгийн хавсарсан гэмтлийн 8 дугаар өрөөнд ын биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд ******* биед хүзүүний 7-р нугалмын их биеийн хугарал, хүзүүний 6-7-р нугалмын түвшингийн нугас няцрал, 2 хөлний саа, саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, хүзүүний нугалмын жийргэвчийн урагдал, сээрний 9-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, 2 талын хажуугийн сэртэнгийн хугарал, арын холбоосны бүрэн тасрал, сээрний 10-р нугалмын 2 хажуугийн сэртэнгийн хугарал, эрүү болон хүзүүнд няцарсан шарх, зүүн чамархай, зүүн хацар, эрүү, цээж, бугалга, шуу, сарвуу, гуя, тавхай, ахар сүүлэнд зулгаралт, баруун шуу, сарвуу, баруун өвдөгт өнгөц шарх гэмтэл тогтоогдсон. Гэмтлүүдийн механизмыг харахад их биеийн хажуугийн хугарлууд нь босоо үед мөргөгдөх, их биеийн шахагдсан хугарлууд нь дайрч гараад чирсэн байхаар ар нуруу ба том том хэмжээний олон тооны зурагдсан зулгаралтууд байсан. Эдгээрийг үндэслэн мөргөгдөх болон дайрагдах үед үүссэн олон тооны гэмтлүүд байна гэж гаргасан. Бампер хугарлын хувьд дунд чөмөг юм уу, шилбэн дээр яригддаг. ын хувьд бампер хугарал харагдаагүй. Бампер хугарлыг бид нар шинжилгээн дээр тогтоож өгдөг. Үүн дээр бампер хугарлын ямар нэгэн гэмтэл байгаагүй. ...Бид нарыг үзлэг хийж чимхэлтийн шинж, позитив, негатив шинж тэмдгийг ялгах гэхэд эмнэлэгт анхны тусламж авч, шархнуудыг оёсон байсан учир чимхэгдсэн шарх байна уу, уутлагдсан шарх байна уу гэдгийг тогтоох боломжгүй байсан. ...Үзлэгээр цээжний урд хэсэг болон хэвлий хэсгийг хамарсан 15х11, 8х9 зурагдсан зулгаралт гарсан боловч заавал цээжний хөндийн эрхтнүүдийг гэмтээхгүй байж болно. Харин хавирганы түвшинд сээрний нугалмуудыг гэмтээсэн. Заавал хавирганы хугарал, цээжний эрхтнүүд гэмтэж, няцарч хугарахгүйгээр цээжний урд хэсэг хэвлийн хэсгүүдээр хамарсан 15х11, 8х9 сантиметрийн хэмжээтэй зураасан зулгаралтууд байна. Энэ нь цээж хэвлийн хэсгүүдээр гарсан байх боломжтой. Энэ түвшинд дугуйгаар дайрсан буюу энэ хэсгийн сээрний нугалмууд бүгд хугарсан...” гэв.

Иргэдийн төлөөлөгч П.Мөнхөө шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Олон оролцогчтой энэ хэрэгт холбогдсон хоёр бүлэг залуус амьдралд хөл тавих насандаа эсрэг хүйсний залуу бүсгүйг өмгөөлөх, хардах сэдлээр өдөөгдсөн хэрэгт биологийн зөн совиндоо жолоодогдон оржээ. Энэ хэргийн улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч болон яллагдагч нарын өмгөөлөгч нар тус тусын байр сууринаас асуудлыг тавьж байна. Энэ хэргийг ноцтой болгож байгаа гол зүйл нь хохирогч ын суугаа болж хувирсан хүнд хохирол юм гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч нар нь гэм буруутай байна” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн орчим Мянгат хорооллоор салхилж байгаад 52А байрны урд талын саравчинд сууж байхад , , , , нар ын Приус-30 маркийн автомашинтай ирсэн. Удаагүй байтал хар өнгийн маркийн машин, мөн цагаан өнгийн жижиг тэрэгтэй хүмүүс ирээд зарим нь машинаасаа буучихсан манай хэдийн өөдөөс гэрлээ тусгаад зогсож байсан. Тэгээд тэд нар манай найзуудтай муудалцаад зодолдоод баруун тийш гүйхээр нь би саравчны наад талын хашлага дээр хараад сууж байсан. Манай найз болох , , нэгийг нь санахгүй байна, тэр гуравтай танихгүй гурван залуу муудаад байхаар нь би очоод хажууд нь зогсоод юм дуугарахгүй зогсоод байсан чинь тэд нар зодолдохоо болиод салсан. Тэгээд би буцаад 52А байрны саравч руу эргэж очих гээд алхтал хажуунаас хар машинтай залуу нь хурдтай давхиж ирээд машиныхаа урд хэсгээр намайг хүчтэй мөргөж унагасан ба миний дээгүүр урагшаа яваад буцаад ухарсан. Би тэр үед шоконд ороод яасныг мэдэхгүй байна. Ямар ч байсан найзууд маань над руу хүрч ирээд уйлаад байсан ба би босож хөдөлж чадахгүй мөн хөл маань надад захирагдахгүй байсан...” гэжээ. /1-р хх-ийн 34-35, 36-37/

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* жолоодож явсан хар өнгийн маркийн машинд мөргүүлээд баруун ташаан толгойн ар хэсэгт хөхөрсөн байсан. Тухайн үед шинжээч эмчид үзүүлэхэд тус хөхрөлтийг гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж хэлж байсан. Тухайн хэрэг болох үед 52А байрны баруун урд талд той юм яриад зогсож байхад ******* өөрийн жолоодож явсан хар өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй гэнэт араас ирж бид хоёрыг мөргөөд бид хоёр хэсэг газарт түрэгдэж гүйгээд хажуу тийшээ унаад би зогсох үед урагшаа унасан. Тэр үед би уг гэмтлийг авсан. Тухайн үед ******* нь ямар нэгэн гэрэл болон дуут дохио өгөөгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /8-р хх-ийн 61-62/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...52А байрны урд ирээд зодоон болж байх үед жолоодож ирсэн улсын дугаартай, хар өнгийн маркийн тээврийн хэрэгслээс бууж ирэхгүй машинтайгаа яваад байсан. Улмаар намайг ий хамтаар 52А байшингийн тэр хавьд зогсож байхад араас ямар нэг анхааруулах дохио өгөөгүй ирж мөргөөд машиныхаа хамар хэсгээр хэсэг газарт түрж байгаад бид хоёр хоёр тийшээ унасан. Энэ үед дээрх тархи доргилт, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлийг авсан. Миний мэдэхээр бид хоёр машинд мөргүүлээд зогсож байхад ий машин руу 2-3 удаа чулуу шидсэн. Гэхдээ тухайн чулуу хаана оносон болохыг мэдэхгүй. Ямар ч байсан онож байгаа чимээ гарч байсан. Миний бодлоор зүүн болон зүүн хойд хэсэгт оносон байх боломжтой болов уу гэж бодож байна. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /7-р хх-ийн 212-213/

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* унаж явсан тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх юм. Харин Д.Цолмон гэж хүний нэр дээр байгаа учир нь би Улаанбаатар хотод түр оршин суухаар болоод хотод орон нутгийн дугаартай явахад хүндрэлтэй учир Улаанбаатар хотод оршин суудаг хүргэн ах Д.Цолмонгийн нэр дээр шилжүүлж хотын дугаартай болж байсан юм. Би тээврийн хэрэгслээ 2021 оны 07 дугаар сарын эхээр засвар үйлчилгээнд бүрэн хамруулж байсан. Тийм учраас тээврийн хэрэгсэл маань бүрэн бүтэн байсан. Тээврийн хэрэгслийн баруун талын толь сууриараа хугарсан, бариулын хажуу хэсэгт халцарсан, ар талын гэрэл хагарсан, зүүн урд талын куперны дээд хэсэгт хонхойсон, мөн зарим газартаа чулуу шидсэний улмаас хонхойж гэмтсэн байгаа. Харин миний тээврийн хэрэгслийн урд куперны зүүн талд зурагдсан байгаа хэсэг бол манай хүү грашнаас машинаа гаргаж байгаад зурсан байсан. Хэрэг болохоос өмнө байсан гэсэн үг юм. ...сүүлд болон гэх хоёр хүүхэд  миний машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Ингэж бодохоор тухайн хоёр хүүхэд учруулсан байх гэж бодож байна. Надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэжээ. /4-р хх-ийн 27-28, 7-р хх-ийн 219-220/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэй уулзаад , нартай уулзахаар болж 52А байрны урд талын саравч руу машинтайгаа очихоор явцгаасан. Бид нарыг очиход саравчинд болон саравчны гадаа 10 гаран хүүхдүүд байсан. Тэнд очоод би өөрийнхөө машинаас буугаагүй ба миний машин дотроос Тогтохоо, Сүхээ, нар буухад нь би “их олуулаа байна, бид нар цөөхүүлээ явж байгаа, муудалцаж болохгүй шүү” гэж хэлээд буулгасан. Мөн ий машинаас , , нар бууцгааж машиндаа үлдэж тэр хүүхдүүд рүү машиныхаа гэрлийг тусгаад зогсож байсан. Тэгээд манай найзууд , нартай уулзах гээд очиход хөндлөнгөөс огт танихгүй хүүхдүүд манай найзууд руу дайрч давшлаад байсан. Би тухайн үед машин дотроосоо бүгдийг хараад сууж байсан юм. Тэгсэн чинь гэх залуу нь г “хоёулаа нэгийн эсрэг үзье” гэхэд үзэхгүй гээд хоорондоо ярилцаж байгаад бужигнаан болчихсон ба нэг харахад манай найзууд зугтаагаад “Мөнгөн хэрлэн” жолооны курсийн тийшээ гүйж байхад араас нь баахан хүүхдүүд хөөгөөд хашаа налуулаад доороо хийгээд зодож байсан. Тэгсэн чинь машинтайгаа хөдлөөд хойшоо хальт явснаа эргээд найзуудынхаа зодуулж байгаа “Мөнгөн ” жолооны курсийн хашаа руу хараад хажууд нь очоод зогссон. Тэр үед ий машины жолоочийн эсрэг талын толийг гараараа цохиж хугалсан ба харанхуйгаас ий машин руу чулуу шидээд яг хэн шидсэнийг нь хараагүй. Тэгэхэд манай найзууд болох , , нар ий машинд суухад миний машинд Тогтохоо, Сүхээ хоёр ирж суусан. Ингээд би ийг хөдлөхийг хүлээгээд хараад зогсож байхад ий машиныг явуулахгүй гээд машины хамар болон 2 шанаа хэсгээр 7-8 хүүхдүүд зогсчихоод байсан. Тэгсэн чинь машинтайгаа хөдлөх гээд байсан ба нөгөө хүүхдүүд явуулахгүй огцом огцом машинаа хөдөлгөөд байхаар нь би ямар ч байсан ийг дагаж явъя гээд хаалгаа түгжчихээд хүлээгээд машинаа асаалттай зогсож байхад гэнэт огцом хөдлөөд явсан. Миний хувьд жаахан зайтай байсан мөн хажуугаас хүүхдүүд машины хаалга татаад байсан болохоор сайн харж чадаагүй бөгөөд тэр хүүхдийг яаж мөргөснийг огт хараагүй. Ямар ч байсан ийг хөдлөөд явахад нь араас нь газар хүүхэд уначихсан байсан ба Сүхээ “ сая хүүхэд мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэр үед 29 дүгээр байрны хойд талаар чигээрээ яваад туслах замаар ороод урагшаа эргээд төв зам руу ороод баруун тийшээ явсан...” гэжээ. /1-р хх-ийн 45-46/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нар тэнд очоод , хоёр машиндаа үлдээд бусад нь машинаас бууж , хоёр тэр хүүхдүүдтэй уулзахаар очсон. Мөн бид нартай нэг машинд цуг явж байсан гэх залуу тэр хүүхдүүдийг таньдаг гээд очиж уулзаад юу болсон талаар нь асууж байх шиг байсан. Тэгэхээр нь би хажууд нь харж зогсож байгаад буцаж ын машин руу ирж хамрыг нь налаад тэд нарыг хараад зогсож байхад гэх залуутай муудаад байсан ба “холдоод хоёулаа учраа олъё, өөр хүмүүс оролцуулаад яахав” гээд хоорондоо яриад нь зодолдох гээд дээгүүрээ өмсөж байсан фудболкоо тайлаад маргалдаж байхад хажуугаас нь эхлээд нэг хүүхэд “би г зодолдвол хажуугаас нь орно” гээд байхад нь “чи болио, энэ хоёр хоёулаа учраа олог” гээд тэр залуу руу очсон чинь тэнд сууж байсан хүүхдүүдээс нэг туранхай хүүхэд өмдний тэлээгээ тайлаад ирснээ “та нар яах гээд байгаа юм бэ” гэхэд нь өөдөөс нь “чи өөрөө яах гээд байгаа юм бэ” гээд маргалдаж байхад нөгөө сууж байсан хүүхдүүд бөөнөөрөө орж ирээд нэг мэдэхэд зодолдоод эхэлсэн. Би тухайн үед машины хажуугаас хараад зогсож байсан бөгөөд тэд нарыг зодолдоод эхлэхээр нь салгах гээд очиход , , , нар тэр хүүхдүүдтэй зодолдож байгаад зугтаад баруун урагшаа “Мөнгөн хэрлэн” жолооны курсийн хашааны наад талд очоод тэндээ зодолдоод байхаар нь араас нь очоод нөгөө хэдийгээ “зодолдохоо болио, машиндаа сууцгаа, явъя, наад хэд чинь олуулаа байна” гээд ыг дагуулаад ын машинд ороод суусан. Тэр үед ий машинд , , гурав суухад бусад хүүхдүүд нь машин руу ойртож очоод “буугаад ир” гээд бахираад харанхуйгаас машин руу нь чулуу чулуудаад байсан. Тэр үед гэнэт машинаа хаазлаад хөдөлсөн ба хөдлөхдөө урд байсан хүүхдийг мөргөөд унагаж дээгүүр нь гарснаа буцаж ухраад 29-р байрны хойд талаар зүүн тийшээ яваад баруун гар тийшээ урагшаа эргээд төв замдаа ороод баруун тийшээ явсан. ...Намайг ын машины копуд дээр сууж байхад улсын дугаартай, Харьер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байгаад нэрийг нь бол мэдэхгүй хоёр хүүхдийг хэсэг газарт мөргөөд тухайн хүүхэд хоёр тийшээ унаж байгаа харагдсан...” гэжээ. /1-р хх-ийн 57-58, 8-р хх-ийн 64-65/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ байхад найз над руу залгаад “гарч ирж чадах уу, бацаанууд дээрэлхээд намайг ална гэсэн” гэж хэлэхээр нь “за за хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй хоёр найзын хамт намайг аваад Ольхон буудлын гадаа ирж зогссон. Тус буудал дээр ын найзууд бөөнөөр цугларч байсан бөгөөд үг ярианаас нь сонсож байхад т уг асуудал хамаагүй, тэнд байсан д хамааралтай юм шиг яриа яваад байсан. Тэгээд тэр буудлаас хоёр машинтай надтай нийлээд 8 залуучууд сумын 7 дугаар багт байрлах 52А байр луу очсон. Би сүүлд нэрийг нь мэдэхэд уг 7 залуучууд , , , , , , манай найз нар байсан. Тэнд очоод машинаас ын найзууд буусан. Би мөн адил тээврийн хэрэгслээс буухад уг байрны саравчинд миний таньдаг дүү нар буюу , , , , нар байсан бөгөөд би , тай уулзаж юу болсон талаар асуухад нь “намайг алгадсан, манай эмэгтэй найз нарыг доромжилсон” гэх зүйлс яриад байсан. Тэр үед ын найз болох ирээд т хандан “хоёулаа халзрах уу” гэж асуухад “хамаагүй ээ, ер нь эвээр яриад салвал салъя” гэж хэлсэн. Тэгэхэд ын найз “би та хоёрыг зодолдуулахгүй” гэж хэлж байсан. , хоёр хоорондоо зодолдох гээд саравчны хашаанаас гарах үед нь найз ыг дуудсан бөгөөд ын араас очсон. Тэр 4 хашааны баруун талд бага зэргийн зайтай зогсож байгаад гэнэт нь г цохисон бөгөөд тэгээд л гэнэт бужигнаад эхэлсэн. Би яг хэн нь хэнийг цохисон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан хашаан  дотор таньдаг хүүхдүүдээс , , нар очиж зодолдоод байх шиг байсан. Би бусад 8 орчим хүүхдүүдийг нь огт танихгүй. Тэгээд хашааны баруун талд бужигнахаар нь би тэр газарт очиж хооронд нь салгаж эхэлсэн боловч хоорондоо хашгирч орилоод зодолдож байгаад хашааны урд талд ирээд байхад ын найз нэг бүдүүн залуу гэнэт бейсболын цохиур барьсан байдалтай ыг нэг удаа цохисон. Би тэр залууд очиж “чи цохиур барьж болохгүй” гэж уурласан бөгөөд тэр бүдүүн залуу надад “наад хэд чинь манай найзуудыг зодоод байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр бүдүүн залуугаас салчихаад баруун тийш харсан чинь гэх залуу хар өнгийн машиныхаа гэрлээ асаагаад хойшоо явж байгаад ын хоёр найз болох /сүүлд нэрийг нь мэдсэн/ , гэх хоёр залууг араас нь хөөгөөд машинаараа мөргөсөн. Харин тэр хоёр үсэрч машины хамран дээр гарч зүүгдэж байгаад хоёр тийшээ газарт унасан. Би хоёр найзыг нь хөөх үеэс нь эхэлж рүү “болиоч ямар тэнэг пизда вэ” гэж хашгирсан боловч сонсохгүй байсан. Үүний дараа машинаа урагш эргүүлээд ирэхээр нь би рүү очиж зогсоох гэсэн боловч намайг бариад “яах гээд байгаа юм бэ, байж бай” гэхээр нь нударч салаад рүү очиж цонхоор нь “чи ямар тэнэг пизда вэ, хүн аллаа ш дээ” гэж хэлээд ийг буулгаж ирэх гээд хаалгыг нь татсан боловч түгжээтэй байсан. Тэр үед ын найзууд болох /сайн санахгүй байна/ 2-3 залуу зорчигч хэсгээр нь ирээд чи болиоч гэж хэлээд байсан. Тэр 2, 3 залуу ий машиныг тойроод бүчиж авсан зүйл бол байгаагүй, бүгд жолоочийн эсрэг талд зогсож байсан. Тэгэхэд машинаа асаагаад хойд зүг рүү яваад удалгүй буцаж ирээд гэрлээ асаагаад зогсож байгаад /найзууд нь ий машинд суусан үгүй талаар мэдэхгүй байна/ гэнэт нь машинаа хөдөлгөөд урд нь байсан маш хурдтай баруун зүг рүү жолооны хүрдээ болгохгүй чигээрээ очиж шууд дайрсан. Дайрсны дараа буцаж ухарч дээр нь гараад дахин урагшаа хөдлөөд яваад өгсөн. тэр үед баруун зүг рүү бага зэрэг жолооны хүрдээ эргүүлсэн бол хүн дайрахгүй байсан бөгөөд уг үйлдэл бол санаатай чигээрээ явсан учир дайрсан юм. Тэгээд ий найзууд бүгд хоёр машиндаа суугаад зугтаад өгсөн. Би шууд луу гүйж очоод нэг найзынх нь хамт хоёр гар дээрээ өргөж босгох гэсэн боловч “би хөлөө мэдрэхгүй байна, намайг тавьчих” гэж хэлэхээр нь газар хэвтүүлээд эмнэлэг дуудаарай гэж орилж хашгирсан. Удалгүй түргэний машин ирээд хоёр найзынх нь хамт аваад явсан...” гэжээ. /1-р хх-ийн 118-119/

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг саравчны хашаан дотор зогсож байхад өөрийн жолоодож байсан Харьер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа , хоёрыг урд хамар хэсгээрээ түрээд нөгөө хоёр нь бага зэрэг тогтосхийж байгаад хоёр тийшээ унасан. ...Бунхан толгой дээр байхад ий Харьер маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж онож байгаа чимээ гарч байсан. Мөн бичлэг дээр ий машиныг урагшаа хараад зогсож байхад хоёр удаа шидэж байгаа харагддаг. Би өөр чулуу шидсэн хүний талаар мэдэхгүй байна. Гэмтлийг ий шидсэн чулуу л онож үүсгэсэн байх...” гэжээ. /1-р хх-ийн 97-98, 100-101, 7-р хх-ийн 240-241/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 52А байрны урд зогсож байхад хар өнгийн Харьер маркийн машин руу 3-4 удаа чулуу шидээд тухайн чулуу онож байгаа чимээ гараад байхаар нь “болиоч, яагаад чулуу шидээд байгаа юм бэ” гэсэн чинь “энэ машин сая намайг мөргөсөн” гэж хэлсэн. Тэгээд том чулуу аваад шидэх гэж байхаар нь би “боль, газар хая” гэж хэлээд эргээд хартал машин руу чулуу шидэх гэж байхаар нь боль гэж хэлээд эргээд хартал дахиж чулуу шидээд тэр хар машиныг онож байсан. Харин хаана оносон талаар мэдэхгүй чимээ гарч байсан. Түүний дараагаар бол бичлэг дээр шидэж байгаа харагддаг...” гэжээ. /1-р хх-ийн 76-77, 78-79, 7-р хх-ийн 237-238/

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг саравчны хашаанд зогсож байхад , хоёрыг саравчны баруун урд булангаас 52А байрны урд талд хүртэл нэлээн хол газарт түрээд хоёр тийшээ шигдэгдсэн. ...миний харснаар нэлээн хэдэн удаа чулуу шидэж байгаа харагдсан. Харин толийг нь цохиж хугалж байгаа харагдсан...” гэжээ. /1-р хх-ийн 103-104, 7-р хх-ийн 234-235/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед хар өнгийн Харьер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан машинаараа , хоёрыг урд хамраараа мөргөж түрээд нэлээд хол газарт түрсэн. Миний харснаар нэлээд хэдэн удаа машин руу чулуу шидээд онож байгаа сонсогдсон. Харин хаана нь онож байгааг мэдээгүй...” гэжээ. /1-р хх-ийн 84-85, 106-108, 7-р хх-ийн 231-232/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр /цагийг нь санахгүй байна/ Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг “Гурван ” гэх газраас хамаатан С.Шинэхүүгийн хамт аймгийн төвд эмнэлэгт үзүүлэх санаатай ирсэн. Ирчихээд С.Шинэхүүгийн гэр болох сумын 7-р баг 30 дугаар байрны 4 давхар голын хаалганд очиж хонохоор болсон. Ингээд бид хоёр гэрт нь зурагтаар кино үзэж байхад 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим гадаа хүмүүс бахиралдаж орилоод байхаар нь бид хоёр тагт руу гараад харсан чинь олон залуус бахираад хоорондоо зодолдоод байхаар нь сонирхолтой санагдаад би өөрийнхөө Самсунг эс-8 маркийн гар утсаар бичлэг хийж эхэлсэн. Бичлэг хийж байхад олон залуус бахиралдаж байгаад нэг тээврийн хэрэгсэл нэг хүний дээгүүр нь гарсан, гарчихаад буцаж ухраад тэгээд шууд урагшаа хөдлөөд яваад өгсөн. Тэр үед Шинэхүү “өө хүн алчихлаа” гэхээр нь би бичлэгээ унтраагаад бид хоёр дотогшоо ороод буцаж тагт руу гараагүй. Уг үйл явдал маш хурдан болж өнгөрсөн...” гэжээ. /1-р хх-ийн 115-116/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сумын 7 дугаар баг 31-39 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 07 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад шөнө 03 цагийн орчимд гадаа хүмүүс орилолдож чарлаад бахираад байсан. Би тухайн үед сэрээд юу болж байгаа талаар харах үед 2 жижиг суудлын машин 10 тооны залуучууд хоорондоо “болиоч ээ” гээд бахиралдаад байсан. Тухайн 2 машин хойшоо явсан ба би цагдаад дуудлага өгөөд зогсоод харж байх үед тухайн 2 машин ирээд зогссон. Нэг машин нь нэлээн хойд талд нь, нөгөө машин нь урд талд нь гэрлээ асаагаад зогссон. Тэр үед тухайн хүүхдүүд салаад нэг хэсэг нь “Мөнгөн хэрлэн” авто сургуулийн зүүн талд ирснээ гэрлээ асаагаад зогсож байгаа машины урдуур явсан чинь нөгөө гэрлээ асаагаад зогсож байсан машин арагшаа ухрах үйлдэл хийснээ шууд урагшлаад урдуур нь явж байсан бөөн хэдэн хүүхдүүдийн араас нь хөөгөөд нэг хүүхдийг мөргөсөн. Тухайн хүүхдүүд машин хөөхөд тал тал тийшээ зугтаасан. ...тухайн хүнийг мөргөсөн авто машиныг улсын дугаарыг нь хараагүй, жолооч нь машинаасаа буугаагүй бөгөөд хүн мөргөхөөсөө өмнө тэнд байсан хүмүүсийг тойроод хөөгөөд байсан. Машинд мөргүүлсэн хүн мөргүүлснийхээ дараа дахиж босоогүй. Тэгээд эмнэлэг ирээд аваад явсан...” гэжээ. /1-р хх-ийн 160-161/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би харуулд 2021 оны 07 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гарч байх үед шөнө 3 цагийн орчимд хүмүүс бахиралдаад хоорондоо зодолдоод байсан. Намайг харах үед тэд нар бахирч хоорондоо зодолдсон, мөн нэг хар машин, бас нэг эмэгтэй хүн бахираад байх шиг байсан. Тэгэхээр нь харуулын байрандаа буцаж ороод цагдаад дуудлага өгөх гээд залгахад утсаа авахгүй байхаар нь буцаж гараад дахиад хашааны завсраар харах үед цагдаа нар ирчихсэн, тухайн зодолдож байсан хүүхдүүд харагдахгүй байсан. Тухайн үед 03 цаг 04 минут болж байсан ба би цагдаа ирсэн болохоор нь тухайн газарт очих үед газарт нэг залуу хэвтчихсэн, хажууд нь 3, 4-н залуучууд уйлаад зогсож байсан. Би тухайн үед яг тоолоогүй ч 10 гаруй тооны залуучууд байсан. Би машины гэрэлд харсан бөгөөд тухайн үед нэг хар өнгийн машин их өндөр хаазлаад гэрлээ асаачихсан урагшаа хараад зогсож байсан. Би тухайн газар хэвтэж байсан залууг ямар машин мөргөсөн талаар хараагүй, намайг хэрэг болсон гэх газар очих үед нэг залуу дээшээ хараад хэвтчихсэн байсан. Намайг харах үед ямар нэг хариу үйлдэл болон дуу чимээ гаргахгүй байсан...” гэжээ. /1-р хх-ийн 163-164/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнө үүрээр 04 цагийн орчим байх би том өрөөнийхөө тагтан дээр унтаж байсан юм. Яг тэр үед гадаа хэдэн залуучууд бахиралдаад байсан. ...тэдгээр залуучууд уг нь залуу хүүхдүүд шиг харагдсан боловч архи уусан согтуу байх шиг байсан. Хүүхэд биендээ баймгүй айхтар догшин ууртай “Алалцъя, хүрээд ир, писдааг алаад өг” гэх мэтээр аймаар хараалын үгээр орилж бахираад огт хүмүүсээс санаа зовсон шинжгүй, оршин суугчдыг тоохгүй харааж зүхэж байсан. Эв зүйгээр маргаанаа шийдэх оролдлогыг аль ч талаас нь гаргаагүй, зодоондоо улайраад сүүлдээ машинаараа хүн дайраад зодоон нь дууссан...” гэжээ. /1-р хх-ийн 146-148/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...07 дугаар сарын 21-ний шөнө унтаж байхад шөнийн 03 цагийн үед манай байшингийн гадаа нэлээн олон хүмүүс бахиралдаад, хоорондоо зодолдоод, ийш тийшээ гүйгээд унтуулж амраахгүй орилолдоод тэгснээс машин тэрэг сигналдаад дайрчихлаа, хүн алчихлаа, араас нь хөөнө гээд бахиралдаад байх нь ил тод сонсогдсон...” гэжээ. /1-р хх-ийн 168-169/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэртээ унтаж байхад цонхон доор хүмүүс орилолдоод бахираад унтуулж амраахгүй амгалан тайван байдал алдагдуулаад байсан. Тэгээд би балконоос шууд харсан. Манай байшингийн урд талд нилээн олон залуучууд орилолдоод бахираад хүн дайрчихаад зугтчихлаа, араас нь бариад аваарай гэж бахирах нь их тод сонсогдсон. Намайг  балкон дээр гараад харахад хоёр машин гэрлээ асаачихсан цаагуур нь хүмүүс гүйлдээд орилолдоод байж байхад нэг машин хүнийг мөргөчихөөд машинаараа дайраад ухраад яваад өгсөн. Би өөрөө нүдээрээ мөргөхийг нь харсан...” гэжээ. /1-р хх-ийн 176-177/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр хүүхдийн хамт унтаж байхад манай байшингийн доор хүмүүс бахираад зодолдоод их дуу чимээ гаргаад унтуулж амраахгүй байсан. Тэгээд манай нөхөр босож балкон дээрээ гарч хараад хүмүүс хоёр тал болоод зодолдож байна гэсэн. Тэгээд манай нөхөр балкон дээрээ гараад “унтаж амармаар байна, гэр гэртээ харьцгаа” гэж орилж байсан. Тэгээд манай нөхөр эргэж хэвтээд удаагүй байхад гадаа зодолдож байсан хүмүүс өмнөхөөсөө илүү дуу чимээ гаргаад орилоод бахираад явчихсан. Тэгээд босоод харсан хар өнгийн маркийн машин зүүн тийш хөдлөөд явж байна гэсэн...” гэжээ. /1-р хх-ийн 179-180/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн өдөр шөнийн 03 цагийн орчимд гадаа баахан залуучууд шуугилдаад орилоод байх шиг байсан хэсэг хугацаанд бахиралдаж шуугьж байгаад чимээгүй болчихсон. ...ямар ч байсан баахан залуучууд бахираад унтаж амраахгүй амгалан тайван байдал алдагдуулаад байсан...” гэжээ. /1-р хх-ийн 181-182/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнө гэртээ унтаж байтал манай хүүхэд уйлахаар нь сэрсэн чинь гадаа баахан залуучууд шуугилдаад унтаж амраахгүй байсан. Тухайн үед 03 цаг 10 минут болж байсан. Гадаа баахан залуучууд бахиралдаад байсан. Тэгээд би сэрчихээд хүүхдээ бие засуулчхаад хамранд нь цацлага цацаад байж байхад гадаа “хүн алчихлаа” гэж орилсон юм. ...намайг сэрэхэд гадаа баахан залуучууд бахирч чарлаад түс тас хийх чимээ гараад байхаар нь цонхоор харахад өндөр шалдан залуу хар өнгийн машины хажууд жолоочийг нь бололтой буугаад ир, алалцъя, ална гээд орилоод машиныг нь цохиод, гүйж ирээд нэг талын толийг нь өшиглөж хугалж байх шиг байсан...” гэжээ. /1-р хх-ийн 186-187/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнө унтаж байхад 03 цагийн орчим шиг санагдаж байна, 7-8 хүн шуугилдаад хэрэлдэж маргалдаад муудалцаад байсан. Би яг босож хараагүй, хэсэг шуугилдаж байгаад гайгүй болохоор нь унтаад өгсөн...” гэжээ. /1-р хх-ийн 201-202/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 20-21-нд шөнө гэртээ байсан. Шөнө хүмүүс шуугилдаад хэрүүл маргаан болоод байх шиг байсан. Эхнэр бид хоёр босч хараагүй, унтаад өгсөн...” гэжээ. /1-р хх-ийн 213-214/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд миний хүүг гэх хүүхэд машинаар санаатай дайрч зугтаасны улмаас 2021 оны 07 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын ГССҮТ-д  очиж хагалгаанд орсон. Хагалгаа хийсэн эмч нар бидэнд  хэлэхдээ хагалгаа амжилттай болсон, гэхдээ танай хүүгийн амь насыг нь л аварсан, түүнээс биш цоо эрүүл болгосон гэсэн үг биш, 7 үе нугасны 4 үе нь бяцарсан учир дахин хөл дээрээ босох боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь уг өвчнийг хаана эмчлэх боломжтой вэ гэж эмчлэгч эмч Батсайханаас нь асуухад гадаадад өвчний түүхийг нь явуулаад үзэхгүй юу даа, гэхдээ танай хүүгийн онош бол нугасны бяцрал одоогоор дэлхийд эмчлэх боломжгүй, жүжигчин Баясгалан гэх залуугийн оноштой адилхан. Тэр хүн бол маш олон улс руу материалаа явуулсан, тэр дундаа Герман улс руу хүртэл өөрийн биеэр очиж үзүүлж байсан боловч огт эмчилгээгүй гэж ирсэн гэж хэлсэн. Одоо манай хүү байнга хүний асаргаанд, цээжин биенээс доош мэдээ байхгүй болсон. Бие зассанаа ч огт мэдрэхгүй, үе үе ухаан нь балартаж унадаг болсон. Одоо хүүгийн маань хоёр гар нь л хөдөлж байгаа. Сэтгэл санааны хувьд маш их гутрамтгай, өөрийгөө тусгаарласан байдалтай, өөрийнх нь найз нөхөд бүгд их дээд сургуульд орж байхад хүү маань насан туршдаа тэргэнцэртэй үлдсэнд маш их  гомдолтой байна...” гэжээ. /1-р хх-ийн 128-129/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6831 тоот дүгнэлтэд:

1. ******* биед хүзүүний 7-р нугалмын их биеийн хугарал, хүзүүний 6-7-р нугалмын түвшингийн нугас няцрал, 2 хөлний саа, саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, хүзүүний нугалмын жийргэвчийн урагдал, сээрний 9-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, 2 талын хажуугийн сэртэнгийн хугарал, арын холбоосны бүрэн тасрал, сээрний 10-р нугалмын 2 хажуугийн сэртэнгийн хугарал, эрүү, хүзүүнд няцарсан шарх, зүүн чамархай, зүүн хацар, эрүү, цээж, бугалга, шуу, сарвуу, гуя, тавхай, ахар сүүлэнд зулгаралт, баруун шуу, сарвуу, баруун өвдөгт өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн цохих, цохигдох, тээврийн хэрэгсэлд мөргөгдөх, дайрагдах хүчний үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. /1-р хх-ийн 240-244/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 378 тоот дүгнэлтэд:

1. ын биед тархи доргилт, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /2-р хх-ийн 2-3/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 365 тоот дүгнэлтэд:

1. биед баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /2-р хх-ийн 17-18/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед найз г гэрээс нь өөрийн улсын дугаартай, Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж аваад миний найз охин уулзахаар хороолол руу явсан. Найз охин уулзаж байхад манай найз Халиун гэх охинтой цагаан өнгийн Примо маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Ингээд , бид гурав Сүхжин хороолол руу манай найз охин найз г гэрт нь буулгахаар ирсэн. Сүхжин хороололд байхад манай найз охин найзууд , , , , гэх таван хүүхэд ирээд манай найз Гэрэлжавхланг яагаад гомдоогоод байгаа юм бэ гээд “намайг ална” гэж дарамтлаад яваад өгсөн. Тэгэхээр нь манай найз гэх хүүхэд рүү утсаар залгаад “яагаад ингээд байгаа юм, хаана байгаа юм бэ, очиж уулзъя” гэхэд гэх хүүхэд нь “ сумын 7 дугаар багт байрлах 52А байрны гадна талд байна” гэсэн. бид хоёр машинтайгаа замаараа , , гурав миний улсын дугаартай, Харьер маркийн машинд суугаад ын Примо маркийн машинд , , гурав суугаад 52А байр руу явсан. 52А байрны гадаа очиход тэнд нийтдээ 20 орчим хүүхэд байсан. , тэнд байгаа хүүхдүүдтэй эхлээд очиж уулзсан. Бусад нь машиндаа суух нь суугаад гадаа зогсох нь зогсож байсан. Гэнэт , ыг тэнд байсан хүүхдүүд зодож эхэлтэл миний машины гадаа зогсож байсан , хоёр болиулах гэж очоод бас өөрсдөө цохиулсан. Тэгээд ерөнхийдөө тэнд байсан хүүхдүүд бүгдээрээ орилж чарлаад хэн хаана явж байгаа мэдэгдэхгүй болчихсон. Манай найзууд зодуулаад 29, 30 дугаар байшингийн тэндэх грашийн тийшээ зугтаад тэнд байсан хүүхдүүд манай найзуудыг хөөгөөд яваад байсан. Би болохоор машин дотроо ганцаараа суугаад гэрлээ тусгаад байсан. Манай найзууд болох , , нар зодоон дундаас мултарч гарч ирээд миний машинд суусан. Би өөрийн улсын дугаартай, Харьер маркийн тээврийн хэрэгслээр хөдлөх гэсэн чинь тэнд байсан хүүхдүүд бид нарыг явуулахгүй гээд тойрч бүчээд тоосго чулуу авч шидээд “машинаасаа буугаад ир, та нарыг ална” гээд орилолдоод байсан. Урагшаа хөдлөх гэсэн чинь ........ гэх хүүхэд миний машины хаалгыг онгойлгох гээд хаалга татаж үзээд яваад байсан. Яг хөдлөх гээд зогсож байхад миний машины нэг юм хагарчих шиг болохоор нь “машины цонх хагарчихлаа, тэнд байсан хүүхдүүд машины хаалга дотор талаас нь онгойлгоод бид нарыг зодчихож магадгүй, ер нь зугтаахгүй бол болохгүй юм байна” гэж бодоод жоохон хөдлөх гээд хөнгөн хааз өгөөд машин тойроод бүччихсэн байгаа хүүхдүүдийг холдуулах зорилгоор сигнал өгөөд бага зэрэг хөдлөхөд Батзолзоот машины урдуур баруун тийшээ, тэнд байсан дахиад нэг хүүхэд зүүн тийшээ холдоод миний явах зам нээгдээд хөдлөхөд миний машины зүүн талд байсан хүүхдийн цаана дахиад нэг хүүхэд байсныг нь би харалгүй өөрийн улсын дугаартай, Харьер маркийн тээврийн хэрэгслээр мөргөчих шиг болсон. Тэгээд би эргэж ухраад эсрэг тийш нь үрүүлээ дараад хөдлөхөд тэнд байсан хүүхдүүд миний машин руу чулуу шидээд ална гээд орилоод байсан. ...Манай найзуудаас , , бид гурав тухайн зодоонд оролцоогүй. ийг тухайн зодоонд оролцсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нартай цуг ирээд машин дотроос буугаад явчихсан болохоор зодоонд оролцсон талаар мэдэхгүй байна. ...Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /3-р хх-ийн 35-36, 8-р хх-ийн 8-10, 97-98/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би гээд тэдний талын залуутай юм ярьж байтал хажуу талаас согтуурснаасаа болсон юм болов уу намайг ална гээд дайраад байсан ба тэд нар ихэнх нь согтуу байсан. Тэгтэл хажуугаас манай найз “чи боль л доо” гэсэн чинь “чи одоо боль л доо, хоёулаа үзэх юм уу” гээд ыг цохиод автал тэдний талын залуус бөөндөө гүйж ирээд эхлээд бид хоёрыг зодоод бид хоёр ч өөдөөс нь зодолдоод хэрэг эхэлсэн. Тэгээд сүүлдээ машин дотор суух гэсэн чинь тэдний талын , дахиад нэг өндөр залуу гартаа тэлээ барьчихсан эргүүлээд байсан ба ыг нэлээн хэдэн удаа тэлээгээр цохисон. Харин ий машинаас бейсболын цохиур барьж гарч ирээд цохиураа саваад нөгөө хүүхдүүдийг айлгаж анхаарлыг нь өөр дээрээ авсан. Тэр хооронд бид нар грашийн тийшээ зугтаасан. Тэнд дахиад зодоон болсон. , бид гурав л тэд нартай зодолдсон. Бусад нь бол оролцоогүй. машин дотроо байсан. , нар машиндаа сууж байсан. Яг хэн нь оролцоод хэн нь оролцоогүй талаар мэдэхгүй байна. Тэд нар маш олуулаа байсан. Хамгийн сүүлд бид нар арай гэж ий машинд суугаад байтал нөгөө залуус машин тойрч бүчээд “ална” гээд цонх руу чулуу шидээд энд тэндээс цонх цохиод байсан. Тэгтэл сигналдаж байгаад хөдөлсөн чинь урд байсан гээд залуу холдож амжилгүй мөргүүлчихсэн. ...бичлэгийн 20 секундэд над руу алхаж байсан гэх залууг би баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод газарт унагаж байна. Ингээд би ын хамт “Мөнгөн хэрлэн” авто сургуулийн хашаа налж зогсох үе гэх залуу миний нүүр хэсэгт өшиглөж баруун гараараа нэг удаа цохиж байна. Ингээд миний урд талд гарч бид хоёр руу ирээд байгаа залуус руу хөлөөрөө болон гараараа цохиж байгаа дүрс харагдаж байна. ... бид хоёр ий машин дотор орж суухад машины хаалгыг түгжсэн. Энэ үед машины хаалгыг нэг залуу татаад байсан. Мөн өөр нэг залуу машин руу чулуу шидээд байсан. Ингээд тухайн залуучууд машин руу ирэхээр нь хөдлөөд сигнал дарсан байна. Би доошоо хараад сууж байгаад нэг чимээ гарахаар нь дээшээ өндийгөөд харсан. Энэ үед машинаар ухрах үйлдэл хийхээр нь урагш харахад нэг залуу газар хэвтэж байсан. ...миний харахад зүүн талын толийг гараараа цохиод унагаж байсан шиг харагдсан. Бусад гэмтэл чулуу шидээд үүссэн байх. Шүүх хурал дээр үзсэн бичлэгт 2 удаа ий жолоодож байсан тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж улмаар онож байгаа чимээ сонсогдсон...” гэжээ. /3-р хх-ийн 56-58, 7-р хх-ийн 242-243/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... гэх хүүхэд түрүүлээд миний нүүр рүү гараараа цохитол тэнд байсан хүүхдүүд бөөнөөрөө над руу дайраад зодоон эхэлсэн. гэх хүүхэд гартаа тэлээ ороож байгаад миний зүүн гар руу гуядсан. Тэнд олон хүүхэд байсан болохоор бүгд бужигналдаад хаана хэн явж байгаа нь мэдэгдэхгүй болчихсон. бид хоёр 29, 30 дугаар байрны хойд талд байрлах грашийн тэнд очиход бид хоёрын араас олон хүүхэд дайраад ирсэн. Харанхуй байсан болохоор хэн хаана нь явж байсан талаар огт мэдэгдэхгүй байсан. Тэнд их олон хүүхэд байсан болохоор хэн хэнтэйгээ зодолдоод байсан нь мэдэгдэхгүй байсан. бид хоёр ий хар өнгийн Харьер маркийн машин дотор зугтаж суухад машин дотор байсан. ий машин дотор суугаад хөдлөх гэж байхад тэнд байсан хүүхдүүд чулуу шидээд тойрч бүслээд ална гэж орилоод байсан. Би ий машин дотор арын сандал дээр суугаад доош хараад нүдээ нухаад толгойгоо барьж байхад хөдлөх гэхэд олон хүүхэд тойрчихсон явуулахгүй байсан. Тэгээд гэх хүүхэд ий машинд мөргүүлээд газарт унасан. ...Миний харснаар бол миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. болохоор миний гар луу 2-3 удаа тэлээгээр гуядсан. Намайг газарт унасны дараа миний нуруу руу өшиглөсөн. Гэхдээ хэн хэн намайг өшиглөсөн талаар бол мэдэхгүй байна. ...өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /3-р хх-ийн 81-82, 7-р хх-ийн 248-249/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...бид нарын дунд болсон зодоон , тэргүүтэй залуусаас болж үүсэж улмаар ийм хэрэг болсон. Бид нар тэр хүүхдүүдэд зодуулаад машинд суухад тэдгээр хүүхдүүд машин тойрч бүчээд чулуу шидэж цонх оноод машины толийг өшиглөж хугалаад ална гээд чангаагаад бид нарыг явуулахгүй байсан. Машин хөдлөхөд гэх залуу холдож амжилгүй машинд мөргүүлсэн байсан. ..., нар зодоонд оролцоогүй. ... машин дотроос бейсболын цохиур барьж гарч ирээд хоёр тийшээ савчуулсан. Тухайн үед дээр нөгөө зодоон хийж байсан залуусын анхаарал төвлөрөөд тэрийг ашиглаад бид нар грашийн тийшээ зугтаасан. цохиураар нэг ч хүн оноогүй. Нөгөө талаас гэх залуу, бас өөр нэг залуу тэлээ барьчихсан байхаар нь цохиур барьж гарч ирсэн. ...бичлэгийн 23 секундэд нэг залуу над руу ирэх үед тухайн залууг би 2 удаа цохиж байгаа харагдаж байна. Ингээд хойшоо болж байгаад зодоон болж байгаа хэсэг рүү дахин гүйж ороод бичлэгийн 30 секундэд гэх залууг өшиглөж байгаа дүрс байна...” гэжээ. /3-р хх-ийн 102-106, 8-р хх-ийн 3-4/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай найзууд болох , хоёрыг зодож эхлэх үед би очиход над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би /тэр өдрөө ий машин дотор явж байсан бейсболын цохиурыг харсан байсан учир/ цохиурыг ий машин руу гүйж очиж аваад тэд нар луу очиж цохиураа хоёр тийш савлаж эхэлсэн. Энэ үед , хоёр миний ард гарч зогссон бөгөөд  гэх залуу “Юм бариад ямар арай юм бэ” гэж хэлэх үед цаанаас нь харанхуй учир харагдахгүй, миний байгаа газар луу чулуу шидээд байсан. Энэ үед намайг онохгүй, ий машиныг оносон. Би бейсболын цохиураа аваад ий машинд суусан бөгөөд гадаа , хоёр үлдсэн. Бусад найзууд маань хаана явж байгаа талаар хараагүй. Би ий машин дотор сууж байхад Мөнгөн авто сургуулийн зүүн талын хашааны тэнд зодоон болж эхэлсэн. Би тэр үед машинаас гараагүй бөгөөд тэр үед зодоон болж байгаа хэсэг рүү машиныхаа гэрлийг тусгаад зогссон. Тэр үед манай найзууд болох , нар зодоонд оролцож байсан. Ингээд хэсэг бужигнаад , хоёр ий машинд орж суухад  найзуудын хамт ирээд ий машины толийг хугалж, цаанаас нь нэг нь чулуу шидээд байсан. Тэр үед сигналаа дарж байх шиг байсан бөгөөд ингээд шууд зүүн тийш дарах үед машины урд нэг чимээ гарсан бөгөөд тэр үед машинаа ухраах үйлдэл хийхэд би хүн мөргөсөн байна гэж мэдсэн. Ухраад уг залууг тойроод зүүн тийш явцгаасан. ...Миний мэдэхээр , ,  гурав зодоонд оролцсон. ...Зодоон болохын өмнө  эхэлж гараад буцаад машиндаа суусан. Харин , нар тээврийн хэрэгслийн хажуу талд зогсож байсан. Огт зодоонд оролцоогүй...” гэжээ. /3-р хх-ийн 149-150,7-р хх-ийн 244-245/

мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хоёр машин саравчны хажууд зогсоод эхэлж машинаас гэх залуу бууж бид нар луу ирээд зүгээр зогсож байхад араас нь , , , Сүхээ, ,  нар ирцгээсэн. Тэр дундаас гэх ах манай мянгатынх байсан болохоор би очиж мэндлээд гар бариад саравчны баруун урд талд байх савлуурын хажууд   ээ ахтай уулзаад надаас юу болсон талаар асууж байхад хажуу талаас Мөрөн орж ирээд “чи тийм сайн юм уу, хоёулаа халзарчих уу, ийшээ явъя” гээд урд гараад алхаж байтал манай найз  намайг зодолдуулахгүй гээд хажууд зогсож байхаар нь би д “Хоёулаа эвээр салъя, хэн хэндээ гай болоод яахав” гэхэд ...... ...... гэх найзыгаа дуудсан. Энэ үед .... ирээд ....... нүүрэн тус газарт нь цохиод өшиглөх үед би дундуур нь орж тэр хоёрыг салгах гэхэд хажуу талаас намайг цохих гэхээр нь би бултах үед хажуу талаас  нь нэг цохиураар миний мөр хэсэг рүү цохих үед би арагш болж зай аваад ухарч байхад миний хажууд байсан г  нь найзууд руугаа татаж унагаагаад дээрээс нь Отгонбаяр, Хүрэлсүх, нар цохиод байсан. Тэгэхээр нь би г босгох гэж очоод түүнийг босгож байтал  нь цохиураараа миний нүүрэн хэсэгт цохисон. Ингээд би ойр орчмоор найзуудаа харахад Улаакаа буюу ий машины ойролцоо харагдаж байсан бөгөөд манай найзууд яг хэнтэй хэн хэн маргалдсан талаар анзаарч хараагүй.  бид хоёр хамт явж байсан. Ингээд манай найзуудаас , Ганбат, , , Сумъябаатар, , , нөгөө талаас , , , нар хоёр тийш салах үед нь би тэй юм ярих гээд очиход манай найзууд намайг дагаад явж байсан. Би дээр ирээд “яагаад намайг бэйсболын цохиураар цохиж байгаа юм” гэж хэлэх үед үг хэлэлгүй намайг цохисон. Тэгэхээр нь би хангалттай цохиж зодууллаа гэж бодоод  рүү очиж үсрээд нүүрэн тус газарт нь өшиглөж зодоон болцгоосон. Яг өшиглөх үед  миний гутал сугарч доошоо суусан. Ингээд хэсэг зодоон болж байгаад хоёр тийш салаад бид нар саравч руу явж байх замд хажууд явж байсан  газраас чулуу аваад ий машин руу хоёр удаа чулуу шидэж харагдсан бөгөөд  болон бусад найзуудын хамт ий машины хажуугаар гарах үед гэнэт машинтайгаа хөдлөхөд  бид хоёр холдож харин урд явж байсан мөргүүлсэн. Мөргөчихөөд дээгүүр нь гараад буцаж ухарсан. Яг мөргөх үед манай найзууд луу очиж цамцнаас нь татаад буцаж тавиад ий машин руу очих гэхэд шууд хөдлөөд зугтаад яваад өгсөн. Мөргөхийн өмнө ий найзууд бүгд машиндаа суучихсан байсан. Миний мэдэхээр ий машины толийг цохисон,  ыг нэг удаа цохисон, бусад найзуудаа яаж оролцсон талаар мэдэхгүй байна. Харин гийн найзуудаас , , нар зодоонд оролцож байсан. ...Би уг бичлэгийг харлаа, бичлэг эхлэх үед би дээгүүрээ нүцгэн миний хажууд буюу зүүн талд , нар дээгүүрээ нүцгэн, харин баруун талд ээ ах, урд талд мөн дээгүүрээ нүцгэн бид нар ертөнцийн зүгээр зүүн хойшоо явж байгаад буцаад баруун урагш бүгдээрээ алхаж байна. Ингээд ий машины хажуугаар гараад би эхэнд нь зүүн урагш явж байсан , , Отгоо, нар луу очиж байна. Энэ үед миний араас , , , , Ганбат, , Сумъяабаатар, , нар явж байгаа харагдаж байна. Энэ үед би д цохиулж газарт уначихаад босоод рүү гүйж очоод гийн нүүр хэсэгт нэг удаа өшиглөж, дараа нь нэг удаа нүүр хэсэгт гараараа цохисон. Энэ үед бужигнаан дунд миний гутал сугарч би доош болон гутлаа дугуйн дээр сууж өмсөж байна. Ингээд зодоон салцгааж намайг татаж босгон бүгдээрээ ертөнцийн зүгээр зүүн хойшоо алхаж Харрер маркийн тээврийн хэрэгслийн урд талд явж байхад уг тээврийн хэрэгсэл гэнэт хөдөлж урд талд байсан манай найзыг мөргөхөөр нь би хамгийн түрүүнд гүйн очиж татаж байгаад тээврийн хэрэгсэл рүү гүйж байгаа дүрс харагдаж байна...” гэжээ. /3-р хх-ийн 185-187, 189, 8-р хх-ийн 18-19/

мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Удалгүй 5 орчим минутын дараа Бунхан толгой дээр явж байсан хоёр машинтайгаа ий найзууд ирсэн. Уг хоёр машин саравчны хажууд зогсоод эхэлж машинаас гэх залуу бууж ирээд бид нар луу ирээд араас нь найзууд нь болох , , ,   нар ирж харин Сүхээ гэх ах, хоёр ын машины хажууд зогсож байсан. Тэр дундаас , хоёр бид нартай юм яриад маргалдаж байхад д “хоёулаа яаж бол яаж учраа ольё” гэх зүйл ярьж байгаад бид нарын зогсож байсан газраас бага зэрэг баруун тийш болоод хоорондоо юм ярьж байгаад нь гэх найзыгаа дуудах үед араас очсон. Очоод “би ыг зодолдуулахгүй, би өмнөөс нь зодолдоно” гээд зогсож байхад нь манай найз г нүүрэн тус газарт цохиж байсан. Би тэр үед тэд нараас зайтай ий машины хажууд тэй юм яриад зогсож байсан. Ингээд тэр дөрөв хоорондоо маргалдаж зодоон эхэлж бужигнасан бөгөөд манай найзуудаас тэлээгээ бариад очиж зодолдож байх шиг байсан. Ер нь хоёр талаасаа бужигнаад зодоон болцгоосон. Тэр үед буюу зодоон болж байхад ий найз  нь нэг бейсболын цохиур гаргаж ирээд эхэлж ын мөр хэсэг рүү цохих үед нь арагшаа ухарч байхад ын хажууд байсан г  нь цохиод найзууд руугаа татаж унагаагаад дээрээс нь Отгонбаяр, , нар цохиод байсан. Тэгэхээр нь тэд нар луу цохилцоод орж г босгох гэж очоод түүнийг босгож байхад  нь цохиураараа ын нүүрэн хэсэгт цохихоор нь ыг авах гэж очих үед нь цохиураа бариад доороо эргэлдээд цохиход би уг цохилтонд нь оногдсон. Тэгэхэд миний шүдний аппарат унасан. Ингээд би ойр орчим найзуудаа харахад Улаакаа буюу машинаараа , хоёрыг нэг нь хамар дээр нь гарсан, нэг нь урд талд нь гарсан байдалтай хөөж байсан. ... гэнэт хоёр найзыг маань мөргөөд байна гэж хэлэхээр нь болон манай найзууд зориг ороод тэд нарын араас очиж хашаа руу буланд шахаж зодоон хийж эхэлсэн бөгөөд яг тэр үед д цохиулж унаад босож ирээд араас нь очиж нүүрэн хэсэгт өшиглөж байсан. ...Би тэр үед найзуудынхаа зүүн талд явж байхад ий машин манай найзууд руу гэрлээ тусгасан байдалтай ирээд мөргөх шинжтэй байхаар нь ий машин руу очиж хаалгыг нь татах гэхэд хаалга нь цоожтой, цонхоо буулга гэхэд буулгахгүй байхаар нь гартаа барьсан цамцаараа гараа ороогоод хаалгыг нь цохиход хагараагүй. Цуурсан байж магадгүй. Мөн цохиж байгаад гараа татах гэхэд толь нь тээглэж сууриараа хугарсан. Тэгээд машиных нь хажууд буюу баруун талд зогсож байхад гэнэт машинаа хөдөлгөөд машиных нь урд явж байсан мөргөсөн. ...намайг хараад зогсож байхад өөрийн жолоодож байсан улсын дугаартай, хар өнгийн Харьер маркийн тээврийн хэрэгслээрээ , нарыг урд хамар хэсгээрээ түрээд 52А байрны урд талын саравчнаас 52А байрны баруун тал хүртэл яваад зогсох үед газраас босож байгаа харагдсан...” гэжээ. /3-р хх-ийн 222-224, 8-р хх-ийн 43-44, 102-103/

мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “..., , гурав машинаас бууж ирээд бид хэдийг дээрэлхээд байсан. гэх хүүхэд манай найз ыг “Чи тийм аймаар юм уу, хоёулаа үзье зодолдъё” гээд байсан. хоёр зодолдох гээд байхаар нь манай найз тэр хоёрыг болиулаад салгаж байсан. Тэгсэн чинь гэх хүүхэд нь манай найз д хандаж “наад хоёр чинь өөрсдөө учраа олог, чи хажуугаас нь яах гээд байгаа юм” гэж хэлээд нь манай найз г өшиглөөд дараа нь нүүр лүү нэг удаа цохиод авсан. Бид хэд саравчнаас бөөндөө гарсан чинь г 2-3 хүүхэд нийлээд зодож байсан. Манай найз г босгох гээд очих үед нь гэх залуу нь гартаа бейсболын цохиур барьчихсан ыг цохиж байсан. Тэнд байсан гэх хүүхэд Харьер маркийн тээврийн хэрэгслээр , хоёрыг мөргөөд хамар дээрээ суулгаад хэсэг явсан. Бид хэд хэсэг шоконд ороод байж байтал гэх хүүхэд ыг гараараа цохиод газар унагаасан. Тэгээд зодоон эхлээд тэр хавиар нэг орилоон болоод бужигналдаад хэн хаана юу хийж байгаа талаар мэдэгдэхгүй болчихсон. Зодоон эхлээд удаагүй байхад нэг хүн бичлэг хийчихсэн байсан. Зодоон болж байхад гэх хүүхэд Харьер маркийн хар өнгийн тээврийн хэрэгслээр манай найз мөргөөд машинаараа дээгүүр нь гараад эргэж ухраад шууд 29 дүгээр байшингаас зүүн тийшээ яваад өгсөн. ...уг бичлэгийг би үзлээ, ...манай найз ыг гэх залуу цохихоор нь би гүйж очиж барьж явсан тэлээгээрээ гэх залуу руу цохиж байгаа харагдаж байна. өөрийн жолоодож байсан улсын дугаартай, Харьер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа , нарыг 52А байрны урд талын саравчнаас 52А байрны орц хүртэл машиныхаа хамраар түрээд зогсоход урагшаа шидэгдэж газарт өнхрөөд босоод ирсэн. Баруун тал хүртэл яваад зогсох үед газраас босож ирж байгаа харагдсан...” гэжээ. /2-р хх-ийн 115-116, 118, 8-р хх-ийн 34-35/

мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... гэх хүүхэдтэй цуг ирсэн нь манай найз тай хоёулаа гарчих уу, зодолдъё гээд байсан. Тэгэхээр нь би хажуугаас нь ороод та хоёрыг зодолдуулахгүй гэсэн чинь цаанаас нь намайг ямар далчигнасан банди вэ гээд миний хөл рүү өшиглөөд нүүр рүү цохиод авсан. Тэгээд л ерөнхийдөө 52А байрны гадаа зодоон эхэлсэн. Тэр хавьд бөөнөөрөө зодолдоод хэн хаана нь явж байгаа нь мэдэгдэхгүй болчихсон. Зодоон эхлээд тэр хавиар нэг орилоон чарлаан болсон. Нэг харахад гэх залуу нь гартаа бейсболын цохиур барьчихсан саваад явж байсан. Тэгээд зодоон 4-5 минут орчим үргэлжилж байгаад тухайн зодоон түр зогссон. Харанхуйд сайн харагдахгүй байсан. нэг хүүхэдтэй юм яриад байж байхад нь араас нь нэг хүүхэд цохиод газар унасан. Ингээд үргэлжлүүлээд зодоон болсон. газарт унаснаас хойш тухайн зодооны талаар бичлэг эхэлсэн байсан. Зодоон эхлээд удаагүй байж байхад гэх залуу өөрийн унаж байсан Харьер маркийн тээврийн хэрэгслээр манай найз мөргөөд дээгүүр нь гараад эргэж ухраад ертөнцийн зүгээр зүүн тийшээ 29 дүгээр байшингийн хойд талаар зүүн тийшээ яваад урагш эргээд төв зам руу ороод зугтаачихсан. ...уг бичлэгийг би харлаа ...манай найз ыг гэх залуу цохихоор нь би гүйж очиж ын гэдэс хэсэгт 1 удаа цохиж байна. Энэ үед намайг өшиглөхөөр нь дахин очоод баруун гараараа ын нүүр хэсэг рүү гараа явуулж байна...” гэжээ. /2-р хх-ийн 166-167, 169, 8-р хх-ийн 66-67/

мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “..., нартай , нар муудалцаад нар нь халз зодолдохоор болоод 52А байрны урд талын саравчнаас гараад явсан. Тэгтэл зодолдуулахгүй гэхэд гийн нүүр хэсэгт нэг удаа цохиод, гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд л тэнд байсан хүмүүс хоёр талаасаа муудалцаад хашхиралдаад байсан. Тэгтэл машинаас бейсболын цохиуртай нэг танихгүй ах бууж ирсэн. Би саравчны гадна хашааны хажууд зогсож байхад хар өнгийн Харьер маркийн тээврийн хэрэгсэл бид хоёрыг мөргөөд машины урд хамар хэсэгт ар нуруу хэсгээрээ 10 орчим метр газар түрэгдэж яваад газарт шидэгдэж унасан. бид хоёрыг хар өнгийн Харьер маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд зодоон болж байгаа газарт эргэлдэж байгаад мөргөсөн. Зарим үйл явдлыг би сандарсан байсан болохоор сайн санахгүй байна. ...уг бичлэгийг үзлээ. Би бичлэгийн 26 секундэнд зодоон болж байгаа хэсэг рүү очиж хойд талд нь зогсож байгаад 33 секундэнд хашааны урдуур ертөнцийн зүгээр баруун тийш эргээд орж байна. Ингээд бичлэгийн 42 секундэнд буцаж гарч ирээд ертөнцийн зүгээр зүүн хойшоо зүгтээ алхаж байгаад 54 секундэнд газраас /юу авсан талаар мэдэхгүй байна/ юм аваад хойшоо найзуудын хамт алхаж байгаад 1 минут 2 секундэнд авсан зүйлээ 2 удаа машины чигтэй шидэж байгаа харагдаж байна...” гэжээ. /2-р хх-ийн 244-245, 247, 8-р хх-ийн 26-27, 68-69/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 4/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 6-9/

Зам тээврийн ослын схем зураг /1хх-ийн 10/

Зам тээврийн осолд тогтоосон акт /1хх-ийн 12/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-15/

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 18, 21/

Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 22-30/

 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 214-218/

******* гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/

*******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/        

*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 4/

*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 51-52/

*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 54-55/          

ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 60-61, 64-66/

ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 68-69/

гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 71-72, 74/

Т.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 81-82/

гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 87-88/

Ц.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 90-91, 93-95/

А. гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 131-132/Г.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 135-136/

Б.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 138-139/

гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 140-141/

  гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 142-144/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 370 тоот дүгнэлт /1-р хх-ийн 248-249/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 374 тоот дүгнэлт /2-р хх-ийн 21-22/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 373 тоот дүгнэлт /2-р хх-ийн 25-26/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 550 тоот дүгнэлт /2-р хх-ийн 29-30/

Хохирогч *******аас гаргаж өгсөн эмчилгээ болон хохирлын баримтууд /5-р хх-ийн 80-98/

Хохирогч *******т эмчилгээний зардалд 1,514,756 төгрөг шилжүүлсэн баримт /6-р хх-ийн 202/

******* эмчилгээнд зардалд *******өөс зарцуулсан хохирлын баримтууд /5-р хх-ийн 71-79/

улсын дугаартай, a маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 26/

“Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 167-168, 8-р хх-ийн 121-123/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08 тоот тогтоол /8-р хх-ийн 70-72/

Иргэний нэхэмжлэгч *******т хохирол төлбөр шилжүүлсэн баримт /6-р хх-ийн 201/

*******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 1-15/

Өмгөөлөгч А.Очбадралаас мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлт, холбогдох баримтууд /5-р хх-ийн 105-108, 154-157, 170-172, 6-р хх-ийн 41-43, 8-р хх-ийн 161-162, 170-171/

******* хувийн байдлын талаарх баримтууд /4хх-ийн 1, 3-25/

*******гийн хувийн байдлын талаарх баримтууд /4хх-ийн 30-47/

Г. гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 49-50/

гэрчээр өгсөн мэдүүлэг /4хх-ийн 51-52/

*******ын хувийн байдлын талаарх баримтууд /4хх-ийн 53-58/Б.Туяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /4хх-ийн 60-61/

гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 62-63/

*******ийн хувийн байдлын талаарх баримтууд /4хх-ийн 64-69/

гэрчээр өгсөн мэдүүлэг /4хх-ийн 71-72/

Г. гэрчээр өгсөн мэдүүлэг /4хх-ийн 73-74/

*******ын хувийн байдлын талаарх баримтууд /4хх-ийн 90-108/

гэрчээр өгсөн мэдүүлэг /4хх-ийн 110-111/

гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 113-114/

ын хувийн байдлын талаарх баримтууд /4-р хх-ийн 135-151/

гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 153-154/

Б. гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 155-156/

ын хувийн байдлын талаарх баримтууд /4хх-ийн 157-174/ гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 176-177/

гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 178-179/

тай харьцсан гэх зурвасын хуулбар /6-р хх-ийн 204/

хувийн байдлын талаарх баримтууд /4-р хх-ийн 180-185/

гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 187-188/

гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 189-190/

гийн хувийн байдлын талаарх баримтууд /4хх-ийн 234-250, 5хх-ийн 1-3/

Ч. гэрчээр өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 5-6/

гэрчээр өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 7-8/

гийн хувийн байдлын талаарх баримтууд /5хх-ийн 51-54, 56-64/Д. гэрчээр өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 65-66/

гэрчээр өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 69-70/

Э.ын эмчилгээ болон хэрэгцээнд зарцуулсан төлбөр тооцоо, холбогдох баримтууд /шүүхийн шатанд өгсөн 27 хуудас/

“ ” ХХК-аас *******д хамаарах зочид буудал, зоогийн газрын төлбөр төлсөн тухай тодорхойлолт, холбогдох баримтууд /шүүхийн шатанд өгсөн 9 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 2, 48, 59, 70, 109, 152, 175, 186, 5-р хх-ийн 4, 55/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч ******* талаас шинээр гаргасан хохирогч *******ыг “Гранд мед” эмнэлэгт эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /64 хуудас/, ******* эмчилгээ болон хэрэгцээнд зарцуулсан төлбөрийн тооцоо /2 хуудас/, цаашид хийлгэх эмчилгээний зардалд 40,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /2 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Mag Gregor гэх бичиг бүхий бейсболын цохиур 1 ширхгийг шинжлэн судлав. Мөн сидид буулгасан 1 минут 37 секундын дуу дүрсний бичлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлийг баталгаажуулсан бичлэгийг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, , , , , нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол зөрчигдөж, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Таргад овогт ийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн хэрлэн” жолооны сургуулийн зүүн талд улсын дугаартай a маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, тээврийн хэрэгсэл ашиглаж, иргэн *******ыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол, иргэн , нарыг дайрч, ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, биед зулгаралт бүхий гэмтэл тус тус учруулж буюу хоёр, түүнээс олон хүнийг дайрч алахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 дугаар багт байрлах орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд шүүгдэгч *******, *******, *******, ******* нартай бүлэглэн нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, улсын дугаартай, a маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогч *******, , нарыг тээврийн хэрэгслээр мөргөж, ******* эрүүл мэндэд хүнд, ын эрүүл мэндэд хөнгөн, биед зулгаралт бүхий гэмтэл учрах нөхцөл байдалд хүргэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;

шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Зодооноос гурван найз маань арай гэж гарч ирээд машинд суусан. Хүүхдүүд тойрч бүслээд байсан тул явж чадаагүй. Тэр үед машины урд байсан. Тэгээд сигнал өгөөд аяархан хөдлөх үед баруун тийш холдсон. Машины урд нэг хүүхэд байсан. Тэр үед би хаазаа бага багаар нэмж явахад урд байсан хүүхэд зүүн тийш гарсан. Би түүний ард хохирогч байсан болохыг мэдээгүй мөргөсөн. Би мөргөсөн гэдгээ мэдэж байгаа...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын “...хар өнгийн маркийн машин, мөн цагаан өнгийн жижиг тэрэгтэй хүмүүс ирээд зарим нь машинаасаа буучихсан, манай хэдийн өөдөөс гэрлээ тусгаад зогсож байсан. Тэгээд тэд нар манай найзуудтай муудалцаад зодолдоод баруун тийш гүйхээр нь би саравчны наад талын хашлага дээр хараад сууж байсан. ...би буцаад 52А байрны саравч руу эргэж очих гээд алхтал хажуунаас хар машинтай залуу нь хурдтай давхиж ирээд машиныхаа урд хэсгээр намайг хүчтэй мөргөж унагасан...” гэх мэдүүлэг,

хохирогч ын “... жолоодож ирсэн улсын дугаартай, хар өнгийн маркийн тээврийн хэрэгслээс бууж ирэхгүй машинтайгаа яваад байсан...” гэх мэдүүлэг,

хохирогч “...тухайн хэрэг болох үед 52А байрны баруун урд талд той юм яриад зогсож байхад ******* өөрийн жолоодож явсан хар өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй гэнэт араас ирж бид хоёрыг мөргөөд бид хоёр хэсэг газарт түрэгдэж гүйгээд хажуу тийшээ унаад би зогсох үед урагшаа унасан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “... машинтайгаа хөдлөөд хойшоо хальт явснаа эргээд найзуудынхаа зодуулж байгаа “Мөнгөн ” жолооны курсийн хашаа руу хараад хажууд нь очоод зогссон. ...манай найзууд болох , , нар ий машинд суухад миний машинд Тогтохоо, Сүхээ хоёр ирж суусан. Ингээд би ийг хөдлөхийг хүлээгээд хараад зогсож байхад ий машиныг явуулахгүй гээд машины хамар болон 2 шанаа хэсгээр 7-8 хүүхдүүд зогсчихоод байсан. Тэгсэн чинь машинтайгаа хөдлөх гээд байсан ба нөгөө хүүхдүүд явуулахгүй огцом огцом машинаа хөдөлгөөд байхаар нь би ямар ч байсан ийг дагаж явъя гээд хаалгаа түгжчихээд хүлээгээд машинаа асаалттай зогсож байхад гэнэт огцом хөдлөөд явсан. ...Ямар ч байсан ийг хөдлөөд явахад нь араас нь газар хүүхэд уначихсан байсан ба Сүхээ “ сая хүүхэд мөргөчихлөө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч ........... “...ий машинд , , гурав суухад бусад хүүхдүүд нь машин руу ойртож очоод “буугаад ир” гээд бахираад харанхуйгаас машин руу нь чулуу чулуудаад байсан. Тэр үед гэнэт машинаа хаазлаад хөдөлсөн ба хөдлөхдөө урд байсан хүүхдийг мөргөөд унагасан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.ий “... гэх залуу хар өнгийн машиныхаа гэрлээ асаагаад хойшоо явж байгаад ын хоёр найз болох /сүүлд нэрийг нь мэдсэн/ , гэх хоёр залууг араас нь хөөгөөд машинаараа мөргөсөн. Харин тэр хоёр үсэрч машины хамран дээр гарч зүүгдэж байгаад хоёр тийшээ газарт унасан. Би хоёр найзыг нь хөөх үеэс нь эхэлж рүү “болиоч ямар тэнэг пизда вэ” гэж хашгирсан боловч сонсохгүй байсан. Үүний дараа машинаа урагш эргүүлээд ирэхээр нь би рүү очиж зогсоох гэсэн боловч намайг бариад “яах гээд байгаа юм бэ, байж бай” гэхээр нь нударч салаад рүү очиж цонхоор нь “чи ямар тэнэг пизда вэ, хүн аллаа ш дээ” гэж хэлээд ийг буулгаж ирэх гээд хаалгыг нь татсан боловч түгжээтэй байсан...” гэх мэдүүлэг,

гэрч гийн “...шөнө гэртээ унтаж байхад 03 цагийн орчимд гадаа хүмүүс орилолдож чарлаад бахираад байсан. Би тухайн үед сэрээд юу болж байгаа талаар харах үед 2 жижиг суудлын машин 10 тооны залуучууд хоорондоо “болиоч ээ” гээд бахиралдаад байсан. Тухайн 2 машин хойшоо явсан ба би цагдаад дуудлага өгөөд зогсоод харж байх үед тухайн 2 машин ирээд зогссон...” гэх мэдүүлэг,

гэрч гийн “...Яг тэр үед гадаа хэдэн залуучууд бахиралдаад байсан. ...тэдгээр залуучууд уг нь залуу хүүхдүүд шиг харагдсан боловч архи уусан согтуу байх шиг байсан. Хүүхэд биендээ баймгүй айхтар догшин ууртай “Алалцъя, хүрээд ир, писдааг алаад өг” гэх мэтээр аймаар хараалын үгээр орилж бахираад огт хүмүүсээс санаа зовсон шинжгүй, оршин суугчдыг тоохгүй харааж зүхэж байсан...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Т., , , , , , , , Н., нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6831 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 365, 378 тоот дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг, осолд тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Гэмт этгээд хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ тодорхой сэдэлтээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус, аюултай шинжийг ойлгож ухамсарласны үндсэн дээр тухайн хүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг зориуд хийдэг бол шүүгдэгч ******* нь хэрэг учрал болох үед өөрийн жолоодож явсан улсын дугаартай, a маркийн тээврийн хэрэгсэлтэй бүлэглэн зодолдож байгаа залуучуудын дундуур тээврийн хэрэгслийн гэрлийг тусган тухайн орчинг гэрэлтүүлж, дуут дохио өгч байгаа үйлдлээрээ хүч хэрэглэн зодолдож байгаа шүүгдэгч *******, *******, *******, ******* нартай санаатай нэгдэн нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хохирогч *******, , нарыг тээврийн хэрэгслээр мөргөж, ******* эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд явцаараа хүргэснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдаж байх ба дээрх үр дагаврыг шүүгдэгч ******* нь зориуд хүсэж төлөвлөөгүй боловч түүний санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах гарцаагүй урьдач нөхцөл болжээ.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа хохирогч *******, , нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулж байгаа нь санаатай үйлдэл мөн боловч тухайн нөхцөл байдалд түүнд *******, , нарыг алах сэдэлт, санаа зорилго хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь орон сууцны 52А байрны гадаа байх шүүгдэгч , болон тэдний найзуудтай уулзахаар очсон боловч үл ялих зүйлийн улмаас хоорондоо маргалдаж улмаар хүч хэрэглэн , , , , нартай зодолдож нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах явцад ******* нь айлган сүрдүүлэх, илүү болохоо харуулах зорилгоор тээврийн хэрэгслээр *******, , нарыг мөргөж, ******* биед амь насанд аюултай хүнд гэмтэл бүхий үр дагаварыг санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодож бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан  явахдаа хохирогч *******ыг мөргөж түүний биед амь насанд аюултай хүнд гэмтлийг санаатай учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6831 тоот “...******* биед хүзүүний 7-р нугалмын их биеийн хугарал, хүзүүний 6-7-р нугалмын түвшингийн нугас няцрал, 2 хөлний саа, саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, хүзүүний нугалмын жийргэвчийн урагдал, сээрний 9-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, 2 талын хажуугийн сэртэнгийн хугарал, арын холбоосны бүрэн тасрал, сээрний 10-р нугалмын 2 хажуугийн сэртэнгийн хугарал, эрүү, хүзүүнд няцарсан шарх, зүүн чамархай, зүүн хацар, эрүү, цээж, бугалга, шуу, сарвуу, гуя, тавхай, ахар сүүлэнд зулгаралт, баруун шуу, сарвуу, баруун өвдөгт өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн цохих, цохигдох, тээврийн хэрэгсэлд мөргөгдөх, дайрагдах хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон дүгнэлттэй холбогдуулан шинжээч Ө.Сарангэрэлийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Гэмтлүүдийн механизмыг харахад их биеийн хажуугийн хугарлууд нь босоо үед мөргөгдөх, их биеийн шахагдсан хугарлууд нь дайрч гараад чирсэн байхаар ар нуруу ба том том хэмжээний олон тооны зурагдсан зулгаралтууд байсан. Эдгээрийг үндэслэн мөргөгдөх болон дайрагдах үед үүссэн олон тооны гэмтлүүд байна гэж гаргасан. Бампер хугарлын хувьд дунд чөмөг юм уу, шилбэн дээр яригддаг. ын хувьд бампер хугарал харагдаагүй. Бампер хугарлыг бид нар шинжилгээн дээр тогтоож өгдөг. Үүн дээр бампер хугарлын ямар нэгэн гэмтэл байгаагүй. ...Бид нарыг үзлэг хийж чимхэлтийн шинж, позитив, негатив шинж тэмдгийг ялгах гэхэд эмнэлэгт анхны тусламж авч, шархнуудыг оёсон байсан учир чимхэгдсэн шарх байна уу, уутлагдсан шарх байна уу гэдгийг тогтоох боломжгүй байсан. ...Үзлэгээр цээжний урд хэсэг болон хэвлий хэсгийг хамарсан 15х11, 8х9 зурагдсан зулгаралт гарсан боловч заавал цээжний хөндийн эрхтнүүдийг гэмтээхгүй байж болно. Харин хавирганы түвшинд сээрний нугалмуудыг гэмтээсэн. Заавал хавирганы хугарал, цээжний эрхтнүүд гэмтэж, няцарч хугарахгүйгээр цээжний урд хэсэг хэвлийн хэсгүүдээр хамарсан 15х11, 8х9 сантиметрийн хэмжээтэй зураасан зулгаралтууд байна...” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв

Иймд шүүгдэгч ******* үйлдэлд *******, ........, нарыг дайрч алах сэдэлт, санаа зорилго тогтоогдохгүй, түүний нийтийн хэв журам, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учрах үр дагавар үүсэх урьдач нөхцөл байдалд хүргэсэн байх тул шүүгдэгч ******* өмгөөлөгч Ө.Батболд, А.Очбадрал, М.Цэрэнбат нарын хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 дугаар багт байрлах орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, , , , , нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,

шүүгдэгч , , нар нь 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 дугаар багт байрлах орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, *******, *******, *******, ******* нартай зодолдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,

шүүгдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 дугаар багт байрлах орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд , , , нартай нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, *******ийн эзэмшлийн улсын дугаартай, a маркийн тээврийн хэрэгслийг гэмтээж, 1,401,000 төгрөгийн хохирол учруулж гэмт хэргийг,

шүүгдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн сумын 7 дугаар багт байрлах орон сууцны 29, 30 дугаар байрны хойд талд , , , нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, *******ийн эзэмшлийн улсын дугаартай, a маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар шидэж гэмтээн 1,401,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, , , , , нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэг авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч *******, , , иргэний нэхэмжлэгч *******, гэрч , , Б., Т., , Э., , , , , , , , , , , Н., , нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг, осолд тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч П.Мөнхөөгийн шүүх хуралдаанд гаргасан “...Олон оролцогчтой энэ хэрэгт холбогдсон хоёр бүлэг залуус амьдралд хөл тавих насандаа эсрэг хүйсний залуу бүсгүйг өмгөөлөх, хардах сэдлээр өдөөгдсөн хэрэгт биологийн зөн совиндоо жолоодогдон оржээ. ...энэ хэргийг ноцтой болгож байгаа гол зүйл нь хохирогч ын суугаа болж хувирсан хүнд хохирол юм гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч нар нь гэм буруутай байна...” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч , нар нь нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах үедээ иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн улсын дугаартай, a маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийг гэмтээж, 1,401,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч ын “... бид хоёр машинд мөргүүлээд зогсож байхад ий машин руу 2-3 удаа чулуу шидсэн. Гэхдээ тухайн чулуу хаана оносон болохыг мэдэхгүй. Ямар ч байсан онож байгаа чимээ гарч байсан. Миний бодлоор зүүн болон зүүн хойд хэсэгт оносон байх боломжтой болов уу гэж бодож байна...” гэх, иргэний нэхэмжлэгч *******ийн “...Тээврийн хэрэгслийн баруун талын толь сууриараа хугарсан, бариулын хажуу хэсэгт халцарсан, ар талын гэрэл хагарсан, зүүн урд талын куперны дээд хэсэгт хонхойсон, мөн зарим газартаа чулуу шидсэний улмаас хонхойж гэмтсэн байгаа. ...сүүлд болон гэх хоёр хүүхэд  миний машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Ингэж бодохоор тухайн хоёр хүүхэд учруулсан байх гэж бодож байна...” гэх, гэрч Э.ын “...миний харснаар нэлээн хэдэн удаа чулуу шидэж байгаа харагдсан. Харин толийг нь цохиж хугалж байгаа харагдсан...” гэх, гэрч Т.ын “...Бунхан толгой дээр байхад ий Харьер маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж онож байгаа чимээ гарч байсан. Мөн бичлэг дээр ий машиныг урагшаа хараад зогсож байхад хоёр удаа шидэж байгаа харагддаг. Би өөр чулуу шидсэн хүний талаар мэдэхгүй байна. Гэмтлийг ий шидсэн чулуу л онож үүсгэсэн байх...” гэх, гэрч ийн “...намайг сэрэхэд гадаа баахан залуучууд бахирч чарлаад түс тас хийх чимээ гараад байхаар нь цонхоор харахад өндөр шалдан залуу хар өнгийн машины хажууд жолоочийг нь бололтой буугаад ир, алалцъя, ална гээд орилоод машиныг нь цохиод, гүйж ирээд нэг талын толийг нь өшиглөж хугалж байх шиг байсан...” гэх, шүүгдэгч *******ийн “...хэсэг бужигнаад , хоёр ий машинд орж суухад  найзуудын хамт ирээд ий машины толийг хугалж, цаанаас нь нэг нь чулуу шидээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, улсын дугаартай, a маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байхаас гадна 17-19 настай шүүгдэгч нарын олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдлийнхээ аюултай шинж чанар болон учруулсан хохирол, хор уршигтаа хандах хандлагад өсвөр насны онцлог, сэтгэхүй нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, , , , , нар нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б. нь нийтийн хэв журам, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч Б., Д., Б., Н., М., О., Б., Ц., Э. нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б., Д., Б., Н., М., О., Б., Ц., Э. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч *******, Б., Д., Б., Н., М., О., Б., Ц., Э. нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, шүүгдэгч *******, , нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь мөн зүйл хэсгийн 1.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 83,271,768 төгрөгийг төлсөн хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг эмчлүүлэх талаар өөрийн зүгээс боломжтой арга хэмжээг авсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин шүүгдэгч Б., Д., Б., Н., М., О., Б., Ц., Э. нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болон гэмт хэрэг үйлдэх үеийн шүүгдэгч нарын нас, сэтгэхүйн онцлог, цаашид сурч боловсрох  шаардлагатай зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү...” гэх санал хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан шүүгдэгч Б., Д., Б., Н., М., О., Б., Ц., Э. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 25,695,292 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай, a маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшилд байдаг болох нь прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08 тоот тогтоол, иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг, улсын дугаартай, a маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч *******т буцаан олгож, шүүгдэгч *******өөс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 25,695,292 төгрөгийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн эмчилгээ болон бусад зардалд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 14,487,716 төгрөгийг, шүүхийн шатанд 28,784,052 төгрөгийг, цаашид хийлгэх эмчилгээний зардалд 40,000,000 төгрөгийг нийт 83,271,768 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч *******, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нар нь “...одоогоор шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид хөл дээрээ босохын тулд гадаад оронд эмчилгээ хийлгэх шаардлагатай тул сэтгэл гаргаж, туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх санал хүсэлтийг гаргаж байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******т 83,271,768 төгрөгийг төлсөн, хохирогч ******* нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч , нар нь иргэний нэхэмжлэгч *******ийн улсын дугаартай, a маркийн тээврийн хэрэгслийг гэмтээж, 1,401,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч , нар үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бейсболын цохиурыг устгаж, бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч *******, *******, *******, *******, , , , , нар 29 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******т 83,271,768 төгрөгийг, шүүгдэгч , нар нь иргэний нэхэмжлэгч *******т 1,401,000 төгрөгийг төлсөн, хохирогч , нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******, *******, *******, *******, , , , , нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******, *******, *******, *******, , , , нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд тус тус хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Таргад овогт ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр болон түүнээс олон хүнийг дайрч алахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Таргад овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан нийтийн хэв журам, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Жалбаа овогт , Цахар овогт , Огтор халх овогт , Боржгон овогт , Өлзийт овогт , Боржигон овогт , Үржин овогт , Тайх овогт , Боржигон овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч , , , , , , , , нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, , , , , нарт тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******, *******, *******, *******, , , , , нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдүүдэд хяналт тавихыг Нийслэлийн болон Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 25,695,292 /хорин таван сая зургаан зуун ерэн таван мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай, a маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч *******т буцаан олгосугай.

12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бейсболын цохиурыг устгаж, бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч *******, *******, *******, *******, , , , , нар 29 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******т 83,271,768 төгрөгийг, шүүгдэгч , нар нь иргэний нэхэмжлэгч *******т 1,401,000 төгрөгийг төлсөн, хохирогч , нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******, *******, *******, *******, , , , нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд тус тус хүргүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, *******, , , , , нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    П.ПАГМА

                              ШҮҮГЧИД                                           Л.БАТЖАРГАЛ

                                                                                               Г.НАМУУНТУЯА