Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/23

 

 ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.*******насан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Д.Ганчимэг

Хохирогч ын өмгөөлөгч           О.Дүүриймаа /цахимаар/

Хохирогч                                                             *******

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч                   Б.Солонго

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч               Б.Туяамандах

Шүүгдэгч     *******, *******                                                                           

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17ы өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 2000 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй.  /РД: *******/ Урьд:

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/271 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,

мөн Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа.

2. овогт гийн , Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Буянт суманд 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дорнод гурил” ХХК-д өрөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: / Урьд:

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

2. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 06-наас 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас иргэн ын эзэмшлийн 10 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж, бусдад 8,400,000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн хээр халзан морь, шарга морийг уналганд ашиглаж Хэнтий аймгийн Норовлин сумын залгаа Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Ажнай” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр иргэн *******ын 3 тооны мухар халтар халзан үнээ, хар халзан үнээ, шар улаан эрээн үнээ буюу олон тооны малыг хулгайлж, 3,900,000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь ганцаараа 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Агац 2 дугаар баг, “Улаалзаргана” гэх газарт нутаглаж байхдаа ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхэр сүргийг маллах явцдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан 5 тооны бярууг завшиж ид өгч явуулж хохирогч т 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар,

шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг уналга ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт гийн ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг уналга ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******ын *******т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч гийн т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч гийн т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 14 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 14 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас 4,387,071 /дөрвөн сая гурван зуун наян долоон мянга далан нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч ийн Бадамбаяр /РД: /-т 2,493,071 /хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга далан нэг/ төгрөгийг, хохирогч ын /РД: /-д 1,394,000 /нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ы Энхбат /РД: /-д 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч *******оос 4,387,071 /дөрвөн сая гурван зуун наян долоон мянга далан нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч ийн Бадамбаярт 2,493,071 /хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга далан нэг/ төгрөгийг, хохирогч ын д 1,394,000 /нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ы Энхбатад 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч ын 11,500,000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морины үнэ 2,600,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шарга морийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч т 5 тооны үхрийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Миний талаас Дорнод аймагт таньдаг хүн байдаггүй учир мөрдөн байцаалтын явцад эхнэр хүүхдүүдээ хоол ундаар таслахгүйн тулд Дорнод гурилын үйлдвэрт ажиллаж байсан. Миний төрсөн гэр, ээж, ах дүү нар Ховд аймагт амьдардаг тул шүүхийн шатанд хугацаа их алдаж байснаа хүлээн зөвшөөрч байна. Иймд миний бие шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирогч нарын хохирлыг давж заалдах шатны шүүх хурлаас өмнө барагдуулж хохиролгүй болгоно.

Би үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа шударгаар мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул миний хувийн байдлыг харгалзан үзэж ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

6. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Миний хувьд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Миний зүгээс ялаа эдэлж байх хугацаандаа хохирол, төлбөрөө барагдуулж дуусгана. Иймд миний эдлэх ялыг багасгаж өгнө үү гэв.

7. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Миний хувьд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би үйлдсэн гэмт хэргээ  анхнаасаа шударгаар мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлж барагдуулсан. Иймд миний эдлэх ялыг багасгаж өгнө үү гэв.

8. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Түүний хувьд давж заалдах шатны шүүхээс хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Өмгөөлөгчийн хувьд дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэсэн. Ялуудыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн байгаа. Энэ байдал нь түүний хувийн байдалтай тохирохгүй байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө хохирогч т 5 тооны бярууг хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл тухайн зүйл ангийн хамгийн хүнд ял болох хорих ялаар шийтгэж байгаад нь гомдолтой байна. Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын хувьд 5 тооны бяруу нь тодорхой үүлдрийн бяруу байсан. Тиймээс нэг бүрийг нь 3,000,000 төгрөгөөр үнэлж нийт 15,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарласан. Гэвч шүүхээс 5 тооны бярууг буцаан өгч байгаа нь зүйтэй гэж үзсэн. *******ийн хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхэд нь бага насны хүүхэд учраас эхнэр нь ажил эрхэлж чаддаггүй. Хохирол төлбөрөө өнөөдрийн байдлаар бүрэн төлж барагдуулсан байгаа. Тиймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

9. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх хуралдааны үед Г.Цэрэндолгор өмгөөлөгч түүний өмгөөлөгчөөр оролцож байсан. *******ын хувьд давж заалдах гомдол гаргаагүй учраас тайлбар хэлэхгүй гэв.

10. Шүүх хуралдаанд оролцсон хохирогч ын өмгөөлөгч О.Дүүриймаа гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс *******ийн хийсэн үйлдэлд тохирсон хорих ялын хэмжээг оногдуулсан гэж үзэж байна. Хохирогч талын зүгээс 75 тооны малыг завшсан гэж үзэж байгаа. Цаашид шалгуулж үзэх саналтай байгаа. Уг нь тухайн 5 тооны бяруу нь тодорхой үүлдрийн бяруу байсан учраас зах зээлийн үнэлгээ болох 15,000,000 төгрөгөөр үнэлсэн. 5 тооны бяруу хүлээлгэж өгснийг 3,500,000 төгрөгөөр үнэлээд үлдэгдэл 11,500,000 төгрөгийг *******оос гаргуулах саналтай байна гэв.

11. Шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* гаргасан тайлбартаа: 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр улаан зүсмийн сувай үнээг хохиролд тооцон шүүгдэгч *******ийн ар гэрээс хүлээн авсан тул гомдол, саналгүй гэв.

12. Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээ нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээтэй тохирч байх ба шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг багасгах үндэслэл тогтоогдохгүй, анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдсэн байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 06-наас 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас иргэн ын эзэмшлийн 10 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж, бусдад 8,400,000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

мөн хээр халзан морь, шарга морийг уналганд ашиглаж Хэнтий аймгийн Норовлин сумын залгаа Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Ажнай” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр иргэн *******ын 3 тооны мухар халтар халзан үнээ, хар халзан үнээ, шар улаан эрээн үнээ буюу олон тооны малыг хулгайлж, 3,900,000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч ******* нь ганцаараа 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Агац 2 дугаар баг, “Улаалзаргана” гэх газарт нутаглаж байхдаа ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхэр сүргийг маллах явцдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан 5 тооны бярууг завшиж ид өгч явуулж хохирогч т 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1 хх 103-104/,

хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд манай 10 тооны том жижиг нийлсэн үхэр алга болсон учир манай хүү , Б.Жаргалбаяр нар үхрүүдээ явж болох бүхий л газруудаар хайгаад олоогүй. Эдгээр алга болсон үхрүүд дотор 2 эр хязаалан үхэр, 3 эр шүдлэн үхэр, 4 охин бяруу, 1 эр бяруу алга болсон байсан. Эдгээр үхрүүд маань бүгд улаан халзан зүстэй үхрүүд байсан. Манай үхрүүд бүгд 2  чих хойноосоо ухам имтэй, бага насны үхрүүд нь бүгд зүүн чихэндээ ногоон өнгийн бирктэй байгаа. ... энэ жил хавар мал их ядруу орсон тул манай зарим үхрүүд маань энд тэнд ус шаварт унаж үхсэн, зарим нь хэт ядраад бэлчээртээ үхсэн байсан тул зарим үхрүүдээ олохгүй болохоор 22 тооны үхэр олохгүй байгаа талаараа мэдэгдсэн байх. Энэ жил манай үхрээс 10 гаруй тооны үхэр үхсэн байсныг бид дараа нь нүх ухаж устгуулж булсан. Яг одоогоор хэдэн үхэр үхсэн гэдгийг нь би хэлж мэдэхгүй байна. Эдгээрээс 10 тооны үхэр цох дутаж алга болоод байна. Дээрх алга болоод олдохгүй байгаа үхрүүд ус шаварт унаж үхэхээргүй, тарга тэвээрэг сайтай үхрүүд байсан. ... Би үхсэн хорогдсоноо хасаад 10 тооны үхэр хулгайд алдсан гэж тооцож байгаа. ... ******* нь бусадтай нийлж хулгайлсан болохыг цагдаа нар тогтоогоод шалгаж байна. Алдсан үхрүүдийг маань Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар багийн нутаг, Өвөр улаалзаргана гэх газарт тууж аваачиж айлын үхэрт нийлүүлсэн байсныг цагдаа нартай хамт очиж хурааж авсан. Үүнээс улаан халзан зүсмийн 3 настай 2 тооны эр үхэр, улаан халзан зүсмийн 1 тооны охин бяруу байсныг хураан авч надад хүлээлгэн өгсөн. ... Миний хувьд алдсан үхрүүдийнхээ хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна. ...“ гэх мэдүүлэг /1 хх 28-30/,

хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Норовлин сумын залгаа Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Ажнай” гэх газраас мухар халтар халзан үнээ, хар халзан үнээ, шар улаан эрээн үнээ алдсан. Би үхрээ алдаад гэрийнхээ ойр орчим 5 км зайд хайж явсан боловч үхэр олдоогүй. Тэгээд би хулгайд алдсан байна гэж бодоод эрлээ зогсоосон. Алдсан гэх 3 тооны үхрээ олж авмаар байна. Өөр санал хүсэлт, гомдол байхгүй. ...”  гэх мэдүүлэг /1 хх 180-180/,

хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ******* гэх залуутай хөдөлмөрийн гэрээ байгуулан малаа маллуулахаар болсон. Би зөвхөн үхрээ маллуулсан. 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр т үхрээ тоолж өгөхөд 421 тооны үхэр байсан. ... 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр мал дээрээ ирж өөрийн малаа тоолоход үхэр 286 толгой байсан. Би маш их гайхаж өөрийн малчнаасаа юу болсон талаар асуухад 20 тооны үхрийг хавар хорогдуулж үхүүлсэн гэж хэлсэн. Үлдсэн 79 тооны үхрийг яасныг би мэдэхгүй байна гэж хэлсэн. ... манай үхрийг харах хугацаандаа өнгөрсөн 2022 оны хавар 5 тооны бяруу манай малаас завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн бяруунуудын зүсийг нь би сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө цэвэр улаан ангус үүлдрийн бяруунууд байх ёстой. Монгол үхрүүд ч байгаа. манайхаас завшсан 5 бярууныхаа оронд 5 бяруу авчирч өгсөн. манайхаас дахин мал хулгайлсан болох нь тогтоогдож тэр нь Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа. Би той 2021 оны 8 дугаар сард үхэр маллах гэрээ байгуулсан. ийн дутаасан үхрүүдийг иргэний журмаар шүүхээр нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /2 хх 129-133/,

иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 01 дүгээр сард яг хэдний багцааг санахгүй байна. над руу утсаар яриад надаас “сувай үнээ худалдаж авах уу, ээж рүү мөнгө явуулах гэсэн юм.” гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа манай гэрт 3 тооны үхэр тууж ирээд “энэ үхрүүдээс авчих ... мөнгөний хэрэг гараад байгаа юм, та авчих” гээд гуйгаад байхаар нь ... 1,000,000 төгрөг өгөөд 1 үхрийг нь худалдаж авсан. Хэсэг хугацааны дараа Баян-Уул сумын цагдаа нар ирээд “таны худалдаж авсан үхэр хулгайн үхэр байна” гээд үхрийг аваад явсан. Би үхрийг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан учраас энэ мөнгөө авмаар байна....” гэх мэдүүлэг /1 хх 185-186/,

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би өөрийн аав, ээж, дүү нарын хамтаар амины 343 тооны үхрээ маллан амьдардаг. Энэ жил мал их ядарч орсноос болоод айлуудын олон үхэр мал хавар үхсэн. Манайх энэ жил 17 тооны үхрээ хавар үхүүлсэн. Үүнээс гадна 2022 оны 4 дүгээр сарын эхээр буюу 06-ны орчим манай үхрээс 10 орчим тооны үхрүүд алга болоод одоо болтол олдохгүй байгаа юм. Дээрх үхрүүд дотор хязаалан насны хоёр эр үхэр, шүдлэн насны 3 эр үхэр, 5 тооны бяруу алга болоод байгаа. Эдгээрээс 4 тооны бяруу нь охин, 1 эр бяруу алга болоод олдохгүй байгаа бөгөөд би өөрийн дүү нарын хамтаар үхрүүдээ байж болох бүхий л газраар эрж хайгаад олдохгүй байна.” ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37х/,

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр надад манай үхрийг хүлээлгэж өгөхөд 281 тооны үхэр байсан бөгөөд улаан халзан зүсмийн 2 үхэр заагаад “энэ үхрүүд хүний үхэр шүү, эзэн нь ирж авна” гээд тоонд оруулалгүй надад манай өөрийн 279 толгой үхэр хүлээлгэж өгсөн. ... *******, ******* нар хээр халзан зүсмийн адуу, шарга зүсмийн адууг байнга л унаж хэрэглэдэг байсан. ... Шарга зүсмийн адуу нь миний эзэмшлийн адуу. ... 2021 оны 8 дугаар сарын 12-ны шөнө малчин болох гэх хүнд 421 үхэр тоолж хүлээлгэн өгсөн. Сая 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тоолоход 421 үхрээс 99 тооны үхэр дутуу байсан. Өөрөөс нь шалтгааныг нь асуухад 20 тооны үхэр үхүүлсэн. 79 тооны үхрийг яасан шалтгаанаа хэлж чадаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 38-39, 209-210, 2 хх 135-136/,

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Намайг гэртээ байхад тус сумын харъяат ******* гэх залуу ирээд “та мал авч байна уу” гэхээр нь “авч байна” гэхэд тэрээр “би танд үхэр зарах гэсэн юм” гэхэд нь би түүнд хандан “чамтай наймаа хийхгүй” гэхэд тэрээр “би Тунгаагийн хүү нь байна, та манай ээжтэй ярьчих, бид хэд банкны зээлтэй болохоор үхэр зарах гэж байгаа юм аа, ээж мэдэж байгаа” гэхээр нь би түүний ээж Энхтунгалагтай утсаар ярихад “манай хүү маань бүх амьдарлаа болгож явдаг, өөрөө мэдэж байгаа, та санаа зовох юмгүй, зарах үхэр байгаа” гэхээр нь итгээд 1,500,000 төгрөгийг Дандинжавын ... тоот дансаар гүйлгээний утгыг нь “ADUU” гэж бичээд шилжүүлсэн. Ингээд 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ******* өөрийн ээж Энхтунгалаг болон бас нэг танихгүй залуугийн хамтаар надад 3 тооны үхрийн мах авчрахаар нь тухайн үед хиллэж үзээд 1 кг-ыг нь 6500 төгрөгөөр тооцож аваад түүний дансанд дахин 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн. *******, Энхтунгалаг нар надад үхрийн мах авчирч өгөхдөө арьс, толгойг нь авчраагүй,” зургийг нь дараад авчирлаа” гээд утсан дээрээсээ 3 тооны үхрийн арьс, толгойны зургийг харуулахад нь тэдгээр зургийг утсан дээрээ татаад авсан. Зурган дээрээс харахад дээрх үхрүүд гурвуулаа улаан халзан зүсмийн шүдлэн үхрүүд байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 43-44/,

гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Намайг гэртээ байхад буюу 2022 оны 4 дүгээр сарын эхээр тус сумын харъяат ******* гэх залуу над руу утсаар залгаад “ахаа дүүд нь мөнгөний хэрэг болоод байна, та бяруу авах  уу” гэхээр нь би “авна” гэхэд тэрээр надад “2 бяруу зарах гэсэн юм, та хэдээр авах вэ” гэхэд нь би түүнд “бярууг 500,000 төгрөгөөр авна” гэж хэлсэн. Надад дансны дугаар өгөхөөр нь би өөрийн ... тоот данснаас 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2 хувааж 700,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь бяруугаа авсны дараа өгье гэж тохирсон. 2022 оны 5 дугаар сарын 20-ны орчим эрээн нүүртэй улаан зүсмийн охин бяруу, мөн улаан эрээн нүүртэй өрөөсөн эвэргүй охин бяруу өгсөн. Дээрх хоёр бяруунууд нь хоорондоо их адилхан зүстэй охин бяруунууд байсан. Надад бяруу өгөхдөө өөрийнхөө бярууг гэж өгсөн болохоор би түүнээс гарал үүслийн бичиг гэж аваагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 45-46/,

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Эрдэнээ гэх айл руу утсаар асуухад “ус шавар ихтэй машин явахгүй байгаа” гэхээр нь Хүдэрбаатарын үхрийг харж байсан дүүд учир шалтгаанаа хэлж 5 бяруу түр авахаар болж Ариунболорын найзыг ирэхээр нь аваад тухайн үхрээс өгөөд явуулсан. Дараа нь Эрдэнээ ахынхаас бяруунуудыг авч ирж чадаагүй байхад Хүдэрбаатар ирж үхэр, малаа тоолсон. 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хүдэрбаатарын ээж болон малчин Ганбаа нь тухайн 5 бярууг хүлээн авсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 142-143/,

гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Авсан нь үнэн. Тэр бяруунуудыг манай эхнэр Ганболор той ярьж тохирсны үндсэн дээр авсан. Манай эхнэр Ганболор нь хүргэн дүү оос 5 бяруу гуйж аваад Дорнод аймгийн Бямбаа гэх хүнд өгсөн. Манай эхнэр Ганболор Бямбаа гэх хүнтэй наймаа хийгээд Бямбаа нь 2022 оны 4 дүгээр сард 5 бяруугаа авахаар ирэхэд нь оос 5 бяруу авч өгсөн. ...” гэх мэдүүлэг /2 хх 148-149/,

гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Тухайн дансанд 1,200,000 төгрөг хийсэн. Тухайн мөнгөндөө 5 тооны тугал авахаар тохиролцсон. Би 2022 оны 4 дүгээр сар хавьцаа очиж авна шүү гэж хэлээд мөнгө өгсөн юм. 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр очиж авахаар болсон. Тохиролцсон 5 үхрээ авахаар Ариунболор гэх хүнтэй ярихад “нөгөө 5 бяруугаа манай ахын гэрээс очоод авчих” гэж хэлсэн. Би ороод “5 бяруу авах юм” гэж хэлэхэд “чиний 5 бярууг одоо ирж байгаа хүн зааж өгнө хүлээж бай” гэсэн. Тэгээд удалгүй нэг морьтой хүн ирээд 5 тооны бяруу зааж өгсөн. ... хар алаг зүсмийн бяруу, улаан алаг, ухаа бяруу 2 тооны бяруу нийтдээ 5 тооны бяруу байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 152-153/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /1 хх 13, 163, 2 хх 123/, Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /1 хх 14/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 15-19, 170-171/, Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 20-24/, Эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 173-174/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 172, 175-177/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Р22-223 тоот, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Р22-246 тоот үнэлгээний тайлан /1 хх 49-56, 214-221/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ДЦ-23-12 тоот дүгнэлт /1 хх 224-227/, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШД-413 тоот дүгнэлт /2 хх 158-160-227/,   *******ын мал тооллогын баримт /1-р хх-ийн 139-141х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүх мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг уналга ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг уналга ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

6. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч гийн т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 14 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 14 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм буруугийн хэм хэмжээ, хор уршиг, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

7. Шүүгдэгч ******* нь давж заалдах журмаар “... миний бие шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирогч нарын хохирлыг давж заалдах шатны шүүх хурлаас өмнө барагдуулж хохиролгүй болгоно. Би үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа шударгаар мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул миний хувийн байдлыг харгалзан үзэж ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэх гомдлыг гаргажээ.

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн байх ба шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

10. Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч т 2,493,071 /хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга далан нэг / төгрөгийн, хохирогч *******д учруулсан хохирол 1,394,000 /нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгт улаан зүсмийн 5 настай сувай үнээ, иргэний нэхэмжлэгч ад 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч т 2,493,071 /хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга далан нэг/ төгрөгийн, хохирогч *******д учруулсан хохирол 1,394,000 /нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгт улаан зүсмийн 5 настай сувай үнээ, иргэний нэхэмжлэгч ад 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД                                      С.ОЮУНТУНГАЛАГ

                                                       Г.УРТНАСАН