Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Э.Ундармаа

Хохирогч ******* өмгөөлөгч О.Дүүриймаа /онлайн/

Хохирогч *******

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагаанхан овогт *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баргууд овогт нарт холбогдох эрүүгийн 2221002750007 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 09-ний өдөр аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/271 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,

мөн аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж ялыг эдэлж байгаа, Дагаанхан овогт ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ” ХХК-д өрөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын 10 дугаар баг, тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Баргууд овогт /РД: /.

Шүүгдэгч Н.*******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 06-наас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас иргэн *******ын эзэмшлийн 10 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж, бусдад 8,400,000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн хээр халзан морь, шарга морийг уналганд ашиглаж аймгийн сумын залгаа аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр иргэн 3 тооны мухар халтар халзан үнээ, хар халзан үнээ, шар улаан эрээн үнээ буюу олон тооны малыг хулгайлж, 3,900,000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь ганцаараа 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн сумын Агац 2 дугаар баг, “” гэх газарт нутаглаж байхдаа ******* итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхэр сүргийг маллах явцдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан 5 тооны бярууг завшиж ид өгч явуулж хохирогч *******т 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие найз ийн хамтаар 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр “” гэдэг газраас гэх хүний 3 үхрийг уналга ашиглан тууж яваад аймгийн суманд байх гэх айлд аваачиж өгсөн. 02 дугаар сарын эхээр надад нэг шар эрээн үнээг зарсан гээд гэх хүнд миний дансыг өгч 1,000,000 төгрөг дансанд орж ирсэн. Намайг 2 дугаар сарын дунд үеэр аймагт хөлөө хугалчихаад хэвтэж байхад үлдсэн үнээг ******* гэх хүнд зарж миний дансанд 2,000,000 төгрөг орж ирсэн. Мөнгө орж ирэхээр нь би ийн данс руу 1,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2022 оны 04 дүгээр сарын эхээр гэдэг газраас ******* гэх хүний 10 тооны үхрийг уналга ашиглан бэлчээр дээрээс авч яваад аймгийн сумын 2 дугаар баг “Өвөр ” гэх газар аваачиж ийн маллаж байсан малд нийлүүлсэн. 04 дүгээр сарын 10-ны орчим аймгийн сум руу явж Өлзийжаргал гэх малын ченжид 3 тооны үхрийг хөдөө бэлчээр дээр нь ажиллаад хүргэж өгсөн. 4 дүгээр сарын дунд үеэр 1 шүдлэн үхэр бие нь болохгүй байхаар нь үхэх нь гэж бодоод янзлаад идчихсэн. Мөн 04 дүгээр сарын 20-ны орчим Лхагвадорж гэх хүнтэй утсаар ярьж 2 бярууг зарж 5 дугаар сарын эхээр аваачиж өгсөн. 08 дугаар сард үлдсэн 3 үхрийг аймгийн сумын Цагдаагийн хэлтэстэй хамтран очиж хүлээлгэн өгсөн...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие *******тай бүлэглэн *******, гэх хохирогч нарын үхрийг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч *******ын хохирлыг өөрийн зүгээс барагдуулаарай гээд улаан халзан тугалтай үнээг *******т өгсөн. Мөн гэх хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулаарай гэж эр хязаалан үхрийг *******т өгсөн. 10 тооны үхрээс 3 тооны үхрийг хүлээлгэн өгсөн нь үнэн. Бусад 7 үхрийн хохирол төлбөрийг төлөөгүй. *******ын хохирол төлбөрт 5 бярууг гэх дүүд нь хүлээлгэн өгсөн. Завших гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би нийт 20 үхэр алдсан бөгөөд *******, нар 10 үхэр авсан гэж мэдүүлсэн. Алдсан 10 үхэрнээс *******ын үхэрт байсан өөрийн 3 үхрийг эргүүлэн авсан. Үлдэгдэл 7 тооны үхэр, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 88,000 төгрөг, шүүх хуралдаанд оролцохоор аймаг руу ирэхэд зарцуулсан шатахууны зардал 98,142 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд манай 10 тооны том жижиг нийлсэн үхэр алга болсон учир манай хүү , Б.Жаргалбаяр нар үхрүүдээ явж болох бүхий л газруудаар хайгаад олоогүй. Эдгээр алга болсон үхрүүд дотор 2 эр хязаалан үхэр, 3 эр шүдлэн үхэр, 4 охин бяруу, 1 эр бяруу алга болсон байсан. Эдгээр үхрүүд маань бүгд улаан халзан зүстэй үхрүүд байсан. Манай үхрүүд бүгд 2 чих хойноосоо ухам имтэй, бага насны үхрүүд нь бүгд зүүн чихэндээ ногоон өнгийн бирктэй байгаа. ...энэ жил хавар мал их ядруу орсон тул манай зарим үхрүүд маань энд тэнд ус шаварт унаж үхсэн, зарим нь хэт ядраад бэлчээртээ үхсэн байсан тул зарим үхрүүдээ олохгүй болохоор 22 тооны үхэр олохгүй байгаа талаараа мэдэгдсэн байх. Энэ жил манай үхрээс 10 гаруй тооны үхэр үхсэн байсныг бид дараа нь нүх ухаж устгуулж булсан. Яг одоогоор хэдэн үхэр үхсэн гэдгийг нь би хэлж мэдэхгүй байна. Эдгээрээс 10 тооны үхэр цох дутаж алга болоод байна. Дээрх алга болоод олдохгүй байгаа үхрүүд ус шаварт унаж үхэхээргүй, тарга тэвээрэг сайтай үхрүүд байсан. ...Би үхсэн хорогдсоноо хасаад 10 тооны үхэр хулгайд алдсан гэж тооцож байгаа. ...******* нь бусадтай нийлж хулгайлсан болохыг цагдаа нар тогтоогоод шалгаж байна. Алдсан үхрүүдийг маань аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Өвөр улаалзаргана гэх газарт тууж аваачиж айлын үхэрт нийлүүлсэн байсныг цагдаа нартай хамт очиж хурааж  авсан. Үүнээс улаан халзан зүсмийн 3 настай 2 тооны эр үхэр, улаан халзан зүсмийн 1 тооны охин бяруу байсныг хураан авч надад хүлээлгэн өгсөн. ...Миний хувьд алдсан үхрүүдийнхээ хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна...” гэжээ. /1-р хх-ийн 28-30/

Хохирогч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын сүүлээр аймгийн сумын залгаа аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас мухар халтар халзан үнээ, хар халзан үнээ, шар улаан эрээн үнээ алдсан. Би үхрээ алдаад гэрийнхээ ойр орчим 5 км зайд хайж явсан боловч үхэр олдоогүй. Тэгээд би хулгайд алдсан байна гэж бодоод эрлээ зогсоосон. Адсан гэх 3 тооны үхрээ олж авмаар байна. Өөр санал хүсэлт, гомдол байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 180-181/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ******* гэх залуутай хөдөлмөрийн гэрээ байгуулан малаа маллуулахаар болсон. Би зөвхөн үхэр маллуулсан. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр т үхрээ тоолж өгөхөд 421 тооны үхэр байсан. ...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мал дээрээ ирж өөрийн малаа тоолоход үхэр 286 тоо толгой байсан. Би маш их гайхаж өөрийн малчнаасаа юу болсон талаар асуухад 20 тооны үхрийг хавар хорогдуулж үхүүлсэн гэж хэлсэн. Үлдсэн 79 тооны үхрийг яасныг би мэдэхгүй байна гэж хэлсэн. ... манай үхрийг харах хугацаандаа өнгөрсөн 2022 оны хавар 5 тооны бяруу манай малаас завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн бяруунуудын зүсийг нь би сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө цэвэр улаан ангус үйлдвэрийн бяруунууд байх ёстой. Монгол үхрүүд ч байгаа. манайхаас завшсан 5 бярууныхаа оронд 5 бяруу авчирч өгсөн. манайхаас дахин мал хулгайлсан болох нь тогтоогдож тэр нь аймгийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа. Би той 2021 оны 08 дугаар сард үхэр маллах гэрээ байгуулсан. ийн дутаасан үхрүүдийг иргэний журмаар шүүхээр нэхэмжилнэ...” гэжээ. /2-р хх-ийн 129-133/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сард яг хэдний багцааг санахгүй байна. над руу утсаар яриад надаас “сувай үнээ худалдаж авах уу, ээж рүү мөнгө явууулах гэсэн юм” гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа манай гэрт 3 тооны үхэр тууж ирээд энэ үхрүүдээс авчих ... мөнгөний хэрэг гараад байгаа юм та авчих гээд гуйгаад байхаар нь ... 1,000,000 төгрөг өгөөд 1 үхрийг нь худалдаж авсан. Хэсэг хугацааны дараа сумын цагдаа нар ирээд таны худалдаж авсан үхэр хулгайн үхэр байна гээд үхрийг аваад явсан. Би үхрийг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан учраас энэ мөнгөө авмаар байна...” гэжээ. /1-р хх-ийн 185-186/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн аав, ээж, дүү нарын хамтаар амины 343 тооны үхрээ маллан амьдардаг. Энэ жил мал их ядарч орсноос болоод айлуудын олон үхэр мал хавар үхсэн. Манайх энэ жил 17 тооны үхрээ хавар үхүүлсэн. Үүнээс гадна 2022 оны 04 дүгээр сарын эхээр буюу 06-ны орчим манай үхрээс 10 орчим тооны үхрүүд маань алга болоод одоо болтол олдохгүй байгаа юм. Дээрх үхрүүд дотор хязаалан насны хоёр эр үхэр, шүдлэн насны 3 эр үхэр, 5 тооны бяруу алга болоод байгаа. Эдгээрээс 4 тооны  бяруу нь охин, 1 эр бяруу алга болоод олдохгүй байгаа бөгөөд би өөрийн дүү нарын хамтаар үхрүүдээ байж болох бүхий л газраар эрж хайгаад олдохгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 36-37/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр надад манай үхрийг хүлээлгэж өгөхөд 281 тооны үхэр байсан бөгөөд улаан халзан зүсмийн 2 үхэр заагаад “энэ үхрүүд хүний үхэр шүү, эзэн нь ирж авна” гээд тоонд оруулалгүй надад манай өөрийн 279 толгой үхэр хүлээлгэж өгсөн.

...*******, ******* нар хээр халзан зүсмийн адуу, шарга зүсмийн адууг байнга л унаж хэрэглэдэг байсан. ...Шарга зүсмийн адуу нь миний эзэмшлийн адуу.

...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шинэ малчин болох гэх хүнд 421 үхэр тоолж хүлээлгэн өгсөн. Сая 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тоолоход 421 үхрээс 99 тооны үхэр дутуу байсан. Өөрөөс нь шалтгааныг нь асуухад 20 тооны үхэр үхүүлсэн. 79 тооны үхрийг яасан шалтгаанаа хэлж чадаагүй...” гэжээ. /1-р хх-ийн 38-39, 209-210, 2-р хх-ийн 135-136/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ байхад тус сумын харьяат ******* гэх залуу ирээд “та мал авч байна уу” гэхээр нь “авч байна” гэхэд тэрээр “би танд үхэр зарах гэсэн юм” гэхэд нь би түүнд хандан чамтай наймаа хийхгүй гэхэд тэрээр “би Тунгаагийн хүү нь байна, та манай ээжтэй ярьчих, бид хэд банкны зээлтэй болохоор үхэр зарах гэж байгаа юмаа, ээж мэдэж байгаа” гэхээр нь би түүний ээж Энхтунгалагтай утсаар ярихад “манай хүү маань бүх амьдарлаа болгож явдаг, өөрөө мэдэж байгаа, та санаа зовох юмгүй, зарах үхэр байгаа” гэхээр нь итгээд түүнд 1,500,000 төгрөгийг *******ын ... тоот дансаар гүйлгээний утгыг нь “ADUU” гэж бичээд шилжүүлсэн. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* өөрийн ээж Энхтунгалаг болон бас нэг танихгүй залуугийн хамтаар надад 3 тооны үхрийн мах авчрахаар нь тухайн үед хиллэж үзээд 1 кг-ыг нь 6500 төгрөгөөр тооцож аваад түүний дансанд дахин 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн. ...*******, Энхтунгалаг нар надад үхрийн мах авчирч өгөхдөө арьс, толгойг нь авчраагүй, зургийг нь дараад авчирлаа гээд утсан дээрээсээ 3 тооны үхрийн арьс, толгойны зургийг харуулахад нь тэдгээр зургийг утсан дээрээ татаад авсан. Зурган дээрээс харахад дээрх үхрүүд гурвуулаа улаан халзан зүсмийн шүдлэн үхрүүд байсан...” гэжээ. /1-р хх-ийн 43-44/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ байхад буюу 2022 оны 04 дүгээр сарын эхээр тус сумын харьяат ******* гэх залуу над руу утсаар залгаад “ахаа дүүд нь мөнгөний хэрэг болоод байна, та бяруу авах уу” гэхээр нь би “авна” гэхэд тэрээр надад “2 бяруу зарах гэсэн юм, та хэдээр авах вэ” гэхэд нь би түүнд “бярууг 500,000 төгрөгөөр авна” гэж хэлсэн. Надад дансны дугаар өгөхөөр нь би өөрийн ... тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 хувааж 700,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь бяруугаа авсны дараа өгье гэж тохирсон. 2022 оны 05 дугаар сарын 20-ны орчим эрээн нүүртэй улаан зүсмийн охин бяруу, мөн улаан эрээн нүүртэй өрөөсөн эвэргүй охин бярууг өгсөн. Дээрх хоёр бяруунууд нь хоорондоо их адилхан зүстэй охин бяруунууд байсан. Надад бяруу өгөхдөө өөрийнхөө бярууг гэж өгсөн болохоор би түүнээс гарал үүслийн бичиг гэж аваагүй...” гэжээ. /1-р хх-ийн 45-46/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 20-ны орчим Булган аймаг яваад 2022 оны 07 дугаар сарын 20-ны орчим эргэж ирээд аймгийн сумын 4 дүгээр баг, Мэхээрч гэх газарт байх мал дээрээ ирэхэд миний аав болох надад хэлэхдээ “02 дугаар сард худалдаж авсан улаан эрээн зүсмийн 1 тооны үнээ хулгайн мал юм байна, сумаас цагдаа нар ирээд тухайн үнээний зургийг дараад явсан” гэсэн...” гэжээ. /1-р хх-ийн 204-205/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрдэнээ гэх айл руу утсаар асуухад ус шавар ихтэй машин явахгүй байгаа гэхээр нь *******ын үхрийг харж байсан дүүд учир шалтгаанаа хэлж 5 бяруу түр авахаар болж найзыг ирэхээр нь аваад тухайн үхрээс өгөөд явуулсан. Дараа нь Эрдэнээ ахынхаас бяруунуудыг авч ирж чадаагүй байхад ******* ирж үхэр, малаа тоолсон. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр *******ын ээж болон малчин Ганбаа нь тухайн 5 бярууг хүлээн авсан...” гэжээ. /2-р хх-ийн 142-143/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын сүүл 4 дүгээр сарын эхэн багцаанд ирж 5 тооны бяруу авч явахдаа ийн харж байсан үхрээс манай эгч нь аас 5 тооны бяруу иртэл 5 тооны бяруу зээлж өгч явуулсан гэж байсан...” гэжээ. /2-р хх-ийн 145-146/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Авсан нь үнэн. Тэр бяруунуудыг манай эхнэр той ярьж тохирсны үндсэн дээр авсан. Манай эхнэр нь хүргэн дүү оос 5 бяруу гуйж аваад аймгийн гэх хүнд өгсөн. Манай эхнэр гэх хүнтэй наймаа хийгээд нь 2022 оны 04 сард 5 бяруугаа авахаар ирэхэд нь оос 5 бяруу авч өгсөн...” гэжээ. /2-р хх-ийн 148-149/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн дансанд 1,200,000 төгрөг хийсэн. Тухайн мөнгөндөө 5 тооны тугал авахаар тохиролцсон. Би 2022 оны 04 дүгээр сар хавьцаа очиж авна шүү гэж хэлээд мөнгө өгсөн юм. 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр очиж авахаар болсон. Тохиролцсон 5 үхрээ авахаар гэх хүнтэй ярихад нөгөө 5 бяруугаа манай ахын гэрээс очоод авчих гэж хэлсэн. Би ороод 5 бяруу авах юм гэж хэлэхэд чиний авах 5 бярууг одоо ирж байгаа хүн зааж өгнө хүлээж бай гэсэн. Тэгээд удалгүй нэг морьтой хүн ирээд 5 тооны бяруу зааж өгсөн. ...хар алаг зүсмийн бяруу, улаан алаг, ухаа бяруу 2 тооны, ногоон бяруу нийтдээ 5 тооны бяруу байсан...” гэжээ. /2-р хх-ийн 152-153/

******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 69-71, 85-87, 89-91, 243-245, 2-р хх-ийн 03-04, 165-166/

*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 76-78, 80-82, 234-235, 248-250, 2-р хх-ийн 100-101/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 13, 163, 2-р хх-ийн 123/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 14/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-19, 170-171/

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-24/

Эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 173-174/

Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 172, 175-177/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Р22-223 тоот, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Р22-246 тоот үнэлгээний тайлан /1-р хх-ийн 49-56, 214-221/

“Вендо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /1-р хх-ийн 47, 211/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ДЦ-23-12 тоот дүгнэлт /1-р хх-ийн 224-227/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШД-413 тоот дүгнэлт /2-р хх-ийн 158-160/

Мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 13/

*******ын ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 113-137, 2-р хх-ийн 34-63/

аймгийн сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 96-97, 2-р хх-ийн 05/   

*******ын мал тооллогын баримт /1-р хх-ийн 139-141/

*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 98-99/

*******ын цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 100/

*******ын ерөнхий боловсролын гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 101-110/

******* ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 64-70/

******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 06/

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 92-98/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 93-95, 2-р хх-ийн 10-11/

аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /1 хуудас/

*******ын ялын тооцооны лавлагаа /1 хуудас/

“Төв түмэн сүрэг” ХХК-ийн тодорхойлолт /1 хуудас/

*******оос хохиролд 5 тооны бяруу хүлээлгэн өгсөн баримт /1 хуудас, гэрэл зураг 5 ширхэг/ болон шүүх хуралдаанд хохирогч *******аас шинээр гаргаж өгсөн 98,142 төгрөгөөр шатахуун авсан тухай баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Дагаанхан овогт *******, Баргууд овогт нар нь 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч 3 тооны үхрийг уналга ашиглан бүлэглэн хулгайлж, бусдад 3,900,000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч *******ын 10 тооны үхрийг бэлчээрээс нь уналга ашиглан бүлэглэн хулгайлж, бусдад 8,400,000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...2022 оны 01 дүгээр сарын сүүлээр аймгийн сумын залгаа аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас мухар халтар халзан, хар халзан, шар улаан эрээн үнээ алдсан. Би үхрээ алдаад гэрийнхээ ойр орчим 5 км зайд хайж явсан боловч олдоогүй. Тэгээд би хулгайд алдсан байна гэж бодоод эрлээ зогсоосон...” гэх, хохирогч *******ын “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд манай 10 тооны том жижиг нийлсэн үхэр алга болсон. Эдгээр алга болсон үхрүүд дотор 2 эр хязаалан үхэр, 3 эр шүдлэн үхэр, 4 охин бяруу, 1 эр бяруу байсан. Эдгээр үхрүүд маань бүгд улаан халзан зүстэй үхрүүд байсан. ...******* нь бусадтай нийлж хулгайлсан болохыг цагдаа нар тогтоогоод шалгаж байна. Алдсан үхрээс 3 тооны үхрийг аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Өвөр улаалзаргана” гэх газарт тууж аваачиж айлын үхэрт нийлүүлсэн байсныг цагдаа нартай хамт очиж хурааж авсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон иргэний нэхэмжлэгч ын “...2022 оны 01 дүгээр сард над руу утсаар яриад надаас “сувай үнээ худалдаж авах уу, ээж рүү мөнгө явууулах гэсэн юм” гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа манай гэрт 3 тооны үхэр тууж ирснээс 1,000,000 төгрөгөөр 1 үхрийг нь худалдаж авсан. Хэсэг хугацааны дараа сумын цагдаа нар ирээд таны худалдаж авсан үхэр хулгайн үхэр байна гээд үхрийг аваад явсан...” гэх, гэрч ын “...миний аав надад хэлэхдээ 02 дугаар сард худалдаж авсан улаан эрээн зүсмийн 1 тооны үнээ хулгайн мал юм байна, сумаас цагдаа нар ирээд тухайн үнээний зургийг дараад явсан гэсэн...” гэх, гэрч ын “...2022 оны 04 дүгээр сарын эхээр буюу 06-ны орчим манай үхрээс 10 орчим тооны үхэр алга болоод одоо болтол олдохгүй байгаа юм. ...би өөрийн дүү нарын хамт үхрүүдээ байж болох бүхий л газраар эрж хайгаад олоогүй...” гэх, гэрч ын “...надад 281 тооны үхэр хүлээлгэж өгөхдөө улаан халзан зүсмийн 2 үхэр заагаад “энэ үхрүүд хүний үхэр шүү, эзэн нь ирж авна” гээд тоонд оруулаагүй...” гэх, гэрч ын “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* ээж Энхтунгалаг болон бас нэг танихгүй залуугийн хамт надад 3 тооны үхрийн мах авчрахаар нь тухайн үед хиллэж үзээд 1 кг-ыг нь 6500 төгрөгөөр тооцож аваад түүний дансанд дахин 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх, гэрч Д. “...надад дансны дугаар өгөхөөр нь би өөрийн ... тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 хувааж 700,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь бяруугаа авсны дараа өгье гэж тохирсон. 2022 оны 05 дугаар сарын 20-ны орчим эрээн нүүртэй улаан зүсмийн охин бяруу, мөн улаан эрээн нүүртэй өрөөсөн эвэргүй охин бярууг өгсөн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан, үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Р22-223 тоот, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Р22-246 тоот үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ДЦ-23-12 тоот дүгнэлт, *******, ******* нарын ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч ******* нь ганцаараа 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн сумын Агац 2 дугаар багийн нутаг “” гэх газарт хохирогч ******* итгэмжлэн хариуцуулсан үхэр сүргийг маллах явцдаа 5 тооны бярууг завшиж, бусдад 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын “... манай үхрийг харах хугацаандаа өнгөрсөн 2022 оны хавар 5 тооны бяруу манай малаас завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн бяруунуудын зүсийг нь би сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө цэвэр улаан ангус үйлдвэрийн бяруунууд байх ёстой. Монгол үхрүүд ч байгаа. манайхаас завшсан 5 бярууныхаа оронд 5 бяруу авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ын “...Эрдэнээ гэх айл руу утсаар асуухад ус шавар ихтэй машин явахгүй байгаа гэхээр нь *******ын үхрийг харж байсан дүүд учир шалтгаанаа хэлж 5 бяруу түр авахаар болж найзыг ирэхээр нь аваад тухайн үхрээс өгөөд явуулсан. Дараа нь Эрдэнээ ахынхаас бяруунуудыг авчирч чадаагүй байхад ******* ирж үхэр, малаа тоолсон. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр *******ын ээж болон малчин Ганбаа нь тухайн 5 бярууг хүлээн авсан...” гэх, гэрч Б. “...2022 оны 03 дугаар сарын сүүл 4 дүгээр сарын эхэн хавьд ирж 5 тооны бяруу авч явахдаа ийн харж байсан үхрээс манай эгч нь 5 тооны бяруу зээлж өгч явуулсан гэж байсан...” гэх, гэрч ийн “...Тэр бяруунуудыг манай эхнэр той ярьж тохирсны үндсэн дээр авсан. Манай эхнэр нь хүргэн дүү оос 5 бяруу гуйж аваад аймгийн гэх хүнд өгсөн. Манай эхнэр гэх хүнтэй наймаа хийгээд нь 2022 оны 04 сард 5 бяруугаа авахаар ирэхэд нь оос 5 бяруу авч өгсөн...” гэх, гэрч ийн “...Тохиролцсон 5 үхрээ авахаар гэх хүнтэй ярихад нөгөө 5 бяруугаа манай ахын гэрээс очоод авчих гэж хэлсэн. Би ороод 5 бяруу авах юм гэж хэлэхэд чиний авах 5 бярууг одоо ирж байгаа хүн зааж өгнө хүлээж бай гэсэн. Тэгээд удалгүй нэг морьтой хүн ирээд 5 тооны бяруу зааж өгсөн. ...хар алаг зүсмийн бяруу, улаан алаг, ухаа бяруу 2 тооны, ногоон бяруу нийтдээ 5 тооны бяруу байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШД-413 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь уналга ашиглаж бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг буюу 13 тооны үхрийг хоёр удаагийн үйлдлээр хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Мөн шүүгдэгч ******* нь бусдын малыг маллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан үхрийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж завшсан гэмт хэргийг үйлдсэн байхаас гадна шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг уналга ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэрэг хоёрыг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч ******* нь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил 2 сарын хорих ялыг эдэлж байх хугацаанд түүний өмнө үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 14 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ******* 10 тооны үхрээ алдаж 8,400,000 төгрөгийн, хохирогч Х. 3 тооны үхрээ алдаж 3,900,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч ад 1,000,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч ******* ганцаараа үйлдсэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас хохирогч ******* 5 тооны үхрээ алдаж 3,500,000 төгрөгийн хохирол тус тус хүлээсэн байх бөгөөд шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Хохирогч *******ын 10 тооны үхэр “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 8,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн 3 тооны үхрийг буцаан авсан болох нь эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Тэрээр шүүх хуралдаанд шүүгдэгч *******, ******* нараас алдсан 10 үхэрнээс буцаан авсан 3 тооны үхрийг хасаад үлдэгдэл 7 тооны үхрийн үнэ, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 88,000 төгрөг болон шүүх хуралдаанд оролцохоор аймаг руу ирэхэд зарцуулсан шатахууны зардал 98,142 төгрөгийг тус тус нэхэмжилж байх бөгөөд хохирогч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 88,000 төгрөгийг төлсөн болох нь “Вендо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар, замын зардалд 98,142 төгрөгийг зарцуулсан болох нь түүний шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шатахуун авсан тухай баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нараас 7 тооны үхрийн үнэ 4,800,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний хөлс 88,000 төгрөг, шатахууны үнэ 98,142 төгрөг нийт 4,986,142 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 2,493,071 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор тогтоов.

 Хохирогч Х.ын хувьд хулгайд алдсан 3 тооны үхэр нь “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3,900,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн 1 тооны үхрийг иргэний нэхэмжлэгч аас авсан болох нь эд зүйлд үзлэг хийсэн, хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч , гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******, ******* нараас 2 тооны үхрийн үнэ 2,700,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний хөлс 88,000 төгрөг нийт 2,788,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 1,394,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.д олгохоос гадна гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,000,000 төгрөгийг мөн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч ад олгох нь зүйтэй байна.

Гаргуулбал зохих хохирол төлбөрийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас 4,387,071 төгрөгийг гаргуулж хохирогч *******т 2,493,071 төгрөгийг, Х.д 1,394,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ад 500,000 төгрөгийг, шүүгдэгч *******оос 4,387,071 төгрөгийг гаргуулж хохирогч *******т 2,493,071 төгрөгийг, Х.д 1,394,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ад 500,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* ганцаараа үйлдсэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас хохирогч ******* 5 тооны бяруугаар хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ******* нь уг 5 тооны үхрийн хохиролд ижил насны мөн тооны үхрийг өгсөн болох нь хохирол төлбөр хүлээлгэж өгсөн тухай баримт, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******, гэрч , нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүх хуралдаанд хохирогч ******* өмгөөлөгч О.Дүүриймаа нь “Төв түмэн сүрэг” ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн завшсан 5 тооны бярууг ангус үүлдрийн үхэр гэж үзэж нэг бүрийг нь 3,000,000 төгрөгөөр үнэлэн нийт 15,000,000 төгрөгөөс шүүгдэгч *******оос хүлээлгэн өгсөн 5 бярууны үнэ 3,500,000 төгрөгийг хасаж тооцоод 11,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* хохирогч *******аас завшсан 5 тооны бяруу нь ангус үүлдрийн үхэр байсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШД-413 тоот “бяруу 700,000 төгрөг, 5 тооны бяруу 3,500,000 төгрөг” гэж үнэлсэн дүгнэлтийг бүрэн бус эргэлзээтэй гэж үгүйсгэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна. Иймд хохирогч ******* нэхэмжилсэн 11,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* хохирогч *******т 5 тооны үхэр хүлээлгэж өгсөн, түүнд төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан 2 тооны морь бусдын эзэмшил, өмчлөлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул  2 тооны адууны үнэ 2,600,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1,300,000 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан шарга морийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дагаанхан овогт *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг уналга ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Баргууд овогт ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг уналга ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 14 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 14 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас 4,387,071 /дөрвөн сая гурван зуун наян долоон мянга далан нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч ******* /РД: /-т 2,493,071 /хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга далан нэг/ төгрөгийг, хохирогч ............  /РД: /-д 1,394,000 /нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч .......... /РД: /-д 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч *******оос 4,387,071 /дөрвөн сая гурван зуун наян долоон мянга далан нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч *******т 2,493,071 /хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга далан нэг/ төгрөгийг, хохирогч Хүрэлбаатарын д 1,394,000 /нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Жамъяны ад 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч ******* 11,500,000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морины үнэ 2,600,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шарга морийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч *******т 5 тооны үхрийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА