| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/01003/И |
| Дугаар | 192/шш2025/01208 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/шш2025/01208
| 2025 02 11 | 192/ШШ2025/01208 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,-д холбогдох,
21 833 115 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаан: нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авав:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: -д хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2013 оны 04 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарыг дуустал Ахлах нягтлан бодогч албан тушаалд ажиллаж ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь Ахлах нягтлан бодогч албан тушаалын хийж гүйцэтгэх ажил үүргээ 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мэргэжлийн дагуу хэвийн гүйцэтгэсэн. Хариуцагч -ийн зүгээс нэхэмжлэгч гийн хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот тушаалаар цуцлах шийдвэр гаргасан бөгөөд энэ тушаалтай нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр танилцсан бөгөөд 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарыг дуустал сүүлийн 8 сарын олгогдоогүй цалингийн үлдэгдэл 14,555,410 төгрөг болохыг -тай актаар баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. нь 2019 оны 08, 09, 10, 11-р саруудын цалинд тооцон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 08, 09, 10, 11, 12-р саруудын цалинд тооцон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 08, 09, 10, 11, 12-р сарууд, 2020 оны 01, 02 сарын цалинд тооцон 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг нэхэмжлэгч д тооцон гар дээр өгсөн бөгөөд нэхэмжлэгч нартай үлдэгдэл цалинг актаар баталгаажуулахдаа хасч тооцсон. нэхэмжлэгч нарын актаар баталгаажуулсан үлдэгдэл цалинг төлөхгүй байсан тул нэхэмжлэгч нар -ийн хувьцаа эзэмшигч Нүүдэлчин групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт хандан 2020 оны 01 дүгээр сарын 09, 31-ний өдрүүдэд өргөдөл гаргаж цалин хөлсөө өгөхийг шаардсан боловч шийдвэрлээгүй. Улмаар 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч эвлэрэлд уригдагч -аас эвлэрлийн уулзалтад хүн ирээгүй учраас д Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 296 тоот эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл гарсан. 2020 оны 03 дугаар сараас -ийн лицензтэй талбайд Хувьцаа эзэмшигч Ш.Лхамсүрэнгийн өөрийн хүүгийн компани болох Менириал майнинг ресурс ХХК-ийн нэр дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж орлогыг нь авч ашигласаар байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/Ш32021/10754 тоот шүүгчийн захирамжаар нь оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/02082 шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаягийг эрэн сурвалжлуулснаар БГД дэх цагдаагийн Газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн албан бичгээр -ийн гүйцэтгэх захирал Б.Түвшинжаргалын хаягийг ХУД-ийн 15-р хороо Чингисийн өргөн чөлөөний гудамж 6е байрны 21 тоот болохыг олж тогтоосон. Иймээс -иас нэхэмжлэгч д олгогдоогүй цалингийн үлдэгдэл 14 555 410 төгрөг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-д зааснаар тооцсон алданги 7 277 705 төгрөг, нийт 21 833 115 гаргуулж өгнө үү гэв.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 21 833 115 төгрөгийн 5 777 705 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16 055 410 төгрөгийг хариуцагч төлөхөөр бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч -д холбогдуулан Дутуу олгосон цалин, хөлс 21 833 115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 21 833 115 төгрөгөөс 5 777 705 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16 055 410 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 21 833 115 төгрөгөөс 5 777 705 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16 055 410 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 160 төгрөгөөс 133 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжид 133 580 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 133 580 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ