Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Бадмаараг,

Улсын яллагч  Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауржан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар 201301020832

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ут холбогдох эрүүгийн 201301020832 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Х.У /РД:.................... ял шийтгүүлж байгаагүй,  хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Х.У нь Э.Төмөрчөдөр, Ц.Түмэнбаяр, Ш.Адъяасүрэн нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны хойд талд байрлах S Sign компаний S mans collection shор дэлгүүрийн бараагаа хадгалдаг контейнерын цоожийг эвдлэн нэвтрэн орж, дотор нь өлгөөстэй байсан Emillo Bottta, renzo, morandi bocci зэрэг брэндийн 81 ширхэг эрэгтэй костюмнуудыг хулгайлан 38.182.900 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх захын ойролцоо гадуур хувцасны халаасанд нь байсан хохирогч Ж.Нарантуяагийн НТС маркийн гар утсыг хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Уаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Цаг хугацаа нилээн өнгөрсөн тул сайн санахгүй байна. Иймд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Д.Долгорсүрэнгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манайх S Mens shop гэдэг эрэгтэй хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн манай ажлын Бат-Од, Мөнхтөр, нар ажил дээрээ ирэхэд Урт цагааны шим дэлгүүрийн харуул нь манай дэлгүүр дээр ирж танай урт цагааны хойд талын контейнерын хаалга өглөө 07 цагт онгорхой байсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай 2 ажилтан очиход контенерийн хаалга хагас хаалттай байсан.Дотогш орж байхад контенерын зүүн талын ханаар өлгөсөн байсан костюм хослолуудын голын хэсэгт өлгөөтэй байс&н хослолууд бүгд алга болсон байсан. Би 2014 оны 04 дүгээр сарын 16-ны хулгай гарсан контейнэрт тооллог хийхэд нийтдээ 926 ширхэг хослол костюмнууд байсан. Тэгээд RENZO хослол 404 ширхэг байснаас үнийн хувьд 985,000 төгрөгөөр кардаг костюм нь 17 ширхэг, 799,000 төгрөгөөр зардаг костюм нь 44 ширхэг, 735,000 төгрөгөөр зардаг нь 9 ширхэг 699,000 төгрөгөөр зардаг нь 334 ширхэг ингээд 404 ширхэг тоо нийлж байсан. МОRANDO ВОССI нь нийт 19 ширхэг байсан үнийн хувьд 629,000 төгрөгөөр зардаг нь 11 ширхэг, 654,000 төгрөгөөр зардаг нь 4 ширхэг, 829,000 төгрөгөөр зардаг нь 4 ширхэг ингээд нийтдэз 19 ширхэг тоо нийлж байсан. ЕМILLОВОТТА нь нийт 222 ширхэг байсан үнийн хувьд 399,000 төгрөгөөр зарагддаг нь 27 ширхэг, 379,000 төгрөгөөр зарагддаг нь 58 ширхэг, 329,000 төгрөгөөр зарагддаг нь 137 ширхэг ингээд нийт 222 ширхэг байж тоо нийлж алдагдсан дутсан костюм байгаагүй пан өмдгүй костюм байхгүй байсан. Тэгээд 2014 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн тооллогоор нийт 814 ширхэг костюм, пиджак байсан. Үүнээс РЕЫ20 хослол 342 ширхэг байснаас үнийн хуьд 985,000 төгрөгөөр зарагддаг нь 17 ширхэг, 799,000 төгрөгөөр зарагддаг нь 40 ширхэг, 735,000 төгрөгөөр заргаддаг нь 9 ширхэг, 699,000 төгрөгөөр зарагддаг нь 276 ширхэг болж байсан. МОRANDO ВОССI хослол 18 ширхэг байснаас үнийн хуьд 629,000 төгрөгөөр зардаг нь 11 ширхэг, 650,000 төгрөгөөр зардаг нь 3 ширхэг, 829,000 төгрөгөөр зарагддаг нь 4 ширхэг нийт 18 ширхэг байсан. ЕМILLОВОТТА хослол 174 ширхэг байснаас үнийн хувьд 399,000 төгрөгөөр зарагддаг нь 24 ширхэг, 379,000 төгрөгөөр зарагддаг нь 48 ширхэг, 329,000 төгрөгөөр зарагддаг нь 102 ширхэг нийтдээ 174 хос пиджакнууд байсан. Ингээд тооллогоор Renzo хослол 699,000 төгрөгийнх 58 ширхэг. 799,000 төгрөгийнх 4 ширхэг нийт 62 ширхэг, МОRANDO ВОССI хослол 650,000 төгрөгийнх 1 ширхэг, ЕМILLОВОТТА хослол 379,000 төгрөгийнх 10 ширхэг, 399,000 төгрөгийнх 3 ширхэг, 329,000 төгрөгийнх 35 ширхэг нийт 48 ширхэг хослол ингээд нийт 111 ширхэг хослол костюм пиджак алдагдсан юм гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18-22/

 

Гэрч М.Бат-Одын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

Би энэ 2 тооллогыг Долгорсүрэн, Мөнхтөр нарын хамт хийсэн. Эхний 2014 оны 04 дүгээр сарын 16-ны тооллогоор 926 ширхэг хослол костюмнууд байсан. Харин 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тооллогоор нийт 814 ширхэг костюм, пиджак байсан. Энэ контейнэрт дандаа хослол байдаг өмдгүй дан пиджак байгаагүй. Хулгайд Renzo хослол 699,000 төгрөгөөр зарагддаг нь 58 ширхэг, 799,000 төгрөгөөр зарагддаг нь 4 ширхэг нийт 62 ширхэг, МОRANDO ВОССI хослол 650,000 төгрөгөөр зарагддаг нь 1 ширхэг. ЕМILLОВОТТА хослол 379,000 төгрөгөөр зарагддаг нь 10 ширхэг, 399,000 төгрөгөөр зарагддаг нь 3 ширхэг, 329,000 төгрөгөөр зарагддаг нь 35 ширхэг нийт 48 ширхэг хослол нийлээд 111 ширхэг хослол пиджакнууд алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37/

 

Гэрч О.Мөнхтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2014 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө би ямар нэгэн дуу чимээ гарахыг сонсоогүй. Уг хулгай орсон контенер манай хашаанаас хол ба би зөвхөн барилгаа хариуцдаг ба камераа хянаад сууж байдаг юм. Манай камер зөвхөн өөрийн объектоо 4 талаас нь харсан камертай гадагшаа харсан камер байхгүй гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38/

 

Гэрч С.Анжеликагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

2014 оны 4 дүгээр сард байх би ээж, дүү Төмөрчөдөр нартай 3-р эмнэлгийн ард талд байр түрээслэдэг байсан. Төмөрчөдөр нэг шөнө гэрт 2 залуутай баахан костюм хослолууд авчирсан. Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Төмөрчөдөр авчирсан баахан хослолуудаа жижиг өрөөнд оруулж тавиад 2 найзтайгаа хамт хоносон. Тухайн үед би унтах гэж орондоо орчихсон байсан ба өглөө сэрээд Төмөрчөдөрөөс наана чинь ямар их хослол вэ гэж асуухад Төмөрчөдөр манай найзын хослолууд байгаа юм гэж хэлсэн.Тэгээд нэг хоногийн дараа Төмөрчөдөр найзуудтайгаа хамт Дархан луу явлаа гээд гэрт байсан хослолуудаа аваад явсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40/

 

Гэрч С.Ленагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

Төмөрчөдөр нөгөө 2 залуутай нийлээд том өрөөнд юм тоолоод байсан. Тухайн үед би босож хараагүй. Өглөө босоод харахад манай том өрөөнд нилээд хэдэн костюм пиджак тавьчихсан байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41/

 

"Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ны үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 209-211/ -Яллагдагч нарын дахин өгсөн мэдүүлгүүд /2-р хх-ийн 177-185/

 

Хохирогч Ж.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 15 цаг 20 минутын үед би Баянзүрх дүүргийн захын ойролцоо хүнтэй уулзаж юм авах гээд ганцаараа явж байгаад гар утсаа өмсөж явсан польтоныхоо баруун талын халаасанд хийчихээд үсээ янзалж боочихоод буцаад халаасандаа гараа хийхэд миний гар утас алга болчихсон байхаар нь би буцаад сандраад гүйтэл энгийн хувцастай цагдаагийн ажилтай утсаа хулгайд алдсан байна гээд миний хулгайлсан хүнийг барьчихсан зогсож байсан юм. Тэгээд гар утсаа хүлээж авсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65/

Ял шийтгэлийн талаар: Х.У нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 72 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Уянгабаатарын гэм буруутайд тооцох, оролцоо, улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал хууль зүйн дүгнэлтийн талаар:

 Шүүгдэгч Х.У нь Э.Төмөрчөдөр, Ц.Түмэнбаяр, Ш.Адъяасүрэн нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны хойд талд байрлах S Sign компаний S mans collection shор дэлгүүрийн бараагаа хадгалдаг контейнерын цоожийг эвдлэн нэвтрэн орж, дотор нь өлгөөстэй байсан Emillo Bottta, renzo, morandi bocci зэрэг брэндийн 81 ширхэг эрэгтэй костюмнуудыг хулгайлан 38.182.900 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх захын ойролцоо гадуур хувцасны халаасанд нь байсан хохирогч Ж.Нарантуяагийн НТС маркийн гар утсыг хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ж.Нарантуяагийн мэдүүлэг, гэрч Б.Базаррагчаагийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 13-15 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.У нь Э.Төмөрчөдөр, Ц.Түмэнбаяр, Ш.Адъяасүрэн нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны хойд талд байрлах S Sign компаний S mans collection shор дэлгүүрийн бараагаа хадгалдаг контейнерын цоожийг эвдлэн нэвтрэн орж, дотор нь өлгөөстэй байсан Emillo Botta, renzo, morandi bocci зэрэг брэндийн 81 ширхэг эрэгтэй костюмнуудыг хулгайлан 38.182.900 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх захын ойролцоо гадуур хувцасны халаасанд нь байсан хохирогч Ж.Нарантуяагийн НТС маркийн гар утсыг хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

  Улсын яллагч, өмгөөлөгч нар нь гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

 

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Хохиролд S Sign компани түүний хууль ёсны төлөөлөгч Д.Долгорсүрэн нь 38.182.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Х.Уянгбаатар нь энэ гэмт хэргийг бусадтай буюу Э.Төмөрчөдөр, Ц.Түмэнбаяр, Ш.Адъяасүрэн нартай бүлэглэж үйлдсэн тул хувь тэнцүүлж түүнд ноогдох хувь болох 9.545.500 төгрөгийг, хохирогч Ж.Нарантуяад 380.000 төгрөгийг шүүгдэгч Х.Уаас тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.       

Иймд шүүгдэгч Х.Уянгбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг багаар оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Х.Ут 3 жилийн хорих ял оногдуулахаар тогтоов.

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауржанаас шүүх хуралдаанд “гэвч ямар нотлох баримтаар тогтоож байгаа талаар тодорхойгүй байх тул 111 ширхэг гэдгээр комстюмны тоог тогтоож өгнө үү” гэж маргах боловч хавтаст хэрэгт болон эд зүйлийн үнэлгээгээр 38.182.900 төгрөгийн үнэнд их зөрүүтэй өөрчлөлт орохгүй тул үүнийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь 522 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хохиролд S Sign компанид 38.182.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваас 9.545.725 төгрөг, хохирогч Ж.Нарантуяад 380.000 төгрөгийг шүүгдэгч Х.Уаас гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х.Уыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х.Уыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ут оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Х.Уын мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон 522 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Уаас S Sign компанид учирсан 38.182.900 төгрөгийг хувь тэнцүүлж 9.545.725 төгрөг, хохирогч Ж.Нарантуяад 380.000 төгрөгийг шүүгдэгч Х.Уаас гаргуулж олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА