Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б.Б-.н,

Хариуцагч: М.Ж ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Н /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь МЖ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Миний бие нь 2013 онд Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийг эх баригч, бага эмчээр суралцаж төгссөн. Улмаар Аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторийн тасгийн ахлах сувилагчаар ажиллаж байсан. 2022 оны 6 дугаар сард манай хадам эгч болох Б.О Увс аймагт хүрэлцэн ирж хамтарч эмнэлэг байгуулан ажиллах санал тавьсан юм. Б.Отэй хамтарч ажиллах талаараа маш сайн ярилцаж тохиролцсон. Бид хөрөнгөө оруулахдаа 50, 50 хувь байхаар тохиролцсон бөгөөд миний мэргэжил, туршлагыг түшиглэн хувийн эмнэлэг байгуулж надаар удирдуулах, ашгаа тэнцүү хувиар хуваахаар тохиролцон. 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн МЖ ХХК-ийн захирал Б.О тушаалаар намайг L Увс эмнэлгийн захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Үүний дагуу миний бие холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж, эмнэлэг явуулах бүх орчин нөхцөлийг бие даан бүрдүүлэн холбогдох газраас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр L Увс эмнэлгийн тусгай зөвшөөрлийг гаргуулан авч ажлаа эхэлсэн. 2023 оны 5 дугаар сарын сүүлээр компанийн захирал Б.О ирж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах явцад үл ойлголцол гарсан. Тодруулбал L Увс эмнэлэгт эмчээр ажиллуулахаар болж Улаанбаатараас явуулсан эмч нь мэргэжлийн бус хун байсныг миний бие ажиллуулахаас татгалзаж, Увс аймгаас мэргэжлийн хүмүүс авч ажиллуулж байсан юм. Б.О өөрийнх нь явуулсан хүнийг ажиллуулахгүйгээр өөр хүнийг авч ажиллуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй хэмээн намайг буруутгасан. Би эмнэлгийн захирлын хувьд мэргэжлийн хүнийг авч ажиллуулж цалинжуулах эрхтэй гэдгээ хэлсэн боловч миний тайлбарыг ойлгохыг хүсээгүй. Улмаар 6 дугаар сарын 04-ний өдөр Б.О нь эмнэлгийн цоожийг сольж, гадна талд нь төмөр хамгаалалт хийлгэж намайг эмнэлгээс хөөж явуулсан. Нэгэнт намайг эмнэлгийн захирал хийлгэхгүй хөөж явуулсан учраас түүнээс тушаал гаргаж өгөхийг шаардсан боловч тушаал шийдвэр гаргаж өгөөгүй. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар: Энэхүү гомдлыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Увс аймгийн хөдөлмөрийн эрхийн гурван талт маргаан таслах комисст 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бичгээр гомдол гаргасан ба Увс аймгийн хөдөлмөрийн эрхийн гурван талт маргаан таслах комисс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд хариуцагч Б.О хуралд оролцоогүй тул тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлэх тухай заасан юм. Иймд намайг L Увс эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь МЖ ХХК-ийн L эмнэлгийг байгуулж, шүүхэд маргаан үүсгэж захирлыг эгүүлэн ажилд нь томилсон шийдвэр гарсны дараа хариуцагчийн зүгээс тухайн эмнэлгийг түр хугацаагаар хааж, гадаад улс руу явсан. Шүүхээс хариуцагчтай холбогдох бүхий л арга хэмжээг авсан. Цаашид нэхэмжлэгчийн тухайн эмнэлгийн захирлаар эгүүлэн томилсноор тухай эмнэлгийн үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх боломжтой. Тухайн эмнэлгийн тоног, төхөөрөмж Б.О хадгалсан газарт байгаа. Нэхэмжлэгч ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн тайлбарт дурдагдсан санхүүгийн томоохон зөрчил гаргасан үйлдэл болоогүй. Үүнтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөөгүй. L эмнэлгийн тухайд Увс аймагтаа богино хугацаанд үйл ажиллагаа явуулсан хэдий ч ашигтай ажиллаж байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс мэргэжлийн бус хүн ажилд авахыг Б.Бд даалгахад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй, тухайн ажилтныг ажлаас нь халсан нь нэхэмжлэгчийн ажлаас халах үндэслэлд хамаарахгүй байна. Тус эмнэлгийн тоног төхөөрөмж, тусгай гэрчилгээ бэлэн байгаа бөгөөд цаашид эмнэлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой. Иймд Б.Быг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2022 онд анх эмнэлэг нээхээр шийдэж уг эмнэлэгтээ сувилагчаар хамаатны дүү Б.Быг авч ажиллуулж эхэлсэн. Тухайн үед ажил жигдэртэл би өөрөө хамт ажиллаж байсан ба 2022 оны 11 дүгээр сарын дундуур би Улаанбаатар хот болон гадаад явах шаардлагатай болсон тул Б.Бд эмнэлгийн үйл ажиллагааг хариуцуулан үлдээгээд явсан. Улмаар би эргээд Б.Бтай холбогдох гэсэн боловч намайг хариу дарамталж бид хоёрын дунд маргаан үүсэж эхэлсэн. Тухайн үед би Б.Бд "одоо энэ маргаанаа больё, хэрвээ чи цаашид ажиллахыг хүсэж байвал үргэлжлүүлээд ажиллая, үгүй гэвэл чи эмнэлгийг хаагаад явж болно" гэж хэлсэн. Энэ үеэс хойш над руу байнга дарамттай мессеж бичдэг байсан би хариу өгдөггүй байсан. Ингээд би 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монгол ирээд Улаанбаатар хотод хувийн ажлаа дуусгаад 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Увс аймагт ирээд L Увс эмнэлэг дээрээ ирж Б.Бтай уулзаж ярилцахын хүссэн боловч тэр нь үргэлж хэрүүл болчихдог байсан. Тэр үеэс би санхүүгийн баримт болон эмнэлгийн үйл ажиллагаа хэр байгаатай танилцаж эхэлсэн ба санхүүгийн ихээхэн зөрчил байгааг илрүүлсэн. Гэтэл Б.Б нь тухайн зөрчлийг зөвшөөрөхгүй нөхөртэйгөө хамт над руу дайрч өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байсан ба энэ маргаан 2-3 хоног үргэлжилсэн. Үүний дараа би Б.Бтай утсаар ярьж дуудаж байж тооцоо нийлсэн. Улмаар Б.Б нь эмнэлгийг цоожлоод үйл ажиллагааг нь зогсоогоод өөрөө ажлаа хаяад явсан ба би 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нөхрийнх нь хамтаар дуудаж уулзаад нөхөрт нь Б.Бын гаргасан санхүүгийн зөрчлийн талаар хэлсэн ба Б.Быг захирлын албан тушаалаас нь чөлөөллөө. Харин сувилагчаар ажиллаж болно гэсэн. Гэтэл Б.Б үгүй би чамтай хамтарч ажиллахгүй гээд явсан. Ингээд би аргаггүйн эрхэнд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Харин Б.Б нь миний нийгмийн даатгалыг урт хугацаанд тасалдуулж ирээдүйд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрхэд ноцтой хохирол учруулсанд би гомдолтой байна. Миний бие нь Б.Бд хууль ёсны шаардлага тавьсан мөн гаргасан зөрчилд нь холбогдуулж ажлаас чөлөөлсөн тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, МЖ ХХК-ийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн L Увс эмнэлгийн дүрэм батлах тухай тушаал, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ...... дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Б тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, МЖ ХХК-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ....... дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны L УВС эмнэлгийн орлого, зарлагын баримтууд, заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, нэхэмжлэх, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Цн тодорхойлолт, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээ, 1.........р нэхэмжлэх, Б.О Хаан банкин дахь дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ......... дугаартай Хүсэлт хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах тухай захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжилсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн өмгөөлөгч С.Г хүсэлтийг хангаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ........дугаартай захирамжаар Д.Б, Г.Д нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхээс шүүх хуралдаанд гэрчээр оролцох Д.Б, Г.Д нарт шүүх хуралдааны тов мэдэгдэх гэсэн боловч тухайн гэрчүүдийн хаяг, утас тодорхойгүй, мөн гэрчүүдээс юу асууж тодруулах нь тодорхойгүй, хариуцагч, түүний өмгөөлөгчтэй удаа дараа холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй, утсаа авахгүй байсан болох нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсуудаар тогтоогдсон. Мөн өмгөөлөгч С.Г Дээрх хэрэгт гэрчээр Д.Б болон Г.Д нарыг асуулгах хүсэлттэй холбогдуулан уг 2 гэрчийг асуухдаа Б.О өөрийн биеэр оролцуулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь би өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхгүй болж байгаа. Б.О АНУ руу ажлаар явсан тул түүнийг өөрийг нь иртэл уг хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуцлуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба уг үүргээ хариуцагч биелүүлээгүй.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Хэргийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасны дараа тухайн шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдлыг тодруулах, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах арга хэмжээг авах гэсэн боловч С.Г өмгөөлөгчийн зүгээс хүсэлтийг дэмжиж тухайн гэрчээс ямар асуулт асуух талаар тайлбар гаргаагүй. Хүсэлтэд заасан ажиллагаа биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цаашид хариуцагчид өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй талаараа мэдэгдсэн байх тул тухайн хүсэлт биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

1. Нэхэмжлэгч Б.Бын хариуцагч МЖ ХХК-д  холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие нь 2013 онд Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийг эх баригч, бага эмчээр суралцаж төгссөн. Улмаар Аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторийн тасгийн ахлах сувилагчаар ажиллаж байсан. 2022 оны 6 дугаар сард манай хадам эгч болох Б.О Увс аймагт хүрэлцэн ирж хамтарч эмнэлэг байгуулан ажиллах санал тавьсан юм. Б.Отэй хамтарч ажиллах талаараа маш сайн ярилцаж тохиролцсон. Бид хөрөнгөө оруулахдаа 50, 50 хувь байхаар тохиролцсон бөгөөд миний мэргэжил, туршлагыг түшиглэн хувийн эмнэлэг байгуулж надаар удирдуулах, ашгаа тэнцүү хувиар хуваахаар тохиролцон. 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн МЖ ХХК-ийн захирал Б.О тушаалаар намайг L Увс эмнэлгийн захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Үүний дагуу миний бие холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж, эмнэлэг явуулах бүх орчин нөхцөлийг бие даан бүрдүүлэн холбогдох газраас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр L Увс эмнэлгийн тусгай зөвшөөрлийг гаргуулан авч ажлаа эхэлсэн. 2023 оны 5 дугаар сарын сүүлээр компанийн захирал Б.О ирж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах явцад үл ойлголцол гарсан. Тодруулбал L Увс эмнэлэгт эмчээр ажиллуулахаар болж Улаанбаатараас явуулсан эмч нь мэргэжлийн бус хун байсныг миний бие ажиллуулахаас татгалзаж, Увс аймгаас мэргэжлийн хүмүүс авч ажиллуулж байсан юм. Б.О өөрийнх нь явуулсан хүнийг ажиллуулахгүйгээр өөр хүнийг авч ажиллуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй хэмээн намайг буруутгасан. Би эмнэлгийн захирлын хувьд мэргэжлийн хүнийг авч ажиллуулж цалинжуулах эрхтэй гэдгээ хэлсэн боловч миний тайлбарыг ойлгохыг хүсээгүй. Улмаар 6 дугаар сарын 04-ний өдөр Б.О нь эмнэлгийн цоожийг сольж, гадна талд нь төмөр хамгаалалт хийлгэж намайг эмнэлгээс хөөж явуулсан. Нэгэнт намайг эмнэлгийн захирал хийлгэхгүй хөөж явуулсан учраас түүнээс тушаал гаргаж өгөхийг шаардсан боловч тушаал шийдвэр гаргаж өгөөгүй. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар: Энэхүү гомдлыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Увс аймгийн хөдөлмөрийн эрхийн гурван талт маргаан таслах комисст 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бичгээр гомдол гаргасан ба Увс аймгийн хөдөлмөрийн эрхийн гурван талт маргаан таслах комисс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд хариуцагч Б.О хуралд оролцоогүй тул тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлэх тухай заасан юм. Иймд намайг L Увс эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү...гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2022 онд анх эмнэлэг нээхээр шийдэж уг эмнэлэгтээ сувилагчаар хамаатны дүү Б.Быг авч ажиллуулж эхэлсэн. Тухайн үед ажил жигдэртэл би өөрөө хамт ажиллаж байсан ба 2022 оны 11 дүгээр сарын дундуур би Улаанбаатар хот болон гадаад явах шаардлагатай болсон тул Б.Бд эмнэлгийн үйл ажиллагааг хариуцуулан үлдээгээд явсан. Улмаар би эргээд Б.Бтай холбогдох гэсэн боловч намайг хариу дарамталж бид хоёрын дунд маргаан үүсэж эхэлсэн. Тухайн үед би Б.Бд "одоо энэ маргаанаа больё, хэрвээ чи цаашид ажиллахыг хүсэж байвал үргэлжлүүлээд ажиллая, үгүй гэвэл чи эмнэлгийг хаагаад явж болно" гэж хэлсэн. Энэ үеэс хойш над руу байнга дарамттай мессеж бичдэг байсан би хариу өгдөггүй байсан. Ингээд би 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монгол ирээд Улаанбаатар хотод хувийн ажлаа дуусгаад 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Увс аймагт ирээд L Увс эмнэлэг дээрээ ирж Б.Бтай уулзаж ярилцахын хүссэн боловч тэр нь үргэлж хэрүүл болчихдог байсан. Тэр үеэс би санхүүгийн баримт болон эмнэлгийн үйл ажиллагаа хэр байгаатай танилцаж эхэлсэн ба санхүүгийн ихээхэн зөрчил байгааг илрүүлсэн. Гэтэл Б.Б нь тухайн зөрчлийг зөвшөөрөхгүй нөхөртэйгөө хамт над руу дайрч өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байсан ба энэ маргаан 2-3 хоног үргэлжилсэн. Үүний дараа би Б.Бтай утсаар ярьж дуудаж байж тооцоо нийлсэн. Улмаар Б.Б нь эмнэлгийг цоожлоод үйл ажиллагааг нь зогсоогоод өөрөө ажлаа хаяад явсан ба би 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нөхрийнх нь хамтаар дуудаж уулзаад нөхөрт нь Б.Бын гаргасан санхүүгийн зөрчлийн талаар хэлсэн ба Б.Быг захирлын албан тушаалаас нь чөлөөллөө. Харин сувилагчаар ажиллаж болно гэсэн. Гэтэл Б.Б үгүй би чамтай хамтарч ажиллахгүй гээд явсан. Ингээд би аргаггүйн эрхэнд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Харин Б.Б нь миний нийгмийн даатгалыг урт хугацаанд тасалдуулж ирээдүйд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрхэд ноцтой хохирол учруулсанд би гомдолтой байна. Миний бие нь Б.Бд хууль ёсны шаардлага тавьсан мөн гаргасан зөрчилд нь холбогдуулж ажлаас чөлөөлсөн тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэл/шийдвэрээр Хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дээрхи шийдвэрийг гаргасан боловч ажтил олгогч хуралд оролцох боломжгүй байсан тул талууд маргааныг урьдчилан шийдвэрлэж харилцан тохиролцоогүй гэж үзээд ажиллагааг дуусгавар болгов. Иймд ажилтан Б.Б энэхүү тэмдэглэл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлж болно гэжээ.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан нэхэмжлэгч Б.Б нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

5. МЖ ХХК-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Компанийн тухай хуулийн .......... дүгээр зүйлийн 59.2, 62 дугаар зүйлийн 62.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн L Увс эмнэлгийн захирал Б.Быг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь санхүүгийн болон холбогдох баримтаар тогтоогдсон гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөр цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж, 62 дугаар зүйлийн 62.2.3-т Компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах-аар заажээ.

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг харицах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан ба гэж заасан ба ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг харицах гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд харицагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгоно, захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэдэгт хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан эрх бүхий ажилтан мөн байх боловч түүний гаргасан зөрчлийг ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогоогүй байна. Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь санхүүгийн болон холбогдох баримтаар тогтоогдсон гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлохоор орлого, зарлагын баримтууд болон тооцоо нийлсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Тухайн баримтуудад 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны L Увс эмнэлгийн орлого, зарлагын нэгтгэлийг түүвэрлэн талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг баримтаар нэхэмжлэгч Б.Б нь ажил олгогчийн итгэлийг алдсан ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.

Хариуцагчаас Б.Б нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь санхүүгийн болон холбогдох баримтаар тогтоогдсон гэж ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан байх боловч сахилгын зөрчилтэй холбоотой санхүүгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Мөн хариуцагч нь тушаалдаа нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж заасан. Талуудын хооронд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан . дүгээр....... хөдөлмөрийн гэрээний 7.2.1-7.2.20 дахь заалтад ажилтны хүлээх үүргийг дэлгэрэнгүй тусгасан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний дээрх заалтад заасан ямар үүргийг хангалтгүй биелүүлсэн талаар тушаалдаа тодорхой нэрлэн заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд сахилгын шийтгэлийг ажил олгогч ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгахаар зохицуулсан. Гэтэл хариуцагч энэ талаар тушаалдаа тодорхой заагаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан ба хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулах болсон тухайгаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй гэж шүүх дүгнэлээ.

6. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Быг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нотлогдож байх тул Б.Быг МЖ ХХК-ийн эзэмшлийн L Увс эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан. Нэхэмжлэгч Б.Быг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэн ажлын байранд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Б.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2023 оны 2, 3, 4 дүгээр саруудын цалингаас дундаж цалин хөлсийг 1 сарын 1,000,000 төгрөг гэж тодорхойлон 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,340,000 төгрөгийг хариуцагч МЖ ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгохоор шийдвэрлэв.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч МЖ ХХК-д даалгах нь зүйтэй байна.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч МЖ ХХК-иас 202,590 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Быг Б.Быг МЖ ХХК-ийн эзэмшлийн L У эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч МЖ ХХК-аас 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 7,340,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч МЖ ХХК-аас 202,590 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР