2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01154

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 11 өдөр Дугаар 192/ШШ2025/01154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 11 дүгээр хороо, ******* гудамж, 100/6 байр, 20 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, *******, ХХК-ийн төв байр-44 17030, ш/х-66 ХХК /РД:/-д холбогдох,

  ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн б/685 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажлын урамшуулалт хөлс болох 59 400 000 төгрөгийн урамшууллаас суутгуулан тооцуулж үлдэх 16 520 834 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Б.******* /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. /ШТҮЭД-2543/, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* ХХК-д холбогдуулан ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн б/685 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажлын урамшуулалт хөлс болох 59 400 000 төгрөгийн урамшууллаас суутгуулан тооцуулж үлдэх 16 520 834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.******* нь 2008 онд ХХК дотоод хяналтын мэргэжилтэн ажлын байранд анх ажилд орсон бөгөөд шат дараалан тушаал дэвшиж 2016 оны 7 дугаар сард дотоод хяналт мэдээлэл технологийн газрыг захирлаар томилогдон ажиллаж байсан. 2021 оны 4 дүгээр сард манай ажиллаж байсан газрыг 2 хэсэг болгон салгаж, дотоод хяналтын газар, мэдээлэл технологи аюулгүй байдлын газар гэж хуваасан. Ингээд мэдээлэл технологи аюулгүй байдлын газрын захирлаар 2021 оны 04 дүгээр сард томилогдон ажилласан. 2021 оны 12 дугаар сард ажил олгогчийн зүгээс цалингүй чөлөө авах хүсэлтэй ажилчдын судалгааг цахим хаягаар авсан. Тэр үед 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө авахаар хүсэлтээ бичиж ажил олгогчид и-мэйл хаягаар илгээсэн. Цалингүй чөлөө олгох тушаал миний хүсэлтийн дагуу гарсан. Ингээд цалингүй чөлөөний хугацаа дуусаад эргээд ажилдаа орох гэтэл тухайн ажлын байр хасагдсан гэх тайлбарыг өгсөн бөгөөд маргаан бүхий тушаал гарах хүртэл хөдөлмөрийн тухай хуульд үндэслэл журамд нийцсэн шийдвэр гаргахыг хүлээж байсан. Миний хувьд тухайн компанид олон жил ажилласан компани цар тахлаас хамаарч хил гааль хаагдсан тул санхүүгийн байдал хүнд байсан учир компаниа бодож хүсэлтээ өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй, дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална хувийн чөлөөтэй байх хугацаанд, 60.4-д Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж зааснаар өөр ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж хүлээж байсан. Гэтэл Б/685 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 11.1.1 дэх заалт, Хүний нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулах журмын 5.3 дахь заалт, ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн гаргасан байдаг. Миний бие хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах хүсэлтээ хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-д зааснаар гаргаагүй. Гэтэл хуулийн дээрх заалтыг баримталж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Мөн тус хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа сургалтын зээлийн гэрээ, ажилтантай байгуулах зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалсан байх бөгөөд дээрх гэрээг цуцлах үндэслэл болох Хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө өөрийн хүсэлтээр цуцалсан гэх нөхцөл үүсээгүй. Иймд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тус гомдлыг шүүхэд гаргаж байгаагийн учир Хөдөлмөрийн тухай / Шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаас үзвэл эрх нь зөрчигдсөн ажилтан тус хөдөлмөрийн маргаан таслах комисс болон маргаан зохицуулах гурван талт хороонд хандах нь тус ажилтны эрх байх бөгөөд хуульд ч тухайн байгууллагуудад хандахыг үүрэг болгоогүй байна. Үүнээс гадна хариуцагч ХХК-д маргаан таслах комисс байдаггүй бөгөөд миний хувьд тус компанийн маргаан таслах комиссоор асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн ч маргаан таслах комисс байдаггүй гэх хариуг амаар өгсөн. Дээрх асуудлыг хариуцагч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах бүрэн боломжтой байна. Мөн ******* дүүрэгт одоогоор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул тус газарт хандах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзсан үзэж, иргэний хэргийг хурдан хугацаанд үүсгэж, хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалсан иргэн Б.*******ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Нэхэмжлэгч Б.******* нь 2008 онд Монголын Алт ХХК-д ажилд орж, Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2019 онд хяналт шалгалтын ажил гүйцэтгэж багаараа 3,3 тэрбум төгрөгийн төсөв хэмнэсэн. Үүнийг Хөдөлмөрийн дотоод журам болон Дотоод хяналт, мэдээллийн технологийн газрын үйл ажиллагааны журмын 4.1.10-т Газрын ажилтнууд нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс хамаарсан урамшууллыг жилд нэг удаа авах ба урамшууллын хэмжээ нь гэрээний төсөв болон гүйцэтгэлийн хяналтаас хэмнэсэн хэмнэлтийн үнийн дүнгийн хувьтай тэнцүү байна гэж зааснаар багийн гишүүдийн оролцооны хувь хэмжээгээр тооцож 3,3 тэрбум төгрөгийн 10 хувь буюу 330 сая төгрөгөөс өөрийн хэмнэлтэд оролцсон хувь хэмжээгээр буюу 18 хувийн урамшуулал 59,4 сая тегрөгийг урамшуулалд тооцон гаргуулан авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийнхүү төсвийн хэмнэлтийн үнийн дүнгийн 10 хувиас өөрийн оролцсон хувь хэмжээгээр тооцох үндэслэл нь ХХК-ийн 2019 оны 08 сарын 14-ны өдрийн 5/687 дугаар ерөнхийлөгчийн Урамшуулал олгох тухай тушаалыг үндэслэж Хөдөлмөрийн Дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсгийн дагуу урамшууллыг тооцож байгаа юм. ХХК-тай 2021 оны 600-0921 тоот сургалтын зээлийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 4.2-т ажилласан хугацаанд хувь тэнцүүлэн хасалт хийж үлдэгдэл төлбөрийг төлөх талаар зохицуулсан байдаг. Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сард цалингүй чөлөө авсан байх үед сургалтын зээлийг гэрээний үлдэгдэл төлбөр 17,879,166 төгрөг байгаа талаар дурьдаж төлж барагдуулах шаардлага тавьж тооцоо нийлсэн акт гэх зүйлийг гардуулсан. Уг төлбөрийг миний бие үргэлжлүүлэн ажиллана гэж бодож байсан тул төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн 2020 оны 286-09******* ажилтантай байгуулах зээлийн гэрээний төлбөр 25,000,000 төгрөг тооцоо нийлсэн актад дурьдсан бөгөөд дээрх 2 төлбөрийг 2019 оны урамшуулалт хөлснөөс хасч тооцуулж үлдэх 16,520,834 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд ХХК-тай байгуулсан 2021 оны 600-0921 тоот сургалтын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,879,166 төгрөг, 2020 оны 286-09******* ажилтантай байгуулах зээлийн гэрээний төлбөр 25,000,000 төгрөг нийт 42,879,166 төгрөгийг 2019 оны хийсэн ажлын урамшуулалт хөлс болох 59,400,000 төгрөгийн урамшууллаас суутгуулан тооцуулж үлдэх 16,520,834 төгрөгийг хариуцагч ХХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь Монголын Алт (МАК) ХХК-д Мэдээлэл технологи, аюулгүй байдлын газрын захирлаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч хамгийн сүүлд цар тахалтай холбоотойгоор 2021.12.10-ны өдрөөс 2022.02.07-ны өдрийн хооронд цалингүй чөлөө авах хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу ажил олгогч тушаал гаргаж чөлөө олгосон /компанийн Ерөнхийлөгчийн 2021 оны 6/944 дугаар тушаал болон ажилтны хүсэлт хэрэгт авагдсан/. Б.******* нь дээрх чөлөөний хугацаагаа дуусгаж ирээд 2022 оны 2 дугаар сард компанийн Ерөнхийлөгчийн туслахаар нь дамжуулан Ерөнхийлөгчид ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан /гэрч Э.гийн мэдүүлэг/. Үүний дагуу компанийн Ерөнхийлөгчийн зүгээс Б.*******тэй өөртэй нь уулзаад өргөдөлд нь цохолт хийж өргөдлийг эх хувиар өөрт нь өгсөн /и мэйлд хийсэн үзлэгийн баримтыг өөр хэргийн материалаас авсан бөгөөд уг и мэйлд хавсаргасан хүсэлтэд өргөдлөөрөө ажлаас чөлөөлөгдөж байгаа дурдсан (Б.*******өөс МАК-ийн санхүү бүртгэлийн газрын захирал руу илгээсэн и мэйл)/. Б.******* нь компанийн өмчлөлийн орон сууцанд амьдарч байсан, уг орон сууцныхаа үлдэгдэл төлбөрийг өгөөд орон сууцыг өмчлөлдөө авахаар 2022 оны 2 дугаар сард хүсэлт гаргасан, мөн сургалтын төлбөрийн өр, компаниас авсан зээлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ажил олгогч тушаалыг нь гаргахгүй байж байгаад 2022.07.28-нд өргөдлөөр нь чөлөөлөх тушаалыг нөхөж гаргасан. Б.*******ыг Мэдээлэл технологи аюулгүй байдлын газрын захирлаар ажиллаж байх хугацаанд өргөдлөөр нь ажлаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгчээс дурдсанчлан ажлын байр нь хасагдсан зүйл байхгүй, тийм үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтууд болох ажлаас чөлөөлсөн тушаал, 2021.06.25-ны өдрийн А/404 дугаартай Б.*******ийн нэгжийн бүтцийг өөрчилсөн тушаал, мөн 2021.06.29-ний өдрийн 6/140 дугаартай Б.*******ийг шилжүүлэн ажиллуулах тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээр Б.*******ийн ажлын байрыг хасаагүй, ажил олгогчийн санаачлагаар цуцлаагүй болох нь нотлогддог. Мөн нэхэмжлэлд дурдсанчлан Б.*******ийг ажилдаа орох гээд ирэхэд нь ажлын байр хасагдсан гэж хэлсэн" гэх тайлбар нь огт өгөөгүй. Ажлын байр нь хасагдаагүй тул ийм тайлбарыг өгөх боломжгүй. Цомхотголоор ажлаас чөлөөлөөгүй тул нэхэмжлэлд дурдсан төстэй ажлын байр санал болгоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ажлаасаа өргөдлөөр гарч байгаагаа хүлээн зөвшөөрсөн тул ажилдаа буцаан орох хүсэлт гаргаагүй, өргөдөл гаргаагүй байхад өөрийг нь ажиллуулахгүй байгаа асуудал үүссэн бол энэ талаар ажил олгогчид хандсан буюу ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлт гаргасан болохоо нотлох үүрэгтэй бөгөөд манай компанийн зүгээс тийм хүсэлт, албан бичиг гаргаж байгаагүй болохыг нотолж, албан бичгийг шүүхэд гаргасан. Иймд гэрч Э.гийн мэдүүлэг, нэхэмжлэгч Б.*******өөс компанийн Санхүү бүртгэлийн газрын орлогч захирал А. руу явуулсан и мэйлд дурдсанчлан нэхэмжлэгч Б.******* нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө компанийн Ерөнхийлөгчид гаргаж байсан нь үнэн бөгөөд улмаар ажлаас чөлөөлүүлэх цохолтоо хийлгээд өргөдлөө өөртөө авчихаад компанийн Захиргаанд эх хувийг нь өгөөгүй байдаг. Өргөдлийнхөө эх хувийг захиргаанд өгөөгүй шалтгаан нь өөрийн амьдарч буй компанийн өмчлөлийн орон сууцыг өмчлөлдөө авахын тулд хөдөлмөрийн маргаан үүсгэх зорилгоор өргөдлөө компанийн захиргаанд өгөөгүй байдаг. Б.*******ийн ажлаас гарахаар өргөдлөө өгсөн шалтгааны хувьд шүүхийн нэхэмжлэлд дурдсанчлан 2021 онд өөрийнх нь харъяа газрын бүтцээс зарим албыг нь өөр газар болгон хуваасан ажил олгогчийн шийдвэрт ундуйцсан, мөн компанийн санхүү бүртгэлийн газрын орлогч захирал А. руу илгээсэн и мэйлд дурдсанчлан ажил үүргийн хүрээнд илрүүлж тогтоосон асуудалд арга хэмжээ авдаггүй, хийсэн ажлуудыг нь үргүйдүүлдэг гэх шалтгаанууд байсан. Б.******* нь: 1. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2022 он 08 дугаар сарыг хүртэл 7 сарын хугацаанд ажлаа хийх болон ажилдаа орох талаар огт хүсэлт гаргаагүй. 2. 2022.07.28-ны өдрийн 6/685 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалын 2 дугаар заалтад зааснаар компани орон сууцаа чөлөөлүүлэх, зээл болон сургалтын төлбөрийн үлдэгдлээ авах заалтаас үүдэн энэхүү хөдөлмөрийн маргааныг үүсгэсэн. 3. Мөн хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт /нэхэмжлэгчээс гаргаж өгсөн/ зэрэг баримтуудаас үзвэл Б.******* нь ажлаас гарч байгаа учраас тооцоо нийлсэн акт үйлдэж байгаа болохыг 2022.02.22-ны байдлаар мэдэж байсан. Эндээс үзвэл Б.*******ийг бүтцийн цомхотголоор ажлаас чөлөөлөөгүй, мөн Б.******* нь 2022 оны 2 дугаар сараас хойш ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил үүргээ гүйцэтгэх талаар хүсэлт гаргаагүй болохыг илтгэдэг. Түүнчлэн 2022 оны 2 дугаар сард ажлаасаа гарч байгаагаа мэдсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 зүйлийн 154.2-т заасны дагуу эрх нь зөрчигдсөнөөс хойш 30 эсхүл 90 хоногийн дотор гомдол гаргаагүй байдал зэргээс үзвэл өргөдлөөрөө ажлаас чөлөөлөгдсөн болох нь нотлогддог. Иймд ажилтан өргөдлөөрөө ажлаас чөлөөлөгдсөн тул ажил олгогчийн гаргасан тушаал шийдвэр үндэслэлтэйгээс гадна нэхэмжлэгч хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлүүд байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 524 дугаартай тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ныЭ хэрэгт ирүүлсэн байна.

 4. Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-ийн итгэмжлэл, Б.*******өөс Б.д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, нотлох баримтад гаргасан тайлбар, ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2021 оны 08 дугаар сарын 9-ний өдрийн тушаалд өөрчлөлт оруулж, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/539 дугаартай тушаал, Мэдээлэл технологи, аюулгүй байдлын газрын бүтэц, орон тоо, Мэдээлэл технологи, аюулгүй байдлын газрын бүтэц, орон тооны албан тушаалын жагсаалт, ажилтантай байгуулах зээлийн гэрээ, ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/685 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ,  ХХК мэдээлэл технологи, аюулгүй байдлын газрын захирал Б.*******тэй тооцоо нийлсэн акт, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг, 2021.06.23-ны өдрийн ХХК-ийн ерөнхийлөгчийн А/383 дугаар журмууд шинэчлэн батлах тухай тушаал, 2022.05.23-ны өдрийн ХХК-ийн ерөнхийлөгчийн А/485 хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, МАК ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, 2019.08.14-ний өдрийн ХХК-ийн ерөнхийлөгчийн Б/687 дугаар Урашлуулал олгох тухай тушаал, хавсралт, 2022.02.22-ны өдрийн Мэдээлэл технологи, аюулгүй байдлын газрын захирал Б.*******тэй тооцоо нийлсэн акт, 2022.07.28-ны өдрийн ХХК-ийн ерөнхийлөгчийн Б/685 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2021.05.28-ны өдрийн МАК0245/21 дүгээр Хөдөлмөрийн гэрээ, 2021.07.07-ны өдрийн Зээлийн гэрээ, 2021.12.07-ны өдрийн ХХК-ийн Б/944 дүгээр Урт хугацааны цалингүй чөлөө олгох тухай тушаал, 2021.11.30-ны өдрийн ХХК-ийн ерөнхийлөгч д гаргасан цалингүй чөлөөнд хамрагдах Б.*******ийн хүсэлт, 2021.06.23-ны өдрийн МАК0245/21 дүгээр Хөдөлмөрийн гэрээ, 2021.06.23-ны өдрийн Нууц хадгалах гэрээ, 2021.06.23-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2021.06.23-ны өдрийн Үл өрсөлдөх, эсрэг үйлдэл хийхийг хориглох тухай гэрээ, 2021.06.29-ний өдрийн ХХК-ийн ерөнхийлөгчийн Б/410 дугаар Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2021.06.25-ны өдрийн ХХК-ийн ерөнхийлөгчийн А/404 дүгээр бүтэц, орон тоо батлах тухай тушаал, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.21-ний өдрийн 183/ТМ2022/05207 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, 2022.10.21-ний өдрийн 183/ШЗ2022/17619 дүгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, үзлэгийн тэмдэглэл зэргийг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч О.гээс, хариуцагчийн хүсэлтээр гэрч Э., А. нараас мэдүүлэг авах ажиллааг гүйцэтгэсэн.

6. Шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 61-81, 86-89 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр талд баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь ХХК-д холбогдуулан ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн б/685 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсантай адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажлын урамшуулалт хөлс болох 59 400 000 төгрөгийн урамшууллаас суутгуулан тооцуулж үлдэх 16 520 834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.******* нь ХХК-ний мэдээлэл технологи аюулгүй байдлын газрын захирлаар 2021 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж байгаад цар тахлын улмаас 2022.01.01-ний өдрөөс 2022.02.15-ны өдөр хүрттэл цалингүй чөлөө авсан. Чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох гэтэл ажил олгогчийн зүгээс миний ажиллаж байсан ажлын байр хасагдсан гэх тайлбарыг өгсөн. Ингээд холбогдох шийдвэрийг хүлээж байтал ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 11.1.1, Хүний нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулах журмын 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн хөдлмөрийн гэрээг цуцлах тухай 2022.07.28-ны өдрийн б/685 дугаар тушаал гарсан. Миний бие хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах хүсэлтийг гаргаагүй атал ажилтны хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-д нийцэхгүй. Иймд 2022.07.28-ны өдрийн б/685 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, миний ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон гэх ажил олгогчийн амаар хэлсэн тайлбарыг үндэслэн адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг ажил олгогчид даалгаж, 2022.02.15-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардах эрхтэй. Мөн 2019 онд хяналт шалгалтын ажил гүйцэтгэж, багаараа 3.3 тэрбум төгрөгийн хэмнэсэн. Уг хэмнэлтийн 10 хувьтай тэнцэх 330 000 000 төгрөгөөс өөрийн оруулсан хувь хэмжээгээр буюу 18 хувийн урамшуулал 59 400 000 төгрөгийг ХХК-ийн 2019.08.14-ны өдрийн Б/687 дугаар ерөнхийлөгчийн Урамшуулал олгох тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журмын 2.1, Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын үйл ажиллагааны журмын 4.1.10-т заасныг үндэслэн ажил олгогчоос гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Дээрх урамшуулал 59 400 000 төгрөгөөс сургалтын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17 879 166 төгрөг, ажилтантай байгуулах зээлийн гэрээний төлбөр 25 000 000 төгрөгийг тус тус суутгаад үлдэх 16 520 834 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ажилтан Б.******* нь 2021.12.10-ны өдрөөс 2022.02.07-ны өдөр хүртэл цар тахлын улмаас цалингүй чөлөө авах хүсэлт гаргасан бөгөөд ажил олгогчийн 2021 оны б/944 дугаар тушаалаар чөлөө олгосон. Ингээд чөлөөний хугацаа дуусахад 2022 оны 2 дугаар сард ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ тус компанийн ерөнхийлөгчид гаргасны дагуу 2022.07.28-ны өдрийн ажлаас чөлөлөх тухай тушаалыг нөхөн гаргасан. Ийнхүү өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн болох нь гэрч Э., А. нарын мэдүүлэг, нэхэмжлэгч Б.*******өөс санхүү бүртгэлийн газрын захирал А. руу илгээсэн цахим шууданд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа талаар дурдсан байдлаар нотлогдоно. Нөгөө талаас нэхэмжлэгчийн дурдсанчлан мэдээлэл технологи, аюулгүй байдлын газрын захирлын ажлын байр хасагдаагүй болох нь 2021.06.25-ны өдрийн А/404 дугаар нэгжийн бүтцийг өөрчилсөн тушаал, 2021.06.29-ний өдрийн б/140 дугаар Б.*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдох бөгөөд энэ нь нэхэмжлэгчид ажил олгогчийн зүгээс ажлын байр нь хасагдсан гэх тайлбарыг амаар өгсөн гэх үйл баримтыг няцаана. Ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг компанийн удирдлагад гаргаж, цохолт хийлгэж өргөдлөө авчихаад захиргаанд эх хувийг нь өгөөгүй. 2022.02.07-ны өдрөөс 2022.08.07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хийх болон ажилдаа орох талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, маргаан бүхий тушаалын 2 дахь заалтад заасан орон сууц чөлөөлөх, зээл болон сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлөх заалтын улмаас хөдөлмөрийн маргааныг үүсгэсэн. Мөн тооцоо нийлсэн акт үйлдсэнээрээ 2022.02.22-ны өдрийн байдлаар ажлаас гарч байгаа талаар мэдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан эрх зөрчигдснөөс хойш 30, эсхүл 90 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүй зэрэг нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотолж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2019.08.14-ний өдрийн ХХК-ийн ерөнхийлөгчийн Б/687 дугаар урамшуулал олгох тухай тушаалаар Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын дотоод хяналтын газрын захирал Б.*******ийг 141 042 395 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн, /1хх 215-216 тал/

4.2 Зохигч 2020.08.13-ны өдөр ажилтантай байгуулах зээлийн гэрээг байгуулж, Б.******* нь компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын захирал албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд түүний зээл олгох хүсэлт гаргасны дагуу 25 000 000 төгрөгийг хүүгүй, дотоод хяналт шалгалтын жилийн эцсээр олгодог үр дүнгийн урамшууллаас суутгуулан төлнө. Үр дүнгийн урамшуулал зээл төлөхөд хүрэлцэхгүй бол зээлдэгч зээлийн үлдэгдлийг 30 хоногийн хугацаатай, төлж дуусгах хүртэл зээлийн үлдэгдэлд нэг сарын 1.6 хувийн хүү тооцон компанид төлөх хариуцлага хүлээхээр тус тус харилцан тохиролцож, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх 9-10 тал/

4.3 Зохигч 2021.06.23-ны өдөр МАК0245/21 дүгээр хөдөлмөрийн гэрээг байгуулж, Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын захирлын албан тушаалд Б.*******ийг ажиллуулахаар харилцан тохиролцож, 2021.06.23-ны өдөр нууц хадгалах гэрээ, нд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, үл өрсөлдөх, эсрэг үйлдэл хийхийг хориглох тухай гэрээг тус тус байгуулж, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /2хх 12-19 тал/

4.4 2021.06.23-ны өдрийн ХХК-ийн ерөнхийлөгчийн Б/410 дугаар ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Мэдээлэл технологи, аюулгүй байдлын газрын захирлын албан тушаалд *******ын *******ийг шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, /2хх 20 тал/

4.5 2021.12.07-ны өдрийн ХХК-ийн ерөнхийлөгчийн Б/944 дугаар Урт хугацааны цалингүй чөлөө олгох тухай тушаалаар Мэдээлэл технологи, аюулгүй байдлын газрын захирал Б.*******өд ажилтны гаргасан хүсэлтийн дагуу 2021.12.10-ны өдрөөс 2022.02.07-ны өдрийг хүртэл хугацаанд цалингүй чөлөө олгож шийдвэрлэсэн, /2 хх 10 тал/

4.6 2022.07.28-ны өдрийн ХХК-ийн ерөнхийлөгчийн Б/685 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар мэдээлэл технологийн газрын захирал ажилтай Б.*******тэй байгуулсөн хөдөлмөрийн гэрээг ажилтны гаргасан өргөдлийн дагуу 2022.07.29-ний өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлж, Б.*******тэй 2021.07.07-ны өдөр байгуулсан 600-0921 тоот Сургалтын зээлийн гэрээ, 2017.05.17-ны өдөр байгуулсан 287-0917 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020.08.13-ны өдөр байгуулсан 286-09******* ажилтантай байгуулах зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, сургалтын зээлийн гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ажилтантай байгуулах зээлийн гэрээний дагуу компаниас ажилтанд олгосон нийт зээлийн төлбөрийг 2022.08.01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг Б.*******өд мэдэгдэхээр шийдвэрлэсэн, /1хх 221 тал/

4.7 ХХК-ийн ерөнхийлөгчийн 2021.06.21-ний өдрийн А/383 дугаар тушаалаар хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах журмыг баталсан, /1хх 143-169 тал/

4.8 ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022.05.23-ны өдрийн А/485 дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журмыг баталсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /1хх 170-198 тал/

5. Зохигч хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан эсэхэд маргаантай.

6. Хэргийн баримтаас үзэхэд, ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2022.07.28-ны өдрийн б/685 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 11.1.1, хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах журмын 5.3, ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн Мэдээлэл технологийн газрын захирал Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1-д компани нь Иргэнийг ажилд авах, ажилтныг ажлаас чөлөөлөх, халах, хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид заасан үндэслэлээр өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй байхаар, Хүний нөөцийн журмын 5.3-т ажилтны өөрийн гаргасан хүсэлтийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус заасан байна.

Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтны сайн дурын үндсэн дээр илэрхийлж байгаа хүсэл зоригийг илэрхийлэхийг ойлгоно.

Нэхэмжлэгч 2022 оны 3 дугаар сард ажлаас гарах хүсэл зоригийг илэрхийлж байсан боловч мэдээлэл технологийн албаны захирлын ажлын байр хасагдсан гэж ажил олгогчийн зүгээс амаар тайлбарласан учир зохих шийдвэрийг хүлээж байсан гэж, хариуцагч ажилтны ажлаас гарах өргөдлийг хүлээн аваад сургалтын болон бусад зээлийн гэрээний дагуу холбогдох тооцооллыг гаргахад цаг хугацаа шаардлагатай байсан тул хөдөлмөрийн гэрээг 2022.07.28-ны өдрийн тушаалаар цуцалсан гэх зөрүүтэй тайлбарыг гаргах бөгөөд хэн алиных нь тайлбар бичгийн баримтаар нотлогдоогүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлд ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах талаар зохицуулсан ба ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 5.4-т ажилтан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө нэгжийн удирдлагаар дамжуулан хүний нөөц хариуцсан нэгжид гаргах ба ажлаас гарах болсон шалтгаанаа дурдсан байна. Хүний нөөц хариуцсан нэгж ажилтны өргөдлийг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж хариу мэдэгдэнэ. Энэ журмын 6 дугаар зүйлд заасны дагуу ажил хүлээлгэн өгч, холбогдох төлбөр тооцоог бүрэн дуусгах хүртэл ажилтан нь ажлын байраа орхихыг хориглоно гэж нарийвчлан тусгажээ.

Талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.******* 2022.03.14-ний өдөр ажлаас гарах хүсэлтийг илэрхийлсэн үйл баримт тогтоогдох боловч тухайн хүсэлтийг 3 сар 15 хоногийн хугацаа хэтрүүлэн 2022.07.28-ны өдрийн б/685 дугаар тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэж байгаа нь дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Нөгөө талаас ийнхүү ажилтны гаргасан хүсэлтийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэж байгаа явдал нь хөдөлмөрийн харилцаанд ажилтан ажил олгогч нар зохист тэнцвэрт байдлыг хангасан эрх үүрэгтэйгээр оролцох зарчимд нийцэхгүй байх тул 2022.07.28-ны өдрийн б/685 дугаар тушаалыг хүчингүй болгож хариуцагчийн, мэдээлэл технологи аюулгүй байдлын захирлын ажлын байр хасагдаагүй гэх тайлбарыг үндэслэн Б.*******ийг ХХК-ний мэдээлэл мэдээлэл технологи аюулгүй байдлын захирлын ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Ийнхүү ажлын байрнд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч ажилтныг албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байхаар тус тус зааснаар ажилгүй байсан хугацааны олговорыг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, зохих нөхөн бичилтийг хийхийг ажил олгогчид даалгах шаардлагыг хангах үндэслэл болно.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалд заасан дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцүүлэн 2021 оны 10,11,12 дугаар сарын цалин 16 903 586 төгрөгөөс 1 өдрийн цалинг 268 310 төгрөгөөр тооцож, 2022.02.15-ны өдрөөс 2025.02.10-ны өдөр хүртэл ажлын 752 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч ХХК-иас 201 769 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******өд олгож, ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

7. Урамшуулал 16 520 834 төгрөг гаргуулах шаардлагын хувьд,

Нэхэмжлэгч урамшуулал 59 400 000 төгрөг авахаар шаардах эрхтэй бөгөөд дээрх мөнгөн хөрөнгөөс ажил олгогчид төлвөл зохих сургалтын зээлийн гэрээ, зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 42 879 166 төгрөгийг хасч үлдэх зөрүү 16 520 834 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хэргийн баримтаар ХХК-ний ерөнхийлөгчийн 2019.08.14-ний өдрийн Б/687 дугаар тушаалаар Дотоод хяналт мэдээлэл технологийн газрын дотоод хяналтын албаны нэр бүхий ажилтнуудад урамшуулал олгохоор шийдвэрлэсэн ба уг тушаалын хавсралтад Б.*******өд 141 042 395 төгрөг гэж дурдсан үйл баримт тогтоогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т эрх зөрчигдсөн этгээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэнээс бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хуульд заасан дарааллын дагуу маргаан таслах, зохицуулах эрх бүхий байгууллагад хандахаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч 2019.08.14-ний өдрийн урамшуулал олгох тухай тушаалын биелэлтийг шаардах атлаа ийнхүү хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хандаж байсан болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

8. Хариуцагчийн, ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх татгалзлын тухайд,

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй байхаар, эрх зөрчигдсөн этгээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах, эдгээр байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэх, хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэх, маргалдагч тал тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тус тус зохицуулсан байна.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон тушаал 2022.07.28-ны өдөр албажиж, Нийслэлийн ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс 2022.08.19-ний өдрийн 524 дугаар албан бичгээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй талаар мэдэгдсэнээр нэхэмжлэгч 2022.08.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Нөгөө талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаж байсныг нотлоход ач холбогдолтой гэх үндэслэлээр, хариуцагч ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж байсныг нотлоход ач холбогдолтой гэх үндэслэлээр хоорондоо харилцсан цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч цахим шуудангийн хугацаа дуусч, нээгдэхгүй болсон гэж үндэслэлээр тус тус тухайн хүсэлтээсээ татгалзаж, хариуцагч ХХК-ний захиргаа удирдлагын газраас 2022.02.01-ний өдрөөс 2022.08.01-ний өдөр хүртэл хугацаанд Б.*******өөс компанид бичгээр хандан гаргасан хүсэлт, тайлбар, гомдол байхгүй байна гэх агуулга бүхий тодорхойлолтыг ирүүлсэн.

Хуульд заасан гомдол гаргах 30 эсхүл 90 хоногийн хугацааг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш тоолох бөгөөд нэхэмжлэгч 2022.02.15-ны өдрөөс хойш ажил хийгээгүй үйл баримт тогтоогдох хэдий ч ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцэхгүй гэж үзээд 2022.07.28-ны өдрийн б/685 дугаар тушаалыг үндэслэн хугацааг тоолсон болохыг тайлбарлах нь зүйтэй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хангасан үнийн дүнгийн талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийг ХХК-ний мэдээлэл, технологи аюулгүй байдлын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ХХК-иас ажилтны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин олговорт 201 769 120 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Б.*******өд олгож, Б.*******ийн 2022.02.15-ны өдрөөс 2025.02.10-ны өдлөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч  ХХК-д даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан нэхэмжлэгчид олгож, хариуцагч ХХК-иас 1 166 796 гаргуулж ******* дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ