2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/шш2025/00808

 

 

 

 

 

 

 

 

    2025            01               30                                          192/ШШ2025/00808                         

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 37-34 тоотод оршин байрлах, регистрийн ******* дугаартай,********************* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,********************* байр, 2 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЕ73072309,******* овогт Содномдаржаагийн*******,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,********************* байр, 2 тоотод оршин суух, регистрийн дугаар,******* овогтын,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,********************* байр, 2 тоотод оршин суух, регистрийн дугаар,******* овогтын нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 357,399,686  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лхагва

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганзориг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

1. Нэхэмжлэгч********************* ХХК нь хариуцагч,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 357,399,686 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.Намбарнанзад нь анх 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 35,000 ам долларыг 6 сарын хугацаатай авсан бөгөөд ажлын шаардлагаар ам долларын зээлийг удаа дараа авч байгаад улмаар 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулсан. Уг нэмэлт гэрээгээр зээлдэгч асаннанзад нь 30,000,000 төгрөгийг нэмж аваад, улмаар өмнө нь цувуулж авсан ам долларын зээлийн тооцоог нийлж 45,500 ам доллар төлөхөөр тохиролцсон байдаг юм.

Учир нь тэрээр өмнө нь ам долларын зээл авахдаа 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хүүийг явуулж 6500 ам долларыг, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрөө №63 кассын баримтаар 8500 ам долларыг, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 4000 ам долларыг өөрийн найз Төрмөнхийг явуулж авахуулсан, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №214 баримтаар 16,000 ам долларыг өөрийн биеэр ирж авсан, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2000 ам долларыг хүүыг явуулж авхуулж, эдгээр авсан долларын зээлийнхээ хүүг тооцож тохиролцоод нийт 45 500 ам доллар гэж тооцоо нийлж 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээндээ төгрөг, ам долларын зээлийг нэгтгэж, уг гэрээг 5 сарын хугацаатай, 4 хувийн хүү тооцож, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон байдаг.

Энэ нь хэрэгт авагдсан нэмэлт зээлийн гэрээ болон кассын 16000 ам долларын баримт,******* банкны 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 30,000,000 төгрөгийн зарлагын баримт, 6500 ам.долларын кассын баримт,ий мөнгө хүлээн авсан тодорхойлолт,ын 2000 ам.доллар авсан кассын баримт, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийнын 8500 ам.долларын кассын баримт, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Төрмөнх, Нина нарын 4000 ам доллар хүлээлцсэн баримтуудаар, мөн зээлдэгчийн бүртгэлийн картаар нотлогдсон байдаг.

Тэлмэн************** ХХК-аас уг зээлийн эргэн төлөлтийн талаар зээлдэгчтай удаа дараа уулзаж, түүний ажиллуулдаг алтны уурхайд хэд хэдэн удаа очиж уулзаж үйл ажиллагааг нь хараад итгэж байсан. Тухайн үед зээлдэгч нь хэлэхдээ "санаа зоволтгүй зээлээ удаахгүй төлнө” гэдэг байсан. Гэтэл зээлдэгчнанзад нь гэнэт өвчний улмаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан. Дараа нь зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчын эхнэр, хүүхэдтэй нь очиж уулзаж зээлээ төлүүлэх талаар шаардлага тавихад эхний удаа эхнэр******* нь төлөлгүй яах вэ дараа хариу өгье гэж хэлээд явуулсан байдаг. Дахин уулзахаар гэрт нь очиход хаалгаа тайлж өгөхөө больж, уулзахаа больсон байдаг.

Тус байгууллагын зүгээс талийгаачын эхнэр*******ийг хариу өгөхийг хүлээж байх хугацаандааын өв хөрөнгийг өвлөх бусад өвлөгчдийн талаар Монголын нотариатчидын танхим болон Улсын бүртгэлийн Ерөнхий газар,эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандан зохих хариуг авахад өвлүүлэгчийн эд хөрөнгийг тэргүүн ээлжид өвлөх эрхтэй буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч нараас хэн нь ч өв хүлээн авах, өвөөс татгалзах талаар зохих байгууллагад хандаагүй байсан.

Манай байгууллагын зүгээс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр анх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд******* нарт холбогдуулж нэхэмжлэл гаргахад хариуцагч нарт тайлбар ирүүлээгүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэдын хууль ёсны өвлөгч нарын хооронд өв хөрөнгийн маргаан үүссэн гэх үндэслэлээр захирамж гаргуулснаар уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа маргаанаа шийдвэрлүүл гэж захирамж гаргасан юм.

Ингээд нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээр "Тэлмэн**************” нь хариуцагч нараас зээлдэгчын тухайн байгууллагатай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүүгийн төлбөрт 23,600,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,720,000 төгрөг, нийт 58 320 000 төгрөг,

Мөн 45,500 ам долларын зээл /төгрөгт шилжүүлэхэд 119,868,840 төгрөг /түүний хүүгийн төлбөрт 35,793 ам.доллар/ төгрөгт шилжүүлэхэд 94,296,821 төгрөг /нэмэгдүүлсэн хүү 7159 ам.доллар/ төгрөгт шилжүүлэхэд 18,859,364 төгрөг /ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлсэн төлбөр нийт 233,025,025 төгрөг бөгөөд төгрөгийн болон ам долларын зээл, хүүгийн төлбөр нийт 291,345,825 төгрөгийг зээлдэгчын уг зээлийн барьцаанд тавьсан Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр 2, Зайсангийн 33/3 байрны 2 тоотод 143,15 мкв талбайтай, 6 тоот авто зогсоолтой улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг өвлөн авсан өвлөгч,, нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 515 дугаар зүйлийн 515.1, 515.2, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т зааснаар хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж байна.

Учир нь талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч********************* ХХК-ийн зүгээс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шалтгаан нь ам.долларын ханш өөрчлөгдсөнтэй уялдуулж нэмэгдүүлсэн бөгөөд нэхэмжилж байгаа нийт ам.доллар нь 88,452 байх бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 3381,43, төгрөгөөр тооцоход 66,054,661 төгрөгөөр нэмэгдүүлж ам долларын зээлийн дүн нийт 299,079,686 төгрөг болж байна.

Ам долларын зээл 299,079,686 төгрөг, төгрөгийн зээл 58,320,000 төгрөг, нийт 357,399,686 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуульд заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээтэй холбоотой үүрэг үүссэн. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн хугацаатай байдаг. 2018 онд нэхэмжлэгч тал шүүхэд хандсан. Шүүхэд хандахдаа гэрээний үүрэгтэй холбоотой биш өв залгамжлах эрхийг тодруулахаар шүүхэд хандсан. Яг албан ёсны 2014 оны гэрээтэй холбоотой нэмэлт гэрээгээ 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хандсан байдаг. Хавтаст хэргээс харахад аль аль нь гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Хоёрдугаарт, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 240.1.3 дэх хэсэгт зааснаар мөнгийг хүлээж авсан гээд байгаа н.Намбарнанзад нь нас барчихсан. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ дуусгавар болчихсон гээд байгаа. Нас барсан хүн маань хөрөнгөө буцааж шилжүүлж авч чадахгүй нас барчихсан байсан. Нэхэмжлэгч 2018 онд шүүхэд өв залгамжлалыг нь сэргээлгэхээр өгсөн. 2019 онд өв залгамжлалын эрх нээгдсэн.

2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээтэй холбоотой баримтуудыг харахад нэхэмжлэгч талын н.Нина гэдэг хүний гарын үсэг л байгаа, харин нөгөө мөнгө хүлээж авсан хүмүүсийнх нь гарын үсэг байхгүй. Бүр насанд хүрээгүй хүүхдийн гарын үсэг хүртэл байдаг, тэгвэл банк бус санхүүгийн хуульд бол мөнгийг дансаар өгөх ёстой. Тэгж байж гэрээний үүрэг биелэх ёстой.

2015 оны 09 сарын гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлж, нотариатаар батлуулах ёстой. Гэтэл 2019 онд нотариатаар батлуулчихсан байсан. Ийм хууль бус үйлдэл байна.

Гуравдугаарт нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн н.Нинагаас, Н.Билигжаргал нарын данс руу 1,635,350 төгрөгийг шилжүүлсэн. Хэрвээ энэ хүмүүс өртэй байсан бол н.Нина яахаараа мөнгө шилжүүлэх вэ, тэгэхээр би энэ 2017, 2019 онд гаргасан зүйлийг хуурамч гэж үзэж байна. Үнэхээр тийм бол мөнгө тушаасан баримтууд, банкаар шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд нь хаана байна вэ, банкаар шилжүүлсэн шилжүүлэг нь байж энэ гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. Банк бус санхүүгийн хуульдаа тусгасан байгаа. Мөн хариуцах хүн нь нас барчихсан. Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2, 240.1.3, 238 дугаар зүйлийн 238.3 дахь хэсэгт заасан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хуулбар, итгэмжлэл, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14/02 тоот зээлийн гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт гэрээний хуулбар,нанзадын иргэний үнэмлэхийн лавлагаа, кассын зарлагын ордер, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 тоот тодорхойлолт, Монголын нотариатчидын танхимын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 518 тоот албан бичиг, Монголын нотариатчидын танхимын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 880 тоот албан бичиг, зээлийн карт 10/43, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14/02 дугаарт зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, Төрийн банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт хуулбар, Хас банк ХК-ийн орлогын маягт хуулбар, Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт хуулбар, кассын орлогын ордер хуулбар,

Хариуцагчаас итгэмжлэл, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг хуулбар, Н.Бишрэлт-Хүлгийн төрсний гэрчилгээний хуулбар,-Нанзад, нарын гэрлэсний бүртгэлийн хуулбар, Н.Бишрэлт-Дөлийн төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 908 тоот албан бичиг, дугаартай авто зогсоолын мэдээлэл, өмчлөх эрхийн гэрчилгээ хуулбар, зарлагын маягт, кассын зарлагын ордер хуулбар, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газартнанзадын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл хуулбар, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээ хуулбар, кассын зарлагын ордер хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 311 тоот албан бичиг хуулбар, Хас банк ХК-ийн зарлагын маягт хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нарын гаргасан хүсэлт, Улаанбаатар хотын банк ХК-ийн гүйлгээний баримт хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийн хуулбар, 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний хуулбар,

Шүүхийн журмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/12190 дугаартай захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2018/12190 дугаартай шийдвэр хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13184 дугаартай иргэний хэрэг зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч “Тэлмэн**************” ХХК-ийн зээлдэгч Г.Намбарнанзадтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг зээлдэгчийн хууль ёсны өвлөгч нар хариуцах үүрэгтэй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч “Тэлмэн**************” ХХК нь зээлдэгчнанзадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлдэгчнанзад нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Мөн нэхэмжлэгч “Тэлмэн**************” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй. 

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч “Тэлмэн**************” ХХК ньнанзадтай 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч “Тэлмэн**************” ХХК нь 35,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн

зориулалтаар шилжүүлэх, зээлдэгчнанзад нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 33/3 байрны 2 тоотод байршилтай 143,15 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

4.2. мөн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлдүүлэгч “Тэлмэн**************” нь 30,000,000 төгрөг, 45,500 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар шилжүүлэх, зээлдэгчнанзад нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, нэмэлт гэрээ нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох ба уг гэрээний бусад заалт, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж, өөрчлөлтгүйгээр мөрдөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан бичгээр хийх, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр гэж үзлээ.

 

6. Зээлдэгч “Тэлмэн**************” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 6,500 ам.долларыгд, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 8,500 ам.долларыгнанзадад, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 4,000 ам.долларыг Төрмандахад, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16,000 ам.долларыгнанзадад, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2,000 ам.долларыгд, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөг, 45,500 ам.долларыгнанзадад тус тус шилжүүлсэн кассын зарлагын ордер, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан байна.

 

7. Мөн “Тэлмэн**************” ХХК-ийн зээлийн тооцооллын карт 10/43 дугаартай баримтад талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн хэмжээг 26,600 ам.доллар, 14,500,000 төгрөг,  2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн хэмжээг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 6,500 ам.доллар, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 8,500 ам.доллар, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 4,000 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16,000 ам.доллар, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2,000 ам.доллар, нийт 37,000 ам.доллар, зээлийн хүү 8,825 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 246 ам.доллар, нийт 45,500 ам.доллар, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөгөөр тус тус тодорхойлсон байна.

 

8. Зээлдэгчнанзад нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт зээлийн гэрээг байгуулахаас өмнө 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2,266,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,184 ам.долларыг “Нанзадаас зээлийн хүү” гэх гүйлгээний утгаар, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 870,700 төгрөгийг “Нанзадаас зээлийн хүү” гэх гүйлгээний утгаар, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,098,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 26,000 ам.долларыг тус тус “Тэлмэн**************” ХХК-нд буцаан төлж байсан болох нь баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч талаас зээлдэгчнанзад нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 26,600 ам.доллар, 14,500,000 төгрөг, гэрээнд заасан зээлийн хүүг буцаан төлсөн талаар маргаагүй.

 

9. Нэхэмжлэгч “Тэлмэн**************” ХХК болон зээлдэгчнанзад нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн 6,500 ам.доллар, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн 8,500 ам.доллар, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 4,000 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 16,000 ам.доллар, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 2,000 ам.доллар, нийт 37,000 ам.доллар, уг зээлийн хүү 8,825 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 246 ам.долларын нийлбэр 45,500 ам.доллараар үндсэн зээлийн хэмжээг тодорхойлж, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулсан болох нь зээлийн картаар нотлогдож байна. /хэргийн 105 тал/

 

10. Түүнчлэн зээлдэгч “Тэлмэн**************” ХХК-аас зээлдэгчнанзадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэх 37,000 ам.доллараас 12,500 ам.долларыг, н.Төрмандах, нарт шилжүүлсэн байх боловч зээлдэгчнанзад нь 37,000 ам.доллар, зээлийн хүү 8,825 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 246 ам.доллар, нийт 45,500 ам.долларыг хүлээн авсан болохыг хүлээн зөвшөөрсөн баримтад гарын үсэг зурсан байна. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд, н.Төрмандах, нарт 12,500 ам.долларыг хүлээлгэн өгөхийг үүрэг гүйцэтгүүлэгчнанзад зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул “Тэлмэн**************” уул үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

11. Дээрх үндэслэлээр зээлдүүлэгч “Тэлмэн**************” ХХК нь зээлдэгчнанзадтай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээний дагуу 30,000,000 төгрөг, 37,000 ам.долларыг зээлдэгчнанзадад шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

12. Зээлдэгчнанзад нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Тэлмэн**************” ХХК-тай байгуулсан зээлийн нэмэлт гэрээний зүйл болох 30,000,000 төгрөг, зээлдэгчнанзадын нас барсан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зээлийн хүү 23,160,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.632.000 төгрөг, нийт 57,792,000 төгрөг,

37,000 ам.доллар, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зээлийн хүү 28,563 ам.доллар байх ба зээлийн картын баримтаар зээлдэгчнанзадын төлсөн 3,945 ам.долларыг*******аж, үлдэх зээлийн хүү 24,618 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,923 ам.доллар, нийт 66,539 ам.долларыг буцаан төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

13. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул зээлдэгчнанзад 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 23,160,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,632,000 төгрөг, нийт 57,792,000 төгрөг,

мөн үндсэн зээл 37,000 ам.доллар, зээлийн хүү 24,618 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,923 ам.доллар, нийт 66,539 ам.долларыг нэхэмжлэгч “Тэлмэн**************” ХХК-нд тус тус төлөх үүрэгтэй байна.

 

14. Зээлдэгчнанзад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан байх ба хариуцагч,, нар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 33/3 байрны 2 тоотод байршилтай 14,315 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 06 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээний үндсэн дээр өвлүүлэгчнанзадаас өвлөн авсан /хэргийн 68 тал/ байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

15. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.

 

16. Талууд эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж 33/3 байрны 2 тоотод байршилтай 14,315 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 06 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч, Н.Билэгжаргал, нарын өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 340,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тайлбарлаж байх ба эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй.

 

17. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00039 дүгээр шүүхийн шийдвэрээр маргаж буй зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж, 33/3 байр, 2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 143.15 м2 талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоолыгнанзад,,,, Н.Бишрэлтхүлэг, Н.Бишрэлтдөл нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосон байх бөгөөд дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

18. Тухайн орон сууц гэр бүлийн зургаан гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийн зээлдэгчнанзадын өвлөгдөх хэсэг 16,6 хувьд нь хамаарч байна.

 

19. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө”, 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, 535 дугаар зүйлийн 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ”, 535.2-т “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж тус тус заасан.

 

20. Нэхэмжлэгч “Тэлмэн**************” ХХК нь барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өвлөх эрхийн гэрчилгээнд 340,000,000 төгрөгөөр тогтоосонтой маргахгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч С.Батчимэг,, нар нь 340,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 16,6 хувь болох 56,666,666 төгрөгөөс 5 хууль ёсны өвлөгч тус бүрд 11,333,333 төгрөгт ногдох хэмжээнд үүрэг хүлээхээр байна. Иймд хариуцагч,, нарт 33,999,999 төгрөгийн үүргийг хуваан хариуцуулж, хариуцагчээс 11,333,333 төгрөг,аас 11,333,333 төгрөг,ээс 11,333,333 төгрөг тус бүр гаргуулан нэхэмжлэгч “Тэлмэн**************” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 323,399,687 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

21. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж, 33/3 байр, 2 тоот хаягт байрлах, 143.15 м2 талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай, 6 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.  Хариуцагч,, нар өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

22. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу гэрээний хугацаа дууссан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дуусахаар байна. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2018/13184 дугаартай захирамжаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байх тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар нэхэмжлэгчийн анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолж, нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн зохигчдод хуваан хариуцуулах бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,863,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 327,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-д заасныг баримтлан хариуцагчээс 11,333,333 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, хариуцагчаас 11,333,333 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, хариуцагчээс 11,333,333 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Тэлмэн**************” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 323,399,687 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж, 33/3 байр, 2 тоот хаягт байрлах, 143.15 м2 талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай, 6 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч********************* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,863,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч,, нараас улсын тэмдэгтийн хураамжид 327,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэлмэн**************” ХХК-нд олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.БАТЧИМЭГ