| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/02647/И |
| Дугаар | 192/ШШ2025/00176 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/00176
| 2025 01 14 | 192/ШШ2025/00176 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Д тоотод оршин суух, С******* ов*******т А******* С******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Д тоотод оршин суух, Х******* ов*******т Чулу*******өмөрийн Ц******* /РД:*******/-д холб*******дох,
Хүүхдийн эцэг т*******тоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролц*******чид:
Нэхэмжлэгч А.С*******,
Хариуцагч Ч.Ц*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.С******* нь хариуцагч Ч.Ц*******т холб*******дуулан хүүхдийн эцэг т*******тоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: А.С******* миний бие 2011 онд анх Ч.Ц*******той танилцаж, 2012 оноос уулзаж эхэлсэн. Улмаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүү Т төрсөн. Төрсөн цагаас эхлэн хүү Т миний асрамжид өсөж торниж байгаа болно. Ч.Ц*******той хамтран амьдарч байгаагүй бөгөөд хүүхдийн өмнө хүлээх хариуцлага мөн ирээдүйд нь тодорхой хувь нэмэр оруулах шаардлагын хүрээнд хүүхдийн тэтгэлэг т*******тоолгох хүсэлтэй байна. Иймд хүү Тий эцэг Ч.Ц******* болохыг т*******тоож, хүүхдийн тэтгэлэг т*******тоолгох хүсэлтэй байна. Иймд хүү Тий эцэг Ч.Ц******* мөн болохыг т*******тоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ц*******той уулздаг байсан. Ч.Ц******* гэр бүлтэй байсныг мэдэж байсан. Хүүхдийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Ч.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжилгээний хариутай танилцсан. Би энэ асуудлаас болоод эхнэрээсээ салсан. 2023 оны 7 дугаар сард шүүх хурал болоод хүүхдийн тэтгэлэг гаргуулаад, гэрлэлтээ цуцлуулсан. 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сар хүртэлх хүүхдийн тэтгэмжээ төлсөн. Үүнээс хойших тэтгэмжийг төлөөгүй учраас миний дансыг хаасан. Ийм байдалтай байхад дахин ийм асуудал гарч ирсэн. Нэгэнт шүүхийн шинжилгээний хариу гарсан учраас төлөхөөс өөр аргагүй болж байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн тодорхойлолт, С.Тий төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.С******* нь хариуцагч Ч.Ц*******т холб*******дуулан гаргасан хүүхдийн эцэг т*******тоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.
А.С*******, Ч.Ц******* нар нь 2011 онд танилцсан бөгөөд тэдний дундаас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүү С.Т төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №46 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус т*******то*******дож байна. /хэргийн 83-86-р хуудас/
Нэхэмжлэгч нь хүү С.Тийг өөрийн асрамжид өсгөн хүмүүжүүлж байгаа гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь хүү С.Тийг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №46 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ч.Ц******* нь С.Тий биол*******ийн эцэг байх магадлал 99.99% байна...” гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү С.Тийг эх А.С асрамжид үлдээхийг талууд зөвшөөрч байх тул эхийн асрамжид үлдээв.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгийг баримтлан С..Тийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт т*******то*******дсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт т*******то*******дсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ч.Ц*******оор сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү С******* ов*******т С Тий эцэг Х******* ов*******т Чулу*******өмөрийн Ц******* /РД:*******/ мөн болохыг т*******тоосугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү С.Тийг эх А.С асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү С.Тийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт т*******то*******дсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт т*******то*******дсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Ч.Ц*******оор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүү С.Тийг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ч.Ц*******, эх А.С******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хон*******ийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ