Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2020/02526/И |
Дугаар | 210/МА2021/00465 |
Огноо | 2021-03-12 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2021/00465
2021 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2021/00465 |
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НШт холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК
Эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшин, Б.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаарт бүртгэгдсэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 21 тоот хаягт байрлах 69.5 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгч юм. Гэтэл Ншаас тус компанийн өмчлөлийн дээрх орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухайгаа хууль ёсны өмчлөгч манай компанид мэдэгдээгүй, улмаар гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа талаар гүйцэтгэх баримт бичигтэй танилцуулаагүй болно. Хэрэгт баримтаар гаргаж өгсөн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 44-21312 тоот лавлагаагаар эрхийн улсын бүртгэлийн ............... орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр М ХХК-д өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсдэг. Гэтэл М ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөөр А ХХК-ийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа гүйцэтгэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч М ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлоо хамгаалж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн ....................... дугаарт бүртгэгдсэн, ............. тоот орон сууцны зориулалттай 69.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжлэлх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ншын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дүгээр захирамжаар А ХХК нь 752 502 630 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрсэн. Манай байгууллагаас Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/34552 тоот албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ба Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 357 тоот албан бичгээр Т ХХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдсэн, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай бүртгэл хийгдсэн гэх хариуг ирүүлсэн. Дээрх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч А ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Ганзоригт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэгдсэн, Д ........ тоот хаягт байрлах, 10 ширхэг орон сууцыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1...............тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээ нь дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4/224 дүгээр тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж, Сэлэнгэ эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд 10 ширхэг орон сууцыг 520 028 460 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар энэ тухай талуудад мэдэгдсэн. Дээрх хөрөнгийг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан. Нэхэмжлэгч М ХХК .тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр 2017 онд бүртгүүлсэн гэх дээрх хөрөнгө нь Тны...................... үүргийн гүйцэтгэлд 2012 онд бүртгэгдсэн, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн 2014 оны шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь Т ХХК-аас 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 980 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж, Зээлийн гэрээ цуцлах, зээлийн хүүг зогсоох, зээлийг эргүүлэн татуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбуулан Т ХХК-аас 752 502 630 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ингээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрч, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дүгээр захирамжаар эвлэрлийн гэрээг баталж, А ХХК-иас 752 502 630 төгрөгийг төлж барагдуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч А ХХК нь зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт ..................... орон сууцуудыг барьцаалсан байсан. Ншаас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/34552 тоот албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. А ХХК нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэсэн гэж үзэж байна гэжээ.
ШҮҮХ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан хариуцагч НШт холбогдох Дорноговь аймгийн, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 21 тоотод байрлах, 69,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх-ээр авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............................нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс М ХХК-ийн өмчлөх эрхийг хэрхэн олж авсан талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүтхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй байна. М ХХК нь .................. дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлд зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000233668-н тоот гэрчилгээтэй, Д....................орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж шийдвэрлэснийг үндэслэл болгож өмчлөх эрхийг олж авсан байна. Ингэхдээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 481 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсындагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн бөгөөд төлбөр төлөгч иргэн Г.Дархижав нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт ......................талбайтай үл хөдлөх хөрөнгөө төлбөртөө тооцуулан төлөх хүсэлтийг гаргасан байна. Хүсэлтийн дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд дэх шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/390 тоот албан бичгээр барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авах саналыг хүргүүлж, түүнийг зөвшөөрсний дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг М ХХК-д шилжүүлэхээр 2017 оны 11 сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байна. Иймд М ХХК нь Шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд буюу зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулан барьцааны зүйл болох .орон сууцыг төлбөрт тооцон өмчлөлдөө шилжүүлэн авснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх .....................тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. М ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөд барьцаа хөрөнгөөр хангуулах үүрэг ногдуулсан эсэх тухай: Анхан шатны шүүх нь шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт ...М ХХК-ийн хувьд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөх эрхийг олж авсан байгаа хэдий ч тухайн үл хөдлөх хөрөнгө нь 2014 онд шүүхийн шийдвэрээр барьцааны эрхээр хязгаарлагдсан хөрөнгө байжээ. Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр байна гэж дүгнэсэн байна. Анхан шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлт нь дараах үндэслэлээр няцаагдаж байна. Улсын бүртгэлийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Дорноговь аймгийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №44-21312 тоот тодорхойлолтоор Эрхийн улсын бүртгэлийн ........................ орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх: 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр О.Сгийн өмчлөлд, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ-гээр Г.Дархижав өмчлөлд, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрээр МИК Актив Гурав ХХК хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнг үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэж тодорхойлсон байна. Үүнээс дүгнэхэд 2014 онд шүүхийн шийдвэрээр барьцааны эрх хязгаарлагдахаас өмнө 2013 онд өмчлөх эрх иргэнд шилжсэн бөгөөд М ХХК-ийн өмчлөлийн дээрх эд хөрөнгөд аливаа үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй талаар улсын бүртгэлийн газраас тодорхойлсон байна. Барьцааны эрх шилжсэн байдал: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үлдсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус зохицуулсан. Дээрх зохицуулалтын дагуу 2013 онд О.Сд өмчлөх эрх шилжсэнээр А ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болсон байна. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан ипотекийн эрх нь мөн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхээр зохицуулсан бөгөөд аливаа бүртгэл хийгдээгүй тул барьцааны эрх үүсээгүй, шилжээгүй гэж үзэхээр байна. М ХХК нь Шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд буюу зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулан барьцааны зүйл болох ................................................. тоотын 69.5 м.кв орон сууцыг төлбөрт тооцон өмчлөлдөө шилжүүлэн авч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар тухайн хөрөнгөд ногдох аливаа барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд барьцааны эрх шилжсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцаа эрх шилжих ёстой бөгөөд улсын бүртгэлийн газрын тодорхойлолтоор өмчлөх эрхэд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй талаар тодорхойлсон, мөн дээр тайлбартаа дурдсанчлан М ХХК нь улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаартай, Д................тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулан шилжүүлэн авсан бөгөөд барьцааны эрх шилжсэн, аливаа үүрэг ногдуулсан бүртгэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул М ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгөд аливаа барьцааны эрх бүртгэгдээгүй, шилжиж ирсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай: Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт ...НШ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ...................... орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1630/11 88/20 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа явуулсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн байна. Ншын шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалангийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16301188/14 тоот даалгавраар ................. тоот хөрөнгийг хураан авах даалгаврыг өгсөн байна. Тус даалгаврын дагуу Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/20 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хөрөнгийг хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Тухайн хураан авсан эд хөрөнгийг өмчлөгч нь 2013 онд өөрчлөгдөж улмаар 2017 онд шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд М ХХК нь өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байхад шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгийн өмчлөгчийг тус ажиллагаанд оролцуулалгүйгээр холбогдох ажиллагааг гүйцэтгэсэн, мөн олон жилийн хугацаанд үргэлжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байхад холбогдох лавлагааг шинэчлэн аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн ажиллагаа байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь хууль тогтоомжид заасны дагуу битүүмжлэх болон хураах ажиллагааг гүйцэтгээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, албадан дуудлага худалдаа явуулах эд хөрөнгийн жагсаалтаас хасах нь зүйтэй байна. Мөн дээр дурдсанаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглон, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж заасны дагуу М ХХК нь ....................... бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр шударгаар олж авч өмчлөх эрхтэй болсон. Гэтэл төрийн эрх бүхий байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын бүртгэлийн байгууллагын ажлын уялдаа холбооноос шалтгаалж тус компанийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчиж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэнтэй зөрчилдөж байх бөгөөд төрийн байгууллагын алдаанаас шалтгаалж шударгаар өмчлөх эрх олж авсан этгээдийг хохироож байна. Иймд анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг ш хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч НШт холбогдуулан эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Улсын бүртгэлийн газрын лавлагаагаар М ХХК-ийн өмчлөлд буй эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй тул А ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар манай компанийн өмчлөлийн хөрөнгөөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа гүйцэтгэж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаар захирамжаар А ХХК-аас Т ХХК-д 752 502 630.47 төгрөг төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /1хх.42-43, 160-162/ Дээрх зээлийн гэрээний үүргийн барьцаанд зохигчид 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, уг гэрээгээр нэрлэн заагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг түүний дотор ................... тоот орон сууцыг барьцаалсан болох нь тогтоогджээ. /хх.141-145/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2/13606 дугаар албан бичигт ...Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 8409 дугаар захирамжаар А ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон Хаан, Хас, Тинд байрлах төгрөгийн болон валютын дансуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамжилсан хөрөнгөд Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136 дугаар байр, 21 тоот орон сууц орсон болохыг дурдсан байна. /1хх.158/
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 137/ШШ2017/00234 дугаар шийдвэрээр Г.Дархижаваас 57 876 985.79 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-нд олгохоор шийдвэрлэж, хариуцагч төлбөрийг сайн дуруураа төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох ..................... тоотын 69.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн байна. /1хх.106-108, 190-192/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 000233668 тоот гэрчилгээгээр .................. тоот орон сууцыг Г.Дархижавын өмчлөлд бүртгэжээ. /1хх.112, 125, 193/
Замын-Үүд дэх шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/457 тоот албан бичгээр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст төлбөр төлөгч Г.Дархижав Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 234 дугаар шийдвэрээр Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөх 58 324 320 төгрөгийн /улсын тэмдэгтийн хураамжийн хамт/ төлбөрт Худалдаа хөгжлийн банк ХХК-д өөрийн өмчлөлийн Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136 дугаар байр, 21 тоот орон сууцыг шилжүүлэхээр тохиролцож байрны өмчлөх эрхийн М ХХК-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргахыг уламжилсан байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж бөгөөд Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар Ипотекид баталгаажсан шаардлага нь шаардах эрх шилжүүлэх гэрээ болон бүртгүүлснээр шилждэг.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу барьцаалагдсан ....................... орон сууцын өмчлөл нь нэхэмжлэгч М ХХК-д шилжүүлэн авахдаа ипотекоор баталгаажсан шаардлага нь хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн эсэх, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу барьцаалагдсан давхар барьцаа улсын бүртгэлд хэрхэн бүртгэгдсэн, давхар барьцааны асуудал байгаа эсэхийг М ХХК мэдэж байсан эсэх асуудал тодорхойгүй байна.
Түүнчлэн хэрэгт Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар ................ тоот албан бичгээр ... Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136 дугаар байр, 21 тоот орон сууц нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрээр М ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэсэн албан бичиг авагдсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ уг албан бичгийг нэрлэн заасан байхад дээрх асуудлыг тодруулж, зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна.
Давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа нөхөн гүйцээж хийх эрх хуулиар олгогдоогүй тул уг ажиллагааг хийж, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/00276 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ц.ИЧИНХОРЛОО