2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/01653

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 26 өдөр Дугаар 192/ШШ2025/01653 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 01 дүгээр хороо, *******, *******, *******од оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: ******* улс, , 89 Lansdowne Village D04, хаягт оршин суух ******* овогт ийн /УП91071817/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, 20 дугаар хороо, , гудамж, байр од оршин суух ******* овогт ын /РД:/,

Хариуцагч: ******* дүүрэг, 4 дүгээр хороо, гудамж, од оршин суух ******* овогт гийн /РД:/ нарт холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 70 450 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, А.ын өмгөөлөгч Ц.,

Нэхэмжлэгч Д.*******ын өмгөөлөгч Д.Оросоо,

Хариуцагч, хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Удвал нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******, А. нар нь хариуцагч Л., Д. нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 70 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1. Хариуцагч Л., Д. нар нь 2013 онд "захиалсан байр ашиглалтанд орох хүртэл түр 1 жилийн хугацаанд түрээслэн амьдрах байр хэрэгтэй байна" гэсний дагуу Д.******* нь богино хугацаанд гэж ойлгож өөрийн өмчлөлийн СБД, 1-р хороо, *******, ны байрандаа Л., Д. нарыг 2013 онд байрандаа оруулсан. Ингээд 1 жилийн хугацаа өнгөрч байрнаас гарахыг хариуцагч нараас шаардахад хариуцагч нар нь байр удахгүй ашиглалтад орно, удахгүй гарна, түрээсийн төлбөр төлнө гэж хэлсээр байранд 2018 он хүртэл 5 жилийн хугацаанд түрээсийн төлбөрөө өгөхгүй, байрны түрээсийн зардлаа хэмнэж, бусдын өмчлөлийн байр, эд хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжиж амьдарсан байдаг. Талууд хамаатан садан, төрлийн хүмүүс тул нэхэмжлэгч нь тухайн үедээ хариуцагч нарыг байрнаасаа шууд хөөж гаргаж чадаагүй бөгөөд хариуцагч нь мөнгөний боломжтой болохоороо байрны түрээс төлөх байх гэж явсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Гэтэл хариуцагч нар нь байр удахгүй ашиглалтад орно, түрээсийн төлбөр төлнө гэж хэлж байрнаас гарахгүй, түрээсийн төлбөр төлөхгүй байсан тул Д.******* нь арга буюу 2017 онд шүүхэд хандаж, хариуцагч нарыг байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03170 тоот Шийдвэрээр хариуцагч нарыг нэхэмжлэгчийн байрнаас гаргах, байрыг чөлөөлж өгөх шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч нар нь мөн байрнаас гарахгүй, байрыг чөлөөлж өгөхгүй, шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч нь НШШГГ-т хандаж, НШШГГ-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, хариуцагч нарт нэхэмжлэгчийн байрыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор чөлөөлж, суллаж өгөх тухай мэдэгдэх хуудас өгсөн. Гэтэл хариуцагч нь мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд байрыг чөлөөлж өгөөгүй бөгөөд, үндэслэлгүйгээр байранд амьдарсаар байсан, мөн хариуцагч нь нүүж орох байр бэлэн болоогүй байна гэж шалтаг хэлсээр 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг байрыг ямар ч асуудалгүй чөлөөлж, суллаж өгье гэж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгуулж, өөрийн гараар баталгаа бичиж өгсөн байдаг. Хариуцагч нар нь СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03170 тоот Шийдвэр гарсан байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, үндэслэлгүйгээр, хууль бусаар бусдын өмчлөлийн байр, эд хөрөнгөнд амьдарсаар байсан бөгөөд дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш бүтэн 1 жилийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр байрыг чөлөөлж өгсөн байдаг болно. Энэ нь хавтаст хэргийн 106-111, 115, 116 дэх талд авагдсан. 2. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн байранд байр ашиглалтад орох хүртэл 1 жилийн хугацаанд сууна гээд үндэслэлгүйгээр, өмчлөгчийн эрхийг зөрчиж, бусдын байранд хууль бусаар 5 жил амьдарч, энэ хугацаанд нэг ч түрээсийн төлбөр төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн байранд энэ олон жил амьдарсан, өөр хүний байр 5 жил түрээсэлж амьдарсан бол тухайн үеийн 4 өрөө байрны сарын түрээсийн төлбөрт нийт 70,450,000 төгрөгийг төлж, зардал гаргах байсан. Хариуцагч нь бусад гуравдагч этгээдийн байранд төлөх байсан түрээсийн мөнгө, өөрсдийн зардлаа хэмнэж, нэхэмжлэгчийн байр, эд хөрөнгөнд үндэслэлгүйгээр, хууль бусаар удаан хугацаагаар сууж, үндэслэлгүй хөрөнгөжсөн болно. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас болж энэ олон жилийн хугацаанд өөрөө амьдрах байргүй хохирсон. Үндэслэлгүй эсхүл шударга бусаар хөрөнгөжсөнтэй холбоотой үүрэг үүсэх нь "Хэн ч бусдын зардлаар хөрөнгөжих ёсгүй" хэмээх Ромын дигестийн үзэл баримтлалаас үүсэлтэй. Монгол улсын Иргэний хуулийн 2016 оны тайлбарын 29 дэх талд "Энэхүү иргэний эрх зүйн хамгаалалтын хэрэгслийн нэг онцлог нь бусдын зардал, хүч хөдөлмөрийн үр дүнд хөрөнгөжсөн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох шаардлагагүй, түүнчлэн нэхэмжлэгчид учирсан хохирлоос гадна хариуцагчид бий болсон үр шимийг тооцох боломжтой байдгаараа гэм хор учруулснаас үүсэх үүргээс онцлогтой гэж дурджээ. Шударга бусаар хөрөнгөжих талаар "Энэ төрөлд хамаарах хэргүүдийн хувьд нийтлэг шинж бол шударга ёсны үүднээс нэхэмжлэгчид байх ёстой мөнгө, хөрөнгө хариуцагчид шилжсэн, эсхүл хариуцагч шударга ёсны үүднээс төлбөр төлбөл зохих үйлчилгээг нэхэмжлэгчээс хүртсэн байх явдал юм." гэжээ. Шударга бусаар хөрөнгөжсөнөөс үүсэх хариуцлага нь гэм буруутай эсэх асуудлыг хөнддөггүйгээрээ гэм хороос, аливаа амлалт, тохиролцооны тухай ярьдаггүйгээрээ гэрээнээс ялгагддаг гэж нийтлэг эрх зүйд үздэг гэжээ. Хариуцагч нь талууд анхнаасаа түрээслэхээр тохиролцоогүй, түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж маргадаг бөгөөд бусдын байранд байр ашиглалтад орох хүртэл, түр хугацаанд 1 жил сууна, түрээс төлнө гэж хэлж орчихоод бүтэн 5 жил үндэслэлгүйгээр, хууль бусаар суусан нь хариуцагч нар түрээсийн төлбөрийн зардлаа хэмнэж, бусдын өмч хөрөнгийг үндэслэлгүйгээр үнэ төлбөргүй ашиглаж, шударга усаар түрээсийн зардлаа хэмнэж үндэслэлгүйгээр, шударга бусаар хөрөнгөжсөн болох нь тодорхой харагдаж байгаа болно. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, шударга бусаар хөрөнгөжих ойлголт нь хөрөнгө /үйлчилгээ/ авсан бол үнийг нь төлөх, үйлчилгээ авч үр шим хүртсэн бол хөлс заавал төлөх, хэн ч бусдын зардлаар хөрөнгөжих ёсгүй бөгөөд гэрээний үүргийн харилцаа биш, гэрээ, хэлцэл, тохиролцоо хийсэн байхыг шаардахгүй, гэрээ, хэлцэл, тохиролцоо хийгээгүй байдгаараа ялгагддаг онцлогтой юм. Түүнчлэн Монгол улсын Иргэний хуулийн 2016 оны тайлбарт иргэний эрх зүйн хамгаалалтын хэрэгслийн нэг онцлог нь бусдын зардал, хүч хөдөлмөрийн үр дүнд хөрөнгөжсөн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох шаардлагагүй, түүнчлэн нэхэмжлэгчид учирсан хохирлоос гадна хариуцагчид бий болсон үр шимийг тооцох боломжтой гэж дурдсан нь хариуцагч нь нэхэмжлэгчийн байранд 5 жил амьдарч, маьдрах хэрэгцээгээ хангаж, үр шимийг нь хүртсэн байна. Мөн Харьцуулсан иргэний эрх зүйн онолын бүтээлд үндэслэлгүй, шударга бусаар хөрөнгөжих энэ төрөлд хамаарах хэргүүдийн хувьд нийтлэг шинж бол шударга ёсны үүднээс нэхэмжлэгчид байх ёстой мөнгө, хөрөнгө хариуцагчид шилжсэн, эсхүл хариуцагч шударга ёсны үүднээс төлбөр төлбөл зохих үйлчилгээг нэхэмжлэгчээс хүртсэн байх явдал юм гэж заасан бөгөөд энэ нь хариуцагч шударга ёсны үүднээс төлбөр төлбөл зохих үйлчилгээг буюу нэхэмжлэгчийн байранд 5 жил амьдарсан, үйлчилгээг нэхэмжлэгчээс авсан тул зохих төлбөрийг төлөх ёстой юм. Иймд хариуцагч нар нь өөрсдөөсөө түрээсийн зардал мөнгө гаргахгүйгээр, өөрсдийн зардлыг хэмнэж, бусдын байранд, бусдын зардлаар 5 жил амьдарч, үр шим, үйлчилгээг нэхэмжлэгчээс авсан тул шударга ёсны үүднээс хөлс, төлбөрөө төлөх ёстой юм. Иймд хариуцагчаас үндэслэлгүй, шударга бусаар хөрөнгөжсөн зардлыг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Л. миний бие өөрийн төрсөн ах болох Л.ыг 2011 онд нас барсны дараа Л.ийн өмчлөлийн оролцоотой байсан ******* дүүргийн 1-р хороо, *******, 5 дугаар байрны орон сууцанд 2013 оны 8 сараас 2018 оны 12 сар хүртэл 5 жилийн хугацаанд амьдарсан нь үнэн. Амьдрах болсон шалтгаан нь миний төрсөн ах болох Л.ын өмнөх эхнэр болох Д. болон сүүлд хамт амьдарч байсан Х.Ариунчимэг нар нь тухайн байрны өмчлөлтэй холбоотойгоор маргаантай байсан ба ямар нэгэн байдлаар энэ байрыг Х.Ариунчимэг авч магадгүй тул намайг маргаан дуустал амьдарч байгаач гэж Д. хүссэн тул эхнэр бид 2 зөшвөөрч амьдарсан байдаг. Тухайн үед бидний дунд орон сууцны түрээсийн талаар, төлбөрийн талаар ямар ч яриа хэлцэл яригдаагүй бөгөөд хэрэв тийм тохиролцоо, яриа хэлэлцээр хийсэн бол 2017 онд гаргасан ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргахдаа энэ нэхэмжлээд байгаа 70 450 000 төгрөгийг нэхэмжлэх боломжтой байсан. Яагаад энэ нэхэмжлэлийг 5 жилийн дараа гаргаж байгаа нь ойлгомжгүй байнаа. Л. миний бие 2013-2018 он хүртэл амьдарч байх хугацаандаа тухайн байранд Д.ын хүсэлтээр засвар хийсэн байдаг ба 2017 оны ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/03170 тоот шийдвэрээр тухайн байранд хийсэн засварын зардал болох 14 227 150 төгрөгийг Л. надад олгож шийдвэрлэсэн байдаг. Хэрэв тухайн байранд түрээс төлөх нөхцөлтэйгөөр амьдарч байсан бол түрээсийн төлбөрт миний тухайн байранд засвар хийсэн зардалыг суутган тооцох байсан. Иймд нэхэмжлэгч Д.*******ийн гаргасан нэхэмжлэл нь иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан эсэхийг тогтоож, үндэслэлгүй нэхэмжлэл тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

3. Нэхэмжлэгчээс: 2023.07.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******ын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03170 дугаар шийдвэр, 0070796 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаар Хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, хавсралтыг, 2024.04.11-ний өдрийн 0196 дугаар итгэмжлэлийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-27, 98 тал/

4. Нэхэмжлэгч А.аас: 2024.10.21-ний өдрийн 1054 дүгээр итгэмжлэлийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 158 тал/

5. Хариуцагч нараас: 2023.10.04-ний өдрийн 1702 дугаар итгэмжлэл, 2019.12.20-ны өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02820 дугаар шийдвэрийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 38, 142-143 тал/

6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024.05.09-ний өдрийн 4-150/11464 дүгээр албан бичиг, 2018.08.09-ний өдрийн 181/ГХ2018/00772 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2018.08.09-ний өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2018/09010 дугаар шүүгчийн захирамж, 2017.02.11-ний өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/03170 дугаар шийдвэр, 2018.08.13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Д.*******, А. нарын хүсэлт, 2018.08.15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол 18280860 дугаар тогтоол, 2018.09.13-ны өдрийн 150/1 дүгээр шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2018.09.13-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2018.09.13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018.11.14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2018.11.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018.10.25-ны өдрийн итгэмжлэл, 2018.11.22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Цогжаргалд гаргасан гомдол, 2018.11.28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2018.12.07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018.12.10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Д.*******ын хүсэлт, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримт, 2018.12.10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Д.*******ын хүсэлт, 2018.01.09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 19/31 дүгээр тогтоолыг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024.10.04-ний өдрийн 5/12252 дугаар албан бичгийг нотлох баримтаар тус тус бүрдүүлсэн байна. /хх 102-124, 154 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.*******, А. нар нь хариуцагч Л., Д. нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 70 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч нарын хүсэлтээр тэднийг өөрийн өмчлөлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5 дугаарны орон сууцандаа 2013 оны 8 дугаар сараас 2018 оны 12 дугаар хүртэл амьдруулсан. Бид өөрсдөө орон сууцандаа амьдрах хэрэгцээ шаардлага үүсч, хариуцагч нарыг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад чөлөөлөөгүй тул шүүхэд хандаж 2017.12.11-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/03170 дугаар шийдвэр гарсан. Хариуцагч нар энэ хугацаанд бидний байранд амьдраагүй байсан бол түрээсийн төлбөр төлөх байсан. Гэтэл өөрсдийн хөрөнгийг хэмнэх аргаар бидний өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшиж үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул 63.мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны түрээсийн төлбөртэй дүйцүүлэн 70 450 000 төгрөгийг хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул уг 70 450 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Л., Д. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэлд дурдсан хугацаагаар эзэмшиж ашигласан нь үнэн. Нэхэмжлэгч Д.*******, А. нарын ээжтэй төлбөр мөнгөний тооцоотойн улмаас чөлөөлж өгөхгүй удсан. Гэхдээ анх маргаан бүхий орон сууцыг эзэзмшилдээ авах үед нэхэмжлэгч нартай түрээслэх талаар ямар нэгэн тохиролцсон зүйл байхгүй. Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмлжлэлтэй иргэний хэргийг шүүх өмнө нь шийдвэрлэж, уг хэрэгт хариуцагчаар оролцсон миний зүгээс гаргасан засварын зардал гаргуулах тухай шаардлагын заримыг ханган шийдвэрлэсэн. Хэрэв нэхэмжлэгч нар түрээсийн төлбөртэй холбоотой маргаан байсан тохиолдолд уг хэрэгт хамт шийдвэрлэх боломжтой байсан. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4, 5, 6 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. 1998.10.20-ны өдөр ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******,, хаягт байрлах 63 м.кв талбайтай, 4 өрөө сууцыг хувьчилж Л., А., А.******* нарт өмчлөх эрхийн 0070796 дугаар гэрчилгээг олгосон, /хх 10-11 тал/

4.2.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03170 дугаар шийдвэрээр ******* дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны орон сууцыг Л.гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, тус байранд хийсэн засварын зардал гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч А., Д.******* нараас 14,227,150 төгрөгийг гаргуулж, Л.д олгож шийдвэрлэж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, (хх 5-9 тал)

4.3 2018.08.09-ний өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03170 дугаар шийдвэрт 772 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн, /хх 103-104 тал/

4.4 2018.08.15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 18280860 дугаар тогтоолоор ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03170 дугаар шийдвэр, 772 дугаар гүйцэтгэх хуудсыг хянаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд үндэслэн төлбөр төлөгч Л.д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. /хх 109 тал/

4.5 2018.01.09-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 19/31 дүгээр тогтоолоор төлбөр төлөгч Л.гийн бүртгэлийн 18280860 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон. /хх 123 тал/

4.6 2019.12.20-ны өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02820 дугаар шийдвэрээр Д.*******ын нэхэмжлэлтэй Л.д холбогдох үнэдслэлгүй хөрөнгөжсөн гал тогтооны тавилгын үнэ 2 128 000 төгрөг, тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүйгээс улмаас олох байсан орлого 4 500 000 төгрөг, засварын зардал 6 545 018 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Л.гээс 2 128 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 045 018 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, /хх 142-143 тал/

4.7 2023.01.17-ны өдрийн ХХК-ийн 26 дугаар тогтоолоор ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******, ш-, хаягт байрлах 63 м.кв талбайтай, 2009 онд батлагдсан орон сууцны талбай тооцох MNS6058:2009 аргачлалын дагуу хэмжихэд 107 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 2013 оны 8 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн үнийн дүнг нийт 70 450 000 төгрөг болохыг тодорхойлсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 12 тал/

5. Зохигч маргаан бүхий орон сууц 2013 оны 8 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд хариуцагчийн эзэмшил ашиглалтад байсан үйл баримтад маргаагүй, харин ийнхүү эзэзмшиж ашиглаж байсан хугацааны төлбөрийг төлөх үндэслэлтэй эсэх, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд маргаантай.

6. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 491 дүгээр зүйлийн 491.1, 491.1.1-д үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар тус тус заажээ.

Хэргийн баримтаар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03170 дугаар шийдвэрээр А., Д.******* нараас Л.д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 18 833 267 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг харуицагч хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэгч нараас 14 227 150 төгрөг гаргуулан харуицид олгохоор сөрөг нэхэмжлэлийн заримыг ханган шийдвэрлэсэн, 2019.12.20-ны өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02820 дугаар шийдвэрээр Д.*******ын нэхэмжлэлтэй Л.д холбогдох үнэдслэлгүй хөрөнгөжсөн гал тогтооны тавилгын үнэ 2 128 000 төгрөг, тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүйгээс улмаас олох байсан орлого 4 500 000 төгрөг, засварын зардал 6 545 018 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Л.гээс 2 128 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 045 018 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн, 2018.12.07-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаагаар хариуцагч Л.гийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлсөн болох нь тогтоогдсон.

Түүнчлэн, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03170 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт ... Л. нь 1,2 жилийн дараа шинэ байранд орно, тэр болтол түр амьдрах байр хэрэгтэй гэж гуйсны дагуу дээрх орон сууцандаа өөрийн ээж тай зөвшилцөж оруулсан юм гэж дурдсан байна.

Дээрхээс үзэхэд хариуцагч нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дээрх зохицуулалтад заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцааны үндсэн дээр эзэмших эрхийг олж авсан гэж үзэхээр байх ба Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.2-т тухайн эд хөрөнгө өөрт нь зайлшгүй шаардлагатай болсон тохиолдолд эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч нар хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ дуусгавар болжээ.

Иймд нэхэмжлэгч нар 2013 оны 8 дугаар сараас 2017.12.11-ний өдөр хүртэлх хугацааны орон сууцыг эзэмшиж ашигласан төлбөрийг шаардах эрхгүй, харин шүүхийн шийдвэр гарсан 2017.12.11-ний өдрөөс орон сууцыг чөлөөлсөн 2018.12.07-ны өдөр хүртэл хугацааны төлбөрийг шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Тодруулбал, талуудын хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг шалгах үндэслэл болох ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан.

Нэхэмжлэгч нарын шаардах эрхийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасанд нийцүүлэн 2019.12.20-ны өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02820 дугаар шийдвэр гарсан хугацаанаас хойш тоолвол шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.07.17-ны өдөр хүртэл тоолвол шаардах эрхээ хэрэгжүүлэх 3 жилийн хугацаа хэтэрсэн байх ба үүрэг гүйцэтгэгч мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар татгалзах эрхтэй.

7. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

Хэргийн баримтаар 2019.12.20-ны өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02820 дугаар шийдвэрээр Д.*******ын нэхэмжлэлтэй Л.д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн гал тогооны тавилгын үнэ 2 128 000 төгрөг, тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүйгээс улмаас олох байсан орлого 4 500 000 төгрөг, засварын зардал 6 545 018 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Л.гээс 2 128 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 045 018 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1.1-д заасанд хамаарна гэж тайлбарлах хэдий ч ижил нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөр хууль зүйн үндэслэлээр шүүхэд гаргасныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.4-т заасанд нийцэхгүй.

8. Иймд нэхэмжлэгч нарын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгчийн олох байсан орлого буюу хохирол шаардсан агуулгатэй нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан ******* овогт ын /РД:/, ******* овогт гийн /РД:/ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /РД:*******/, ******* овогт ийн /УП91071817/ нарын үндэслэлгүй хөрөнгөжсөн 70 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Л.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ