Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 205/МА2021/00009

 

 

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 205/МА2021/00009

 

 

Б.*******, Б.*******,

Б.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар баг Жаргалант багийн *******гийн хэсэг ******* тоотод оршин суух овгийн *******ийн ******* /РД:/,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 5 дугаар баг багийн тоотод оршин суух овгийн *******ийн ******* /РД:/,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг тоотод оршин суух овгийн *******ийн ******* /РД:/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг   тоотод оршин суух овгийн гийн ******* /РД:/,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын 5 дугаар баг барилгачдын тоотод оршин суух Сартуул овгийн ын ******* /РД:/,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлалтай ны Завхан салбар,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг 8 дугаар байр тоотод оршин суух а овгийн /РД:/ нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч Б.*******, Б.*******, хариуцагч Х.*******, П.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.аа, Г. нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Улиастай сумын баг Найрамдлын хэсэг тоотод байршилтай 72 мкв талбайтай хоёр өрөө хувийн хашаа байшинг барьцаалсан ны Завхан салбар, Х.*******, П.******* нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх баримтад зурагдсан гарын үсгүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай

Нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б.*******, Б.******* бид гурав Завхан аймгийн Улиастай сумын багийн Найрамдлын хэсгийн 2-р гудамжны 38 тоот 72 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч ... гэтэл 2020 оны 8 дугаар сард бидний өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг ны зээлийн барьцаанд тавьсныг мэдсэн. Хэзээ хэн анд зээлийн барьцаанд тавьсан тухай асуудал гарч гэрт маргаан үүссэн ... 2018 оны намар аавын дүү буюу авга эгчийн хүүхэд болох Л., түүний эхнэр Д.гийн хамт манайд ирж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өгөөч наас зээл авах гэсэн чинь барьцаа хүрэхгүй байна, наас барьцаа хөрөнгөө нэмээдэх гээд байна гэж хэлээд аав ээжээс манай үл хөдлөхийн гэрчилгээг аваад явсан байсан ... хэд хоногийн дараа наас аав ээж хоёрыг дуудаад гарын үсэг зуруулсан гэсэн ... хууль ёсны өмчлөгч болох бидний зөвшөөрөлгүй манай гэрийг Л., Д. нар ны барьцаанд тавьсан байсан .... Ийм бүдүүлэг байдлаар луйвардаж бидний гэр орныг хууль бусаар худалдахыг бид зөвшөөрөхгүй тул өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан ... мөн манай аав ээж бид хоёр нотариат дээр огт очоогүй, Д., Л. нарт үл хөдлөхийн гэрчилгээгээ өгч явуулсан ... тэгээд ан дээр очиж өөр өөрийн нэрээ хэд хэдэн удаа цаасан дээр бичсэн ... өөр бусад асуудлыг бид 2 мэдэхгүй гэж хэлсэн учир нотариатын үйлдлийг бас хуурамч юм байна гэж үзээд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ... гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... би 2018 оны 10 сард Улаанбаатар хотод сурч байсан, энэ үед Завхан аймагт байгаагүй, бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ны зээлийн барьцаанд тавьсан гэдгийг мэдээгүй ... 2020 оны 8 сард эгч Б.******* манай хашаа байшинг шүүхийн шийдвэрийн дагуу хураах гэж байна гэж утсаар залгасан ... манай ээж аав хоёр бидэнд хэлэхгүйгээр бидний хашаа байшинг ны барьцаанд тавих гэрээн дээр гарын үсэг зурсан байсан ... харин бид зөвлөлдөж ны зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй ... ийм зүйл болсон гэдгийг ч мэдээгүй ... тийм учраас тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, мөн бидний өмчлөлийн хашаа байшинг ны зээлийн барьцаанаас суллаж өгнө үү гэж шүүхэд хандсан ... гэхдээ бидний маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийн барьцааны хамтран өмчлөгчийн зөвшөөрөл гэх зүйлд нэхэмжлэгч бид гарын үсэг зураагүй. Нотариатын гэрчилгээг шүүх хууль ёсны бус гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан учраас тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж өмнөх шийдвэр гаргасан байх ... Иргэний хулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бол уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл /талууд хүсвэл гэдэг үгийг анхаарах хэрэгтэй/, шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ ... хамгийн гол нь дээрх хэлцлийг талууд хүсэхгүй байгаа учраас шүүхэд маргаан үүсгэж байгаа. Тийм учраас нотариатын баталсан хамтран өмчлөгчийн зөвшөөрөл гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү ... гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... бид гурав бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ны барьцаанд тавьсныг мэдээгүй байсан ... саяхан шүүхийн шийдвэрээс үл хөдлөх хөрөнгийг хураах мэдэгдэл ирэхэд мэдсэн ... тийм учраас би 2 эгчтэйгээ хамт өөрсдийн өмчлөлийн эрхтэй үл хөдлөх хөрөнгөө ны зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөс хасуулахаар шүүхэд хандсан... гэжээ.

Хариуцагч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Л. барьцаа хөрөнгө дутаад байна, та хашаа байшингаа өгөөч гэхээр нь би болох юм уу гэхэд бид нар хөөцөлдөнө гэсэн ... нэг өдөр наас залгаад эхнэр бид хоёрыг ирээд гарын үсэг зураадах гэж хэлэхээр нь би гарын үсгээ зурсан ... би бичиг үсэг мэдэхгүй учраас Л., Д. нарыг манай үл хөдлөх хөрөнгийг хэдэн төгрөгийн барьцаанд тавьсан гэдгийг мэдээгүй ... манай гэр бүлийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ны барьцаанаас чөлөөлүүлэх боломж байдаг болов уу гэсэн зүйл бодогдож байна ... би нотариат дээр очиж гарын үсэг зураагүй ... хүүхдүүддээ хэлэлгүй ийм үйлдэл хийсэн нь буруу байсан байна ... гэжээ.

Хариуцагч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Л., Д. нар бүх зүйл болсон бүрдсэн, та хоёр ирээд гарын үсэг зураадах гэхээр нь би дээр очиж гарын үсэг зурсан, түүнээс биш нотариат дээр очиж гарын үсэг зураагүй ... гэжээ.

Хариуцагч ны Завхан салбарыг төлөөлж Б.аа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... маргаан бүхий барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал энэ асуудлаар шүүхэд маргаан үүсэж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх байдлаар ны барьцааны эрх ноцтой зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

Хариуцагч ны Завхан салбарыг төлөөлж Г. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2018 оны 10 сарын 25-ны өдрийн хамтран өмчлөгчийн зөвшөөрлөөр гээд нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл дээр үндэслээд иргэн Х.*******, П.******* нартай барьцааны гэрээ байгуулж гарын үсэг зуруулж Л., Д. нарт зээл олгосон ... тай байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 108 дугаар 108.4-т Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу хамтран өмчлөгч дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийг барьцаалахдаа барьцааны зүйлийн өмчлөгч болох этгээдээс зөвшөөрлийг бичгээр авна гэж заасны дагуу нь Завхан аймгийн тойргийн нотариатч Л.ын гэрчилсэн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэсэн баримтыг үндэслэн барьцааны гэрээнд барьцаалсан буюу хамтран өмчлөгч болох Б.*******, Б.*******, Б.******* нарын зөвшөөрлийг хууль заасны дагуу авсан ... иймд барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-т зааснаар Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар барьцаалсан учир барьцаа хөрөнгөөс үүргийг гүйцэтгэл хангуулахаар хөрөнгийн өмчлөгч нараас шаардах эрхтэй ... тухайн барьцааны гэрээн дээр 2018 оны 10 сарын 26-ны өдөр тай байгуулсан барьцааны гэрээн дээр хариуцагч Х.*******, П.******* нар өөрийн гарын үсгээ зурсан учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна .... барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн төлбөрийг зээлдэгчээс гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 12 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар төлөхөө хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамж гарсан ... шүүгчийн захирамж нь болон зээлдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, тус гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгөтэй холбоотой барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж шүүхийн шийдвэр хууль ёсны хүчин төгөлдөр болсон ... зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас ны зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шийдвэр гүйцэтгүүлэхээр хүсэлт өгсөн учраас одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тийм учраас ны барьцааны эрх ноцтой зөрчигдөж байгааг харгалзан үзэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

Хариуцагч Л. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч нар барьцаанд тавигдсан өөрсдийн хамтран өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна ... би хамтран өмчлөгч нарын зөвшөөрлөөр баталж өгсөн ... хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг баталсан гэж үзэж шүүх миний баталж өгсөн хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг хүчингүйд тооцож болох юм ... хэрвээ хүчингүйд тооцох юм бол Иргэний хуулийн нэгэн заалтыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтаар хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг хүчин төгөлдөр хэлцэл тооцож болно ... гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай шийдвэрээр

1.  Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т тус тус зааснаар Завхан аймгийн тойргийн нотариатч Л.ын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.*******, Б.*******, Б.******* нараас Х.*******эд олгосон Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож,

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 10 дугаар зүйлийн 10.1-т тус тус зааснаар Х.*******, П.******* нарын ны Завхан салбартай:

- Завхан аймгийн Улиастай сумын баг Найрамдлын хэсэг тоот хаягт байршилтай, хоёр өрөө 72мкв талбайтай, гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай хувийн хашаа, байшин,

- Завхан аймгийн Улиастай сумын баг найрамдлын хэсэг тоотод байршилтай, 900мкв талбайтай, гэрчилгээний дугаартай,  улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар зэргийг барьцаалан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан № дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж,

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******, Б.*******, Б.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******, П.*******, Л., ны Завхан салбараас нийт 303.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, Б.*******, Б.******* нарт олгож,

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.аагийн давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагч ны Завхан салбарын зүгээс хүлээн авч танилцаад тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга, үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тухайд:

1.1 ... анхан шатны шүүх нь гэр бүлийн гишүүн нарын хоорондын харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг гуравдагч этгээд тай холбогдуулан гаргасан шаардлагын эрх зүйн үндэслэл болгон хэрэглэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн дээрх зөвлөмжид нийцэхгүй байхаас гадна анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

1.2. нь Завхан аймгийн тойргийн нотариатч Л.ын гэрчилсэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэсэн баримтыг үндэслэн барьцааны гэрээг байгуулсан буюу хамтран өмчлөгчид болох Б.*******, Б.*******, Б.******* нарын зөвшөөрлийг хуульд заасны дагуу авсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар нотлогддог...зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эд хөрөнгийг буцааж өгөх буюу барьцаанаас чөлөөлөхөөс татгалзах эрхтэй байна...

1.3. ...анхан шатны шүүх нь ыг хуульд заасны дагуу барьцааны гэрээ байгуулсан, үүсээд байгаа асуудлын хувьд ыг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хөрөнгийг барьцаанаас чөлөөлж ны барьцааны эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна...

1.4. ...хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг буюу эд хөрөнгийг барьцаалах зөвшөөрлийг нотариатч болгосон бөгөөд талуудын хооронд үүссэн маргаан нь нотариатын үйлдэлтэй холбоотой байна.

Хэрэв нотариатч хууль бус үйлдэл хийж хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэсэн баримтыг гэрчилж, барьцаалуулагч нарт олгоогүй бол талуудын хооронд барьцааны гэрээгээр тухайн эд хөрөнгө барьцаалагдахгүй бөгөөд энэхүү маргаан үүсэх үндэслэл байсан...барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч нар нь өөрт учирсан хохирлоо хууль бус үйлдлийг гэрчилсэн нотариатчаас шаардах эрх нь нээлттэй байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.аа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

ны хувьд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай шийдвэрийг үндэслэлгүй хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд: Анхан шатны шүүх тай байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсгийг үндэслэл болгоод шийдвэртээ өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын үл хөдлөх эх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хэн нэг нь бусад өмчлөгчийнхөө зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг бусдад барьцаалах, шилжүүлэх захиран зарцуулах эрхгүй юм гэж дурджээ. Гэтэл Монгол улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал 03 дугаартай зөвлөмжид Иргэний хуулийн дээрх эрх зүйн хэм хэмжээ нь гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг тул тухайн зохицуулалтыг гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй юм. Шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн эсэхээс үл хамааран эрх нь зөрчигдсөн гэрлэгч, гэр бүлийн гишүүн нь Иргэний хуулийн 128.4-т зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж дурджээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь гэр бүлийн гишүүн нарын хоорондын харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг гуравдагч этгээд анд холбогдуулан гаргасан шаардлагын эрх зүйн үндэслэл болгон хэрэглэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн дээрх зөвлөмжид нийцэхгүй байхаас гадна анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тойргийн нотариатч Л.ын гэрчилсэн хууль ёсны бичиг баримтыг ны хувьд үндэслэл нь үнэн зөв хийгдсэн эсэх дээр шүүх боломжгүй. Тухайн үед нь хуулийн хүрээнд харилцагчаас бичгээр шаардсан материалыг бүрдүүлэхэд нийт 5 хүний өмчлөгчийн тухайн үл хөдлөх хөрөнгө, газрыг хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг тойргийн нотариатчаар хийлгэж баталгаажуулж ирээд. Хамтран өмчлөгч болох Х.*******, П.******* нар нь зээлийн гэрээний барьцааны гэрээн дээр өөрийн биеэр ирж гарын үсэг зурж хүлээн зөвшөөрснөөр энэхүү барьцааны гэрээ нь үүссэн байгаа. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр наас байгуулсан барьцааны гэрээ нь хууль ёсны хүрээнд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ тул анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу тухайн барьцааны гэрээг хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г. давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Тойргийн нотариатч Л. нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоод хууль ёсны хамтран өмчлөх зөвшөөрөл дээр гэрчилсэн нэхэмжлэгч Б.*******, Б.*******, Б.******* нар байхгүй байсан талаар нотолсон байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр нотариатчийн үйлдэл нь хууль бус байсан тухай шүүгчийн захирамж дээр заасан байгаа. Гэсэн хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээд болох тай байгуулсан барьцаасны гэрээг хүчин төгөлдөр бус болгоод барьцаа хөрөнгийг чөлөөлөх шийдвэр гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь өөрийнхөө гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч Б.*******, Б.*******, Б.******* нар нь дээрх өөрт учирсан хохирлыг нотариатч Л.аас нэхэмжлэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Х.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. наас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хариуцагч П.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хариуцагч П.*******гийн өмгөөлөгч Д.а давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Х.******* нь төрийн албан ёсны хэл бичгийг уншиж бичиж чаддаггүй учраас өмгөөлөгч энэ ажиллагаанд оролцсон. Ажиллагааны явцад гэдэг хүнд гэрчилгээгээ өгч явуулснаа хүлээн зөвшөөрдөг, нэг баримт бичиг дээр гарын үсэг зурсан юун дээр гарын үсэг зурснаа мэддэггүй, надад уншиж танилцуулж өгөөгүй гэж тайлбарладаг. ны гомдлын хувьд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжөөр тайлбарлаагүй юм. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан хэсгийг буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүд маргавал хэрхэн яаж зохицуулах юм бэ? гэдгийг л тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар юм. Тэгэхээр Иргэний хуулийн 128 дугаар зүйл дээр энэ зөвлөмжийг хэрэглээд байгаа нь хуулийг буруу дүгнэж тайлбарлаж байгаа байдал харагдаж байна. Иргэний хуулийн 154.6-д зааснаар шударга эзэмшигч юм иймд энэ хуулийн 94.6-д зааснаар өөрийн шаардлагаа хангагдах хүртлээ эд хөрөнгийг буцааж өгөхөөс татгалзах эрхтэй юм гэж тайлбарлаад байна. Иргэний хуулийн 154.6 дугаар заалт нь Х.******* гэдэг хүний тухайд хамааралгүй байгаад байна. Яагаад гэвэл тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь барьцаалах үйл явц байгаа юм. Гэтэл Х.*******ийн хувьд тухайн хөрөнгийн өмчлөгч барьцаалах эрхтэй этгээд. Шүүгч Иргэний хуулийн 154.6 дугаар заалт дээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 1.6-д зааснаар барьцааны эрхийг дуусгавар болгосон зүйл заалт байдаг. Тэгэхээр барьцааны эрх үүсээгүй байхад барьцааны эрх дуусгавар болгоод байна гэж тайлбарлаад байна гэж ойлгож байна. Тэгэхээр барьцааны эрх гэрээ байгуулсан өдрөөр буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр барьцааны эрх үүссэн байна. Харин барьцааны эрх үүссэн гэрээний эрх нь хангагдаагүй байх явцад барьцааны эрх үүсгээд байгаа баримт бичиг буюу хэлцэл гэрээнд хуульд нийцсэн юм уу? гэдгийг хянаад гомдол гаргаж хуульд нийцээгүй зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй байна гэдэг үндэслэлээр хэлцлийг буюу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 1.6-д зааснаар барьцааны эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж байна. Хэрвээ гэр бүлийн бусад гишүүд болох нэхэмжлэгч нар нь хохирол учирсан гэж үзэх юм бол Нотариатын тухай хуульд заасны дагуу нотариатчаас хууль бус буруу үйлдэл хийсэн гэж үзвэл шаардлагаа хангуулах эрхтэй гэж бичсэн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

ны гаргасан гомдлын 1 дүгээр хэсэгт заасан үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал 03 дугаартай зөвлөмжид нийцээгүй гэж үзсэн байна. Шүүгч аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн зөвлөмж тайлбарыг биш зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гаргадаг байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн хүчин чадлын хувьд ч Улсын дээд шүүхийн тайлбар нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүчин чадлын хувьд доогуур гэж үзэж байна. ны гаргасан гомдолд иш татаж оруулсан Улсын дээд шүүхийн зөвлөмжид Иргэний хуулийн дээрх эрх зүйн хэм хэмжээ нь гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг тул тухайн зохицуулалтыг гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй гэж заасан байгаа. Тэгвэл дээрх эрх зүйн хэм хэмжээ гэж яг алийг нь хэлээд байгааг 03 дугаартай зөвлөмжөөс харахаар Иргэний хуулийн 126.4-т заасан гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэсэн зүйл заалттай холбогдуулж тайлбарласан байгаа. Шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн эсэхээс үл хамааран эрх нь зөрчигдсөн гэрлэгч, гэр бүлийн гишүүн нь Иргэний хуулийн 128.4-т зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж гомдолдоо дурдсан байна. Иргэний хуулийн 128.4-т зааснаар манай маргаан нь энэ зүйл заалттай ямар ч хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд асарсан этгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэр нь бичигдээгүй болов ч тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй байсан этгээдийн хувьд яригдах зүйл заалт байгаа. Манай хувьд бүгд тэр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй этгээдүүдийн нэр нь дурдагдсан байсан. Бусад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тухайн гэрээ хэлцлийг байгуулсан байсан учраас манай маргаанд Иргэний хуулийн 128.4 дүгээр заалт хамааралгүй гэж үзэж байна. нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хамтран эзэмшигч нарын зөвшөөрөл гэх баримтыг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан учраас Иргэний хуулийн 154.6-д зааснаар шударга эзэмшигч гэж өөрсдийгөө үзэж байгаа. Иргэний хуулийн 154.6 дэх хэсэгт Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд энэ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч этгээд биш зөвхөн эзэмшиж байгаа этгээдийг хэлдэг. Манай аав болон бид нарын хувьд тухайн эд хөрөнгийг эзэмшигч биш өмчлөгч этгээдүүд байгаа. Мөн барьцаалах эрхгүй биш барьцаалах эрхтэй этгээд байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 154.6 дахь заалт нь зөвхөн эзэмшигчид холбогдуулан гаргасан хуулийн зүйл заалт биш юм. Тийм учраас анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагч ны Завхан салбар нь нотариатын үйлдэл хийх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нотариатч Л.ын хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус үйлдэл болохыг мэдэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа ны Завхан салбар Х.*******, П.******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулахдаа гэрээний нэг тал болох Х.******* үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.*******, Б.*******, Б.******* нарын зөвшөөрөлгүй хууль бус хамтран өмчлөгч нарын гарын үсгийг үндэслэн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 1.6-д хуульд заасан бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болохоор заасан байх тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж хоорондоо зөрчилтэй, логик уялдаа холбоогүй дүгнэлтүүдийг хийсэн байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй байна гэж гомдолдоо дурдсан байна. Хууль бус нотариатын үйлдлийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Түүнтэй адилхан нэхэмжлэгч Б.*******, Б.*******, Б.******* бид хэд ч мөн адил мэдээгүй байгаа. Энэ мэдээгүй үйлдлээрээ анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дугаар зүйлд заасан хууль зөрчиж зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учраас тай хийсэн энэхүү гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Харин Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Иймд наас барьцаалсан эд хөрөнгийг миний аав болох Х.******* болон нэхэмжлэгч бид хэд наас бүрэн шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.*******, Б., Б.******* нар нь хариуцагч Л.д холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, мөн хариуцагч ны Завхан салбар, хариуцагч Х.*******, П.******* нарт холбогдох 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан № дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Х.*******, П.******* нар нь ны Завхан салбартай 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулж Завхан аймгийн Улиастай сумын баг, Найрамдлын хэсэг тоот хаягт байршилтай, хоёр өрөө 72 мкв талбайтай, гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай хувийн хашаа, байшин, Завхан аймгийн Улиастай сумын баг, Найрамдлын хэсэг тоотод байршилтай, 900 мкв талбайтай, гэрчилгээний дугаартай,  улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг тус тус барьцаанд тавьсан болох нь тогтоогджээ.

Барьцаанд тавьсан Завхан аймгийн Улиастай сумын баг, Найрамдлын хэсэг тоот хаягт байршилтай, хоёр өрөө 72 мкв талбайтай хувийн хашаа, байшингийн өмчлөгч нь Х.*******, П.*******, Б.*******, Б.*******, Б.******* нар болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.*******, Б.*******, Б.******* нар нь өмчлөлийн эд хөрөнгөө эцэг Х.*******, эх ******* нар нь бусдын зээлийн барьцаанд тавьж, ны Завхан салбартай барьцааны гэрээ хийсэн болохыг мэдээгүй, гэрээ хийхдээ өмчлөгч нарын зөвшөөрлийг аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, нотариатч Л. нь хамтран өмчлөгч Б.*******, Б.*******, Б.******* нарыг өөрийн биеэр байлцуулж барьцааны гэрээний эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж тэдний зөвшөөрлийг тодруулаагүй байна.

Нотариатчийн дээрх үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн тул Нотариатын үйлдлийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т ...барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Х.*******, П.******* нар нь хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр бусдын зээлийн барьцаанд амьдарч буй хашаа байшин, газрыг барьцаалж, Завхан аймаг дахь тай барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт ...тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцааны эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заажээ.

Энэ зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь барьцааны зүйлийг бусад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй тохиолдолд түүнийг шударга эзэмшигч гэж үзэхээр байна.

Гэтэл нь барьцааны зүйлийг Х.*******, П.*******, Б.*******, Б.*******, Б.******* нар нь хамтран өмчилдөг болохыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон бусад баримтуудад тулгуурлан мэдсэн байх боломжтой бөгөөд бусад өмчлөгчийн зөвшөөрсөн эсэхийг тэднээс тодруулалгүйгээр барьцааны гэрээг зөвхөн өмчлөгч Х.*******, П.******* нартай байгуулсан нь дээрх хуулийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар бичсэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн боловч барьцааны гэрээг дуусгавар болгох талаар хууль зүйн зохицуулалт болох Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсгийг давхар тайлбарлаж хэрэглэсэн нь маргааны үйл баримтад нийцээгүй, гаргасан шийдэлтэй зөрчил бүхий дүгнэлт гэж үзэхээр байна. Энэ талаарх хариуцагч байгууллагын давж заалдах гомдол үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсгийг үндэслэх хэсэгт хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ