Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 10

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тарвагачин овогт Эрдэнэсувдын Бат-Өлзийд холбогдох эрүүгийн 1710007670203 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногооны тайлбайн 5-15а тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Э.Б /РД:ИФ86111013/,

Холбогдсон хэргийн талаар   

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” хотхоны 121 тоотод иргэн П.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Бгөөс: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч П.Б: “...2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө нөхрийн ах Б-гийн гэрт архи, пиво ууцгаасан, жаахан халж согтоод сахиусын талаар ярьж маргалдсан. Тэгээд нөхрийн ах намайг өөлөөд байхаар нь  дургуй хүрээд хэдэн үг хэлчихсэн, тэрнээс болж манай нөхөр ахыгаа өмөөрч намайг зодсон. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Э.Б: “...Б уурлаад бид нар удам угсаагаа дуудалцаж муудалцсан, манай дүү Бат-Өлзий намайг өмөөрч, эхнэрээ заамдаж, толгой руу нь гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б: “...Юунаас ч болсон юм мэдэхгүй, аав Бурмаа эгч хоёр маргалдсан, Б ах манай ахтай хэрэлдэж маргалдлаа гээд Бурмаа эгчийг загнаад барьж аваад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №12761 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Э.Б: “...эхнэр мөчөөгөө өгөхгүй Бат-Амгалан ахын урдаас хэрэлдээд хэл амаар  доромжлоод байсан учраас би тэсэхгүй түүнийг гараараа цохиод авсан, би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаяг, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

          Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” хотхоны 121 тоотод иргэн П.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,  хохирогч П.Бгийн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Э.Бгийн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Бын мэдүүлэг /хх-20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №12761 дугаартай

  1. П.Бгийн биед баруун зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн сарвууны ард цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 24 дүгээр хуудас/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Э.Бг хохирогч П.Бгийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Э.Бг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч П.Б нь гэмтлийн улмаас учруулсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-ийн 10-11 дүгээр хуудас/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

         Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдаж байна.