Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 0387

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Г.Номин

улсын яллагч:  Б.Ганбулган

шүүгдэгч: Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Боржгин  овогт Ж Д  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806008620320 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б  овогт Ж Д,  19  оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Ц суманд  төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн  бус  дунд   боловсролтой, жолооч  мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, эрхэлсэн ажилгүй,   ам бүл 6,  эхнэр, хүүхэд, хүргэн нарын  хамт Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо  хэсгийн Улиастайн 148  тоотод   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЗЮ51010910,

       

Холбогдсон хэргийн талаар:

         Ж.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо  хэсгийн Улиастайн  тоотод гэртээ өөрийн баз хүргэн болох Б.Ц хэл амаар доромжиллоо гэж маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч   Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би хүргэн Ц оройны 22.00 цагийн үед хөзөр тоглож байгаад муудалцаад нүд рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Намайг хэл амаар доромжлоод байсан юм. Одоо хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн гэв.  

           Шүүгдэгч  Ж.Д   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Б.Ц нь манай баз хүргэн юм. 2018 оны 1 дүгээр сарын 14-ны орой манай гэрт бид нар хөзөр тоглож байгаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр намайг муу  жиргооны хүү юу юм бэ чи гээд элдвээр доромжлоод байхаар нь би тухайн үедээ архи уусан байсан болохоор нүүрлүү нь нэг л удаа цохьсон. Тэгэхэд түүний нүүрнээс нь цус гарч нүд нь хавдсан байсан. Би тухайн үед хөл нүцгэн байсан болохоор нүүр лүү нь өшиглөсөн байх. Би нэг их архи уугаагүй байсан гэжээ. /10/                

          Хохирогч   Б.Ц мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд орших  Шар дэлгүүр нь манай эхнэрийн дүү С юм. Түүний нөхөр Д бид хоёр 2018 оны 1 дүгээр сарын 14-ны шөнө 23.00 цагийн орчимд тэдний гэрт хөзөр тоглож байгаад нэг хөзөр барьсан байхаар нь би өө чи дордохын 7 бариад л хожигдсон юм байна ш дээ гэж хэлэхэд тэр долоо байна уу чи хүн доромжиллоо гэж хэлээд миний баруун нүд рүү гараараа цохьсон. Тэгээд намайг газар унахад толгой руу 3-4 удаа өшиглөсөн. Манай эхнэр Э, хадам ээж Ц, Д эхнэр С, өөр нэг оюутан охин байсан. Тэд нар энэ талаар мэдэж байгаа. Би зодуулчихаад босож ч чадаагүй байж байтал хамарнаас цус сад гарсан. Би түүнд үг ч хэлээгүй. Бид хоёр 1980 оны дундуур л хадмындаа очиж танилцаж байсан юм. Одоогоос нэг жилийн өмнө мөн айлд хөзөр тоглож байгаад Ж Д гэж хэлтэл чи миний эцгийг доромжиллоо гээд толгой руу цохиж байсан юм. Энэ асуудлыг би шалгуулж байгаагүй. Энэ хэргийн улмаас миний баруун нүд юм үзэхийн аргагүй хавдартай болж, мөн толгой битүү хавдсан, цээжин талдаа хантаж ч чадахгүй  байна. Намайг газар унасан байхад 3-4 удаа өшиглөсөн. Ер нь Д намайг их заналхийлдэг юм гэжээ. /хх-н 3-7/   

         Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллгааны үед мэдүүлэхдээ:Ц нь манай эгч Э нөхөр нь байгаа юм. 2018 оны 1 дүгээр сарын 14-ны орой манай гэрт нөхөр Дорж, эгч Э, түүний нөхөр Ц, ээж Ц, манай зээ Б, нар хөзөр тоглож байтал Ц Д хандаад Ж Д дордохын 7 бариад хожигдчихлоо гэж хэлэхэд нь Д уурлаад босож ирээд Ц нүүр лүү нэг цохиод авсан. Тэгснээ дахиад нэг цохисон. Ц тэр үед газар унасан тэгэхэд гэдэс хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Д тэр үед хөл нүцгэн байсан. Бид нар салгаж болиулсан. Тэр хоёр хөзөр тоглож байхдаа 0.5 литрийн 1 шил архи уусан. Тэд өмнө нь зөндөө л хэрэлдэж маргалддаг байсан. Ц хамарнаас цус гарсан байхыг цэвэрлээд унтуулсан. Маргааш нь нүд нь хавдсан байсан. Тэгэхэд Ц та нарыг шүүхэд өгнө гээд гарсан гэжээ.  / хх-н 8-9/

                Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 12/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1527 тоот шинжилгээ  Дүгнэлтэд:

            1.Б.Ц биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 14/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 15-16/

           Ж.Д хувийн баталгаа гаргах таслан сэригийлэр арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 29-30/

           Ж.Д  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-28/

    Ж.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 20/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт /хх-н 19/ зэрэг болно.          

          Ж.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  дугаар хороо 3а хэсгийн Улиастайн  тоотод гэртээ өөрийн баз хүргэн болох Б.Ц хөзөр тоглож байгаад хэл амаар доромжиллоо гэж маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Б.Ц биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1527 тоот шинжилгээний дүгнэлт  /хх-ийн 14/

         Хохирогч  Б.Ц мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн …би өө чи дордохын 7 бариад л хожигдсон юм байна ш дээ гэж хэлэхэд тэр долоо байна уу чи хүн доромжиллоо гэж хэлээд миний баруун нүд рүү гараараа цохьсон. Тэгээд намайг газар унахад толгой руу 3-4 удаа өшиглөсөн. Энэ хэргийн улмаас миний баруун нүд юм үзэхийн аргагүй хавдартай болж, мөн толгой битүү хавдсан, цээжин талдаа хантаж ч чадахгүй  байна. Намайг газар унасан байхад 3-4 удаа өшиглөсөн. Ер нь Д намайг их заналхийлдэг юм гэсэн мэдүүлэг  /хх-н 3-7/   

           Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллгааны үед  өгсөн …. Ц Д хандаад Ж Д дордохын 7 бариад хожигдчихлоо гэж хэлэхэд нь Дорж уурлаад босож ирээд Ц нүүр лүү нэг цохиод авсан. Тэгснээ дахиад нэг цохисон. Ц тэр үед газар унасан тэгэхэд гэдэс хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Дорж тэр үед хөл нүцгэн байсан. Бид нар салгаж болиулсан гэсэн мэдүүлэг   / хх-н 8-9/

           Шүүгдэгч  Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн .. бид нар хөзөр тоглож байгаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр намайг муу  жиргооны хүү юу юм бэ чи гээд элдвээр доромжлоод байхаар нь би тухайн үедээ архи уусан байсан болохоор нүүрлүү нь нэг л удаа цохьсон. Тэгэхэд түүний нүүрнээс нь цус гарч нүд нь хавдсан байсан. Би тухайн үед хөл нүцгэн байсан болохоор нүүр лүү нь өшиглөсөн байх гэсэн мэдүүлэг  / хх-н 10/    зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

   Иймд Ж.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.           

          Хохирогч гаргасан хүсэлтэндээ /хх-н 22/ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Ж.Д  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж  тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржгин  овогт Ж Д  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар   Ж.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин  мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ж.Д нь торгох ялыг  2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр   төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан             Ж.Д нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5  Ж.Дорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Ж.Д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,   Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ж.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН