Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0324

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

улсын яллагч: Ч.Алтансүх

шүүгдэгч: О.О   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Галзад овогт О О  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806004390269 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт О О,  19  оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн  Х суманд  төрсөн,  настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 5,  эхнэр, 3 хүүхдийн  хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 97  тоотод   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЧК75040335,

       

Холбогдсон хэргийн талаар:

         О.О нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун түгээх станцын орчимд И.А эхнэртэй маргалдаж доромжиллоо гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй гэв.    

           Шүүгдэгч  О.О  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 15.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эхнэр Ц ажиллуулдаг бичиг хэргийн дэлгүүр дээр ирсэн. Тэгэхэд дэлгүүрийн үүдэнд нь нэг машин шахаад байрлуулчихсан хүн орж гарахад саадтай байдлаар үүд хаалгыг нь таглах шахуу тавьсан байсан. Би дэлгүүрлүүгээ ороод эхнэртэйгээ уулзахад манай эхнэр энэ цагаан машины жолооч залуу намайг гичий гэж хэлж доромжилчихоод явчихлаа гэж хэлэхээр нь эхнэрээ доромжлуулсандаа уур хүрээд яриад зогсож байтал өнөө машины жолооч хүрээд ирсэн. Би гарч очоод тэр залуугийн эрүү рүү нь түлхээд өнөө залууг татаад газар унагаасан.  Газар унасан мөртөө намайг тийрээд өшиглөсөн. Эхнэр намайг хажуунаас татсан. Тэгэхээр нь би холдоод явсан гэжээ. /хх-ийн 09/             

          Хохирогч  И.А  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Туул Жин Пангийн хажууд байрлах бичиг хэргийн дэлгүүрийн гадна өөрийн эзэмшлийн 36-93 УБХ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашинаа байрлуулаад цаашаа явсан чинь бичиг хэргийн дэлгүүрээс 1 эгч гарч ирээд хөөе малаа наад машинаа холдуул гэхээр нь би та яагаад хүнийг мал гэж дуудаад байгаа юм бэ, таныг хүн орж ирээд гичий нохойгоор чинь дуудвал та уурлана биз дээ гэж хэлчихээд цаашаагаа яваад өгсөн юм. Тэгээд Шунхлай засварын газар луу орчихоод юм асуучихаад засварчин дагуулаад машин дээрээ иртэл бичиг хэргийн дэлгүүрээс нэг эрэгтэй хүн гарч ирээд миний шанаа руу 1 удаа гараараа цохихоор нь би газар хажуугаараа унахад тэр хүн миний нуруу руу 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би урдаас нь жийгээд биеэ хамгаалж байх үед тэр залуугийн эхнэр болон нөгөө засварчин зогсоох гэж оролдоод салгасан. Тэр залуу наадхыг чинь алаад хаячихья гээд газраас чулуу авах гээд дайраад байсан. Би хол очиж зогсчихоод утсаа гаргаж ирээд цагдаа дуудсан. Намайг зодсон залуу дэлгүүрлүүгээ орчихсон. Тэр залуу намайг зодохдоо чи миний эхнэрийг гичий гэж дуудлаа гээд байсан. Би гичий гэж дуудаагүй, зүгээр гичий гэвэл ямар байна гэж хэлсэн. Тухайн үед миний биед эрүү ангайхад эвгүй болчихсон нуруу хөндүүртэй байсан гэжээ. /хх-н 18-22/    

          Гэрч  Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Шинэ сансар худалдааны төвийн хажуу талд буюу Шунхлай шатахуун түгээх станцын хажууд бичиг хэргийн дэлгүүр ажиллуулдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13-14 цагийн үед ажил дээрээ байж байхад манай дэлгүүрийн үүдэнд хаалга онгойх боломжгүй болтол нь машинаа хааж тавьж байхаар нь би цонхоороо наана чинь зогсож болохгүй гээд жолоочид нь хэлэхэд сонсоод хараад байсан хирнээ тоохгүй байхаар нь би дэлгүүрээс гараад чи яаж байгаа юм бэ ингэж зогсож болохгүй ш дээ дэлгүүрт хүн орохооргүй болчихлоо ш дээ  гэхэд тэр жолооч залуу юун сүртэй юм бэ нийтийн эзэмшлийн газар чиний газар юм уу, хаана тавих нь миний дур гэж их муухай чанга дуугаар хэлсэн. Би машин тавих зөндөө газар байсаар байтал чи заавал наанаа тавихгүй байж болдоггүй юм уу мангар юм уу гэж хэлчихээд дэлгүүртээ орчихсон. Тэгтэл ардаас тэр залуу орж ирээд хөөш гичий минь чамайг ингэж хэлэхээр яадгийн гээд чанга орилоод байсан. Би аймаар айгаад зүрх салгалаад юу ч хэлж чадаагүй. Тэр залуу гарч яваад албаар машинаа тэгж орхичихоод яваад өгсөн. Удалгүй манай нөхөр ирж таараад хүүш яагаад машин энд тавьчихсан юм бэ гэхээр нь болсон асуудлыг хэлсэн. Би маш их айчихсан байсан. Тэр үед нөгөө залуу ирж таараад манай нөхөр гараад тэр залууг заамдаад авах шиг болохоор нь айгаад гараад  тэр хоёрыг салгасан. Тухайн үед тэр хоёр газар уначихсан байсан би татаж босгосон. Тэр хоёр юу ярьж юу болсон талаар би мэдээгүй. Тэр залуу манай хажуугийн рестораныг ажиллуулдаг юм шиг байна лээ гэжээ.  /хх-н 33-35/

      Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 23/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 935 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

            1.И.А биед эрүү болон нуруунд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

            4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.  

хх-ийн 24/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н 25-26/

           О.О   эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-н 36-39/

    О.О иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 30 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 31/, зэрэг болно.          

           О.О нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шунхлай шатахуун түгээх станцын орчимд И.А дэлгүүр хааж машинаа тавьлаа гэж хэлэхэд өөдөөс нь эхнэртэй  нь маргалдаж гчиий гэж  доромжиллоо гэсэн шалтгаанаар түүнийг гараараа нэг удаа нүүр орчимд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд : 

          И.А биед эрүү болон нуруунд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 935 тоот шинжилгээний  дүгнэлтэд   /хх-ийн 24/

      И.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Туул Жин Пангийн хажууд байрлах бичиг хэргийн дэлгүүрийн гадна өөрийн эзэмшлийн 36-93 УБХ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашинаа байрлуулаад цаашаа явсан чинь бичиг хэргийн дэлгүүрээс 1 эгч гарч ирээд хөөе малаа наад машинаа холдуул гэхээр нь би та яагаад хүнийг мал гэж дуудаад байгаа юм бэ, таныг хүн орж ирээд гичий нохойгоор чинь дуудвал та уурлана биз дээ гэж хэлчихээд цаашаагаа яваад өгсөн юм. Тэгээд Шунхлай засварын газар луу орчихоод юм асуучихаад засварчин дагуулаад машин дээрээ иртэл бичиг хэргийн дэлгүүрээс нэг эрэгтэй хүн гарч ирээд миний шанаа руу 1 удаа гараараа цохихоор нь би газар хажуугаараа унахад тэр хүн миний нуруу руу 1 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг                 

         Гэрч  Э.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … манай дэлгүүрийн үүдэнд хаалга онгойх боломжгүй болтол нь машинаа хааж тавьж байхаар нь би цонхоороо наана чинь зогсож болохгүй гээд жолоочид нь хэлэхэд сонсоод хараад байсан хирнээ тоохгүй байхаар нь би дэлгүүрээс гараад чи яаж байгаа юм бэ ингэж зогсож болохгүй ш дээ дэлгүүрт хүн орохооргүй болчихлоо ш дээ  гэхэд тэр жолооч залуу юун сүртэй юм бэ нийтийн эзэмшлийн газар чиний газар юм уу, хаана тавих нь миний дур гэж их муухай чанга дуугаар хэлсэн. Би машин тавих зөндөө газар байсаар байтал чи заавал наанаа тавихгүй байж болдоггүй юм уу мангар юм уу гэж хэлчихээд дэлгүүртээ орчихсон. Тэгтэл ардаас тэр залуу орж ирээд хөөш гичий минь чамайг ингэж хэлэхээр яадгийн гээд чанга орилоод байсан. Би аймаар айгаад зүрх салгалаад юу ч хэлж чадаагүй. Тэр залуу гарч яваад албаар машинаа тэгж орхичихоод яваад өгсөн. Удалгүй манай нөхөр ирж таараад хүүш яагаад машин энд тавьчихсан юм бэ гэхээр нь болсон асуудлыг хэлсэн. Би маш их айчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх-н 33-35/

           Шүүгдэгч  О.О  мөрдөн шалгах ажиллагааны үед   өгсөн ....дэлгүүрийн үүдэнд нь нэг машин шахаад байрлуулчихсан хүн орж гарахад саадтай байдлаар үүд хаалгыг нь таглах шахуу тавьсан байсан. Би дэлгүүрлүүгээ ороод эхнэртэйгээ уулзахад манай эхнэр энэ цагаан машины жолооч залуу намайг гичий гэж хэлж доромжилчихоод явчихлаа гэж хэлэхээр нь эхнэрээ доромжлуулсандаа уур хүрээд яриад зогсож байтал өнөө машины жолооч хүрээд ирсэн. Би гарч очоод тэр залуугийн эрүү рүү нь түлхээд өнөө залууг татаад газар унагаасан.  Газар унасан мөртөө намайг тийрээд өшиглөсөн. Эхнэр намайг хажуунаас татсан. Тэгэхээр нь би холдоод явсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 09/   зэрэг болно.  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

           О.О нь дэлгүүрийн хаалгыг машинаараа хааж тавиад улмаар шардлага тавьсан эхнэртэй нь маргалдаж гичий гэж хэл амаар доромжилсонг сонсоод хохирогчийг цохиж унаган унасан хойно нь нуруунд нь хөлөөрөө өшиглөсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул  О.О  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.            

         Хохирогч И.А  шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй  гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          О.О нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Галзад овогт О О  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар О.О  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   О.О нь торгох ялыг 3 /гурав/ хоногийн  дотор  төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан           О.О нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. О.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.О  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.О нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж О.О авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН