Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2021/00008

 

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00220/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.*******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай, түрээсийн төлбөр *******.750.000 төгрөг, цахилгааны төлбөр 256,088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай, Байрыг засаж сайжруулахад гаргасан зардал 5.0*******0.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Миний бие ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *******-р баг *******-р хэсэгт байршилтай ******* тоот бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 927.1 м2 хэмжээтэй газар, мөн дээрх хаягт байршилтай 54.7 мкв талбайтай ******* тоот бүртгэлийн дугаартай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм. Би уг газар болон байраа иргэн *******ийн *******д 2012 онд худалдсан боловч Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний бусдад төлөх төлбөрт худалдсан байшин мөн газрыг битүүмжилснээс болоод уг сууц болон газрын өмчлөх эрхийг худалдан авагч Ц.*******д шилжүүлж өгөх бодит боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. ...Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан ...Өмчлөгч нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй..." гэсэн хуулийн шаардлагыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *******-р баг, *******-р хэсэгт байршилтай ******* тоот бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 927.1 м2 хэмжээтэй газар, мөн дээрх хаягт байршилтай 54.7 мкв талбайтай ******* тоот бүртгэлийн дугаартай хувийн сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх худалдана гэж тохироод байшинд орсон одоо миний бие тухайн байранд огт амьдраагүй, амьдрах ч боломжгүй байгаа. Учир нь Ц.******* Дархан Сэлэнгийн ЦТС ХХК-д ...энэ хаяг дээрх байранд тог залгаж өгч болохгүй... хэмээн өөрийнх нь байр гэж итгүүлэн огт тог залгуулахгүй байгаа.

Миний бие Ц.*******д итгэж хөрөнгө мөнгө зарцуулан байж тухайн байранд их хэмжээний засвар хийсэн. ...Яагаад би хүний байранд нэг ч төгрөг авалгүй өөрийн зардлаар засвар хийж өгөх ёстой гэж? Би Ц.*******д ийм өргүй. Тийм учраас засварын зардлаа гаргуулан авч байрыг нь суллан өгөх болно... гэжээ.

 Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь Ц.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнээс Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум *******-р баг *******-р хэсэг 210-Б тоотод байрлах хашаа байшинг худалдан авахаар сонирхож үзэж байсан. ...Ц.******* охин руу маань эргэж залган ...та нар байрандаа эхлээд засвараа хийчихээ, би танай ээжид л заръя, тэгээд засвараа хийчихээд банкаа хөөцөлд. Зээлээ бүтэхээр төлбөр мөнгөө төлөөд дуусгая... гэж хэлсэн. Ингээд миний бие Улаанбаатар хотод ажиллаж байсан хүүгээ ажлаас нь чөлөө авахуулан дуудаж, тэтгэврийн зээлээ авч хүүхдүүд ч мөн мөнгө нэмэрлэсээр маш их засвар хийсэн юм. ...Гэтэл эхний мөнгөө өгөх гээд 6 сард Ц.******* руу залгахад Чамд байраа зарахгүй балай авгай минь, миний хүү сургуулиа төгсөөд наана чинь ажиллахаар очсон наад байранд чинь хүүхдээ амьдруулна, байрнаас гар гэх мэтээр дайрч давшилж эхэлсэн. Ингээд би тухайн байранд хамаг мөнгөөрөө засвар хийчихээд хөөгдөхөд хүрсэн. Би тухайн үед өөрийнх нь хэлснээр мөнгийг хувааж өгөх боломжтой байсан ба Ц.******* олон ааш гаргалгүй байрны мөнгөө авч байсан бол одоо байрны төлбөр дуусчихсан маргаангүй байх байсан. Намайг хуурч мэхлэн байрандаа засвар хийлгэчихээд одоо байрнаасаа хөөж удаа дараа шүүхэд удаа дараа шүүхэд хандаж намайг маш ихээр хохироож байна. Би тухайн байрыг надад худалдана гэсэн болохоор л хамаг хөрөнгөөрөө засвар хийсэн. Миний бие цаашид хэл ам хийн энэ байранд амьдрах хүсэлгүй байгаа тул Ц.*******аас 5,0*******0,000 төгрөгийг гаргуулан надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ц.******* миний бие 2012 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *******-р баг З хэсэг 100 тоотод байрлах Ү-1*******17002400 улсын бүртгэлд бүртгэлтэй 54.7 мкв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* дугаарт бүртгэлтэй 926 мкв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь ******* овогтой ******* миний бие байгаа болно. Миний бие ******* гэдэг хүнээс уг байшинг худалдан авч 2012 оны 0******* сарын 8-ны өдөр 6.000.000 төгрөгийн, 201******* оны 06 сарын 21-ний өдөр 2.900.000 төгрөгийн, 2014 оны 06 сарын 26-ны өдөр 4.248.491 төгрөгийн цалингийн зээл тус тус авч түүнд өгч худалдан авсан байшиндаа засвар үйлчилгээ бүрэн хийж, хашаагаа бүрэн болклож өөрийн худалдан авсан байшиндаа орсон юм. Ингээд амьдарч байгаад 2017 онд ажлын шугамаар Улаанбаатар хот шилжих болсон ...******* гэдэг эмэгтэйтэй уулзаж байгаагүй харин түүний хүргэн цаашилбал түүнтэй хамт явж байсан эхнэр нартай нь уулзаж байсан талаар бичсэн түүнээс *******тэй уулзаж байраа зарах талаар огт яриагүй хүүхдүүдийнхээ өмнөөс энэ хүн янз бүрийн зарга үүсгээд яваад байгаа юм. ******* гэдэг хүнийг өөрийн өмчлөлийн байшингаас гаргуулахаар шүүхэд 2 ч удаа нэхэмжлэл гаргаж байна. ******* миний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад би энэ байранд амьдрах бодолгүй байна намайг хуурч мэхлэн байрандаа засвар хийлгэчихээд хөөж байна гэсэн утгатай зүйл бичсэн байна. Миний төрөл садан ах дүү биш би байрандаа үнэ төлбөргүй хүн суулгах үүргийг энэ хүмүүсийн өмнө хүлээгээгүй. Хүний орон байранд суухдаа өөрсдийн ая тухыг бодож засвар хийх үүрэг нь байр хөлсөлж байгаа хүмүүст байх ёстой. Тэрнээс би засвар хийгээд өг зардал мөнгийг нь өгье гэж огтоос яриагүй гэтэл намайг залилах гэмт хэрэг үйлдсэн мэтээр нэр төрд минь халдаж энд тэнд яриа гарган явж байгаад нь гомдолтой байна. Надаас засварын мөнгө 5,0*******0,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, *******18 дугаар зүйлийн *******18.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг, Салхит Очирбат 1 гудамж 100 тоот хаягт байршилтай 54.7 м.кв талбайтай, хувийн сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, *******,750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ц.*******аас 2,068,481 төгрөг гаргуулан *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,961,519 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох цахилгааны төлбөр 198,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай,

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар *******ээс 95,4*******0 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1.Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтаар *******ийн хууль бус шаардлагаас зөвхөн үл хөдлөх хөрөнгө байшин чөлөөлүүлэхээр шийдвэрлэж, хашаа чөлөөлөх асуудал тодорхойгүй үлдсэн байна.

2.Миний байрны хөлс *******.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хүний байранд суучхаад хөлс төлөхгүй, гэрээ хийгээгүй учир байшин чөлөөлөхгүй сууж болно гэж шүүх дүгнэж байгааг ойлгохгүй байна.

...Би ******* гэдэг хүнийг сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үздэг. Яагаад гэвэл энэ хүн бид хоёрын хооронд байр зарах ямар нэгэн яриа огт яригдаагүй учир сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж боддог. Тэр тусмаа шүүх *******ийг сөрөг нэхэмжлэл гаргах гэсэн юм шинжээч томилж өгөөч гэж хүсэлт гаргахад нь хүлээн авч шинжээч томилсон үеэс худал ярьж эхэлсэн. Сөрөг нэхэмжлэл гаргахын тулд шинжээч томилуулдаг хуулийн заалт огт байдаггүй юм байна. Олон хуульчаас зөвлөгөө авсан ба энэ хэрэгт шүүгчийг хувийн сонирхлоор хандаж байна гэж татгалзсан боловч энэ хэргийг шийдсэн ба *******ийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ мөнгийг *******т гаргаж өгөхийн тулд хууль бусаар шинжээч томилж маргаан үүсгэх эх үүсвэрийг бий болгосон юм. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэхээр хүсэлтийг нь хүлээж аваад шинжээч томилдог ийм байж болохгүй гэж бодогдож байна.

...Хариуцагч ******* гэдэг хүний яриагаар миний байр хүн суухын аргагүй балгас байсан мэтээр яриад байгааг ойлгохгүй байна. Бид өөрсдөө 2012 оноос 2017 оны 07 сар хүртэл амьдарч байгаад Б.Анхбаярт хөлслүүлсэн. Хүн амьдрахын аргагүй байшинд Б.Анхбаяр яагаад амьдарч байв. ирж үзээд яагаад хөлслөхөөр болов гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу. Манайх нам даралтын зуухтай хүн амьдрах тохитой орчин, цэвэр цэмцгэр байсан. Би анх 10 сая төгрөгөөр худалдан авч улмаар байшингаа томруулж битүү тоосголж, хашаагаа блоклож, хашааны том хаалгаа гүйдэг төмөр хаалга болгосон ба дотор засварыг хийж, нам даралтын зуух тавьсан. Тэр хэвээр нь байлгахгүй яах гэж дураараа засвар хийсэн гэж дахин дахин асуумаар санагдаад байдаг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний байрны хөлсийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийдвэр хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байна. Ц.*******ын хувьд ******* шаардлага гаргасан. Гэтэл энэ дундаас юу орхигдсон гэвэл байшин, хашаа гэдэг өгүүлбэр байснаас байшинг нь чөлөөлж өгсөн ч хашааг нь яах талаар шийдвэрлээгүй. ...Шүүхийн шийдвэрт баримталсан тогтоох хэсгийн хууль зүйн үндэслэл нь 106 дугаар зүйл үндэслэлтэй байгаа хэдий ч *******18 дугаар зүйлийн *******18.1 дэх заалтыг баримталсан нь буруу байна. Энэ нь түрээсийн гэрээ байхад орон сууцыг хөлсөлсөн гэж яригдаж байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хүн өөрөө засвар хийх талаар нэхэмжлэгч талд хэлээгүй, дур мэдэн засвар хийсэн нь өөрийн эрсдэлийг ойлгож байсан гэж үзнэ. Мөн энэ хүн сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй хүн мөн эсэхийг анхаарч үзэх хэрэгтэй. Учир нь Ц.******* байраа хүргэн хүү н.Золбаатар, охин н.Сарангэрэл нарт энэ байраа хөлсөлсөн байдаг. Иймд ******* нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэв.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн тухайн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Учир нь бидний хооронд анхнаасаа тухайн байрыг түрээслэх талаар огт тохиролцоо байгаагүй бөгөөд нэг нь худалдах, нөгөө нь худалдан авахаар л ярилцаж байсан. ...Байранд хийсэн засварын тухайд бол миний бие тэтгэврийн зээлээ нэмж аваад, хэдэн талаас хүүхдүүд мөн тусалж, дэмжин миний тооцоолсноор 5,400,000 төгрөгөөр засварын материал авч миний бие хүүгийн хамт бүтэн сар хөлс хүчээ урсган байж хийсэн засвар юм. Ц.******* хэлэхдээ хүний байранд сууж байгаа хүн засаж тордоод суух нь зүйн хэрэг гэсэн байна. Гэхдээ миний хийсэн засвар бол зүгээр нь арчилж тордоод ганц замаск, ганц будаг биш шүү дээ. Бүрэн засвар хийсэн. Өмнө нь тухайн байранд амьдарч байсан Б.Анхбаяр гэж цагдаа залуу гэрчийн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байдаг. ...Эхнэртэйгээ тухайн байрыг худалдаж авахаар ярилцаж байсан. Засварын тооцоо гаргахад зардал маш их гарахаар байсан тул худалдан авахаа больсон... гэдэг. Тэр зардлыг би гаргаад өөрийн гэж бодоод л хийсэн засвар шүү дээ. Тухайн үед ийм маргаан гарна гэж огт бодоогүй учир бараа материал авахдаа баримт авалгүй бүгдийг л Сандагийн барилгын материалын дэлгүүрээс авч байсан. Тийм учраас л үнэлгээ тогтоолгосон. Нөхөж бичүүлээд баримт авч болох ч би тийм зүйл хийж шүүхэд гаргаж өгөхийг хүсээгүй. Үнэлгээ тогтоох мэргэжлийн байгууллага нь мэдэх биз түүгээр нь л үнэлүүлье гэж бодож өөртөө ч баахан зардал нэмэн байж үнэлгээ гаргуулсан. Миний бие тухайн байранд тухтай ганц улирал ч амьдраагүй юм. Арай ядан засвар хийгээд банкнаас зээл хөөцөлдөхөд гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байна гээд зээл судлахаас татгалзсан. Түүнээс хойш бид тохиролцоод мөнгөө хэд хэд хувааж өгөхөөр болсон. Хамгийн анхны ******* сая төгрөгөө өгөхөөр 2019 оны 06-р сард Ц.******* руу залгахад л ...балай авгай минь чамд байраа зарахгүй, миний хүү Төмөр замын сургууль төгсөөд Сэлэнгэдээ шилжиж амьдрахаар болсон. Хүүгээ суулгана, Байр хурдан суллаарай..." гээд л байрнаас хөөж эхэлсэн. Ингээд түүнээс хойш өдийг хүртэл хөөгдөж туугдан хараагдаж элдвээрээ хэлүүлэн байж байна. Бие муутай хөгшин намайг сүүлийн 2 жилийн турш ийм их сэтгэлийн дарамтад байж шүүх хуралдаанд ороход л нүүр лүү харж байгаад худлаа ярьдаг, үүнээс нь болоод даралт ихсээд түргэн дуудаж хүртэл шүүх хуралдаанаас гарч байсан. Би Ц.*******д маш их гомдолтой байна. ...Би тухайн үед Капитал зууч ХХК-ий гаргасан үнэлгээгээр эвлэрнэ гэхэд зуу гаран мянган төгрөг нэмж чадахгүй гээд уурлаад явсан. Хэрвээ түүний бичиж байгаа тайлбар, Давж заалдах гомдолдоо бичсэн үг үсэг бүр үнэн зөв юм бол яагаад надад ******* сая төгрөг өгч эвлэрэх саналтай байсан юм бэ. Энэ мэт түүний худал хуурмаг зүйл энэ хэрэгт их байгаа тул үнэн мөнийг ялгаж салган миний хохирлыг барагдуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ц.*******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлээд 2021 оны 01-р сарын 26-ны өдөр гаргасан 50 дугаартай шийдвэрийг хариуцагч талаас хүлээн авч танилцаад зарим хэсгийг нь эс зөвшөөрч дараах гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна. Миний бие нэхэмжлэгч Ц.*******тай анх 2018 онд харилцан тохиролцож Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум *******-р баг *******-р хэсэгт байрлах хашаа байшинг худалдан авахаар болж өөрийнх нь зөвшөөрснөөр байшинд бүрэн засвар хийсэн. Харин Ц.*******ын хэлж байгаа шиг миний хүргэн түрээслэх гэж анх тохирч, би дур мэдээд ороод суусан асуудал огт байхгүй. Бидний дунд ярилцаж тохирсон зүйл байсан учраас л хамаг хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө шавхан байж би байранд засвар хийсэн. Одоо нэгэнт хэл амтай тухайн байранд би амьдрах хүсэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох хашаа, байшин чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг миний бие маргалгүйгээр хүлээн зөвшөөрсөн. Харин тухайн байранд хийсэн засварын зардлаа л гаргуулах хүсэлтэй байгаа тул сөрөг нэхэмжлэл гарган түүнийгээ нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* удаагийн шинжээчийн дүгнэлтээр байранд хийгдсэн засварын үнэлгээ гарсан. Ингэхдээ засварын материалын зардал болон ажлын хөлс гэж тус тусдаа нарийн тодорхой гаргасан байхад ажлын хөлсийг хасаж тооцон зөвхөн засварын материалын зардал болох 2,068,481 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мэдээж байранд хийгдсэн засварын тухай яригдаж байгаа тул хүний хүч хөдөлмөр гарсан байх нь тодорхой. Тухайн засварыг хийхэд миний бие тал харваад удаагүй, биеийн эрүүл мэндийн хувьд тааруу байсан ч хүүгээ Улаанбаатар хотоос дуудуулан ажлыг нь таслуулан байж хамтдаа бүтэн сар хийж дуусгасан ажил юм. Бид тухайн байрыг худалдаж авч өөрийн болгож байна гэсэн сэтгэлээр л хийсэн. Түүнээс ингэж хэл ам гарч буцахдаа тулна гэж тухайн үед мэдээгүй. Би болон миний хүү Ц.*******ын байранд үнэгүй засвар хийж өгөх өртэй, үүрэгтэй биш. Тиймээс ийм байдалд хүргэсэн Ц.*******ын буруутай үйлдэл их байгаа, дээрх үйлдлүүд нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байгаа. Гурван ч удаа шинжээч томилуулан хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ба ******* үнэлгээнд ажлын хөлсийг тооцон гаргасан байгаа тул аль ч дүгнэлтээр нь ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Капитал зууч ХХК-ийн гаргасан ажлын хөлс болох 1,720,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж үйл баримтыг тогтоож чадаагүй, зохигчдын хооронд үүссэн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг баримтлаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг тогтоон, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түүний хууль бус өмчлөлөөс хашаа байшинг чөлөөлүүлэн авах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр тус хэргийн нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгч Ц.*******аар шүүгчийн захирамжаар сольсон бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөхгүй гэж марган улмаар ******* нь өөрийн эзэмшилд байгаа байшинд засвар хийхэд гаргасан зардал буюу хохирол гэж 5.0*******0.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчдын хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрдөггүй ба анхан шатны шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг зохигчид тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.******* давж заалдах гомдлын үндэслэлээ ...Анхан шатны шүүх байшинг хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдсэн атлаа хашааг чөлөөлөх шаардлагыг орхигдуулсан, мөн хариуцагч *******ээс байшинд хууль бусаар эзэмшсэн 25 сарын хугацааны түрээсийн төлбөр *******.750.000 төгрөгийг шүүх хуулийн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон... гэж,

Хариуцагч ******* давж заардах гомдлын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Ц.*******ын буруутай үйлдлээс болж надад хохирол учирсан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн шинжээчийн ажлын хөлс болох 1,720,000 төгрөг гаргуулах шаардлагыг шийдвэрлээгүй... гэж тус тус тайлбарлажээ.

 

Хэргийн үйл баримтын талаар дүгнэвэл: Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг Салхит Очирбат 1 гудамж 100 тоот хаягт байршилтай 54.7 м.кв талбайтай хувийн сууц, 926 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдах худалдан авах тухай аман хэлцэл хийж, улмаар үл хөдлөх хөрөнгийг *******ийн эзэмшилд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Т.Саранзаяа, Б.Анхбаяр, Т.Сарангэрэл, Б.Батболд, нарын мэдүүлэг, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *******, Т.Сарангэрэл нарын хооронд хийгдсэн газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.*******-т зааснаар амаар хийх хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ц.******* уг байшинг *******аас 2012 онд худалдаж авсан гэж тайлбарладаг боловч тухайн ондоо хөрөнгийг өмчлөлдөө аваагүй харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *******ын өмчлөлөөс нэхэмжлэгч Ц.*******д шилжсэн болох нь хэргийн 104 дүгээр талд авагдсан 000719956 тоот, Ү-1*******17002400 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0006*******4088 дугаар бүхий ******* тоо газрын гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.******* нь ******* болон түүний хүүхдүүдтэй уг аман хэлцлийг хийх үедээ дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш байсан болох нь тогтоогдсон энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Уг үйл баримтаар зохигчдын хооронд хийгдсэн дээрх аман хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хийгдсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байдаг ба нэхэмжлэгч Ц.******* тухайн үед дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болоогүй байсан тул дээрх аман хэлцлийг хийх эрхгүй этгээд төдийгүй, хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд гэдгээ мэдсээр байж бусадтай хэлцэл хийсэн буруутай гэж үзнэ.

Хариуцагч ******* тухайн хөрөнгийг тодорхой хэлцлийн дагуу эзэмшилдээ авсан байх тул түүнийг хууль бус эзэмшигч гэж үзэхгүй тул нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагчийн хууль бус эзэмшлээс хашаа байшингаа чөлөөлүүлэх тухай шаардлага хуулийн үндэслэлгүй юм.

Харин талуудын хооронд хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул түүний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д ...Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан тул хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлэн авсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг, Салхит Очирбат 1 гудамж 100 тоот хаягт байршилтай 54.7 м.кв талбайтай хувийн сууц, 926 мкв өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг түүний өмчлөгч Ц.*******д хариуцагчаас буцаан гаргуулж түүний эзэмшилд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд: Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагаа ...үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******т худалдахаар тохиролцоогүй, ******* дураараа орж суусан, хууль бус өмчлөлөөс хашаа байшинг чөлөөлүүлье гэж нэхэмжлэл гаргаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дээрх байшинд 25 сар суусан хугацаанд түрээсийн төлбөр гэж *******.750.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон ба түүний энэхүү шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь Ц.******* нь уг байшинг хууль бус хэлцлийн үндсэн дээр *******т хүлээлгэн өгч түүнд *******.158.400 төгрөгийн хохирол учруулсан, түүнчлэн уг хашаа байшингийн хууль ёсны өмчлөгч биш тул бусдад түрээслүүлэх эрх үүсээгүй, талуудын хооронд хөлс төлөх талаар тохиролцоогүй тул байх ба түрээсийн төлбөрийг хэрхэн тооцсон талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний түрээсийн төлбөр гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй байна.

Харин түүний нэхэмжилсэн цахилгааны төлбөрийг хариуцагч ******* төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ нь шийдвэрийн нэгэн адил биелэх хуулийн хүчин чадалтай болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд: Нэхэмжлэгч Ц.******* нь үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж бусдад хөрөнгийг худалдахаар хэлцэл хийж улмаар хэлцлийн дагуу хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлснээр дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авна гэж итгэсний үндсэн дээр хариуцагч ******* нь байшинг засан сайжруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчдийн дүгнэлтүүдээр нотлогджээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнөгэж заасан тул хариуцагч ******* нь орон сууцыг засан сайжруулахад гаргасан зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар гарсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч *******т учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэхдээ Баян модот ХХК-ий үнэлгээг баримталж хохирлын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн байх ба яагаад уг компаний үнэлгээг баримтлах болсон талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх Капитал зууч ХХК-ий үнэлгээг /хх-ийн 126-1*******4 тал/ баримтлан *******.158.400 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч Ц.*******аас гаргуулан хариуцагч *******т олгож түүний нэхэмжлэлээс 1.871.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Капитал зууч ХХК-ий шинжээч нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээний тайланг гаргахдаа хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч, нэхэмжлэгч талын өмгөөлөгч нарыг байлцуулан маргаан бүхий хашаа байшинд үзлэг, хэмжилт хийж фото зургаар баталгаажуулан, уг байшинд хийгдсэн засварын ажлын материалын болон засварын ажлын хөлсний зардлын зах зээлийн өнөөгийн үнэлгээг жишиг үнийн хандлагын аргаар хийсэн талаараа тайландаа тусгаж холбогдох баримтуудаа хавсаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс илүү бодитой, зах зээлийн үнэ ханшинд нийцсэн гэж үзсэн болно.

 

Харин давж заалдах шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргаж ирүүлсэн Ашид билгүүн ХХК-ий үнэлгээний тайлан нь зөвхөн хариуцагч талыг байлцуулан хөрөнгийг үзэж танилцсан ба зах зээлийн дундаж үнэ ханшийг тогтоож, засварын зардлыг шууд зардлын аргаар тооцоолж гаргасан талаараа тайландаа тусгасан, холбогдох гэрэл зураг болон бусад баримтыг хавсаргаж ирүүлээгүй, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийж ирүүлсэн Баян модот ХХК-ий үнэлгээний тайлан нь уг хөрөнгөнд үзлэг хийж, засварын зардлыг өртгийн хандлагаар хийж гүйцэтгэсэн нь тус тус учир дутагдалтай, зах зээлийн бодит үнэлгээтэй нийцээгүй гэж дүгнэн зардлын хэмжээг тооцоход баримтлаагүй болно.

Хариуцагч *******ийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.6-д ...Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасны дагуу хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх шүүхийн ажиллагаа тул шүүх нэг талд үйлчилсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтаар хариуцагч *******ийн хүсэлтээр 2 дахин шинжээч томилж үнэлгээ тогтоох ажиллагаа хийгдсэн ба түүний хөлс 665.000 төгрөгийг гаргуулан холбогдох байгууллагуудад олгохоор заасан нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, *******18 дугаар зүйлийн *******18.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан шийдвэрлэснийг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон талуудын хооронд үүссэн маргаанд дээрхи эрх зүйн дүгнэлтүүдийг хийж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6-д зааснаар маргаан бүхий хувийн сууцыг газрын хамт хариуцагч *******ийн эзэмшилээс Ц.*******д буцаан олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас *******.750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ц.*******аас байшинг засварласан *******.158.400 төгрөг гаргуулан *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.871.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсонтой холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөгдсөн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээнд зохих өөрчлөлт орох болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 56.5, 56.6-д зааснаар хариуцагч *******ийн эзэмшилд байгаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг, Салхит Очирбат 1 гудамж 100 тоот хаягт байршилтай 54.7 м.кв талбайтай хувийн сууц, 926 мкв өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Ц.*******д буцаан олгож, нэхэмжлэгчийн түрээсийн хөлс *******.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ц.*******аас хөрөнгийг засан сайжруулахад гарсан зардал *******.158.400 төгрөг гаргуулан *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн ажлын хөлс 1.871.600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосуга%B