Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00482

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00482

 

 

 

 

                                         Т.Снэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/00207 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Схариуцагч НШШГГхолбогдуулан гаргасан орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/03079 дугаар захирамжаар Т.Саруул, Б.Найманжин нараас 30 659 777 төгрөг гаргуулж, КЭ ББСБ-д олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Т.Сөмчлөлийн орон сууцыг шинжээч 73 599 300 төгрөгөөр үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Уг орон сууц нь байрлал сайтай, 2 тагт, том коридортой 80-90 м.кв талбайтай бөгөөд 1 м.кв-ын зах зээлийн ханш нь 1 000 000 төгрөг байдаг. Иймд ... 2 өрөө орон сууцыг үнэлсэн “Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаагааг явуулж төлбөр төлөгч Т.Саруул, Б.Найманжин нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... орон сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Баян модот ХХКар үнэлгээ хийлгэхэд 73 599 300 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлгээг өмчлөгч болон төлбөр төлөгч нарт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4-187/34819 тоот мэдэгдлээр 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан ... 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах Т.Снэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Сдавж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй. Нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Т.Саруул нь хариуцагч НШШГГхолбогдуулан орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/03079 дүгээр захирамжаар Б.Найманжин, Т.Саруул нараас зээлийн гэрээний үүрэгт 30 469 528 төгрөг гаргуулж, КЭ ББСБ-д олгож, үүргийн гүйцэтгэлийг ...орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ. /хх36-37/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эд хөрөнгө битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох  ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. Шинжээч “Баян модот” ХХК уг эд хөрөнгийг 73 599 300 төгрөгөөр үнэлсэн байх ба шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдэх хуудсаар мэдэгджээ. /хх38-76, 78-79/

Нэхэмжлэгчийн орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй, шинжээч үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн байна.

Хэргийн 66-76 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргаар тус тус гаргаж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн хандлагын аргаар эд хөрөнгийг үнэлсэн байна.

Шинжээч нь ийнхүү үнэлгээг тогтоохдоо тухайн объектыг www.unegui.mn зарын сайтад худалдахаар зарлагдсан байршил, хийц, талбайн хэмжээ, загварын хувьд ойролцоо ...орон сууцтай харьцуулан барилгын байршил, насжилт элэгдэл, талбайн хэмжээ, засвар үйлчилгээ зэргийг тооцоолон үзэх замаар зах зээлийн үнэлгээг 73 599 300 төгрөг гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч орон сууц 73 599 300 төгрөгөөс илүү өндөр үнээр үнэлэгдэх боломжтой байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдоос ирүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн судлагдаж, талуудын харилцан мэтгэлцсэн “гүйцэтгэх баримт бичиг, хөрөнгийн үнийн санал, үнэлгээний тайлан, үнэлгээний мэдэгдэл” зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар харьцуулан дүгнэжээ. Дээрх баримтуудаар үнэлгээ тогтоохтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан нь тогтоогдсон тул энэ талаарх гомдлыг хангахгүй. /хх35-80/

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/00207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                  

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

 

                                                                                      А.МӨНХЗУЛ