Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 75

 

*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор С.Ариунаа,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Урансувд, Ө.Батболд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, *******, *******, өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдсан гомдлоор *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201511000195 дугаар хэргийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдрах Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн "*******"-ын 17 дугаар гудамжны 16 тоотод оршин сууж байсан, /Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны ******* тоотод бүртгэлтэй/,   улсаас   авсан   гавьяа   шагналгүй,   ял   шийтгэл   Сум   дундын   10 дугаар шүүхийн 2014 оны 01 сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай   ангийн  181  дүгээр  зүйлийн  181.2.1,  181.2.5-д  зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ******* овогт *******ы ******* /РД-*******/.

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 2 дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, овогт ийн /РД-/.

Монгол Улсын иргэн 1997 оны 05 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдрах Дорнод аймгийн Сэргэлэн суманд оршин суух хаягтай, /Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг тоотод түр оршин суух/ улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, овогт гийн /РД-/.

******* нь тэнсэж хянан харгалзах  хугацаандаа согтуугаар 2015 оны 03 сарын 28-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг 26 дугаар байрны 1 дүгээр орцонд *******, ******* нартай бүлэглэн ын биед хүч хэрэглэн зодож  90000 төгрөгийг дээрэмдсэн,

Мөн 2015 оны 07 сарын 06-ны орой 21 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах 6 дугаар байрны хойд талын хүүхдийн тоглоомын талбайд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

******* нь согтуугаар 2015 оны 03 сарын 28-ны өдөр шөнийн 01  цагийн  орчимд  Дорнод  аймгийн  Хэрлэн  сумын  10-р  баг 26 дугаар байрны 1 дүгээр орцонд *******, ******* нартай бүлэглэн ын биед хүч хэрэглэн зодож  90000 төгрөгийг дээрэмдсэн,

******* нь согтуугаар 2015 оны 03 сарын 28-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг 26 дугаар байрны 1 дүгээр орцонд *******, ******* нартай бүлэглэн ын биед хүч хэрэглэн зодож  90000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох дээрмийн гэмт хэргийн хохирлоос  30000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ******* овогт *******ы *******ыг бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн, мөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч овогт ийн, овогт гийн нарыг бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ын эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ийн Алтантулгын эд хөрөнгийг хураахгүйгээр  3 жил 5 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн  621 .1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн ын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 7 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2015 оны Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан 5 /тав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаас 2 жилийг,  ялтан *******д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг, ялтан *******д оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасаж, ялтан Б.Алтантулгын биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар, ялтан *******ын биечлэн эдлэх ялыг 07 /долоо/ сарын хугацаагаар тус тус  тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан 3 жил 7 сарын, ялтан *******д оногдуулсан 1 жил 5 сарын, ялтан *******д оногдуулсан 07 сарын хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******ын цагдан хоригдсон 142 /нэг зуун дөчин хоёр/ хоног, ялтан Б.Алтантулгын цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоног, ялтан *******ын цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ялтан нар нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай гадаад паспорт, ялтан *******ын , ялтан Б.Алтантулгын регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэх зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт  зааснаар ялтан *******ын эзэмшлээс АD 2195900 серийн дугаар бүхий 20000 /хорин мянга/ төгрөг, ялтан *******ын эзэмшлээс АЕ 1270539 серийн дугаар бүхий 20000 /хорин мянга/ төгрөг, ялтан Б.Алтантулгын эзэмшлээс AF 7433890, AA 5460817 серийн дугаар бүхий 10000-тын дэвсгэрт 2 нийт 20000 /хорин мянга/ төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 06 сарын 24-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-уудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялын хугацааг 2016 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус тоолохоор тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: 2015 оны 3 сарын 27-28-нд шилжих шөнө Масс баарнаас ,, ******* бид 4 гэртээ харихаар гарч явахад танихгүй эмэгтэй тусламж гуйж ирээд гийн араар орсон. Тэгтэл араас нь ирсэн ахыг ******* яагаад байгаа юм гээд тэр ах *******ын хамар руу нь цохьсоноо тэр чулуу бариад бид нарыг цохих гээд ойртвол ална шүү гэхэд ******* тэвэрч аваад чулууг нь салгаад тэр гурав 26-р байрны зүүн талын орц руу ороход бид хоёр араас нь орсон. гадаа үлдсэн. Бид гурав тэр ахыг зодоход ах зодохоо боль, мөнгө өгье гээд гаргаад ирэхэд нь *******ыг болиулсан. Би *******ыг мөнгө авахыг мэдээгүй, найзыгаа өмөөрч хүн зодсон минь үнэн. бид хоёр дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Иймд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Надад ял оногдуулсанд гомдолтой байна гэжээ.

 Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: 2015 оны 3 сарын 28-ны орой гэр рүүгээ харих гээд найзуудтайгаа Нарлагийн хойно явж байхад 1 эгч туслаарай гээд ирсэн. Тэгтэл цагаан өнгийн машинаас нэг хүн гарч ирээд намайг цохьсон. Тэгээд замын эсрэг талд гараад тоосго бариад ална шүү бацаануудаа гэж хэлсэн. эгч намайг авч явах гээд байна гэж хэлсэн. Бид нар хохирогчийн зодсон нь үнэн. Гол нь эгчийг өмөөрсөнөөс болсон. Мөн хохирогч намайг түрүүлж цохисноос болсон. Надад хохирогчийг зодож дээрэмдэх санаа огтхон ч байгаагүй. Маргалдаж байх явцад өөрөө надад мөнгө өгсөн. Мөнгө өгч байхыг, 2 хараагүй, сүүлд мэдсэн. Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа уучлалт гуйж гэмшиж байна. Мөн өнчирч үлдсэн хүүг минь бодож надад ноогдуулсан ялыг хөнгөлж өгөхийг эрхэм шүүгч нараас чин сэтгэлээсээ гуйж байна гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: гэх эмэгтэй анх биднээс тусламж гуйж ирснээс анх хэрэг үүссэн. Тухайн үед ******* хохирогч бид 3-ыг орцонд байхад хохирогч *******д мөнгө өгөх гэхэд нь би болиулсан. Түүний дараа дахин мөнгө өгөх үед байгаагүй учраас мөнгө авсныг мэдээгүй. Надад хохирогчоос мөнгө авах санаа байгаагүй. Би харанхуй шөнө эмэгтэй хүн тусламж гуйгаад ирсэн, мөн хохирогч өөрөө түрүүлээд найзыг минь цохьсон, бас хэл амаар доромжлоод байсан учраас зодсон. Гэхдээ аймаар зодоогүй хэдэн удаа л өшиглөсөн. Түүнээс биш хүн дээрэмдье, зодье гэсэн санаа зорилго огт байгаагүй. Миний таслан зогсоосон дээрмийг дээрэмдсэн болгож яллаж байгаад гомдолтой байна. ахад хөнгөн гэмтэл учруулсандаа үнэхээр их харамсаж байна. Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйя. Зүв зүгээр явж байхад эмэгтэй хүн тусламж гуйж ирэхээр нь иргэний үүргээ биелүүлээд хүн тус болж байна гэж бодож хүнд хөнгөн гэмтэл учруулсанд ийм хэрэгт холбогдон яллуулж байгаадаа харамсаж байна. Иймд шүүгч  та бүхэн миний зүйл ангийг өөрчилж өгнө үү. Миний хувьд мөнгөний асуудлыг мэдэхгүй. Хүн зодож хууль бус буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэжээ.

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: Шүүхээс *******, ******* нарыг *******тай бүлэглэн согтуугаар хохирогч Гомбын 60000 төгрөгийг бүлэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон хорих ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, үйлдэх санаа зорилгод зөв дүгнэлт хийж чадаагүй тул эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон гэж үзэж байна. *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдэх буюу хохирогч Гомбыг дээрэмдэн мөнгө авах зорилгыг агуулж хүсэж гэмт хэрэг үйлдсэн үү, үгүй юу гэдгийг шүүхээс анхаарсангүй. Зөвхөн *******тай нийлж бүлэглэн зодож үүний улмаас түүний мөнгийг авсан мэт хуулийн зүйлчлэлийг хүндрүүлэн хэрэглэж байна. ******* хохирогчоос эд зүйл авах зорилгыг өөрөө гаргаж мөнгийг өөрөө авсан болохоос, нарт ямар ч санаа зорилго байгаагүй. Хэрэг гарах болсон шалтгаан нь гэх эмэгтэйн тусламж хүссэнээс үүдсэн. Хохирогчийн мэдүүлгээр хэн нь мөрнөөс барьж байсныг тодорхой нэрлэж чадаагүй, улмаар дээрмийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл холбогдол нь дахин мөрдөн байцаалт явуулаад нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь эргэлзээгүй болж чадаагүй байна. Үйлдлээрээ нэгдсэн гэж үзэж байгаа бол, нарын хэн нь болохыг нарийвчлан тогтоогоогүй байж хамт байсан гэдгээр шийдсэн нь хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон байна. Чухам хэн нь дээрмийн гэмт хэрэгт оролцсон гэдгийг ялган тогтоох боломжтой байхаас гадна дээрмийн гэмт хэрэг үйлдэх хүсэл, санаа зорилго, нарт байсан эсэхийг анхаарч нягталснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж үгүйсгэгдэж байгаа гэдгийг ялган салгаж ойлгох боломжтой юм. Иймд, нарын үйлдэл холбогдлыг хөдөлшгүй тогтоох, дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй болох субъектив талын үгүйсгэгдэж байгаа шинжийг анхааран үзэж *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдсэн гэж гэм буруутайд тооцон ял халдаасныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2015 оны 8 сарын 11-ний өдрийн хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч ******* нь тэнсэж хянан харгалзах хугацаанд, согтуурсан үедээ 2015 оны 03 сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг 26 дугаар байрны 1 дүгээр орцонд шүүгдэгч ******* ******* нартай бүлэглэн хохирогч ын 60000 төгрөгийг дээрэмдэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн согтуурсан үедээ 2015 оны 07 сарын 06-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутагт байрлах 6 дугаар байрны хойд талын хүүхдийн тоглоомын талбайд "байрны хүүхэд зарлаа" гэдгээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэж 2015 оны 03 сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг 26 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч ын 60000 төгрөгийг дээрэмдэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй байхдаа, согтуурсан үедээ шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэж 2015 оны 03 сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг 26 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч ын 60000 төгрөгийг дээрэмдэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч ын “ дөрвөн залуутай уулзаж байхаар нь г гараас нь татаад "явья" гэхэд тэнд байсан нэг залуу нь намайг цохисон. Ингээд зодоон эхэлсэн. Би зугтааж байгаад бүдэрч ойчиход нэг нь араас ирээд барьж аваад зодсон. Намайг зугтаагаад 26 дугаар байрны дэлгүүрийн тэнд байхад зодоод орц руу авч орсон. ******* надаас "биед байгаа эд зүйлээ гаргаж өг" гэхээр нь би халааснаасаа 90000 төгрөгөө гаргаж өгсөн” гэх мэдүүлэг,

Гэрч Д.гийн “Нөгөө залуу гарч ирээд "хамт архи ууя, танилцъя" гээд татаж чангаахаар нь тусламж гуйхаар энэ хүүхдүүд рүү очсон. Тэгэхэд нөгөө залуу ирээд юу, юугүй нэг хүүхдийг нь цохисон. замын цаана гараад "над руу ойртвол ална шүү" гээд байсан. Энэ залуучуудын нэг нь "эмэгтэй хүнийг ингэж болохгүй шүү дээ" гээд уурлаад байсан. гартаа тоосго барьсан байсан. Эд нар 26 дугаар байрны орцонд ороод маргалдаад байсан” гэх мэдүүлэг,

Гэрч  ын “ ах гаднаас орж ирээд хэдэн залуучуудад зодуулаад, мөнгөө дээрэмдүүлчлээ гэж хэлсэн. ах гадаа такситай ирсэн байсан ба тэр машинаар нь зодсон хүмүүсийг хайж … 26-р байрны хажуугаар яваад байрны зүүн урд талын дэлгүүрийн шатны баруун талаас ах бууж саравчтай малгайгаа олж авсан” гэх мэдүүлэг,

Хохирогч гийн “Би *******тай уулзахад "чи байрны хүүхэд зарлаа" гэж уурласан. Тэгэхээр нь би "юун сүртэй юм бэ" гэж хэлсэн. Нэг мэдсэн чинь би газар унасан байсан. Тэгсэн миний дээрээс ******* өшиглөж, миний дээр гарчихсан надыг зодож байсан” гэх мэдүүлэг,

Гэрч , ,   , , , , , Д.-Очир, , , , , О. нарын мэдүүлгүүд, гэрч Д., хохирогч о нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ын анхны үзлэгийн тодорхойлолт, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 208, 219, 462 тоот дүгнэлтүүд хохирол төлсөн талаарх баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэгт нотлогдвол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн зөв тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, ялтан нарт оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтнуудын хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан *******ын “Ял хөнгөрүүлэн өөрчлүүлэх”, ялтан *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Урансувд нарын “Зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан *******, *******, *******, өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

           

                                                      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                                       ШҮҮГЧИД                           О.БААТАРСҮХ

                                                                                    А.ЭНХБААТАР