Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 20

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгч Я.Б- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Б-д  холбогдох 2017130000*******4 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн ******* сумд 1976 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сум ******* баг *******-р хороолол **-р байр, ** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт Я-ы Б, РД:ИЦ********

Шүүгдэгч Я.Б- нь 2017 оны 06 дугаар сард их хэмжээний Зарам загас худалдан авч тээвэрлэсэн буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.******* дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Я-ы Б нь 2017 оны 06 дугаар сард Завхан аймгийн ******* сумын гэх газар зохих зөвшөөрөлгүй загас барьсан иргэдээс Зарам буюу Пельд нэртэй загас 309******* ширхэгийг худалдан авсан болох нь гэрч Э.Б-ийн “... 2017 оны 0******* дугаар сарын сүүлээр байхаа цаг хугацааг нь сайн санахгүй байна. ******* аймагт гэртээ байж байхад Я.Б- эгч дуудаад  миний машиныг жолоодоод Завхан аймаг руу яваад өгөөч ...гэхээр нь автомашиныг нь жолоодоод Завхан аймагт ирсэн. Тэгээд ******* сумын т очсон.  Тэр үед Б эгч нуурын эрэг орчимд байсан хүмүүсээс загас худалдаж авсан...” гэсэн мэдүүлгээр болон Я.Б-д загас худалдсан талаараа мэдүүлсэн Д.Г-ийн “ ... Би 2017 оны 06 сарын эхээр Завхан аймгийн ******* сумын нутагт байрлах Улаагчны анд тор тавьж 3 уут загас барьсан. Барьсан загаснуудаа цагаан өнгийн машинтэй нэг эмэгтэй, залуу хоёрт 2000 төгрөгөөр тооцож зарсан...” гэсэн мэдүүлгээр, Д.ийн “... Би 2017 оны 06 сарын эхээр Завхан аймгийн ******* сумын нутагт байх анд тор тавьж 2 уут загас барьсан. ... Загаснуудаа Б гэх эмэгтэйд зарсан...” гэсэн мэдүүлгээр  болон Я. Б-гийн иргэдээс загас худалдаж авч тээвэрлэсэн талаараа мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогджээ.

Я.Б- худалдаж авсан загасаа өөрийн өмчлөлийн машинаар  Завхан аймгийн ******* сумаас ******* аймгийн ******* сум хүртэл тээвэрлэсэн нь түүний машиныг жолоодож явсан гэрч Э.Б-ийн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Б-гийн Зарам загас худалдан авсан Завхан аймгийн ******* сумын ын газар нутаг нь  Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А-318 дугаартай “Зарим тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох тухай” тушаалаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байна.

Улсын яллагч Б.******* Я.Б-гийн Улсын тусгай хамгаалалттай газар зохих зөвшөөрөлгүй загас агнасан хүмүүсээс зарам загасыг худалдан авч тээвэрлэсэн үйлдлийг 201******* оны эрүүгийн хуулийн 24.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа боловч шүүгдэгч Я.Б- нь 201******* онд батлагдсан Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхлэхээс өмнө буюу 2017 оны 06 сард Зарам загасыг худалдан авч тээвэрлэсэн байх тул 201******* оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж зааснаар Я.Б-гийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэстэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд Ан ангнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг:

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан,

2.“ ... ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ... , тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, ...худалдан авсан, тээвэрлэсэн” гэж хуульчилсан.

 Я.Б-гийн худалдан авч, тээвэрлэсэн уг загас нь Монгол Улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтны жагсаалт,  Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтын аль алинд нь  багтаагүй бөгөөд ховор амьтны жагсаалтанд ороогүй амьтны түүхий эдийг худалдан авах, тээвэрлэхийг  2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор заагаагүй байна.

 Я.Б-гийн үйлдэлд уг гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжүүд болох ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ..., тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, ...худалдан авсан, тээвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “ Эрүүгийн хуулийн 24.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн...” гэж заасан бөгөөд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр агнасан амьтны түүхий эдийг худалдан авсан тээвэрлэсэн бол энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн болно...” гэж байгаа ч энэ нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 24.******* дугаар зүйлийн “ эсхүл” гэсэн холбоос үг нь уг зүйл хэсэг дэх  гэмт хэргийн өөр, өөр бүрэлдэхүүнийг холбосон ойлголт бөгөөд   “тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг  худалдан авсан, тээвэрлэсэн” гэж тодорхойлсон гэмт хэргийн шинж  нь зөвхөн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлд хамаарч байна.

Я.Б-гийн улсын тусгай хамгаалалттай газар зохих зөвшөөрөлгүй агнасан зарам загасыг худалдан авч тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэг, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Я-ы Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Я.Б-г цагаатгасугай.

2. Шүүгдэгч Я.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгчийн өмчлөлийн **-** ОРА улсын дугаартай Nissan Patrol маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *******/36 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн загас барих зориулалттай 2 ширхэг  торыг устгасугай.

*******. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, цагаатгагдсан этгээд нь хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болохыг тус тус дурдсугай.

6. Цагаатгах тогтоолыг уншиж   сонсгосноор хүчинтэй болно.

7. Цагаатгах тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийн цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ