Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00644

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00644

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00644

 

 

 

Б.О, Б.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00083 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.О, Б.Т нарын нэхэмжлэлтэй хариуцагч ИНЕГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 47 136 140 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, сургалтын төлбөрт зарцуулсан 73 024 793 төгрөгийг буцаан гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.О нь 2012.3.19-ний өдөр Канад улсад агаарын хөлгийн инженер мэргэжлээр суралцахаар ИНЕГ-тай 3 талт гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулсантай холбогдуулан 3 хүний өмчлөлийн нийт 6 үл хөдлөх хөрөнгийг ИНЕГ-т барьцаалуулсан. Улмаар Б.О 2012 онд 8 сард Канад улсыг зориод, 2012.8.19-ний өдөр очсон. Гэрээний 2.1-д зааснаар ИНЕГ нь 2012.5.01-ний өдрийн дотор сургахаар тохирсон боловч хичээл эхлээгүй бөгөөд суралцаж байх хугацаанд хариуцагч байгууллагын удирдлагууд 6 удаа солигдсон. Хариуцагч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Б.О 2013.9.13-ны өдөр Монгол улсад буцаж ирээд, 2013.12.30-ны өдөр эргэн явж, 2014 оны 4 сар хүртэл суралцаж байгаад 2020.4.20-ны өдөр Монгол улсад буцаж ирсэн. Улмаар Канад улс руу буцаж очсон боловч визны хугацаа дуусч байсан тул визний хугацаагаа 2015.7.03-ны өдрөөс 2015.11.30-ны өдрийг хүртэл сунгуулсан. Түүнийг суралцаж байх хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газраас хугацаа хэтрүүлж төлбөрөө хийдэг байсан тул хичээлээ байнга хугацаа хэтрүүлж сонгодог байсан. Иймд 2015.10.30-ны өдөр визний хугацаа дуусаад Монгол улсад ирээд буцаж суралцахаар яваагүй. Нэгэнт гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул барьцаа хөрөнгийг чөлөөлж, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс суралцаж байх хугацаандаа ар гэрээсээ нийт 35 удаагийн гүйлгээгээр 17 000 ам долларыг авсаныг хохиролд тооцон 47 136 140 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээний 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 4 сардаа багтаагаад хэлний бэлтгэлээ төгсчих ёстой байсан. Нэхэмжлэгчийг суралцаж байх хугацаанд сар бүр 180 доллар Иргэний нисэхийн ерөнхий газраас өгч байсан. 2014.4.19-ний өдрөөс хойш зуучлагч байгууллагын алдаатай үйл ажиллагааны улмаас төлбөр зогссон байсан. Энэ хүртэлх хугацаанд төлбөр хийгдэж л байсан. Тиймээс төлбөр төлөгдөөгүйн улмаас сургуульдаа явах боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй. Мөн 2013.8.13-ны өдөр хэлний бэлтгэлээ төгсөөд Монголд ирсний дараа 2013.10.14-ний өдөр ИНЕГ-т өргөдөл гаргаж өөр мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба төлбөртэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт дурдаагүй байсан. Мөн үндсэн ангийн төлбөр болох 6 660 долларыг ИНЕГ 2013.11.15-ны өдөр шилжүүлсэн байсан учир Б.О 2013.12.30-ны өдөр үргэлжлүүлэн суралцахаар Канад улс руу явсан. 2014.4.09-ний өдөр дараагийн улирлын төлбөр болох 4 867 долларын нэхэмжлэх ирж 2014.4.14-ний өдөр төлбөрийг шилжүүлсэн байдаг. 2014.4.22-ны өдөр анги дүүргэлтийн төлбөр болох 1 000 долларын нэхэмжлэх ирж Иргэний нисэхийн ерөнхий газраас 2014.5.05-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагч тал төлбөрийг 100% төлсөн байхад Б.О 2014.4.20-ны өдөр Монгол улсад ирээд 2014.10.24-ний өдрийг хүртэл Монгол улсад байсан. Өөрөөр хэлбэл хавар, зуны хичээлээ тасалсан. Тиймээс дахин сургалтын төлбөрийн нэхэмжлэх нэг ч удаа ирээгүй. Уг нь визний хугацаанд хавар, зуны сургалтаа төгсөөд Монголд ирэх ёстой байтал 2014.12.31-ний өдрөөс өмнө буцаад ирсэн. Б.Оыг сургуулиа завсардуулсныг ИНЕГ мэдээгүй байсан учир 2014.7.9-ний өдрөөс 2015.4.6-ны өдрийг хүртэл сургалтын тэтгэлэг болох мөнгийг шилжүүлсээр байсан. Б.О 2015 онд сургалтын гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа суралцах хугацааны тэтгэлгийг үргэлжлүүлэн олгохыг хүссэн. Даргын зөвлөл хуралдаад газрын даргын А/727 тоот тушаалаар Б.О-г суралцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэмэлт гэрээ байгуулах байсан боловч нэхэмжлэгч нэмэлт гэрээгүй хийгээгүй, хариуцлагагүй хандсан. Б.О-н хичээл нь 2012 оны 9 сард эхлээд 2013 оны 4 сардаа багтаад хэлний бэлтгэлээ төгссөн байх ёстой талаар гэрээний 2.1-т заасан байх боловч нэхэмжлэгч 8 сард төгссөн буюу хугацаандаа тэнцээгүй байсан. Энэ хугацаанд төлбөр ирээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 3 талт гэрээний 2.1-т заасны дагуу 73 024 793 төгрөгийг гаргуулахыг шаарджээ. Өөрөөр хэлбэл 3 талт гэрээний үүргээ Б.О биелүүлээгүй. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.О-г Канад улсын .........хотын Бритиш ...........дээд сургуульд Агаарын хөлгийн авионик инженер мэргэжпээр суралцуулах тухай Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2011 оны Б/349 тоот тушаал гарч, 2012.5.01-ний өдрөөс эхлэн 2 жил 3 сарын хугацаатайгаар суралцуулах сургалтын 3 талт гэрээг 2012.3.19-ний өдөр Б.Т болон Б.О нартай байгуулсан. Б.О 2012.8.19-ний өдөр Канад улсад очиж дээд сургуульд авионик инженерийн ангид элсээд 2013.8.13 хэлний бэлтгэл ангийг суралцаж дүүргэсэн. Үндсэн ангид суралцаж байгаад суралцахаа зогсоох хүртэл захиалагч тал болох ИНЕГ-нь сургалтын гэрээний үүргээ бүрэн дүүрэн биелүүлж байсан.

Б.О нь 2015 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад аргөдөл гаргахдаа сургууль нь авионик инженерийн сургалтын програм шинэчилж тухайн үед эхлэх байсан анги хойшлогдож, 2015 оны 3 дугаар сард эхлэхээр болсон боловч шинэчлэгдсэн програм учраас туршилтын журмаар элсэлт авна иймээс гадаадын оюутнууд авахгүй гэх мэтээр хойшлогдсон гэж дурдаад сургалтын гэрээг сунгаж өгөхийг хүссэн байна Энэхүү өргөдлийг хүлээн авч хэлэлцээд 2015 Сургалтын гэрээг сунгах тухай" А/723 тоот тушаал гарч Б.О болон С.Э, Ц.Б нарын сургалтын гэрээг 2017 оны 3 дугаар сарын 01-ний едөр хүртэл сунгаж, уг тушаалын дагуу сургалтын гэрээг сунгах тухай нэмэлт гэрээг Б.О-той байгуулах байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ байгуулаагүй. Суралцагчтай байгуулсан 3 талт гэрээний 3.3, 3.6-д заасан үүргээ суралцагч нь үүргээ биелүүлээгүй учраас 3.7. Суралцагч хангалтгүй үнэлгээтэй суралцсанаас сургалтын програмыг биелүүлж чадаагүй болон өөрийн буруугаас цаашид суралцах эрхгүй болсон нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг, мөн хугацаанд олгогдсон тээврийн зардал, ариун цэврийн зардлын хамт суралцахаа зогсоосноос хойш 6 сарын дотор өөрөө болон суралцагчийн ар гэр хариуцан ИНЕГ-т төлж барагдуулах бөгөөд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцааны гэрээг үндэслэн төлбөрийг барагдуулна гэж заасан байгаа тул сургууль төгссөн тухай холбогдох баримт бичгийг 2018.03.05-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, мөн хугацаа хэтэрсэн учир шалтгаан, холбогдох тайлбарыг ирүүлээгүй тохиолдолд байгууллагаас зарцуулсан нийт зардлыг буцаан төлүүлэх тухай 2018.02.05-ны адрийн 2018/04 тоот мэдэгдэх хуудсыг Б.О ээж буюу Б.Т-д хүргүүлсэн.

Б.Т-ийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад гаргасан барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж, Б.Ог Канад улсруу буцаан сургуульд явуулах эсвэл ажпын байраар хангах тухай 2018.12.12-ны өдрийн өргөдлийн хариуд Иргэний нисэхийн ерөнхий газрын 2018.02.05-ны өдрийн 2018/04 тоот мэдэгдэх хуудсыг дурдаад сургалтын гэрээг сунгах тухай тушаал гарснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр суралцаагүй тул байгууллагаас зарцуулсан нийт зардлыг буцаан төлүүлэх тухай 2019.01 02-ны өдрийн өргөдөл гомдолд хариу өгөх хуудсыг хүргүүлсэн. Иймд сургалтын төлбөрт зарцуулсан 73 024 793 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Б.О суралцаж байх хугацаанд 2013 оны 1 дүгээр сараас эхлэн Иргэний нисэхийн Ерөнхий газрын удирдлагууд хэд хэдэн удаа солигдсоны улмаас гэрээний 1-р зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1-т заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, тодорхойгүй хугацаагаар зогсоож хугацаа хэтрүүлэн гүйцэтгэж байсан. Үүний улмаас Б.О нь сургуулийнхаа анги дүүргэлт, суудлын захиалгаас хоцорч гэрээгээр тохиролцсон хугацаандаа сургуулиа төгсөх ямар ч боломжгүй болсон.

Талуудын хооронд байгуулагдсан 3 талт гэрээний хугацаа 2014.6.19-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд суралцах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч визний хугацаа нь 2015.11.30-ны өдөр дуусч байсан тул Монголд 2015.11.27-ны өдөр буцаж ирээд дахин суралцахаар яваагүй. Түүнчлэн ИНЕГ нь сургалтын төлбөр, ариун цэврийн зардлыг хугацаа хэтрүүлж гүйцэтгэж байснаас болж хэрэглээний зардлаа арай хийж хүргэж хүнд хэцүү нөхцөл байдалд суралцсан.

Иргэний нисэхийн Ерөнхий газраас 2015 оноос хойш төлбөр төлөөгүй, Б.О нь суралцахаар яваагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Мөн хариуцагч нь Б.О-г гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрх нь 2015 оны 11 сараас тоологдож, хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 11 сард дууссан. Талуудын гэрээ дуусгавар болсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т, Б.О нарын ИНЕГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах, хохиролд 47 136 140 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Б.Т, Б.О нарт холбогдох гаргасан сургалтын төлбөр 73 024 793 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Н-н өмчлөлийн Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, т хаягт байрлах, дугаартай, 369 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбай бүхий хувийн сууц, Н.Д-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо,  м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, м.кв талбай бүхий орон сууц, Н.Б-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, дугаартай,  м.кв талбай бүхий газар болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбай бүхий хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг ИНЕГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 814 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 онд дууссан гэжээ. ИНЕГ нь Б.Од Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дах хэсэгт заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ-ний 3.3, 3.6, 3.7 дахь заалтуудыг дурдаад Сургууль төгссөн тухай хопбогдох баримгг бичгийг 2018.3.05-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, мөн хугацаа хэтэрсэн учир шалттаан тайлбарыг ирүүлээгүй тохиолдолд сургалтын гэрээг цуцалж байгууллагаас зарцуулсан нийт зардпыг буцаан төлүүлэх болохыг 2018.02.05-ны өдрийн 2018.04 тоот мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэрт Нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтыг шүүхэд гаргажөгөөгүй. энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно гэжээ. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын хуульд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь нэмэлт хугацаа зааж өгсөн 2018.02.05-ны өдрийн 2018.04 тоот мэдэгдэх хуудсаар нотлогдоно. Энэхүү мэдэгдэх хуудас хавтаст хэрэгт авагдсан байгаагийн дээр ИНЕГ-ын сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.А нэхэмжлэгч Б.Ттай утсаар холбогдож гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан шүүх хуралдаанд мэдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.О, Б.Т нар нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 47 136 140 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Сургалтын төлбөрт зарцуулсан 73 024 793 төгрөгийг буцаан гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-3, 39-40/

Нэхэмжлэгч Б.О нь Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад улсад агаарын хөлгийн инженер мэргэжлээр суралцахаар тус газартай 3 талт гэрээг 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр бичгээр байгуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагджээ. /хх 6-8/

Гэрээний нөхцлөөр Б.О нь Канад улсын мужийн технологийн институтэд Агаарын хөлгийн авионик инженер мэргэжлээр 1 жил 9 cap, англи хэлний бэлтгэлд 6 cap буюу 2 жил 3 сарын хугацаатайгаар нийт 112 733 ам.

долларын зардалтайгаар суралцахаар, зардлыг ИНЕГ хариуцахаар тохиролцсон байна.

Энэхүү гэрээний агуулгад үндэслэн талуудын хооронд үүссэн тэтгэлэг олгох хариу төлбөргүй шинжтэй боловч тодорхой нөхцөл тавьсан эрх зүйн харилцааг зөв тодорхойлох шаардлагатай.

Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар П.Н- өмчлөлийн Хан-Уул дүүргйин 8 хороо  дугаартай 369 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-22 дугаартай 54 м.кв талбай бүхий хувийн сууц, Н.Д-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 14 хороо, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Хан-Уул дүүргийн 14 хороо,  тоот хаягт байрлах Ү-22 дугаартай 40 м.кв талбайтай орон сууц, Н.Б-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн  хаягт байрлах Г-22 дугаартай 700 м.кв газар,  гоот хаягт байрлах Ү-22 дугаартай 30 м.кв талбайтай хувийн сууц зэрэг нийт 6 үл хдлөх эд хөрөнгийг хариуцагч барьцаалж бичгээр гэрээ байгуулжээ. /хх 9-15, 26-32/

Гэрээгээр Б.О нь Канад улсад тодорхой хугацаанд суралцаж байсан,  тэрээр Монголд ирээд 015 оны 11 дүгээр сараас хойш буцаж Канад улсад суралцахаар яваагүй үйл баримт тогтоогдсон. Талуудын тайлбар, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар нэхэмжлэгч Б.О нь суралцаж байх хугацаандаа

2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Монголд ирж,

2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Канад улс руу буцсан,

2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монголд ирж,

2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Канад улс руу буцсан,

2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Монголд ирж,

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Канад улсад очиж,

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монголд ирснээр дахин суралцахаар яваагүй болох нь тогтоогджээ. /хх 23-25/

Мөн тухайн хэрэгт талуудын гэрээний хугацааг сунгах талаар хариуцагч байгууллагын даргын А/723 тоот тушаал гарсан боловч гэрээний хугацаа сунгагдсан эсэх нь тодорхой бус байна./хх 45/

Суралцагч суралцаж байх хугацаандаа дансаар шилжүүлсэн тэтгэлгийг хүлээн авсан талаар маргаагүй, 3 удаагийн төлөлт сургуульд төлөгдсөнд, 3 талт гэрээний 1.1-д заасан 112 733 ам.долларт сар болгон олгох 200 ам.доллар орж тооцогдох тухайд талууд маргаагүй./хх 1-2, шүүх хуралдааны тэмдэглэл 160-166/

Мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу хохиролд хамаарах 47 136 140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. /хх 167-170/

Зохигч гэрээний талуудын хувьд гэрээнд заасан нөхцөл хэрэгжээгүй тухайд маргаантай байна.

Нэхэмжлэгч тал хэлний бэлтгэлд суралцаж байхаас эхлэн гэрээний үүрэг зөрчигдсөн, сургалтын зардлаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон, төлбөрийг хугацаа хэтрүүлж гүйцэтгэж байснаас суралцагч нь тухайн сургуулийнхаа анги дүүргэлт буюу суудлын захиалгаас байнга хоцорч гэрээгээр тохиролцсон хугацаандаа сургуулиа төгсөх ямар ч боломжгүй болсон тухайд тайлбарладаг бол хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн дүүрэн биелүүлж байсан, Орхон нь 2015 онд сургалтын гэрээг сунгаж өгөхийг хүссэний дагуу 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, уг тушаалын дагуу сургалтын гэрээг сунгах тухай нэмэлт гэрээг Б.Отой байгуулах байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ байгуулаагүй гэж маргажээ.

Дээрх байдлаар анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжгүй байна.

Зохигчийн хоорондын гэрээний агуулгаас үзэхэд нэг тал нь нөгөө талын ашиг тусын төлөө сургалтын болон ариун цэврийн зардал зэргийг төлөх үүрэг хүлээж, суралцагч тал гэрээнд заасан нөхцөл буюу сургалтыг амжилттай дуусгах, төгсөж ирээд хариуцагч байгууллагад ажиллах болзлыг тохиролцсон. Уг болзол биелэгдэхгүй бол гэрээг цуцлах агуулга тусгаснаас үзэхэд талуудын хооронд тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байх боломжтой боловч энэ талаарх талуудын байр суурийг тодруулсан мэтгэлцээн явагдаагүй байна.

Талуудын хэнийх нь хувьд гэрээнээс татгалзах нөхцөл хэдийд үүссэн, гэрээний болзол биелэгдээгүйд хэн буруутай, гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотойгоор ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн зэргээс хамаарч гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нөхцөл байдлын хувьд анхан шатны шүүх үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

Тодруулбал, хэрэгт 2018 он, 2019 онд нэхэмжлэгчид хандан гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор шаардлага гаргаж байсан баримт авагджээ. Бэлэглэгч талаас бэлэг хүлээн авагч талд хандан үүргээ биелүүлэх талаар, хэрэв биелүүлэхгүй байгаа тохиолдолд гэрээнээс татгалзаж байгаа талаар өгсөн албан бичгийг нөгөө тал хүлээн авсан эсэх талаар талуудын тайлбар тодорхой бус байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулж асуусан боловч анхан шатны шүүхэд өгсөн тайлбар, мэдүүлгийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх юм. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах эсхүл түр зогсохтой холбоотой хэргийн баримтууд байгаа бол нөгөө тал хүлээн авсан эсэх нь эргэлзээгүй баримтаар нотлогдсон байх ёстой. Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй байна. Мөн шүүхийн Б.О, Б.Тнарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үүрэг дуусгавар болоогүй мэт агуулгаар дүгнэж барьцаа хөрөнгүүдийг чөлөөлсөн нь логик зөрчилтэй болжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардаж буй үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч нарын бус, бусад этгээдүүдийн өмчлөлийн зүйл байна гэдгийг шүүхийн шийдвэрт заажээ.

Нэхэмжлэгч нар нь П.Н, Н.Б, Н.Д нарын өмнөөс барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд мөн эсэх, барьцаалуулагч этгээд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай. Барьцаалуулагч тал буюу барьцааны зүйлтэй холбоотой үүсээд байгаа үүрэгтэй холбоотойгоор барьцааны зүйлийн өмчлөгч нар хуульд зааснаар тодорхой эрх эдлэх боломжтой байдаг. Шүүх энэ талаар тодруулаагүй байна.

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах сөрөг нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээдүүд нь өмчлөгч нар болон нэхэмжлэгч нар мөн эсэх, нэхэмжлэгч нараас бусад өмчлөгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулах шаардлагатай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 26, 27, 73 дугаар зүйлийн зохицуулалтын хүрээнд талууд өөрсдөө нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, түүнийг хариуцвал зохих этгээдийг тодорхойлно.

Дээрх байдлаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ИНЕГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД