Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/шш2021/00083

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2021/00083 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, оршин суух, М... овогт Б..ын О..,/РД:..../-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, тоотод оршин суух, Х... овогт Б...гийн Т,/РД:..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Б...т ухаа өөрийн байранд байрлах, И...д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 47 136 140 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, сургалтын төлбөрт зарцуулсан 73 024 793,097 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Д /, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Б.Б, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.О.. 2012.3.19-ний өдөр Канад улс руу агаарын хөлгийн инженер мэргэжлээр суралцахаар И...тай 3 талт гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулсантай холбогдуулан 3 хүний өмчлөлийн нийт 6 үл хөдлөх хөрөнгийг И...т барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Улмаар Б.О.. нь 2012 онд 8 сард Канад улсыг зориод, 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр очсон байдаг. Гэрээний 2.1-д зааснаар И... нь 2012.05.01-ний өдрийн дотор сургахаар тохирсон боловч хичээл эхлээгүй бөгөөд суралцаж байх хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд нь 6 удаа солигдсон байдаг. Хариуцагч тал гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Б.О.. 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсад буцаж ирээд, мөн оны 12 сарын 30-ны өдөр эргэн явж, 2014 оны 4 сар хүртэл суралцаж байгаад 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсад буцаж ирсэн. Улмаар Канад улс руу буцаж очсон боловч визны хугацаа дуусч байсан тул визний хугацаагаа 2015 оны 7 сарын 03-ны өдрөөс 2015.11.30-ны өдрийг хүртэл сунгуулсан байдаг. Түүнийг суралцаж байх хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газраас хугацаа хэтрүүлж төлбөрөө хийдэг байсан тул хичээлээ байнга хугацаа хэтрүүлж сонгодог байсан. Иймд 2015.10.30-ны өдөр визний хугацаа дуусаад Монгол улсад ирээд буцаж суралцахаар яваагүй. Нэгэнт гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс суралцаж байх хугацаандаа ар гэрээсээ нийт 35 удаагийн гүйлгээгээр 17 000 ам долларыг авсан. Иймд хохиролд 47 136,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ хариуцагчийн буруугаас хэрэгжих боломжгүй болсон, мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрээний 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 4 сардаа багтаагаад хэлний бэлтгэлээ төгсчих ёстой байсан. Нэхэмжлэгчийг суралцаж байх хугацаанд сар бүр 180 доллар Иргэний нисэхийн ерөнхий газраас өгч байсан. 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зуучлагч байгууллагын алдаатай үйл ажиллагааны улмаас төлбөр зогссон байсан. Гэхдээ 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сургалтын төлбөр болон тэтгэлгийг өгч байхад Б.О.. 2012 оны 9 сараас эхлээд 4 сардаа багтаагаад хэлний бэлтгэлээ төгсчих байсан. Энэ хүртэлх хугацаанд төлбөр хийгдэж л байсан. Тиймээс төлбөр төлөгдөөгүйн улмаас сургуульдаа явах боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. 2013.8.13-ны өдөр хэлний бэлтгэлээ төгсөөд Монгол улсад ирсний дараа буюу 10 сарын 14-ний өдөр И...т өргөдөл гаргаж өөр мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан ба төлбөртэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт дурдаагүй байсан. Мөн үндсэн ангийн төлбөр болох 6 660 долларыг И... 2013.11.15-ны өдөр шилжүүлсэн байсан учир Б.О.. 2013.12.30-ны өдөр үргэлжлүүлэн суралцахаар Канад улс руу явсан. Түүнийг Канад улсад байх хугацаанд буюу 2014.4.09-ний өдөр дараагийн улирлын төлбөр болох 4 867 долларын нэхэмжлэх ирж 2014.4.14-ний өдөр төлбөрийг шилжүүлсэн байдаг. 2014.4.22-ны өдөр анги дүүргэлтийн төлбөр болох 1 000 долларын нэхэмжлэх ирж Иргэний нисэхийн ерөнхий газраас 2014.5.05-ны өдөр шилжүүлсэн. И... төлбөрийг 100% төлсөн байхад Б.О.. 2014.4.20-ны өдөр Монгол улсад ирээд 2014.10.24-ний өдрийг хүртэл Монгол улсад байсан. Өөрөөр хэлбэл хавар, зуны хичээлээ тасалсан. Тиймээс дахин сургалтын төлбөрийн нэхэмжлэх нэг ч удаа ирээгүй. Уг нь визний хугацаанд хавар, зуны сургалтаа төгсөөд Монгол улсад ирэх ёстой байтал 2014.12.31-ний өдрөөс өмнө буцаад ирсэн. Б.О..ыг сургуулиа завсардуулсныг И... мэдээгүй байсан учир 2014.07.09- 2015.04-06-ны өдрийг хүртэл сургалтын тэтгэлэг болох мөнгийг шилжүүлсээр л байсан. Б.О.. 2015 онд сургалтын гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа суралцах хугацааны тэтгэлгийг үргэлжлүүлэн олгохыг хүссэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөл хуралдаад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын А/727 дугаар тушаал гарч Б.О..ыг суралцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэмэлт гэрээ байгуулах байсан боловч нэхэмжлэгч Б.О.. нэмэлт гэрээгүй хийгээгүй. Үүнээс гадна 2 оюутан байх бөгөөд төгсөөд одоо Иргэний нисэхийн ерөнхий газрын салбарт ажиллаж байгаа. Б.О..ы тухайд ямар нэгэн байдлаар хариуцлагагүй хандсан гэж үзэж байна. Б.О..ы хичээл нь 2012 оны 9 сард эхлээд 2013 оны 4 сардаа багтаад хэлний бэлтгэлээ төгссөн байх ёстой талаар гэрээний 2.1-т заасан байх боловч нэхэмжлэгч 8 сард төгссөн байсан буюу хугацаандаа тэнцээгүй байсан. Энэ хугацаанд төлбөр ирээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 3 талт гэрээний 2.1-т заасны дагуу 73 024 793 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг шаардсан байгаа. Өөрөөр хэлбэл 3 талт гэрээний үүргээ Б.О.. биелүүлээгүй бөгөөд гэрээний 3.7-д зааснаар өөрөө болон ар гэрийнхэн хариуцан барьцааны гэрээг шилжүүлэх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О.., Б.Т нар хариуцагч И...т холбогдуулан ,,,,,,,,, дүүрэг 8 дугаар хороо, , тоот хаягт байрлах, Г дугаартай, 369 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбай бүхий хувийн сууц,

Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, барилга-1 дүгээр гудамж,  тоот хаягт байрлах Г- дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020174 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, барилга 1 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ,,,,,,,,, тоот хаягт байрлах,,,,,,,,5 дугаартай, 700 м.кв талбай бүхий газар болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 47 136 140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сургалтын төлбөр 73 024 793 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийг шаардлага гарган харилцан эс зөвшөөрч мэтгэлцэв.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээг захиалагч байгууллага И..., суралцагч Б.О.., батлан даагч суралцагчийн эх Б.Туяа нар 2012 оны 03 сарын 19-ны өдөр байгуулж, уг гэрээгээр Б.О..ыг Канад улсын British Columbia мужийн Burnabu хотын British Columbia технологийн институтэд агаарын хөлгийн авионик инженер мэргэжлээр 1 жил 9 сар, англи хэлний бэлтгэлд 6 сар, нийт 2 жил 3 сарын хугацаатай эчнээ ангид нийт 112 733 ам.долларын зардлаар суралцуулахаар, сургалтын зардлыг ,,,,,,,,,,,,, сургуулиас ирсэн нэхэмжлэхийг үндэслэн сургуулийн дансанд шилжүүлж тооцоо хийхээр, суралцагч нь өөрийн оюун ухаан, хүчин чадлаа бүрэн дайчлан суралцаж, сургуулиа амжилттай төгсөөд ,,,,,,,,,,с хэрэгцээ шаардлагатай газарт томилогдон ажиллахаар тус тус тохиролцжээ. /хх-6-8/

 

Дээрх сургалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ,,,,,,, болон Б.Т нарын хооронд 2012 оны 03 сарын 19-ны өдөр нэр бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахаар тохиролцож, эд хөрөнгө тус бүр дээр барьцааны гэрээг байгуулжээ. /хх-9-15, 26-32/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...ИНЕГ-н удирдлага солигдсоноос гэрээний дагуу сургалтын төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэж байснаас суралцагч Б.О.. нь цаашид суралцах боломжгүй болж Монголд буцаж ирсэн. Гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлнэ. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс байр, сургалтын төлбөрийг ар гэрээсээ авч нэхэмжлэгчид 47 136 140 төгрөгийн хохирол учирсан... гэж,

Хариуцагч ...гэрээнд зааснаар суралцагч нь хэлний бэлтгэлээ 6 сарын дотор дүүргэх байтал нэхэмжлэгч нь 2012 оны 09 сард эхэлсэн хэлний бэлтгэлээ 2013 оны 08 сарын 13-ны өдөр дүүргэсэн байдаг. И... нь сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу, заасан хугацаанд нь төлбөр шилжүүлэх үүргээ биелүүлж байсан бөгөөд суралцагчийг суралцахаа зогсоосныг мэдэх хүртэл сар бүрийн тэтгэмж 200 ам.долларыг мөнгө суралцагчийн дансанд шилжүүлсэн. Гэрээний үүргээ зөрчөөгүй... гэж тус тус тайлбарлаж байна.

 

Талууд үүссэн харилцаагаа Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ гэж нэрлэсэн байх бөгөөд ийм төрлийн гэрээг Иргэний хууль болон боловсролын салбар хууль тогтоомжоор тусгайлан зохицуулаагүй ч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. мөн зүйлийн 189.5-д энэ хуулиар зохицуулагдаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ гэж заасан тул маргааны эрх зүйн баримт болох 2012 оны 03 сарын 19-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан суралцагчтай байгуулах 3 талт гэрээ нь гэрээний үүрэг мөн тул Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.

 

Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар суралцагч буюу нэхэмжлэгч Б.О.. нь 2012 оны 08 сарын 19-ний өдөр Канад улсад очиж, 2012 оны 9 сараас 2013 оны 08 сарыг хүртэл хугацаанд хэлний бэлтгэл ангид суралцан дүүргэсэн байх ба хариуцагч ИНЕГ-аас 2012 онд тэтгэлэгт 720 ам.доллар, 2013 онд 6 660 ам.долларыг сургалтын төлбөрт 3 749,40 ам.долларыг тэтгэлэгт, 2014 онд суудал баталгаажуулалт болон сургалтын төлбөрт 5 867,70 ам.долларыг, 2400 ам.долларыг тэтгэлэгт, 6 000 ам.долларыг байрны төлбөрт, 2015 онд 600 ам.долларыг тэтгэлэгт тус тус шилжүүлжээ.

 

British Columbia технологийн институтэд /цаашид сургууль гэх/-ээс 2013 оны 11 сарын 08-ны өдрийн А00861774 кодтой оюутан Б.О..ы 2014 оны өвлийн сургалтын төлбөрт 6 660,16 ам.долларын нэхэмжлэхийн дагуу ИНЕГ-аас 2013 оны 11 сарын 18-ны өдөр, 2014 оны 04 сарын 09-ны өдрийн 2014 оны хавар, зуны сургалтын төлбөр 4 867,70 ам.долларын нэхэмжлэхийн дагуу 2014 оны 04 сарыг 16-ны өдөр, 2014 оны 04 сарын 22-ны өдрийн мэйлд 1 000 ам.долларын хураамжаа 2014 оны 05 сарын 06-ны дотор төлнө үү гэж заасны дагуу 2014 оны 05 сарын 06-ны өдөр тус тус шилжүүлэг хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.О.. нь суралцаж байх хугацаандаа 2013 оны 09 сарын 13-нд Монголд ирж, мөн оны 12 сарын 29-нд Канад улс руу буцсан, 2014 оны 06 сарын 20-нд Монголд ирж, мөн оны 10 сарын 24-нд Канад улс руу буцсан, 2015 оны 07 сарын 17-нд Монголд ирж, мөн оны 10 сарын 30-нд Канад улсад очиж, 2015 оны 11 сарын 27-нд Монголд ирснээр дахин суралцахаар яваагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байна.

 

Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.О.. нь ИНЕГ-аас 2014 оны хавар, зуны сургалтын төлбөр төлсөн хугацаанд Монголд байсан, суралцах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байх ба суудал баталгаажуулалт хийгдсэн. Сургалт 2014 оны 09 сарын 22-ны өдөр эхлэх талаар сургуулиас ирүүлсэн 2014 оны 04 сарын 22-ны өдрийн мэйлд бичигдсэн атал сургалт эхэлснээс нэг сарын дараа Канад улсад очсон нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т ...эрүүл мэндийн шалтгаанаас бусад шалтгаанаар хичээл завсардахыг хориглоно. 3.4-т Суралцагчийн өөрийн эцэг эх, эхнэр нөхөр буюу хүүхэд, төрсөн ах эгч, дүү нарын хэн нэг нь нас барахаас бусад тохиолдолд сургууль, хичээлээс завсардуулан дуудахгүй. Хэрэв дурдсан шалтгаанаар дуудах бол зөвхөн ИНЕГ-ын зөвшөөрлөөр дуудах ба хичээл завсардах нөхцөлд хичээлийн хөтөлбөрийг 7 хоногоос дээш хугацаагаар тасрахгүй байхаар зохицуулна... гэж заасныг суралцагч буюу нэхэмжлэгч Б.О.. зөрчин, хичээлийн хөтөлбөрийг удаа дараа завсардуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс суралцах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй , тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагч ИНЕГ гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, харин суралцагч буюу нэхэмжлэгч Б.О.. өөрийн буруугаас суралцахаа зогсоосон гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нар хариуцагчаас хохиролд 47 136 140 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч Б.О.., Б.Т нарын ИНЕГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Гэрээний 3.7-д суралцагч хангалтгүй үнэлгээтэй суралцсанаас сургалтын программыг биелүүлж чадаагүй болон өөрийн буруугаас цаашид суралцах эрхгүй болсон нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг, мөн хугацаанд олгогдсон тээврийн зардал, ариун цэврийн зардлын хамт суралцахаа зогсоосноос хойш 6 сарын дотор өөрөө болон суралцагчийн ар гэр хариуцан ИНЕГ-т төлж барагдуулна. Төлбөр хийгдээгүй тохиолдолд барьцааны гэрээг үндэслэн төлбөрийг барагдуулна. гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Туяа, Б.О.. нараас суралцсан хугацааны нийт зардал 25 997 ам.доллар буюу 73 024 793,09 төгрөгийг шаардлага гаргах эрхтэй болох нь тогтоогдож байх боловч хариуцагч ИНЕГ-ын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

 

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан.

 

Хариуцагч ИНЕГ-аас 2015 оны 04 сарын 06-ны өдөр суралцагч Б.О..д оюутны тэтгэлэгт 600 ам.доллар шилжүүлсэн ба энэ хугацаанаас хойш Б.О..ыг суралцахаа зогсоосон болохыг мэдсэн тул тэтгэлэг олгоогүй гэж тайлбарласан. ИНЕГ нь суралцагч болон түүний ар гэр гэрээний 3.7-т зааснаар суралцахаа зогсоосноос хойш 6 сарын дотор суралцсан хугацааны зардлыг төлөөгүй байхад шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 06 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ИНЕГ-ын шаардах эрх суралцагч Б.О.. суралцахаа зогсоосныг мэдсэн үеэс эхлэн тоологдох тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 онд дууссан байна. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусахаар заасан тул хариуцагч ИНЕГ-ын нэхэмжлэгч Б.Туяа, Б.О.. нарт холбогдуулан гаргасан сургалтын төлбөр 73 024 793 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дүгнэсэнчлэн барьцаагаар хангагдах шаардах эрх буюу нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Н.Н өмчлөлийн  дүүрэг 8 дугаар хороо, Сонсголонгийн 5 дугаар гудамж, оот хаягт байрлах, Г дугаартай, 369 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбай бүхий хувийн сууц,

Н.Дорждуламын өмчлөлийн ргийн 14 дүгээр хороо, барилга-1 дүгээр гудамж, 8 тоот хаягт байрлах  дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020174 дугаарт бүртгэлтэй, ,,,,,,,,, дүүргийн 14 дүгээр хороо, барилга-1 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий орон сууц,

Н.Б..ын өмчлөлийн ,,,,,дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 1-1 гудамж, 8 тоот хаягт байрлах ,,,,,, дугаартай, 700 м.кв талбай бүхий газар болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,,,,,,, дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбай бүхий хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх нь хуульд нийцнэ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч болон хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Туяа, Б.О.. нарын И...т холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах, хохиролд 47 136 140 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Б.Туяа, Б.О.. нарт холбогдох гаргасан сургалтын төлбөр 73 024 793 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Н,,,,,, өмчлөлийн Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Сонсголонгийн ,4 тоот хаягт байрлах, ,7 дугаартай, 369 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,,,,, дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбай бүхий хувийн сууц, Н.Дорждуламын өмчлөлийн Х, дүүргийн 14 дүгээр хороо, барилга-1 дүгээр гудамж, 8 тоот хаягт байрлах ,,,,,,, дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн ,,,,, дугаарт бүртгэлтэй, ,,,,,,,,,,,, дүүргийн 14 дүгээр хороо, барилга-1 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий орон сууц, Н.Б..ын өмчлөлийн ,,,,,,,,,, дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 1-1 гудамж, 8 тоот хаягт байрлах Г-,,,,,,,,,,,,,,,, дугаартай, 700 м.кв талбай бүхий газар болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,,,,,,,,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбай бүхий хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг И...т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 814 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ