| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00936/И |
| Дугаар | 142/ШШ2024/001509 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/001509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 211 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн *******, 215 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр төрсөн *******, 218 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ******* нарыг эх *******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1., 4.1.2.-д заасныг баримтлан 215 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр төрсөн *******, 218 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 5 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг *******гаар нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.-д зааснаар А.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, *******, *******, ******* нарын гэр бүлийн 5 гишүүний дундын өмч болох Ү-2116115 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн тоот хаягт байрлах 36 мкв талбайтай 3 өрөө орон сууц болон Булган аймгийн Хангал суман дахь нэгж талбарын дугаартай, ,7га зуслангийн газар, шовгорыг эхнэр *******, *******, *******, ******* нарын өмчлөл, эзэмшилд маргаангүйгээр шилжүүлэн өгөх, Toyota prius 3 маркийн ОРБ улсын дугаартай суудлын автомашиныг *******гаас *******гийн өмчлөл, эзэмшилд шилжүүлнэ.
Б.Гэр бүлийн гишүүдийн нэг хүнд оногдох 28,64,463 төгрөгөөс *******гийн өмчлөлд шилжүүлэн өгөх Toyota prius 3 маркийн ОРБ улсын дугаартай, 15,7, төгрөгийн үнэлгээ бүхий суудлын автомашиныг хасч, үлдэх хэсгийг гэр бүлийн дундын хөрөнгөөс тооцуулахгүйгээр түүний өмнө нь гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс дур мэдэн захиран зарцуулсан эд хөрөнгүүд, өр зэргийг тооцсон тул үлдэх хэсгээс ******* нь татгалзан гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон.
В.Хүү овогтой , овогтой нарыг нэхэмжлэгч *******гийн асрамжинд үлдээж, тэдний боловсрол, урлаг, спортоор хичээллэхийг дэмжиж эцэг овогтой нь хдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөхөөр тохиролцов. Хүүхдүүдийн эрүүл мэнд, сургалт, секц, дугуйлангийн төлбөрийг тухай бүр харилцан тохиролцож төлнө.
Г.Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн тоот 3 өрөө орон сууцыг 221 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хаан банкны орон сууцны зээлээр авсан ба нэхэмжлэгч ******* нь орон сууцны зээлээс 1 жилийн дотор буюу 225 оны 11 дугаар сарын 4-ний өдөр гэхэд *******гийн нэрийг хасуулж, 224 оны 12 сараас эхлэн зээлийг хариуцан төлөх ба сар бүрийн 1-ны дотор зээлийг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүртэл нэхэмжлэгч ******* нь хдийн тэтгэлгийн мөнгийг суутган авч, зөрүүг *******гийн Хаан банк 512126963 тоот дансруу шилжүүлж, ******* нь эд хөрөнгийн маргаангүйгээр өмчлөх эрхийг *******д шилжүүлнэ. Цаашид нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаан гаргахгүй байхаар эцэслэн шийдвэрлэсэн болно.
Д.Хариуцагч ******* нь орон сууцны зээлээс нэрийг нь хасуулсны дараа сар бүрийн 1-ны дотор хдийн тэтгэлгийг нэхэмжлэгч *******гийн Төрийн банкны 141117528 тоот дансанд шилжүүлж төлнө.
Е.Хариуцагч ******* нь хэрүүл маргаан хийх, хэл амаар доромжлох, амгалан тайван байдлыг алдагдуулах, хдүүдийн сэтгэл зүйд буруугаар нөлөөлөх, эхнэр, хдүүдийнхээ дунд хэрүүл үүсгэх аливаа худал хуурмаг гүтгэлэг гаргахгүй байхаар тохиролцсоныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 21,6 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 21,6 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.
7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН