Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00615

 

 

 

 

 

                                Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/00229 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч О ХХК, Ч.Онарт холбогдуулан гаргасан барилгын тоног төхөөрөмж /122 875 ам.долларын үнэ бүхий/-ийг дагалдах хэрэгслийн хамт гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баяраа, хариуцагч буюу хариуцагчийн төлөөлөгч Ч.Оюунхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2012 онд Ч.О Малайз улс руу хамт явж 122 875 ам.долларын үнэ бүхий барилгын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгсэл, материалын хамт худалдан авч Монголд оруулж ирсэн. Ч.Онь уг тоног төхөөрөмжийг ажиллуулах сургалтад сууж Монголд ирээд худалдан авна гэж хашаандаа суурилуулсан. Ч.Оуг тоног төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэл явуулж блок хийж эхэлсэн. 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулж Хаан банкинд барьцаалан 100 000 000 төгрөгийн зээл авсан. Ч.Онь уг зээлээс 15 000 000 төгрөгийг надад өгч, 85 000 000 төгрөгийг дансаараа шилжүүлж авсан. Ч.ОХандгайтад байшин барьж өгнө гэсэн боловч барьж өгөөгүй, өөртөө машин авч, охиныхоо өр төлбөрийг барагдуулсан. Банк олгосон зээлийн хөрөнгөөрөө худалдан авсан тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж байгааг шалгаж байсан тул Ч.Отоног төхөөрөмжийг өөрийн үйлдвэрийн хашаанд суурилуулан ашиглаж байгаагаар үзүүлдэг байсан. Тоног төхөөрөмжийг худалдан авах нэрийдлээр үнийг нь төлөөгүй атлаа 2012-2017 он хүртэл ашиглан барилгын ажил, блок хийж ашиг орлого олж байснаа нуусан. Мөнгөө шаардахад тоног төхөөрөмжөө буцааж ав гэдэг. Хариуцагч нэгэнт худалдан авсан тоног төхөөрөмжийнхөө үнийг төлөхгүй гэж байгаа бол тоног төхөөрөмжөө дагалдах хэрэгслийн хамт буцаан авах хүсэлтэй байна. Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг “ОЭОЭ” ХХК-тай байгуулсан. Тус компанийн захирал нь Ч.Отул “ОЭОЭ” ХХК болон Ч.Онараас 122 875 ам.долларын үнэтэй барилгын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт гаргуулж өгнө үү. Бид худалдах худалдан авах гэрээ байгуулсан, хамтарч ажиллахаар тохиролцоогүй гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: С.Бнь Малайз улсаас ирээд зээл авч тоног төхөөрөмж авсан мөнгөө өгч чадахгүй байна гээд тоног төхөөрөмжийг ажиллуулъя гэсэн. С.Бнь 2015 оны 8 дугаар сараас РБМ тоног төхөөрөмжийг Шарга морьтын зуслангийн газар харж хандах хүнгүй тул хашаандаа авчраад хадгалж байгаач гэсний дагуу хашаандаа авчирч одоог хүртэл хадгалж байна. 2017 оны намар С.Бнь Налайхын цаана байрлах зуслангийн байшингийнхаа ард 1 000 000 төгрөгийн хөлсөөр саравч хийлгэе гэж хуурч 3 хоног ажиллуулаад урьдчилгаа өгөхгүй болохоор нь орхиод явсан. Энэ үйл явдлаас өс хонзон санаж болсон бодит байдлыг өөрт ашигтайгаар гуйвуулж гүтгэн доромжилж байна. С.Бнадад хадгалалтын хөлсийг зах зээлийг жишгийн дагуу төлөх ёстой. С.Баяраатай хамтарч ажиллахаар үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж, банкнаас 100 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээс С.Баяраад 15 000 000 төгрөг өгч, өөртөө Крантаа машин авсан. Зээлээ төлж чадахгүй байсан тул объектоо зарж зээлийг хаасан. С.Ббарилга байшин барьж ашигласан РБМ тоног төхөөрөмжийнхөө үнийг хэд дахин нугалж төлүүлэхээр 2 удаа нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш оног төхөөрөмжөө авахаар ирээгүй, утсаар яриагүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч_ОРБМ-1000 загварын хөөс, цементийн машин 1 ширхэг, бусад дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж болох хөөс гаргагч 1 ширхэг, конвейер 1 ширхэг, шүршин бүрэгч машин 1 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, РБМ-ын хөөсний бодис 63 уут, хатууруулагч бодис 30 кг, зөөлрүүлэгч бодис 20 кг, хүргэлтийн хоолой 10 метр /2 ороомог/-ыг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, хариуцагч “ОЭОЭ” ХХК-д холбогдуулан гаргасан Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч_Оулсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод, шинжээчийн зардалд 150 000 төгрөг гаргуулж “Итгэлт эстимэйт” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баяраагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хариуцагч Ч_О41 нэр төрлийн сэлбэг хэрэгслээс 9 ширхэг эд ангийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Тухайн тоног төхөөрөмжийг 123.0 сая төгрөгөөр 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдөр худалдан борлуулсан нь ХААН банкны баримтаар нотлогдсон. Шинжээч 56.9 сая төгрөгөөр үнэлсэн байхад зөрүү 66.0 сая төгрөг нэхэмжилж болох талаар шүүх шийдвэртээ тайлбарлаагүйд гомдолтой байна. 2012 онд Ч.О РБМ тоног төхөөрөмжийг дагалдах 41 сэлбэг хэрэгслийн хамт 123.0 сая төгрөгөөр худалдаж мөнгөө авч чадахгүй байгаа учраас техник хэрэгслээ буцааж авъя гэхээр ашиглах боломжгүй болгосон учир дахин үнэлгээ хийлгэхэд 56.8 сая төгрөгөөр үнэлсэн. 2012-2019 оны хооронд нэхэмжлэгч техникийг хамтран ашиглаж байсан гэж илт худал дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Тоног төхөөрөмжийг худалдаж, нэхэмжлэгч захиран зарцуулах эрхгүй болсон байхад үүнд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн эрх үүрэг 2011 онд худалдан борлуулснаар дуусгавар болсон байхад одоо байгаа үлдэгдэл зүйлийг буцаан өгөхөд болно гэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ч.Онь уг тоног төхөөрөмжийг гаалиас гар дамжуулалгүй хүлээн авсан гэдгээ шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч байхад 41 зүйлийн дагалдах хэрэгсэл хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй байна гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Малайз улсаас оруулж ирсэн шинэ тоног төхөөрөмжийг Ч.Охудалдан авсан талаар банкны баримтыг үнэлээгүй, банкнаас авсан 100.0 сая төгрөгөөр үндсэн ажлаа явуулалгүй охиныхоо өр төлбөрийг барагдуулж, хувьдаа машин техник авсан нь шүүх хуралдаан дээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийг хууран мэхэлж өр төлбөрт оруулсан хариуцагчийн талаар шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Шүүгчид нөлөөлсөн байж болох талтай гэж хардаж байна. ХААН банкнаас ирүүлсэн нотлох баримтаар хариуцагчийг РБМ-1000 тоног төхөөрөмжийг худалдан авсан болох нь тогтоогдож байхад шүүгч энэ талаар дүгнэлт хийхгээгүйд гомдолтой байна. Хариуцагч тоног төхөөрөмжийг худалдан аваагүй бол нэхэмжлэгч тал худалдан авсан тоног төхөөрөмжийг зорилгынхоо хүрээнд ашигтай ажиллуулж болох байсан. 9 жилийн хугацаанд нэхэмжлэгч тал нэг ч удаа ашиглаагүй, үр дүнг гаргаж чадаагүй байж зээлийн өрөнд орж байгааг үл ойшоож байгаад гомдолтой байна. Одоо ашиглаж болохгүй сэлбэг хэрэгсэлгүй тоног төхөөрөмжөөр юм хийж болохгүй болсныг үнэлгээний байгууллага нотлоод байхад зөрүү мөнгийг шийдээгүй орхисонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч “ОЭОЭ” ХХК болон Ч.О холбогдуулан 122 875 ам.долларын үнэ бүхий барилгын тоног төхөөрөмж дагалдах хэрэгслийн хамт гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “Ч.О тоног төхөөрөмжөө худалдсан боловч үнийг нь төлөөгүй тул буцааж авна” гэж тайлбарласныг хариуцагч Ч.Оэс зөвшөөрч “тоног төхөөрөмж худалдаж аваагүй, харин хамтран ажиллахаар тохиролцсон боловч хамтын үйл ажиллагаа хэрэгжих боломжгүй болсон, тоног төхөөрөмжөө харж хандах хүнгүй гэж манай хашаанд хадгалуулсан, нэхэмжлэгч өөрөө ирж авдаггүй, тоног төхөөрөмж нь хүлээлгэж өгсөн тоо, ширхэгээрээ бүрэн байгаа” гэж маргаж байна.  

Шүүх хариуцагч “ОЭОЭ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна. Харин маргааны зүйл болсон тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл нь нийт 41 нэр төрөл байх тул энэ тоо хэмжээгээр хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Малайз улсаас 122 875 000 ам.долларын үнэ бүхий нийт 41 нэр төрлийн барилгын тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг худалдан авч, улмаар хариуцагч Ч.О уг тоног төхөөрөмжөөрөө барилгын ажил гүйцэтгэн хамтран ажиллахаар тохиролцсон боловч хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хамт хариуцагчид хадгалагдаж байгаа нь тогтоогдсон. /1хх7-11, 25-29/

Тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ч.О худалдсан гэж 263 934 813 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 184/ШШ2019/02220 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэлгүй байна.  

Маргаан бүхий тоног төхөөрөмжийг 2012 оноос хойш зохигчид “Тэрэлжид  байшин цутгах, Хэнтий аймагт байшин барих, Налайхад орон сууц барих ...” зэрэг ажиллагаанд ашиглахаар ярилцаж байсан, ашиглаж байсан нь, талуудын хамтын үйл ажиллагаа хоорондын тааламжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас цаашид хэрэгжих боломжгүй болсон нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар талуудын хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж зүйтэй байна. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй. /1хх215-227, 2хх2-5/

Хавтаст хэрэгт маргаан бүхий тоног төхөөрөмжийг худалдсан талаар 2 гэрээ авагдсан байх ба эхнийх нь буюу хэргийн 1 дүгээр хавтасны 231-234 дүгээр тал дахь бетон зуурагч машинийг 123 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг дээр дурьдсан шүүхийн шийдвэрээр хамтран ажиллаж банкнаас зээл авахын тулд үйлдсэн, хэлцэл нь эрх үүрэг үүсгэх хүсэл зориг агуулаагүй, хэн аль нь үр дагавар гаргахыг хүсээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзжээ. Мөн хэргийн 62 дугаар талд барилгын зориулалттай цул төмөр хэв хашмалыг 25 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг “талууд барилгын зориулалттай цул төмөр хэв хашмалыг 25 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, гэрээ байгуулсан талаар маргаагүй тул хүчин төгөлдөр, харин Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дууссан” гэж дүгнэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд нэхэмжлэгчийн ХААН банкнаас ирүүлсэн нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “тоног төхөөрөмжийг 123 000 000 төгрөгөөр худалдсан нь ХААН банкны баримтаар нотлогдсон байхад 56 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 66 000 000 төгрөгийг нэхэмжилж болох талаар тайлбар хийгээгүй” гэх гомдлыг хангахгүй орхив. 123 000 000 төгрөгөөр тоног төхөөрөмж худалдсан гэх гэрээг талууд хамтран ажиллаж банкнаас зээл авахын тулд үйлдсэн, хэлцэл нь эрх үүрэг үүсгэх хүсэл зориг агуулаагүй, хэн аль нь үр дагавар гаргахыг хүсээгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Мөн шинжээчээр томилогдсон “Итгэлт эстимэйт” ХХК нь маргаан бүхий барилгын тоног төхөөрөмжийг анх худалдан авсан тоо ширхэгийн хувьд бүрэн байгаа эсэх, хөрөнгийн одоогийн зах зээлийн үнэлгээ нь хэд болохыг тогтоожээ. Тоног төхөөрөмжийн хадгалалт, ашиглалтын хугацаа зэргийг харгалзан үзэж элэгдлийг нь 50 хувиар тооцоолон нийт 41 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн одоогийн зах зээлийн үнэлгээг  58 075 640 төгрөгөөр тогтоосон  байх ба үүнд талуудын хэн аль нь маргаагүй, гомдол гаргаагүй  болно. /1хх164-175/ Нэхэмжлэгч тоног төхөөрөмж гаргуулахыг шаардсан тул худалдан авсан үеийн болон одоогийн зах зээлийн үнийн зөрүүг гаргуулахаар шаардах боломжгүй. 

Шинжээчийн дүгнэлтээс гадна шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нийт 41 төрлийн барилгын тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд байгаа нь тогтоогдсон. Хариуцагч Ч.Онь барилгын тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байна.  /1хх127-132/

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Ч_О58 075 640 төгрөгийн үнэ бүхий нийт 41 нэр төрлийн, барилгын тоног төхөөрөмж, дагалдах бусад хэрэгслийн хамт гаргуулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/00229 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч_О33 600 000 төгрөгийн үнэтэй РБМ хөөс цементийн машин загвар РБМ-1000 1 ширхэг, 14 000 000 төгрөгийн үнэтэй шүршин бүрэгч машин 1 ширхэг, 219 800 төгрөгийн үнэтэй хөөс гаргагч 1 ширхэг, 1 680 000 төгрөгийн үнэтэй конвейнер 1 ширхэг, 1 827 000 төгрөгийн үнэтэй РБМ хөөсний бодис 87 уут, 1 хайрцаг, 112 000 төгрөгийн үнэтэй РБМ хатууруулагч бодис 20 уут 2 хайрцаг, 140 000 төгрөгийн үнэтэй РБМ зөөлрүүлэгч бодис 20 уут, 2 хайрцаг, 126 000 төгрөгийн үнэтэй гаргах хоолой 1 боодол, 98 000 төгрөгийн үнэтэй 10 м хүргэлтийн хоолой 1 ороомог, 238 000 төгрөгийн үнэтэй 3 м төмөр хоолой 2 боодол, 91 000 төгрөгийн үнэтэй 2 м төмөр хоолой 1 боодол, 70 000 төгрөгийн үнэтэй 1.5 м төмөр хоолой 1 боодол, 131 600 төгрөгийн үнэтэй 45 градусын төмөр хоолой 1 боодол, 140 000 төгрөгийн үнэтэй 90 градусын төмөр хоолой 1 боодол, 109 200 төгрөгийн үнэтэй цахилгаан утас 1 ороомог, 84 000  төгрөгийн үнэтэй тогтоогч цагираг 1 ороомог, 56 000 төгрөгийн тогтоогч цагирагны резин бүрхүүл 1 хайрцаг, 75 600 төгрөгийн үнэтэй хөвсгөр бөмбөг 1 хайрцаг, 112 000 төгрөгийн үнэтэй U Хэлбэртэй хоолой 1 боодол, 280 000 төгрөгийн үнэтэй хийн компрессор 5 морь /хч№110026-042/ 1 ширхэг, 168 000 төгрөгийн үнэтэй хийн компрессор 1.5 морь /хч 1 ширхэг, 84 000 төгрөгийн үнэтэй хийн хоолой 1 ороомог, 154 000 төгрөгийн үнэтэй шүршигч буу 1 хайрцаг, 112 000 төгрөгийн үнэтэй тосны шахуурга 1 хайрцаг, 95 200 төгрөгийн үнэтэй гаргах хоолойны хаалт 1 хайрцаг, 126 000 төгрөгийн үнэтэй шүхэр 1 боодол, 154 000 төгрөгийн багажны хайрцаг, шүршигч хошуу, юүлүүр тогтоогч цагираг, юүлүүрийн резин бүрхүүл болон чичиргээ зөөлрүүлэгч 1 хайрцаг, 135 800 төгрөгийн үнэтэй унжсан конус 1 хайрцаг, 182 000 төгрөгийн үнэтэй карбидан хөрөө 1 хайрцаг, 224 000 төгрөгийн үнэтэй дрил холигч 1 хайрцаг, 1 050 000 төгрөгийн үнэтэй РБМ хэвний бүтээц 150 м.кв/262 ширхэг, 140 000 төгрөгийн үнэтэй уялаа 6 мм, 3 мм 2 уут, 537 600 төгрөгийн үнэтэй F1 хавчуур, F2, хавчуур, F3 тогтоогч 16 хайрцаг, 873 600 төгрөгийн үнэтэй тэгшлэгч хоолой 3 000 мм 24 ширхэг, 224 000 төгрөгийн үнэтэй дэмжигч хоолой 4 боодол, 84 000 төгрөгийн үнэтэй хавчуур болон үзүүртэй урт төмөр 1 хайрцаг, 79 240 төгрөгийн үнэтэй алх уялаа татагч 1 хайрцаг, 84 000 төгрөгийн үнэтэй хөвсгөр материал ¼*1х75 1 боодол, 140 000 төгрөгийн үнэтэй наалдуулагч 1 хайрцаг, 168 000 төгрөгийн үнэтэй 5 залгуур, залгуурын суурь, футболк, каталог 1 хайрцаг, 70 000 төгрөгийн үнэтэй үзүүлэнгийн самбар 1 ширхэг, нийт 58 075 640 төгрөгийн үнэ бүхий 41 нэр төрлийн барилгын тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, хариуцагч “ОЭОЭ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                          

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ

     ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                   А.МӨНХЗУЛ