Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/16

 

Д.З, Р.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

           Прокурор Ш.Батсүх,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н,

           Түүний өмгөөлөгч О.Оюунчимэг /цахимаар/,

           Шүүгдэгч Д.З,

           Түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан,

          Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.З, Р.Б нарт холбогдох 2217001090067 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын  20-ны өдөр  хүлээн авч, шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

        Монгол Улсын иргэн, Б овогт Д З 1965 оны - дугаар сарын -ны өдөр С аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Г аймгийн С сумын - дугаар баг, - тоотод оршин суух,

       -урьд Сэлэнгэ аймгийн шүүхийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 73а тогтоолоор  1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88-р зүйлийн б-д зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

         -Сэлэнгэ аймгийн шүүхийн 1983 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88-р зүйлийн Б ангид зааснаар 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 30 дугаар зүйлд заасныг журамлан 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

         -Сэлэнгэ аймгийн шүүхийн 1983 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн А-д зааснаар 3 жил, 88 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 30 дугаар зүйлийг журамлан 5 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 31 дүгээр зүйлийн А-д заасныг журамлан урьд тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 2 хоногийн ялаас 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

           -Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 378 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

       -Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986/ тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар,

           -Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 01 жил 6 сарын хорих ялаар,

       Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх /РД: -/,

      Монгол Улсын иргэн, Б овогт Р-О Б 1980 оны - дугаар сарын -ны өдөр Х аймгийн Ч суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Б” ХХК-нд тогоочоор ажилладаг, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар баг, - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх /РД:-/,

          Яллагдагч Д.З- нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоот хашаанд байх байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Б шалтаг шалтгаангүйгээр түлхэж унагах, хувцасны өлгүүрийн хугархайгаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон түүний зүүн гарын чигчий хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

            Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Т.Ч маргалдан нүүр лүү нь ундаа цацсан, нулимсан гэх шалтгаанаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн - сумын - дугаар баг, - байх Монгол гэрт толгой, биеийн хэсгүүд рүү сүхээр цохих /цавчих/, зүүн гарын шууг мушгин хугалах зэргээр олон тооны шарх учруулсны улмаас гавал тархины хавсарсан гэмтлээр нас барж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх гэмт хэрэгт,

          Яллагдагч Р.Б нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 208 тоот албан өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...зодсоныхоо дараа намайг хувцсаа тайл гээд тайлуулсан бас миний хувцсыг тайл гээд өөрийнхөө хувцсыг тайлуулсан. Баруун гартаа хутга барьчихаад тавихгүй байсан. Тэгээд намайг өөрийнхөө бэлэг эрхтэнг хөх гээд хөхүүлсэн... миний юм чиний юманд багадаад байна гээд бэлэг эрхтнээ хийхгүйгээр 4 хуруугаа миний бэлэг эрхтэн рүү хийгээд байсан. Бас миний бөгс рүү хуруугаа хийгээд байсан. Тэгж байгаад дахиад хөх гээд хөхүүлээд байсан... надаар бэлэг эрхтнээ шөнөжин хөхүүлээд өглөө гэгээ орж байхад бэлэг эрхтэн  нь боссон чинь ...өөрийнхөө гараар барьж байгаад хий гээд байхаар нь би гараараа барьж байгаад бэлэг эрхтэнг нь өөрийнхөө бөгс рүү хийсэн. Тэгээд З миний араас хөдөлж байгаад тавьчих шиг болсон, шингэн юм гоожоод мэдэгдээд байсан...” гэж Д.З хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Д.З үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Р.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

        Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Р-О Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б 1 /нэг/ жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 17 /арван долоо/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З цагдан хоригдсон 384 /гурван зуун наян дөрөв/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.Б нь шүүгдэгч Д.З хохирол нэхэмжлээгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.З 13 625 134 /арван гурван сая зургаан зуун хорин таван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н нь сэтгэл санааны хохирол, өмгөөллийн хөлс, зээлийн гэрээгээр төлсөн нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.З жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй хутга 1 ширхэг, 2 талдаа төмөртэй мод мэт зүйл 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн дотуур хувцас /бандааш/ 1 ширхэг, судал бүхий цагаан өнгийн даавуу 1 ширхэг, хар өнгийн шовх үзүүртэй хутга 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, шар өнгийн дэвсгэрийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, хэрэглэсэн салфетка 5 ширхэг, хар хүрэн өнгийн төмөр сүх 1 ширхэг, эмэгтэй хүний саарал өнгийн дотоож /бандааш/ 1 ширхэг, шар өнгийн цоож 1 ширхэг, шар цагаантай цоохор дэвсгэр даавуу 1 ширхэг зэргийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлж, сүхний бариул дээрээс авсан үс, хумс 10 ширхэг зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.З урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

       Шүүгдэгч Д.З өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Д.З холбогдох хэргийг анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс хянаж, мөрдсөний эцэст хэргийн үнэн зөвийг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй байлгах ёстой. Шүүх прокурор мөрдөгч нь сэжигтэн, яллагдагчийг гэм буруутай болохыг өөрөөр нь нотлуулахыг хориглоно. Хэргийг урьдчилан тулгах, тулгаж хийлгэсэн мэт хэлүүлэхийг хориглоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотолвол зохих байдлыг нотлохын тулд дараах байдлыг нотолно гээд заачихсан байгаа. Үүнд: гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хаана, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагч, шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэргийг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг гэж байгаа. Д.З нь гэмт хэрэг үйлдэх сэдэл зорилго байгаагүй. Гэмт хэрэг гарсан гэх 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрч Э-О болон тэр хавийн архинд дуртай хүмүүстэй хамт дэлгүүрийн гадаа архидаж өнжсөн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хаана байсан нь тодорхой байхад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хохирогчийг 07 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 54 минутад олсон гэж шинжээч тодорхойлсон байдаг бөгөөд шинжээч нь 6-12 цагийн өмнө амь хохирсон гэсэн бөгөөд үүнээс үзэхээр тухайн өдрийн 19 цаг 54 минут гэж үзвэл 6 цагийн өмнөх гэвэл өдөр 13 цагийн үед үйлдэгдсэн байх боломжтой. 12 цагийн хугацаатай гэж үзвэл өглөө 08 цагт болсон байх магадлалтай. Энэ үед Д.З 07 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагийн үед Э-О архидаад байж байсан. Амь хохирсон гэх цаг хугацаатай тохирохгүй байна. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүтэн архидаж гудамжинд явсан. Өмссөн хувцас нь ямар ч бохирдолгүй байсан гэдгийг гэрчүүд нотолдог.  Д.З  нь Улаанбаатар хот руу 07 дугаар сарны 23-нд орсон байдаг. Учир нь хамтран амьдрагч Б цагдаад өгснөөс болж дахин гэмт хэрэгт холбогдсон учир үнэн зөв нь олдоно биз гээд цагдаа дуудахаар очоогүй тул айгаад, хөгширсөн хойноо муухай хэрэгт холбогдлоо гээд хот явсан байдаг. Гэтэл дүүд нь цагдаа нар ах чинь хүн амины хэрэг хийсэн байна гээд таныг хайгаад байна гээд намайг дүүтэйгээ очиход барьж авсан. Тэр үед хүн амины хэрэг гарсныг мэдээгүй. Өөрөөр хэлбэл хот явж байхдаа Чойрт хүн амины хэрэг гарсан байсныг огт мэдээгүй. 2 гэрчийн мэдүүлэг байдаг. Ж.Т болон ах дүү нартаа би онцгүй хэрэгт холбогдлоо гэж хэлсэн байдаг. Б хэргийг л эгч дүү нартаа хэлсэн байдгийг шүүх нотолсон гээд байдаг. Ялын шийтгэх тогтоолын 51-74 дүгээр хуудсанд дурдсан шинжээчийн дүгнэлтүүдээр Д.З холбоотой нэг ч дүгнэлт гараагүй зэргээс үзэхэд Д.З энэ хэргийг хийсэн гэх үндэслэл байхгүй байгаа. Хавтаст хэргийн 51-74 дүгээр хуудас буюу шийтгэх тогтоолын 33-57 дугаар хуудас хүртэлх бүх шинжээчийн дүгнэлтүүд байгаа. Цус, ДНК, эр бэлгийн эс авч болох бүх л шинжээчийн дүгнэлтүүд гарсан боловч Д.З холбоотой нэг ч дүгнэлт гараагүй. Энэ хэрэгт 2 сүхний асуудал байгаа. Д.З гэрээс байхгүйд охин Д нь гэрийн түлхүүрийг нь аваад Ц.Б гэдэг мөрдөгч гэрээс нь гэрийнхээ ахуйд нь хэрэглэдэг 2022 оны 04 дүгээр сард Хятадын 2 иргэний гагнуулсан сүхийг авсан. Б авч явсан сүх цагдаа дээр байж байгаад гадаадын хоёр иргэний мэдүүлгээр бид нарын гагнаж өгсөн сүх мөн байна гэдгийг тодорхойлдог. Шалгах ажиллагаандаа гадаадын 2 иргэнээр таниулаад энэ мөн гэсэн тодорхойлолт гаргаад мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргийн 117-118 шийтгэх тогтоолын 20 дугаарт заалт байгаа. Хятад иргэнээр гагнуулсан сүхийг зургаар баталгаажуулаад хавтаст хэрэгт нотлох баримтаар авчихсан байгаа. Гэтэл энэ сүхийг 2023 оны 07 дугаар сард М байцаагч энэ сүх чинь хэрэгт ямар ч ач холбогдолгүй гээд ар гэрийнхэнд нь хүлээлгээд өгчихсөн. Шүүх хурал дээр өөр сүх гарч ирсэн. Сүхээр цохиж алсан гээд 2 сүх яригдаад байгаа. Шүүх дээр байгаа сүхийг харуулмаар байна. Тэр сүхийг нь хаанаас олсон гэхээр талийгаачийн Приүс маркийн машин дотроос олсон гэдэг. Тэр сүхэн дээр талийгаачийн цус, үс илэрсэн гэдэг. Хятадын иргэнээр нотлуулж авсан сүхийг анхан шатны шүүхийн шүүгч нар шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгоод оруулаад ирсэн. Тэр хоёр сүх шал ондоо сүх. Анхан шатны шүүх дээр энэ сүхийг оруулж ирсэн мөртлөө анхан шатны шүүхийн шийдвэр нь энэ сүхэн дээр гарчхаад байгаа. Үндэслэлгүй. Гэртээ хэрэглэдэг байсан сүхийг нь шалгаад нотлох баримтаар аваад, шүүхийн шийтгэх тогтоол дээр дурдсан хэрнээ шүүх хурлаар шал өөр сүх орж ирсэн. Энэ хэрэг бол нотлогдоогүй хэрэг. Мэдүүлэг нь нотлох баримттай хавсарч байж шүүхийн шийдвэрийн үндэс болно гээд байдаг. Д.З сүхээр хүн алсан гэдэг нь нотлогдоогүй. 2022 оны 07 дугаар сарын 18-наас хойш өнөөдрийг хүртэл цагдан хорьж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зорилго нь юу юм. Богинохон хугацаанд, хэргийн жинхэнэ эзнийг яллах ёстой, зөрчигдсөн эрхийг нь сэргээх ёстой гэсэн заалт байж байгаа. Гэтэл энийг зөрчсөн. Бүтэн жил хориод хэргийг нь нотолж чадаагүй байж өшөө дээр нь анхан шатны шийтгэх тогтоолоор хоёрын хоёр сүх гаргаж ирчихээд аль нь хүн алсан сүх гэдгийг нь тогтоогоогүй байж энэ хүнийг яллаад 18 жил өгчихсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт ач холбогдолгүй гээд буцаагаад өгчихсөн сүхээрээ яллачихаж байгаа. Анхан шатны шүүхээр оруулж ирсэн сүх хэрэгт ямар ч холбогдолгүй сүх байгаа. Энэ хоёр сүхийн аль нь юм бэ? анхан шатны шүүхийн оруулж ирсэн сүхнээс Д.З юу ч илрээгүй. Би харахдаа нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэл байна гэж үзээд байна. Энэ бол өнөөдрийн давж заалдах  гол агуулга нь. Д.З хүн амины хэрэг хийсэн гэх ямар ч үндэслэл байхгүй. Хувийн байдлыг нь харахад зохих ялаа эдлээд гараад ирсэн хүн. Олон хэрэг хийсэн учраас энэ хүн алсан байж таараа гээд байгаа. Хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Цаг хугацааны тухайд шинжээч эмч Л.Ж гэрээс нь хохирогчийн шарилыг 19 цаг 54 минутад олсон гэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээс харахад 6-12 цагийн өмнө нас барсан байх магадлалтай гээд байгаа. Шийтгэх тогтоол дээр буруу шийдвэр гарсан. Энийг засаж залруулахгүй бол жинхэнэ эзэн нь завшаад явж байх боломжтой. Зайлшгүй шалгуулах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хоёр сүхийн аль нь вэ гэдгийг нотлох боломжгүй, мөн тус хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорт буцааж байж энэ хэргийг шийдэх ёстой. Ийм түүхий хэрэг оруулж ирчихээд анхан шатны шүүх нь шийдчихсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 45 дугаар хуудасны доод мөрөнд үндэслэлээ болгоод дурдсан байгаа. Тэр өдөр талийгаачийг цоожоор цоожилсон байсан. Цоож бол их юм хэлж өгөх ёстой байсан. Тухайн үед мөрдөн шалгах ажиллагаанд цоожийг хамааруулаагүй. Би энэ хэргийг 6 сард авсны дараа цоожны учрыг олооч. Цоожоор цоожлоод гарч байгаа хүний гарын хээ байх ёстой. Тэрийг шалгаагүй байсан. Бүтэн жил болчихсон байсан. Шар цоож талийгаачид өөрт нь байсан цоож юм уу, гаднаас авчирсан цоож юм уу гэдгийг тогтоогоогүй. Анх шалгахдаа л цоож хаанаас гараад ирсэнг үзсэн бол цоожноосоо л илрэх байсан. Цоож ач холбогдолгүй, хэргийг нотлохгүй гээд дүгнэлт гаргачихаад байна. Талийгаачийн нөмөрч унтаж байсан шар хөнжлөөс эр бэлгийн эс илэрсэн байдаг. Эр бэлгийн эс илрээд байхад яагаад тэрний эзнийг олдоггүй юм. Тэрийг Д.З эр бэлгийн эстэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт гараад ирчихсэн. Илрээд байгаа эр бэлгийн эс хэнийх гэдгийг тогтоох юм бол амь хохироосон хүнийг олоод ирнэ. Анх хэрэг илэрч байхад Д.З байцаагчдаа энэ хүн надаас өмнө Б гэдэг хүнтэй харилцаа холбоотой байсан. Б гэдэг хүн нь байнга сууя гэж ирээд намайг дарамтлаад байна, нэг шөнө бүр гэрээсээ зугтаагаад З ирж хоносон байдаг гэж хэлж байсан. Б нь малын хулгайн хэргээр гав зүүчихсэн гэртээ байж байдаг. Энэ хүнийг яагаад шалгахгүй байгаа юм. Энэ хэрэгтээ холбоотой санал хүсэлтээ өгсөн. Хуучин амьдарч байсан Г гэдэг хүн Дундговьт байж байна. Насаараа талийгаачийг зодож нүдэж байсан. Энэ хорих ангид хоригдож байгаа Т гэдэг худгийн хүн өглөө 7:30 минутад ангиас гараад орой 18:30 минутад анги руугаа ордог. Тэгвэл энэ хооронд бүтэн өдөр байж байхдаа талийгаачтай танилцаад хүргэндээ энэ хүнтэй суух гэж байгаа, суумаар болж байна гэж үр хүүхдүүддээ талийгаач ярьсан байдаг. Цаг хугацааны хувьд тэр хоригдол өглөө 7 цаг 30 минутад ангиас гараад орой 18 цаг 30 минутын хооронд гадаа байдаг. Хараа хяналтгүй байж байна. Талийгаачийн нас барсан цаг өглөө 08 цагаас оройн 20 цагийн хооронд болсон байх магадлалтай. Холбоотой байж магадгүй. Сэжиглэгдэж байгаа хүмүүсийн аль нь юм бэ, эсхүл гудамжинд гэрэл гэгээгүй, хашаа, саравчгүй, газарт энэ хүний амь насыг хохироочхоод гудамжинд явж байхыг үгүйсгэхгүй. Энэ хэрэг хүний амь нас хохироосон хүнд хэрэг учраас зайлшгүй нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хэрэгтэй. Би бол анхан шатны шүүхийн шүүгч нар нүдээ аниад энэ хэргийг шийдэх гээд байгаад нь сонин санагдаад байгаа. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсхүл хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн гомдлыг гаргасан  гэв.

     Шүүгдэгч Д.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын дундуур талийгаачтай танилцсан. Тэрнээс хойш би мэдүүлэг дээрээ бичсэн. 07 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил руугаа явж байтал талийгаач дуудаад гэрлийн утас үзээд өгөөч гэсэн. Тэр өдрөөс хойш би талийгаачийн гэр руу нэг ч удаа алхаагүй. 07 дугаар сарын 22-ны өдөр цуг ажилдаг Э-О гэдэг хүнтэй цуг архи уугаад 08 өнгөрөөгөөд гараад Г гэдэг найзындаа очиж хэвтэж байгаад Ч гэдэг дэлгүүрийн үүдээр архи ууж явж байгаад Т гэдэг айлд очсон. Орой 19 цаг өнгөрч байхад тэднийхээс гарсан. Өмгөөлөгч хэргийн талаар бичээд давж заалдсан. Үндсэндээ би хэргийн золиос болчихоод байгаа. Хэлмэгдээд бүтэн 1 жил 3 сар цагдан хориход байж байна. Хуулийн өмнө би үнэнээ хэлтэл намайг буруутгаад өс хонзон санаж алсан гээд байгаа. Би тэгж хэлээгүй. Би гомдолтой байна. Энэ хэргийг үйлдээгүй яг үнэнээ хэлсэн. Чих дүлий болохоор өмгөөлөгч руугаа хардаг. Шүүгч нар юм ярьж байхдаа илүү дутуу юм ярьдаггүй чимээгүй сууж байдаг. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Хэдэн жилийн ял өгч байгаа, өгөөгүй юм уу гэдгийг мэдэхгүй гарсан хойно нь мэддэг. Угаасаа миний эсрэг байгаад байгаа. Би Говьсүмбэр аймгаас нэг өмгөөлөгч авсан. Бас л цагдаа, прокурорын талд ажилладаг. С гээд өмгөөлөгч мөнгөө авчихаад миний эсрэг ажиллаж байгаа. Би арай ийм юм хийхгүй. Би ээж, охин, зээтэй хүн. Согтуу байсан ч би ийм зүйл хийхгүй. Яасан гэж энэ хүнийг алдаг юм. Ундаа нүүр лүү цацлаа гээд би хүнд өширхөхгүй. Хүн сэгсэрч амьдардаг авгайгаас болж надад 1 жилийг хэлмэгдүүлээд өгчиж байгаа. Би хэлмэгдээд байгаа. Дүлий болохоор өмгөөлөгчийнхөө амыг хараад л байж байна. Би гомдолтой байна гэв.

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь гомдолтой байна. Ядаад нэг удаа гэм буруугаа хүлээчихсэн бол тайвшрах байсан байх. Манай ээжид энэ хүнээс өөр таних хүн байхгүй. Манай ээж энд ирээд нэг жил болох гэж байсан өмнө нь ч хэлсэн. Гомдолтой байна гэв.

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэрэг дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Д.З үйлдсэн хэргийн үйл баримт нотлох баримтын хүрээнд нотлогдсон. Энэ талаар анхан шатны шүүх дээр 2 тал мэтгэлцсэн. Яллаж байгаа үндэслэлээ тодорхой тайлбарлаж хэлсэн. Д.З нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлыг яриад байгаа гэхээр Д.З нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хууль зүйн туслалцаа авч байгаа энэ асуудалд анхаарах асуудал байгаа. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгч болон хохирогчийн эрх зүйл байдалд хүндрэл учруулж байсанд ямар ч арга хэмжээ аваагүй. Оршуулгын зардал 13 625 000 төгрөгийг нотлох баримтын хүрээнд өгсөн. Нэмж, хасаад янз бүрийн баримт оруулж ирээгүй. Иргэний хэрэг дээр нээлттэй байгаа учраас гэм хорын асуудлаа тусдаа шийднэ гэдгээ бид нар ойлгож байгаа. 2-т Д.З нь өөрийнхөө гэм буруугийн асуудал дээрээ дүгнэлт хийхгүй байгаа энэ асуудал нь өөрийнх нь эрх зүйн байдалд муугаар нөлөөлж байгаа. Түүнтэй зэрэгцээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа. Уучлалт гуйх ямар ч үйлдэл гараагүй. Гайхаад сууж л байна. Өмнөх хурал дээр Д.З нь дүлий, чихний аппаратаа хурлын завсарлагаанаар солиулж  л байсан. Сонсохгүй байгаа юм шиг байгаа асуудал хувь хүнээс шалтгаалаад байгаа юм уу гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Д.З холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй, нотлогдвол зохих байдал нь бүрэн тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналаа дэмжиж байна. Хэргийн үйл баримт дээр нэмээд хэлэхэд Д.З бол Төв аймаг руу явахдаа Говьсүмбэр аймаг дээр нуугдаж зам дагаж явж байгаад Улаанбаатар ороод тэндээсээ дүүгээ дуудаад Төв аймгийн Батсүмбэр лүү очсон байдаг. Тэр үйл баримтаас харахад хамтран амьдрагч нь цагдаад өглөө гэсний төлөө зугтааж явах асуудал биш. Говьсүмбэр аймаг дээр нуугдаж зам дагаад явсан асуудал байгаа. Хүний амь нас хохироосон гэмт хэргийн хохирол хор уршгийг хэзээ ч, юугаар ч нөхөшгүй. Сэтгэл санааны хохирол гэж хэдийгээр ярьж байгаа боловч энэ хүнийг босгоод ирэх ямар ч боломж байхгүй. Амьдралынхаа богинохон хугацаанд аз жаргалтай амьдрах боломжоо алдсан. Харамсалтай үйлдэл болсон. Д.З өөрөө бас дүгнэлт хийгээсэй. Хэргийн үйл баримт болсон асуудал хэн ч харсан цагаан дээр хараар бичигдсэн хавтаст хэрэг дотор Д.З гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан, үйлдсэн байдал, шалтгаан нөхцөл, хувийн байдал энэ бүгд тогтоогдсон учраас Д.З холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

       Прокурор Ш.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдолтой танилцлаа. Өнөөдрийн гомдлын агуулгаас харахад шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч Ч алсан гэх үйлдэл дээр маргаж байна гэж ойлгож байна. Харин Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэдэг дээр маргахгүй байна гэж ойлголоо. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс яриад байгаа 2 сүхийг андуураад хэргийн материалтайгаа сольж холиод байгаа асуудлыг хэлье. Д.З хамгийн анх 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Б гэдэг хүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан асуудалд холбогддог. Энэ асуудал цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байсан байдаг. Энэ хугацаанд Говьсүмбэр аймагт байсаар байсан. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр талийгаачийн үр хүүхдүүд нь гэрт нь очиход гэрийн хаалга нь цоожтой байсан. Ээжийгээ нилээдгүй хайсны эцэст тотгоороо шагайж нас барсан байдалтай байхад нь олсон. 19 цаг нилээдгүй өнгөрсөн байхад цагдаагийн хэлтэст гэмт хэргийн тухай дуудлага мэдээлэл ирж хэргийн газрын үзлэгийг хийсэн. Холбогдох хүмүүсээс эрүүгийн төлөөлөгч нар мэдүүлэг авсан байдаг. Тээврийн хэрэгсэл гэрийн гаднаа байхгүй байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Тээврийн хэрэгслийг Малхын эгнээнээс олдог. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд прокурор миний бие оролцсон. Шөнийн 01:00 цагийн үед үзлэг хийхэд жолоочийн суудлын эсрэг талын суудлын сандал доороос шийтгэх тогтоолд бичигдсэн гэх сүх олддог. Тухайн үед мөрдөгч гэрэл зургийг авч, тэмдэглэл үйлдэн, үзлэг хийж, сүхэн дээрээс цус илэрсэн. Тухайн цуснаас ДНК-ийн шинжилгээ авахад хохирогчийн цусны ДНК илэрдэг. Үүнтэй холбоотойгоор сүхийг хэний сүх вэ гэдэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад ирэхэд Д.З тухайн Б т үйлдвэрт ажиллаж байхдаа үйлдвэрийн дарга гэх Л Г Л гэх хятад иргэнээр гагнуулсан асуудал байдаг. Гагнаж өгсөн гэх Хятад иргэн сүхийг таньдаг. Сүхнээс илүү гаргаж гагнасан боолтоороо би таньж байна, завсар гараад байсан учраас боолт хийж байсан. Манай үйлдвэр дээр надаас өөр гагнуур хийдэг хүн байхгүй гэдэг. Ч М гэдэг хятад үйлдвэрийн дарга Л Д.З сүх гагнуулж байсан гэж ярьдаг. Д.З сүхээр амь хохирогчийг цохих, цавьчих үйлдлийг хийсэн байна гэдэг асуудал гарч ирж байгаа. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Д.З гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Энэ үед хүүхэд нь ирдэг. Хүүхэд нь Б гэдэг хүнийг хөөгөөд явуулдаг. Д.З ганцаараа үлддэг. Ганцаараа үлдсэн байхад Чорж ирээд чи надад гэрлийн утас өгнө гэсэн чинь худлаа байсан юм уу, яах гэж худлаа яриад байдаг юм, ингэж худлаа яриад чи миний дээр шээгээд байна гэж бодоо юу гэдэг байдлаар хэлж анхны маргаан үүсдэг. Ч гарч явахдаа ууж байсан ундааг нь нүүр лүү нь цацаад гарч явдаг. Үүнээс үүдээд амь хохирогчийг би бөө удган хүн шүү гээд гараад явсныг Д.З маш сайн санаж байдаг. Тэгтэл мөрдөн шалгах ажиллагаа эхлээд өөрийг нь холбогдуулаад шалгаад ирэх үед тэр цаг хугацаанаас хойш маргааш өглөөний Сүмбэрийн эгнээнд сэрэх хүртлээ юу ч санахаа байчихдаг. Хүн намайг татаж 06 цагийн үед сэрдэг. Э-О гэдэг айлд очихдоо 0,33 литрийн хэмжээтэй архийг авч очиж хувааж уухдаа Дорноговь аймгийн Сайншанд яваад, тэндээсээ дамжаад Улаанбаатар хот оръё миний машиныг бариад өг гэдэг асуудлыг ярьдаг. Тэгтэл энэ асуудалтай холбогдуулаад Д.З үнэхээр машин байсан уу гэхээр Д.З өөрт байсан Приүс-30 маркийн тээврийн хэрэгслээ 2022 оны 05 дугаар сард бусдад зарсан байдаг. Тээврийн хэрэгсэлгүй гэдэг нь нотлогддог. Д.З нь амь хохирогчийн тээврийн хэрэгслийг авч явж дэлгүүр ордог, жолооддог асуудал гарч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Б, Т, Г зэрэг хүмүүсийн талаар ярьж байна. Б гэдэг хүний талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.З амнаас нэг ч өгүүлбэр, үг гарч байгаагүй. Харин Т гэдэг хүнтэй холбоотой асуудал гарч ирээд Т нь хорих ангид ял эдэлж байсан, тухайн үед худаг дээр гардаг байсан, энэ хугацаанд хорих ангиас тухайн хоригдлыг ажилд гаргаад цаг тутамд очиж шалгадаг талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Д.З, өмгөөлөгчийн яриад байгаа 07 дугаар сарын 22-ны өдөр хүмүүстэй архи уугаад явж байсан гэж ярьдаг. Сүмбэр гарден дээр очиж нуугдаад, мэдүүлгийг газар дээр нь өөрийнх нь явсан зам маршрутаар очиж шалгахад цагдаагийн машин яваад байхаар нь бутны нүхэнд орж нуугдсан, дамжаад зам дагаж алхаад Баянтал сумын наад талд байдаг ШТС-ын баруун талд унтаж байгаад зүүн талд гарч машин барьж Төв аймгийн Батсүмбэр сум руу явдаг. Батсүмбэрт очоод ах дүү, хамаатан садантайгаа уулздаг. Өөрийн төрсөн дүү У рүү ярьдаг. Баянзүрх дүүргийн Хонхор гэдэг газраас Б гэдэг жолоочтойгоо ирж авдаг. Тухайн үед Д.З Т гэдэг хүнд хэлэхдээ дүү нь муухай зүйл хийчихээд тань дээр ирдэг юучив дээ гээд уйлаад явдаг. О гэх хүнд бас ярьсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс хувцас нь ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байсан гэж яриад байна. Гэтэл Б тээврийн хэрэгсэлд байсан биеийн тамирын өмдийг авч өмсдөг. Үүргэвчинд байсан хувцасаа У үлдээдэг. У тэр хувцсыг би сэжиглээд шатаачихсан гэдэг. Яагаад зүгээр явж байсан хүний хувцсыг шатаах болов. У тухайд Монгол улсын Үндсэн хуулинд заасанд эрхийн дагуу гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй эрх нь нээлттэй. Өөр чигт хэргийг хамруулах үүднээс бусад өөр хүмүүсийн нэрийг гаргаж ирээд байгаа. Гэтэл Д.З өөрөө мэдүүлэхдээ талийгаачтай танилцсан, амьдралаа ярьдаг байсан, түүнчлэн талийгаачтай дотно харилцаатай байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлсэн байдаг, өөр хүмүүс ч хэлсэн байдаг энэ талаар. Оёдлын үйлдвэрийн дарга Н гэдэг хүнд ярьсан байдаг. Эвгүй үнэртэй хүн манайхаар орж гардаг боллоо. Айлгаж, ичээж, заналхийлдэг боллоо. Шөнө унтаж байхад хаалга яаж тайлсанг мэдэхгүй онгойлгоод ороод ирчихсэн ууц, нуруу илчихсэн байж байдаг боллоо гэдэг. Талийгаач тухайн газар очоод удаагүй байсан. Үр хүүхдийн мэдүүлэг, үйлдвэрийн эзний мэдүүлгээр ч тэр өөр ямар нэгэн харилцаатай байсан хүн байхгүй. Заавал гэмт хэрэг үйлдсэн бол Д.З хурууны хээ, ДНК илрэх ёстой гэж ярьж байна. Өмгөөлөгч шинжээчийн дүгнэлттэй сайн танилцсан бол тухайн эр бэлгийн эс нь ДНК гаргах хэмжээнд хүрэлцдэггүй учраас тогтоогоогүй асуудал байдаг. Эцэст нь дүгнээд хэлэхэд Д.З холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн нотолсон, гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн, ямар санаа сэдэл зорилгоор үйлдсэн нь тогтоогдож байна. Д.З өнөөдөр гэрчтэй гэгээтэй биш гээд ингэж ярьж болно. Гэтэл өнөөдөр хохирогч нь байна, шинжээчийн дүгнэлт нь байна ийм хэрэг дээр намайг өнөөдөр гэмт хэрэгт гүтгэж байна гэдэг асуудлыг ярьж байна. Шүүгдэгчийн хувьд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь нээлттэй. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Д.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 17 жил, мөн тус хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж нийт 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

    Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

       Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

      Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

       Шүүгдэгч Д.З нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг, тоот хашаанд байх байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Б шалтаг шалтгаангүйгээр түлхэж унагах, хувцасны өлгүүрийн хугархайгаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон түүний зүүн гарын чигчий хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

       Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Т.Ч маргалдан нүүр лүү нь ундаа цацсан, нулимсан гэх шалтгаанаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өлзийтийн задгайд байх Монгол гэрт толгой, биеийн хэсгүүд рүү сүхээр цохих /цавчих/, зүүн гарын шууг мушгин хугалах зэргээр олон тооны шарх учруулсны улмаас гавал тархины хавсарсан гэмтлээр нас барж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан

      Яллагдагч Р.Б нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Д.З хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 

       Хохирогч Р.Б: ... 2022 оны 06 сарын 02-ны өдөр бас манай хашаа буюу Сүмбэр сумын -р баг тоотод согтуу орж ирээд намайг үсдэж унагаагаад цээжин дээр өвдөглөөд өшиглөөд баруун хавирга хэсэгт эвгүй өвдөөд байсан тэр үед манай 2 охин хажууд байсан тэр 2 Д, Ц 2-ийг дуудаад тэр 2 ирээд салгаад З гараад зугтааж байсан. ... 7 дугаар сарын сүүлээр З дүү манайд ирээд “ ...З ах хүн амины хэрэгт холбогдсон, хохирогчийн охинтой уулзчихаад явж байна, өмгөөлөгч авах гэсэн чинь 5 сая төгрөг гэж байна, өөр зүйл анги байвал өмгөөлөгчийн хөлс нь нэмэгдэнэ гэж байна, чи л тус бол, өргөдлөө авчих...” гээд надаас гуйсан. Тэгээд би 8 дугаар сарын 05-нд цагдаа дээр очоод М-Э байцаагчаас өргөдлөө авъя гэж хэлэхэд одоо өргөдлөө авах ямар ч боломжгүй гэж хэлсэн. Тэгэхлээр нь би мэдүүлгээ өөрчилж өгсөн. Миний худал мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь дүү нь гуйгаад байхаар л өөрчилж өгсөн. З ял дээр ял нэмээд яах уу гэж бодоод тухайн үед мэдүүлэгээ өөрчилсөн. Тэрнээс надад худлаа хэлээд хүн гүтгээд байсан асуудал байхгүй  ... гэх мэдүүлэг /3-р хх-н 17-18 хуудас/

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н: ... З ээжийг маань дарамталдаг талаар ажлынх нь газрын дарга хэлсэн. ... ар гэрийнхэн гээд охин болох Д тэрний нагац эгч гээд намхан шар эмэгтэй нэрийг нь мэдэхгүй байна, үеэл нь гээд өндөр бор хүүхэн байсан. Тэд нар 2022 оны 07 дугаар сарын 29-нд манай гэрт ирж надтай уулзсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан бөгөөд нагац эгч нь гэх намхан шар эгч надад хандаад уучлаарай гэхэд хэцүү юм болжээ, З над дээр  хүн алчихлаа гээд ирсэн. ... гэх мэдүүлэг /1-р хх-н 78 хуудас/

         Шинжээч Л.Жаргалтогтохын: ... энэ хүний толгойд олон удаагийн завчигч багажны нөлөөлөл байгаа. Энэ тохиолдолд хуйх нь тэр чигтээ урагдаад цаашаа гавлын ясны хугаралтай байгаа. Завчигч багажны гэмтэл хүнд хүчтэй цохилт өгдөг. Тухайн хэсгийн арьс, махыг ярж ясанд нь хүртэл тулгаж гэмтээдэг. Доор нь байгаа яс нь хугарна гэсэн үг. Мөн ангайсан шарх нь тэгш байдаг. Хоёр талын үзүүрийн гэмтэл нь үл ялиг салбагар байна. Хутга бол ийм хэмжээний гэмтэл үүсгэж чадахгүй. Ясанд нь тултал гэмтэхгүй байж болно. Заазуур ч гэсэн тэгнэ. Хутганы гэмтэл нарийн, доор нь байгаа яс гэмтэхгүй байх магадлал өндөр байдаг. Арьс зөөлөн эдийг тултал гэмтээхгүй. Заазуур бол үл ялиг өргөн, хоёр талын зах нь тэгшхэн, зөөлөн эдийг гэмтээсэн ч гэсэн яс хугарахгүй. Завчигч багаж бол заавал яс хугарна... гэх мэдүүлэг /6-р хх-н 18 хуудас/

    Гэрч Н.Эрдэнэ-Очирын: ...З надад хандан та миний машиныг барьчих, хоёулаа Дорноговь аймаг Сайншанд орчихоод тэндээсээ Улаанбаатар хот оръя гэж хэлсэн. Тэр үед нь З хандаж би архи уучихсан юу боллоо гэж машин барих вэ дээ гэхэд архиа үлдээгээд гэрээс гараад явсан. З явчихаар нь би тухайн үлдсэн архийг хаячихсан. Надад ямар зорилгоор явах, юу хийх гэж байгаа талаараа хэлээгүй... гэх мэдүүлэг /1-р хх-н 100 хуудас/

     Гэрч Л Г Л /L G/ ... 2022 оны 04 дүгээр сараас өмнө санагдаж байна /яг өдөр хоногийг нь санахгүй байна/ тухайн үед манай үйлдвэрт галчаар ажиллаж байсан З гэдэг хүн надаар нүүрс хагалдаг сүхээ гагнуулж байсан. Би тэр сүхийг харвал танина, сүхний доод гагнуур хэсэгт нь жаахан илүү гарсан боолт шиг зүйл байсан, түүгээр нь танина. Энэ зураг дээрхи сүх миний З гагнаж өгсөн сүх мөн байна, миний түрүүний яриад байсан сүхний доод гагнуур хэсэгт нь жаахан илүү гарсан боолт шиг зүйл байсан нь энэ байна. /сүхний толгой, иш хэсгийн дунд илүү гарсан төмөрийг зааж байв/ Үүгээр би тухайн сүхийг таньж байна... гэх мэдүүлэг /1-р хх-н 117-118 хуудас/

      Гэрч Д.У: ... О эгч бид 2 З ахад хандан “Та чинь юу хийчихвээ, юу болов оо” гээд зөндөө уйлсан, тэгэхэд З ах юу ч хэлэхгүй гөлийгөөд суугаад юу ч ярихгүй байсан. ... 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр З ахыг баригдаад явсны дараа хажуу айлд цүнх нь үлдсэн байсан болохоор эвгүй санагдаад Батсүмбэр сумын 1 дүгээр баг - тоот хашаандаа хогийн поошигт хийгээд анх өмсөж явсан өмд болон хар цүнх цэнхэр футболкыг хамтад нь шатаасан ... гэх мэдүүлэг /1-р хх-н 128-129, 131 хуудас/

        Гэрч А.Ж: ... З манай гэрийн гал тогоонд авдар ширээ 2-ын голд цонхны хажууд сууж байсан. ... байж байгаад л цонхоор хараад их сандарсан мэт байсан... гэх мэдүүлэг /1-р хх-н 147 хуудас/

         Гэрч Д.О: ... З  надад эгч ээ дүү нь онцгүй хэрэг хийсэн намайг уучлаарай гээд уйлаад үлдсэн.... гэх мэдүүлэг /1-р хх-н 149 хуудас/

       Гэрч С.Т: ... машинд явж байхдаа Уранчимэг эгч манай хадам ээж 2 битгий үхээрэй гээд уйлаад байсан. Би бодохдоо З ахыг амиа хорлох гээд байгаа юм байна гэж бодсон... гэх мэдүүлэг /1-р хх-н 151 хуудас/

        Гэрч Д.Н: ... Ч гэдэг хүнийг танина. 2021 оны 06 дугаар сараас эхлээд манай “Э з х” ХХК-нд оёдолчноор ажиллах болсон үеэс эхлэн түүнийг таних болсон. ... 2022 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд ажил дээрээ ирээд надад “Манай буусан газрын ойрхон хөрш нэг эрэгтэй хүн байна, үе үе манай гэрт орж ирээд байна, орж ирээд надтай ярих гээд байх юм, тэр хүн их муухай үнэртэй болохоор би огиулаад, хэхрүүлээд аягүй хэцүү байх юм, тэр хүн манайхаас тог ав гэж ярьсан, гэр нь манайхаас 30-аад метрийн зайтай юм байна, хэрэв тэндээс тог авах юм бол 30-аад метр утас орох юм байна” гэж нэлээд эгдүүцсэн байдалтай ярьж байсан. ... тэгж ярьж байхдаа Ч эгч “Нэг өдөр хаалгаа түгжээд унтчихсан байсан чинь нөгөө хөрш айлын эрэгтэй хүн яаж манай гэрт орж ирснийг мэдэхгүй манай гэрт орж ирээд миний нурууг илээд байхаар нь би айсан боловч айгаагүй дүр үзүүлээд аятайхан эвийг нь олоод явууллаа, би бол өөрөө хаалгаа түгжсэн санаад байдаг юм, тэр хүн яаж орж ирснийг мэдэхгүй байна” гэж ярьж байсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166 хуудас/ зэрэг болон шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, зам маршрут шалгасан тэмдэглэл зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.                                                           

     Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.З онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж  үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж, нийт 18 жилийн хорих ялаар, мөн шүүгдэгч Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэж үзэж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсэн нь үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.

       Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ‘’... шүүгдэгч нь бусдыг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй  байх тул хэргийг буцаан шалгах эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү’’ гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

         Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нотлох баримтууд болох талийгаачийн машинаас хураан авсан сүхэн дээр талийгаачийн цус /ДНХ/ илэрсэн бөгөөд уг сүх нь шүүгдэгч Д.З сүх болохыг гэрч Л Г Л /Хятад улсын иргэн/ мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаагаар тогтоосон, мөн хэрэг гарсаны урд орой согтуугаар талийгаачтай муудалцаж талийгаач нүүрлүү нь ундаа цацаж, нулимсан байдаг, хэрэг гарснаас хойш шүүгдэгч нь хаана байгаа нь тогтоогдохгүй, Говьсүмбэр аймагт байдаг цэцэрлэгт хүрээлэнд модны нүхэнд шөнө хоноод маргааш нь Баянтал сумаар дамжин Улаанбаатар луу оргон зайлсаныг эрэн сурвалжилж барьсан, Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хүртэл явсан зам маршрутыг шалгаж  тогтоосон, мөн талийгаачтай дотно харилцаатай байсан энэ талаар гэрч Н талийгаач хаалгаа түгжээд унтчихсан байсан чинь нөгөө хөрш айлын эрэгтэй хүн яаж манай гэрт орж ирснийг мэдэхгүй, манай гэрт орж ирээд миний нурууг илээд байхаар нь би айсан гэсэн мэдүүлэг болон хэргийн газраас зугтаж явахдаа би муухай хэрэг үйлдээд явж байна, ийм хэрэг үйлдээд та нартай уулзах ч гэж“ гэх мэтээр гэрч Д.О, С.Т нарт хэлж ярьж байсан  мэдүүлгүүд болон шүүгдэгчийн дүү У нь талийгаачийн хүүхэдтэй ирж уулзахдаа уучлаарай гэхэд хэцүү юм болжээ, З над дээр хүн алчихлаа гээд ирсэн гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Д.З нь бусдыг онц харгис хэрцгийгээр алсан болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр урт иштэй сүх үзүүлж, уг сүхийг мөрдөн байцаагч гэмт хэрэгт хамааралгүй гэж буцааж өгсөн атлаа өөр сүх эд мөрийн баримтаар хураасан байна гэснийг давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд шинжлэн судлаж үзлэг хийхэд эд мөрийн баримтаар хураасан сүх нь талийгаачийн машин дотроос хураан авсан талийгаачийн цус илэрсэн сүх мөн болох нь сүхний уртын хэмжээ, боолт барьж гагнасан байдал зэргээр гэрч Л Г Л /Хятад улсын иргэн/ мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон сүх мөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн тавьсан хүсэлт үндэслэлгүй, түүнийг хүлээн авах боломжгүй байна.

        Иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүгдэгч Р.Б, Д.З нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

      Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон  85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

    3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ТЭГШСУУРЬ

          ШҮҮГЧ                                                А.САЙНТӨГС

          ШҮҮГЧ                                                О.ОДНЯМАА