Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж, шүүгч Н.Ариунжаргал, шүүгч М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

иргэдийн төлөөлөгч Б.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч О.О,

шүүгдэгч, хохирогч Р.Б, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,

шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д З, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Р Б нарт холбогдох эрүүгийн 2217001090067 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн 1965 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн .......... сумын .............. дугаар баг, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Сэлэнгэ аймгийн шүүхийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 73а тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар,  

- Сэлэнгэ аймгийн шүүхийн 1983 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийг б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 30 дугаар зүйлд заасныг журамлан 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- Сэлэнгэ аймгийн шүүхийн 1983 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн А-д зааснаар 3 жил, 88 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 30 дугаар зүйлийг журамлан 5 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 31 дүгээр зүйлийн А-д заасныг журамлан урьд тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 2 хоногийн ялаас 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 378 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60,000 төгрөгөөр торгох ялаар,

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Д З /РД: МЗ/,

 

Монгол улсын иргэн 1980 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Баяннексус” ХХК-нд тогоочоор ажилладаг, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн....... сумын .......... дугаар баг, ..............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогтой Р Б /РД: .................../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Д.З нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Малхын 117 тоот хашаанд байх байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Бг шалтаг шалтгаангүйгээр түлхэж унагах, хувцасны өлгүүрийн хугархайгаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон түүний зүүн гарын чигчий хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Т.Ч маргалдан нүүр лүү нь ундаа цацсан, нулимсан гэх шалтгаанаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өлзийтийн задгайд байх Монгол гэрт толгой, биеийн хэсгүүд рүү сүхээр цохих /цавчих/, зүүн гарын шууг мушгин хугалах зэргээр олон тооны шарх учруулсны улмаас гавал тархины хавсарсан гэмтлээр нас барж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэргийг,

Яллагдагч Р.Б нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 208 тоот албан өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...зодсоныхоо дараа намайг хувцсаа тайл гээд тайлуулсан бас миний хувцсыг тайл гээд өөрийнхөө хувцсыг тайлуулсан. Баруун гартаа хутга барьчихаад тавихгүй байсан. Тэгээд намайг өөрийнхөө бэлэг эрхтэнг хөх гээд хөхүүлсэн... миний юм чиний юманд багадаад байна гээд бэлэг эрхтнээ хийхгүйгээр 4 хуруугаа миний бэлэг эрхтэн рүү хийгээд байсан. Бас миний бөгс рүү хуруугаа хийгээд байсан. Тэгж байгаад дахиад хөх гээд хөхүүлээд байсан... надаар бэлэг эрхтнээ шөнөжин хөхүүлээд өглөө гэгээ орж байхад бэлэг эрхтэн нь боссон чинь... өөрийнхөө гараар барьж байгаад хий гээд байхаар нь би гараараа барьж байгаад бэлэг эрхтэнг нь өөрийнхөө бөгс рүү хийсэн. Тэгээд З миний араас хөдөлж байгаад тавьчих шиг болсон, шингэн юм гоожоод мэдэгдээд байсан...” гэж Д.Зыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З, Р.Б нарт холбогдох эрүүгийн 2217000430022 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Б бид хоёрыг маргалдаж намайг Бд хүндэвтэр гэмтэл урчуулсан гээд эрүү үүсгэсэн байгаа. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр өдөр өдөржин хашаанд зэрлэг зулгаасан. М, Б хоёр өглөөнөөс орой болтол пиво уугаад машины түлхүүрээс болоод муудалцаж, бие биенийхээ үснээс зулгаалцаад хоорондоо зодолдоод байсан. Сүүлд нь цуг байсан нэг залуутай Ц хашаанд ороод Б, М хоёр гэрийн тоонны рамаар зодолдоод байхаар нь би очиж салгасан. Би тэр өдөр архи уугаагүй, эрүүл байсан. Б тэр үед цагдаа дуудсан байсан. Цагдаа ирэнгүүт Б байшингийн араар ороод, цагдаа Ц, М хоёрыг аваад явсан. Цагдаа явсаны дараа гэртээ ороод байж байхад Бгийн утас дуугарсан. М машинаа авах гээд нөхөртэйгөө согтуу ирсэн. Орж ирээд та нарыг алнаа, энийг хар гээд цамцныхаа энгэрийг сөхөхөд зүүн хөхнийх нь дээд талд 20 гаран см Б Мг маажсан байсан. Б дээвэр дээр түлхүүр нь байгаа, чи аваад өгчих гэсэн. Би авч өгөх гэтэл нөхөр нь намайг өргөөд өгчих би гражийн хаалган дээр гарч байгаад авчихъя гээд машины түлхүүрээ аваад явсан. Явсаных нь дараа би хашааны хаалгаа түгжээд ортол Б намайг архичин янхан гээд өөдөөс дайраад байхаар нь би түлхсэн. Тэр үед Б өлгүүр лүү унаад өлгүүр унасан. Би Бд тэр гэмтлийг учруулаагүй. М, Б хоёр хоорондоо зодолдохдоо нэг нэгнийгээ маажиж гэмтээсэн. Дараа нь 4-5 сарын дараа Мөнх-Эрдэнэ байцаагч над дээр ирээд Бд эрүү үүсэх гээд байна, чи өлгүүрийн модоор хоёр цохисон гээд хэлчих гэсэн. М та хоёр хоорондоо зодолдоод учруулсан гэмтлийг намайг хүндэвтэр гэмтэл учруулсан гээд би шүүхээр ормооргүй байна гэж Бд хэлэхэд зүгээрээ тэр яавал гэж шүүхээр ороод шүүх шийдчихнэ биз гэсэн. Сүүлд нь тэр гэмтлийг намайг учруулсан гэдгийг яллах дүгнэлтээс харсан. Би гар хуруу, толгой руу нь цохиогүй, М, Б хоёр хоорондоо цаг гаруй зодолдоход нь очоогүй байж байгаад сүүлд нь тооны рамаар зодолдоод байхаар нь очиж салгасан. Энэ хоёр согтуу, би эрүүл байсан болохоор би очихгүй байсан. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анх 2022 оны 6 дугаар сарын эхээр хамтран амьдарч байсан Бгийнхаас цүнхтэй юм бариад явж байхад Приус-30 маркийн машинтай нэг авгай ирээд хүргээд өгье суучих гэсэн. Машинд нь суугаад танилцсан. Орж цай уу гээд цай ууж байхдаа би ганцаараа амьдардаг, хүүхдүүд тус тусдаа байдаг гэсэн. Би бас ганцаараа амьдардаг, хоёр охин тусдаа амьдардаг, төмрийн үйлдвэрт ажилладаг талаараа ярьсан. Тэгэхэд танай төмрийн үйлдвэрт Б гэдэг хүн ажилладаг уу гэж асуусан. Би ажилладаг гэж хэлэхэд, тэр Бг би согтуу явж байхад нь хүргэж өгсөн чинь одоо салдаггүй, би төмрийн үйлдвэрт ажилладаг, сард сая гаргаад цалин авдаг, хоёулаа хамт амьдаръя гээд байгаа гэж хэлсэн. Мөн тэр үед тоггүй гэхээр нь би манайхаас тогтой болтолоо тог авч байхгүй юу гэж хэлсэн. Би хүүхдүүддээ хэлье гээд гарсан. Тэр өдрөөс хойш таарахгүй байж байгаад, нэг удаа жижиг гэрт нь орж хоносон. Дараа нь Б согтуу байн байн залгаад байна, би гэртээ ганцаараа айгаад байна, охиныдоо очиж хонодог юм билүү гэхээр нь би манайд хоночих гэж хэлсэн. Тэгэхэд би хаалгаа түгжээд ирье гээд гарахаар нь би араас нь очоод машиныг нь хашаандаа оруулж ирээд манайд цуг хоносон. Тэр өдрөөс хойш уулзаагүй байж байгаад, охин нь машиныг нь бариад явж байхаар нь ээжийнх нь утсыг аваад залгахад эмнэлэгт хэвтэж байна, гараад уулзъя гэсэн. 7 дугаар сарын 20-нд ажилдаа явах гээд гэрээсээ гараад явж байхад намайг дуудсан. Би том гэрт нь ороход надад цай хийж өгсөн. Ч жижиг гэрт тогны утас байгаа, чи үзээд хэр их дутах нь уу хэл гэхээр нь би цайгаа уучихаад жижиг гэрт нь ороход баруун талын хаяанд нь 20-оод метр хар бүрээстэй утас байсан. Би 40-өөд метр дутах юм байна, би утас олж өгье гэж хэлээд ажилдаа явсан. Ажил дээрээ очиход дарга байхгүй утас гуйж чадаагүй тул бүтээгүй. Тэгээд би нарийн бичгээсээ 10 хоногийн чөлөө аваад хамт ажилладаг хүмүүстэйгээ нийлж архи уугаад Чтэй уулзаагүй хоёр өдөр болчихсон байсан. 2022 оны 7 дугаар сарын 21-ний орой 18 цаг өнгөрч байхад Ч манайд орж ирээд чи хүний ажил хоёр өдөр алдууллаа, чи архи уудаггүй гээд байсан, байнга архи уудаг юм байна гээд уурлаад байсан. Тэгээд миний ууж байсан ундааг нүүр лүү цацчихаад гарсан. Гарахдаа би удган хүн шүү гэж хэлсэн. Би тухайн үед хүнд худлаа хэлсэндээ санаа зовоод уурлаагүй. Тэгээд үлдсэн архиа уугаад, орой шовгор дэлгүүр явж байснаа санадаг. Нэг мэдсэн гудамжинд хашаа налаад унтсан байсан. Нэг залуу намайг сэрээсэн. Хажуугаар явж байсан хүнээс цаг асуухад 6 цаг болж байна гэсэн. Дэнжийн дэлгүүр онгойсон байхаар нь ундаа, архи аваад, дэлгүүрийн гадаа сууж байсан хүмүүстэй архиа хувааж уусан. Тэгээд дахин тамхи, архи аваад манай үйлдвэрт харуул хийдэг Эгэх айлд очиж архиа уусан. Этухайн өдөр намайг ямар байдалтай явж байсан талаар мэднэ. Хүнийг сүхээр цохиж алсан бол хувцас цус болох ёстой байсан. Миний зүгээс би цус нөж болчихоод айл хэсээд явахгүй. Цагдаагаас над руу яриад таны хурууны хээ аяганаас гарсан гэхээр нь би 7  дугаар сарын 20-нд гэрт нь орж цай уусан гэж хэлсэн. Байцаагч талийгаачтай өөр холбоотой хүн байна уу гэж асуухаар нь би Б гэдэг хүн сууя гээд, согтуу залгаад байдаг байсан гэж хэлж байсан. Байцаагч Б гэдэг хүнийг шалгана гэж байсан ч, сүүлд нь Майнбаяр байцаагч надад хэлэхдээ тэр хүн нас барчихсан байна лээ гэж хэлсэн. Би Эгэдэг хүнтэй архиа хувааж уучихаад гараад Чандмань дэлгүүр хавиар өдөржингөө байж байгаад, харих гээд явж байтал 4 залуу дугуй засварын сүүдэрт сууж байсан. Торонд хийгээд явж байсан 1 шил архиа тэр 4 залуутай хувааж уугаад сууж байхад тэр 4 залуугийн нэг нь таныг өдөр хоёр цагдаа сураад явж байсан гэж хэлсэн. Тухайн үед би Бгийн цагдаад өргөдөл өгсөн асуудлаар Мөнх-Эрдэнэ байцаагч хайж байгаа юм байна гэж бодсон. Тэр асуудлаар Мөнх-Эрдэнэ байцаагч намайг наадмын дараа ирээрэй гэхэд нь би очоогүй зугтаад байсан болохоор ерөөсөө хот явъя гэж бодоод зам дагаж алхаж байгаад Баянтал сумаас Приус-30 маркийн авто машинд сууж Улаанбаатар хот руу явсан. Хотод эмэгтэй дүүгийндээ очиход манай дүү таныг цагдаагаас хүн амины хэргээр хайгаад байна гэж хэлсэн. Би тэр үед энд хүн амины хэрэг гарсан талаар огт мэдээгүй байсан. Тэр айлд 7 дугаар сарын 20-оос хойш тэр айл руу зүглээгүй. Сүхний асуудлын хувьд наадмын өмнөхөн цуг ажилладаг залуу сүх бариад явж байхаар нь нүүрс хагалах гээд гуйж авсан. Тэр сүхэндээ Б гэдэг даргаараа 32-ийн трубогаар иш хийлгэж гагнуулсан. Байцаагч сүхний талаар асуухаар нь тэр хүн алсан гэх сүхийг би үзээгүй, нүүрс хагалуулах гээд том сүх хийлгэсэн, гэрт байгаа гэж хэлсэн. Бгийн цагдаад өгсөн өргөдлийн асуудлаар Мөнх-Эрдэнэ байцаагчийг наадмын дараа ирээрэй гэхэд нь очоогүй, архи уугаад яваад байсан болохоор цагдаа дээр очих сонирхол байгаагүй, тэр чигтээ очоогүй. Тэгээд л эмэгтэй дүүгийндээ хот руу очсон юм гэв.

 

2. Шүүгдэгч Р.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө З намайг зодсон, надад бэлгийн дарамт үзүүлсэн. Миний эхний өгсөн мэдүүлэг үнэн. Тэгээд 7 дугаар сарын сүүлээр Зы дүү манайд ирээд “...Зоригоо ах хүн амины хэрэгт холбогдсон, хохирогчийн охинтой уулзчихаад явж байна, өмгөөлөгч авах гэсэн чинь 5 сая төгрөг гэж байна, өөр зүйл анги байвал өмгөөлөгчийн хөлс нь нэмэгдэнэ гэж байна, чи л тус бол, өргөдлөө авчих...” гээд надаас гуйсан. Тэгээд би 8 дугаар сарын 5-нд цагдаа дээр очоод Мөнх-Эрдэнэ байцаагчаас өргөдлөө авъя хэлэхэд одоо өргөдлөө авах ямар ч боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдүүлгээ өөрчилж өгсөн. Би хохирогч байсан. Дүү нь гуйгаад байхаар нь мэдүүлгээ өөрчилж өгсөн. 8 дугаар сарын 5-аас хойш манай эгч болон хүүхэд мэдүүлэг өгсөн. Би эгчдээ тэр шөнө болсон бүх үйл явдлыг хэлсэн байсан. Тэгээд эгчдээ бэлгийн дарамт үзүүлсэн талаар нь битгий хэл гэж гуйсан. 7 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө миний гар хөл өвдөөд байна эм, ус ууя гэхэд надад уулгаагүй. Тэр шөнө намайг З шөнөжин зовоож, дарамталж хоносон. Би тухайн үед намайг алчих гэхэд чамайг алахын хувьд ална, зовоож ална гээд байсан. Би энэ тухайгаа найздаа хүн үхэхээ тулахаар их зовж үхэх юм билээ аймар байсан гэж ярьж байсан. Тухайн үед баярын амралтын өдөр байсан болохоор мэсийн эмч, эмэгтэйчүүдийн эмчийг дуудаж үзүүлсэн. Эмэгтэйчүүдийн эмч Оюун намайг үзээд, шинжилгээ авсан. Мөн эход харуулсан. Миний худал мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь дүү нь гуйгаад байхаар л өөрчилж өгсөн. Зы ял дээр ял нэмээд яах уу гэж бодоод тухайн үед мэдүүлгээ өөрчилсөн. Тэрнээс надад худлаа хэлээд хүн гүтгээд байсан асуудал байхгүй гэв.

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирогч Чийн охин, 19 цагийн үед ээжийнд очиход гэр нь Цтой ээж байхгүй байсан. Бид нар ээжийгээ хайгаад олоогүй, эмнэлэг, цагдаагаас сурсан. Ээжийнд нь очсон, байгаагүй. Тухайн үед жижиг гэрт нь ороход унь нь уначихсан байсан. Би юу болсон юм бол гээд маш их айсан. Манай дүү эгчээ энд нэг хөл байх шиг байна гэсэн. Манай нөхөр Ц юун хөл байдаг юм гээд надаас түрүүлж очоод хатавчаар нь харахад хөл байсан. Тэгээд Цыг нь эвдээд ороход ээж маань хэвтэж байсан. Ээжийгээ амьд байгаасай гэж маш их бодсон. Одоо маш их гомдолтой байна. Бид ээжийгээ алдаж хохирсон. Миний ээж бүх хүнтэй эелдэг, нийтэч харьцдаг байсан. Би ээждээ хүн болгонтой битгий харьцаж бай, хүн хүн өөр ааштай байдаг гээд загнаж, хэлдэг байсан. З ээжийг маань дарамталдаг талаар ажлынх нь газрын дарга хэлсэн. Маш их гомдолтой байна. Оршуулгын зардалд 11 сая төгрөг зарцуулсан. Тэгээд ээж маань жижиг, сажиг зээлтэй байсан. Тэр нь нийлээд 30 гаран сая төгрөг. Ээж маань тэтгэвэр авдаг байсан. Амьд байх байсан гээд хэдэн жилээр бодоход 82.500.000 төгрөг сэтгэл санааны хохирол гэв.

 

4. Хохирогч Р.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө З манайд орж ирсэн. М нөхөртэйгөө ирээд машиныхаа түлхүүрийг аваад явсан. З хашааны хаалга хаасан. Би тэр үед түрүүлж ороод гэрийнхээ хаалгыг түгжсэн. Тэгсэн чинь малгай, пүүзээ авъя гээд хаалга нүдээд байхаар нь би хаалгаа тайлсан. Хаалга тайлангуут шууд орж ирээд намайг түлхэж унагаагаад, өлгүүрийн модоор цохьсон. Би гараараа толгойгоо хамгаалаад халхавчлах үед гар хугарсан. Намайг зодчихоод өөрийнхөө хувцасыг тайл, миний хувцасыг тайл, чи их давраад байна, энэ боломжийг чинь би хүлээж байсан юм гээд өөрийнхөө эрхтэнг шөнөжин хөхүүлсэн. Би миний гар өвдөөд байна эм, ус ууя гэхэд уулгаагүй. Шөнөжин өөрийнхөө эрхтэнг хөхүүлээд, чиний юманд миний юм багадаад байна уу гээд хуруугаа хийсэн. Би намайг алчих гэхэд алахын хувьд ална, гэхдээ чамайг би зовоож байж ална гэж хэлсэн. Шөнөжин тамлаж хоночихоод өглөө нь 6 болчихлоо ажилдаа явъя гэтэл жоохон унтаж байгаад явъя гээд байсан. Ажилдаа явах замдаа чамайг би цагдаад өгнө гэж хэлэхэд зүүн тийшээ гүйгээд явчихсан. Тэгээд би эгчийндээ ороод шөнө нь болсон үйл явдлыг бүгдийг нь хэлсэн. Хажуу гэрээс манай хүүхэд орж ирээд юу болоод байгаа юм гээд бүх үнэнээ хэлсэн. Манай хүүхэд уурлаад цагдаа руу залгасан. Хүүхэд өргөдөл бичиж өгсөн. Баярын амралт байсан болохоор тэр өдрөө эмнэлэг ороогүй. Орой нь цагдаагаас дуудаад ирж мэдүүлэг өгөөрэй гэж байсан. Тэр өдөр бас хэсгийн байцаагч ирж эрсдэлийн үнэлгээ хийсэн. Орой нь цагдаа дээр очиж мэдүүлэг өгөхөд байцаагч та одоо гэртээ хариад сайхан амар, Зыг барьчихсан байгаа, санаа зоволтгүй гэсэн. Тэрнээс хойш 7 хоногийн дараа 07 дугаар сарын 22-ны шөнө цагдаа нар Зыг хайгаад явж байсан. Би хүүхдүүдтэйгээ 3 хоног цагдаагийн хамгаалалтад байсан. Тухайн үед эм тарианы баримтаа цуглуулаагүй. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.

З худлаа яриад байна. З надтай байхдаа гадуур өөр эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог байсан гэж худал мэдүүлэг өгч байна. Би хоёр бага охинтойгоо цуг амьдардаг. Анх эргэж очиход уул нь чамайг алъя гэж бодож байсан. Архины цагаан солиогоор ямар ч хамаагүй хүн алчихсан байна. Одоо би эндээс гарахгүй, чи жаргалтай амьдраарай гэх зүйл ярьж байсан. гэв.

 

5. Шинжээч Л.Жаргалтогтох шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гавал тархины гэмтэлтэй хүний тархинд үүссэн цусан бүлэнгээс шинжилгээ авдаг. Тархинд үүссэн цусан бүлэн дээр эрдэсийн шинжилгээ хийгддэг. Тэр цусан бүлэн хэзээ үүссэн бэ гэдгийг нүдэн баримжаагаар биш эрдэсний шинжилгээгээр тогтоодог. Тэрүүгээр нас барсан хугацааг тооцдог. Өөрөөр хэлбэл талийгаач Ч нь гавал тархины гэмтэл тархины цусан бүлэнгээс физилоги шинжилгээ хийсэн. Хугацааг тодорхойлох зорилгоор. Хавтаст хэргийн 228 дугаар хуудсанд байна. Яг энэ дүр зураглал 6-12 цагийн өмнө байна. Хамгийн анх хэргийн газрын үзлэг хийсэн үеэс урагш тооцно гэсэн үг. Өөрөөр хэлбэл тархинд үүссэн цус хуралт үүсээд 6-12 болсон байна гэдгийг тодорхойлж байгаа.

Ер нь хэргийн газарт очиход талийгаач маш их цус алдсан байсан. Хүүрийн толбо бага байсан. Хүүрийн толбо нь цогцос аль хэсгээрээ байна гэдгээс хамаарч үүсдэг. Цус их алдсан тохиолдолд хүүрийн толбо бүдэг үүснэ, бараг үүсэхгүй ч байж болно. Хэргийн газрын үзлэгээр цус их алдсан хүний нас барсан цагийг тогтооход бэрхшээлтэй байдаг. Энэ тохиолдолд тархинд үүссэн цусны бүлэнгээр нас барсан хугацааг тодорхойлох боломжтой.

Сүх байсан. Заазуур, хутга, сүхний гэмтэл нь өөр өөр ялгаатай байдаг. Энэ хүний толгойд олон удаагийн завчигч багажны нөлөөлөл байгаа. Энэ тохиолдолд хуйх нь тэр чигтээ урагдаад цаашаа гавлын ясны хугаралтай байгаа. Завчигч багажны гэмтэл хүнд хүчтэй цохилт өгдөг. Тухайн хэсгийн арьс, махыг ярж ясанд нь хүртэл тулгаж гэмтээдэг. Доор нь байгаа яс нь хугарна гэсэн үг. Мөн ангайсан шарх нь тэгш байдаг. Хоёр талын үзүүрийн гэмтэл нь үл ялиг салбагар байна. Хутга бол ийм хэмжээний гэмтэл үүсгэж чадахгүй. Ясанд нь тултал гэмтэхгүй байж болно. Заазуур ч гэсэн тэгнэ. Хутганы гэмтэл нарийн, доор нь байгаа яс гэмтэхгүй байх магадлал өндөр байдаг. Арьс зөөлөн эдийг тултал гэмтээхгүй. Заазуур бол үл ялиг өргөн, хоёр талын зах нь тэгшхэн, зөөлөн эдийг гэмтээсэн ч гэсэн яс хугарахгүй. Завчигч багаж бол заавал яс хугарна.

Цусан бүлэн хэр задарсан, хэр шинэ байна гэдгээр тодорхойлж үздэг. Мөн үрэвслийн эс хэр хуримтлагдсан байна гэдгээр тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл шинжээч эмчийн өөрийнх нь мэдлэг чадвараас шалтгаална гэсэн үг. Яг нарийн биш гэж үзэж болно гэв.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Миний төрсөн ээж Т.Ч 1964 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд Т-н анхны охин болж төрсөн. Манай ээж эцэг эхийн гар дээр мал маллаж өссөн бөгөөд манай аав Д.Г-тай 1990 оноос хойш гэр бүл болон амьдарч дундаасаа 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тэгээд манай аав, ээж хоёр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд амьдарч байгаад 2017 онд салаад тусдаа амьдрах болсон юм. Тэгээд манай ээж Улаанбаатар хотод амьдарч байгаад 2021 оны хавар /хэдэн сарыг нь мэдэхгүй байна/ Говьсүмбэр аймагт нүүж ирсэн юм. Манай ээж Говьсүмбэр аймагт ирээд манай хашаа буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Тээвэрчдийн байр ........тоотод тусдаа гэрт ганцаараа амьдардаг байсан. Манай аав Д.Г одоо Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд амьдардаг бөгөөд тэндээ гэр бүлтэй болсон. Харин манай ээж ааваас салсанаас хойш хэн нэгэн хүнтэй гэр бүл болж амьдраагүй, ганцаараа амьдардаг байсан. Тэгээд манай ээж Ч Сүмбэр сумын 2 дугаар багт Дэнжийн хойд талд /би хаягыг нь хэлж мэдэхгүй байна/ Релейны өндөр антений зүүн хойд талд газар худалдаж аваад тухайн газартаа гэр барьж ганцаараа амьдрах болон. Тухайн газарт 2022 оны 05-06 дугаар сарын орчим /хэдний өдөр эсэхийг нь санахгүй байна/ нүүж очсон юм. Тухайн газар нь ямар нэгэн хашаагүй байсан бөгөөд бид саяханаас хашааг нь барьж өгнө гэж ярьж байсан юм. Манай ээж тэр газартаа байхдаа нэг их гэртээ байгаагүй, хөдөө, гадаа яваад, эмнэлэгт хэвтээд байдаг байсан бөгөөд гэртээ цөөхөн хоносон. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай ээж ажлаасаа тараад /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 15 дугаар байрны хамгийн хойд талын орцонд байдаг Комиссын барааны дэлгүүрт оёдолчин ажилтай байсан/ 19-20 цагийн орчим ганцаараа ирээд манай хөлдөөгчнөөс хоолныхоо махыг аваад явсан юм. Тухайн үед ээж өөрийнхөө эзэмшлийн 62-06 ДУЭ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан. Ээж манай гэрт ирээд 30 орчим минут болоод л явсан. Түүнээс хойш ээжтэйгээ яриагүй бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ээжийнхээ 90465115 гэсэн дугаар руу өөрийнхөө 99485115 гэсэн дугаараас 17 цаг 47 минутанд залгатал түүний утас нь дуудаж байсан хэдий ч утсаа аваагүй, тэгэхээр нь би ээжийгээ энд тэнд гар утсаа орхичихдог болохоор нь гар утсаа гэртээ орхиод ажил руугаа явсан байх гэж бодоод өнгөрсөн юм. Тэгээд 18 цаг 21 минутад мөн л ээжийнхээ гар утас руу нь залгатал түүний гар утас нь дуудаж байгаа дохио өгч байсан боловч ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би нөхөр Ц болон хүүхдүүдээ аваад ээжийнхээ гэрт 19 цаг 54 минутад ирсэн чинь түүний гэр нь гаднаасаа жижиг шар өнгийн Цоор Цилчихсон байхаар нь мөн л ээжийнхээ гар утас руу 10 удаа залгасан чинь утсаа ерөөсөө авахгүй байсан. Тэр үед манай хамаатны дүү нар болон И, М нар бид нар дээр ирсэн. Тэр үед манай ээжийн эзэмшлийн 62-06 ДУЭ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркын тээврийн хэрэгсэл нь гэрийнхээ гадаа байхгүй болохоор нь ээжийг машинаа жолоодоод ийш тийшээ явсан юм болов уу гэж бодсон ч гэсэн түүний гар утсаа авахгүй болохоор нь санаа зовоод И, М нартай хамт ээжийн ажил дээр ирээд хамт ажилладаг эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/-гээс ээжийгээ ирсэн эсэх талаар асуусан чинь нөгөө эгч “Танай ээж чинь өнөөдөр ажил дээрээ ирээгүй, гадуур ажилтай явж байгаа юм байх гэж бодоод гар утас руу нь залгасан чинь утсаа аваагүй” гэж ярьж байсан. Тэгэхээр нь ээжийнхээ ээж болох /эмээ/ Т-н гэрт нь очоод /гэрийн хаягыг нь хэлж мэдэхгүй байна, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах 10 байшин гэдэг нэртэй газрын хойно байдаг/ ээжийгээ ирсэн эсэх талаар эмээгээсээ асуусан чинь ээжийг өнөөдөр ирээгүй гэж ярьж байсан. Тэгэхээр нь би бид нар буцаж ээжийн гэрийн гадаа хүрч ирээд ээжийн жижиг гэрт нь ороод түүний гар утас нь байж магадгүй гээд хайгаад байж байтал И ээжийн гэрийн тотгоор нь хараад “Гэрт хүн байх шиг байна” гэж хэлэхээр нь манай нөхөр очоод мөн л тотгоор нь хараад гэрт хүн байх шиг байна гээд ээжийн гэрийг түгжсэн байсан шар өнгийн Цийг нь манай нөхөр Ц урт төмрөөр хөшиж эвдээд гэрт яваад ортол манай ээжийн толгой орчим нь нил цус болсон байдалтай гэрийнхээ зүүн хойд талд толгой хэсэг нь хойшоо харсан байдалтай доошоо харсан хэвтэж байсан. Тэр үед манай ээж ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан болохоор ээжийгээ нас барсан байна гэж бодсон бөгөөд манай нөхөр одоо эндээс гар, цагдаа дуудна гэж хэлээд бид нар гэрээс гараад цагдаагийн байгууллага болон эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд цагдаа, эмч хүрч ирээд үзчихээд ар гэрийнхнийг нь гаргаарай гээд байсан...

7. Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ буюу Төв аймгийн Батсүмбэр сумын 1-р баг Уйлантын 8-16 тоотод байж байтал манай гэрт 11-12 цагийн орчим цагдаа нар орж ирсэн. Тэгээд “Д.З гэдэг хүнийг таних уу, танайхыг нэгжиж болох уу?” гэхээр нь “З-г танина, миний төрсөн ах байгаа юм, юу болсон юм бэ?” гэж асуутал “Хэлэх боломжгүй” гэж хэлээд манай гэрт болон хашаан дотор юм хайж байгаад гараад явчихсан. Тэгээд удаагүй байж байтал 99191576 гэсэн дугаараас залгаад “Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаагч байна, танай ах чинь хүн алсан, одоо тантай холбогдож магадгүй, хэрвээ ирвэл энэ дугаар руу яриарай, өөрийнхөө амийг хорлох магадлал 80 хувь байдаг юм, тийм болохоор хэрвээ ирвэл унтуулж амрааж байгаад надтай холбогдоорой” гэж хэлсэн. Тэр үед нь би “Хэрвээ надтай холбогдоод, над дээр ирэх юм бол би өөрөө аваачиж өгнөө” гэж хэлсэн. Би тухайн өдөр Зүүн Хараа явах гээд юм аа бэлдчихсэн байсан /Тухайн өдөр манай ах М эхнэр С төрсөн өдөр болж байсан болохоор ах дүү нараараа цуглах байсан юм/ болохоор тэр өдөртөө Сэлэнгэ аймгийн Мандал суманд өөрийнхөө 84-16 ТӨА улсын дугаартай Вокси маркийн тээврийн хэрэгсэлтэй 15-16 цагийн орчим очсон. Тэгээд Мэндсайхан ахынд оччихоод эгч Э гэрт очиж хоносон. Тэгээд тэндээ унтаж байтал 2022 оны 07 дугаар сарын 25-ны өглөө үүрийн 04-05 цагийн орчим миний гар утас руу 88-тай дугаараас /дугаарыг нь санахгүй байна/ залгахаар нь би гар утсаа автал З ах байсан бөгөөд “Ах нь Баагий ахынд чинь байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “та чинь юу хийсэн юм бэ?, цагдаа нар таныг хүн алсан гээд байна шүү дээ, та наанаа байж байгаарай, би ганцаараа очино” гэж хэлсэн чинь утсаа салгачихсан. Тухайн Баагий /Б, манай аавын эгч Ц-н хүүхэд байгаа юм/ ахын гэр нь Улаанбаатар хотоос урагшаа Баянзүрхийн товчооноос урагшаа Хонхор гэх газар байдаг юм. Би гэрийн хаягийг нь бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд би том эгч О-н хамт Мандал сумаас өглөөний 06 цагийн орчим таксинд суугаад Улаанбаатар хотод өдрийн 10 цагийн орчим ирээд шууд Баагий ахын гэрт нь тухайн такситайгаа хамт очсон юм. Тухайн таксины жолооч нь манай О эгчийн хүргэн Т /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг залуу байдаг бөгөөд цагаан цэнхэр өнгийн Приус машинтай явсан юм. Биднийг очиход З ах Баагий ахын гэрт нь сууж байсан бөгөөд архи дарс уугаагүй эрүүл байсан ба цагаан цайвар өнгийн, хөлийн булчин хэсгээрээ гэрэл ойлгогчтой канттай өмдтэй, урдуураа цахилгаантай хар хөх өнгийн ноосон цамцтай, цагаан өнгийн футболктой, цэнхэр өнгийн саравчтай малгайтай байсан. Тэгэхээр нь манай эгч О эгч бид 2 З ахад хандан “Та чинь юу хийчихвээ, юу болов оо” гээд зөндөө уйлсан, тэгэхэд З ах юу ч хэлэхгүй гөлийгөөд суугаад юу ч ярихгүй байсан. Тэгээд Б ахын гэрээс 12 цагийн орчим гараад нөгөө такситайгаа шууд Төв аймгийн Батсүмбэр сум руу 14 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед бид нар шууд Төв аймгийн Батсүмбэр сумын 4-р баг Бургалтай гэх газар нутаглах өөрийн танил Ц гэдэг айлд очсон бөгөөд Манай эгч О бид нарыг буулгачихаад нөгөө такситайгаа Зүүн Хараа явчихсан. Тэгээд З ах бид хоёр тухайн айлд 1 хоноод 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тэдний машинаар хадам талын хамаатан Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах 800 гэх газар Д эгчийн гэрт ирээд тэндээ 1 хоносон. Тэгээд тэндээсээ 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цагийн орчим Батсүмбэр суманд орж ирээд З ахыг манай гэр рүү ороё гэж хэлтэл З “Ах нь өөр тийшээ явлаа чи гэртээ ор” гээд манай гэр рүү орохгүй байхаар нь би түүнийг манай найзын гэрт очьё гээд өөрийн найз Цгийн гэрт ирсэн чинь Ц гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр Батсүмбэр сумын Баянгол гэдэг голын бургасан дотор суугаагаараа хоносон юм. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өглөө болоод бургасны ойролцоо байсан Д гэдэг айл /танил/ байсан болохоор тэдний гэрт ороод аяга цай ч гэсэн олоод ирье гээд З ахыг бургасанд нь үлдээчихээд Дийн гэрт ороод тэдний утсаар анх надтай ярьсан цагдаа руу яриад “З энд байна” гэж ярьчихаад буцаад гараад иртэл З ах байхгүй болохоор нь түүнийг хайгаад гүйж байтал тэр бургасныхаа нөгөө талд гараад суучихсан байсан. Тэгээд З ах дээр очоод Төв ороё гээд Дийнд байсан ангийнхаа хүүхдийн аавыг гуйгаад түүний машинаар нь Батсүмбэр сум орсон. Замд явж байхад жолоочийн гар утас руу надтай анх ярьсан цагдаа яриад хаана явж байгаа талаар асуугаад байсан. Тэгэхээр нь би нөгөө жолооч ахад “Наад дугаараас чинь дахин залгавал намайг энд буусан гэж хэлээрэй” гэж хэлээд гэрийнхээ ар талын айлын гадаа хүргүүлээд буусан. Тэгээд нөгөө айлд ороод З ахад бантан хийж өгөх гээд байж байтал цагдаа нар хүрч ирээд З ахыг бариад явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 128-129 дүгээр хуудас/,

8. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би З гэх хүнийг танина. Баяннексус ХХК-ийн ган бөмбөлөгийн үйлдвэрт 2021 оны 10 сараас 2022 оны 4 сар хүртэл хамт галчаар ажиллаж байсан. Үйлдвэрт 24 цаг ажиллаад 48 цаг амардаг байсан бөгөөд З, Б-Өбид нар ээлжинд ажиллаж байсан. Тэгээд галлагаа зогссоноос хойш бид өөр өөр ажил үүрэг гүйцэтгэдэг болсон. Бид нар галлагаа хийж байх үедээ том нүүрсийг хагалах зориулалттай лантуу лоом 2 ашигладаг байсан. Түүнийг галч нар бие биедээ хүлээлгэж өгөөд ажилладаг байсан. Түүнээс өөр нүүрс хагалдаг багаж байхгүй. Гэхдээ нөгөө 2 галч юу хэрэглэдэг талаар мэдэхгүй. Миний хувьд сүх хэрэглэж байгаагүй. Миний хажууд сүх хэрэглэж байгаагүй. Ер нь нэг их сүх хэрэглээд байдаггүй, би нөгөө 2 галчаа сүх хэрэглэж байхыг хараагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 136 дугаар хуудас/,

 

9. Гэрч Б.Эмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өглөөний 8-с 9 цагийн орчим манай гудамжны үзүүрийн хашааны У нь үл таних 50 гаран насны эрэгтэй хүнтэй хамт орж ирсэн. Орж ирэх үедээ хувцас нь норчихсон бороонд норсон гэж хэлж байсан. Би анх орж ирэх үед нь хараад З гэж таниагүй. Ут хэнтэй явж байгаа юм гэхэд З ах гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай гэрээр 2 цагдаа орж ирээд У эгчийг асуусан, тайлбарлахдаа У гэх хүнд бол хамаа байхгүй, ах нь хэрэгт холбогдсон гэж хэлсэн. Дараа нь дахин 2 цагдаа орж ирсэн бөгөөд У эгчийг асуугаад ах нь хүн амины хэрэгт холбогдсон, Ут хамааралгүй гэх зүйлийг надад хэлсэн. Орж ирээд У эгч бантан хийгээд өгөөч, юм идээгүй явна гэж хэлэхээр нь би босоод бантан хийх гээд байж байх үед З ахдаа ямар ч хамаагүй оймс өгөөч оймс норчихлоо гэхээр нь би өөрт байсан бүр хуучин болчихсон хар бараан өнгийн оймсыг өгсөн. Тэгэхэд оймсоо сольж өмсөөд нойтон хар өнгийн пүүзэн гутлаа өмсөөд нойтон оймсоо өөрөө аваад хар өнгийн цүнхэндээ хийх шиг болсон. З нь орж ирэх үедээ хар өнгийн бэлтгэлийн өмд, дээгүүрээ хагас ханцуйтай нимгэн цамцтай, тухайн цамц нь судалтай байсан санагдаад байна. Тухайн цамцан дээрээ мөн хар өнгийн цамц өмссөн, хар өнгийн 2 мөрөвчтэй цүнх барьсан байсан. Орж ирээд байшингийн гал тогооны өрөөнд ширээ авдар 2-ын голд цонхны хажууд суусан. З орж ирээд сууж байхдаа их тэвдсэн, сандарсан байдалтай цонхоор болон ийш тийшээ байн байн хараад л “хүн ирэхгүй биз дээ, хашааныхаа хаалгыг түгжсэн юм уу?, гэрийнхээ хаалгыг түгжсэн юм уу?” гэх зүйлийг яриад У эгчийг “хурдан явъя, гаръя” гэх зүйлийг хэлээд манай ээж Жавзандулам дэлгүүр явахаар гарсан чинь З “энэ эгч чинь хүн дагуулаад ирэхгүй биз дээ” гэх зүйлийг хэлсэн. З гал тогооны өрөөнд сууж байх үед У эгч надад зочны өрөөнд байхад хэлэхдээ З амиа хорлоно гээд байна цагдаа нарт нь хүлээлгэж өгөхгүй байгаа юм. Цаг хожих хэрэгтэй байна гэх зүйлийг хэлсэн. У эгч орж ирээд Зд хандан “таны энэ хар цүнхэнд чинь солиод өмсчих юм байхгүй юм уу?” гэхэд “байхгүй ээ, байхгүй” гээд харуулахгүй байсан. У эгч би таны цүнхээр яах вэ дээ гээд хаалганы хажуугийн бор авдар дээр тавьсан. Гэрт байж байх үед бантан хийгээд бэлэн болгоод Зд өгөхөд цай уучихаад бантангаа хөргөж байгаад идье, хоол орохгүй байна гэх зүйлийг ярьсан. Тэгээд байж байх үед цагдаа нар бололтой хүмүүс хаалгаар орж ирэхээр нь би гэрийнхээ хаалгыг нээж өгөхөд З ах гэрийн унтлагын өрөөнд байх хувцасны шкаф дотор орсон байсан. Тухайн үед цагдаа нар явъя гээд аваад явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 143 дугаар хуудас/,

 

10. Гэрч А.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өглөөний 8-9 цагийн орчимд манай гудамжны үзүүрийн хашааны У үл таних 50 гаруй насны эрэгтэй хүнтэй хамт орж ирсэн. Тухайн хүн орж ирэхдээ хар өмдтэй, хар гуталтай, дээд хэсгээрээ богино ханцуйтай нимгэн цамцтай орж ирсэн. Тухай нимгэн цамцных нь өнгийг санахгүй байна. Бараан өнгийн богино ханцуйтай цамцтай байсан. Орж ирэхдээ У үл таних эрэгтэй хоёулаа хувцас нь норчихсон нойтон байсан. У нь бантан хийгээд өгөөч гэхэд миний охин болох Э бантан хийж өгөхөөр болоод үлдсэн. Би дэлгүүр орохоор гараад явсан. З орж ирэхдээ хар өнгийн 2 үүргэвчтэй цүнхтэй байсан. Тухайн цүнхээ тэвэрчихээд тавихгүй байсан. У наад цүнхэнд чинь юу байгаа юм бэ гэхээр нь цүнхэндээ хүргэхгүй миний өмнөөс хол бай гээд байсан. Тэгээд би дэлгүүр гараад буцаад ирэхэд миний охин Э бантан хийгээд өгсөн байсан. З манай гэрийн гал тогоонд авдар ширээ 2-ын голд цонхны хажууд сууж байсан. Тухайн үл таних эрэгтэй нь байж байгаад л цонхоор хараад их сандарсан мэт байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 147 дугаар хуудас/,

 

11. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд манай гэрт манай дүү У нөхөртэйгөө ирсэн байсан. Тэгээд маргааш нь буюу 7 дугаар сарын 25-ны өглөө 6 цагт У, Б, Т нарын хамт Улаанбаатар хот явсан. З нь Улаанбаатар хотод Д-ийн хүү гээд манай хамаатны айлд байна, хэрэг хийгээд цагдаагаас зугтаагаад явж байна ирээд аваач гэж У рүү ярьсан гэсэн. Би бол цагдаагаас Зыг хайж байгааг мэдээгүй. Тэгээд би хүргэн Тыг гуйгаад машин бариулаад явсан. Улаанбаатараас Налайх явах замд Туяа гээд хамаатны айлд 10 цагийн үед ирсэн. Тэнд ирээд У түрүүлээд орсон. Би байж байгаад араас нь орсон чинь З уйлаад Уийн хажууд сууж байсан. Тэгээд би чи юу хийчихсэн юм бэ гээд асуусан чинь “эгч ээ уучлаарай” гэхээс өөр юм надад хэлээгүй. З архи уусан шинжгүй эрүүл байсан бөгөөд хар өнгийн цамц, цайвар өнгөтэй хөлөөрөө гэрэл ойлгогч өмдтэй байсан. Малгайтай байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэндээсээ гараад бид нар шууд Төв аймгийн Батсүмбэр суманд хөдөө Уийн таньдаг айлд ирсэн, би тэр айлыг танихгүй. Тэнд Б, З, У нар бууж үлдээд би хүргэн Т гэр лүүгээ явсан. З үлдэхдээ надад “эгч ээ дүү нь онцгүй хэрэг хийсэн намайг уучлаарай” гээд уйлаад үлдсэн. Өөр надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би ч лавлаж асуугаагүй. Зоригтайхан чих хатуу бараг сонсдоггүй юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 149 дүгээр хуудас/,

 

12. Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай хадам ээж О гуйгаад би 2022 оны 07 дугаар сарын 25-ны өглөө өөрийн машинаараа хадам ээж О, У эгч, Тулгаа ах нарын хамт Улаанбаатар явсан. Хадам ээж хэлэхдээ З гээд дүү нь амиа хорлоно гээд байна, бөөнөөрөө явчихаад ирье гэж хэлсэн. Улаанбаатараас Налайх орох замд нэг айлд 10 цагийн үед очсон. Тэгээд хадам ээж О, У, Тулгаа ах нар буугаад явсан. Би машиндаа үлдсэн. Тэгээд цаг гаран болоод гарч ирэхгүй байхаар араас нь орсон чинь хадам ээж О У эгч нар уйлчихсан сууж байсан. Юу болсон талаар мэдээгүй. З ахыг өмнө нь харж байгаагүй учир тухайн үед таниагүй. Сүүлд Батсүмбэрт тэд нарыг буулгачихаад буцаж явахад хадам ээж надад тэр ахыг өөрийнх нь дүү З гэж хэлсэн. Тэгээд З ахыг авч явахаар болоод хадам ээж урд суудалд суугаад Тулгаа ах, У эгч, нөгөө З ах нар арын суудалд суугаад хөдөлсөн. У эгч Төв аймгийн Батсүмбэр суманд хүргээд өгчих гээд орой 6 цагийн үед байх Батсүмбэр суманд нэг айлд очоод Тулгаа ах, У эгч нөгөө З ах нар бууж үлдсэн. Тэгээд хадам ээж бид 2 буцаад яваад өгсөн. Ер нь З ах надтай юу ч яриагүй. Машинд явж байхдаа У эгч манай хадам ээж 2 битгий үхээрэй гээд уйлаад байсан. Би бодохдоо Зоригсайхан ахыг амиа хорлох гээд байгаа юм байна гэж бодсон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 150 дугаар хуудас/,

 

13. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай эхнэрийн дүү У С аймгийн Мандал суманд ирсэн юм. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өглөө У З ахтай уулзахаар явах гэж байна, та хань болоод яваад өгөөч Улаанбаатар хотод айлд байна гэсэн. Тэгээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд тэр өглөө нь Т, О эгч, У бид нар Улаанбаатар хот явсан. Улаанбаатараас Налайх явах замд Уийн хамаатан гэсэн байх аа, нэг айлд очсон. Тэр айлд очсон чинь З сууж байсан бөгөөд би мэнд мэдээд цай уучихаад гараад ирсэн. У, О эгч хоёр яасан юм бэ яагаад цагдаагаас зугтаад байгаа юм бэ гээд уйлаад байсан. З чимээгүй суугаад л байсан. Тэгээд цай унд ууцгаагаад У Зыг Батсүмбэр лүү авч явахаар боллоо гээд дагуулаад гараад ирсэн. Тэгээд би жаахан архи уусан байсан учир тэр айлаас хөдлөөд явж байгаад унтаад өгсөн. Намайг сэрүүн байхад хоорондоо юм яриагүй. Тэгээд Төв аймгийн Батсүмбэр суманд Уийн танил гээд нэг айлд ирсэн байсан. Би айлын хүмүүсийг танихгүй. Тухайн үед 19 цаг болж байсан. О эгч Т нар бид хэдийг буулгачихаад яваад өгсөн. Намайг явах гэсэн чинь У намайг ханиндаа байж байгаач гээд гуйгаад байхаар нь би хамт үлдсэн. Тэгээд тэр айлын хүнтэй З, У бид нар архи ууж хоносон. Тэр айлын залуутай тухайн үед танилцаж байсан ч одоо нэрийг нь санахгүй байна. Ууж байхдаа З надтай ер юм яриагүй. У надад Зыг асуудалд орсон юм шиг байна гэхээс өөр юм хэлээгүй. Тэгээд архи ууж хоноод маргааш нь Уээс дахиж лавлаж асуусан чинь Зы хамт архи ууж байсан хүн үхчихсэн юм шиг байна. Тэгээд цагдаагаас зугтаад байгаа гэхээр нь би Ут тэгвэл цагдаад нь барьж өг гэж хэлсэн. Тэгээд тэр айлын залууг машинтай нь аваад У, З бид нар Борнуур луу нь 800 гэдэг газар Уийн хамаатны айлд очиход 2 хөгшин байсан. Тэр айлд бид нар авч очсон архиа уугаад өдөр хэрд буцаад Батсүмбэр суманд нэлээн орой ирсэн. Жаахан уусан байсан учир хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Бид нар портер машинтай явж байсан юм. Тэгсэн З машины ачаан дээр суугаад явж байгаад Батсүмбэрт орж ирээд харсан чинь З алга болсон байсан. Жолооч машиндаа үлдээд У бид 2 Зын хайж байгаад олоогүй буцаж ирээд машиндаа унтаад өгсөн. Тэгээд өглөө гэгээ ороход У Зыг хайлаа гээд яваад өгсөн. Өглөө 9 цагийн үед олчихлоо гээд буцаад ирсэн.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/,

 

14. Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өдрийн цагаар ирж хоноод маргааш нь явсан. Маргааш нь эмэгтэй дүү нь ирээд аваад явсан. Одоо би ямар нэгэн зүйл санахгүй байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 155 дугаар хуудас/,

 

15. Гэрч Ш.Омөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Зтай үеэлүүд байгаа юм. Эгч дүүсийн хүүхдүүд Зүүн Хараад хамт байсан. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт ирсэн. Надтай уулзахдаа 18-19 цагийн орчим ирсэн. Би гэртээ ганцаараа байсан. Ямар нэгэн онцын юм хэлэхгүй, цай уугаад мэнд мэдэж юм ярьж байгаад явсан. Орж ирэхдээ цэнхэр өнгийн ажлын өмдтэй, өмд нь гэрэл ойлгогчтой, дээд хэсгээрээ хар өнгийн ноосон цамцтай, саравчтай малгаатай байсан. Өмссөн хувцас нь ямар нэгэн юм болсон зүйлгүй, цэвэрхэн байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 159 дүгээр хуудас/,

 

16. Гэрч М.Б-Ө шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би З гэдэг хүнийг танина, тэр хүн намайг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Баяннексус” ХХК-ны төмрийн үйлдвэрийн салбар төмрийн үйлдвэрт бригадын дарга ажилтай байхад буюу 2018 оны сүүлээр манай үйлдвэрт ажилд орсон. Түүнээс хойш түүнийг таних болсон. Тэгээд бид хамт ажиллаж байгаад 2019 онд коронавирус гарсан болохоор төв компани буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Баяннексус” ХХК-ны төмрийн үйлдвэрт ирж ажиллах болсон бөгөөд тухайн үед З ч мөн адил тухайн газарт ирж ажиллах болсон. Тэгээд 2021 оны 10 сараас эхлэн 2022 оны 05 дугаар сар хүртэл З, Эрдэнэбулган бид 3 тус үйлдвэрт галчаар ажиллах байгаад галлагаа зогссоноос хойш би Улаанбаатар хотод өвдөгний хагалгаанд орсон бөгөөд түүнээс хойш Зтай уулзаагүй.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 162-163 дугаар хуудас/,

 

17. Гэрч Д.Нмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Ч гэдэг хүнийг танина. 2021 оны 06 дугаар сараас эхлээд манай “Эрин зуун холбоос” ХХК-нд оёдолчноор ажиллах болсон үеэс эхлэн түүнийг таних болсон. Манай “Эрин зуун холбоос” ХХК нь янз бүрийн зүйл захиалгаар авч оёдог, сав баглаа боодлын чиглэлээр үйл ажиллгаагаа явуулдаг. Харин Ч эгчийн хувьд бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р байр 15 дугаар байрны 1-1 тоотод манай компаний комиссын дэлгүүр дотор цүнх, аранзны оёдолчноор ажилладаг байсан. Тухайн үед Ч эгч тэтгэвэрт гарсан байсан бөгөөд нийгмийн даатгал төлөх шаардлага байхгүй гээд цалингаа бэлнээр болон бараагаар орлуулж авдаг байсан, сард цалин хийснээрээ авдаг байсан бөгөөд дээд тал 800,000 төгрөг доод тал нь 500,000 төгргөний цалин авдаг байсан. Ч эгч манай компаний 15 дугаар байранд тогтмол сууж үйл ажиллагаа явуулсан нь 2022 оны 2, 3, 4, 5, 6 дугаар сард тогтмол буюу хагас, бүтэн сайнаас бусад өдрүүдэд ажилласан. Харин 2022 оны 07 дугаар сарын эхний хэдэн өдөр ажиллаад эмнэлэгт хэвтээд, эмнэлгээс гарсныхаа дараа наадмын амралтын өдрүүд таараад ажилдаа ирээгүй. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдөр ирж ажлаа хийж байгаад 22-ны өдөр ажилдаа ирэхгүй болохоор нь түүнийг хөдөө гадаа явчихсан юм байх, уг нь чөлөө авдаг даа гэж бодоод байж байтал түүний охин /нэрийг нь мэдэхгүй/ нь манай ажил дээр ирээд “Манай ээж байна уу?” гэж асуухаар нь би түүнд “Өнөөдөр ажилдаа ирсэнгүй, ийш тийшээ явна гэж надад яриагүй” гэж хэлсэн чинь охин нь яваад өгсөн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 165-166 дугаар хуудас/,

 

17. Гэрч З.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 20 цаг 40 минутын үед би гэрээсээ гараад аав Зы амьдардаг Цахиуртын 7-704-ийн А тоот гэрт нь хоол өгөх гээд очтол аавын гэр Цтой байсан. Тэгээд түлхүүрийг нь бүслүүрээс нь олоод гэрт нь орж ширээн дээр хоолыг нь тавиад гараад иртэл урд айлд цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би явах гээд машиндаа ороод 20 минут орчим аавыг хүрээд ирэх байх гээд хүлээсэн. Нэг үл таних залуу ирээд надаас энд амьдардаг хүн хаана байгаа юм бол гэж асуусан. Би мэдэхгүй гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Нэг цагдаа хүрч ирээд аав чинь хаана байна гэж асуусан. Тэгээд цагдаатай цуг аавыг хайж явсан. Тухайн өдөр уулзаагүй. Харин өмнөх өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчим аавын гэрт очиход нэг танихгүй хүнтэй байсан. Тухайн үед аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тийм ч их согтуугүй байсан. Гэрт нь хамт байсан буурал толгойтой Б гэдэг хүн бас тийм их согтуу байгаагүй ч гэсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед аавтай хамт танихгүй хүн байж байхаар нь би юун хүн юм бэ? Юу хийж яваа юм гар гэж хэлтэл нөгөө хүн Б ах нь байна. Аавтай нь ганц юм хувааж уусан юм гээд байсан. Тэгэхээр нь би аавын гэрээс нөгөө хүнийг нь хөөсөн чинь аав тухайн хүнээсээ түрүүлээд гэрээс гарсан. Түүний араас хамт байсан хүн нь гараад явсан. Тэгээд удаагүй 4-5 минутын дараа аав ганцаараа буцаж ирээд хаалганы цаана зогсчихоод “аавыгаа уучлаарай аав нь жаахан алхаж байгаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би гэрийг нь жаахан цэвэрлэчихээд авчирсан хоол тамхиа ширээн дээр нь үлдээчихээд 20 цаг 30 минутын орчим аавын гэрийн хаалгыг гаднаас нь түгжээд яваад өгсөн. Тэгээд би машинтайгаа төв Андууд дэлгүүр лүү явж байтал аав Андууд дэлгүүрийн ар талын догол хашааны өнцөгт баахан архи уудаг хүмүүстэй хамт зогсож байсан. Харин аавтай хамт байсан Б гэх хүн супермаркетын өмнө бас л архи уудаг хүмүүстэй хамт зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь би аавыг энд байгаа юм байна гэж бодоод төв Андууд дэлгүүр орчихоод гэр лүүгээ харьсан. Түүнээс хойш би аавтай тааралдаагүй гар утсаар нь холбогдоогүй юм байна. Манай аав гар утасгүй байсан. Өөрийнх нь хэрэглэж байсан гар утсаа наадмын өмнө зараад архи уучихсан байсан. Тэгээд би аавтай гэрт нь л ирж уулздаг. Гэртээ байхгүй үед нь хоолийг нь үлдээчихээд явчихдаг юм. Би 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр аавын гэрт 20 цаг өнгөрч байхад хоол аваад иртэл аав гэртээ байхгүй байсан бөгөөд урьд өдөр нь цэвэрлэсэн байсан гэрийг нэлээд завааруулсан, орыг нь хураасан байсан чинь хөнжил гудсаа дэлгэсэн байсан. Одоо аавын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 168-169 дүгээр хуудас/

 

18. Гэрч Ж.Тмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

З нь 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед манай гэрт ганцаараа орж ирсэн. Тухайн үед манай нөхөр Дхүү манай дүү Б нар байсан. З манайд орж ирэхдээ архи уусан шинжгүй эрүүл байсан бөгөөд замын унаагаар ирээд зам дээр буугаад алхаад ирлээ гэж байсан. Яг ямар машинаар ирсэн талаараа хэлээгүй. Надад хэлэхдээ ач хүүдээ гэр бэлдэж өгнө гээд ярьж байсан. Манайд орж ирэхдээ нэг шил архи барьж орж ирсэн. Тэгээд манайд орж ирээд хоол цай идээд байж байгаад оройхон гарч яваад удаагүй хүрээд ирсэн. Орж ирэхдээ Отгонтуяа гээд үеэл дүүгийндээ орчихоод ирлээ гэж байсан. О гэр манайхаас ойрхон байдаг юм. Тэгээд орж ирээд өдөр ирэхдээ авчирсан байсан архиа манай нөхөр Д хамт уусан. Архи ууж байх үед нь хажууд нь сууж байсан. Би архи уугаагүй манай нөхөртэй ойр зуурын зээ хүүдээ гэр авч өгнө гэж зэрэг л юм яриад байсан. Өөр онц зүйл яриагүй. Тэгээд архи нь дуусаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь би 6 цагт босоод ирсэн чинь З босчихсон гаднаас орж ирж байсан. Ер нь З нь чих хатуу учир ярилцахад бэрхшээлтэй байдаг. Тэгээд өглөө нь манайд цай уучихаад байж байтал 11 цагийн үед Зы төрсөн дүү У над руу залгаад З танайд байна уу гэсэн байна гэж хэлсэн байлгаж байгаарай, би очиж байна, битгий явуулаарай, хэрэг хийсэн юм шиг байна гэсэн. Тэгээд нэг их удаагүй У, О 2 эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Тэр эрэгтэй хүнийх нь нэрийг нь мэдэхгүй танихгүй хүн байсан. Тэгээд би У О нараас болсон асуудлын талаар асуусан чинь хэрэг хийсэн юм шиг байна гэснээс өөр юм хэлээгүй. Авч яваад цагдаад барьж өгнө ухааны юм яриад байсан. З явахдаа машинд суух үедээ надад хандаад эгч ээ дүү нь их онцгүй хэрэг хийчихээд тань дээр ирдэг нь юу вэ дээ, дахиж бараг уулзахгүй байх аа гэж хэлсэн. Тэгээд өөр юм хэлж чадаагүй. Би зөрүүлээд юм асууж амжаагүй байтал машин нь хөдлөөд яваад өгсөн. Би У рүү юу болж байгаа талаар асуухаар залгахад утсаа авахгүй байсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /1 дугаар хх-ийн 173 дугаар хуудас/,

 

19. Гэрч Д.Тмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би З гэж хүнийг танихгүй. Харин Ч гэдэг хүнийг танина. Би 425 дугаар хорих ангид хоригдож байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн зөвшөөрөлтэй хорих ангийн гадна байрлах худагт ус түгээх ажил хийдэг. Би өглөө 7 цаг 30 минутад ажилдаа гараад орой 18 цагт ажлаасаа бууж хорих ангид орж ирдэг. Миний ажилладаг хорих ангийн худгаас Говьсүмбэр аймгийн иргэд ус байнга авдаг юм. Тэгж байгаад 2022 оны 4 дүгээр сард Ч худгаас байнга ирж ус авдаг учраас танилцсан байсан. Ч ус авахаар ирэхдээ саарал өнгийн Приус-20 маркийн машинтай ирдэг байсан. Улсын дугаар нь 62-06 гэсэн дугаар байсан. Бас заримдаа ус авахаар ирэхдээ охин нь гээд нэг шар охин дагуулж ирдэг байсан. Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Би царайг нь харвал танина. Тэр охин нь 2022 оны 7 дугаар сарын 20-доор байхаа яг хэзээг нь санахгүй байна худаг дээр ирээд буяны ус тараах гэсэн юм гээд ирсэн. Тэгж ирэхдээ ээж маань хүнд алуулсан байна гэж хэлсэн. Би худаг хариуцдаг хүний дугаар өгөөд явуулсан. Тэгж л би Чийг нас барсан талаар мэдсэн. Би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд 2022 оны 07 дугаар сарын 18 билүү 19 өдөр ирээд тэр  өдрөө худгаа нээсэн юм. Тэрний маргааш нь Ч ус авахаар ирсэн. Тэгэхэд хамгийн сүүлд уулзсан юм байна. Сүүлд уулзахад оёдлын үйлдвэрт ажиллаж байгаа гээд ярьж байсан. Ер нь уулзахдаа ойр зуурын нөхрөөсөө салаад удаж байгаа хүүхдүүд нь Говьсүмбэр аймагт байдаг гэх зэрэг юм ярьдаг байсан. Би талийгаачийг хаана амьдардаг талаар мэдэхгүй. Би гэрт нь очиж байгаагүй. Энэ худгаас хол явах эрх байхгүй. Ер нь худгийн цонхны наана цаанаас л харьцаж байсан болохоос өөрөөр харьцаж байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 178 дугаар хуудас/,

 

20. Гэрч Л.Бмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би З гэж хүнийг танина. Говьсүмбэр аймагт багш нарын байранд манай дүү Э амьдардаг байсан юм. З манай дүүгийн хажуу талын хаалганд охинтойгоо хамт амьдардаг байсан. Би дүүгийнхээ гэрээр орж гарах үед Зыг таньдаг болсон. Садан төрлийн холбоо байхгүй. Харин Чийг танихгүй. Би 2022 оны 07 дугаар сарын эхээр Говьсүмбэр аймагт том охин Нд очсон байсан юм. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 19 билүү 20-нд 14 цагийн үед дэнжийн Андууд дэлгүүрийн гадаа З таарсан. Тэгэхэд З нь эрүүл явж байсан бөгөөд би бас эрүүл байсан. Тэгээд З надад хандаад дүү нь шинэ гэр барьсан, газар авсан, манайд очъё гээд дэлгүүр ороод нэг шил 0.75 гр-ын Хараа нэртэй архи авсан. Тэгээд такси бариад бид 2 Зы гэрт ирсэн. Гэр нь дэнжийн антенаас зүүн хойшоо байсан. Хашааны хаалга нь хойшоо харсан ганц л гэр байсан. Би гэрийнх нь хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд З бид 2 авч очсон архиа хувааж уугаад архи талдаа орж байхад гаднаас нэг эмэгтэй орж ирээд бид 2-ыг архи уулаа гэж загнаад би гэрээс нь гараад алхаад харьсан. Ууж байсан архи нь талаараа Зыд үлдсэн. Тэр орж ирсэн эмэгтэй Зы охин нь байсан байх. Тэрнээс хойш дахиж Зтай уулзаагүй. З архи ууж байхдаа төмрийн үйлдвэрт ажиллаж байгаа. Энэ газрыг аваад гэр бариад эхнэр байхгүй ганцаараа амьдарч байгаа гээд ярьсан. Өөр зүйл яриагүй. Надад эхнэр хүүхдийн талаар огт юм яриагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 182 дугаар хуудас/,

 

21. Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед гэртээ байж байгаад би Цг гэр лүүгээ дуудсан. Удалгүй Ц ирээд манайд сууж байгаад Ц нэг хүнтэй утсаар яриад ханиндаа нэг айлд очоод ирье гэсэн. Тэгээд бид 2 хамт явж байхдаа хаашаа явж байгаа юм гэж Цгээс асуусан чинь Бгийнд очно гэсэн. Тэгээд Сүмбэр сумын 2 дугаар баг Малхын эгнээнд байх Бгийнд ирсэн. Тэнд ирэхэд 18 цаг болж байсан. Тэнд Б М нар хамт сууж байсан. Бид хоёр очихдоо замаараа нэг том пиво авч очсон. Тэгээд гэрийнх нь гадаа суугаад ууцгаасан. Би нэг их уугаагүй. Ганц нэг стакан уусан. Тэд нар дахиад 2, 3 том пиво авчирч уусан. Бид нар эхлээд Бгийн гэрт нь сууж байсан юм. Тэгэхэд З гаднаас орж ирж байсан. Эрүүл байх шиг байсан. Тэгээд бид нар гэрээс гараад хашаанд суусан. З Б 2-ыг эхнэр нөхөр хоёр гэж сонсож байсан. Гэхдээ сайн мэдэхгүй. З бид нартай нийлж байгаагүй. Хашааных нь зэрлэгийг зулгааж байгаа харагдсан. Тэгээд ууж байгаад би нойл орчихоод ирсэн чинь Б М 2 хоорондоо маргалдаад хэрэлдээд байж байсан. Тэгээд л би харьсан. Ц үлдээд болиулсан байх. Миний хажууд бол хэрэлдээд байсан. Зодолдож байгааг нь би хараагүй. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

22. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед ажлаасаа тараад явж байхад М хүрээд ирээч гэсэн. Тэгээд би Мийнд очоод байж байгаад бид хоёр Бгийн гэр лүү явах замаараа дэлгүүрээс нэг том пиво авч очсон. Тэнд очиход Б, М, З нар байсан. Тэгээд бид нар гэрт нь ууж байгаад гэрээс нь гараад хашаанд нь суусан. Б М хоёр яваад дахиад 2 билүү 3 том пиво авчирсан. З бид нартай уугаагүй, хашааныхаа зэрлэгийг зулгаагаад байсан. Тэгж байгаад 20 цагийн үед М явлаа, түлхүүрээ авмаар байна гээд Бтай муудаад байсан. Б М согтуу машинаа бариад явчихна гээд түлхүүрийг нь аваад нуучихсан байсан юм. Тэгээд тэрнээсээ болоод маргалдаж байгаад би голоор нь орж салгаад байж байтал цагдаа нар ирсэн. Хэн цагдаа дуудсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр үед Б утсаар яриад гараад явсан. М бас гараад явсан байсан. Б М нар нэг нэгийгээ зодсон зүйл болоогүй. Би дундуур нь ороод салгасан, хэрэлдээд л байсан. Нэг харсан Бгийн эгч нь ирчихсэн байгаа харагдсан. Цагдаа нар ирээд та нар гэртээ харьж амарцгаа. Битгий айлд маргалдаад бай гээд гараад явсан. Тэгээд бид нар гэр лүүгээ харьцгаасан.  Миний дэргэд Б Д.Зыг хутга заазуураар бэртээж байсан удаа байхгүй. Д.З ах Бд заазуурдуулсан талаараа надад хэлж байгаагүй.  2022 оны 07 дугаар сарын 05-нд байхаа би сайн санахгүй байна ажлын газрын Шинээ гээд эмэгтэйгийнд Б бид 2 нэг том пиво хувааж уугаад байж байсан чинь орой 17 цагийн үед байхаа З ах орж ирсэн. Тэгээд Бг гэртээ харих уу гэсэн чинь Б ууж байгаа пивоо дуусгаад явна гээд тэр 2 хоорондоо маргалдаад байхаар нь тэр 2-ийг салгаад гэр гэр лүү нь  явуулсан. Тухайн үед Шинээ нөхөрийнхөө ажил руу явчихсан байсан би тэгээд гэртээ харьсан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 25-28 дугаар хуудас/,

 

23. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Б эгч дуудаад би гэрт нь очсон. Тэр үед гаднаас З орж ирсэн. Тэгэхдээ өмдөндөө гялгар уутанд юм хийсэн байсан чинь Б хараад чи хутга авчихсан явж байна шүү дээ гэсэн чинь З хутга биш ээ, отверка байгаа юм гээд өгөхгүй байсан. Тэгээд Б бид хоёр булаагаад авсан чинь хар иштэй шөвгөр хутга байсан. Би гэрээсээ авч гараад тэр хутгыг нь машиндаа хийсэн. Тэр хутгаар яах гэж байгаа талаар огт яриагүй. З нь гэрээс гараад хашааныхаа зэрлэгийг зулгаагаад байсан. Орой 18 цагийн үед М, Ц хоёр 1 том пиво аваад ирсэн. Тэр үед Б бид хоёр 1 том пиво уугаад байж байсан юм. Тэгээд бид дөрөв нийлээд уусан. Дахиж дэлгүүрээс 2 том пиво авчруулсан. Би ууж байхдаа Бд машиныхаа түлхүүрийг өгсөн. Тэгээд согтоод Бгаас машины түлхүүрээ нэхээд маргалдсан юм байна лээ. Би санахгүй байгаа. Тэгээд байж байсан чинь цагдаа нь ирсэн. Хэн дуудсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд бид нар тарцгаасан гэсэн. Би тухайн үед согтсон байсан учир юу болсныг санахгүй байна. Ямар ч байсан цагдаа нар ирээд тэд нарыг тарааж байсныг санаж байна. Ц намайг гэрт хүргэж өгөөд явсан. Гэртээ очоод байж байгаад арай гайгүй болоод нөхөр Дочиндоржийн хамт буцаад Бгийн гэрт ирсэн. Гэрт нь орсон чинь Б З нар сууж байсан. Тэгээд би Бтай маргаж байгаад гараашны дээр түлхүүр байгаа гэхээр нь гэрээс нь гарцгаасан. 4 өдрийн өмнө байх З ах манайд заазуур барьж орсон гэж манай нөхөр хэлсэн. Тэрийг нь би санаад З ах руу та манай руу заазуур барьж ордог хэн бэ? Хэнийг алах гээд байдаг юм бэ? гэж орилсон. З тэр үед надад юм хэлээгүй дуугай байгаад байсан. Бид нартай хамт уугаагүй учир уусан үгүйг мэдэхгүй байна. Эрүүл байх шиг байсан. Тэгээд л нөхөр бид 2 гэртээ харьсан. Би Бг зодож цохьсон асуудал байхгүй. Миний машины түлхүүрийг өгөхгүй байхаар нь машиныхаа түлхүүрийг авах гэж жаахан муудсандаа газраас шороо авч цацсан байх. Би гэр лүүгээ яваад буцаад Бгийн гэрт нөхрөө дагуулаад машинаа авах гээд ирсэн. Тэгэхэд Б З хоёр гэртээ зүгээр сууж байсан. Б бид хоёр согтсон байсан учир муудсан асуудлаа би эхэлсэн, чи эхэлсэн гэж жаахан маргаж байгаад түлхүүр гараашийн дээр шидсэн байгаа гэхээр нь бид нар бөөндөө гэрээс нь гарсан. З манай нөхрийг өргөж өгөөд гарааш дээр гаргасан. Б гэртээ түрүүлээд орсон. З хашааны том хаалгаа нээж өгөөд нөхөр бид 2 хашаанаас гараад явсан. Маргааш нь холбогдоод утсаар ярьсан чинь 2022 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө нөхөр бид 2-ыг машинаа аваад явсны дараа З хутга барьж сүрдүүлж байгаад өлгүүрийн модоор цохиод байхаар нь гараараа хамгаалсан чинь гар хавдчихсан гэсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь хугарсан гэж хэлсэн. Би яг хаана ямар бэртэл авсан талаар мэдээгүй. Тэр өдрөөс хойш 4, 5 хоног ажилдаа ирээгүй. Гараа шохойдуулсан байгаа гэж байсан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 30-32 дугаар хуудас/,

 

24. Гэрч Б.Смөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 07 дугаар сарын 13-ний өдөр дэд ахлагч Хишигтогтохын хамт Сүмбэр сумын 1, 2, 3-р багт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд 21 цагийн орчимд Сүмбэр сумын 2-р баг Малхын 117 тоотод хүмүүс маргаад байна гэсэн дуудлага ирлээ гэж Сүмбэр-10 аас мэдэгдсэний дагуу явж очиход тус хашаанд 2 эрэгтэй хашааны баруун талд суугаад хажууд нь нэг эмэгтэй зогсож байсан. Эмэгтэй нь Мөнхзул гэж байсан. Сууж байсан 2 эрэгтэйгийнх нь нэрийг санахгүй байна. Тухайн хүмүүс архи уусан байсан боловч биеэ удирдан хянах чадвартай асуусан асуултанд бүрэн хариулж байсан. Хашааны зүүн хэсэгт нэг эрэгтэй хүн зэрлэг зулгаагаад сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад ямар нэгэн зодолдож цохилцсон асуудал болоогүй гэр лүүгээ явах гэхээр машины түлхүүрээ олохгүй байна машинаа аваад явмаар байна гээд байхаар нь эрүүл болж ирээд машинаа аваад яваарай гэж хэлээд зогсож байхад нэг эмэгтэй ирээд наад хүмүүс чинь энд байнга архи ууж байдаг энэ машинтай байнга согтуу явдаг та нар сайн хараад аваарай гээд байсан. Наад хүмүүс чинь төмрийн үйлдвэрт ажилладаг хүмүүс байнга нэг нэгнээ уруу татаж архи уудаг гээд байсан. Та хэн бэ гэсэн чинь би энэ айлын хүний эгч нь байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тухайн үед ямар нэгэн зодолдож цохилцсон болон ямар нэгэн гэмт хэрэг гарсан гэж үзэх нөхцөл байдал болоогүй байсан учир тэдгээр хүмүүсийг гэр гэртээ харьж амрах шаардлага тавиад айлын хашаанаас гаргаад явуулсан. Тухайн үед хашааны зүүн талд зэрлэг зулгааж байсан эрэгтэй хүн бид нартай огт юм дуугараагүй бөгөөд архи уусан шинж байхгүй эрүүл ажил хийж байсан болохоор тухайн хүнтэй харьцаагүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

25. Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 13-ний орой 20 цагийн үед Ц эгчийн хамт Сүмбэр сумын 2-р баг Малхын 117 тоотод очсон юм. Тэнд очиход хашаанд нь цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд манай ээж Бтай хамт ажилладаг Ц, М болон өөр нэг залуу нар байсан бөгөөд цагдаа нар тэдгээр хүмүүсийг тарааж байсан тэдгээр хүмүүс архи уусан бололтой согтуу байсан. З нь хашааны зүүн хэсэгт зэрлэг зулгаагаад сууж байсан архи уусан шинж мэдэгдээгүй эрүүл байсан. Ц эгч Заас манай ээж Бг хаана байна гэсэн чинь гараад явсан гэж байсан хаашаа явсан талаар нь хэлээгүй. Тэгээд тэнд байсан Ц, М болон өөр нэг залуу нарыг цагдаа нарт хашаанаас нь гаргаад тараасан тэрний дараа Ц эгч  З бид 3 хашаанаас нь гараад явж байгаад Ц эгч бид 2 гэрийнхээ гадаа үлдээд З цаашаа яваад өгсөн. Тэгээд З хаашаа явсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 06 цаг өнгөрч байхад манай ээж Б Ц эгчийн гэрт ирээд уйлаад байх шиг байхаар нь ороод очсон чинь З намайг шөнө зодож хоноод гээд сууж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн чинь өргөдөл бичээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд манай ээж Б, Ц эгч бид 3 Малхын 117 тоотод гэрт очсон чинь энэ өлгүүрийн модоор зодсон гээд манай ээж Б харуулж байсан. Өлгүүрийн мод газар унасан байсан бөгөөд гурилын элдүүр шиг шар мод байсан.  Бас энэ хутга бариад сүрдүүлээд байсан гээд бор иштэй хутга харуулж байсан. Тэгээд манай ээж  Б эмнэлэг яваад би өргөдлийг нь бичээд цагдаа дээр авчирч өгсөн.  Баруун дал нь хөхөрсөн байсан бас зүүн гар нь сарвуу хэсгээрээ хавдаад хөхөрсөн байсан. Нүүр хэсэг нь улайсан байгаа харагдсан. Өөр ил харагдахаар шарх гэмтэл харагдаагүй. Эдгээр гэмтлүүдийг Зыг өлгүүрээр зодож учруулсан гэж ээж хэлсэн... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

26. Гэрч Р.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 13-ний орой 20 цагийн үед төрсөн дүү Бгийн гэр болох Сүмбэр сумын 2-р баг Малхын 117 тоотод Цийн хамт очсон юм. Тэнд очиход хашаанд нь цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд Бгийн хамт ажилладаг Ц, М болон өөр нэг залуу нар байсан бөгөөд цагдаа нар тэдгээр хүмүүсийг тарааж байсан архи уусан бололтой согтуу байсан. З нь хашааны зүүн хэсэгт зэрлэг зулгаагаад сууж байсан архи уусан шинж мэдэгдээгүй эрүүл байсан. Б хаана байна гэсэн чинь гэртээ байхгүй байнаа гээд байсан. Тэгээд тэнд байсан Ц, М болон өөр нэг залуу нарыг цагдаа нар хашаанаас нь гаргаад тараасан тэрний дараа Ц З бид 3 хашаанаас нь гараад явж байгаад Ц бид 2 гэрийнхээ гадаа үлдээд З цаашаа яваад өгсөн. Буцаад Бгийн гэрт очсон эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 06 цаг 50 минутын үед манай дүү Б гэрт орж ирээд З намайг шөнө зодож хоноод гээд орж ирсэн. Юунаас болсон юм бэ гэсэн чинь хүнтэй хардсан юм байлгүй дээ ажилдаа явна гээд гэрээс хамт гарч ирээд явж байгаад манай хашааны гадаа ирээд надтай уулзана гээд манай руу ороод ирсэн юм билээ. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан бөгөөд Бг орж ирсний дараа Ц орж ирээд араас нь Д нар орж ирсэн. Ц Бгийн төрсөн охин бөгөөд миний гар дээр өссөн одоо ч манай гэрт байдаг юм. Тэгээд цагдаад дуудлага өгсөн чинь ирж цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өг гэж хэлсэн байсан. Тэгээд Б Ц бид 3 Бгийн гэрт буюу Малхын 117 тоотод гэрт очсон чинь энэ өлгүүрийн модоор зодсон гээд Б харуулж байсан. Өлгүүрийн мод газар унасан байсан бөгөөд гурилын элдүүр шиг шар мод байсан. Бас энэ хутга бариад сүрдүүлээд байсан гээд бор иштэй хутга харуулж байсан. Тэгээд Б эмнэлэг яваад Ц нь өргөдлийг нь бичээд цагдаа явсан. Бгийн баруун дал нь хөхөрсөн байсан бас зүүн гар нь сарвуу хэсгээрээ хавдаад хөхөрсөн байсан. Өөр ил харагдахаар шарх гэмтэл харагдаагүй. Эдгээр гэмтлүүдийг З өлгүүрээр зодож учруулсан гэсэн... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

27. Гэрч Д.Шмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдөр Сүмбэр сумын 2-р баг Өлзийтийн 9-4 тоот гэртээ байж байхад орой 18 цаг өнгөрч байхад хамт ажилладаг байсан Б, Ц нар манайд ганц том пиво уучих гэсэн юм гээд орж ирсэн. Би ахындаа засвар хийж байсан учир тийшээгээ явах гээд за та 2 уучихаад яваарай гэж хэлээд яваад өгсөн. Гэрээс гараад явж байхад дэнжийн Одко дэлгүүрийн харалдаа би З ахтай таарсан замын хашлага дээр сууж байсан бөгөөд жаахан архи уусан байх шиг байсан бусдаар ил харагдхаар цус шарх харагдаагүй. З ах надаа Бг хаана байгааг асуухаар нь би манайд Цтэй хамт пиво ууж байгаа та очоод битгий хэрүүл хийгээд байгаарай ганц пиво уучаад явна гэж байсан гэж хэлээд цааш явсан. Тэрнээс хойш юу болсон талаар нь би мэдэхгүй. Би орой 23 цаг болж байхад гэртээ очсон чинь Б, Ц нар байхгүй байсан. Манай гэрт хүн маргалдаж муудсан зүйл болсон шинж байгаагүй. Манайд муудаж зодолдож байсан удаа байхгүй ер нь манайд ирээд байдаггүй тэр өдөр л Б, Ц 2 ирж пиво уусан. Тэр өдөр З ах манайд очсон эсэхийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

28. Гэрч Б.Амөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 07 дугаар сарын 10-ний өдөр би дэд ахлагч Очбадрахын хамт Сүмбэр сумын 1, 2, 3-р багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэгээд 21 цаг 40 минутын орчимд Сүмбэр-10-аас Өлзийтийн 11 тоотод манай урд айлын өвгөн заазуур барьж орж ирээд ална гээд занал хийлээд байна гэсэн дуудлага ирээд тус дуудлаганд очиж дуудлага өгсөн хүнтэй уулзахад сая гараад явсан заазуур барьсан явж байгаа гэж хэлсэн. Гэрээс нь гараад явж байхад 55 орчим насны халзандуу эрэгтэй хүн явж байхаар нь саатуулан шалгахад дуудлага өгсөн гэх эрэгтэй хүн араас гарч ирээд наад хүн чинь мөн байна гэсэн. Тухайн хүнийг нэрийг нь асуусан чинь өөрийгөө З гэж нэрээ хэлж байсан. Заазуур нь хаана байгааг асуусан чинь би заазуур бариагүй би зүгээр гэрт нь ороод гарсан гэж хэлсэн. Тэгээд биед нь үзлэг хийхэд ямар нэгэн заазуур гарч ирээгүй бөгөөд тухайн хүнээс архи үнэртэж байсан. Тэгээд тухайн хүнийг авч явсан бөгөөд гэр нь ойрхон байсан тул гэрийг нь түгжүүлээд эрүүлжүүлэх байранд авч ирсэн. Тухайн хүний биед ил харагдхаар цус нөж харагдаагүй. Тэгээд эрүүлжүүлэх байрны эмчид хүлээлгэж өгөөд буцаад ажилдаа гарсан. Тухайн З гэх хүний биед ил харагдхаар гэмтэл цус нөж байгаагүй тухайн үедээ ямар хувцастай байсан эсэхийг нь санахгүй байна. Ямар ч байсан хувцас нь урагдсан зүсэгдсэн зүйл байгаагүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 46 дугаар хуудас/,

 

29. Гэрч Т.Тмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 10-ний 22 цагийн үед эрүүгийн цагдаа дэд ахлагч А, ахлагч О нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай айлд согтуугаар ороод гарахгүй байсан гэсэн дуудлагаар авчирсан. Тэгээд би хувцасыг нь тайлж үзэхэд Д.Зы зүүн цээжний дээд хэсэгт эгэмний доор, хэвлийн хэсгээр 3 хэсэг, нурууны арын голын шугамд тус тус маажуулсан гэхээр шархтай байсан. Мөн зүүн бугалга дээр нь хөхөрсөн, зүүн нүдний доор нь бага зэрэг мөн маажуулсан гэхээр шархтай байсан. Би биеийнх нь шархны хэсгийн зургийг нь авсан байгаад гаргаж өгч мэдүүлэгт хавсаргана. Тэгээд би Д.Зы даралт болон пүлсийг нь үзэхэд эрүүлжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байсан бөгөөд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед Д.Зыг эрүүлжүүлэх байранд авах боломжгүй байсан тул согтолтын зэргийг тогтоогоогүй. Гэхдээ Д.З нь олон хоног архи уусан гэж ярьж байсан амнаас нь архи үнэтэж байсан нэлээд уусан байх шиг байсан.  Д.З надад хэлэхдээ эхнэртэйгээ муудаад маажуулсан гэж хэлсэн. Яг хэзээ хаана хэнд маажуулсан талаараа хэлээгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 53 дугаар хуудас/,

 

30. Гэрч Х.Нмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Миний санаж байгаагаар 2022 оны 07 дугаар сарын 23 ны өдөр би ажлаасаа буугаад гэртээ 11 цагийн үед ирэхэд саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл Малхын 119 тоотын баруун урд зогсож байсан шиг санагдаж байна. Гэхдээ миний амьдардаг Малхын эгнээний урд талын эгнээг Зараагийн эгнээ гэдэг бөгөөд Зараагийн эгнээ рүү шахаад тавьчихсан байсан болохоор би тод санаж байна. Тухайн үед тус тээврийн хэрэгслийн улсын дугаар, гадна байдлыг би нарийвчлаж хараагүй. Зүгээр л айлууд машинаа гадаа тавьдаг шиг гэрийнхээ гадаа эзэн нь машинаа үлдээгээд гэр лүүгээ орж дээ л гэж бодсон. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт 2 цагдаа орж ирээд тухайн саарал өнгийн Приус-20 маркийн машиныг харж байгаарай гэмт хэрэгт холбогдолтой машин байгаа юм, мөн ойр орчимд нь сэжигтэй хүн хараагүй талаар цагдаа нарт хэлсэн. Тухайн үед би асуудалтай машин байгаа юм байна даа гэж бодсон. Гэхдээ тухайн машиныг ямар хүн хаанаас хааш чиглэлтэй унаж ирээд тэнд үлдээснийг би хараагүй болохоор мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 185 дугаар хуудас/,

 

31. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Д-н Т гэдэг хүнийг танина. Тэр миний ажилладаг ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа. Би ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангид ерөнхий жижүүрийн албан тушаал хашдаг. Д.Тнь дээрх өдрүүдэд ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн хашааны гадна байрлах гүний худагт ус түгээгчээр ажиллаж байсан. Тухайн ажилдаа нилээн удаа ажиллаж байна. Тус ангийн даргын гадна аж ахуйн ажилд гаргах тушаалаар ажилладаг байсан. Харин 2023 оны 2-3 сарын үед тус ангийн даргын шийдвэрээр худгийн ус түгээх ажлаа хийхээ болиод хоригдлын амьдралын бүсд бясалгалын өрөөний цэвэрлэгчээр ажиллаж байгаа. Тухайн хоригдлыг өглөө цайнд оруулчихаад 7 цаг 30-40 минутын орчим ажилд гаргадаг. Ажилд гаргахаас өмнө ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн даргаас гадуур ажиллах зөвшөөрөл аваад гаргадаг. Түүнийг худаг ус түгээх ажил хийх үед нь гадна шалган нэвтрүүлэх байрны харуул түүний хөдөлгөөнд байнга хяналт тавьдаг. Харин ерөнхий жижүүрийн зүгээс 2-3 цаг болоод ус түгээгч хоригдлыг биечлэн шалгадаг. Тэгээд орой 18 цагийн орчим ус түгээгч хоригдлыг дотогш оруулдаг бөгөөд түүний биед үзлэг хийж биеийн байдал, хориотой эд зүйл байгаа эсэхийг шалгаад хоригдлыг амьдралын бүс рүү оруулдаг. Тухайн гүний худаг байрны байгууллагын ажилчдын байр болон хорих ангийн дунд байрладаг болохоор бусад албан хаагч нар хажуугаар явах үедээ болон ус авах гэж очих үедээ байнга хяналт тавьж байдаг... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 75 дугаар хуудас/,

 

32. Гэрч Г.Шмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай ээж Ч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэртээ нас барсан, би ээжийнхээ гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй, тэр хаяг дээр буугаад 1 сар орчим болж байсан болохоор би хаягийг нь сайн мэддэггүй юм. Би өөрөө Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд мал маллаж амьдардаг бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 18, 19-ний үед шиг санагдаж байна би Говьсүмбэр аймагт ээжийнхээ гэрт ирж 1 хоносон юм. Манай ээж тухайн гэртээ ганцаараа амьдардаг байсан бөгөөд би ээжийнхээ гэрт өөрийнхөө найз Ц, Ж гэх /эхнэр, нөхөр хоёр/ хүмүүстэй хамт хонох гээд байж байтал гаднаас 22 цаг өнгөрч байхад саарал өнгийн кепик малгайтай, хар куртиктэй, намхан биетэй 50 гаран насны гэмээр эрэгтэй хүн архи уучихсан байдалтай нэлээд согтуу орж ирээд манай ээжийг “Дэлгүүр ороод өгөөч, тамхи авах гэсэн юм” гээд гуйгаад байсан. Тэр үед манай ээж орондоо орчихсон хэвтэж байсан бөгөөд “Үгүй” гээд дургүйцээд байсан, харин нөгөө эрэгтэй хүн ээжээс гуйгаад суугаад байсан. Тэгээд тухайн үед манай найз Ж тамхи татдаг байсан болохоор нөгөө эрэгтэй хүнд 1 ширхэг тамхи өгсөн чинь нөгөө хүн тамхиа татчихаад дахиад тамхинд яваад өгөөч гээд ээжээс гуйгаад явахгүй шинжтэй суугаад байсан. Тэгэхээр нь би ээжид хандан “Наад хүнээ дэлгүүр хүргээд өгчих өө, тамхи л авах гэж байгаа биз дээ” гэж хэлсэн чинь манай ээж нэлээд дургүй байдалтай босоод нөгөө хүнийг өөрийнхөө Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлдээ суулгаад явсан. Удаагүй ээж ганцаараа машинаа жолоодоод хүрээд ирсэн, тэгэхээр нь би юу болсон талаар асуухад ээж “Тэр хүнийг дэлгүүрт хүргэж өгсөн чинь дэлгүүр нь хаасан байсан, тэгтэл нөгөө хүн айлд хүргээд өг гээд байхаар нь би уурлаад шууд өөрийнх нь гэрт нь хүргэж өгчихөөд ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжээс “Та гэрийг нь мэддэг юм уу?” гэж асуусан чинь ээж “Тэдний гэр нь манай баруун урд хашаанд байдаг хүн байгаа юм, би тэднийхээс тог цахилгаан авах гээд байгаа юм” гэж хэлсэн. Тухайн хүн харахад нүдэнд хүйтэн царайтай, муухай харцтай, хүн рүү духаараа хардаг, хүн рүү эгцэлж хардаггүй хүн байсан болохоор би ээжид хандан “Та энэ хүнээс битгий тог цахилгаан аваарай” гэж хэлээд өөрийнхөө ашиглаж байсан газын плиткаг өгсөн. Тэгтэл ээж “Харин тиймээ би энэ хүнээс айгаад байдаг юм, ээж нь энэ хүнээс тог авахаа болъё” гэж хэлж байсан. Тэгээд би маргааш өглөө нь хөдөө явахдаа өөрийнхөө төрсөн эгч Нд “Ээжийн гэрт өчигдөр орой орж ирсэн хүн их эвгүй хүн байна лээ шүү, болгоомжтой байгаарай, ээжийг ойр ойрхон эргэж байгаарай, тэр хүн нь өдөр болгон орж ирээд дарамтлаад байдаг юм биш байгаа даа, тог цахилгаан тэр хүнээс битгий авахуулаарай” гэж хэлсэн. Тэр үед Н “За яав л гэж дээ, тэр хүнээс ээж тог авах гэж байгаа гэсэн” гэж хэлж байсан. Тэгээд л би хөдөө гэр лүүгээ яваад өгсөн түүнээс хойш 2-3 хоногийн дараа ээжийг нас барсан байна гэж сонссон. Тухайн З гэдэг хүнийг эрэн сурвалжилж байх үеийнх нь зургыг нь харсан, манай ээжийн гэрт орж ирсэн хүн мөн байсан, мөн тэр хүний харц нь их ширүүн харцтай байсан болохоор би сайн таньж байна... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 77 дугаар хуудас/,

 

33. Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Ч гэдэг хүнийг танина, бид албан ёсоор гэр бүлээ батлуулаад гэр бүл болж амьдарч байсан юм, би яг хэдэн онд гэр бүлээ батлуулж нэг гэрт орж байсан эсэхээ санахгүй байна, бид ханилаад ямар ч гэсэн 30 орчим жил хамт амьдарч дундаасаа 5 хүүхэдтэй болсон. Тэгээд 2021 онд сар өдрийг нь мэдэхгүй байна Ч бид хоёр тусдаа амьдрах болсон, би хааяа нэг архи уудаг байсан бөгөөд талийгаач маань архи уусан хүнээс их айдаг байсан болохоор надаас салах шалтгаан нь болсон байх гэж бодож байна. Харин З гэдэг хүнийг бол огт танихгүй, тэр хүний нэрийг нь ч сонсож байгаагүй юм байна. Би Чээс тусдаа амьдрах болсоноос хойш түүнтэй 3 удаа уулзсан, хамгийн сүүлд 2022 оны 05 билүү, 06 сарын орчим манай ээж нас барсан бөгөөд буяны ажил дээр манай талийгаач Т.Ч ирсэн, тэр үед л түүнтэй уулзсан, түүнээс хойш уулзалдаагүй. Харин түүнтэй өөрийнхөө 88168510 гэсэн дугаараас талийгаачийн 99465115 гэсэн дугаар руу залгаж хааяа ярьдаг байсан, талийгаач ч гэсэн над руу залгаж ярьдаг байсан. Хамгийн сүүлд хэзээ ярьсан эсэхээ санахгүй байна... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 80 дугаар хуудас/,

 

34. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Т.Чийн цогцост гадна үзлэг хийх үед бэлэг эрхтэнээс цэхэр саарал ялгадас гарсан байсан. Үүнээс биологи, бактериологийн шинжилгээнд зориулан арчдас, наац авсан. Шинжилгээний хариуд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Тэгэхээр Т.Чийн үтрээнээс гарч байсан цэхэр саарал ялгадас нь үтрээний шүүрэл байсан гэсэн үг юм. Үтрээний шүүрэл нь заавал бэлгийн харьцаанд орсноос хамааран ялгардаг зүйл биш бөгөөд ямар ч тохиолдолд ялгаран гарах боломжтой биологийн шүүрэл юм. Биологи, бактериологийн шинжилгээний хариу худлаа гарах, зөрүүтэй гарах боломжгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 185 дугаар хуудас/,

2022 оны 07 дугаар сарын 22-нд талийгаачийн цогцост үзлэг хийхэд цогцосны хүүрийн толбо бүрэн үүссэн, дарахад арилахгүй, хүүрийн хөшилт мөчдөд тод илэрсэн байсан. Энэ нь нас бараад 6-с дээш болсныг илтгэж байна. Харин талийгаач цус их алдсан байсан учир нас барсан хугацааг нарийн тогтооход төвөгтэй байсан. Иймээс тархины гэмтлийн цусан бүлэнг авч хугацаа тодорхойлох зорилгоор эд эсийн шинжилгээнд явуулсан. Эд эсийн шинжилгээний хариуд цусан бүлэн улаан эсүүд ихэнх хэсгээрээ хэлбэрээ хадгалсан, зарим хэсгээрээ задарсан, үрэвслийн холимог эсийн сийрэг нэвчдэс фибрин голомтлогоор үүссэн гэсэн байсан ба тухайн гарсан шинжээчтэй холбогдож тодруулахад уг микро өөрчлөлт нь 6-12 цагийн хооронд үүсдэг гэсэн аман тайлбар өгсөн. Уг №ХӨ-328 тоот хариунаас үндэслэн талийгаачийн нас барсан хугацааг 6-12 цаг гэж дүгнэсэн. Хүн нас барснаас хойш хугацаа алдах тусам нас барсан хугацааг нарийн тодорхойлоход төвөгтэй байдаг. Хамгийн багадаа 2 цаг түүнээс дээш хугацаагаар хугацааг тодорхойлох боломжтой. Т.Ч цус их алдсан, нас бараад удсан байсан нь хугацааг нь 6 цагийн үечлэлтэй тогтоохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Т.Чийн цогцост учирсан гэмтлүүд нь №23 тоот дүгнэлтэнд тодорхой дурдсан байгаа. Харин толгойн чамархайн хэсэгт, зүүн чихний ар хэсэг, баруун чамархай, баруун зулай хэсгийн заагаар, баруун чамархай, дагз хэсгийн заагаар, баруун дагзны дээд хэсгээр гэмтлүүд нь иртэй зүйлийн 7 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ дурдагдсан гэмтлүүд нь 2 талын ирмэг, ангайсан шарх нь том, гавлын ясны цөмөрч бутарсан хугаралтай хавсарч байгаа тул цавчигдсан буюу сүхний иртэй талаар цохиход үүссэн байх боломжтой. Хутга заазуураар их хэмжээний гэмтэл үүсэхгүй... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

35. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2280 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

Дүгнэлт гаргаса: Лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа А.Азжаргал гэжээ. /1 дүгээр хх-ийн 192 дугаар хуудас/,

 

36. Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 207-208 дугаар хуудас/,

 

37. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 755 дугаартай дүгнэлтэд:

- Д.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

- Д.З нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.

- Д.З нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

- Д.З нь өөрийнхөө үйлдлийг мэдэж удирдах чадвартай байсан байна.

- Д.З нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

- Д.З нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна.

- Д.З нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

- Д.Зд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ.

Дүгнэлт гаргасан: Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/

Гишүүн Г.Уянга /Тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч/

Илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/ /1 дүгээр хх-ийн 216-217 дугаар хуудас/,

 

38. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Т.Чийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр ирмэгтэй болон мохоо зүйлийн гэмтэл, гавал тархины хавсарсан гэмтэл, гавлын ясанд зүүн чамархай зүүн зулай хэсгийн цөмөрч бутарсан хугарал, баруун дагз ясны төвгөрийн дээд хэсэг, гавлын баруун арын хонхор, баруун хойд эрвээхий ясны ирмэг рүү чиглэлтэй хугарал, гавлын зүүн дунд хонхорын урд ирмэгээрх шугаман хугарал, зүүн дух ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгээр хатуу бүрхүүл доорх, баруун чамархай орой хэсгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, орой хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз хэсгийн заагаарх тархины эдийн няцрал, зүүн чамархай, дух, орой хэсгийн гавлын ясны хальсны, баруун чамархай, дагзны заагаар гавлын ясны хальсны цус хуралт, баруун чамархай, орой, дух хэсгийн, зүүн чамархай, зүүн дагзны зааг хэсгийн хуйхны цус хуралт гэмтлүүд, дотор эрхтэний цус багадалт, тархины хаван, бөөрний сувганцрын үхжил эмгэгүүд, зүүн чамархай хэсэгт, зүүн чихний ар хэсэгт, баруун чамархай, баруун зулай хэсгийн заагаар, баруун 2-р хавирганд эгэмийн дунд шугамаар, өвчүүний дунд хэсгээр, зүүн мөрөнд цус хуралт, зүүн эгэмийн доод хэсэгт зулгаралт, зүүн чигчий хурууны 1-р үений ил хугарал, урагдсан шарх, зүүн шуу ясны дунд хэсгийн мушгирсан далд хугарал, эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Зүүн чамархай хэсэгт, зүүн чихний ар хэсэгт, баруун чамархай, баруун зулай хэсгийн заагаар, баруун чамархай, дагз хэсгийн заагаар, баруун дагзны дээд хэсгээр цавчигдсан шарх гэмтлүүд нь иртэй зүйлийн 7 удаагийн үйлчлэлээр, зүүн шуу ясны далд хугарал гэмтэл нь гарыг гадагш чиглэлтэй мушгих 1 удаагийн үйлчлэлээр, бусад гавал тархины болон цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

 - Гавал тархины хавсарсан гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюул учруулна.

- Т.Ч-н биед шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин  тогтоогдсонгүй.

- Т.Ч нь О/I/ бүлгийн харьяалалтай цустай байна.

- Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй.

- Т.Ч-н бэлэг эрхтэний арчдас, наалдацанд эр бэлгийн эс, үрийн шингэн болон бэлгийн замын халдварт өвчин илрээгүй.

- Т.Чийн толгойд иртэй болон мохоо зүйл олон удаа үйлчилсний улмаас гавал тархины хавсарсан гэмтлээр нас баржээ.

- Т.Ч нь нас бараад 6-12 цаг болсон байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 224-226 дугаар хуудас/,

 

39. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4716 дугаартай дүгнэлтэд:

- 2022 оны 3678 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хумсан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц амь хохирогч Т.Чийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Гантуяа гэжээ. /2 дугаар хх-ийн 3-4 дугаар хуудас/,

 

40. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3679 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн салфетканууд дээрээс цус илэрсэн, үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Уг илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.

- Т.Чийн ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн лабораторийн шинжээч, ШУ-ны магистр, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаяр гэжээ. /2 дугаар хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

41. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3687 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн үс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэхгүй.

- Үс мэт зүйл дээрээс цус илэрсэн.

- Үс мэт зүйл дээрх цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

- Үс мэт зүйл дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Т.Чийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн лабораторийн шинжээч, ШУ-ны магистр, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаяр гэжээ. /2 дугаар хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

42. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4714 дугаартай дүгнэлтэд:

- 2022 оны 3680 дугаартай дүгнэлтэд тусгагдсан саарал өнгийн дотоож дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Т.Чийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн Лабораторийн ахлах Шинжээч цагдаагийн ахмад Б.Гантуяа гэжээ. /2 дугаар хх-ийн 35 дугаар хуудас/,

 

43. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3681 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн даавуун нь шинжилгээнд тэнцэнэ. Ягаан өнгийн даавуун дээрээс цус илэрсэн.

- Ягаан өнгийн хөнжилийн даавуун дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

- Ягаан өнгийн хөнжлийн даавуун дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Т.Чийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн Лабораторийн шинжээч. ШУ-ны магистр, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаяр гэжээ. /2 дугаар хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

44. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3682 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн үс нь шинжилгээнд тэнцэхгүй.

- Үсэн дээрээс цус илэрсэн.

- Үсэн дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

- Үсэн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Т.Чийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн Лабораторийн шинжээч. ШУ-ны магистр, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаяр гэжээ. /2 дугаар хх-ийн 50 дугаар хуудас/,

 

45.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3685 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн хөнжил дээрээс цус, үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн.

- Шар өнгийн хөнжил дээрх эр бэлгийн эсийн тоо ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцэхгүй.

- Шар өнгийн хөнжил дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

- Шар өнгийн хөнжил дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой Д.Зы ДНХ-ийн тогтоц тохирохгүй байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн Лабораторийн шинжээч. ШУ-ны магистр, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаяр гэжээ. /2 дугаар хх-ийн 58 дугаар хуудас/,

 

46. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 4715 дугаартай дүгнэлтэд:

- 2022 оны 3685 дугаартай дүгнэлтэд тусгагдсан шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн хөнжил дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой амь хохирогч. Т.Чийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн Лабораторийн ахлах Шинжээч цагдаагийн ахмад Б.Гантуяа гэжээ. /2 дугаар хх-ийн 66 дугаар хуудас/,

 

47. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 3686 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн үс мэт зүйл нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.

- Шинжилгээнд ирүүлсэн үс мэт зүйл дээрээс цус илэрсэн. Уг цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

- Үс мэт зүйл дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Т.Чийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн Лабораторийн шинжээч. ШУ-ны магистр, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаяр гэжээ. /2 дугаар хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

48. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 3684 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн сүхнээс цус илэрсэн.

- Сүхэн дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

- Сүхэн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Т.Чийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн Лабораторийн шинжээч. ШУ-ны магистр, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаяр гэжээ. /2 дугаар хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

49. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн 3683 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн дэвсгэр даавуун дээрээс эр бэлгийн эс, үрийн шингэн, цус илэрсэн.

- Шар өнгийн орны даавуун дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

- Шар өнгийн орны даавуун дээрх эр бэлгийн эсийн тоо ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцэхгүй.

- Шар өнгийн орны даавуун дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Д.Зы ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн Лабораторийн шинжээч. ШУ-ны магистр, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаяр гэжээ. /2 дугаар хх-ийн 89 дүгээр хуудас/,

 

50. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4917 дугаартай дүгнэлтэд:

- 2022 оны №3683 дугаартай дүгнэлтэд тусгагдсан шар өнгийн дэвсгэр даавуун дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Т.Чийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн Лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Гантуяа гэжээ. /2 дугаар хх-ийн 105 дугаар хуудас/,

 

            51. Шинжээч Б.Тэмүүн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            Би Говьсүмбэр аймгийн шинжээч эмчийн илгээх бичгээр ирүүлсэн дээжид шинжилгээ хийж хариу гаргасан. Шинжээч эмчээс 3 ширхэг арчдас, 3 ширхэг наац ирсэн бөгөөд эр бэлгийн эс ирүүлэх стандарт ажлын зааврын дагуу шинжилгээн хийж гүйцэтгэсэн. Шинжилгээ хийж гүйцэтгэх микрсоскоф-т харж шинжилэхэд эр бэлгийн эс илрээгүй байна. Иймээс хариуг эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэх хариуг явуулсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 110 дугаар хуудас/,

 

69. Говьсүмбэр аймаг Шүүх шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаартай дүгнэлтэд:

- Р.Бгийн биед зүүн гарын чигчий хурууны 2-р шивнүүр ясны далд хугарал, зүүн дал, зүүн мөр, бугалга, хэвлийд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Р.Бгийн шулуун гэдэсний амсарт гэмтлийн өөрчлөлт тогтоогдсонгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэжээ. /3 дугаар хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

52. Шинжээч П.Чимэд-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Тухайн гэмтлүүдийн хэвлийн шарх нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарч байгаа бөгөөд бусад гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тус хэвлийд шарх, хэвлий, цээж, нуруунд зулгаралт нь эдгэрэлт явагдсан байсан. Учир нь яг ямар зүйлээр үүссэн байх боломжтой эсэх талаар нарийн тогтоох боломжгүй. Тус гэмтлүүд нь З үзүүлэхээс өмнө 10-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Яагаад гэвэл 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Зыг үзэхэд тус гэмтлүүд нь бор өнгөр тогтсон зэрэг хэсгээр тав нь хуурч эдгэрэлт явагдсан байна. Бгийн биед үзлэг хийхэд хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 67 дугаар хуудас/,

 

53. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн 3637 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоожин дээрээс үрийн шингэн илэрсэн, эр бэлгийн эс илрээгүй.

- Шинжилгээнд Р.Бгийн гэх арчдас ирүүлээгүй байна.

- Шинжилгээнд ирүүлсэн наац нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.

- Д.Зы ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн Лабораторийн шинжээч. ШУ-ны магистр, цагдаагийн дэслэгч Б.Шинэбаяр гэжээ. /2 дугаар хх-ийн 73 дугаар хуудас/,

 

54. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтэд:

- Д.З нь хэрэг үйлдэх үедээ F10.1 Архины хэтрүүлэн хэрэглээтэй байсан байна.

- Д.З нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдах чадвартай байсан байна.

- Д.З нь F10.1 Архины хэтрүүлэн хэрэглээтэй байна.

- Д.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

- Д.Зд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

- Д.З нь сэтгэцийн байдалд СЭМҮТ-н шинжээч эмч нарын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 755 дугаартай дүгнэлтийг “Д.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй” гэсэн үндэслэл багатай, дүгнэлтийн бусад хэсэг үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан: комиссын дарга З.Цэндсүрэн /Тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч/

Гишүүн Д.Баттөр /ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/

Гишүүн Ш.Сугармаа /Тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч/

Гишүүн Л.Эрдэнэсувд /сэтгэцийн эмч/

Илтгэгч Л.Б /Тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч/ гэжээ. /4 дүгээр хх-ийн 234 дүгээр хуудас/,

 

55. Шинжээч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Өмнөх комиссын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 755 дугаартай дүгнэлтийн Д.З сэтгэцийн ямар нэгэн өвчингүй гэсэн үндэслэл багатай, бусад хэсэг нь үндэслэлтэй гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл манай комиссын үзлэгийн явцад З архины хэтрүүлэн хэрэглээтэй болох нь тогтоогдсон. Хяналтын прокурор Ш.Батсүх нь өөрийн тогтоолдоо архины хэрэглээний түвшин тогтоох шаардлагатай талаар тусгасан байсан учир бид дүгнэлтэндээ тодорхой тусгасан. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 755 дугаартай дүгнэлт гагцхүү архины хэрэглээний түвшинг тусгаагүй буюу сэтгэцийн хувьд эрүүл гэсэнтэй зөрөлдсөн учраас дүгнэлтийг бүхэлд нь бус зөвхөн сэтгэцийн ямар нэгэн өвчингүй гэсэн нь үндэслэл багатай байна гэж тусгасан. Өөрөөр хэлбэр З архины хэрэглээний түвшин өндөртэй хүн юм. Гэхдээ З сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлаж ойлгох, удирдах чадвартай байсан... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 237 дугаар хуудас/,

 

56. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 009/015 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн Ц дээрээс гарын мөр илэрсэнгүй.

- Гарын мөр илрээгүй тул цаашид шинжилгээ хийх боломжгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Билгүүн гэжээ. /5 дугаар хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

57. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 009/016 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн Т.Ч 58н/эм цогцосны гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гэх 3 ширхэг гарын мөртэй тохирохгүй.

- Хэргийн газрын үзлэгээр хураасан шинжилгээнд тэнцсэн гэх 3 ширхэг гарын мөр папилон санд байгаа Р.Бгийн гарын хээний дардастай тохирохгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Билгүүн гэжээ. /5 дугаар хх-ийн 101-102  дугаар хуудас/,

 

58. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 009/018 дугаартай дүгнэлтэд:

- Гарын хээний нэгдсэн санд Г.Н МN003210006774, Г.ШMN003210006777, Ж.Жамъянбалжир MN003210006775, Б.Цолмон MN003210006776 дугаартай кодлон оруулж шинжилгээнд тэнцсэн гэх 3 ширхэг 2022-1007-ГСА улсын дугаартай мөртэй тохирох эсэхийг тогтоох зорилгоор гарын хээний санд нэгдсэн бүртгэлтэй гарын хээний дардсууд болон гарын мөрүүдтэй хайлт хийж үзэхэд тохирсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Билгүүн гэжээ. /5 дугаар хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

 

59. Шинжээч Э.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Л.Болдбаатар, Д.Ганчулуун, Д.Тнарын гарын хээний дардас нь гарын мөрийн нэгдсэн папилон санд бүртгэлтэй байсан бөгөөд шинжилгээнд тэнцсэн гэх 3 ширхэг гарын мөрийн папилон санд байгаа бүх гарын мөрүүдтэй харьцуулдаг учраас дээрх 2 хүний гарын мөр харьцуулагдсан байх ёстой. Дээрхи дүгнэлтэд санд бүртгэлтэй гарын мөрүүдтэй тохирохгүй гэсэн нь Л.Болдбаатар, Д.Ганчулуун, Д.Тгэх хүмүүсийн гарын мөр, дардастай тохирохгүй байна гэсэн үг... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 114 дүгээр хуудас/,

 

60. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 5-16 дугаар хуудас/,

 

61. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 17-26 дугаар хуудас/,

 

62. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 27-33 дугаар хуудас/,

 

63. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 38-39, 45-50, 54-56 дугаар хуудас/,

 

64. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 58-63 дугаар хуудас/,

 

65. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 113-118 дугаар хуудас/,

 

66. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 4-10 дугаар хуудас/,

 

67. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 80-83 дугаар хуудас/,

 

68. Хохирогч Р.Бгийн яаралтай тусламжийн хуудас /3 дугаар хх-ийн 91-93 дугаар хуудас/,

 

69. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийг 98-101 дүгээр хуудас/,

 

70. Шүүгдэгч Д.Зы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /3 дугаар хх-ийн 117 дүгээр хуудас/,

 

71. Хохиролын баримт /3 дугаар хх-ийн 224-246 дугаар хуудас/,

 

72. Шүүгдэгч Р.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5 дугаар хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Д.З, Р.Б нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Д.З нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Малхын 117 тоот хашаанд байх байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Бг шалтаг шалтгаангүйгээр түлхэж унагах, хувцасны өлгүүрийн хугархайгаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон түүний зүүн гарын чигчий хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Т.Чмаргалдан нүүр лүү нь ундаа цацсан, нулимсан гэх шалтгаанаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өлзийтийн задгайд байх Монгол гэрт толгой, биеийн хэсгүүд рүү сүхээр цохих /цавчих/, зүүн гарын шууг мушгин хугалах зэргээр олон тооны шарх учруулсны улмаас гавал тархины хавсарсан гэмтлээр нас барж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

 

шүүгдэгч Р.Б нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 208 тоот албан өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...зодсоныхоо дараа намайг хувцсаа тайл гээд тайлуулсан бас миний хувцсыг тайл гээд өөрийнхөө хувцсыг тайлуулсан. Баруун гартаа хутга барьчихаад тавихгүй байсан. Тэгээд намайг өөрийнхөө бэлэг эрхтэнг хөх гээд хөхүүлсэн... миний юм чиний юманд багадаад байна гээд бэлэг эрхтнээ хийхгүйгээр 4 хуруугаа миний бэлэг эрхтэн рүү хийгээд байсан. Бас миний бөгс рүү хуруугаа хийгээд байсан. Тэгж байгаад дахиад хөх гээд хөхүүлээд байсан... надаар бэлэг эрхтнээ шөнөжин хөхүүлээд өглөө гэгээ орж байхад бэлэг эрхтэн нь боссон чинь... өөрийнхөө гараар барьж байгаад хий гээд байхаар нь би гараараа барьж байгаад бэлэг эрхтэнг нь өөрийнхөө бөгс рүү хийсэн. Тэгээд З миний араас хөдөлж байгаад тавьчих шиг болсон, шингэн юм гоожоод мэдэгдээд байсан...” гэж Д.Зыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч Б.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “Р.Б нь гэм буруутай гэж бодож байна. Д.Зыг хүн амины хэрэгт холбогдохоор нь эмэгтэй, ээж хүний нинжин сэтгэл гарган хуулийн мэдлэггүйгээсээ болж мэдүүлгээ өөрчилсөн. Д.З гэм буруутай гэж үзэж байна. Учир нь гэрчийн мэдүүлэг, нотлох баримтад үндэслэсэн.” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нын өмгөөлөгч О.О гэм буруугийн шүүх хуралдаанд “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.З нь Чийн амь насыг хохироосон байдал, шалтгаант холбоо болон үйл баримт тогтоогдож байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Заас өөр орж гардаг, харьцдаг, ширүүн харьцдаг хүн байгаагүй. Амь хохирогч нас барахаасаа хоёр хоногийн өмнө энэ хүн намайг дарамтлаад байна гэж ярьсан асуудал байдаг. Хохиролын тухайд зээлийн гэрээ байгаа. Сэтгэл санааны хохиролд 82 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Улсын дээд шүүхээс сэтгэл санааны хохирол тооцох журам баталсан.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Р.Бгийн өмгөөлөгч Г.Энхжаргал гэм буруугийн шүүх хуралдаанд “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.З нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогддог. Р.Б нь 2022 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Д.Зд хүчиндүүлсэн талаараа тодорхой ярьдаг. Р.Бгаас Д.Зы дүү болох У гэдэг хүн З хүн амины хэрэгт холбогдсон болохоор мэдүүлгээ өөрчлөөд өгөөч, зүйл анги нэмэгдвэл өмгөөллийн хөлс нэмэгддэг талаар хэлсэн байдаг. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж мэдүүлэг авсан. Иймд Р.Б нь зориуд худал мэдүүлэг өгөөгүй байх тул түүний зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Зы өмгөөлөгч Х.Даваасүрэн гэм буруугийн шүүх хуралдаанд “Улсын яллагч болон өмгөөлөгч нарын дүгнэлтийг сонслоо. Өмгөөлөгчийн хувьд Д.З нь энэ гэмт хэргийг үйлдээгүй, үйлдсэн болохыг нь нотлож чадаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Энэ хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүдэд байгаа үс, хумс, цус, хурууны хээ зэрэг нь Зы хурууны хээ, ДНХ-тэй тохирохгүй байгаа. Хэрэгт 2 сүхний асуудал яригддаг. Аль сүхээр нь алсныг нь прокурор өнөөдөр тогтоож чадаагүй. Энэ сүхээр нь ингээд алчихсан гэх нотлогоо байхгүй. Мөн шинжээч эмч нь талийгаач Т.Чийг хэзээ нас барсан гэдгийг тогтоож чадаагүй. Мөн Д.З нь Р.Бтай 4 жил хамт амьдарсан. Хүүхдүүд нь ээж гэхээсээ илүү Зд илүү сайн байсан. Тухайн өдрийн үйл явдал Р.Бгийн өөрийнх нь буруутай үйлдлээс болсон. Гэрч нарч мэдүүлэгтээ хэлсэн. ” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Д.З нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Малхын 117 тоот хашаанд байх байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Р.Бг шалтаг шалтгаангүйгээр түлхэж унагах, хувцасны өлгүүрийн хугархайгаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон түүний зүүн гарын чигчий хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Т.Чмаргалдан нүүр лүү нь ундаа цацсан, нулимсан гэх шалтгаанаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өлзийтийн задгайд байх Монгол гэрт толгой, биеийн хэсгүүд рүү сүхээр цохих /цавчих/, зүүн гарын шууг мушгин хугалах зэргээр олон тооны шарх учруулсны улмаас гавал тархины хавсарсан гэмтлээр нас барж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,

шүүгдэгч Р.Б нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 208 тоот албан өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...зодсоныхоо дараа намайг хувцсаа тайл гээд тайлуулсан бас миний хувцсыг тайл гээд өөрийнхөө хувцсыг тайлуулсан. Баруун гартаа хутга барьчихаад тавихгүй байсан. Тэгээд намайг өөрийнхөө бэлэг эрхтэнг хөх гээд хөхүүлсэн... миний юм чиний юманд багадаад байна гээд бэлэг эрхтнээ хийхгүйгээр 4 хуруугаа миний бэлэг эрхтэн рүү хийгээд байсан. Бас миний бөгс рүү хуруугаа хийгээд байсан. Тэгж байгаад дахиад хөх гээд хөхүүлээд байсан... надаар бэлэг эрхтнээ шөнөжин хөхүүлээд өглөө гэгээ орж байхад бэлэг эрхтэн нь боссон чинь... өөрийнхөө гараар барьж байгаад хий гээд байхаар нь би гараараа барьж байгаад бэлэг эрхтэнг нь өөрийнхөө бөгс рүү хийсэн. Тэгээд З миний араас хөдөлж байгаад тавьчих шиг болсон, шингэн юм гоожоод мэдэгдээд байсан...” гэж Д.Зыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Д.Зы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Шүүгдэгч Р.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нын өмгөөлөгч О.О, иргэдийн төлөөлөгч Б.Б нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.З нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч буюу хохирогч Р.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар;” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр;” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулан үздэг. Талийгаач Т.Чийн биед зүүн чамархай хэсэгт, зүүн чихний ар хэсэгт, баруун чамархай, баруун зулай хэсгийн заагаар, баруун чамархай, дагз хэсгийн заагаар, баруун дагзны дээд хэсгээр цавчигдсан шарх гэмтлүүд нь иртэй зүйлийн 7 удаагийн үйлчлэлээр, зүүн шуу ясны далд хугарал гэмтэл нь гарыг гадагш чиглэлтэй мушгих 1 удаагийн үйлчлэлээр, бусад гавал тархины болон цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэж нас барсан болох нь Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн №23 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 208 тоот албан өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Д.Зыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн үйлдлээр илэрдэг тул шүүгдэгч нарыг зүйлчилсэн хуулийн зүйл анги тохирсон байна гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

 

Шүүх бүрэлдхүүн шүүгдэгч Д.Зы өмгөөлөгч Х.Даваасүрэн, шүүгдэгч Р.Бгийн өмгөөлөгч Г.Энхжаргал нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Д.З нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Р.Бг шалтаг шалтгаангүйгээр түлхэж унагах, хувцасны өлгүүрийн хугархайгаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон болох нь хохирогч Р.Бгийн “...Тэгсэн чинь над руу уурлаад өлгүүрийн мод аваад намайг цохихоор нь гараараа хаасан чинь миний зүүн гар луу 2-оос 3 удаа цохиод больсон...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Цийн “...манай ээж  Б Ц эгчийн гэрт ирээд уйлаад байх шиг байхаар нь ороод очсон чинь З намайг шөнө зодож хоноод гээд сууж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн чинь өргөдөл бичээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд манай ээж Б, Ц эгч бид 3 Малхын 117 тоотод гэрт очсон чинь энэ өлгүүрийн модоор зодсон гээд манай ээж Б харуулж байсан. Өлгүүрийн мод газар унасан байсан бөгөөд гурилын элдүүр шиг шар мод байсан.  Бас энэ хутга бариад сүрдүүлээд байсан гээд бор иштэй хутга харуулж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Р.Цгийн “...Б гэрт орж ирээд З намайг шөнө зодож хоноод гээд орж ирсэн... ...Тэгээд Б Ц бид 3 Бгийн гэрт буюу Малхын 117 тоотод гэрт очсон чинь энэ өлгүүрийн модоор зодсон гээд Б харуулж байсан. Өлгүүрийн мод газар унасан байсан бөгөөд гурилын элдүүр шиг шар мод байсан... ...Бгийн баруун дал нь хөхөрсөн байсан бас зүүн гар нь сарвуу хэсгээрээ хавдаад хөхөрсөн байсан. Өөр ил харагдахаар шарх гэмтэл харагдаагүй. Эдгээр гэмтлүүдийг З өлгүүрээр зодож учруулсан гэсэн...” гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.З нь талийгаач Т.Чмаргалдан нүүр лүү нь ундаа цацсан, нулимсан гэх шалтгаанаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өлзийтийн задгайд байх Монгол гэрт толгой, биеийн хэсгүүд рүү сүхээр цохих /цавчих/, зүүн гарын шууг мушгин хугалах зэргээр олон тооны шарх учруулсны улмаас гавал тархины хавсарсан гэмтлээр нас барж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан болох нь гэрч Б.Ч-ийн “...З нь сэрээт ачигч пооны оператор хийдэг байсан. Өвлийн улиралд уурын зуухны галч хийдэг байсан. Нүүрсээ хагалах хэрэгтэй гээд үйлдвэрийн дарга Ли гээр хар өнгөтэй богино иштэй жижиг сүх хийлгэж гагнуулж байсан. Тухайн сүхнийх нь урд хэсэг нь үзүүртэй, хойд хэсэг нь тэгш алх шиг хэсэгтэй байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Л Г Л-ийн “Эвдэрхий байсан эсэхийг нь мэдэхгүй байна намайг гагнуур хийгээд байж байхад л З тэр сүхийг барьж ирээд гагнуулж байсан. Тэгээд өөрөө буцаагаад аваад явсан тэрнээс хойш тэр сүхийг хараагүй. Би тэр сүхийг харвал танина, сүхний доод гагнуур хийхдээ сүхний иш хэсэгт нь зай гараад байсан учир нарийн төмөр хийж байж гагнасан юм тэр төмөр нь жаахан илүү гарсан байх ёстой түүгээр нь танина. Энэ сүх миний Зд гагнаж өгсөн сүх мөн байна, миний түрүүний яриад байсан сүхний доод гагнуур хийсэн хэсэгт иш тал руу нь жаахан илүү гарсан хэсэг байсан нь энэ байна. Мөн гагнаж байхад тухайн сүхний иш нь хар будгаар будсан юм шиг байсан энэ миний харж байгаа сүх миний Зд гагнаж өгсөн сүх мөн байна...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Оийн “...З үлдэхдээ надад эгч ээ дүү нь онцгүй хэрэг хийсэн намайг уучлаарай гээд уйлаад үлдсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Т-ийн “...З явахдаа машинд суух үедээ надад хандаад эгч ээ дүү нь их онцгүй хэрэг хийчихээд тань дээр ирдэг нь юу вэ дээ, дахиж бараг уулзахгүй байх аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Н-ийн “...Ч эгч “Нэг өдөр хаалгаа түгжээд унтчихсан байсан чинь нөгөө хөрш айлын эрэгтэй хүн яаж манай гэрт орж ирснийг мэдэхгүй манай гэрт орж ирээд миний нурууг илээд байхаар нь би айсан боловч айгаагүй дүр үзүүлээд аятайхан эвийг нь олоод явууллаа, би бол өөрөө хаалгаа түгжсэн санаад байдаг юм, тэр хүн яаж орж ирснийг мэдэхгүй байна” гэж ярьж байсан. Үүнийгээ яг хэзээ гэж надад яриагүй, түүнээс өөр эрэгтэй хүний талаар нэг ч зүйл ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Ш-ын “...намхан биетэй 50 гаран насны гэмээр эрэгтэй хүн архи уучихсан байдалтай нэлээд согтуу орж ирээд манай ээжийг “Дэлгүүр ороод өгөөч, тамхи авах гэсэн юм” гээд гуйгаад байсан... ...Тухайн хүн харахад нүдэнд хүйтэн царайтай, муухай харцтай, хүн рүү духаараа хардаг, хүн рүү эгцэлж хардаггүй хүн байсан болохоор би ээжид хандан “Та энэ хүнээс битгий тог цахилгаан аваарай” гэж хэлээд өөрийнхөө ашиглаж байсан газын плиткаг өгсөн. Тэгтэл ээж “Харин тиймээ би энэ хүнээс айгаад байдаг юм, ээж нь энэ хүнээс тог авахаа болъё” гэж хэлж байсан... ... Тухайн З гэдэг хүнийг эрэн сурвалжилж байх үеийнх нь зургыг нь харсан, манай ээжийн гэрт орж ирсэн хүн мөн байсан, мөн тэр хүний харц нь их ширүүн харцтай байсан болохоор би сайн таньж байна...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Уийн “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр З ахыг баригдаад явсны дараа хажуу айлд цүнх нь үлдсэн байсан болохоор эвгүй санагдаад Батсүмбэр сумын 1 дүгээр баг Уйлантын 8-16 тоот хашаандаа хогийн поошигт хийгээд анх өмсөж явсан өмд болон хар цүнх цэнхэр футболкыг хамтад нь шатаасан...” гэх мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.З нь “болсон үйл явдлыг санахгүй байна” гэж байгаа боловч тэрээр талийгаач Т.Чийг таньж мэддэг, харилцаатай байсан талаар гэрч Д.Нямгэрэл, Г.Шнар мэдүүлдэг. Түүнчлэн талийгаач Т.Чийн эзэмшлийн Приус-20 маркийн 62-06 ДУЭ дугаартай тээврийн хэрэгсэлийг 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малхын 119 тоот хашааны гаднаас олдсон ба уг тээврийн хэрэгсэл дотроос шүүгдэгч Д.Зы сүх илэрсэн, уг сүхийг Д.Зы сүх мөн болохыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Б.Ч, Л Г Лнар гэрчилж мэдүүлэг өгсөн, мөн дээрх тээврийн хэрэгслээс хураан авсан сүхэн дээрээс илэрсэн цус нь талийгаач Т.Чийн ДНХ-тай тохирч байх тул өмгөөлөгч Х.Даваасүрэнгээс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгч Д.Б нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдэд “Д.З хутга тулгаж байгаад шөнөжингөө намайг хүчиндсэн” гэх агуулга бүхий мэдүүлэг өгдөг. Харин түүний 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг нь дээрх хоёр мэдүүлгээс илт зөрүүтэй. Өөрөөр хэлбэл хохирогч Р.Б нь “...Би тухайн үедээ мэдүүлэг өгөхдөө Зд уурлачихсан байсан учир бачимдсандаа зарим зүйлийн талаар худал хэлсэн байсан юм. 2022 оны 07 дугаар сарын 14-ний шөнө унтаж байгаад үүрээр сэрээд Зтай тохиролцоод бэлгийн харьцаанд орсон юм...” гэж мэдүүлсэн. Түүнчлэн Говьсүмбэр аймаг шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаартай дүгнэлтээр Р.Бгийн шулуун гэдэсний амсарт гэмтлийн өөрчлөлт тогтоогдоогүй, гэрч Б.Ц, Р.Ц нарт шүүгдэгч Р.Б нь Д.Зд зодуулсан талаар хэлсэн, харин бэлгийн хүчирхийлэлт өртсөн талаар огт хэлээгүй болох нь Б.Ц, Р.Ц нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэг цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа Д.Зыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгч Г.Энхжаргалын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Д.З, Р.Б нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

шүүгдэгч Д.З нь архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хохироох гэмт хэргийг, харин шүүгдэгч Р.Б нь хууль эрх зүйн мэдлэг дутмаг, мөн Д.Зд уурласнаасаа болж гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Зыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Шүүгдэгч Р.Бг хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Шүүгдэгч Д.Зы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, талийгаач Т.Чийн амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар 35 986 546 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 85 500 000 төгрөг, нийт 118 486 546 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан баримтад дүгнэлт хийхэд талийгаач Т.Чийн оршуулгын зардалд 13 625 134 /арван гурван сая зургаан зуун хорин таван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөг гарсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Заас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нт олгох нь зүйтэй байна.

Хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохиролыг хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоохтой адил мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоох шаардлагатай байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н нь сэтгэл санаанд учирсан хохирол, өмгөөллийн хөлс, зээлийн гэрээгээр төлсөн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Заас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хохирогч Р.Б нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Д.Зыг хохирогч Р.Бд төлөх төлбөргүй болно. Мөн шүүгдэгч Р.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаарддагггүй, үйлдэл хийснээр төгссөнд тооцдог хэлбэрийн бүрэлдхүүнтэй гэмт хэрэг байх тул түүнийг гэм хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Д.З, Р.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 20 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч Д.З нь 383 хоног цагдан хоригдсон. Уг хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нын өмгөөлөгч О.О эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нэг байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Д.Зд 20 жилийн хорих ял тохирч байна. Шүүгдэгч Д.З өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Р.Бгийн өмгөөлөгч Г.Энхжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгч Р.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Зы өмгөөлөгч Х.Даваасүрэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “энэ хэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй байж Д.Зд 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. энэ хэрэг дээр дараах зүйлийг шалгах ёстой. Нэгт тэр заазуурын асуудлыг шалгах, хоёрт шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй тул дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах, гадаадын 2 иргэнээс тэр хураагдсан хоёр сүхийг ялгуулах, шүүх хуралдаанд гэрч Д.Уийг оролцуулах шаардлагатай” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Зы өмгөөлөгч Х.Даваасүрэнгээс гаргасан “хэрэгт дахиж нэмэлт ажиллагаа хийлгэх” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Р.Бгийн өмгөөлөгч Г.Энхжаргалаас гаргасан “шүүгдэгч Р.Бг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Д.Зыг хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаанаар түүний холбогдсон гэмт хэрэгт нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гарсан байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь боломжгүй юм. Мөн өмгөөлөгч Х.Даваасүрэн нь шүүх хуралдаан эхлэхэд оролцогчийн талаарх саналаа хэлээгүй тул шүүгдэгч Д.Зы өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн дүгнэлт нь хуульд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт байх тул түүний дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан. Шүүгдэгч Р.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй боловч шүүгдэгч Р.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх тул түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.З, Р.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.З, Р.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Р.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бг 1 /нэг/ жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 17 /арван долоо/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.З нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 384 /гурван зуун наян дөрөв/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

 

Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй хутга 1 ширхэг, 2 талдаа төмөртэй мод мэт зүйл 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн дотуур хувцас /бандааш/ 1 ширхэг, судал бүхий цагаан өнгийн даавуу 1 ширхэг, хар өнгийн шовх үзүүртэй хутга 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, шар өнгийн дэвсгэрийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, хэрэглэсэн салфетка 5 ширхэг, хар хүрэн өнгийн төмөр сүх 1 ширхэг, эмэгтэй хүний саарал өнгийн дотоож /бандааш/ 1 ширхэг, шар өнгийн Ц 1 ширхэг, шар цагаантай цоохор дэвсгэр даавуу 1 ширхэг зэргийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлж, сүхний бариул дээрээс авсан үс, гараас авсан үс, хумс 10 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Р-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бг 1 /нэг/ жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 17 /арван долоо/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зд оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зы цагдан хоригдсон 384 /гурван зуун наян дөрөв/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            8. Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.Б нь шүүгдэгч Д.Заас хохирол нэхэмжлээгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Заас 13 625 134 /арван гурван сая зургаан зуун хорин таван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н нь сэтгэл санааны хохирол, өмгөөллийн хөлс, зээлийн гэрээгээр төлсөн нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Заас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй хутга 1 ширхэг, 2 талдаа төмөртэй мод мэт зүйл 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн дотуур хувцас /бандааш/ 1 ширхэг, судал бүхий цагаан өнгийн даавуу 1 ширхэг, хар өнгийн шовх үзүүртэй хутга 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, шар өнгийн дэвсгэрийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, хэрэглэсэн салфетка 5 ширхэг, хар хүрэн өнгийн төмөр сүх 1 ширхэг, эмэгтэй хүний саарал өнгийн дотоож /бандааш/ 1 ширхэг, шар өнгийн Ц 1 ширхэг, шар цагаантай цоохор дэвсгэр даавуу 1 ширхэг зэргийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлж,

сүхний бариул дээрээс авсан үс, гараас авсан үс, хумс 10 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.  

 

11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАНДАХ

                                                              ШҮҮГЧИД                                                  Н.АРИУНЖАРГАЛ

                                                                                                                                  Б.БАТТУЛГА