Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/038

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Орил

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******/  цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2314000000137 тоот хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч,  ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч,  ******* овогт *******ын ******* /РД:******* /

1.1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө хохирогч *******, нарын Хаан банкны интернэт банкны системд хууль бусаар нэвтэрч нууц үгийг сэргээх замаар өөрчлөн Хаан банкны 5005897247, 5072029906 тоот данснуудаас нийт 1,607,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2.2.Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим хуудсанд “Төслийн зуух захиалга” гэсэн пэйж хуудас нээж ажиллуулж, түүгээрээ дамжуулан төслийн зуух нийлүүлэх нэрийдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж:

2.2.1/2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус иргэн Б.Туулаас 3 удаагийн үйлдлээр 800,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.2.2/2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед иргэн ээс  250,000 төгрөгийг  авсан,

2.2.3/2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн үед иргэн оос  300,000 төгрөгийг авсан,

2.2.4/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ээс 400,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.5/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн аас 300,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.6/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн гаас 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.2.7/2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед иргэн аас 2 удаагийн үйлдлээр 500,000 төгрөгийг,

2.2.8/2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн оос 2 удаагийн үйлдлээр 500,000 төгрөгийг,

2.2.9/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн тэй харилцаж, иргэн ээр дамжуулан 500,000 төгрөгийг авч, иргэн Ц.Баасан-Очирт  500,000 төгрөгийн хохирол учруулж,

2.2.10/2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн гаас 300,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.11/2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн гоос 650,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.12/2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.Цэцэгмаагаас 250,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.13/2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн аас 400,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.14/2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15 цаг 45 минутад иргэн гаас 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.2.15/2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэн гаас 350,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.16/2022 оны 04 дүгээр сарын 01-ний иргэн гаас 250,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.17/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн ээс 350,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.18/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ээр дамжуулан 400,000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн д 400,000 төгрөгийн хохирол учруулж,

2.2.19/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн гаас 350,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.20/2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 27 минут орчимд иргэн эд хөрөнгийг буюу 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.2.21/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн тэй харилцаж, 500,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.22/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн тэй харилцаж, 400.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.23/2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн тай харилцаж, 300,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.24/2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн тай харилцаж, 500,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.25/2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн аас 300,000 төгрөг, 200,000 төгрөг тус тус авч, нийт 500,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.26/2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн той харилцаж 500,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.27/2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэн гаас 350,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.28/2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн тэй холбогдож, 500,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.29/2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд иргэн тай харилцаж, 550,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.30/2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн чимэгтэй харилцаж, 640,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.31/2022 оны 04 дүгээр сарын 22-ны шөнийн 22 цаг 30 минутын орчимд иргэн тай харилцаж, 350,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.32/2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн аас 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.2.33/2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 10 цаг 13 минут орчимд иргэн гаас 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.2.34/2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн өөс 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.2.35/2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн ээс 300,000 төгрөг, хүргэлтийн мөнгө 60,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Цэцэгсумъяагаас 300,000 төгрөгийг тус тус авч, нийт 660.000 төгрөг шилжүүлэн авсан,

2.2.36/2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн аас 500,000 төгрөг шилжүүлэн авсан,

2.2.37/2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн аас 400,000 төгрөгийг, хүргэлтийн мөнгө гэж 60,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 460.000 төгрөг авч,

2.2.38/2022 оны 04 дүгээр сарын 24-ний  өдөр иргэн гээс 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.2.39/2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн гаас 250,000, 30,000, нийт 280,000 төгрөг шилжүүлэн авч,

2.2.40/2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн гаас 600,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.2.41/2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн тай холбогдож 300,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.2.42/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн аас 600,000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогдуулан

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг  долоон зуун хорин  / 720 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ын *******ыг  гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан долоон зуун хорин / 720 / цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож гурван сарын / 03 / хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт ялыг  гурван жил  гурван / 03 жил 3 сар / сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван жил гурван  / 03 жил 03 сар / сарын хугацаагаар  хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн  зургаан / 06 / жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг есөн жил гурван  / 09 жил  03 сар / сарын хугацаагаар тогтоосугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ы энэ хэргийн учир цагдан хоригдсон мянга хоёр зуун  долоо   / 1207 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д есөн жил гурван  / 09 жил  03 сар / сарын хугацаагаар  оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас  1. Хохирогч  Б.Туулд / ВГ81042105 /, Баянхонгор аймаг Баянхонгор сумын 2 дугаар багийн 6-14 тоот оршин суух, Утас: 89744480,  Төслийн зуухны үнэ 800.000 төгрөг,

Хохирогч т /РД:ФБ73011561/,  Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 40-05 тоотод оршин суух, Утас:99307503, Төслийн зуухны үнэ 300.000 төгрөг,

Хохирогч д /РД:РХ68061506/, Хөвсгөл аймаг Мөрөн сумын  9 дүгээр бат орших суух, Утас: 99386841,  Төслийн зуухны үнэ 500.000 төгрөг,

Хохирогч эд /РД:ЛЮ89062677/, Сүхбаатар аймаг Баруун-Урт 6дугаар багт орших суух, Утас: 90118782, Төслийн зуухны үнэ 250.000 төгрөг,

Хохирогч д /РД:МЕ90042307/, Дархан- Уул аймаг Дархан сумын Өргөө баг 16-133 тоотод орших суух, Утас: 99904915, Төслийн зуухны үнэ 300.000 төгрөг,

Хохирогч т /РД:ВГ89011628/, Баянхонгор аймаг Баянхонгор сумын 6 дугаар багийн 5-48 тоотод орших суух, Утас:88445282, Төслийн зуухны үнэ 1.300.000 төгрөг, хохирогч нь хохирогч , Ц.Баасан-Очир нарын хохирлыг төлж барагдуулсан гэх тул хохирогч т 1.300.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч д /РД:ЗА77040903/, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянгол 4-13 тоотод оршин суух, Утас: 80893388, Төслийн  зуухны үнэ: 400.000 төгрөг,

Хохирогч д /РД:ЕЙ87020516/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 7-5-52 тоотод оршин суух, Утас: 99020847,  Төслийн зуухны үнэ 300.000 төгрөг,

Хохирогч д /РД: ВС84092105/, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багт оршин суух, Утас: 88606081, Төслийн зуухны үнэ: 500.000 төгрөг,

Хохирогч од  /РД:МД77070976/, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 68-09 тоотод оршин суух, Утас: 95151371, Төслийн зуухны үнэ 300.000 төгрөг,

Хохирогч д /РД:ЙД90041128/, Өвөрхангай аймаг Богд сумын 1 дүгээр багт оршин суух, Утас: 88466664, Төслийн зуухны үнэ: 300.000 төгрөг,

Хохирогч д /РД:УК79112607/, Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багт оршин суух,  Утас: 86474727, Төслийн зуухны үнэ: 650.000 төгрөг,

Хохирогч Э.Цэцэгмаад /РД:ЛН89041501/, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг хороо Шархад 47-686 тоотод оршин суух, Утас: 88101834, Төслийн зуухны үнэ 250.000 төгрөг,

Хохирогч Ч.Отгонжаргалд /РД:ВЖ86111800,/, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багт оршин суух, Утас: 91808093, Төслийн зуухны үнэ 400.000 төгрөг,

Хохирогч д /РД:НЕ68102364/, Төв аймгийн Баянжаргалант сумын Жаргалант 1 дүгээр багт оршин суух, Утас:89165019, Төслийн зуухны үнэ 350.000 төгрөг,

Хохирогч д /РД:ВВ81042306/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 20-1Б тоотод оршин суух,  Утас:95934189, Төслийн зуухны үнэ 350.000 төгрөг,

Хохирогч д /РД:КЛ91040511/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн гурван сайхан 33-27 тоотод оршин суух, Утас: 89807251, Төслийн зуухны үнэ: 250.000 төгрөг,

Хохирогч д /РД:БЮ74011303/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Утас: 99427614, Төслийн зуухны үнэ 350.000 төгрөг,

Хохирогч д /РД:РТ76100970/, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 24-р хороо Цэргийн 04 байрны 09 тоотод оршин суух, Утас: 86820910, Төслийн зуухны үнэ 350.000 төгрөг,

20. Хохирогч д /РД:КЗ90050204/, Өмнөговь аймаг Ноён сумын Сайран 1 дүгээр багийн 1-6 тоотод оршин суух, Утас: 85655253, Төслийн зуухны үнэ 350.000 төгрөг,

Хохирогч д /РД:КИ80042008/, Сэврэй сумын Сайншанд багийн Хулгар багт оршин суух, Утас:89697074 , Төслийн зуухны үнэ 500.000 төгрөг,

Хохирогч д /РД:КА67040907/, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран баг Баруун сайханы 3-10 тоотод оршин суух, Утас:88241373, Төслийн зуухны үнэ 500.000 төгрөг,

Хохирогч т  /РД:РУ65020300/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар хороо 16-04 тоотод оршин суух, Утас: 99009865, Төслийн зуухны үнэ 500.000 төгрөг,

Хохирогч д /РД:УХ71013118/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороо 51-09 тоотод оршин суух, Утас: 90985080, Төслийн зуухны үнэ: 350.000 төгрөг,

Хохирогч т / РД:КВ78051209/, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уул 18-05 тоотод оршин суух, Утас: 94903330, Төслийн зуухны үнэ: 500.000 төгрөг,

Хохирогч т //РД: ФБ64030379/, Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол 12-38 тоотод оршин суух, Утас: 99557856, Төслийн зуухны үнэ: 500.000 төгрөг,

Хохирогч чимэгт /РД: ЖВ89052908/, Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг Нарсаг булаг оршин суух, Утас: 89768091, Төслийн зуухны үнэ: 640.000 төгрөг,

Хохирогч д /РД:ЖМ89050871/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 6-12 тоотод оршин суух, Утас: 95606116, Төслийн зуухны үнэ: 350.000 төгрөг,

Хохирогч З.Хишигжаргалд /РД:СЖ92080907/, Хэнтий  аймаг Биндэр сумын 3 дугаар багт оршин суух, Утас: 80801871, Төслийн зуухны үнэ:300.000 төгрөг,

Хохирогч д /РД:РМ76082600/, Мөрөн сумын 13-6-2 тоотод оршин суух, Утас: 89173815, Төслийн зуухны үнэ:350.000 төгрөг,

Хохирогч *******д /РД:ГП03242309/, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 22 дугаар хороо, Тахилтын 27-02 тоотод оршин суух, Утас:99312118, Данснаас 1.547.200 төгрөг,

Хохирогч д /РД:ГП74032802/, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Малчны 1-46 тоотод оршин суух, Утас: 99311434, Данснаас 1.607.000 төгрөг хулгайд алдсан,

Хохирогч т /РД:ДЮ80052617/, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт 6-176б тоотод оршин суух, Утас:80052617, Төслийн зуухны үнэ:350.000 төгрөг,

Хохирогч д /РД:ЗЗ81061806/, Дундговь аймаг Сайнцагаан сумын 8 дугаар багийн Айрагийн 3-15 тоотод оршин суух, Утас: 88048258, Төслийн зуухны үнэ:360.000 төгрөг,

Хохирогч Ц.Цэцэгсумъяад /РД:ЗЮ56012800/, Дундговь аймаг Сайнцагаан сумын 7 дугаар баг Их тойруу 1-1 тоотод оршин суух, Утас:99719857, Төслийн зуухны үнэ:300.000 төгрөг,

Хохирогч  д /РД:ОК83070809/, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг 4-069 тоот оршин суух, Утас: 96615990, Төслийн зуухны үнэ:500.000 төгрөг,

Хохирогч д /РД:РГ86091001/, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 2 дугаар баг 27-11 тоотод оршин суух, Утас: 89598228, Төслийн зуухны үнэ:460.000 төгрөг,

Хохирогч д /РД:ЧЖ78030362/, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2-22 тоотод оршин суух, Утас: 88620717, Төслийн зуухны үнэ:350.000 төгрөг,

Хохирогч д  /РД:ТВ65122662/, Дархан аймгийн Дархан сумын 7 дугаар багийн майхант 5-88 тоотод оршин суух, Утас: 94436772, Төслийн зуухны үнэ:280.000 төгрөг,

Хохирогч д /РД:ХД62011510/, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 25 дугаар хороо 103-59 тоотод оршин суух, Утас:86112443, Төслийн зуухны үнэ:600.000 төгрөг,

Хохирогч д /РД: ЙГ62050912/, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, Утас:86134776, Төслийн зуухны үнэ:300.000 төгрөг,

Хохирогч т /РД:КК82111813/, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр баг уурхайчин 6-219 тоотод оршин суух, Утас:8011510, Төслийн зуухны үнэ:600.000 төгрөг тус тус гаргуулж олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэргийн учир шүүгдэгч *******ы хувьд ноогдох эд хөрөнгийг  битүүмжлээгүй дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...  1. Миний бие 2021 оны 06 сарын 14-15-нд шилжин шөнө найз охин н.Анударийн утсаар тоглож байгаад ХААН банкны APP-д  нэвтэрч нууц кодыг нь шинэчлэн мөнгөөр нь цахим мөрийтэй тоглоом тоглосон. Нийт 1.607.000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь нь мөрдөн байцаалтад тогтоогдсон. Энэ үйлдэлдээ гэмшиж, хохирлоо  нөхөн төлөхөө илэрхийлсэн. *******, гэдэг нь 1 үйлдэл юм. Гэтэл шүүхийн тогтоолд хохирлыг 1.544.000 төгрөг гэж давхар нэмж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. тогтоолын 29-р хуудас

Мөн энэ үйлдлийг  минь Өршөөлийн тухай хуульд хамруулж шийдвэрлээгүй байх тул миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэн гомдолтой байна.

Энэ үйлдэл нь 2021 оны 6 дугаар сарын 14-15-нд болсон бөгөөд 8 сард миний цахимаар покер  тоглосныг Цагдаагийн байгууллага тогтоож  хэрэг нээсэн. Гэтэл түрүүлж хэрэг нээгдсэн Сүхбаатар дүүрэгт байгаа  хэрэгтэй нэгтгэхгүй, сүүлд  хэрэг үүссэн Баянхонгор аймагт миний хэргийг нэгтгэсэн нь хууль зөрчиж, мөн эрхзүйн байдлыг дордуулсан гэж бодож байна.

Хуулийн байгууллагын хууль зөрчсөн  ажиллагааны ард миний эрхзүйн  байдал илт дордсон гэж үзэж байна. Би олон жилийн хохир ялыг  хаалттай хорих ангид эдлэхээр болсонд гомдож байна. Уг хулгайлах буюу 17.1.1 гэх хэрэгтэй бол гэм буруугийн тал дээр маргасан зүйл байхгүйг дурдах нь зүйтэй байх гэж бодож байна.

2. Миний бие 2022 оны 2-4 сарын хугацаанд бусдыг цахимаар залилсан бөгөөд 4 сарын 26-ны өдөр Цагдаагийн дэслэгч Баасанбатад  Улаанбаатар хот 10-р хорооллоос баривчлагдан Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргэгдэн ирсэн. Энэ үед бүх буруутай үйлдлээ зааж өгч, ямар аргаар  бусдаас мөнгө авч цахим мөрийтэй тоглосон гэдгээ шударгаар илчилж, буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж, миний буруу  гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрч  мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Тухайн үед хотод шалгагдаж байсан хэрэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байсан, хэргийн дугаар 1809003960031. 

Иймд хэргээ нэгтгүүлэн шийдүүлэх хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 09-нөөс  эхлэн бүх шатны байгууллагад хандаж гаргаж байсан. Мөн харьяаллын дагуу энэ хэргийг шилжүүлж өгөх хүсэлтийг олон удаа гаргасан. Бас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгч өөрчлүүлж, өндөр настай аав, ээжтэйгээ амьдардаг тул ар гэрээс хохирол төлөх боломжгүй болохоор өөрөө ажил хийж барагдуулмаар байна гэж хүсэлтээр болон амаар олон удаа гуйсан.

Энэ хэргийг шийдвэрлэх явцад нэг ч удаа миний хүсэлтийг хангаж байгаагүй. Үүнээс болж 2 газар зэрэг хэрэг шалгаж байсан. Мөн Баянхонгорт яллагдагчаар татсан байдаг. Хотод бол Сүхбаатар дүүргийн шүүхэд байсан хэрэг эцэслэн шийдэгдээгүй байж байгаад  2023 оны 02 дугаар сарын 01-нд тус шүүхээс 6 жилийн нээлттэй хорих ял авсан. Гэтэл Баянхонгорт байх уг хэрэг “яллах дүгнэлтэд” дурдсанаар  2022 оны 12 дугаар сарын 20-нд шүүх рүү шилжүүлсэн байдаг. Уг хэргүүдийг минь нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор эцэслэн шийдүүлэх боломж хугацаа  байсан, 2 хэрэг 2 өөр шүүхэд байхад нэгтгээгүй нь миний эрх зүйн  байдлыг  илт дордуулсан гэж бодож байна. Учир нь  шийтгэх тогтоолын 26 дугаар хуудсанд “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа  өөр гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр  тухайн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулж...” гэсэн нь хууль зөрчиж, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж бодож байна.

3. 2023 оны 2 дугаар сарын 01-нд  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаартай шийдвэрээр шийтгэгдсэн. 2023 оны 6 дугаар сарын 29-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 665 дугаартай магадлалаар хэвээр шийдсэн. Үүнд 2023 оны 7 дугаар сарын 24-нд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан ба  гомдлыг цагдан хорих 461-р ангийн албаар дамжуулсан. Харин 2023 оны 8 дугаар сарын 17-нд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болсон. Шүүх хурлын өмнө  хяналтын шатанд гаргасан гомдлын хариу гараагүй талаар хүсэлт гаргахад прокурор, шүүгч нар давж заалдах шатны шүүхийн магадлал сонсгосноор хүчин төгөлдөр болдог тул энэ шүүх хурлыг хийхэд хууль зөрчихгүй гэж тайлбарлаад шүүх хуралдааныг эхлүүлсэн. Иймд миний хяналтын журмаар гаргасан эрхэд халдсан гэж бодож байна гомдож байна. Миний гомдлын дагуу Улсын дээд шүүх 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн танхимын шүүгчид хэлэлцэхээр тов гаргасан байна.

 4. Энэхүү шийтгэх тогтоолд зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хохирогч нараас харин 12 хохирогчид холбогдох хэсгийг хавтаст хэргээс харахад мөнгө шилжүүлсэн баримтгүй, мөн цаг болон хоногийн зөрүүтэй хэсгийн хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Нотлогдоогүй байхад зөвхөн хохирогчийн гомдлоор намайг буруутгасанд гомдолтой байна.

 5. 2023 оны 8 дугаар сарын 17-нд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар надад холбогдох  хэргийн хэлэлцэхдээ олон нийтийн сүлжээ болох Фэйсбүүкээр шууд лайв  хийж цацсанд гомдолтой байна. Хэдий  би гэмт хэрэг хийсэн ч гэсэн хуулиар хамгаалагдсан эрх надад жаахан ч  гэсэн байгаа болов уу гэж бодож байна. Учир нь шүүх хуралд улсын яллагч нь хэрэгт холбогдолгүй, миний хувийн амьдрал болон нийгмийн оролцоогоор минь ялгаварлан гадуурхсан утгатай асуулт асууж нийгмийн сүлжээнд зөвшөөрөлгүй цацсан. Энэ нь миний ар гэр, ах дүү, найз нөхөд үзсэн байх боломжтой тул надад маш их хэцүү байна. Сэтгэл санааны хувьд.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 3-1 дэх хэсэгт заасан зүйл ангийн ялын хамгийн хүнд хэлбэр болох хорих ялын мөн хамгийн дээд хэмжээ болох 3 жилийн оногдуулсныг  хөнгөрүүлж өгнө үү.

Би хохирол төлөхөө илэрхийлж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдлээ зааж өгч, ямар аргаар буруутай үйлдэл гэдгээ хэлж  мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй энэ байдлуудыг минь харгалзаж үзнэ үү.

Мөн хэргийг нэгтгэж шийдвэрлэх боломжтой  байсан ч 2 талд 2 удаа шүүхээр оруулж эрх зүйн байдлыг илт дордуулж хууль зөрчсөнд гомдолтой байна. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 ...  Гомдлын талаар

Тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Залилах гэмт хэргийн нэр бүхий хохирогчид холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй буюу нотлох баримтаар нотлогдохгүй байхад гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, бодит байдалтай нийцсэн байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч ******* 2022.04.26-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10-р хорооллоос баривчлагдан Баянхонгор аймагт ирэхдээ анхны мэдүүлгээрээ бүх үйлдлээ зааж, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж, сайн дураар хэргээ хүлээсэн. Хийсэн хэрэгт ээ маш их гэмшиж байгаа болон гэм буруугийн талаар маргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн гүйцэт тогтоогдоогүй байна гэх байр суурьтай байдаг

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д 'Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй ” гэж заасан байна.

Нэр бүхий хохирогч нар мөнгө шилжүүлсэн дансны нотлох баримтгүй байх ба цахим орчинд *******ы пэйж хуудсаар холбоо тогтоон харилцаа үүссэн эсэх нь эргэлзээтэй, түүнчлэн цаг хугацааны хувьд тохирохгүй буюу *******ыг баривчлагдсан хугацаа, цагдан хоригдож байх хугацаанд залилуулсан нь хохирогчийн мэдүүлгээр хавтаст хэрэгт авагдсан байна.

Тодруулбал

2-р XX 6-7 талд байх хохирогч -н мэдүүлэг

2-р XX 161-162 талд байх хохирогч ын мэдүүлэг

2-р XX 210 талд байх хохирогч -н мэдүүлэг

3-р XX 166-167 талд байх хохирогч -н мэдүүлэг

3-р XX 216-217 талд байх хохирогч -н мэдүүлэг

4-р XX 112 талд байх хохирогч -н мэдүүлэгт “ 2022/04/26 өдрийн 15:45 ...”

4-р XX 219-220 талд байх хохирогч -н мэдүүлэг

5-р XX 168-169 талд байх хохирогч -н мэдүүлэгт “Цаг хугацааны хувьд 2022/04/26 өдрийн ...”

7-р XX 201 талд байх хохирогч -н мэдүүлэг

8-р XX 70-72 талд байх хохирогч чимэг-н мэдүүлэгт “2022.5 сард шилжүүлсэн”

8-р ХХ 173-174 талд байх хохирогч З.Хишигжаргал мэдүүлэг

8-р XX 235-236 талд байх хохирогч -н мэдүүлэгт “ 2022/04/26 өдрийн...” гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадаагүй.

 2. Шийтгэх тогтоолын 23-р талд шүүгдэгч нь заавал өөрөө хохирогч нараас мөнгийг авснаар  залилах гэмт хэрэг төгсдөг биш бөгөөд уг мөнгийг залилан авах талаар сана сэдэлт төрж үйлдэл хийснээр энэ гэмт хэрэг төгссөн гэж үзлээ хэмээн дүгнэсэн нь буруу байна.

Залилах гэмт хэрэг нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн нийгмийн хор аюул нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд тэднийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар халдаж, эд хөрөнгө эсвэл түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар олж байгаагаар тайлбарлагддаг.

3. Шийтгэх тогтоолын 21-р талд *******ы хэлж өгсөн данс руу мөнгө шилжүүлсэн дансны нотлох баримтаар нотлогдсон байна гэж дүгнэлээ... гэх хэдий ч тус нэр бүхий 12 хохирогч нарын хувьд мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй юм.

4. ******* нь 2023.02.01-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхийн 135 дугаарын шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3.2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 06 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.29-ны өдрийн 665 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба ******* нь хяналтын журмаар гомдол гаргасан байгаа юм.  Хяналтын гомдлыг 2023.9.13-ны өдөр Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хэлэлцэхээр товлогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ы гурван шатны шүүхээр шүүлгэх эрх, гомдол гаргах эрхэд халдсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилсан.

Иймд:

1. Залилуулсан тухай мэдүүлэг боловч мөнгө хэзээ, хэрхэн шилжүүлсэн нотлох баримт байхгүй, тэдний өмчлөлд хохирол учирсан нь тогтоогдохгүй байх дараах 12 хохирогчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

          1. -с 250.000 төгрөгийг авсан

2. -с 300.000 төгрөгийг авсан

3. -с 300.000 төгрөгийг авсан

4. -с 300.000 төгрөгийг авсан

5. -с 650.000 төгрөгийг авсан

6. Л.Намжирмаа-с 350.000 төгрөгийг авсан

7. -с 250.000 төгрөгийг авсан

8. -с 350.000 төгрөгийг авсан

9. -с 500.000 төгрөгийг авсан

10. чимэг-с 640.000 төгрөгийг авсан

11. З.Хишигжаргал-с 300.000 төгрөгийг авсан

12. -с 350.000 төгрөгийг авсан

2. ******* нь хийсэн гэмт хэргээ эхнээсээ шударгаар хүлээн зөвшөөрдөг, Мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд төлбөр төлөх чадваргүй учир төлбөрөө төлж чадаагүй өдий хүрсэн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа байдлыг харгалзан үзээд *******-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.

3. Шийтгэх тогтоолын 29 талд тогтоох хэсгийн 31-т Анудаоь-д 1.547.000. 32-т -д 1,607,000 төгрөг гаргуулахаар заасан нь үндэслэлгүй бөгөөд 2022.12.20 өдрийн 218 дугаарын яллах дүгнэлтэд ******* нь нийт 1,607,000 төгрөгийг Дэлгэрмаа, Анударь нарын данснаас нууцаар хууль бусаар авсан нь байх тул хохирлын хэмжээг залруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

4. *******ы үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь 2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан цаг хугацаанд хамрагдаж байх ба анхан шатны шүүх *******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу өршөөн хэлтрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

*******д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар *******ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан залилах гэмт хэрэг, 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд яллагдагчид оногдуулах хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах эрхтэй. Техникийн шинжтэй шийтгэх тогтоолд хохирогч н.Дэлгэрмаа, н.Анударь нарт тус бүрт нь 1,607,000  болон 1,547,000 төгрөгийг тус тус олгохоор тусгасныг 1,607,000 төгрөгийг н.Дэлгэрмаа, н.Анударь нарт олгохоор шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 1207 хоног гэж тооцсон. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэрэгт 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойшлуулшгүй баривчлагдсан. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон. Нийт 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 477 хоног цагдан хоригдсон байдаг. 477 хоног цагдан хоригдох хугацаанд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд *******ы урьд үйлдсэн гэмт хэргийн анхан шатны шүүх хуралдаан явагдсан. Энэ анхан шатны шүүх хуралдаан нь 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг завсарлуулсан. Энэ тогтоолын тогтоох хэсэгт шүүх хуралдааныг түр завсарлуулж шүүгдэгч *******ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Тус тогтоолын үндэслэх хэсэгт *******ы хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байдаг. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн хэрэгт *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хэргийг шийдвэрлэж хорих ял оногдуулсан. Тэгэхээр 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд ******* цагдан хоригдсон болох нь тогтоогдож байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 665 дугаартай магадлалаар *******д холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн. Магадлалын 4 дэх заалтад буюу 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гарсан шийтгэх тогтоолоос давж заалдах шатны шүүхийн магадлал гаргах 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд шүүгдэгч ******* нарын нийт 148 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцохоор заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нийт 7 хоног, нийт 155 хоног хоригдсон байна. Тэгэхээр 477 хоногоос 154 хоногийг хасахаар энэ хэргийн улмаас ******* нь 323 хоног цагдан хоригдсон байна. 323 хоног дээр Сүхбаатар дүүргийн цагдан хоригдсон 154 хоног нэмэгдээд энэ хэргийн улмаас нийт 477 хоног цагдан хоригдсон хоногоос 154 хоног нь орсон  байна. Анхан шатны шүүх 477 хоног цагдан хорьсон дээрээ магадлалаар 148 хоногийг нэмээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 583 хоног урьд цагдан хоригдсон хоногийг нэмээд 1207 хоног гэж тооцсон. Тэгэхээр нийт 1054 хоног байх ёстой байхад 154 хоногоор нэмэгдүүлж тооцсон байх тул давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас цагдан хоригдсон талаарх ялын тооцоог Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос авсан лавлагааг байгууллагын дотоод сүлжээгээр ирүүлсэн байдаг. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шийдвэрлэсэн хэрэгт цагдан хоригдсон талаар тооцооллыг гаргуулж авсан прокурор яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ авсан цагдан хоригдсон хоногийг нь тооцсон. 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс цагдан хоригдсон. 2018 оны 7 дугаар сарын 90-ний өдөр батлан даалтад гарсан. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цагдан хоригдож 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр батлан даалтад гарсан гэх лавлагааг гаргаж өгсөн. Урьд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа нийт 583 хоног гэж тооцсон нь харагдаж байна. Энэ хэрэгт цагдан хоригдсоноос 7 хоног давхардсан байна. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд цагдан хоригдсон хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 154 хоногийг нь хасаж, хохирогч н.Дэлгэрмаа, н.Анударь нарын хохирол нийт 1,607,000 төгрөгийн хохирол учруулсныг зөвтгөж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. *******ыг 2021 оны 6 сарын 14-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө н.Анударь, н.Дэлгэрмаа нарын хаан банк дахь данснаас нийт 1,607,000 төгрөгийг хууль бусаар авч мөрийтэй тоглосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. ******* нь хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэсэн хэсэг байх бөгөөд үүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт хорих ял оногдуулбал зорчих эрх хязгаарлах ялаар солино гэдгийг оруулж ирсэн. Гэтэл *******д анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу тус хуулийн 7 дугаар зүйлийн 1-д хамаарахгүй байна.  Иймд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү

Тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан хэргийг нэгтгэх, мөн хуулийн 2.2. дугаар зүйлийн 1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн байна.

Залилах гэмт хэргийн тухайд цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 2022 оны 2 дугаар сараас 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх 2 сарын хугацаанд Төслийн зуух гэх фэйсбүүк хаяг ашиглаж бусдад хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Залилах гэмт хэргийн нэр бүхий хохирогчид холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тооцоогүй буюу нотлох баримтаар нотлогдохгүй байхад гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн.

******* нь сайн дураараа хэргээ хүлээсэн гэмт буруугийн талаар маргадаггүй.  Залилах гэмт хэргийн 42 үйлдлээсээ 30 үйлдэлд нь маргаагүй харин 12 хохирогч буюу , , , н.Цэрмаа, н.Дашхорлоо, н.Налжирмаа, н.Нэргүй, н.Уянга, н.Мөнгөнгэрэл, н.Болорчимэг, н.Хишигжаргал, н.Цэвэлмаа нарт холбогдох хэсэг нотлогдоогүй байх нотолбол зохих байдал нь тогтоогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч нар мэдүүлгээрээ мөнгөө алдсан гэх боловч тэдний мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. *******ы данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна.

*******ы үйлдсэн хулгайлах гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, нэр бүхий хохирогчид холбогдох 12 үйлдлийг хэрэгсэхгүй болгож, *******ы гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал харгалзан үзэж хорих ялын дээд хэмжээ 3 жил оногдуулсныг хөнгөрүүлэн шийдвэрлэж, н.Анударь, н.Дэлгэрмаа нарт өгөх хохирлын хэмжээг залруулж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч ******* нарын гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө хохирогч *******, нарын Хаан банкны интернэт банкны системд хууль бусаар нэвтэрч нууц үгийг сэргээх замаар өөрчлөн Хаан банкны 5005897247, 5072029906 тоот данснуудаас нийт 1,607,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим хуудсанд “Төслийн зуух захиалга” гэсэн пэйж хуудас нээж ажиллуулж, түүгээрээ дамжуулан төслийн зуух нийлүүлэх нэрийдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 42 иргэнд  нийт 17.290.000 төгрөгийн  хохирол учруулсан  үйлдэлд  Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  2.2-т заасан шүүхийн харьяаллыг анхааралгүйгээр  хэргийг Баянхонгор аймаг дахь Эрүүгийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн  1.3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болж байна. Учир нь:

Гэмт үйлдлүүд нь 2022 оны  2 дугаар сарын 23-ны өдөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-27-11 тоотод оршин  суух, хохирогч аас  төслийн зуухны үнэ 400 000 төгрөгийг 5303195658 дугаарын Амарсанаа гэх хүний данс  руу гүйлгээний утга дээр нь Zuuh Huwsguld 89598228 гэж бичээд шилжүүлсэн , хүргэлтийн 60 000 төгрөгийг  фейсбүүк чатаар 533217459 дугаарын Отгонзаяа гэх хүний данс руу шилжүүлснээр эхэлж,2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цаг 27 минутад, Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран 1 дүгээр багийн 1-ийн 6 тоотод оршин суух, хохирогч ас төслийн зуухны үнэ 350 000 төгрөгийг Төрийн банкны 210800005461 тоот дугаарын данснаас  5303477177 тоот  Пүрэвжавын Эрдэнэбатын дансанд 350.000 төгрөг шилжүүлснээр төгсжээ./  5 дугаар хавтаст хэргийн168-169, 11 дүгээр хавтаст хэргийн 66-67, 70-71 дүгээр тал/

 Шүүгдэгч *******ы үйлдсэн  гэмт  хэрэг нь Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Төв, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Баян-Өлгий , Өмнөговь, Баянхонгор аймгуудын шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн  байх ба сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх  нь  Өмнөговь аймгийн шүүх   тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  2.2 дугаар зүйлийн 6-д “  гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ”, 7-д гэмт хэрэг  нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах  газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх  Өмнөговь аймгийн шүүх  хэргийг хянан шийдвэрлэх байжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  2.2-ийн  8-д “ уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бодитойгоор тогтооход нөлөөлөхгүйгээр байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.  Мөн хуулийн мөн зүйлийн 9-т” Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонх байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно” гэж тус тус заасны дагуу үзэхэд  уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн  гэж үзэх боломжгүй  буюу  42 удаагийн залилах гэмт  үйлдлийг үйлдсэн үйлдэл нь  дээрх нэр дурдсан аймгуудын  шүүхийн харьяалах газарт үйлдэгдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болоод прокурор, анхан шатны шүүхийн шатанд  42 удаагийн залилах гэмт хэргийн хохирогч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар илэрхийлэгдсэн байна. 

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  бүхэлд нь хүчингүй болгож  хэргийг анхан шатны шүүхэд буцааж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч ******* нарын гомдлыг шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн  1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр  зүйлийн 1.5-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН, 

Л.НЯМДОРЖ