Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00550

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 00 өдөр

Дугаар 200/МА2020/00550

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 000/ШШ2020/00445 дугаар шийдвэртэй

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 094 625 757 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч Т.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч ХХК нь 2004 оны 3 дугаар сарын 00-ний өдөр ЗГ3000005654 тоот зээлийн гэрээг Б ХХК-тай байгуулж 200 000 000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ3000005654-0 тоот ипотекийн гэрээгээр Ч ХХК-н өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 00-р хороо Эрдэнэтолгойн 00 дүгээр гудамжны 000 тоот 576,6 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, БГ3000005654-2 тоот ипотекийн гэрээгээр Ч.Б, М.О, Б.А, Ч.Б, Б.Ө нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 00-р хороо, Эрдэнэтолгойн 00 дүгээр гудамжны 000 тоот хаягт байршилтай 08649302530252 нэгж талбарын дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалсан. Мөн Ч ХХК нь 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЗГ3005003228 тоот зээлийн гэрээг Б ХХК-тай байгуулж 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй (хувьсах хүүтэй), 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. 3F3005003228 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ3005003228А тоот ипотекийн гэрээгээр Ч.Б, Ч.Б, Ч.Чинбат нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 0-р хороо Энхтайвны өргөн чөлөө 00 дугаар байрны 04 тоотод хаягтай 88,6 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, БГ3005003228Б тоот ипотекийн гэрээгээр Ү-2203006323 тоот улсын бүртгэлийн дугаартай Ч.Б, Ч.Б, Ч.Чинбат нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 0-р хороо Энхтайвны өргөн чөлөө 00 дугаар байрны подвалд 00 тоот хаягтай 36 м.кв гаражийн зориулалттай талбай зэргийг барьцаалсан. ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний хугацаа 2000 оны 00 дүгээр сарын 20-ний өдөр дууссан боловч Ч ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөр 50 494 068.57 төгрөг, зээлийн хүү 30 980 664.07 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 7 079 696.22 төгрөг, нийт 88 554 428.87 төгрөгийг төлөөгүй, зээлийн хугацаа 0 032 хоног хэтэрч банкны эрх ашгийг хохироож байна. ЗГ3005003228 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу зээлийн гэрээний хавсралт 0-т болох зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Ч ХХК нь ЗГ3005003228 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 73 002 525.44 төгрөг, зээлийн хүү 00 699 730.46 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 3 099 073.02 төгрөг, нийт 006 070 328.92 төгрөгийг төлөөгүй зээлийн хугацаа 0002 хоног хэтэрч банкны эрх ашгийг хохироож байна. Иймд Ч ХХК-иас ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний үүрэгт 88 554 428.87 төгрөг, ЗГ3005003228 тоот зээлийн гэрээний үүрэгт 006 070 328.92 нийт 094 625 757.79 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч ХХК нь 2004 оны 3 дугаар сарын 00-ний өдөр ЗГ3000005654 тоот зээлийн гэрээг Б ХХК-тай байгуулж, 200 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай зээлж авсан. Энэхүү зээлийн гэрээний хугацаа 2000 оны 00 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Банк нь энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөр тооцон 88 554 428.87 мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл энэхүү зээлийн гэрээний хугацаа 2000 оны 00 дүгээр сарын 20-ны өдөр дууссан. Гэрээний хугацаа дууссанаар банк нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд нэн даруй гаргах боломжтой төдийгүй эрхтэй. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бүхэл бүтэн 2 жил 9 сарын өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэхүү хугацааны хүү нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд банк нь зээлдэгчийг зээлээ эргэн төлөхийг шаардах нөхцөлийг тодорхой зааж өгсөн байна. Энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй 2 жил 9 cap болсноос үүдэн зээлийн хүү нэмэгдсэн нь банкны хариуцлага юм. Талууд хэн аль нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Түүнчлэн энэхүү зээлийн гэрээний хүү нь жилийн 7 хувь. Гэтэл банк нь 2000 оны 00 дүгээр сарын 20-ний өдрөөс хойш буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш жилийн 00.4 хувийн хүүгээр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ талаар Ч ХХК-д мэдэгдээгүй, тухайн үеийн Б ХХК-ийн зээлийн нөхцөлийн талаар танилцуулаагүй, зээлийн эргэн төлөлтийн графикийг шинэчилж мэдэгдээгүй. Гэрээний нэг талд огт мэдэгдэлгүй дур мэдэн шийдсэн асуудал юм. Мөн Ч ХХК нь 2004 оны 3 дугаар сарын 00-ний өдөр ЗГ3005003228 тоот зээлийн гэрээг Б ХХК-тай байгуулж, 000 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Банк нь энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор 006 070 328.92 мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь банк 2009 оны 00 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зээлийн хүүг 00.4 хувийн хүүтэйгээр тооцсон байх ба энэ талаар Ч ХХК-д мэдэгдээгүй. Тухайн үеийн Б ХХК-ийн зээлийн нөхцөлийн талаар танилцуулаагүй, зээлийн эргэн төлөлтийн графикийг шинэчилж мэдэгдээгүй. Гэрээний нэг талд огт мэдэгдэлгүй дур мэдэн шийдсэн асуудал юм. ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 50 494 068 төгрөг, зээлийн хүүд 2 923 003 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 584 602 төгрөг, нийт 54 000 683 төгрөг, ЗГ3005003228 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 73 002 525 төгрөг, зээлийн хүүд 08 669 675 төгрөг, нийт 90 842 200 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ингээд нийт 2 гэрээний нийт дүн 045 843 883 төгрөгийг төлнө. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулагдсан эсэх талаар ямар нэгэн маргаан байхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрнө гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 450.0, 453 дугаар зүйлийн 453.0 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч ХХК-иас 007 072 435 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 00 553 322 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 005 дугаар зүйлийн 005.0 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ч ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Эрдэнэтолгойн 00 дүгээр гудамж, 000 тоот хаягт байрлах Ү-2204000392 тоот улсын бүртгэлийн дугаартай 576 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах Ч.Б, М.О, Б.А, Ч.Б, Б.Ө нарын өмчлөлийн Ү-2204000443 улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 08649302530252 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 00 дугаар байр, 04 тоот хаягт байрлах Ч.Б, Ч.Б, Ч.Чинбат нарын өмчлөлийн Ү-2203006060 тоот улсын бүртгэлийн дугаартай 88.6 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 00 дугаар байрны подвальд 00 тоот хаягт байрлах Ч.Б, Ч.Б, Ч.Чинбат нарын өмчлөлийн 36 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.0, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.0.0, 7.0.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0 200 278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 0 003 502 /0 043 302+70 200/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч Б ХХК нь зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хүүг 00.4 хувиар тооцож нэхэмжилж буй үндэслэлээ 2004 оны 3 дугаар сарын 00-ний өдрийн зээлийн гэрээний 5.0-т ...эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн зэрэг зээлдэгчийн буруутай бусад шалтгааны улмаас төсөл санхүүжүүлэгч буюу эцсийн зээлдүүлэгч банкны зээлийн эх үүсвэрийг эргүүлэн татсан тохиолдолд энэ гэрээний 2.0-т заасан нөхцөл нь банкны тухай үеийн ерөнхий нөхцөлд шилжинэ гэж заасныг үндэслэж шаардсан. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...банкны тухайн үеийн ерөнхий нөхцөл гэдэг нь тухайн жилд банк нийтэд зарласан зээлийн хүүгийн хэмжээ байдаг. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт тул үүнтэй холбоотой буюу 00.4 хувийн хүү тогтоосон баримтыг хэрэгт цуглуулж өгөх шаардлагагүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь зээлийн ерөнхий нөхцөлтэй холбоотой бичгийн нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх тус банкны зээлийн хүүгийн ерөнхий хэмжээ нь 00.4 хувь гэж үзэх боломжгүй юм гэжээ. Дээрх шүүгчийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон хэсгийг дараах байдлаар зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.0 5.2 5.3-т, ЗГ3005003228 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д тус тус заасан тусгай зохицуулалт нь зээлдэгч тодорхой үүргүүдийг биелүүлээгүй тохиолдолд тухайн үеийн ерөнхий нөхцөлд шилжинэ гэж заасныг Зээлдэгч бүрэн зөвшөөрч гэрээ байгуулагдсан. Ийнхүү гэрээний дагуу харилцагчийн зээлийн хүүг тухайн үеийн Б ХХК-ийн нийтэд мөрдөж байсан хөрөнгө оруулалтын зээлийн хүү буюу ерөнхий нөхцөлд шилжүүлсэн. Ерөнхий нөхцөл нь нийтэд илэрхий үйл баримт тул хэрэг хянан шийдвэрлэхтэй 0 холбоотойгоор нотлох шаардлагагүй юм. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.0 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэж үзжээ. Банкны байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлд зааснаар стандарт гэрээ гэж үзэж Иргэний хуулийн 200 дүгээр зүйлийн 200.0 дэх хэсгийг үндэслэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь ойлгомжгүй хэмээн зээлдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хугацаа хэтэрсэн зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2000 оны 00 дүгээр сарын 20-ний өдөр дууссан, хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэвээр байхад нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.0.4-т заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэж үргэлжлүүлэн тооцож явсаар 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нэхэмжлээгүй нь Иргэний хуулийн 03 дугаар зүйлийн 03.0 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний үүрэгт 73 059 004 төгрөг нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр нь зээлдүүлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Зээлдэгч болон зээлдүүлэгчийн нарын аль нь ч зээлийн гэрээг цуцлах эрхтэй. Банк удаа дараа зээлдэгчтэй уулзаж байсан бөгөөд уулзалтын тэмдэглэл, зээлдэгчийн зээлийн төлөлтийг төлж барагдуулах тухай гаргаж байсан гар хүсэлт зэргийг нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр байгууллага, хуулийн этгээдийн тамгыг дарж нотлох баримтаар өгөх гэсэн боловч шүүх хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэгч ямар шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тухайгаа нотлох боломж гараагүй. 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3005003228 тоот зээлийн гэрээний хугацаа шүүх хэргийг шийдвэрлэх үед дуусаж байх тул банк хэтэрсэн хугацааны хүү шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.0 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт 3ээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, 453 дугаар зүйлийн 453.0 дэх хэсэгт 3ээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар банк зээлийн гэрээндээ нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний 3.0.3-д эргэн төлөлтийг хувиарт нийлүүлэх хүртэл хугацаанд тооцохоор харилцан тохирсон энэ нь дээрх хуульд нийцсэн. Гэтэл шүүхээс ийнхүү шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг баримталж зээлдүүлэгчийн эрхийг зөрчиж байна. Мөн харилцагчийн гаргаж буй гомдлын дагуу үнэхээр зээлийн гэрээний ерөнхий нөхцөл рүү тус бүрд нь шилжүүлэлгүй 7% хүүгээр тус бүрд нь тооцвол: ЗГ3000005654 тоот зээлийн үндсэн зээл 50 494 068.67 төгрөг, үндсэн хүү 4 364 542.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 909 592.02 төгрөг, нийт 56 768 203.47 төгрөг ЗГ3005003228 тоот зээлийн үндсэн зээл 73 002 525.44 төгрөг, зээлийн хүү 05 003 025.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 047 809.06 төгрөг, нийт 90 393 469.80 төгрөг зээлийн төлөлт байна. Нийт тухайн хоёр зээлэнд 048 060 673.27 төгрөгийн төлөлт байна. Хариуцагч талын гаргасан гомдлын дагуу буюу 7%-аар зээлийг тооцож болохгүй. Тухайн 2 зээл нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх графикийн дагуу огт төлөлт хийгээгүй нь зээлийн гэрээнд заагдсан нөхцөлийг ноцтой зөрчсөн тул гэрээний дагуу хүүг өсгөсөн. ЗГ3000005654 тоот зээлийн үндсэн зээл 50 494 068.57 төгрөг, үндсэн хүү 30 980 664.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 079 696.22 төгрөг, нийт 88 554 428.87 төгрөг байна. ЗГЗ005003228 тоот зээлийн үндсэн зээл 73 002 525.44 төгрөг, үндсэн хүү 00 790 579.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 099 073.02 төгрөг, нийт 003 062 008.04 төгрөг байна. ЗГ3005Ю3228 тоот зээлийн хүү тооцооллыг банк нэхэмжлэхдээ техник алдаа гаргаж зээлийн хүүг 8% -аар тооцсон байна. Иймд анхан шатны шүүхэд тухайн зээл дээр нэхэмжилсэн 006 070 328.92 төгрөгийн дүнгээс 7%-аар зээлийн хүүг тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 2 909 050.78 төгрөгөөр бууруулж дээрх дүн болох 003 062 008.04 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй байна.Тухайн ЗГ3000005654, ЗГ3005003228 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл нийт 090 706 607.00 төгрөг байна. Шүүгчийн тооцоолол нь хүү тооцооллын аргаар тооцоогүй алдаатай байх тул шүүхийн тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 000/ШШ2020/00445 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 2 909 050.78 төгрөгөөр бууруулж 090 706 607.00 төгрөг болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс хариуцагчаас нийт 007 072 435 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү үнийн дүнг буруу тооцоолж гаргасан байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хэсэгчлэн төлөх нөхцөлтэй зээл бөгөөд сар бүрийн үндсэн төлбөр тогтмол байхаар байгуулагдсан. /ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний хавсралт №0-с харагдана/ Сар бүрийн үндсэн төлбөр тогтмол төлөгдөх тохиолдолд нийт зээлийн дүнг хэсэгчлэн төлөх давтамжид тэнцүү хувааж, харгалзах зээлийн үлдэгдлээс бодсон хүүний нийлбэрээр сарын төлөх төлбөрийг тодорхойлдог. Сар бүрийн үндсэн төлбөр тогтмол төлөх зээлийн төлбөрийн хүүг: Хүүний төлбөр= Зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл*Хүүгийн хувь*Ашигласан хуанлийн хоног/ 365 гэх томьёогоор боддог. Банк нь энэхүү томьёогоор тооцоолж нэхэмжлэлээ гаргасан бөгөөд хүү тооцооллын хүснэгтийг зээлийн гэрээ тус бүрээр гаргаж хэрэгт хавсаргасан. Дээрх арга болоод банкны тооцооллын хүснэгтээр: Ч ХХК нь 2004 оны 3 дугаар сарын 00-ний өдрийн ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2000 оны 00 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд: Үндсэн төлбөр 50 494 төгрөг, үндсэн хүү 30 509 350.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 232 043.37 төгрөг төлөхөөр байгаа юм. Үүнээс Ч ХХК нь: Үндсэн хүүнд 34 302 336.46 төгрөг төлсөн. Энэ нь төлөх ёстой үндсэн хүүнээс /30 509 350.03-34 302 336.46=2 792 986.43/2 792 986.43 төгрөгийг илүү төлсөн байгаа. Энэхүү илүү төлөлт нь үндсэн зээлээс хасагдах учиртай. Нэмэгдүүлсэн хүүнд 056 443.08 төгрөг төлсөн. Үлдэгдэл 75 700.00 төгрөг төлөгдөөгүй. /232 043.37-056 443.08=75 700.00/ Үүнээс тооцоолоход Ч ХХК нь: (50 494 068.57-2 792 986.43)+75 700.00=47 776 782.43 төгрөгийг ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөхөөр байна. Талуудын хооронд 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3005003228 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд жилийн 7 хувийн хүүтэй байхаар тогтоосон. Гэтэл банк нь жилийн хүүг 8 хувиар тооцож авч байсан нь хүү тооцооллын хүснэгтээс харагдаж байна. Энэ нь үндэслэлгүй байх бөгөөд гэрээнд заасны дагуу жилийн хүүг 7 хувиар тооцоолоход Ч ХХК нь 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3005003228 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2020 оны 7 дугаар сарын 27- ны өдрийг хүртэл хугацаанд: үндсэн төлбөр 73 002 555.44 төгрөг, үндсэн хүү 24 555 900.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 704 554.56 төгрөг тус тус төлөхөөр байгаа юм. /Банкны хүү тооцооллын хүснэгтээр 2009 оны 00 дугаар сарын 00-ны өдрийг хүртэл тооцсон нэмэгдүүлсэн хүү маргахгүй бөгөөд энэ нь нийт 959 574.00 төгрөг болж байгаа болно/. Үүнээс Ч ХХК нь үндсэн хүүнд 9 382 795.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 90 900.24 төгрөг төлсөн. Үүнээс тооцоолоход Чадавхи трөйд ХХК нь: 73 002 555.44+(24 555 900.53-9 382 795.33)+(0 704 554.56-90 900.24)=89 968 333.96 төгрөгийг ЗГ3005003228 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөхөөр байна. Ингээд 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ч ХХК нь нийт 037 745 006.39 төгрөг төлөхөөр байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 000/ШШ2020/00445 дугаар шийдвэрт Ч ХХК-иас 037 745 006.39 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 56 880 640.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 006 дугаар зүйлийн 006.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 094 625 757 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг 045 843 883 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчид 2004 оны 3 дугаар сарын 00-ний өдөр ЗГ3000005654 тоот зээлийн гэрээг байгуулж, 200 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай, мөн 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЗГ3005003228 тоот зээлийн гэрээ байгуулж, 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн байна. /хх.7-9/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 450.1 дэх хэсэгт нийцжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгч Ч ХХК-ийн зүгээс 2004 оны 3 дугаар сарын 00-ний өдөр ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 50 494 068 төгрөг, 2006 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ЗГ3005003228 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 73 002 525 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй.

Зээлдүүлэгч Б ХХК нь зээлдэгч Ч ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 450.0, 086 дугаар зүйлийн 086.0 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3005003228 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн зээлд 73 002 525 төгрөг, зээлийн хүүд 25 600 205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 023 440 төгрөг, нийт 003 903 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин шүүх 2004 оны 3 дугаар сарын 00-ний өдрийн ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний үүргийг тооцохдоо гэрээний хугацаа 2000 оны 00 дүгээр сарын 20-ний өдөр дууссан, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.0.4-т заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс зээлдэгч 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүүг тооцсон нь зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдуулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.0 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны журмын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Түүнчлэн талууд гэрээний 2.0.2-д зээлийн жилийн хүү 7% байна гэж, 2.2-т Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.0.2-д заасан хувийн хүүг төлнө гэж тус тус заажээ

Талуудын хооронд байгуулагдсан 2004 оны 3 дугаар сарын 00-ний өдрийн ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний хугацааг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн хүүг 7 хувиар тооцоход үндсэн зээл 50 494 068 төгрөг, үндсэн хүү 28 450 676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 690 035 төгрөг нийт 84 634 879 төгрөг төлөх үүрэгтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой юм. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тооцооллын талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд хариуцагч нараас 2004 оны 3 дугаар сарын 00-ний өдрийн ЗГ3000005654 тоот, 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3005003228 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 087 828 050 төгрөгийг тус тус гаргуулж Б ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзэв.

Зохигчид 2004 оны 3 дугаар сарын 00-ний өдрийн ЗГ3000005654 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Баянзүрх дүүрэг 00-р хороо Эрдэнэтолгойн 00 дүгээр гудамжны 000 тоот 576,6 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг 00-р хороо, Эрдэнэтолгойн 00 дүгээр гудамжны 000 тоот хаягт байршилтай 08649302530252 нэгж талбарын дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 3F3005003228 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Сүхбаатар дүүрэг 0-р хороо Энхтайвны өргөн чөлөө 00 дугаар байрны 04 тоотод хаягтай 88,6 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг 0-р хороо Энхтайвны өргөн чөлөө 00 дугаар байрны подвал, 00 тоот хаягтай 36 м.кв гараажийн зориулалттай талбай зэргийг тус тус барьцаалсан байна.

 

Хариуцагч Ч ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ч ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Эрдэнэтолгойн 00 дүгээр гудамж, 000 тоот хаягт байрлах Ү-2204000392 тоот улсын бүртгэлийн дугаартай 576 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 004 дүгээр зүйлийн 004.0, 005 дугаар зүйлийн 005.0 дэх заалтыг зөрчөөгүй, тухайлбал хариуцагч зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй, уг дуудлага худалдааг зохион байгуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосон нь хуулийн дагуу байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 00.5 дахь хэсэгт Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заажээ.

Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон Ч.Б, М.О, Б.А, Ч.Б, Б.Ө нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр худалдан борлуулах шаардлага гаргасан тохиолдолд эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд гуравдагч этгээдээр оролцсон байгаа байдал нь уг шаардлагатай холбогдуулан мэтгэлцэх, барьцааны зүйлийн өмчлөгч буюу барьцаалагчийн хувьд хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг гуравдагч этгээдүүдэд олгогдоогүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч биш этгээдүүдэд холбогдуулан гаргасан шаардлага болох шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтаас гуравдагч этгээдээр оролцсон Ч.Б, М.О, Б.А, Ч.Б, Б.Ө нарын өмчлөлийн зүйлтэй холбоотой хэсгийг хасч өөрчлөлт оруулав.

Гуравдагч этгээдүүдэд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь гэрээний үүргийг цаашид барьцааны зүйлээр хангуулахаар зохих ёсоор холбогдох этгээдэд нь нэхэмжлэл гаргах эрхийг зөрчихгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 067 дугаар зүйлийн 067.0.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

0. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 000/ШШ2020/00445 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 0 дэх заалтыг ...007 072 435 төгрөг гэснийг ...087 282 050 төгрөг гэж, ...00 553 322 төгрөг гэснийг ...7 343 707 төгрөг гэж

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...хөдлөх хөрөнгө гэснийг ...хөдлөх хөрөнгийг гэж, мөн заалтын ...болон мөн хаягт байрлах Ч.Б, М.О, Б.А, Ч.Б, Б.Ө нарын өмчлөлийн Ү-2204000443 улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 08649302530252 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 00 дугаар байр, 04 тоот хаягт байрлах Ч.Б, Ч.Б, Ч.Чинбат нарын өмчлөлийн Ү-2203006060 тоот улсын бүртгэлийн дугаартай 88.6 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 00 дугаар байрны подвальд 00 тоот хаягт байрлах Ч.Б, Ч.Б, Ч.Чинбат нарын өмчлөлийн 36 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг тус тус гэснийг хасч,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...0 003 502 төгрөг гэснийг ...0 067 000 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 062 дугаар зүйлийн 062.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 442 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 230 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 067 дугаар зүйлийн 067.3, 002 дугаар зүйлийн 002.0-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 04 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.4, 009.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 04 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО