Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00500

 

 

 

 

 

 

 

 

 

“Ы групп” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02907 дугаар шийдвэртэй “Ы групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй Х газарт холбогдуулан гаргасан хгэгчийн 17300345/01 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгуулах, гэм хорын хохиролд 138 359 474 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х газрын хгэгч 2019 оны 09 сарын 07-ны өдөр “Ы групп” ХХК-ийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг гарган хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүргүүлэн хориг тавих, шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд хуулийн этгээдийн улсын бүртгэлд тавьсан хоригийг цуцлах шийдвэр гаргасан.

Уг хууль бус тогтоолыг хүчингүй болгох талаар Ерөнхий хгэгч, Х албаны даргад бичгээр гомдол удаа дараа гаргасан боловч хгэх ажиллагааг зөвтгөх, буруутай этгээдээс хохирол төлбөр гаргуулах ажиллагааг огт хийхгүй, хуульд заасан журмын дагуу зохион байгуулахгүй байх тул Шүүхийн хгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д дэх хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэлийг гаргасан.

“Ы групп” ХХК нь анх 2012 онд үүсгэн байгуулагдсан, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг NTN /National times news/ телевизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар нь нийт 4 удаа солигдон, үйл ажиллагаа тогтмол явуулсаар байна.

Одоо “Ы групп” ХХК нь 2 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй бөгөөд тус компанийн 51 хувийн хувьцааг “Э” ХХК, үлдсэн 49 хувийн хувьцааг “Ё” ХХК-ууд эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу авч, тухайн хувьцаа эзэмшигчдийн хувьцаа эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан.

“Э” ХХК нь “Ы групп” ХХК-ийн хувьцааны эрхийг 100 хувь эзэмшиж байсан Рөнхтэй 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 599 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, нийт 100 ширхэг энгийн хувьцааны 51 ширхэг хувьцааг 400 095 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мөн өдөр эрх шилжүүлэх гэрээг байгуулснаар 51 хувийн хувьцааг “Э” ХХК эзэмших болсон.

Дараа нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үлдсэн 49 хувийн хувьцааг “Ё” ХХК мөн л эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 210 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд худалдан авч буй хувьцааны үнийг бидний зүгээс “Ы групп” ХХК-ийн Ө банкны 457 тоот дансанд шилжүүлж гэрээний эрхээ баталгаажуулж авсан. Тухайн гэрээ байгуулах цаг хугацаанд уг хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч Рөнх нь гэрээний дагуу баталгаа гаргасан, мөн гэрээг байгуулснаас хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх компанийн өглөгийн тухай асуудлыг худалдагч тал хариуцах ба өглөгийг хувийн хөрөнгөөрөө төлж барагдуулна гэж харилцан тохиролцсоноор шүүхийн шатанд болон хгэлийн журмаар ямар нэгэн ажиллагаа байхгүй, бусдад төлөх өр төлбөрийн асуудал байхгүй гэж анхнаасаа ойлгосон.

Рөнх бидэнд тэгж ойлгуулсан ба компанийн 51 хувийн хувьцаа болон 49 хувийн хувьцааг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авахад Улсын бүртгэлийн газарт хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ямар нэгэн хориг огт тавигдаагүй байсан.

Гэтэл Х газраас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Ы групп” ХХК-ийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тухай тогтоол гарч, шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд хуулийн этгээдийн улсын бүртгэлд тавьсан хоригийг цуцлах шийдвэр гаргасан талаар хгэгч утсаар мэдэгдсэн ба Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 354 дугаар шийдвэрт гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг олж мэдсэн.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 354 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж нь Х газарт 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүргэгдсэнээс хойш хариуцсан хгэгч нь 3 жилийн хугацаанд хгэлийн ажиллагааг хуульд заасан зохих журмын дагуу явуулаагүйгээс болж манай компани нь бодит хохирол хүлээсэн бөгөөд цаашид бусдын өмнөөс өмнө нь үүссэн өр төлбөрийг хариуцах нөхцөл байдал үүсгэж байгаад гомдолтой байна.

Манай компани тус компанийн 51 хувийн хувьцааг худалдан авахдаа 400 000 000 төгрөгийг, “Ё” ХХК нь 49 хувийн хувьцааг худалдан авахдаа 210 000 000 төгрөгийг “Ы групп” ХХК-ийн Ө банкны 457 тоот төгрөгийн дансанд шилжүүлж хувьцаа худалдан авах эрхийг баталгаажуулсан. Өмнөх үүсгэн байгуулагч Ухан болон Рөнх нар нь дээрх төлбөрүүдийг уг данснаас шилжүүлэн авсан байдаг. Хэрэв компанийн дансыг битүүмжилсэн байсан бол бусдад төлөх өр төлбөр болох 138 369 474 төгрөгийг шилжүүлэн авах боломжгүй байсан.

Иймд Х газраас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Ы групп” ХХК-ийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйл 100.1, 101 дүгээр зүйл 101.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдэд учруулсан гэм хорын хохиролд 138 359 474 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00354 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1648 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1426 дугаар тогтоолоор “Ы групп” ХХК-аас 138 359 474 төгрөг гаргуулан “Ж” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/001804 дугаар захирамж, гүйцэтгэх хуудас хуудсыг үндэслэн гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.

Төлбөр төлөгч компанийн талаар лавлагаа авахад тус компанийн үүсгэн байгуулагч  Рөнх болох нь тогтоогдсон, “Ы групп” ХХК-д 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3/6976 тоот мэдэгдлээр төлбөр төлөхийг мэдэгдсэн.

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ө банкнаас компанийн дансны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахад тус компани нь Ө банкны дансгүй гэсэн хариу ирсэн. Шүүхийн хгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтад заасан ажиллагааг заавал хийхээр хуульчлаагүй. Хгэгч бусдад санаатайгаар гэм хор учруулаагүй.

Тухайн үед уг хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч Рөнх нь гэрээний дагуу баталгаа гаргасан, мөн гэрээг байгуулснаас хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх компанийн өглөгийн тухай асуудлыг худалдагч тал хариуцах ба нэхэмжлэгч компанийн эрхийг шилжүүлж, худалдан авахдаа шүүхийн хгэх газраас өр төлбөртэй эсэх дээр лавлагаа авах байсныг тооцоолоогүй.

Шүүхийн хгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14 дэх зүйлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4/19474 дугаар албан бичгээр төлбөр төлөгч “Ы групп” ХХК-ийн хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн, энэ нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй.

 

Шүүх: Шүүхийн хгэх тухай Монгол улсын хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-т, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан хгэгчийн №17300345/01 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, Х газраас гэм хорын хохиролд 138 359 474 төгрөгийг гаргуулах тухай “Ы групп” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ы групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 919 947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж маргаан бүхий харилцаа, түүний үйл баримтын талаар зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж шийдвэрийн тогтоох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль бус болжээ.

Нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 138 359 474 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ хгэгч нь хийх ёстой ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй хууль зөрчсөн, үүнээс болж хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж тайлбарласан. Гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш 2 жил гаруйн хугацаанд төрийн албан хаагч хийх ёстой ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэсэн байсан бол бусад этгээд нарт өр төлбөртэй компанийн хувьцааны эрхийг шинэ хувьцаа эзэмшигч нар шилжүүлэн авахгүй байх байсан талаар тайлбарласан боловч энэ нөхцөл байдлын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын одоогийн хувьцаа эзэмшигч нар өмнөх хувьцаа эзэмшигчдээс хувьцааг худалдан авч компанийн эрхийг шилжүүлж авахдаа эрхийн доголдолгүй, эд хөрөнгө хүлээх авах эрхтэй байсан ба энэ талаар холбогдох байгууллагуудаас тухайлбал, шүүхийн хгэх байгууллагаас компанийг бусдад төлөх өр төлбөртэй эсэхийг лавлаж, мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай болсон.

Хгэх байгууллага хуульд заасан ажиллагааг явуулж хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан байсан бол компанийн эрхийг шилжүүлж авах үед төрийн байгууллага холбогдох бүртгэлийг хийхгүй байсан, мөн хгэх ажиллагааны талаар хувьцаа эзэмшигч нар олж мэдэх боломжтой байсан. Хувьцааг шилжүүлж авахдаа өр төлбөртэй этгээдийн лавлагаа авах эрхээ хэрэгжүүлээгүй байх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Шүүхийн хгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дэх заалт, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 50.2 дэх хэсэг, мөн 44 дүгээр зүйлийн 44.2.14 дэх хэсэгт заасан зохицуулалтуудын талаар хууль зүйн дүгнэлт хийж улмаар “...шийдвэрийг гүйцэтгэхийн тулд хгэгчээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний төрлүүдийг заасан байна...” гэж дүгнэхдээ хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал компанийн 51 хувийн хувьцааг худалдаж авахдаа, “Ё” ХХК үлдсэн 49 хувийн хувьцааг худалдан авахдаа “Ы групп” ХХК-ний 2012 онд нээсэн Ө банкны 457 тоот төгрөгийн дасанд мөнгөн хөрөнгийг шилжүүлж хувьцаа худалдан авах гэрээний эрхээ баталгаажуулсан. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан.

Хгэх байгууллага төлбөр төлөгч компанийн дансыг битүүмжилж, гүйлгээнд хяналт тавьж байсан бол компанийн бусдад төлөх өр төлбөр болох 138 359 474 төгрөгийг хувьцаа худалдан авахдаа шилжүүлсэн мөнгөнөөс суутган авах бүрэн боломжтой байсан байхад шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хгэх байгууллагын ажилтны хууль зөрчсөн, хийх ёстой ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй үйлдлийг зөвтгөж байгаа нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн хгэх байгууллага шүүхийн шийдвэрт хгэх ажиллагааны хувийн хэрэг нээснээс хойш 2 жилийн хугацаанд хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнд хориг тавих талаар ажиллагаа хийгээгүй ба энэ ажиллагааг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр авч хэрэгжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхээр байхад энэ талаар алдаатай дүгнэлт хийсэн.

Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчаас гадна захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хохирлыг төрийн байгууллага, албан тушаалтны учруулсан бодит хохирол гэж үзэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шинэ хувьцаа эзэмшигч нар хувьцааг худалдан авч, давхар бусдад төлөх өр төлбөрийг төлөх нөхцөл байдал үүссэн нь хохирол хүлээж буй хэлбэр мөн гэж үзэж байна. Хгэгч хуулийн дагуу холбогдох ажиллагааг явуулж хориг тавьсан байсан бол тус компанийн хувьцаа эзэмшигч нарын бусад этгээдүүдэд төлөх өр төлбөр нь төлөгдөх, суутгагдах бүрэн боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Ы групп” ХХК нь хариуцагч Х газарт холбогдуулан хгэгчийн 17300345/01 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, гэм хорын хохиролд 138 359 474 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 354 дугаар шийдвэрээр “Ы групп” ХХК-иас түрээсийн төлбөрт 138 359 474 төгрөг гаргуулж “Ж” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх ба хгэх байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хгэх ажиллагаа үүсгэж, гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

“Ы групп” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдсан, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн Рөнх тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байхад хгэх ажиллагаа явагдаж байсан.

 

Х газар нь төлбөр төлөгч “Ы групп” ХХК-д 2017 оны 02 дугаар сарын 24ий өдөр, “Ы групп” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Рнхд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг тус тус мэдэгдсэн байна. /хх82, 95, 120/

 

Х газар нь Шүүхийн хгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллаар ажиллагааг явуулж, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Ө банк” ХХК-д дансны мэдээллийг ирүүлэх, данс эзэмшдэг тохиолдолд 138 525 474 төгрөгийн хэмжээнд хасалт хийж тус албаны дансанд шилжүүлэхийг мэдэгдэхэд тус банкнаас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр 5642361 регистрийн дугаартай “Ы групп” ХХК тухайн банкинд дансгүй талаарх мэдээллийг цахим шуудангаар хариуцагч байгууллагад хүргүүлсэн байна. /хх105, 107/

 

Дээрх шүүхийн хгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Ы групп” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Рөнх нь “Х” ХХК-тай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Ы групп” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг 400 095 000 төгрөгт тооцон “Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, мөн өдрөө эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Ы групп” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг “Ё” ХХК-тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 210 000 000 төгрөгөөр худалдаж “Ё” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, мөн өдрөө эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, “Ё” ХХК, “Х” ХХК-иуд “Ы групп” ХХК-ийн эзэмшлийн, “Ө банк” ХХК дахь 457 тоот дансанд дээрх хувьцааны төлбөрийг тус тус шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх17-19, 21, 22, 218, 236-239/

 

Нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч нар солигдох нь хгэх ажиллагаанд нөлөөлөхгүй юм.

Иймд Х газраас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 17300345/01 дугаар тогтоолоор Шүүхийн хгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т “төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх” гэж заасныг удирдлага болгож “Ы групп ХХК-ийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн, уг ажиллагааны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх, төлөх ёстой төлбөрийг хохирол гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Х газарт холбогдох “хгэгчийн 17300345/01 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгуулах, гэм хорын хохиролд 138 359 474 төгрөг гаргуулах тухай” “Ы групп” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн байна.

 

Гэхдээ анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн хгэх тухай хуулийн нэрийг буруу бичсэн болон хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой юм. Төлбөр төлөгчөөс хариуцагч байгууллагад холбогдуулан гаргах нэхэмжлэлийг Шүүхийн хгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх учиртай юм.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно” гэж заажээ. Анхан шатны шүүхэд зохигчид хэргийг хянан шийдвэрлэх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах шаардлагагүй гэх хүсэлтийг гаргасан байх тул анхан шатны шүүх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Шүүхийн хгэх тухай Монгол улсын хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-т” гэснийг “Шүүхийн хгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт,” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 919 947 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА