Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 0385

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Цэнд-Очир

улсын яллагч: С.Солонго

шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Учралгэрэл

иргэний хариуцагчийн өмгөөлөгч : Т.Баярбат

хохирогч: М.Б

шүүгдэгч: М.Э  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Х овогт М Э холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1806000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт М Э, 19  оны 5 дугаар сарын 08-ны өдөр Х аймагт  төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн дунд   боловсролтой,  мэргэжилгүй, Г угаалгын газарт угаагчаар ажиллаж байсан,  ам бүл 3, эцэг,  эхийн  хамт Баянзүрх дүүргийн  дугаар   дүгээр гудамжны   тоотод   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:С,

       

Холбогдсон хэргийн талаар:

       М.Э нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  автомашин угаалгын газраас хохирогч М.Б эзэмшлийн  улсын дугаартай цагаан өнгийн Тоёота пробокс маркийн автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч М.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө болсон. Ажилд ороод 7 хонож байсан. Намайг машин угааж байхад 2 машин орж ирсэн. Бүтэн угаалгаар угаахаар болж хоногийн хугацаатай авсан. Тэр өдөр манай найз надруу ярьсан. Өнөө орой гарах уу гэсэн. Машинаа угаачихаад гарахаар болсон юм. Манай найз шинэ жил тэмдэглэнэ гээд дуудсан юм. Пабд суугаад 2 пиво уусан. Манай найз граж руу орох уу гэхэд үгүй гэсэн юм. Нэмж дэлгүүрээс 2 том пиво, 1  архи авсан. Хашаа давж орсон. Жижиг хаалга нь цоожтой байсан. Би татсан чинь онгойсон юм. Манай найз гэрэл асаасан. Машиныхаа гадна талыг шүршиж угаасан. Манай найз дуудаад буу халж суусан. Архи, 1 шил  пиво дуусаж, нөгөө пиво ууж байхад манай найз тасраад унасан юм. Cherries машины хаалга онгойлгож найзыгаа өргөж оруулсан.жижиг хаалга нээж гарсан.Гадна талын том хаалга татахад онгойсон. Шархадны эцэст 12.00 цагийн үед очсон. Карманд 12.000 төгрөг байсан. Нэг пиво авч уугаад явж байтал замын цагдаа дохисон. Замын голд 2 тийшээ дайваад яваад байсан. Айлын хашааны 2 банз мөргөсөн. Цагдаа ирэхээр нь машинаа орхичихоод гүйсэн. Гэртээ ирээд Хэнтий аймаг явлаа гэж хэлсэн. Ээж цагдаад дуудлага өгсөн. Унтаж байхад цагдаа ирсэн. 3 дугаар хэлтэст очсон. Би 1 дүгээр хэлтэст очиж эрүүлжүүлэхэд 6 хоносон, 15 хоног дутуу байна гэв.      

            Хохирогч  М.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Машин 12.500. 000 гээд гуйгаад 11.500.000 төгрөгөөр 2017 оны 11 дүгээр сарын 17-нд авсан. Анхны угаалга байсан. Найзтайгаа цуг 2 машинаа 18 цаг 30-40 минутад оруулж өгсөн. 39-23 УБЗ Тоёото маркийн машин. Энэ залуу машин арчиж байсан. Бид 2 орж түлхүүрээ өгөөд тооцоогоо хийчихээд хонуулахаар болсон юм. Тухайн үед хүйтэн байсан учир хонуулаад өглөө авахаар болсон. Миний машиныг энэ залуу унаж явсан. Нөгөө машиныг угаагаагүй байсан. Өглөө 9.00 цаг болж байхад гял цал дээр очиход 2 цагдаа ирсэн. Цагдаагийн 3 дугаар хэлтэст ир гэсэн. Явах гэтэл замын цагдаа яриад та машин барьж явсан байна. Ййм зүйл болсонг хэлж Баянзүрх дүүргийн замын цагдаа дээр ир гэсэн. Очиход та барьж явсан уу гэсэн. Би үгүй, машинаа угаалганд өгсөн гэсэн. Замын цагдаатай уулзаад журмын хашаа орж машинаа үзсэн. Ороход машины урд, хажуу тал байхгүй болсон байсан.. Буцаад 1 дүгээр хэлтэст очиход Энххүслэн ирсэн байсан.Таны хэрэг П очино. Замын цагдаа 1 дэх өдөр буюу 2-нд ирээд П уулзаж гомдолоо гарга гэсэн. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Маргааш нь надтай уулзахдаа надад 20.0 сая байна. Та хэдээр машинаа авсан бэ? гэж томорсон. Надад 20.000.000 саяыг аваад өгөх юм ярьсан. Би согтуу байна гэж бодоод дугараагүй. Гял цал авто угаалгын эзэний хүүхэд над дээр Энххүслэнг авчирч өгсөн. Тэр хүүхэд цагдаа юм. Уг цагдаа надад Энххүслэнд гомдол гаргаарай манайх Э гомдол гаргана гэж байсан. Машиныхаа түлхүүрийг итгэл хүлээлгэн өгч явсан. Энэ хүн надад хамааралгүй.  угаалгын газараас энэ хүнд хариуцлага тооцох нь надад хамаагүй. Би бол  гомдол гаргана. Миний машины 2 хаалга, урд купр, их гэрэл, зэрэг  бүх зүйл эвдэрсэн. Юм мөргөөд шууд давхисан байсан. Машины урд 2 гар тахийсан. Яаж явсанг мэдэхгүй байна. Машин журмын хашаанд байгаа. Машинаа аваагүй, засуулах боломж гараагүй. Машинаа авахгүй, машины төлбөрөө авмаар байна. . Машин янзлагдахгүй болсон байлаа гэв.

           Шүүгдэгч  М.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах машин угаалгы газарт угаагч хийдэг юм. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байхад  улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Пробокс маркийн машинтай жолооч ирээд угаалгын газар машинаа угаалгаад хонуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд тооцоогоо хийгээд гарсан. Тухайн үед 19.00 цаг болж байсан санагдаж байна. Би машины гадна талыг угаах гээд байж байтал угаалгын газрын эзэн дуудаад цалингаа ав гэсэн. Тухайн өдөр би 16.000 төгрөгний цалин авсан. Тэгээд байж байтал хамт ажилладаг Дандин гэх залуу гарч ганц юм уухуу гэхээр нь би тэгий гэсэн. Би машины гадна талыг угаачихаад ажлаасаа гарсан бөгөөд тухайн үед Дандин Эрдэнэтолгойн Магнай Трейд ШТС-н хажуу талд байрлах нийтийн караоке дотор байсан. Дандин бид хоёр нийтийн караоке дотор байхдаа 0.5 граммтай 4 шил нийслэл пиво, 0.5 граммтай хараа архи авч уусан. Тэгээд орой 21.00 цаг өнгөрч байхад караокенээс гараад замаараа дэлгүүр орж 2.5 граммтай 2 ширхэг пиво аваад угаалгын газартаа ирээд 39-23 УБЗ улсын дугаартай Цагаан өнгийн Тоёота Пробокс маркийн машин дотор орж суугаад нөгөө пивоо уусан. Тэгээд байж байхад Д тасарсан бөгөөд би Д өргөж машинаас гаргаад угаалгын газарт байсан Тоёота Чейзер машин дотор оруулж унтуулсан. Тэгээд би угаалгын газрын хаалгыг онгойлгоод  улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Пробокс маркийн машиныг унаж гарсан. Би Шар хадны эцэс дээр очоод эцсийн дэлгүүрээс 2.5 граммтай 2 ширхэг пиво авч уусан. Тэндээсээ хөдлөөд явж байхад замын цагдаа дохих шиг болохоор нь зугтааж яваад Шар хадны 2 дугаар буудлын өргөн гудамжинд ороод 39-23УБЗ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Пробокс маркийн машины урд хэсгээр юм мөргөсөн. Тухайн үед согтуу байсан болохоор юу мөргөсөн талаар мэдээгүй. Би машинаас буугаад зугтаагаад гэртээ очиж амарсан. Маргааш өглөө нь гэртээ унтаж байхад цагдаа  нар ирээд намайг барьж авсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэжээ. /хх-ийн 10/                

          Хохирогч  М.Б  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 18.40 цагийн орчимд Эрдэнэтолгойн МТ шатахуун түгээх станцын ард байрлах  авто угаалгын газар өөрийн эзэмшлийн Пророк маркын тээврийн хэрэгсэлийг бүтэн угаалгаад хонуулахаар тохиролцон ажиллуулдаг эмэгтэйд түлхүүр, тооцооны 18.000 төгрөгний хамт үлдээгээд явсан. Шөнийн 02.40 цагийн орчимд 93020 гэсэн дугаараас дуудлага ирсэн байсан. Өглөө 09.30 цагийн орчимд 990343 дугаараас танихгүй эрэгтэй хүн яриад уучлаарай манай ээжийн ажиллуулдаг угаалгын газрын ажилтан чиний машины түлхүүрийг хулгайлан авч, гадаа хашааны хаалганы цоож эвдэн чиний  дугаартай машиныг чинь авч яваад мөргөлдүүлсэн байна яаралтай Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр хүрээд ирээч гэсэн. Тэгээд би шууд уг угаалгын газарт очиход өчигдөр миний түлхүүр өгсөн эмэгтэй уучлаарай манай ажилтан Энххүслэн түлхүүр хийдэг сав эвдэн орж чиний машины түлхүүрийг авсан байна. Мөн грашийн хаалга эвдээд машиныг чинь унаад гараад явсан байна гэж хэлсэн. Миний машиныг Чулуун овооны тэнд байх журмын хашаанд ачуулсан байсныг очиж харахад урд хэсэг 2 их гэрэл, купер, урд салхины шил, 2 кралан, копут, радиатор, жолоочын эсрэг талын 2 хаалга, толь, голын багана, бензин банк, хойд дугуй хагарсан тэвшний татуурга тасарсан байдалтай байсан. Би машинаа Гааль дээрээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11.500.000 төгрөгөөр худалдан авсан байсан. Камер, дугуй, хөгжим, тос масло солих зэргээр нэмэлт тоноглол 720.000 төгрөгөөр хийсэн. 2012 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй машин байсан. Монголд явж байгаагүй. Нийт 12.220.000 төгрөгний хохирол учирсан гэв. /хх-н 29-34/    

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Миний төрсөн эх Ц.Г Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  автомашины угаалгын газрыг түрээслэн ажиллуулаад 3 жил болж байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07.40 цагийн орчимд байх ээж Ц.Г миний гар утас руу залгаад угаалгын газар хонож байсан Тоёота Пробокс маркийн машиныг угаалгын газарт ажиллаж байсан угаагч Э унаад аваад гарсан байна гэсэн. Тэгээд би угаалгын газарт 08.00 цаг өнгөрч байхад ирэхэд угаалгын газарт машин угаагч  Э өөрийн эхнэр О хамт байсан. Удалгүй манай ээж ирсэн. Тэгээд би болсон хэргийн талаар 102 дугаарт залган хэлсэн. Мөн машины эзэнд хэлсэн. Түүнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна гэжээ.  / хх-н 35-36

         Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г автомашины газарт угаагч хийдэг бөгөөд шөнө нь угаалгын газрын гадна талд байх манаачын байранд эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм.  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний шилжих шөнө угаалгын газарт 10 гаран автомашин хоносон бөгөөд 2017 оны 12 дeуугаар сарын 29-ний өглөө 06.30 цагийн орчимд угаалгын газартаа ороход угаалгын газрын заалны гэрэл асаалттай мөн дотор нь байсан цагаан өнгийн машин байхгүй байсан. Тэгээд захирал Ц.Г гэх эмэгтэйн утас руу залгаж болсон хэргийн талаар хэлсэн. Захирлын хүү Б ирээд цагдаад дуудлага өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй гэжээ. /хх-н 37-38/

         Иргэний хариуцагч Ц.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г автомашин угаалгын газрыг түрээслэн ажиллуулаад 3 жил болж байна. Энэ угаалгын газрыг С гэх хүнээс түрээслэдэг бөгөөд сарын 2.000.000 төгрөг түрээсэнд өгдөг юм. С гэх хүн одоо хаана байгаа талаар мэдэхгүй. 3 жилийн өмнө гэрээ хийсэн түүнээс хойш гэрээг сунгасан асуудал байхгүй байгаа. 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 18.00 цаг өнгөрч байхад  улсын дугаартай Тоёота Пробокс маркийн машин бүтэн угаалгаад машинаа угаалгын газар хонуулахаар болсон. Би уг залуугаас 18.000 төгрөгийг нь аваад машиныг хүлээн авч үлдсэн. Тэгээд уг машиныг Э гэх залуугаар угаалгахаар болсон. Орой 19.40 цаг болж байхад би ажлаасаа гараад явсан. Тухайн үед угаагч Э машинаа угаагаад үлдсэн. Маргааш өглөө нь 07.30 цагийн орчимд байж байхад угаагч Э эхнэр О миний гар утас руу залгаад Э угааж байсан машинаа унаад явсан байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар өөрийн хүү Б хэлсэн. Манай хүү Б намайг ажил дээрээ ирэхээс өмнө манай ажил дээр ирчихсэн байсан. Тэгээд би хүүдээ хэлээд манай хүү цагдаад дуудлага өгсөн. Болсон асуудлын талаар машины эзэнд хэлсэн. Э автомашины түлхүүр байгаагүй. Камер шүүхэд тэрээр ширээн дээр байсан түлхүүрийг авч байсан. Хохирогч М.Б учирсан хохирлыг Э төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.  /хх-н 41-42/

         Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 45/

         Ухаа шүрт консалтинг автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 46-52/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 53-54/

        Оношлогооны хуудас /хх-н 55-56/

          М.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 26-27/

          М.Э  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-27, 43-44/

    М.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 13/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 58/, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоотолгойн 44-995г тоотод ам бүл ганцаараа амьдардаг болохыг тодорхойлсон хорооны тодорхойлолт /хх-н 12/ зэрэг болно.          

          М.Э нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гял цал автомашин угаалгын газраас хохирогч М.Б эзэмшлийн 39-23 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота пробокс маркийн автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

         Хохирогч М.Б өгсөн .. Гял Цал авто угаалгын газар өөрийн эзэмшлийн Пробокс маркын тээврийн хэрэгсэлийг бүтэн угаалгаад хонуулахаар тохиролцон ажиллуулдаг эмэгтэйд түлхүүр, тооцооны 18.000 төгрөгний хамт үлдээгээд явсан. Тэгээд би шууд уг угаалгын газарт очиход өчигдөр миний түлхүүр өгсөн эмэгтэй уучлаарай манай ажилтан Энххүслэн түлхүүр хийдэг сав эвдэн орж чиний машины түлхүүрийг авсан байна. Мөн грашийн хаалга эвдээд машиныг чинь унаад гараад явсан байна гэж хэлсэн. Миний машиныг Чулуун овооны тэнд байх журмын хашаанд ачуулсан байсныг очиж харахад урд хэсэг 2 их гэрэл, купер, урд салхины шил, 2 кралан, копут, радиатор, жолоочын эсрэг талын 2 хаалга, толь, голын багана, бензин банк, хойд дугуй хагарсан тэвшний татуурга тасарсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 29-34/    

          Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … өглөө 06.30 цагийн орчимд угаалгын газартаа ороход угаалгын газрын заалны гэрэл асаалттай мөн дотор нь байсан цагаан өнгийн машин байхгүй байсан. Тэгээд захирал Ц.Гантулга гэх эмэгтэйн утас руу залгаж болсон хэргийн талаар хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/

           Шүүгдэгч  М.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … би угаалгын газрын хаалгыг онгойлгоод 39-23УБЗ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Пробокс маркийн машиныг унаж гарсан. Би Шар хадны эцэс дээр очоод эцсийн дэлгүүрээс 2.5 граммтай 2 ширхэг пиво авч уусан. Тэндээсээ хөдлөөд явж байхад замын цагдаа дохих шиг болохоор нь зугтааж яваад Шар хадны 2 дугаар буудлын өргөн гудамжинд ороод 39-23УБЗ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Пробокс маркийн машины урд хэсгээр юм мөргөсөн. Тухайн үед согтуу байсан болохоор юу мөргөсөн талаар мэдээгүй. Би машинаас буугаад зугтаагаад гэртээ очиж амарсан. Маргааш өглөө нь гэртээ унтаж байхад цагдаа  нар ирээд намайг барьж авсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг  /хх-ийн 10/  зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

  М.Э нь тус угаалгын газарт ажилд ороод 7 хонож байсан ба тэрээр  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллууж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зааснаас үзэхэд автомашин угаалгын газар, М.Э нарын хооронд хөдөлмөгрийн гэрээ хийгээгүй, М.Э нь албан тушаалын дагуу үүрэг  гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулаагүй байна гэж шүүх дүгнэв.

М.Э өөрөө архи ууж байгаад дахин архи авах зорилгоор уг машиныг авч явсан болох нь тогтоогдож байна. Ийм учраас шүүх Гял цал авто угаалгын газраас М.Б машины төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж тус угаалгын газрыг түрээслэгч Ц.Г иргэний хариуцагчаар татсан тогтоолыг / хх-н 39/ хүчингүй болгож шийдвэрлэв.

           М.Э ньь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт М  Э авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар    М.Э 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял  шийтгэсүгэй.

3.М.Э оногдуулсан нийтэд тустай ажил хйилгэх ялыг нийтлэг үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар               М.Э  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. М.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Э хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснар М.Э 9.509.800 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Шархадны  тоотод оршин суух /РД: МУ/ М.Б олгох, иргэний хариуцагчаар Ц.Г татсан  мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  М.Э авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН