Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 89

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Арай,

Улсын яллагч Д.Ширэндэв,

Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц.А холбогдох эрүүгийн 1710006490026 дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 208 дугаартай магадлалаар 5 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц.Ц.А /РД:,,,,,,,,,,,,,,,,,,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ц.А нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл өөрийн гэртээ буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны 51 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй нийт 870,4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…Би анх ууттай өвсийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орцноосоо олсон. Өмнө нь зураг болон бичлэгнээс харж байсан өвстэй адилхан харагдсан болохоор гэртээ авч орж, балкон дээр татаж үзсэн ба хоолой хорсоод хэрэглэж чадаагүй. Тухайн өдөр цамц болон шортикныхоо карманд хийсэн байснаа мартаад сагсны бэлтгэлдээ явсан. Маргааш нь эмээ ууттай өвсийг гаргаад хаясан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Гэрч М.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 29-нй өдрийн 17 цагийн орчимд 51 тоотод ороход дуу чимээ гараад байсан хүмүүс байхгүй эмээ нь гэх нэрийг нь мэдэхгүй хүн манай хүүхэд ойрд ийм юм хэрэглээд байна гэж хэлээд гялгар ууттай ургамал өгсөн бөгөөд би 51 тоотод байдаг хүүхдийг 10 хоногийн өмнө ундааны сав цоолоод гуурс гаргаад цаас хуйлж татаж байхыг нь харсан. ...хажууд нь зогсож харахад ногоон өнгийн өвс шиг зүйлийг шатааж утааг нь сорж байсан үнэр нь содон байсан. ...2017 оны 9 сарын 29-ний өдөр намайг ажлын байрандаа байх үед 38 дугаар байрны 51 тоотод оршин суудаг настай эмэгтэй надруу хүрч ирээд нэг ууттай ногоон өвс надад өгөөд энийг хаячихаарай манай хүүхэд үүнийг хэрэглээд байх шиг байна гэж хэлсэн. ..Тэгээд би ууттай зүйлийг хар тамхины төрлийн ургамал мөн байна гэж бодоод иргэний үүргээ биелүүлж цагдаад мэдэгдсэн. Тэгээд манай ажил дээр эргүүлийн 2 цагдаа ирэхээр нь би уг ууттай өвсийг хүлээлгэж өгсөн. ...би уг ууттай зүйлийг хар тамхины төрлийн өвс мөн байна гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр би уг айлд урд нь 2,3 удаа орж байсан. Тухайн үед уг настай эмэгтэй байрандаа засвар хийж байсан бөгөөд би барилгын материалыг нь зөөж оруулж өгч байсан юм. Тэгтэл тухайн үед уг айлын 19-тэй эрэгтэй хүүхэд балкон дээрээ тамхи татаад зогсож байдаг байсан бөгөөд нэг ууттай өвч байхыг харсан юм. Тэгээд би уг зүйлийг хар тамхины төрлийн өвс байна даа гэж гадарлаж байсан ч худлаагаас уг хүүхдээс энэ юун өвс юм бэ гэж асуутал тэр хүүхэд татаж хэрэглэдэг өвс байгаа юм. Би бараг 2 жилийн өмнөөс найз охиноосоо салаад архи их уух болсон. Тэгээд энэ өвсийг татахаар архи уудаггүй юм гэж хэлж байсан ” гэжээ. /хх-8-9, 32-33-р тал/

 

Гэрч В.Мандах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2017.09.29-ний өдөр ахлах ахлагч Батсайханы хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд жижүүрээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 38 дугаар байр руу яваад очоодох, жижүүр дээр нь хар тамхи татсан хүүхдүүд бариад авсан байна гэж хэлсэн. Тэгээд ахлах ахлагч Батсайханы хамт 38 дугаар байрны жижүүрийн байранд очиход Нямсүрэн гэх харуул нь байсан. Нямсүрэн гэгч 300-400 грамм орчим хэмжээтэй цэнхэр өнгийн гялгар ууттай өвс өгөөд манай 38-51 тоот айлын эмээ энэ өвсийг өглөө хүүхэд нь хэрэглээд байх шиг байна гэсэн тэр хүүхэд нь өөрөө гараад явчихсан гэж хэлсэн. ...би наал өвс өгсөн айлын эмээ байгаа юм уу уулзаатахья гээд 38-51 тоот айлын хаалгыг тогштол эзэнгүй хаалгаа цоожлоод явчихсан байсан. ...Тэгээд түүний өгсөн өвс мэт зүйлийг жижүүрийн ахлах, цагдаагийн ахмад Базаррагчаад хүлээлгэн өгч энэ талаар илтгэх хуудас бичиж өгсөн” гэжээ. /хх-29-р тал/

 

Гэрч Ч.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “… 2017-09-29-ний өдөр жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байх үед Хан-Уул дүүргийн 15-р хорооны 36, 38-р байрны жижүүр Нямсүрэн гэх хүн 38-51 тоотод хүмүүс хар тамхи татсан талаар дуудлага ирүүлсэн. ...уг иргэн орцны жижүүр ажилтай үн байсан бөгөөд 38-51 тоотод амьдардаг хүн хүүхдийнхээ хэрэглээд байна гэх өвсийг өгсний дараа цагдаагийн газар иргэний үүргийнхээ дагуу мэдэгдмэн юм билээ.” гэжээ. /хх-31-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн ¹801 тоот дүгнэлтэд: “…Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “74 нэгжлэг хийх ажиллагаагаар хураан авсан өвс мэт зүйл I” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. “75 Нэгжлэг хийх ажиллагаагаар хураан авсан өвч мэт зүйл II” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. “76 Цонхны тавцан 0,3 грамм өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.  /хх-48-49-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10-р сарын 10-ны өдрийн шинжээчийн  ¹9392 тоот дүгнэлт: “…Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. гэжээ /хх-ийн 57-р тал/

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-07/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-15/, Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест /хх-18-19/, Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-22-27/, шүүх сэтгэц эмэг судлалын дүгнэлт-39 /хх-59-60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-74/, ял шалгах хуудас /хх-82/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-84-91/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.А нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны 51 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй уутны нийт 870,4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Ц.Аын үйлдэл холбогдол нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-07/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-15/, Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест /хх-18-19/, Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-22-27/ зэрэг бичгийн болон бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.   

 

Иймд шүүгдэгч Ц.Ат Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 870,4 грамм НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинол нэршилтэй өвсийг устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.