Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч илгүүн, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

хохирогч С.Э,

иргэний нэхэмжлэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ш овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1703000010091 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, худалдааны менежмент мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 21 дүгээр байрны 62 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б.Б /РД:ХЛ88032819/

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг 54 минутын орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний голын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.08 хувийн согтолттой үедээ ВМW маркийн 72-73 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Огийн жолоодож явсан “Hyndai Accent Verna” маркийн 68-02 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч С.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Б.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Hyndai Accent Verna” маркийн 68-02 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.460.000 төгрөгийн шууд, 3.975.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.Б-ээс: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч С.Эөөс: “...2017 оны 09 дүгээр сарын 13-нд Төв аймаг орохоор явж байсан.  “Өлзийт” хороолол өнгөрөөд замын өгсүүр хэсэгт явж байхад эсрэг урсгалаас гэрэл орж ирээд осол болсон. Тухайн үед би балмагдаад түр зуур ухаан алдсан байсан. Би ухаан ороод машинаас гарах үед миний цээжний баруун хэсэг маш их өвчтэй байсан. Ослын улмаас миний баруун талын дал голоороо хугарч, хоёр хэсэг газар цуурч, мөн хөлийн шагай бага зэрэг бэртсэн байсан. Одоо миний биеийн байдал хэвийн байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.  

Иргэний нэхэмжлэгч: “...Миний хувьд гомдол санал байхгүй. Биеийн эрүүл мэндийн байдлын хувьд одоо хэвийн байгаа. Ослын улмаас биеийн эрүүл мэндийн хувьд өөрчлөлт гарах буюу цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч С.Эийн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг 54 минутын орчим Б.О, Өлзийням нарын хамтаар Б.Огийн 68-02 УНМ улсын дугаартай “Верна аксент” маркийн автомашинтай Улаанбаатараас Төв аймаг орохоор Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний голын замд явж байгаад осолд орсон. Тухайн үед Б.О машинаа бариад жолоочийн арын суудал дээр би суугаад миний зүүн гар талд Өлзийням сууж явсан ба арын суудал дээр сууж явсан болохоор яагаад осол гарсныг мэдээгүй, гэнэт урдаас машины гэрэл урсгал сөрж орж ирээд л тас гээд л явчихсан тэгээд л ухаан балартаад сайн санахгүй байна. Тэгээд машинаас буугаад ухаан овоо орсон машинаас буух үед миний баруун гар болон баруун хөл даагдахгүй болсон байсан. Тухайн үед Б.О замын нэгдүгээр эгнээгээр 50-60 орчмм км цагийн хурдтай явж байсан. Осол болсны дараа машинаас буугаад ямар машинтай мөргөлдсөнөө харахад жижиг суудлын автомашин байсан, тухайн үедээ өвчиндөө шаналаад сайн анзаараагүй. Ямар ч байсан нөгөө урсгал сөрж орж ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн жолооч согтуу “пизда” гээд л хашгираад байсан. Би эмнэлгийн машин иртэл замын хажуугийн шороон дээр хэвтэж байсан тэгээд эмнэлгийн машин ирэхэд хэвтээгээр эмнэлэг явж Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлээд 2 хоногийн дараа Мөнгөн гүүр эмнэлэгт 14 хоног хэвтээд гарсан. Ослоос болж миний баруун дал хугарсан. Гомдолтой байна одоогоор миний эмчилгээнд 5 сая орчим төгрөг гарсан, эдгээрийг би баримтаар гаргаж өгсөн байгаа, нэн яаралтай энэ мөнгөө гаргуулан авч эмчилгээгээ хийлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Гэрч Б.Огийн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг 54 минутын орчим Улаанбаатараас Төв аймаг орохоор Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний голын замд өөрийнхөө эзэмшлийн 68-02 УНМ улсын дугаартай “Верна аксент” маркийн автомашинтай замын нэгдүгээр эгнээгээр 60 орчим км цагийн хурдтай явж байтал замын эргэлтэн дээр нэг жижиг машин гэнэт урсгал сөрж орж ирээд миний машины чанх урдаас мөргөсөн юм. Тухайн үед би машин бариад жолоочийн хажуугийн урд суудал дээр хүнгүй харин миний ар талд Өлзий гэх хүүхэн түүний баруун гар талд С.Э сууж явсан юм. Осол болоод зогсох үед би өөрөө машинаасаа гарсан тэгэхэд урдаас ирж мөргөсөн машин миний явж байсан эгнээний хажуу тал руу замаас гараад зогссон байсан. Миний машиныг мөргөсөн 72-73 УНД улсын дугаартай “ВМW” маркийн автомашины жолооч нилээн согтуу байсан, уг осол хийсэн машин дотор жолоочоос гадна нэг эмэгтэй явсан. Уг эмэгтэй намайг очих үед машинаасаа өөрөө гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Б.Х: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цаг 40 минутын орчим Улаанбаатараас Төв аймаг руу хамт ажилладаг Б.Бий хамтаар түүний 72-73 УНД улсын дугаартай “ВМW” маркийн автомашинтай явсан юм. Улаанбаатар хотоос Төв аймаг руу явах үедээ Б.Б архи бага хэмжээгээр уусан байсан. Төв аймаг ороод тэнд байж байгаад тэндээсээ гараад Улаанбаатар хот руу явах гээд 20 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний голын замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад эргэлтэн дээр эсрэг урсгалд ороод урдаас ирж явсан жижиг машинтай мөргөлдсөн юм. Тухайн осол болох үед би урд суудал дээр сууж явсан. Ослоос болж биедээ ямар нэгэн гэмтэл шарх аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Д.Өын: “...Б.О машинаа бариад жолоочийн арын суудал дээр би суугаад миний баруун гар талд С.Э сууж явсан би арын суудал дээр сууж явсан болохоор яагаад осол гарсан гэдгийг мэдээгүй гэнэт машины гэрэл урсгал сөрж орж ирээд л тас гээд явчихсан. Тухайн үед би доошоо хараад гутал бариад байхаар нь гутлаа тайлах гээд тонгойсон байсан юм. Тэгээд л дээшээ харах үед л урдаас хурц гэрэл ороод ирсэн. Тэгээд л тас гээд мөргөлдсөн, нөгөө мөргөлдсөн машинд эрэгтэй эмэгтэй 2 хүн явж байсан, жолооч нь согтуу байсан, нөгөө урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн машин миний сууж явсан машинтай мөргөлдөөд замын хажуу руу онхолдсон байсан. Харин миний сууж явсан машин онхолдоогүй замын нөгөө тал руу гарсан байсан. Манай машинд сууж явсан хүмүүсээс ямар нэгэн архи дарс хэрэглэсэн хүн байхгүй, бүгдээрээ эрүүл явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжпэгч Б.Огийн: “...Энэ ослоос болж миний эзэмшлийн Х.Верна маркийн 6802 УНМ улсын дугаартай автомашинд нийт 3.975.000 төгрөгний хохирол учирсан, үнэлгээ хийлгэхэд 255.000 төгрөг зарцуулсан, мөн миний биед хөнгөн зэргийн хохирол учирсан, эмчилгээндээ одоогийн байдлаар 240.000 төгрөг зарцуулаад байна, цаашид мөн эмчилгээ хийлгэнэ. Тэр мөнгөө баримтаар гаргаж өгч нэхэмжилнэ, гомдолтой нэхэмжилж байгаа 4.470.000 төгрөгөө гаргуулан авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-4-10 дүгээр хуудас/,

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-11 дүгээр хуудас/

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа: “BMW” маркийн 7273 УНД улсын дугаартай автомашины жолооч илгүүн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Х.Верна маркийн 6802 УНМ улсын дугаартай автомашины жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 35 дугаар хуудас/,

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-52 дугаар хуудас/,

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хөрөнгө эстимент ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 56 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11903 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

 Шүүгдэгч илгүүн нь мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цаг 40 минутын орчимд Улаанбаатараас Төв аймаг руу хамт ажилладаг найз Х-ын хамт өөрийнхөө эзэмшлийн 72-73 УНД улсын дугаартай BMW маркийн автомашинтай явсан юм. Би Төв аймаг явахаасаа өмнө 15 цагийн орчимд танил найзтайгаа тааралдаад 2 ширхэг 05-граммын Сэнгүр пиво уусан юм. Тэгээд машинаа бариад Төв аймаг ороод буцаад Улаанбаатар хот руу явах гээд 20 цаг 50 минут орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний голын замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад эргэлтэн дээр эсрэг урсгалд ороод урдаас ирж явсан жижиг машинтай мөргөлдсөн юм.Тухайн үед би 50 орчим км цагийн хурдтай явж байсан. Би машин бариад Х урд суудал дээр суугаад явж байсан. Эргэлт таарах үед эсрэг урсгалд орсон. Тэгтэл урдаас машин гараад ирэхээр нь сандраад жолоогоо зүүн тийш нь дараад амжаагүй мөргөлдсөн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 179-180 дугаар хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 93 дугаар хуудас/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 94 дүгээр хуудас/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 95 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийн лавлагаа /хх-ийн 103 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж илгүүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч илгүүн нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг 54 минутын орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний голын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.08 хувийн согтолттой үедээ ВМW маркийн 72-73 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно”  гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Огийн жолоодож явсан “Hyndai Accent Verna” маркийн 68-02 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч С.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол жолооч Б.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Hyndai Accent Verna” маркийн 68-02 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.460.000 төгрөгийн шууд, 3.975.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Эийн мэдүүлэг /хх-16-17 дугаар хуудас/, гэрч Б.Огийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Б.Х мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Д.Өын мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, иргэний нэхэмжпэгч Б.Огийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-4-10 дүгээр хуудас/,

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-11 дүгээр хуудас/

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа: “BMW” маркийн 7273 УНД улсын дугаартай автомашины жолооч илгүүн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Х.Верна маркийн 6802 УНМ улсын дугаартай автомашины жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 35 дугаар хуудас/,

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-52 дугаар хуудас/,

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хөрөнгө эстимент ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 56 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 11903 дугаартай 

  1. С.Эийн биед баруун дал ясны хугарал, шагайн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/  зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч илгүүний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч С.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал, мөн иргэний нэхэмжлэгч Б.Огийн эд хөрөнгөнд учирсан хохирол зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

 

Хохирогч С.Э, иргэний нэхэмжлэгч Б.О нар нь гэмт хэрэгтэй холбоогдсон зардлын баримтуудыг хэрэгт гаргасан бөгөөд С.Э нь 7.538.658 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Б.О нь 5.188.300 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч илгүүнээс С.Эөд мөрдөн шалган ажиллагааны явцад 2.000.000 төгрөг, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад 6.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Од 4.925.000 төгрөгийг тус тус төлсөн, энэ талаар хохирогч болон шүүгдэгч хэн аль нь илэрхийлж /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/, шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Э, иргэний нэхэмжлэгч Б.О нараас “...нэхэмжлэх зүйл байхгүй. хохирол төлбөрөө хүлээн авсан...” гэж мэдүүлсэн зэргээс шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч илгүүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл үүссэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар илгүүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэрэгт хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №451089 дугаартай үнэмлэх баримтыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Замын цагдаагийн газрын Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй байна

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, илгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

          Хохирогч С.Э, иргэний нэхэмжлэгч Б.О нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.