Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 150/ШШ2025/00062

 

  2025          03          19                                                      150/ШШ2025/00062

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: * аймгийн * сумын *-р баг *тоотод оршин суух хаягтай, * /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймаг * сумын *-р баг * тоотод оршин суух, *т /РД:*/ холбогдох,

*ын *гийн өмчлөлийн 643 метр квадратаас * нь 11.47 метр квадрат талбайг хууль бусаар эзэмшиж байгааг Иргэний хуулийн 106.1 дүгээр зүйлийг 11.47 мкв талбайг чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагч *, хариуцагчийн өмгөөлөгч *, *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хариуцагч *т холбогдуулан  * үл хөдлөх хөрөнгө 36 м2 талбайтай, миний өмчлөлийн 643 м2 талбайгаас *ын 11.47 м2 талбайг хууль бусаар эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр * гэдэг хүнээс Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах * худалдааны төвийн талбайг худалдаж авсан. * худалдааны төв нь  надаас гадна 4-н өмчлөгч, эзэмшигчтэй байсан. Үлдсэн талбайг би худалдаж авсан. Миний хувьд анх авахдаа 671.1 м2 талбай, 1524.2 м2 газрын хамт *гаас худалдаж авч байсан. *н гэдэг хариуцагч байгаа гудам, орц, гарцыг хааснаас болж би өөрийн эзэмшлийн талбайгаа хэмжүүлсэн. Миний кадастрын зурагт яг төв хаалганаас коридор байдаг. Энэ ямар учиртай коридор байдаг юм  гэхээр *, *н хоёрын коридор байдаг юм. Үүнийг *, *н нарт хэлэхэд үгүй бид хоёр хөрш энд чиний газар байхгүй гэдэг маргаан анх үүссэн. Би * гэдэг компаниар 2022 оны 10 дугаар сард авчраад зөвхөн өөрийнхөө талбайд хэмжилт хийлгэсэн. Хэмжилтийг хийлгэхэд *, *, *н, * нараас тус тус тодорхой хэмжээгээр м2 талбай хууль бусаар эзэмшсэн гэдэг нь харагдсан. Энэ  хүмүүст би хэлэхэд аль аль нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. Намайг шүүхдээ нэхэмжлэлээ өг гэж хэлсэн. 2023 оны 05 сарын 29-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргаж өгсөн. *ын хувьд * шинжээчээр томилогдсон. Тэгээд анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэн. Давахаас хэрэг буцсан. Эргээд Шинжээчийн дүгнэлтүүд дутуу дулимаг гарсан байна гэдэг хүсэлтийг манай талаас гаргаж байгаа.  2021 оноос хойш 4 жил гаруй өөрийнхөө талбайг хууль бусаар эзэмшүүлж байна. Үүнийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байна. Бид нарын хувьд дундын тооцооны асуудал байдаг. Энэ талаар ашиглалтын гэрээ хийгдээгүй явж байгаа. Ашиглалтын гэрээ хийе гэхээр би чамаас худалдаж аваагүй, * гэдэг хүнээс худалдаж авсан учир чамтай гэрээ хийх шаардлага байхгүй гэдэг. Шугам сүлжээ, ус суваг, хот тохижилт бүгд надтай нэгдсэн нэг гэрээтэй. Бүх тооцоо над дээр гардаг.  Энэ хүмүүст хуваахаар дандаа дутуу өгдөг. * худалдааны төв дундын ашиглалтын зардлыг би хувиасаа төлдөг. Дандаа засвар хийдэг. *аас ашиглуулж байгаа талбайг нэхэмжилнэ. Ашиглалтын гэрээ хиймээр байна гэсэн шаардлага гаргаж байна...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулъя. Нэхэмжлэгч *гийн эзэмшлийн * дугаартай нэгж талбар дээр  2021 онд худалдах худалдах авах гэрээн дээр 671 м2 үл  хөдлөх хөрөнгийг авсан байдаг. * худалдааны төв доторх 4 хариуцагчтай хоорондын маргаан үүссэн. Галын аюулгүй байдал, агаар сэлгэлт, орц гарц, дундын ашиглалт  үйлчилгээнүүдийн тооцооны маргаан үүссэн байдаг. Өөрийн өмчлөлийн 643 м2-аас * 11.47 м2-ийг хууль бусаар эзэмшээд байна гэж анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрийн өмчлөлийн 671 м2 дээр анх өмчлөлийн талбайгаа * ХК-иар 2023 оны 01 сард хэмжилт  хийлгэсэн. Талбайн хэмжилтийн зургаар * нь 36 м2 газартай, 36 м2 үл хөдлөхийн гэрчилгээтэй учраас энэ нь газрын геодезийн хэмжилт, талбайн хэмжилт зэргээр *ын талбай 11.47  м2 илүү байгаа гэдгийг * ХК-ийн хэмжилтийн зургаар тодруулж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Дундын эзэмшлийн талбайн зөрүү тооцох аргачлал Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 183 дугаар зүйлд бүртгэл үнэн зөв байх ёстой. Улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7-д хариуцагч өөрөө мэдүүлгээ үнэн зөв гаргах, түүнтэй холбоотой бусдын эрх ашгийг ноцтой зөрчсөнөөс учруулсан хохирлыг хариуцна гэж заагаад Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бүртгэлийн үнэн зөв болгуулахаар нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийг шүүхийн журмаар шийдвэрлүүл гэж буцаасан учир бид нар нэхэмжлэлээ 2023 оны 05 сард гаргасан. * ХК шинжээчээр орж ирээд хариуцагч * 35.8 м2 –ийг эзэмшиж байгаа дүгнэлт гарч ирсэн. Дүгнэлттэй холбогдуулан бид нар геодезийн дүгнэлт хийлгэхээр хүсэлт гаргасан.  Улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7, Иргэний хуулийн 183.1, 106.1 гэсэн үндэслэлээр хөрш залгаа талуудын газрын талбайн хэмжилтийн маргаан үүсэж байгаа учир Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 гэсэн заалтаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Холбогдох материалуудыг *гийн газрын гэрчилгээ, өмчлөх гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээн дээр холбогдох заалтууд Улсын бүртгэлийн байгууллагаар өөрийн бүртгэлээ үнэн зөв болгож 671 м2-аасаа 643 м2 болгож бүртгэл зассан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээ нотлох баримтын хүрээнд шаардлагаа шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгч *гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэл дүгнэлтийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна...” гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би  нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2015 онд Тэрбиш гэдэг хүнээс 36 м2-ийг худалдаж авсан юм. Тухайн үед объект нь банкны барьцаанд байсан учир үл хөдлөхийн гэрчилгээ, газрын гэрчилгээ гарах боломжгүй байсан юм. Худалдаж авахдаа яг газар дээр нь ердийн метрээр хэмжээд 36 м2 гэж худалдаж авсан. 2021 онд банкны барьцаанаас объект гарсан. Гэрчилгээгээ авъя гэдэг асуудал яригдсан. Үл хөдлөхийн гэрчилгээ, газрын гэрчилгээ гарсан. Тухайн  үед 05 сарын дундуур хаврын эд ажил эхэлсэн байсан учир хөөцөлдөх ажилд явж чадаагүй. * ерөнхийд нь бид нарыг хариуцаад явсан. Ингээд газрын үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Тэгээд нөгөө 4 өмчлөгчөөсөө * газрын гэрчилгээ,  гэрээ, зургийг надад хэрэг болно гээд 1 хувийг авсан.

2023 онд * над руу утсаар “ийм ийм асуудал байна. Та миний талбайгаас 11.47 м2 талбайг илүү эзэмшээд байна” гэж хэлсэн. Би тийм юм байхгүй гэдэг талаараа хэлсэн. Та илүү эзэмшээгүй гэж байгаа бол манай өмгөөлөгчтэй ярь гэсэн. Утасны дугаарыг нь аваад би ярьсан. Учир байдлаа хэлсэн. Ирээд хэмжээд үз гэж хэлсэн. Улаанбаатар хотоос наад руу чинь очиж чадахгүй гэж хэлсэн. Цаг тохироод видео call хийе гэж хэлсэн. Тэгтэл утсаа аваагүй. Тэгээд байж байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн ажлын хэсэг томилогдоод газар дээр нь үзлэг хийсэн. Миний талбайг эндээс энэ хүртэл 36 м2 талбай байдаг гэж үзүүлсэн, хэмжүүлсэн. Дараа нь * ХК ирж хэмжилт хийсэн. Минийх хэмжилт дээр 35.8 м2 талбай байна гэж гарсан. Баганыг хэмжээ цэвэр зайндаа ордоггүй юм байна. Энэ  хэмжээг хасахаар 0.2 м2 талбай хасагдаад 35.8 м2 талбай гэж гарсан. Дараа нь хэмжилт хийхэд 35.8 м2 талбайгаараа гарсан. Дараа нь Сэлэнгийн * хэмжилт  хийхэд 2630 м2-талбай худалдаж авсан гэж яриад байна. Эзэмших эрхтэй газрыг худалдаж авах нь зөв асуудал юм уу. 2008 оны захирамж дээр уг барилгын газрын доорх газрыг эзэмшүүл гэсэн захирамж  гарсан байсан. Тэгтэл уг барилгын доорх газрыг биш тэндээс нь урагшаа, хойшоо илүү гаргаад 2630 м2 газар олгосон байгаа. * тэрийг нь худалдаж авсан гэж яриад байна. Барилгын доорх газрыг тусгай багаж хэрэгслээр хэмждэг юм байна лээ 2635 м2 талбай, * 671 м2-ыг худалдаж авсан гээд байгаа юм. Худалдаж авахдаа яг хаагуур гэдгийг ерөөсөө хэмжээгүй. Цаасан дээр тоо хасаад 671 м2 талбай худалдаж авсан гэж хийсвэрлээд явсан. Мэргэжлийн байгууллага хэмжихээр *гийн талбай яг 551 м2 талбай л байгаа. Энэ зөрүүг бид нараас авна гээд байгаа юм. Ер нь яаж бодсон ч би 36 м2 талбай худалдаж авсан юм. Доорх газрын талаар дүрэм журам байгаа. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 6.1-д газар эзэмшигчийн эзэмшилд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар эзэмших эрх мөн адил шилжих болно гэж заасан байна. Тэгтэл миний 36 м2 –ийн доорх газраас авна гэж байгаа нь зохимжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй. Дундын тооцооны асуудлын хувьд * худалдаж авахаас өмнө төлдөг, төлдөг юм аа төлөөд ямар ч маргаангүй явж байсан. * худалдаж авснаас хойш за одоо ингэ, одоо тэдэн төгрөг өг гэж бүх асуудлыг өөрөө шийддэг. Яг тэр объектын зураг эх хувиараа байж байгаа. Энэ зургийг нэг хараад үзчихмээр байна гэж хэлж байсан. Одоо хүртэл харж үзээгүй байгаа. Нэг хүний гарт нэг хүний эзэмшилд эрхшээлд байж байгаа. Ковидын үед ус дулааны мөнгийг улсаас дааж байхад хүртэл бид нар мөнгө төлж байсан. Бид нарыг мөнгө өг гэдэг байсан. Тэнд 5-н өмчлөгч байгаа тэгэхэд бусдынхаа үгийг * сонсдоггүй. Бүгдийг нь өөр дээрээ авчхаад тэдэн төгрөг болсон би л хийгээд байна гэдэг. Залуу хүн цаашид өсөж дэвжиж явах байх ийм байдлаар бол бүтэхгүй шүү. Уг нь бүгд ярилцаж байгаад дулаанаа яахын тэрийн яахын гээд шийдэж болох асуудал юм. Энэ миний гэрчилгээ байж байна. Egazar.mn-ээс өнөө өглөө би хэвлэж авсан. Энэ кадастр дээр газрын координат үл хөдлөхийн координат байж байгаа. 36 м2 талбай дээр таны 36 м2 үл хөдлөх  хөрөнгө багтаж байна гээд байж байна. Би үүнийг нотариатаар баталгаажуулаад өгье гэсэн боловч бар код байгаа учир баталгаажуулах шаардлагагүй гэж хэлсэн.  Шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг асуудал үүсээд ингээд явж байна. Үүнийг ойлголцоод шийдэх бүрэн боломжтой. Бид мэндтэй устай явдаг байсан. Тэр талбайг аваад л би мундаг хүн гэж боддог юм уу. Худалдаж авахдаа хүртэл хэмжилт хийхгүй авсан. Мэргэжлийн байгууллага  хэмжиж үзэхээр баганын хэмжээ хасагдаад 35.8 м2 талбай байна гэж мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй дүгнэлт байна...” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Хоёр өөр барилга байгаа. Худалдааны төв, үйлчилгээний төв гэж байгаа. Үйлчилгээний төв нь хуучин * гээд байсан 2 давхар объект,үүнийг Нарны чулуу гэдэг ХК худалдаж авсан. Худалдааны төвийн 1 давхар барилгыг Тэрбиш, *, Оюунбилэг нар худалдаж авсан. Газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа 2008 оны 19 дугаартай захирамж дээр Сэрчинжав гэдэг хүний 2630 м2-газрыг гэж эзэмшүүлсэн байдаг. Энэ нь явсаар байгаад хамгийн сүүлд * худалдаж авсан. * өөрөө мэдүүлэхдээ хавтаст  хэргийн 45-р хуудаст байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 20-р хуудаст анх 1776 м2-байсан гэдэг. Г хэлбэрийн ард граш байдаг энэ нь ороод 1776 м2-юм байна. Худалдааны төвийн 1 давхар объект дээр 1635 м2 байна гэдгийг Ёлт сүрвэй, Сэлэнгэ аймгийн геодез зураг зүйн газар хэмжээд гаргачихсан. Эй Би Эн, * хэмжээд гаргачихсан. Удаа дараагийн шүүх хуралдаан дээр энийг хэмжиж аваагүй үлдсэнийг нь хэмжиж авсан гэдэг талаар * өөрөө хэлж байсан. Тухайн үед Ковидын үе байсан. * өөрөө ирж амжаагүй. Тэгээд *гийн нөхөр Батбаярт итгэмжлэл олгож энэ үл хөдлөх хөрөнгөө зарсан гэдэг асуудлыг * өөрөө мэдүүлсэн байдаг. Иймд * ХК-ийн гаргасан дүгнэлтэд үндэслээд Сэлэнгэ аймгийн *ын дүгнэлтийг үндэслэж энэ асуудал шийдэгдэнэ. Газартай нь худалдаж авсан юм шиг юм яриад байх юм. * 2016 онд худалдаж авсан. Үүний дараа * авсан. Газар 2022 оны 08 сарын 120 дугаартай захирамжаар *т шилжиж орж ирсэн. Түүнээс өмнө үл хөдлөх хөрөнгийг зарахдаа талбайг зарахдаа * гэдэг хүнийг байхад зарсан байдаг. Энэ хүний кадастр дээр үндэслээд газрын бүртгэл явагддаг. Тухайн үед ерөөсөө кадастргүй зараагүй. *ын хувьд тусгаарласан хана ерөөсөө байдаггүй. Өрөө хоорондын тасалгаа учир кадастрт ордоггүй юм байна. 36 м2 газар дээр 36 м2 үл хөдлөх хөрөнгө багатахгүй гэдэг асуудал яригдахгүй. Сэлэнгийн газрын харилцаа барилга хот байгуулалтынхан өөрсдөө ирээд хэмжилт хийгээд явж байхдаа тэгж тайлбарлаж байсан. Хоёр давхар объектын нэг давхар, хоёр давхар нь ч кадастртай ордог гэж тайлбарлаж байсан...” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Өнөөдрийн шүүх хуралдаанаар дараах зүйлс нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Нэгдүгээрт: * болон * нарын хооронд үл хөдлөх нь байна уу, тэр объект байрлаж байгаа доод талын газар нь ч байна уу ямар нэгэн байдлаар давхацсан зүйл огт байхгүй байна гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэрэгт авагдсан байгаа *ы дүгнэлтийг нэхэмжлэгч маань нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байна гэж ойлгож байна. Тэр дүгнэлт нь үнэ зөв эргэлзээгүй дүгнэлт үү гэдэг эргэлзээ гарна. Ямар нэгэн байдлаар тэр байгууллагад хууль сануулсан, үнэ зөв мэдүүлэг гаргах талаар сануулсан зүйл байхгүй. Хэргийн оролцогчийн өөрийн хүсэлтээр гаргасан дүгнэлт байгаа. Шүүх үнэлэхдээ магадгүй хэрэгт авагдсан байгаа *ы дүгнэлт болон Сэлэнгэ аймгийн * барилга хот байгуулалтын газраас гарсан дүгнэлт нотолгооны хувьд арай ач  холбогдолтой дүгнэлт гэж хэлнэ. 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 699 дугаартай шүүгчийн захирамжаар Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилсон. Энэ томилсон захирамжид ямар нэгэн байдлаар энэ байгууллагаар дүгнэлт гаргах боломжгүй шүү гэдэг талаар одоо энэ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаачлан гомдол санал гаргасан зүйл байхгүй. Магадгүй энэ байгууллага дүгнэлт гаргах боломжгүй гэж тухайн үед нь үзэж байсан бол энэ захирамжид гомдол гаргаад захирамжийг хянуулах бүрэн боломжтой байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж өнөөдөр шүүхийг буруутгаж байгаа чинь үндэслэлгүй байна. Сэлэнгэ аймгийн * барилга хот байгуулалтын газрын гаргасан дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-д зааснаар мэргэжлийн байгууллага байна. Тийм учир энэ байгууллага дүгнэлт гаргах эрх нь хуулиар олгогдчихсон байгаа юм. Дүгнэлтийг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой. Мөн энэ хэргийг урьд нь анхан шатны шүүх шийдвэрлээд Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг буцаасан. Энэ магадлалд дурдсан Давж заалдах шатны шүүхийн ажиллагаанууд бүрэн хийгдсэн байгаа. Нэг ёсондоо нэхэмжлэгчийн ямар эрх нь зөрчигдөөд байгаа юм, шаардах эрх нь юу юм, лангуунуудын байршлуудын газрын кадастрын зургийн дагуу хэдэн м2 газар дээр, хэдэн м2  үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа, өмчлөгч бүрийн гэрчилгээнд заасан хэмжээнд байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж Давж заалдах шатны шүүх үзсэн. Энэ ажиллагаа бүрэн хийгдсэн байна. Хэрэгт авагдсан байгаа баримтаас  * гэдэг иргэн 36 м2 –ийн үл хөдлөхийн өмчлөлийн гэрчилгээтэй, магадгүй энэ үл хөдлөхийнхөө доор байрлах 36 м2 –ийг эзэмшдэг. Бодит байдал дээрээ энэ 36 м2 үл хөдлөх нь өөрөө ашигтай талбайгаараа 35.8 мбайна гэж байгаа юм. Түүнээс биш ямар нэгэн байдлаар бусад өмчлөгчийн нэгж талбар руу орсон, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсонгүй. Газрын харилцаа барилга хот байгуулалт дүгнэлтээ гаргахдаа хар таамгаар ч юм уу, оролцогчийн хэн алиных нь өгч байгаа баримтаар дүгнэлт гаргаагүй. 10 дугаар хариултад энэ талаар дурдаж өгсөн байна. Ямар зүйлүүдийг үндэслээд дүгнэлт гаргасан гэдгээ зааж өгөөд байна. Мөн нотлох баримт шинжлэн судлаад нэхэмжлэгч талаас асуусан энэ дүгнэлттэй холбоотой магадгүй үнэн зөв биш эргэлзээтэй, дүгнэлт гаргах эрхгүй байж энэ эрхийг эдэлж байгаа юм шиг дүгнэлт гаргачихлаа ч гэдэг юм уу, худлаа дүгнэлт гаргачихлаа ч гэдэг юм уу энэ талаар холбогдох байгууллагад нь хандсан гомдол, санал гаргасан зүйл байна уу гэхэд байхгүй гэж хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хангагдах боломжгүй, хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. Шүүх хэрэгт авагдсан баримт,  нотлох баримтад тулгуурлаж хэргийг эцэслэж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

ҮНДЭСЛЭХ нь:

           

           Нэхэмжлэгч *ын *гийн өмчлөлийн 643 метр квадратаас * нь 11.47 метр квадрат талбайг хууль бусаар эзэмшиж байгааг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу 11.47 мкв талбайг чөлөөлүүлэх тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Шүүх *гийн * худалдааны төвийн талбайгаас * нь хууль бусаар эзэмшиж байгаа 11.47 м2 талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б. * нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн Хөтөл 2-202 тоот хаягт байршилтай Ү-* дугаартай 643 мкв үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд уг үйлчилгээний зориулалттай барилга байгууламжид өөр бусад өмчлөгчид болох * 108 м², * 36 м², * 24 м² нар тус тусын талбайг өмчилдөг бөгөөд бусад өмчлөгч нар орц гарц хаасан, нийтийн зориулалтай талбай дээр лангуу засах, хана босгох, галын аюулгүй байдлын журам, стандарт зөрчсөн, мөн дундын тооцооны асуудал дээр маргаан үүсэж, * нь өөрийн өмчлөлийн талбайгаа мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхээр болж * ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр RC-72/2023 дугаартай "сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон" тэмдэглэлээр *гийн худалдаа үйлчилгээний талбай нь 643 мкв байхаас 554.66 мкв байна гэж дүгнэлт гаргасан байна. /хх-ийн 6-9-р хуудас/

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн * ХХК-ийн дүгнэлт болон схем зургийг үндэслэн иргэн *ыг өөрийн талбайнаас 11.47 мкв талбайг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар 11.47 мкв талбайг албадан чөлөөлүүлэхээр шаарджээ. /хх-ийн 6-7 хуудас/

 

Хариуцагч * нь “нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Би 2015 онд Тэрбиш гэдэг хүнээс 36 м2-ийг худалдаж авсан юм. * ХХК манай талбайг хэмжээд 35.8 гэж дүгнэлт гаргаж ирүүлсэн, мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар буюу мэргэжлийн байгууллага хэмжилт хийгээд * бид хоёрын талбай давхцалгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Нэхэмжлэгч * нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө сайн дураар * ХХК-аар хэмжилт хийлгэсэн бөгөөд иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч, хариуцагч тал аль аль нь маргаан бүхий талбайд тусгай мэдлэг бүхий байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 00334 дугаартай шинжээч томилсон захирамжаар "*" ХХК-ыг шинжээчээр томилж шийдвэрлэсэн. /хх-ийн 41, 45, 54- 58/

 

 “*” ХХК-ын 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23/263 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "Худалдаа, үйлчилгээний зориулалттай өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, дүгнэлт"-ээр

Худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн доторх талбайг хэмжихдээ МNS:3-113:1986 стандартын шаардлага хангасан хувиарт уртыг хэмжих хэрэгслээр 2 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хэмжилтийг шалтны түвшингээс дээр 1,2-3,5 метрийн өндөрт хэмжилтийн цэгийг авч гүйцэтгэсэн болно. Өрөөнүүдийн талбайн хэмжээг AUTOCAD 2020  программын Inguiry  хэрэгслээр тооцож гаргасан бөгөөд хэмжилтэд үйлчилгээний зориулалттай 1 өрөө, бусад зориулалттай 0 өрөө, нийт 1 хэсэг өрөө хамрагдав.

Худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн хэмжээ нь БнБД 31-03-03 олон нийт иргэний барилгын ашигтай талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох журмын дагуу нийт нийлбэр ашигтай талбай нь 35.8 м2  байна.

Иргэн *гийн талбай руу харсан хэсгүүдэд урд нь байсан эсвэл байх ёстой гэх ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй, * ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн RC72/2023 дугаартай “сууцны өрөө тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл” нь МNS6058:2009 буюу зөвхөн орон сууцанд хамаарах стандартаар хийгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон манай хийсэн хэмжилтийн талбайнууд нь хоорондоо эсрэгээрээ зөрүүтэй гарсан учир *гийн талбайгаас 11,47 м2 талбайг ашиглаж байгааг тодорхойлох боломжгүй байна... гэх дүгнэлтийг гаргасан байна. /хх-ийн 61-63 хуудас/

Мөн * ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23/132 дугаартай тайлбар хүргүүлэх тухай “…Захирамж дээр дурдсан 11,47 мкв талбайг *гийн талбайнаас илүү ашиглаж байгааг тогтоох боломжгүй ямар нэгэн хаалт хашлага, тэмдэг тэмдэглэгээ байхгүй байна. Иймд тогтоохын тулд геодезийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар барилгын талбайн хэмжилт хийх биш газрын эргэлтийн цэгээр иргэн *гийн талбай руу орсон эсэхийг тогтоолгох нь зүйтэй байна” гэх албан бичгийг ирүүлсэн. /хх-ийн 67 хуудас/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийн дагуу шинжээчээр Улаанбаатар хотын “Барилгын хөгжлийн төв”-ийг томилсон. Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/1781 дугаар албан тоотод “Тус төвд шинжээчийн үйл ажиллагаа эрхэлж зөвшөөрөл авсан, сургалтад хамрагдсан албан хаагч байхгүй байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.18 дахь заалтын дагуу шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, мөн тус төвийн чиг үүрэгт хамааралгүй тул шинжээчээр ажиллахаас татгалзаж байна” гэх албан тоотыг ирүүлсэн тул тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 699 дугаартай шүүгчийн захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шинжээчээр Сэлэнгэ аймгийн *ыг томилсон.

 

Сэлэнгэ аймгийн *ын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2024/Г-05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Асуулт-1: *гийн эзэмшлийн 1564 мкв газартай эзэмших эрхийн газар дээр 643 м2 талбай бүхий эд хөрөнгийн нэгж талбар байгаа эсэх;

Хариулт: Иргэн Б * нь *ын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" * тоот захирамжаар 1524,2 м2 газрыг эзэмшиж байгаа бөгөөд тус эзэмшлийн талбай дээр нийт 666 м2 талбай бүхий үл хөдлөх байна. /зурагт Б. *гийн эзэмшил газрын болон үл хөдлөх хөрөнгийн хэмжээ тус бүрийг өнгөөр ялган харуулав/

Асуулт-2: Нэхэмжлэгч * хариуцагч * нарын газар координат дээр үл хөдлөх хөрөнгийн давхцал байгаа эсэх;

Хариулт: Нэхэмжлэгч иргэн *, хариуцагч * нарын эзэмшиж, ашиглаж байгаа газар, үл хөдлөхийн координат хоорондоо давхцалгүй /хавсралт зурагт Б. *, * нарын эзэмшлийн газрыг тус тус өнгөөр ялган харуулав/

Асуулт-3: Хариуцагч *ын * нэгж талбар дээр 36м2 талбай үл хөдлөх хөрөнгө багтах эсэх;

Хариулт: *ын 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" А/122 тоот захирамжаар иргэн Д.*гийн эзэмшил газраас 36 м2 газрыг Д. *т шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд уг нэгж талбарт үл хөдлөх хөрөнгө багтаж байна. /Хавсралт зурагт *ын эзэмшиж буй газрын хэмжээг харуулав/

Асуулт-4: Хэрэв багтахгүй бол *ын эзэмшиж байгаа талбай нь хэдэн метр квадрат талбай нэхэмжлэгч *гийн эзэмшил рүү давж орсон эсэх

Хариулт: Хариуцагч *ын эзэмшиж байгаа талбай нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай ямар нэгэн хэмжээгээр давхацсан давхцал байхгүй. /Хавсралт зургаар харуулав/

 

Асуулт 5: * худалдааны төвийн барилгын барааны дэлгүүрийн хэсгийн нийтийн талбайн хэмжээ хэдэн м2 байна вэ?

Хариулт: Барилгын тухай хуульд зааснаар Барилгын зураг төсөл зохиох тусгай зөвшөөрөлтэй байгууллага нь барилгын зураг төслийг гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага хэмжилтийг гүйцэтгэж тэмдэг дарж баталгаажуулна. Манай байгууллага нь тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн байгууллага биш учраас хэмжилт хийх боломжгүй.

Асуулт-6: 2015-2016 онд уг барилгын талбайг хэсэгчлэн худалдаж авсан С.*гийн 108м2, С.*нгийн 108м2, * 36м2, Ж.*гийн 27,9м2 талбайг хасаад үлдсэн хэсгийг худалдаж авахаар тохиролцсон гэх ба Б. *д ноогдох талбайн хэмжээ хэдэн м2 байна бэ *ХХК 551,19 м2 гэж тооцсон дүгнэлт үндэслэлтэй эсэх;

Хариулт: Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26-д заасны дагуу гүйцэтгэлийн "гүйцэтгэлийн зураг" гэж батлагдсан зураг төслийг зохиогчийн зөвшөөрлөөр өөрчилж, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан барилгын ажлын зураг төслийг;" зургийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж талбайн хэмжээг тодорхойлно гэж заасан байна.

Асуулт-7: Уг барааны дэлгүүрийн барилгын үндсэн бүтэц хийц анхны проекцын /техникийн зургийн/ хэмжээнд байгаа эсэх, өөрчлөлт оруулсан бол хаана ямар өөрчлөлт орсон болох, талбайн хэмжээ хасагдсан нэмэгдсэн алин болох;

Хариулт: Анхны зураг төсөл, зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн эрх бүхий байгууллага үндсэн хийц, бүтээц, анхны зураг төсөл өөрчилсөн эсэхийг тодорхойлно.

Асуулт-8: Барилгын нийт талбайг гаргахдаа барилгын техникийн зургийг уншуулж, проекцыг судлуулж, хэмжилтийг хийлгэх;

Хариулт: Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26-д заасны дагуу гүйцэтгэлийн "гүйцэтгэлийн зураг" гэж батлагдсан зураг төслийг зохиогчийн зөвшөөрлөөр өөрчилж, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан барилгын ажлын зураг төслийг;" зургийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж талбайн хэмжээг тодорхойлно гэж заасан байна.

Асуулт-9: Талбайн хэмжилтийг хийж дүгнэлт гаргахдаа уг барилгаас талбайг худалдан авсан он дарааллын дагуу, газар эзэмшүүлсэн захирамжийн дарааллын дагуу хийлгэх;

Хариулт: Талбайн хэмжилтийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлнэ.

Асуулт -10: Газрын кадастрын бүртгэл хийж, газрын нэгдсэн санд бүртгэсэн материалуудтай танилцаж дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаж байна.

Хариулт: Нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан материал болон газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сантай тулгалт хийж энэхүү дүгнэлтийг гаргав...” гэсэн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байна. /2-р хх-ийн 48-52 хуудас/

 

Энэхүү шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрдөггүй ....Шүүхийн  шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах Монгол Улсын иргэн шүүх шинжилгээний сургалтад хамрагдсан байх заасан байх ба сургалтад хамрагдаж зөвшөөрөл авсан байх эрх бүхий албан хаагч байхгүй байгаа тул Сэлэнгэ аймгийн *ын газрын удирдлагын хэлтсийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн асуулт 5, хариулт 5 дээр  Барилгын тухай хуульд зааснаар Барилгын зураг төсөл зохиох тусгай зөвшөөрөлтэй байгууллага нь барилгын зураг төслийг гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага хэмжилтийг гүйцэтгэж тэмдэг дарж баталгаажуулна. Манай байгууллага нь тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн байгууллага биш учраас хэмжилт хийх боломжгүй гэсэн дүгнэлтийг үндэслээд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *ы шинжээчийн дүгнэлтийн нэмэлт тайлбар дээр газрын хэмжилтийг геодезын хэмжил зүйн тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий этгээд хийснээр * болон хамтарсан дүгнэлтийг гаргах эрхтэй гэсэн тайлбар тодорхойлолтыг мөн адил үндэслэл болгож Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч талын хүсэлт гаргасан хамтарсан дүгнэлтийг хангасан шүүгчийн захирамж биелэгдээгүй байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хэргийн оролцогчийн эсвэл шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гаргаж шинжээчийг томилж, захирамжийн биелэлтийг хангаж өгнө үү гэж,

 Хариуцагч тал нэхэмжлэгч талын гаргасан тайлбарт хариу тайлбар гаргахдаа: “...Сэлэнгэ аймгийн * геодез зураг зүйн газрын дүгнэлтэд маргаад байна. Энэ байгууллага нь мэргэжлийн байгууллага, орон нутагтаа  хэрэгжүүлж байгаа байгууллага юм. Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайдын бүрэн эрх эрхлэх ажлын хүрээнд газрын асуудал ордог. Тэр утгаараа Газрын харилцаа зураг зүйн газрыг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд ажилладаг. Энэ байгууллага босоо удирдлагатай байдаг. Хуучин Газрын харилцаа гэдэг байсан одоо * гэдэг нэртэй болсон. Энэ байгууллага газрын бүртгэлтэй байгаа бүх газрын орон нутгийнхаа хяналтыг тавих хяналтын кадастрын зураг гаргах бүрэн эрхтэй. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг барьж газартай холбоотой асуудал хэрэгждэг. Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Кадастрын зураглалын улсын хяналтыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ утгаараа Сэлэнгэ аймгийн газрын харилцаа геодез зураг газар ирээд газар дээр нь хэмжилт хийж дүгнэлт гаргаад явсан. Энэ дүгнэлтэд Эрдэнэ-Очир гэж хүн байсан ирээд багаж зэвсгээ бариад хэмжилт хийсэн. Энэ хүн зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн нь хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар мэргэжлийн байгууллага байхаар зааж өгсөн. Энэ хуулийн зохицуулалтын хүрээнд мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргасан. Энэ дүгнэлт хуулийн өмнө хүчин төгөлдөр юм. Өөр ямар нэгэн байгууллага бол байхгүй. Тус хуулийн 8  дугаар зүйлд шинжилгээ хийх этгээд гэж байдаг. Үүнд: Тус хуулийн 8.1-д Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ. 8.2.3-д төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн гэж заасан. Тэгэхээр энэ геодезын мэргэжилтэн орж байна. мөн зүйлийн 8.2.4-т мэргэжлийн байгууллага. “Мэргэжлийн байгууллага" гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно. Энэ байгууллага өөрөө заавал тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа геодез зураг газрын дүгнэлт үндэслэлтэй байна... гэж тус тус маргаж мэтгэлцдэг.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар маргаан бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч тал нь Сэлэнгэ аймгийн *ын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2024/Г-05 дугаартай шинжээчийн дүгнэлтийг дүгнэлт гаргах эрхгүй этгээд дүгнэлт гаргасан, мөн шинжээчийн дүгнэлт бүрэн бодитой гараагүй, захирамжийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлээр дахин шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг гаргасныг шүүх хангах үндэслэлгүй гэж үзэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн *ын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2024/Г-05 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

  1. Шинжээч томилоход талуудаас шинжээчийн дүгнэлтэд тусгах асуултыг авч дүгнэлт гаргуулсан байдаг ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч * 4 асуулт асуусан, 1-4 дэх заалтад асуулт бүрт хариулт өгсөн байна.

Тухайлбал: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуусан

Асуулт-1: *гийн эзэмшлийн 1564 мкв газартай эзэмших эрхийн газар дээр 643 м2 талбай бүхий эд хөрөнгийн нэгж талбар байгаа эсэх;

Хариулт: Иргэн Б * нь *ын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" * тоот захирамжаар 1524,2 м2 газрыг эзэмшиж байгаа бөгөөд тус эзэмшлийн талбай дээр нийт 666 м2 талбай бүхий үл хөдлөх байна. /зурагт Б. *гийн эзэмшил газрын болон үл хөдлөх хөрөнгийн хэмжээ тус бүрийг өнгөөр ялган харуулав/.

Асуулт-2: Нэхэмжлэгч * хариуцагч * нарын газар координат дээр үл хөдлөх хөрөнгийн давхцал байгаа эсэх;

Хариулт: Нэхэмжлэгч иргэн *, хариуцагч * нарын эзэмшиж, ашиглаж байгаа газар, үл хөдлөхийн координат хоорондоо давхцалгүй /хавсралт зурагт Б. *, * нарын эзэмшлийн газрыг тус тус өнгөөр ялган харуулав/

Асуулт-3: Хариуцагч *ын * нэгж талбар дээр 36м2 талбай үл хөдлөх хөрөнгө багтах эсэх;

Хариулт: *ын 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" А/122 тоот захирамжаар иргэн Д.*гийн эзэмшил газраас 36 м2 газрыг *т шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд уг нэгж талбарт үл хөдлөх хөрөнгө багтаж байна. /Хавсралт зурагт *ын эзэмшиж буй газрын хэмжээг харуулав/

Асуулт-4: Хэрэв багтахгүй бол *ын эзэмшиж байгаа талбай нь хэдэн метр квадрат талбай нэхэмжлэгч *гийн эзэмшил рүү давж орсон эсэх

Хариулт: Хариуцагч *ын эзэмшиж байгаа талбай нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай ямар нэгэн хэмжээгээр давхацсан давхцал байхгүй. /Хавсралт зургаар харуулав/ гэсэн дүгнэлтийг гаргаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуусан асуултад бүрэн хариулт өгсөн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч *гээс шинжээчийн дүгнэлтэд тусгасан 5-10 дахь асуултад:

... Асуулт 5: * худалдааны төвийн барилгын барааны дэлгүүрийн хэсгийн нийтийн талбайн хэмжээ хэдэн м2 байна вэ?

Хариулт: Барилгын тухай хуульд зааснаар Барилгын зураг төсөл зохиох тусгай зөвшөөрөлтэй байгууллага нь барилгын зураг төслийг гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага хэмжилтийг гүйцэтгэж тэмдэг дарж баталгаажуулна. Манай байгууллага нь тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн байгууллага биш учраас хэмжилт хийх боломжгүй.

Асуулт-6: 2015-2016 онд уг барилгын талбайг хэсэгчлэн худалдаж авсан С.*гийн 108м2, С.*нгийн 108м2, * 36м2, Ж.*гийн 27,9м2 талбайг хасаад үлдсэн хэсгийг худалдаж авахаар тохиролцсон гэх ба Б. *д ноогдох талбайн хэмжээ хэдэн м2 байна бэ *ХХК 551,19 м2 гэж тооцсон дүгнэлт үндэслэлтэй эсэх;

Хариулт: Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26-д заасны дагуу гүйцэтгэлийн "гүйцэтгэлийн зураг" гэж батлагдсан зураг төслийг зохиогчийн зөвшөөрлөөр өөрчилж, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан барилгын ажлын зураг төслийг;" зургийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж талбайн хэмжээг тодорхойлно гэж заасан байна.

Асуулт-7: Уг барааны дэлгүүрийн барилгын үндсэн бүтэц хийц анхны проекцын /техникийн зургийн/ хэмжээнд байгаа эсэх, өөрчлөлт оруулсан бол хаана ямар өөрчлөлт орсон болох, талбайн хэмжээ хасагдсан нэмэгдсэн алин болох;

Хариулт: Анхны зураг төсөл, зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн эрх бүхий байгууллага үндсэн хийц, бүтээц, анхны зураг төсөл өөрчилсөн эсэхийг тодорхойлно.

Асуулт-8: Барилгын нийт талбайг гаргахдаа барилгын техникийн зургийг уншуулж, проекцыг судлуулж, хэмжилтийг хийлгэх;

Хариулт: Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26-д заасны дагуу гүйцэтгэлийн "гүйцэтгэлийн зураг" гэж батлагдсан зураг төслийг зохиогчийн зөвшөөрлөөр өөрчилж, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан барилгын ажлын зураг төслийг;" зургийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж талбайн хэмжээг тодорхойлно гэж заасан байна.

Асуулт-9: Талбайн хэмжилтийг хийж дүгнэлт гаргахдаа уг барилгаас талбайг худалдан авсан он дарааллын дагуу, газар эзэмшүүлсэн захирамжийн дарааллын дагуу хийлгэх;

Хариулт: Талбайн хэмжилтийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлнэ.

Асуулт -10: Газрын кадастрын бүртгэл хийж, газрын нэгдсэн санд бүртгэсэн материалуудтай танилцаж дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаж байна.

Хариулт: Нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан материал болон газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сантай тулгалт хийж энэхүү дүгнэлтийг гаргав...” гэж хариулсан байх ба эдгээр асуулт, хариултууд нь маргаан бүхий хэрэгт хамааралгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй /* хууль бусаар *гийн эзэмшлийн талбайгаас 11.47 мкв илүү эзэмшиж байгаа гэх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй/ асуултыг асуусан байгаа нь тодорхой байна. Дээрх дүгнэлтийн 5-10 дахь асуултад хариулах боломжгүй талаараа дурдаж ирүүлсэн байгаа нь шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх байдал тогтоогдохгүй, хэргийг шийдвэрлэж болохгүй нөхцөл байдал үүсээгүй байх тул нэхэмжлэгч талаас гаргасан дахин шинжээч томилж өгнө үү гэх хүсэлт үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт барилгын талбайн хэмжээг хэмжсэн үндэслэл бүхий шинжээчийн дүгнэлт гарсан /* ХХК-ын талбайн хэмжээг хэмжсэн дүгнэлт/, газрын геодезийн буюу *, * нарын талбайн давхцал байгаа эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, схем зураг хэрэгт байх тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

2. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.1-т Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ.

8.2.Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна:

8.2.1.тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн;

8.2.2.энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч;

8.2.3.төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн;

8.2.4.мэргэжлийн байгууллага… гэж заажээ.

            Энэ зүйлийн 8.2.4-т заасан "мэргэжлийн байгууллага" гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно… гэж заасан байх ба шинжээчийн дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын газрын удирдлагын хэлтсийн дарга, Газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн нар гаргасан байгаа мэргэжлийн байгууллага шинжээчийн дүгнэлтийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 48-52 хуудас/

 

Хариуцагч * нь *тоот хаягт байршилтай 36мкв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь *гийн *ын * дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 97 хуудас/

Хариуцагч *ын өмчлөлийн талбай нь *гийн талбай руу орж, хууль бусаар өмчлөх эрхэд нь халдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа болох нь

-2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23/263 дугаартай “*” ХХК-ийн шинжээчийн “Худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн хэмжээ нь БнБД 31-03-03 олон нийт иргэний барилгын ашигтай талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох журмын дагуу нийт нийлбэр ашигтай талбай нь 35.8 м2  байна” гэх шинжээчийн дүгнэлт,

 

-Сэлэнгэ аймгийн *ын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2024/Г-05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Нэхэмжлэгч иргэн *, хариуцагч * нарын эзэмшиж, ашиглаж байгаа газар, үл хөдлөхийн координат хоорондоо давхцалгүй /хавсралт зурагт *, * нарын эзэмшлийн газрыг тус тус өнгөөр ялган харуулав/,

*ын 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" А/122 тоот захирамжаар иргэн Д.*гийн эзэмшил газраас 36 м2 газрыг Д. *т шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд уг нэгж талбарт үл хөдлөх хөрөнгө багтаж байна. /Хавсралт зурагт *ын эзэмшиж буй газрын хэмжээг харуулав/

Хариуцагч *ын эзэмшиж байгаа талбай нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай ямар нэгэн хэмжээгээр давхацсан давхцал байхгүй. /Хавсралт зургаар харуулав/... гэх шинжээчийн дүгнэлт,

 

-*ын Ү-1310002177 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, www.egazar.gov.mn-ээс авсан талбайн хэмжээг хэмжсэн кадастрын хэмжилтийн зураг, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг баримтжуулсан СД бичлэгийн хуурцаг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 61-63, 91-93, 97, 104, 107-р хуудас, 2-р хх-ийн 48-52 хуудас/ болон шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан гэрч *, *, Д.*, * нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ… гэж заасны дагуу хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нотлох баримт болох “*” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн RC-72/2023 дугаартай шинжээчийн дүгнэлт нь “орон сууцны өрөө тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон” байх ба “*” ХХК-ийн  шинжээчийн дүгнэлтээр Худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайн хэмжээг зохих дүрэм журмын дагуу тооцсон талаараа дүгнэж ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхээр маргаан үүсгэсэн барилга нь * аймгийн * сум, 2 дугаар баг, * * хотын төвд байрлах * худалдааны төв буюу худалдаа үйлчилгээний зориулалттай барилга бөгөөд орон сууц биш тул * ХХК-ын гаргасан шинжээчийн дүгнэлтээр * нь *гийн талбайгаас 11.47мкв талбайг хууль бусаар илүү эзэмшиж байгаа гэх дүгнэлт үнэн, зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан үндэслэлгүй тул *ын *гийн өмчлөлийн 643 метр квадратаас * нь 11.47 метр квадрат талбайг хууль бусаар илүү эзэмшиж байгааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Иргэний  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасан үндэслэлгүй тул *гийн нэхэмжлэлтэй *т холбогдох хууль бусаар эзэмшиж байгаа 11.47 м2 талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДЭЛГЭРСАЙХАН