Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00685

 

 

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00685

 

Ц.Э , Э.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00552 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э , Э.Д нарын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э ы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 10 айлын 2 дугаар гудамжны 46Г тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204076204 дугаарт бүртгэгдсэн 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18661313386876 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв эзэмшлийн газар, Э.Д ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 10 айлын 2 дугаар гудамжны 46Д тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204009920 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022954 дугаарт бүртгэгдсэн 176 м.кв талбайтай гахайн байр, гараж, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039274 дугаарт бүртгэгдсэн 120 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн 10 айлын, 2 дугаар гудамжны 46В тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204006035 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020534 дугаарт бүртгэгдсэн 78 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, мөн тухайн газартаа худаг гаргуулж, хүүхдийн тоглоомын байр, гахайн байр, хашаа дотроо засмал зам тавьж, хашаагаа блокоор барьж, хашааны гол баганыг туул голын гөлгөр чулуу шигтгэж, гадна болон дотор талыг нь шавардаж өнгөлж тохижуулсан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 550 000 000 төгрөгөөр үнэлж НШШГГ-т үнийн санал хүргүүлсэн. Гэтэл НШШГГ-аас 300 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдэл ирүүлсэн. Тухайн байшинг барьж байгуулахад маш их зардал гарсан. Гэтэл гачууртын дунд буудлын зам дагуу 2 давхар ганц машин орж зогсох хэмжээний жижиг хашааг 500 000 000 төгрөгийн үнэтэй байдаг. Мөн хоосон 2 айлын хашаа 180 000 000 төгрөгийн үнэтэй байгаа. Яагаад ийм үнэтэй байгаа вэ гэхээр зам дагуу эхний хашаа учраас ийм үнэтэй байгаа гэж хариулдаг. Тэгэхэд 3 айлын газар 3 ширхэг байшин үүнээс бага үнэтэй байгаа нь үнэлгээ буруу гарсан гэж үзэх үндэслэлтэй. Миний байшинг 300 000 000 төгрөгөөр үнэлээд эхний дуудлага худалдаанд эхний удаа 70 хувиар дараагийн удаа 50 хувийн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулах боломжтой. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзвэл миний хөрөнгийн үнэгүйдэх нөхцөл байдал үүссэн. Миний эхнэр 69 настай, би өөрөө 68 настай бидний хөрөнгийг ийм бага үнээр үнэлж худалдан борлуулахад хоёр хөгшин хаана амьдрах вэ. Тиймээс үл хөдлөх хөрөнгөд тогтоосон үнийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6721 дүгээр захирамжаар Н.Б, Э.Д , Ц.Э нараас 190 287 484 төгрөгийг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э.Д ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 10 айлын 2 дугаар гудамжны 46Д тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204009920 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022954 дугаарт бүртгэгдсэн 176 м.кв талбайтай гахайн байр, гараж, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039274 дугаарт бүртгэгдсэн 120 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Төвийн 10 айлын 2 дугаар гудамжны 46В тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204006035 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020534 дугаарт бүртгэгдсэн 78 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Ц.Э ы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 10 айлын 2 дугаар гудамжны 46Г тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204076204 дугаарт бүртгэгдсэн 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18661313386876 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв эзэмшлийн газрын хамт битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 9/479 дүгээр хөндлөнгийн шинжээч томилоход 350 342 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Э , Э.Д нарын гаргасан хариуцагч НШШГГ-т холбогдох нэхэмжлэгч Э.Д ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 10 айл 2 дугаар гудамж, 46д тоот хаягт байрлах Ү-2204039274 тоот улсын бүртгэлийн дугаартай 120 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тус хаягт байрлах Ү-2204022954 тоот улсын бүртгэлийн дугаартай 176 м.кв талбайтай гахайн байр, ажилчдын байр, түүнчлэн тус хаягт байрлах Г-2204009920 тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газар, нэхэмжлэгч Э.Д ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, төвийн 10 айл 2 дугаар гудамж, 46в тоот хаягт байрлах Ү-2204020534 тоот улсын бүртгэлийн дугаартай 78 м.кв талбайтай хувийн сууц болон тус хаягт байрлах Г-2204006035 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, нэхэмжлэгч Ц.Э ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 10 айл 2 дугаар гудамж, 46г тоот хаягт байрлах Ү-2204076204 тоот улсын бүртгэлийн дугаартай 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 1866133386876 тоот нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2020/21207 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Ц.Э нь одоо 68 настай ба өөрийн насаараа хөдөлмөрлөж сүүлийн 10 аад жил өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 10 айлын 2 гудамж 46г тоотод байрлах нэгж талбарын 18661313386875 дугаарт бүртгэгдсэн 700 м эзэмшлийн газар дээр Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2204076204 дугаарт бүртгэгдсэн 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууц барьж гадна талбайгаа зам тавьж, зүлэгжүүлэн хашаа барьж тохижуулсан. Иргэн Э.Д ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2 гудамжны 46Д тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204009920 дугаарт бүртгэгдсэн 700м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022954 дугаарт бүртгэгдсэн 176 м.кв талбайтай гахайн байр, гарааш, ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039274 дугаарт бүртгэгдсэн 120 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2 дугаар гудамж 46В тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204006035 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020534 дугаарт бүртгэгдсэн 78 м.кв талбайтай 2 давхар хувийн орон сууц, мөн тухайн газартаа иргэн тойрон блокон хашаа барьж гүний худаг гаргаж, засмал зам тавьж зүлэгжуүлсэн ба хүүхдийн тоглоомын талбай хийж хашзаны гол баганыг голын гелгөр чулуугаар шигтгэж өнгелсөн, 380 кв зориулалттай өндөр хүчлийн шугам татаж тохижуулсан болно.

Үүнийг бүтээн босгоход 10 аад жилийн хүч хөдөлмөр хөлсөө зарцуулсан болно. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 550 000 000 төгрөгөөр үнэлж НШШГГ-т санал хүргүүлсэн. Гэтэл НШШГГ-аас 350 000 000 төгрөгөөр үнэлсэнг үл хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхэд эд хөрөнгийн болон дуудлага худалдааг хүчингүй болгох дахин үнэлгээ хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсайхан нь үл хөдлөх хөрөнгийн хугацаанд гомдол гаргах хугацаа өнгөрсөн, үнийн санал авахад харилцан тохиролцоогүй талаар тайлбар гаргасан байна. Хүний 10 гаран жилийн хөдөлмөрөөр бүтээн байгуулалтаар босгосон үл хөдлөх цогц хөрөнгийг зээлийн барьцаанд үнэгүйдүүлж хямдаар хураан авах гэсэн хууль бус ажиллагааг үл зөвшөөрч байна. Зах зээлийн өнөө үед барилгын материалын үнэ өссөн ийм зэргийн бүтээн байгууллахад бий болгоход ямар их зардал шаардагдахыг хүн болгон мэдэж байгаа. 70 нас хүрч байгаа өвгөн үр хүүхэд ач зээ нартай ая тухтай орчинг бүрдүүлэн амьдруулах гэж байхад нийгмээс дэмжиж туслахын оронд үл хөдлөх хөрөнгийг үнэлгээ хийсэн нэрээр үнэгүйдүүлж дуудлага худалдаа нэрээр булаан авах гэж байгаад харамсаж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний Виннэрвэй ХХК-ийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болох өмчлөлийн 3 ширхэг хувийн сууц, 3 тусдаа гэрчилгээтэй газар, гахайн байр, гарааш, гүний худаг, 380 кв-ын цахилгаан үүсгүүртэй иж бүрэн тохижилт хийсэн цогцолбор байгууламжийг зах зээлийн өнөөгийн ханшнаас хэт доогуур 350 342 000 төгрөгөөр үнэлж тогтоосон нь буруу гэж үзэж гомдол гаргасан ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны дуудлага худалдааг үнэлгээний үнийн дүнгийн 70 хувиар буюу 245 239 400 төгрөгөөр явуулсан нь хүний хувийн өмчийн цогцолборыг хэт доогуур үнэлж байна гэж үззх үндэслэл төрөөд байна. НШШГГ-ын 2 дах албадан дуудлага худалдаарл хөдлөх хөрөнгийн 50 хувиас хэтрэхгүй үнээр буюу 122 619 700 төгрөгөөр худалдахад хүрээд байна. Шүүхийн шийтвэрт нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй байх тул гэж заажээ Нэхэмжлэгч гар нь шүүхэд өөрт байгаа бүх тооцоолол нотлох баримтаа гаргаж өгсөн ба одоо цаг үед гачуурт тосгонд зарагдаж байгаа хашаа газрын талаарх мэдээллийг хүртэл шүүх хуралдаанд харьцуулан хэлсэн байна. Виннэрвэй ХХК нь үнэлгээ топгоохдоо одоогийн зах зээлийн харьцуулалтын үнэлгээг зөв олж судлаагүй буруу тоцоолсоноос дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг буруу тоцоолон гаргасан гэж үзэж байна. Учир нь гачуур тосгонд өнөөдрийн байдлаар 2 айлын хоосон хашаа 180 000 000 төгрөгийн үнэ ханштай байна. Ингэж хүний насаараа хөдөлмөрлөж бүтээн байгуулсан үл хөдлөх барилга байгууламж цогцолборыг үнэгүйдүүлж булаан авах хуулиар халхавчилсан үйл ажиллагаа явуулж байгаад гомдолтой байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Э , Э.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр үлдээж, дахин хэлэлцүүлэн шийдвэрлэх магадлал гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э , Э.Д нар хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 31ий өдрийн 101/ШШ2018/02783 дугаар захирамжаар Н.Б, Э.Д , Ц.Э нараас 190 287 484.40 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 589 794 төгрөгийн хамт гаргуулж А ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх39-40 дэх тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 101/ГХ2019/00560-А тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Ц.Э , Э.Д нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 10 айл 2 дугаар гудамж, 46д тоот хаягт байрлах Ү-2204039274 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 давхар, 3 өрөө, 120 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тус хаягт байрлах Ү-2204022954 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 давхар 176 м.кв талбайтай гахайн байр, ажилчдын байр, тус хаягт байрлах Г-2204009920 тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, төвийн 10 айл 2 дугаар гудамж, 46в тоот хаягт байрлах Ү-2204020534 тоот улсын бүртгэлийн дугаартай 78 м.кв талбайтай хувийн сууц болон тус хаягт байрлах Г-2204006035 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 10 айл 2 дугаар гудамж, 46г тоот хаягт байрлах Ү-2204076204 тоот улсын бүртгэлийн дугаартай 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 1866133386876 тоот нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газар зэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 20380231/3 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 20380231/Б тоот тогтоолоор хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу талууд гомдол гаргаагүй. /хх48-50, 60-62 дах тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээг тогтоох саналд харилцан тохиролцсон бол үнэлгээ хийлгэхээр мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилохгүй, харин төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилон мэргэжлийн үнэлгээчдийн саналыг үндэслэн үнэлгээ тогтоохоор зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор үнийн санал авах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч буюу өмчлөгч Ц.Э нь 350 000 000 төгрөг гэж үнийн санал өгсөн бол, Э.Д нь үнийн санал гаргаагүй учраас А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шинжээч томилуулах хүсэлт гаргаж улмаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Виннэрвэй ХХК-ийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9/479 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон /хх79/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

НШШГГ нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Виннэрвэй ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон тогтоолдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу 7 хоногийн хугацаанд дүгнэлт гаргах хугацаа тогтоон ирүүлэхийг даалгажээ.

 

Шинжээч Виннэрвэй ХХК нь Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 10 айл 2 дугаар гудамж, 46д тоот хаягт байрлах Ү-2204039274 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 давхар, 3 өрөө, 120 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тус хаягт байрлах Ү-2204022954 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 давхар 176 м.кв талбайтай гахайн байр, ажилчдын байр, тус хаягт байрлах Г-2204009920 тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, төвийн 10 айл 2 дугаар гудамж, 46в тоот хаягт байрлах Ү-2204020534 тоот улсын бүртгэлийн дугаартай 78 м.кв талбайтай хувийн сууц болон тус хаягт байрлах Г-2204006035 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 10 айл 2 дугаар гудамж, 46г тоот хаягт байрлах Ү-2204076204 тоот улсын бүртгэлийн дугаартай 360 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 1866133386876 тоот нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 350 342 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-82-123 дах тал/

 

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4-159/36075, 4-159/36076, 4-159/36077, 4-159/36078 дугаар албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Э , Э.Д нарт гардуулан өгчээ. /хх125-128 дах тал/

 

Шинжээч Виннэрвэй ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэн нь тогтоогдоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг зохих байдлаар цуглуулсан, харгалзвал зохих үзүүлэлтийг харгалзсан, орон сууцыг ижил байршил, хэмжээ, өрөө бүхий орон сууцуудтай харьцуулж үнэлгээ хийсэн болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул шинжээч Виннэрвэй ХХК нь үнэлгээ тогтоохдоо одоогийн зах зээлийн харьцуулалтын үнэлгээг зөв олж судлаагүй, буруу тооцоолсон гэх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Ц.Э , Э.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ