| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 1731001640021 |
| Дугаар | 2022/ДШМ/59 |
| Огноо | 2022-09-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.3., 22.5.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2022/ДШМ/59
Ч.*******, Б.*******, Д.*******
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Прокурор А.Энхтуяа
Шүүгдэгч Д.*******
Шүүгдэгчийн Ж.Тэгшмандал
Шүүгдэгчийн Ш.Ганбат /цахим/
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж шийдвэрлэн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.******* болон түүний нарын давж заалдах гомдлоор Ч.*******, Б.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт ******* 193 оны дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, настай, ***эгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, “*****” ХХК-ийн **** ажилтай, ам бүл *****хамт -Уул аймаг, сумын -р баг, -р хороолол, -27 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: МК3/;
овогт ******* оны дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, настай, ****эгтэй, **** боловсролтой, *** мэргэжилтэй, ********** ажилтай байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:МС010/
овогт *******, оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. настай, **** боловсролтой, **** мэргэжилтэй, Улаанбаатар хот, *************** ажилтай байсан, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/
Шүүгдэгч нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 20 оны дугаар сарын 2-ны өдөр хахууль өгөгч Д.*******ын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.*******аас 500,000 төгрөгний хахууль авсан,
Шүүгдэгч Д.******* нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт өвс хадаж хадлан бэлтгэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал ажилтай Ч.*******д хадлан бэлтгэх гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн , албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийг 20 оны дугаар сарын 2-ны өдөр бэлнээр өгсөн,
Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 20 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадаж хадлан бэлтгэсэн гэх шалтгаанаар иргэн Д.******* болон түүнтэй хамтран хадлан бэлтгэсэн хүмүүсийн өвснөөс 1 машин буюу 500 ширхэг боодлын өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:
Ч.Бат-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч овогт Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн , албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн , албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Бат-Эрдэнийн нийтийн албанд томилогдох ийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******гийн нийтийн албанд томилогдох ийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ын нийтийн албанд томилогдох ийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Ч.Бат- Эрдэнийг тэнссэн 06 сарын хугацаанд, Б.*******г тэнссэн 01 жилийн хугацаанд, Д.*******ыг тэнссэн 06 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт ьж байгаа бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлах, мөн Б.*******г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 500 боодол өвсний үнэ 3.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус тогтоож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.*******, Б.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******гаас 500 ширхэг боодол өвсний үнэ 3.000.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 1009000140 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, иргэний хариуцагч Н.*******ийн нэхэмжилсэн 2.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.д тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт ихыг -Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Б.*******д тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт ихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Д.******* тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт ихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.*******, Б.*******, Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой ******* миний бие Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын сум дундын шүүхээс гаргасан надад холбоотой шийтгэх тогтоолын зүйл заалт, агуулга, дүгнэлтийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд:
1. Д.******* миний бие 1 ширхэг ч өвс бэлтгээгүй, өвс хадах, бэлтгэх, зарж борлуулах үйл ажиллагаанд оролцоогүй талаар баримт тодорхой байсаар байтал Мөрдөн шалгах ажиллагааны бичиг баримтууд, Прокурорын байгууллагаас гаргасан дүгнэлтүүд, цаашилбал эцэст нь шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа Д.*******ын өвс мэтээр дүгнэж байгаад туйлын гомдолтой байна.
2. Шүүхээс Д.******* нь Д.*******, Н.******* нартай хамтран хадлан өвс бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэх дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт гэж үзэж байна. Миний бие удаа дараагийн шүүх хуралд Д.******* гэх хүн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын удирдлага нартай харилцан тохиролцсон үеэс миний хэрэг байхгүй болж тэр хүн дангаараа цаашдын үйл ажиллагаагаа явуулж энэ асуудалдаа намайг оролцуулаагүй талаар мэдүүлсэн. Хэрэв миний бие оролцсон бол хадлан бэлтгэсэн өвснөөс хувь авч зардал мөнгө гаргаж, ашиг алдагдал аа хувааж Хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явагдах байсан байх. Хавтаст хэрэгт Д.*******, Н.******* нартай 1 ширхэг ч өвс хадаж бэлтгэсэн, тэднээс хувь хүртэж 1боодол өвс авсан талаар мэдүүлгийн эх сурвалж, нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүхийн шүүгч хэт төсөөлөл бүхий дүгнэлт хийсэнд гомдолтой.
3. Өмнө нь удаа дараа гарсан Анхан шатны шүүхийн тогтоол, Давж заалдах шатны магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолд Д.*******ыг гэм буруутай гэж үзсэн эсвэл гэм буруутай эсэхийг шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт хийж байгаагүй. Харин эсрэгээрээ миний оролцож байсан Давж заалдах болон Хяналтын шатны шүүх хуралд намайг хохирогч гэж үзэн дүгнэлт хийж байсан болно. Гэтэл Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол, үүний дараа Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан дүгнэлтүүдийн талаар Анхан шатны шүүхэд огт хэлэлцээгүй нь миний зүйн байдлыг дордуулсан гэж үзэж гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04-дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Прокурорын газарт буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.*******ын Ж.Тэгшмандал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхээс 2022.04.20-ны өдөр 59 дугаартай шийтгэх тогтоол гаргаж Д.*******т ял шийтгэл оногдуулсныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой. Энэхүү шийтгэх тогтоолын талаар Д.*******ын гаргасан гомдолтой танилцаад бүхэлд нь дэмжиж байна. Гэхдээ Ж.Тэгшмандал миний байр суурь бол анхан шатны шүүх хуралд танилцуулж байсантай адил хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах ёстой гэж үзэж байгаа болно. Д.*******ын холбогдсон хэргийн талаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020.01.-ний өдөр 2020/ШЦТ/36 дугаартай, 2020.09.-ны өдөр 2020/ШЦТ/15 дугаартай тогтоолуудаар Д.*******ын үйлдэл, гэмт хэргийн шинжийг үгүйсгэж цагаатгах тогтоол гаргасан энэхүү дүгнэлтийг няцаасан хууль зүйн дүгнэлт байхгүй. Дэ цагаатгасан тогтоолуудад гаргасан хэргийн оролцогчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатнаас хоёр удаа, хяналтын шатны шүүхээс нэг удаа хэргийг шийдвэрлэхдээ Д.*******ыг гэм буруутай гэж дүгнээгүй эсрэгээрээ хохирогч байна гэж дүгнэж байсан. өн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 59 дугаартай шийтгэх тогтоолд өмнө нь гарсан Д.*******тай холбоотой анхан шатны шүүхийн хоёр цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалууд, Улсын дээд шүүхийн тогтоолд дэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгч няцаалт хийж чадаагүй. Иймд шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд Д.*******т холбогдох хэргийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.*******ын Ш.Ганбат давж заалдах гомдолдоо:
Үйлчлүүлэгч Д.******* нь Ш.Ганбат намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаагүй давж заалдах болон хяналтын шатны шүүхэд оролцуулахыг хүсэж байгаа тул нарт хүргүүлсэн тогтоолыг үндэслэн гомдол гаргав. Тодруулбал: Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны дугаар сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо шүүгдэгч Ч.*******, Б.******* нарын үйлдэл нь прокуророос яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн, 4, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, эсхүл албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, эсхүл завших гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна....гэж хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр дүгнэсэн байдаг. Сэлэнгэ аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.09.-ны өдөр 15 дугаартай цагаатгах тогтоол гаргасны дараа Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020.10.2-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцэлд үндэслэх хэсэгтээ...шүүгдэгч Ч.******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, улмаар манай сумын нутаг дэвсгэр гэж төөрөлдүүлэн 20 оны дугаар сарын 2-ны өдөр Д.*******аас “гэрээ хийж өгнө” гээд 500.000 төгрөгийг авсан боловч уг гэрээг хийж өгөлгүй 201 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буцааж өгсөн гэж дурдаж цааш нь эсэргүүцэхдээ....түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дэ хэргийг 2020 оны дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо шүүгдэгч Ч.*******, Б.******* нарын үйлдэл нь прокуророос яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн, 4, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, эсхүл албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, эсхүл завших гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна” гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн атал үүнийг анхаарч үзэлгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь үндэслэлгүй юм...гэж давж заалдах шатны шүүхэд хандсаныг Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021.01.26-ны өдөр 2021/ДШМ/ дугаартай магадлал гарган прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хэргийн зүйлчлэхийн талаар дүгнэлт хийх шаардлагатай талаарх хүчин төгөлдөр Улсын Дээд Шүүхийн тогтоол, Прокурор Ч.*******-г манай сумын нутаг дэвсгэр гэж төөрөгдүүлсэн зүйлчлэлийг шийдвэрлэх ёстой гэж эсэргүүцэн бичсэнийг хүлээн авч гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар зүйн дүгнэлт хийх шаардлагатай тохиолдолд хуулийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж шалгах нь зүйтэй гэж үзсэн Аймгийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны хүчин төгөлдөр магадлал байна. Тийм байхад прокурор байр сууриа өөрчилсөн, шүүх дээд шатны шүүхийн магадлал, тогтоолын заалтыг зөрчиж хэргийн зүйлчлэлийг шийдвэрлэхгүй шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022.04.20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Прокурорын газарт буцааж өгнө үү гэжээ.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, дүгнэлтдээ: ...анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь судалж үнэлж дүгнэсэн, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 20 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадаж хадлан бэлтгэсэн гэх шалтгаанаар иргэн Д.******* болон түүнтэй хамтран хадлан бэлтгэсэн хүмүүсийн өвснөөс 1 машин буюу 500 ширхэг боодлын өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн “...******* над руу утсаар яриад “...хоёр машин өвс ирлээ. Нэг машин өвс ирээгүй байна...” гэхээр нь сураглатал Б.******* аваад хашаандаа буулгасан гэсэн. Б.******* нь “ зөвшөөрөлгүй өвс авсан, надад юу ч өгөөгүй болохоор би өвсөө авлаа...” гэж хэлээд утсаа авахгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р ху/
- Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн “...аас машин хөлслөөд өвсөө татуулсан боловч 2 машин өвс ирээд 3 дахь машин өвс нь ирээгүй...тэр өвсийг Хушаат сумын газрын даамал Б.******* “...би өөртөө авах ёстой юм...” гээд буулгаад авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р ху/
- Гэрч О.ын мөрдөн байцаалтад өгсөн “...Газрын даамал Б.******* 500 боодол өвс хурааж авсан талаар 20 оны 09 дүгээр сарын эхээр надад хэлж байсан. ...Засаг даргын тамгын газарт албан ёсоор хүлээлгэж өгөөгүй.Одоо хаана байгааг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-51-р ху/
- Гэрч Г. мөрдөн байцаалтад өгсөн “...20 оны 09 дүгээр сард манай хашаанд Зил-1 маркийн цэнхэр өнгийн авто машин чиргүүлтэй боодол өвс Б.******* буулгасан. Би тэр үед ямар учиртай өвс болохыг нь асуугаагүй. Дараа нь 20 оны 11 дүгээр сард намайг байхгүйд Б.******* нь өөрөө хүрч ирээд аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61-р ху/
- Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Хушаат сумын газрын даамал Б.*******гийн хэлсний дагуу өвсийг буулгасан. Б.******* нь анх намайг “д байж бай” гээд 2 хоног ямар нэгэн шийд гаргаагүй. Энэ хооронд өвсний эзэдтэй холбоо барьж чадаагүй.Тэгээд намайг “ наад өвсөө Хушаат суманд багийн засаг даргын хашаанд буулга...” гэхээр нь буулгасан. Би өвсийг буулгасны хариуд ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 62-р ху/
- Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Б.******* гэх залуу зарын дагуу ирж уулзаад боодлын өвv нийлүүлэх санал сан.Тухайн санал нь боломжийн санал байсан тул 1 боодол өвсийг 4000 төгрөгөөр орон нутгийн тээврийн хэрэгслээр авчрах гэрээ хийсэн. Гэрээнд заасны дагуу өвч бэлтгэх урьдчилгаанд 2.000.000 төгрөгийг, харин гэрээ дүгнэж өвсөө хүлээж авсны дараа 4.000.000 төгрөгийг Б.*******гийн ******* тоот дансанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 169-р ху/, -Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогч Б.*******, Б.******* нарын сумын нөөцөд өвс бэлтгэн нийлүүлэх тусгай гэрээ /1-р хх-ийн 2-4-р ху/, Б.*******гаас 1000 боодол өвс хүлээн авч урьдчилгаанд 2 сая төгрөг, өвс хүлээн авсны дараа 4 сая төгрөг, нийт 6 сая төгрөг өгсөн тухай баримт /1-р хх-ийн 6--р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн лэл, гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ялыг оногдуулсан байна.
Харин анхан шатны шүүх Д.*******ын эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15--р ху/, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн гэрчээр байцаагдах үед өгсөн “...******* “...би хотод ажилтай байна. Чи *******тай холбогдоод гэрээ байгуулаад өг, ах нь утасгүй байна, утсаа хаячихсан. Хотод очоод утас авна. Чамд гэрээ хийхэд мөнгө хэрэгтэй...” гээд надад 500.000 төгрөг үлдээсэн...” /1-р хх-ийн -43-р ху/ болон яллагдагчаар байцаагдах үед өгсөн ...Хахууль авсан гэдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 500.000 / ан зуун мянга/ төгрөг авсан нь үнэн.
Надад Д.******* мөнгө өгөхдөө “...хадлангийн гэрээ хийгээд өгөөч...” гэж хэлж өгсөн мөнгө. Би ч тийм зорилгоор мөнгө авсан Б.*******гийн утас холбогдохгүй болохоор гэрээ хийгээгүй юм. Д.*******аас яагаад мөнгө нэхэж мессеж бичсэн гэхээр анх ярихдаа “...би чамд 2.000.000 төгрөг өгье, хадлангийн гэрээ хийгээд зохицуулаад өгөөч ...” гэж хэлж байсан болохоор би түүнээс мөнгө нэхэж мессеж бичсэн юм...” гэсэн мэдүүлгүүдийг үндэслэл болгон тэднийг хахууль өгөх, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Ч.*******эс 20 оны дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 29 минутад “Эхний ээлжинд 1 саяыг шилжүүлчих, тэгээд маргааш техникээ оруул”, 20 оны дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 49 минутад “******* *******” гэсэн мессежүүдийг Д.*******т ирүүлсэн боловч тухайн дансаар мөнгө шилжигдээгүй, шүүгдэгч Д.*******, Ч.******* нарын хахууль авсан, өгсөн гэх үйлдлүүд нь мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.*******ийн гаргасан “...Бид хадлан хадах бригадаа аваад зааж өгсөн газар нь дөнгөж буугаад байж байтал Зүүнбүрэнгийн газрын даамал Ч.******* ирж манай дүү Д.*******аас “газрын төлбөрөө төл” гэж бэлэн 500.000 төгрөг аваад явсан...” гэсэн өргөдөл /1-р хх-ийн 09-12-р ху/, “...Тухайн газар нь Зүүнбүрэн сумын харьяа газар болоод газрын даамал *******эс зөвшөөрөл авсан. 20 оны дугаар сарын 2-ны өдөр хадлан авах газраа очоод гэрээ бариад байж байтал газрын даамал ******* ирээд манай дүү *******аас газрын төлбөр гээд 500.000 авсан. ...******* “газрын гэрээ хийнэ” гэж мөнгө авсан. Мөн дээрээс нь ******* өөрөө ирж нэхсэн.... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 26-31-р ху/,
гэрч Д.*******ын өгсөн “...20 оны дугаар сарын 25-26-ны үед *******, ******* нарын хамт хадлангийн бригадаа хадлан авах газраа буулгасан.Хадлангийн бригад буулгаад орчим минут болж байхад ******* хүрч ирээд “та нар хадлан хадах гэж байна., гэрээ хийж газрын төлбөр төлнө шүү” гэж хэлсэн. Би тэр үед хадлангаа хадах гээд хүмүүстэйгээ уулзаж байхад ******* “...хадлангийн төлбөр гээд *******д 500.000 төгрөг өгчихлөө...” гэж хэлсэн чинь ******* явж байх шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 35-37-р ху/,
Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр болон гэрчээр өгсөн “...******* араас ирээд “эхлээд энэ хэсгийг хад, дараад нь тэр хэсгийг хадаарай” гэж зааж өгсөн. Дараа нь “газрын төлбөр” гээд “мөнгөө өг” гэхээр нь “надад бэлэн 500.000 төгрөг байна” гээд өгсөн. Уг нь газрынхаа хэмжээгээр газрын төлбөр авах ёстой. Газрын төлбөр гэж мөнгө өгсөн. Бас газрын даамал болохоор нь мөнгө өгсөн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-34-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар няцаагдсан, хэдийгээр мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн хүрээнд бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарч байх тул тэдэнд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоох зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу ******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 20 оны дугаар сарын 2-ны өдөр хахууль өгөгч Д.*******ын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.*******аас 500,000 төгрөгний хахууль авсан, Д.******* нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт өвс хадаж хадлан бэлтгэх зорилгоор тус аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал ажилтай Ч.*******д хадлан бэлтгэх гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн , албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийг 20 оны дугаар сарын 2-ны өдөр бэлнээр өгсөн гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэдийгээр тухайн үед Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байсан Ч.******* нь иргэн Д.*******аас 500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэх үйлдэл хангалттай нотлогдоогүй боловч тэрээр өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн ийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын тамгын газар, сумын газрын даамал нарт олгогдсон албан ёсны ийг хууль бусаар хэрэгжүүлж тус сумын нутаг дэвсгэрт “хадлан хадуулах зөвшөөрөл олгож гэрээ байгуулна” хэмээн газрын төлбөр гэх нэрээр 500.000 төгрөгийг бэлнээр авч зохих байгууллагад тушаалгүйгээр 09 сарын дараа буюу Эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа 201 оны 06 дугаар сарын 13-нд түүнд дансаар буцааж шилжүүлсэн үйлдэл нь /2-р хх-ийн 61-р ху/ хавтаст хэрэгт авагдсан дээр дурьдагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Ч.Бат-Эрдэнийн дэи хууль бус үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт эдийн болон эдийн бус хохирол учирч бизнесийн, ажил хэргийн нэр хүндэд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, төрийн албаны ардчилсан ёс, шударга ёс, чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмууд зөрчигдөж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хандах олон нийтийн итгэл алдагдсан зэрэг нь түүнийг өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн ийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж бусдад ноцтой хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1-д заасан “Дураараа аашлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Прокуророос түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэн болгон өөрчилж, нийтийн албанд томилогдох ийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт ьж байгаа бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2, 4, 6 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.******* болон түүний ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, .9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1, 2, 4, 6 дугаар заалтуудыг доорхи байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:
1 дүгээр заалтыг:
“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч овогт Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,
Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн , албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч овогт Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
2 дугаар заалтыг:
“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Бат-Эрдэнийн нийтийн албанд томилогдох ийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******гийн нийтийн албанд томилогдох ийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Ч.Бат-Эрдэнийг тэнссэн 06 сарын хугацаанд, Б.*******г тэнссэн 01 жилийн хугацаанд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт ьж байгаа бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлах, мөн Б.*******г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 500 боодол өвсний үнэ 3.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус тогтоосугай” гэж,
4 дүгээр заалтыг:
“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.*******, Б.******* нар нь үүрэг хүлээлгэх, хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж,
6 дугаар заалтыг:
“6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.*******д тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт ихыг -Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Б.*******д тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт ихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Д.******* болон түүний ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ