| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0505/З |
| Дугаар | 128/ШШ2025/0068 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ан******* ХХК /РД:5*******/,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О, Г.Б******* нар,
Тус шүүх хуралдаанаар: хариуцагч татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн НА-21 дүгээр нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2-т заасан зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралда*******: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн аар:
1.1. Ан******* ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 21******* тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Хэсэгчилсэн/ шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг дуусх хугаца******* татварын улсын байцаагч Ц.О, Г.Б******* нар хийж, 64,384,725,167.6 төгрөгийн зөрчилд 3,862,982,969.25 төгрөгийн нөхөн татвар, 1,219,837,986.43 төгрөгийн торгууль, 799,971,520.91 төгрөгийн алданги, нийт 5,882,792,476.59 төгрөгийн төлбөр ногдуулж, татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн НА-21 дүгээр нөхөн ногдуулалтын акт үйлдэгдсэн.
1.2. Ан******* ХХК нь татварын улсын байцаагчийн НА-21 дүгээр нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2 дахь хэсгийг үл зөвшөөрч хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тоолоор ...татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн НА-21 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хэвээр баж... шийдвэрлэсэн байна.
1.3. Ан******* ХХК-аас, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О, Г.Б******* нарт холбогдуулан гаргасан ...Татварын улсын байцаагч Ц.О, Г.Б******* нарын үйлдсэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн НА-21 дүгээр нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах... шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0160 дугаар магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хэрэг шилжүүлэх тухай 128/ЗТ2024/0808 дугаар тоолоор сугалагдан ирсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Ан******* ХХК-аас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...2.1.1. НА-21 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.1-д заасан 2018 оны экспортолсон 29 770,46 тонн, 2019 оны 1-3 саруудад экспортолсон 8 285,23 тонн, нийт 38 028,69 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 16 566 120 782.67 төгрөг, 2019 онд 7 141 918 245,41 төгрөг, нийт 23 708 039 028,08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд АМНАТ-ын үндсэн төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай.
Татварын улсын байцаагч нар жишиг үнээр бус, гэрээний үнээр АМНАТ тооцсон-ыг ашигт малтмалд АМНАТ-ын үндсэн төлбөр тооцоогүй гэж томьёолон зөрчилд тооцон нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1, 4 7.3.2 дахь заалтыг үндэслэл болгожээ. Эдгээр заалтууд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн их суудлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны хуралдааны 04 тоот тоолоор Үндсэн хууль зөрчсөн нь нэгэнт тоогдсон тул Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 4-д Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно гэж заасны дагуу дээрх хугаца******* уг хуулийн заалтуудыг дагаж мөрдөх үүрэггүй гэж үзэж байна.
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тоосон хугаца******* төлнө гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 3-д хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргийг онцлон тунхагласан байдаг. Татвар төлөгч бид Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ын зах зээлийн үнэ буюу гэрээний үнийг мөрдөж АМНАТ ногдуулан төлсөн.
Иймд Сангийн яамнаас зарласан, зах зээлийн үнээс хэт өндөр, Үндсэн хууль зөрчсөн, сайдын тушаалаар тоосон жишиг үнэ-ийг мөрдөх үүрэггүй гэж үзэж байна.
2018 оны хувьд бид өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий байгаас зөвхөн 1133,6 тонн жонш олборлож экспортолсон ба бусад 28 636,95 тонн жоншийг Мэ******* ХХК болон гар аргаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдээс худалдан авч экспортод гаргасан. Энэхүү худалдан авалт, тэдгээрт өмнөх шат******* төлсөн АМНАТ-ыг тооцож хасалт хийлгүй зөвхөн гаалийн мэдээлэл, жишиг үнэд суурилан татварын тооцооллыг шууд бус аргаар тодорхойлжээ. Энэ нь Сангийн сайдын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалаар батлагдсан татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг /3.9/ мөрдөөгүй тул дээрх татварын улсын байцаагч нарын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Зөрчлөөр тооцсон үндэслэлдээ Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн 220 тоот тоолоор басан АМНАТ-ийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг дурдсан байх ба Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 тоот тоолоор хүчингүй болсон уг аргачлалыг татварын улсын байцаагч нар үндэслэл болгон хэрэглэсэн нь хууль бус байна. Энэ нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
2.2. НА-21 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.2-д заасан 2019 оны 4-12 саруудад экспортолсон 17481,94 тонн, 2020 онд экспортолсон 9 256,47 тонн, нийт 26738,41 тонн, хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 5 158 234 365.02 төгрөг, 2020 онд 3 257 651 873,06 төгрөг, нийт 8 415 886 238,08 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, АМНАТ-ын үндсэн төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай.
Дээрх зөрчлүүд нь энэ гомдлын 1-д заасантай ижил агуулгатай байх тул энэ гомдлын 1.1-1.3-д заасан үндэслэлээр мөн хүлээн зөвшөөрөх боломжгүйг давтан илэрхийлж байна.
Дээрх зөрчлүүдэд нөхөн төлбөр ногдуулсан үндэслэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 47.8 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тоолоор басан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэх хүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим аргачлал-ыг дурдсан нь АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээ, жишиг үнэтэй холбоогүй, харин өсөн нэмэгдэх хувь хэмжээтэй холбоотой байна. Энэ нь захиргааны акт НА-21 тоот нөхөн ногдуулалтын акт нь хуульд нийцээгүй болохыг нотолж байна.
Зөрчлөөр тооцсон үндэслэлдээ засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тоолоор басан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим аргачлал-ыг дурджээ. Гэвч энэхүү тоолын жонш, жоншны баяжмалтай холбоотой заалтууд нь Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131, 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 488 тоот тоолоор тус тус өөрчлөгдөж хүчингүй болсон байна.
2019-2020 онуудад бид өөрийн тусгай зөвшөөрөл бүхий байгаас олборлолт хийгээгүй бөгөөд гар аргаар жонш олборлогч нөхөрлөл, хувь хүмүүсээс худалдан авалт хийж, зохих боловсруулалт хийсний үндсэн дээр экспортолсон. Иймд Засгийн газрын 2019 оны 465 дугаар тоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 3.4-3.5-д зааснаар ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч Ашигт малтмалын тухай хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт болон мөн хуулийн 47.19-д заасны дагуу суутган төлсөн тайлан мэдээг үндэслэн өмнө нь ногдуулсан, суутган төлсөн төлбөрийг хасаж тооцох үүрэгтэй. Энэ тооцооллыг хийлгүй төлбөр тоожээ.
Жишиг үнээс АМНАТ тооцохдоо ам доллароос төгрөгт хөрвүүлэх ханшийг Монголбанкны сарын дундаж ханшийг авч тооцоолсон нь алдаатай байна. Экспортод гаргасан өдөр тус бүрийн ханшаар тооцоогүй байна. Энэ тооцооллын алдааг Маргаан таслах зөвлөл хүлээн зөвшөөрч дахин тооцоолол хийлгэхээр хурлыг 1 удаа хойшлуулж байсан. Дахин тооцооллоор зөрүү гарсан хэдий ч Маргаан таслах зөвлөл актыг хэвээр басан нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон.
2.3. НА-21 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2.1-д заасан 2018 оны экспортолсон 29770.46 тонн, 2019 оны 1-3 саруудад экспортолсон 8285,23 тонн, нийт 38028.69 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 16 566 120 782.67 төгрөг, 2019 онд 7 141 918 245,41 төгрөг, нийт 23 708 039 028,08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд АМНАТ-ын нэмэлт төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай:
АМНАТ-ын нэмэлт хувь хэмжээг тооцохдоо одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2015 оны 488 дугаар тоолоор басан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ын 2.4 дэх заалтын 6-д заасан Хайлуур жоншны баяжмал-ын ангиллаар тооцоогүй байна. Энэ аргачлалд газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон механик аргаар боловсруулж, хүдэр дэх агуулгыг нь дээшлүүлсэн 75-92%-ийн агуулгатай жоншны хүдрийг баяжмалаар тооцохоор тоосон. Нөхөн ногдуулалтын актад манай экспортыг хайлуур жонш, жоншны хүдрээр тооцон нэмэлт хувийг ойролцоогоор 5 хувиар тооцсоноос тооцооллын илт алдаа гарсан байна. Манай экспортын дийлэнх хэсгийг гар аргаар ангилсан 75%-аас дээш агуулгатай жонш эзэлдэг ба энэ нь гаалийн мэдүүлэг, лабораторийн дүгнэлтээр нотлогдоно.
2.4. HA-21 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2.2-д заасан 2019 оны 4-12 саруудад экспортолсон 17 481,94 тонн, 2020 онд экспортолсон 9 256,47 тонн, нийт 26 738.41 тонн, хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 5 158 234 365.02 төгрөг, 2020 онд 3 257 651 873,06 төгрөг, нийт 8 415 886 238,08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд АМНАТ-ын нэмэлт төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухай.
Дээрх зөрчил нь энэ гомдлын 3-д заасантай ижил агуулгатай байна. АМНАТ-ын нэмэлт хувь хэмжээг тооцохдоо өнөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2015 оны 488 дугаар тоолоор басан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2.4 дэх заалтын 6-д заасан Хайлуур жоншны баяжмал"-ын ангиллаар тооцоогүй байна. Энэ аргачлалд газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон механик аргаар боловсруулж, хүдэр дэх агуулгыг нь дээшлүүлсэн 75-92%-ийн агуулгатай жоншны хүдрийг "баяжмал"-аар тооцохоор тоосон. Нөхөн ногдуулалтын актад манай экспортыг Ашиг малтмалын тухай хуулийн 47.5-ын 7 буюу хайлуур жонш, жоншны хүдэр-ээр тооцсоноос тооцооллын илт алдаа гарсан байна. Манай экспортын дийлэнх хэсгийг 75%-аас дээш агуулгатай жонш эзэлдэг. Энэ тооцооллыг 2018-2020 оны ачилт, гаалийн мэдүүлэг, лабораторийн дүгнэлт тус бүрээр нотлох баримтын хамтаар хүргүүлж байна.
Иймд дээрх тайлбарыг үндэслэн Татварын улсын байцаагчдын үйлдсэн НА-21 тоот Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2 дахь хэсгийг хүчингүй болгон өөрчилж, нөхөн татвар, торгууль, алдангийн дүнг бууруулж өгөхийг хүсье гэжээ... гэжээ.
2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүх хуралда******* гаргасан нэмэлт тайлбартаа: ...Татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар бүхий Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна.
Татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тоосон НА-212200000141 тоот Нөхөн ногдуулалтын акттай холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ танилцуулъя. Нэхэмжлэлийн шаардлагад Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2 гэсэн энэ 4 хэсэгт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан үндэслэлээ тайлбарлая.
2.5.1. НА-212200000141 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.1-т 2018 онд экспортолсон 29000 тонн 2019 оны 01-ээс 03 дугаар саруудын экспортолсон 8000 тонн нийт 38000 тонн хайлуур жоншийг экспортод гардан борлуулахдаа 2018 онд 17 тэрбум, 2019 онд 7 тэрбум, нийт 23 тэрбум төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй АМНАТ-ийн үндсэн төлбөр ногдуулаагүй гэж энэхүү зөрчилд тэмдэглэсэн. Энэхүү зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гээд д*******х 4 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Татварын улсын байцаагч нар гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсныг жишиг үнээр ногдуулаагүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндсэн төлбөр тооцоогүй гэж томьёолон зөрчилд тооцон, нөхөн ногдуулалт, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1, 47.3.2 дахь хэсгийг үндэслэл болгосон эдгээр заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тоолоор Үндсэн хууль зөрчсөн нь тоогдсон тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж шийдвэр хүчингүй болно гэж заасны дагуу дээрх хугаца******* уг хуулиудыг дагаж мөрдөх үүрэггүй гэж үзэж байна.
2. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тоосон хугаца******* төсөвт төлнө. гэж заасан байдаг. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн арван долоодугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт Хуулиар ноогдуулсан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй гэж заасан. Татвар төлөгч бид Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу хөрш орнууд болон Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зах зээлийн үнэ буюу гэрээний үнийг мөрдөж АМНАТ ногдуулж тайлагнаж төлсөн. Иймд Сангийн яамнаас зарласан зах зээлийн үнээс хэт өндөр, Үндсэн хууль зөрчсөн сайдын тушаалаар тоосон жишиг үнийг бид мөрдөх үүрэггүй гэж үзэж байна.
3. 2018 оны улиралд өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий байгаас 1133 тонн жонш олборлож экспортолсон ба бусад 28636 тонн жоншийг Мэ******* ХХК болон гар аргаар ашигт малтмалыг олборлогч нөхөрлөлүүдээс худалдан авч экспортод гаргасан. Энэхүү худалдан авалт нь нэгдүгээрт дунд шат******* нь төлсөн АМНАТ-ийг тооцож хасалт хийлгэвэл зөвхөн гаалийн мэдээлэл жишиг үнийг татварын тооцооллыг шууд бус аргаар тодорхойлж акт тоосон. Энэ нь Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалаар батлагдсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам-ын 3.9 дэх заалтыг мөрдөөгүй тул уг Татварын улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
4. Зөрчлөөр тооцсон үндэслэлдээ Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 тоот тоолоор басан Ашигт малтмалын хөлсний төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал-ыг дурдсан бөгөөд Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 тоолоор хүчингүйд болгох аргачлалыг татварын улсын байцаагч нар үндэслэл болгон хэрэглэсэн нь хууль бус гэж үзэж байна. Энэ нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул татварын улсын байцаагч нарын тоосон актад дурдсан 1.1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.5.2. НА-212200000141 тоот нөхөн ногдуулалтын актын 1.2 дахь хэсэгт нь 2019 оны 04-12 дугаар саруудад экспортолсон 17000 тонн, 2020 онд экспортолсон 9000 тонн нийт 26000 тонн хайлуур жоншийг гаргаж борлуулахдаа 2019 онд 5 тэрбум, 2020 онд 3 тэрбум, нийт 8 тэрбум төгрөгийг борлуулалтын үнэлгээнд дутуу тооцож АМНАТ-ийн үндсэн төлбөр ногдуулаагүй гэсэн зөрчил тэмдэглэж, акт тоосон. Дээрх зөрчлүүд нь цаг хугацааны хувьд 2018, 2019 оны 01-03 дугаар сар, түүнээс хойш гэж ангилсан боловч үндсэндээ агуулга нь ижилхэн. Түүнчлэн дээрх зөрчлүүдэд нөхөн төлбөр ногдуулсан үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 47.8 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тоолоор басан Ашигт малтмалын хүдэр, баяжмал бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал тооцох үндсэн зарчим, аргачлал-ыг дурдсан. Эдгээр заалт нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ, жишиг үнэтэй холбоогүй. Харин өсөн нэмэгдэх хувь, хэмжээтэй холбоотой заалтуудыг үндэслэл болгосон. Энэ НА-212200000141 тоот захиргааны нөхөн ногдуулалтын акт нь хуульд нийцээгүй болохыг нотолж байна.
1. Зөрчлөөр тооцсон үндэслэлтэй Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тоолоор басан Ашигт малтмалын хүдэр, баяжмал бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал тооцох үндсэн зарчим, аргачлал-ыг дурдсан байна. Гэвч энэхүү тооцооллын жонш, жоншны баяжмалтай холбоотой заалтууд нь Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131, 2015 оны 1 дугаар сарын 15-ны өдрийн 488 тоолоор бүрдүүлсэн өөрчлөлтүүдийг хүчингүй болсон заалтуудыг мөрдөж акт тоосон.
2. 2019-2020 онуудад өөрийн тусгай зөвшөөрөл бүхий байгаас олборлолт хийгээгүй бөгөөд зөвхөн г*******р жонш олборлогч нөхөрлөл хувь хүмүүсээс худалдан авалт хийж зохих боловсруулалт хийсний үндсэн дээр сонгосон. Иймд Засгийн газрын 2019 оны 465 тоот тоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 3.4-3.5-д заасан Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч Ашигт малтмалын тухай хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт болон мөн хуулийн 47.19-д заасны дагуу суутган төлсөн тайлан мэдээг үндэслэн өмнө нь ногдуулсан, суутган төлсөн төлбөрийг хасаж тооцно гэж заасан. Энэ тооцооллыг хасаж тооцоогүй учраас уг зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
3. Жишиг үнээс АМНАТ-ийг тооцохдоо ам.доллароос төгрөгт хөрвүүлэгчийн Монгол банкны сарын дундаж ханшаар тооцоолсон нь алдаатай гэж үзэж байна. Сүүлд гаргасан өдөр тус бүрийн ханшаар тооцоогүй. Энэ тооцооллын алдааг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хүлээн авч 1 удаа хурлыг хойшлуулж байсан. Дахин тооцооллын хувьд бага хэмжээний зөрөө гарсан ч маргаан таслахгүйгээр актыг хэвээр басан нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон гэж бол үзэж байна.
2.5.3. НА-212200000141 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэл хэсгийн 2.1-д 2018 онд экспортлогдсон 29000 тонн, 2019 оны 01-03 дугаар сард экспортолсон 8000 нийт 38000 тонн хайлуур жоншийг экспортод борлуулахдаа нийт 23 тэрбум төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд АМНАТ-ийн нэмэлт төлбөрийг ногдуулаагүй гэж зөрчлийг тэмдэглэж тоосон байна. АМНАТ-ийн нэмэлт төлбөрийг тооцохдоо одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2015 оны 488 тоот Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ын 2.4 дэх заалтын 6-д заасан хайлуур жоншны баяжмалын ангиллаар тооцоогүй. Энэ аргачлалд Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон механик аргаар боловсруулж, хүдэр дэх агуулгыг нь дээшлүүлсэн 75-92%-ийн агуулгатай жоншны хүдрийг баяжмалаар тооцохоор тоосон. Нөхөн ногдуулалтын акт нь манай экспортыг хайлуур жонш, хайлуур жоншны хүдрээр тооцон нэмэлт хувь хэмжээг ойролцоогоор 5%-аар тооцсоноос тооцооллын алдаа гарсан гэж бид үзэж байна. Манай экспортын дийлэнх хэсгийг гар аргаар ангилсан 75%-аас дээш агуулгатай жонш эзэлдэг. Энэ нь гаалийн мэдүүлэг болон лабораторийн дүгнэлтээр нотлогдоно.
2.5.4. АМНАТ-ийн өсөн нэмэгдэх хувь хэмжээтэй холбоотой гомдол байна. Энэ өсөн нэмэгдэх хувь хэмжээг 2019 оны 04 дүгээр с*******с 12 дугаар саруудад экспортолсон 17000 тонн, 2020 онд экспортолсон 9000 тонн, нийт 26000 тонн хайлуур жоншийг экспортод гаргахдаа нийт 8 тэрбум төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй АМНАТ-ийн нэмэлт төлбөр ногдуулаагүй гэсэн зөрчил байна. Энэ зөрчил нь мөн адил өмнө нь дурдсан нэмэлт хувь хэмжээг ногдуулахтай холбогдолтой дүгнэлттэй ижилхэн. Түүнчлэн АМНАТ-ийн нэмэлт хувь хэмжээгээр тооцохдоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газрын 2015 оны 488 тоот тоолоор батлагдсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ын 2.4 дэх заалтын 6-д заасан хайлуур жоншны баяжмалын ангиллаар тооцоогүй. Энэ ангилалд өмнө дурдсанаар физик болон механик аргаар боловсруулсан хүдрийн агуулгыг дээшлүүлсэн 75-92% хүртэл агуулгатай жоншны хүдрийг баяжмалаар тооцохоор тоосон. Нөхөн ногдуулалтын акт манай экспортыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, 47.17 буюу хайлуур жонш, хайлуур жоншны хүдрээр тооцсоноос тооцооллын алдаа илт гарсан байна. Ийнхүү хайлуур жонш болон жоншны үйлдвэрээр тооцсоноос 201-2020 оны Ачилт гаалийн мэдүүлэг дээр үндэслэж хийсэн тооцооллын одоо алдаа гарсан. Үүнийг бол нотлох баримтаар өгч бид тооцсон.
2.6. Ийнхүү дээрх дөрвөн тайлбарыг үндэслэн Татварын улсын байцаагчийн үйлдсэн НА-212200000141 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2 дахь хэсгийг хүчингүй болгож, нөхөн татвар, торгууль, алдангийн дүнг бууруулж өгөхийг хүсэж байна... гэв.
2.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралда******* гаргасан тайлбартаа: ...Энэ маргааны хувьд шүүхийн журмаар ч, татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан зөвлөлөөр ч өмнө бас хянагдаад хэргийн оролцогч нар бол ойлголттой байгаа гэж харж байна. Миний хувьд бол энэ асуудалд өмнө нь хэлэлцүүлсэн, нотлох баримт шинжлэн судлахтай холбоотой асуудлын хувь асуусан асуулттайгаа холбогдуулаад би д*******х зүйлийг тодруулъя гэж бодож байна. Хууль хэрэглээтэй холбоотой асуудал, хуулийн үйлчлэлтэй холбоотой асуудал байна гэж харж байна.
2.7.1. Татварын ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд шалгахдаа зөрчлийн актын нөхөн ногдуулалтын актаас 3 төрлийн асуудал харсан. 1. АМНАТ төлөөгүй, 2. нэмэлт төлбөр төлөөгүй, 3. хугаца*******аа төлөөгүй гэдэг асуудал яригдаж байна. Татвар төлөгч нь АМНАТ төлөгч мөн, биш гэдэг дээр л маргааны асуудал үүсэхээр байна. Өөрөөр хэлбэл давж заалдахын шүүхийн магадлалд заахдаа өмнө нь анхан шатын шүүхээр хэлэлцүүлэхдээ татварын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа учраас АМНАТ-ын төлөгч мөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн. Миний ойлгож байгаа өмнө нь тодруулсан асуултад 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиас өмнөх хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан эсвэл худалдаад ачуулсан болно гэж байна. Тэгэхээр энэ хуулийн хэсэгт ялангуяа татвар төлөгчийн холбоотой асуудалд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиас өмнөх хуульд энэ хэсэгт АМНАТ төлөгч биш байна гэж харж байна. Үүнтэй холбоотой асуудал дээр энэ хуулийн үйлчлэлтэй холбоотой хэсгийн энэ хууль батлагдсана******* ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан гэдгээр татвар төлөгчөөр оруулчихсан. Гэхдээ энэ хуулийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04дүгээр тоолоор хүчингүй болгож, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, тэр хуулиас хойшихтой холбоотой асуудал дээр татвар төлөгч маргаагүй. Гол энэ зөрчилтэй холбоотой асуудал 2018, 2019 онд бөөн дүнгээр явж байна. Гэхдээ манай татварын байцаагч нар ялгахдаа нэмэлт төлбөр, үндсэн төлбөртэй холбоотой асуудлыг ч 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх хойших гэдэг байдлаар тавьчихсан. Гэхдээ миний харж байгаа 03 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх нь татвар төлөгч биш учраас энэ төлөлттэй холбоотой асуудалд тайлагнах процессын хувьд бол хууль хэрэглээ нь боломжгүй байна гэж харж байна.
2.7.2. Энэ татвартай холбоотой биш мөнгөтэй холбоотой энэ асуудлыг яагаад шийдэх ёстой вэ гэхээр өмнө нь сүүлийн өөрчлөлттэй холбоотой асуудалд уурхайн эдэлбэрээсээ буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон асуудалд нэгэнт тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу Ашигт малтмалын тухай хуулиар заавал тайлагнах үүрэг хүлээж байна. Тэгэхээр тэр хүнд Ме******* ХХК тайлагнасан. Тийм учраас тэндээс тайлагнасан гээд байна. Тэгэхдээ би яг тэр дэлгэрэнгүй хэлсэн ч гэсэн 87-г хассан гэж ерөөсөө харагдахгүй байна. Тэр дээр хассан л гэдэг сая нөгөө зөрүүнээс төлөөлөгчөөр бодуулахаар хассан юм бас харагдахгүй байна. Хоёр дахь асуудлын тухайд олборлосон эсвэл ачуулсан, гаргасан бүх шат дамжлага болгонд төлсөн, төлөх асуудал ерөөсөө яригдах боломжгүй байна. Ингэх юм бол нөгөө нэмүү өртөг шингээнэ. Тэгээд экспортод гаргах, дундаас нь татвар авах ямар ч боломжгүй болно. Тэгвэл энэ олборлогч нь ямар нэгэн байдлаар түүгээрээ гаргах ийм асуудлууд, маш ойлгомжгүй нөхцөл байдал үүснэ. Иймд миний ойлгож байгаагаар энэ хэсэг дээр нөгөө байр суурь гэдэг агуулгаас нь сүүлд нь Үндсэн хуулийн цэцэд гаргасан тэр тайлб*******с ямар нэгэн байдлаар давхардуулан ноогдуулж байгаа гэдэг тайлбар байна. Өмнө нь хэзээ ч тийм байгаагүй. Тэгэхээр би харахдаа ашигт малтмалыг Ме******* ХХК-аар 2018 онд ихэнх нь 28000 тонн. Яг өөрийнхөө байгаас олборлосон хэсэг нь 1000 тонн байна. Тэгэхээр энэ дүнтэй холбоотой 1000 тоннд их хэмжээний татвар төлөлтөд ногдуулалттай холбоотой асуудал үүсэх боломжгүй. Тэгэхээр би Ме******* ХХК-ийн холбоотой асуудал байна гэж харж байна. Хассан гэдэг дээр нь ойлгомжгүй байна. Тэгэхээр Ме******* ХХК-тай холбоотой асуудал нэгэнт ногдуулаад төлчихсөн байгаа учраас энэ дээр төлөх нөхөн төлбөртэй холбоотой асуудал бол бага байх ёстой. Байхгүй ч байх ёстой.... гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал.
3.1. Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн татварын улсын байцаагч Ц.О, Г.Б******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
3.1.1. HA-21 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэл хэсгийн 1.1-д заасан зөрчлийн тухай. Ан******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй боловч ашигт малтмал ашиглаж буй аж ахуйн нэгж нь 2019 оны 03 сарын 26-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу 2019 оны 04 сарын 07-ны өдрөөс эхлэн/дагаж мөрдөх хугацаа/ 2019 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл хугаца*******, харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 11 сарын 22-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш хугаца******* тус тус дагаж мөрдөж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар заасан. Иймд дээрх Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдэд хамааралтай, мөн хугацааны хувьд тасалдалгүй байхаар Ашигт малтмалын тухай хуульд заасан. Иймд бид хүчингүй болсон хуулийг хэрэглээгүй хуулийн дагуу төлбөл зохих татварыг хуулийн дагуу ногдуулсан.
3.1.2. Сангийн яамны зарласан үнээс хэт өндөр, Үндсэн хууль зөрчсөн, сайдын тушаалаар тоосон жишиг үнэ-ийг мөрдөх үүрэггүй гэсэн гомдлын тухайд. Ан******* ХХК нь Ашигт малтмалын газраас 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 30 жилийн хугацаагаар С******* аймгийн С******* сумын З******* нэртэй газарт 94 гектар бай бүхий уурхайн байд 0*******4 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус компани нь 2018 онд 29,770.46 тонн, 2019 оны 1-3 дугаар сард 8,258.23 тонн, нийт 38,028.69 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 16,566,120,782.67 төгрөг, 2019 онд 7,141,918,245.41 төгрөг, нийт 23,708,039,028.08 тонн жоншийг экспортод гарган борлуулсан. Дээрх борлуулсан ашигт малтмалд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд гэснийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /цаашид АМНАТ гэх/ ногдуулсан.
Компанийн хувьд татварын алб******* АМНАТ-ын тайлангаар 2018 онд 18,987.50 тонн, 2019 онд 20,799.77 тонн, 2020 онд 9,256.47 тонн, 2021 онд х, нийт 49,043.47 тонныг экспортолсон, борлуулсан гэж тайлагнасан байдаг.
Мөн АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг гэрээний үнээс тооцож төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалда******* хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3.3."энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь" гэснийг зөрчсөн тул 2018 онд 30,247,042,458.20 төгрөг, 2019 онд 10,971,588,255.69 төгрөг, нийт 41,218,630,713.89 төгрөгийн борлуулалтын үнэлгээний орлогод ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр, мөн хуулийн 47.5.Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно 47.8. Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар бана" Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тоолын хавсралтаар батлагдсан ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал" гэж заасныг баримтлан АМНАТ-ыг ногдуулсан.
3.1.3 ...худалдан авалт, тэдгээрт өмнөх шатны төлсөн АМНАТ тооцож хасалт хийлгүй зөвхөн гаалийн мэдээлэл жишиг үнэд суурилан татварын тооцооллыг шууд бус аргаар тодорхойлсон татварын улсын байцаагч нарын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн гомдлын тухайд. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасан АМНАТ-ыг давхардуулалгүй ногдуулахын тухайд, тухайн татвар төлөгч ашигт малтмалыг өөрөө олборлоогүй, бусдаас /тусгай зөвшөөрөлтэй этгээдээс/ худалдан авсан тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч борлуулагчийн төлсөн АМНАТ-ыг хасаж тооцохоор хуулиар зохицуулсан бөгөөд татвар төлөгч тайл*******аа Дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шат******* ногдуулсан АМНАТ баганад тайлагнах үүрэгтэй. Татвар төлөгчийн гомдолд дурдсан өмнөх шатны төлсөн АМНАТ-ыг буюу Мэ******* ХХК болон гар аргаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдээс авсан гэх жоншинд Мэ******* ХХК-ийн ногдуулж төлсөн АМНАТ-ыг татварын цахим тайлангийн системд илгээж, багаажуулсан тайланг үндэслэн хасаж тооцсон. Харин татвар төлөгч тайл*******аа Ме******* ХХК-аас авсан жоншны тоо хэмжээг тусгаагүй байсан.
Татварын ерөнхий хуулийн 36.3. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бана гэсний дагуу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалаар басан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам-ын 1-р зүйл 1.1. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу татварын ногдлыг тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, татварын хяналт шалгалт хийн нөхөн ногдуулалтын акт үйлдэхтэй холбогдох харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино. 1.2. Жишиг үнийн арга гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.11-т тодорхойлсныг ойлгоно.
Татвар төлөгч экспортод гаргасан ашигт малтмалыг гэрээний үнээр тооцож АМНАТ төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 47 дугаар зүйлийн 47.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө, 47.2 Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг д*******хь журмаар тооцно, "47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалда******* хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан гэж заасны дагуу хариуцлага ногдуулсан.
3.1.4. Засгийн газрын 2019 оны 342 дугаар тоолоор хүчингүй болсон аргачлалыг татварын байцаагч нар үндэслэл болгон хэрэглэсэн нь хууль бус гэсэн гомдлын тухайд. Татварын ерөнхий хуулийн 41.2. Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.5. Төрийн албаны бусад байгууллагуудтай тусгай удирдамжаар хамтарсан хяналт шалгалт хийж болно гэж заасны дагуу Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран басан хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн хүрээнд Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тоомжийн хэрэгжилтэд хэсэгчилсэн хяналт шалгалтыг удирдамжид заасан ажлын хүрээнд тус компанийн 2018-2021 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Тухайн хугаца******* хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын тоолыг баримтлан хариуцлага ногдуулсан.
3.1.5. HA-21 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1.2-д заасан зөрчлийн тухайд. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэснийг үндэслэн АМНАТ ногдуулсан. Татварын хяналт шалгалтаар бид гаалийн мэдээ болон татвар төлөгчийн ирүүлсэн баримтад үндэслэн шалгалтыг хийсэн. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын тоолын дагуу төлбөр ногдуулсан. Түүнээс биш хуульд заагаагүй төлбөр ногдуулсан мэтээр татварын алба, татварын байцаагч руу х*******сан гомдол гаргаж байгаа нь татвар төлөгч өөрөө хуулиа илт зөрчсөн болохыг харуулж байна. Энд Хууль хэрэглээний ямар нэг зөрүүтэй ойлголт болон тооцооллын ямар нэг алдаа байхгүй.
3.1.6. Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131, 2015 оны 12 дүгээр сарын 14-ны 488 тоот тоолоор нэмэлт өөрчлөлт орсон.
3.1.7. Гомдлын 1.3 дах хэсэгт гаргасан тайлбарт дурдсанчлан өмнөх шат******* ногдуулан төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.7. Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно, 47.18. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад ашигт малтмалын нэр төрөл, ангилал, тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг тусгасан байна, 47.19. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд 47.10, 47.11-д заасны дагуу тайлагнаж төсөвт төлнө гэснийг үндэслэн цахим тайлангийн систем дэх тайлан болон төлбөрийн баримтыг үндэслэн өмнөх шат******* төлсөн АМНАТ-ийг хасаж тооцсон. Ан******* ХХК-ийн дотоодоос худалдан авсан жоншны тайлангаас үзэхэд Ме******* ХХК-аас өөр цахим тайлангийн e-tax.mta.mn системд илгээн багаажуулсан АМНАТ төлөгчийн мэдээлэл байхгүй байсан.
3.1.8. Жишиг үнээс АМНАТ тооцохдоо ам доллароос төгрөгт хөрвүүлэх ханшийг Монгол банкны сарын дундаж ханшийг авч тооцоолсон нь алдаатай гэх гомдлын тухайд. Ашигт малтмалын тухай хуулийн 47.2. Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг д*******х журмаар тооцно, 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалда******* хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан гэж заасан, мөн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/64 тоот тушаалаар басан АМНАТ-ын тайлангийн маягтын 3-р хавсралт Экспортод гаргасан жонш, төмөр, гянтболд, манганы хүдэр, баяжмалд ногдуулсан АМНАТ-ын мэдээ /ТТ-15В/ тайл******* Монголбанкнаас зарласан ам.долларын сарын дундаж ханш-аар тооцдог. Татвар төлөгчийн хувьд дээрх батлагдсан маягтын дагуу тайлагнадаг. Тиймээс өдрийн ханшаар тооцоолол хийх нь харин ч хууль, батлагдсан эрх зүйн актыг зөрчсөн үйлдэл болно.
3.1.9. АМНАТ-ын нэмэлт төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухайд. Ашигт малтмалын тухай хуулийн 47.5. Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно гэж заасны дагуу жоншны хувьд 75-аас доош агуулгатай жоншинд нэмэлт хувь тооцохдоо зах зээлийн үнээс хамаарч 1-5 хувь, харин 75-аас дээш агуулгатай жоншинд 0,90-4,5 хувь тооцохоор хуульд заасан байдаг. Нэмэлт хувийн тооцооллыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлж байна.
3.1.10. HA-21 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2.2-д заасан АМНАТ-ын үндсэн төлбөр ногдуулаагүй зөрчлийн тухайд. Ашигт малтмалын тухай хуулийн 47.5. Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно 47.8. Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар бана. Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тоолын хавсралтаар батлагдсан ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-заасныг үндэслэн тооцсон. 193-р тоол хүчин төгөлдөр хэвээр байгаа гэдгийг дахин тэмдэглэе... гэжээ.
3.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралда******* гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгч аас нэхэмжлэлийн шаардлага гаргасан нотлох баримтаа гаргаж өгч байна. Үндсэндээ гэрээний үнээр тооцсон, жишиг үнээр тооцсон нь буруу байна. Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэл авч байна. Нийтдээ тус компани нь 2018-2021 оны хооронд татварын шалгалт хийгдээд нийтдээ 335 ширхэг, гаалийн мэдүүлгээр, 64,7 мянган тонн жонш экспортолсон байна. Энэ экспортлохтой холбогдуулаад Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, 47.2.1-д заасны дагуу экспортолсон байвал олон улсын жишиг үнийг баримтлан АМНАТ-ийн төлбөрийг ногдуулдаг. Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газраас тоосон хэм хэмжээний дагуу тухайн төлбөрийг ногдуулахтай холбогдуулаад тус компанид нийтдээ 5,8 найман тэрбум төгрөгийн зөрчил ногдуулсан. Нэгдүгээрт 64.7 тонн жонш экспортолсон нь гаалийн экспортын мэдүүлгээр батлагддаг. Хоёрдугаарт нэхэмжлэгч 75%-аас дээш агуулгатай жонш экспортолдог гэж байна. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1, Засгийн газрын тоолын олон улсын жишиг үнэ буюу 81 дүгээр тоол, 103 гуравдугаар тоолуудыг үндэслээд АМНАТ-ийн төлбөр ногдуулах нь үндэслэлтэй. Тэгэхээр нэхэмжлэгч ын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг д*******х байдлаар дүгнэж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Том татвар төлөгчийн газартай харилцдаг, Ан******* ХХК нь улсын бүртгэлийн 10******* дугаар гэрчилгээтэй, 5******* дугаар регистртэй, 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдсан, гадаад худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, 1,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай, Ашигт малтмал, газрын тосны газраас 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон, С******* аймгийн С******* сумын нутаг, З******* нэртэй уурхайн байд ашигт малтмал ашиглах 0*******А дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
3. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /цаашид АМНАТ гэх/-ийн тайланг тусгай зөвшөөрөлтэй татвар төлөгчөөр ТТ-15 маягтаар гаргаж, 2018 онд 4,697,442,449.24 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 234,872,122.42 төгрөгийн үндсэн төлбөр, 2019 онд 7,158,403,204.58 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 357,920,160.23 төгрөгийн үндсэн төлбөр, 2020 онд 3,548,668,691.26 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 177,433,434.56 төгрөгийн үндсэн төлбөр төлж ногдуулахаар гаргасан бол, 2021 онд Х тайлан гаргаж байжээ.
4. Нэхэмжлэгч хуулийн этгээдтэй холбоотой татварын удирдлагын нэгдсэн систем дэх татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаа, татварын албаны хөндлөнгийн мэдээллийн сангаас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар бүртгэгдсэн 335 ширхэг гаалийн мэдээг анхан шатны санхүүгийн баримт материалуудтай тулган, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль, тоол, журмын хэрэгжилтийг хэсэгчлэн шалгаснаар,
4.1. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн аарх 1.1-д: 2018 онд 29,770.46 тонн, 2019 оны 1,2,3 дугаар сард 8,258.23 тонн, нийт 38,028.69 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 16,566,120,782.67 төгрөг, 2019 онд 7,141,918,245.41 төгрөг, нийт 23,708,039,028.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулаагүй,
4.2. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн аарх 1.2-т: 2019 оны 04 дүгээр с*******с 12 дугаар сарын дуус 17,481.94 тонн, 2020 онд 9,256.47 тонн нийт 26,738.41 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 5,158,234,365.02 төгрөг, 2020 онд 3,257,651,873.06 төгрөг нийт 8,415,886,238.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
4.3. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн аарх 2.1-д: гаалийн мэдээгээр 2018 онд 29,770.46 тонн, 2019 оны 1,2,3 дугаар сард 8,258.23 тонн, нийт 38,028.69 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 16,566,120,782.67 төгрөг, 2019 онд 7,141,918,245.41 төгрөг, нийт 23,708,039,028.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулаагүй, төсөвт төлөөгүй,
4.4. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн аарх 2.2-т: 2019 оны 04 дүгээр с*******с 12 дугаар сарын дуус 17,481.94 тонн, 2020 онд 9,256.47 тонн нийт 26,738.41 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 5,158,234,365.02 төгрөг, 2020 онд 3,257,651,873.06 төгрөг нийт 8,415,886,238.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулаагүй, төсөвт төлөөгүй гэж тус тус үзжээ.
5. Ингэснээр нийтдээ 64,384,725,167.6 төгрөгийн зөрчил гарсан гэж үзэж, 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.1. ...татварын тайл******* тусгахгүй орхигдуулсан ... хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1. татварын хууль тоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор, 74 дүгээр зүйлийн 74.1. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн, 82 дугаар зүйлийн 82.1.2. төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн татварын дүнгийн 40 хувиар гэж заасныг үндэслэн 3,862,982,969.25 төгрөгийн нөхөн татвар, 1,219,837,986.43 төгрөгийн торгууль, 799,971,520.91 төгрөгийн алданги нийт 5,882,792,476.59 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн акт тоожээ.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дээрх маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн аар гэсний 1.1, 1.2, 2.1, 2.2-т заасан буюу энэхүү Үндэслэх хэсгийн 4.1-ээс 4.4-д заасан зөрчилд хамаатуулсан, харин 3-д заасан зөрчлийн аар анхнаасаа маргаагүйг тэмдэглэж байна.
7. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэсэн заалтыг хууль тоогчоос Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулж заахдаа 47.1. ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банк******* алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө гэж өөрчлөн найруулсан ба уг өөрчлөлт нь Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13/1066 дугаарт нийтлэгдсэн бөгөөд мөн оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилсэн.
8. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 04 дүгээр тоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1. дотоод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр ...худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү, 47.3.2. энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан ... банк******* худалдсан алтнаас бусад ... төлбөрийн доод хэмжээ нь ... бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү, 47.4 дэх хэсэг. тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ...ногдуулна, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг тус тус хүчингүй болгосон.
9. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор хууль тоогчоос Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, 47 дугаар зүйлийн 47.1. доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, 47.2. энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг д*******х журмаар тооцно, 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалда******* хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг д*******х хэмжээгээр ногдуулна, 47.3.3. энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь, 47.5. энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч дор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно, 47.16. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллага******* бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө, 47.16.1. худалдсан, худалдахаар ачуулсан, 47.16.2. экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан гэж зааж зохицуулсан.
10. Түүнчлэн хууль тоогчоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан гаргасан ба мөн хуулийн 1 дүгээр зүйлд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугаца******* ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр басан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугаца******* хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө, 1.1.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1.2. Ашигт малтмал экспортолсон этгээд, 1.3.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк******* алт тушаасан этгээд гэж зааж, энэ хуулийг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
11. Маргаан бүхий энэ тохиолдолд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын зүгээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг 2018 онд 29,770.46 тонн, 2019 оны 1, 2, 3 дугаар сард 8,258.23 тонн, 2019 оны 04 дүгээр с*******с 12 дугаар сарыг дуус 17,481.94 тонн, 2020 онд 9,256.47 тонн, нийт 64,767.1 тонн хайлуур жоншийг экспортод гаргаж борлуулахдаа ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулаагүй, төсөвт төлөөгүй гэж буруутган, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нийт 64,247,850,532.3 төгрөгийн татварын зөрчилд нийт 5,745,917,841.13 төгрөгийн нөхөн төлбөр, торгууль, алданги төлүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн НА-21 дугаар нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгээр тоосныг,
12. Нэхэмжлэгчээс ...Сангийн яамны зарласан үнээс хэт өндөр, Үндсэн хууль зөрчсөн, сайдын тушаалаар тоосон жишиг үнийг мөрдөх үүрэггүй, 28 636,95 тонн жоншийг Мэ******* ХХК болон гар аргаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдээс худалдан авч экспортод гаргасан байхад эдгээрийн өмнө төлсөн АМНАТ-г тооцож хасалт хийлгүй зөвхөн гаалийн мэдээлэл, жишиг үнэд суурилан татварын тооцооллыг шууд бус аргаар тодорхойлсон нь хууль бус, 2019 оны 342 дугаар тоолоор хүчингүй болсон аргачлалыг үндэслэл болгосон нь хууль бус, АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээ, жишиг үнэтэй холбоогүй, харин өсөх нэмэгдэх хувь хэмжээтэй холбоотой, жишиг үнээс АМНАТ тооцохдоо ам доллароос төгрөгт хөрвүүлэх ханшийг Монголбанкны сарын дундаж ханшийг авч тооцоолсон нь алдаатай буюу экспортод гаргасан өдөр тус бүрийн ханшаар тооцоогүй, тооцооллын аргачлал илт алдаатай... зэргээр болон Тодорхойлох хэсгийн 2-т заасан үндэслэлээр маргаж, Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт /2019-03-26-ны өдрийн/, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тоол /03 дугаар дүгнэлт, 04 дүгээр тоол/, хууль тоогчоос Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт оруулж, өөрчлөн найруулсан хуулийн заалттай холбоотойгоор тайлбарласан.
13. Харин хариуцагч нар нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буруу тооцсон, нэмэлт төлбөр ногдуулаагүй, улмаар төсөвт төлөөгүй зэрэг зөрчлийн тооцоог гаргахдаа Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр журмын холбогдох заалтыг, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тоолын хавсралтаар батлагдсан ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-д заасныг, 2014 оны 220 дугаар тоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал"-д заасныг, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/64 тоот тушаалаар басан АМНАТ-ын тайлангийн маягтын 3-р хавсралт Экспортод гаргасан жонш, төмөр, гянтболд, манганы хүдэр, баяжмалд ногдуулсан АМНАТ-ын мэдээ /ТТ-15В/ тайл******* Монголбанкнаас зарласан ам.долларын сарын дундаж ханш-аар тооцохоор заасныг тус тус үндэслэн нөхөн ногдуулалтын актаар төлбөр тоосон нь хууль зөрчөөгүй гэжээ.
14. Энэ хэсгийн 4.1, 4.3-д заасан буюу 2018 онд 29,770.46 тонн, 2019 оны 1,2,3 дугаар сард 8,258.23 тонн, нийт 38,028.69 тонн хайлуур жоншийг экспортод гаргахдаа тус тус үндсэн болон нэмэлт төлбөр тооцоогүй, үүнийг тооцоолоход Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 04 дүгээр тоолоос өмнөх Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1. дотоод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр ...худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү, 47.3.2. энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан ... банк******* худалдсан алтнаас бусад ... төлбөрийн доод хэмжээ нь ... бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү, 47.4 дэх хэсэг: тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ...ногдуулна гэх заалтууд хүчин төгөлдөр байх үеийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн харилца******* хүчин төгөлдөр үйлчилнэ гэж үзэхэд учир дутагдалтай байна.
15. Учир нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг басан Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар[1] тоолын 2.1.1. ...нүүрснээс бусад ашигт малтмалыг өөрөө эсхүл бусдаар дамжуулж экспортолсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайд тухайн сард гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудс******* мэдээлсэн тухайн сард баримтлах зах зээлийн үнийг үндэслэн гэж заасан ба Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг[2] Сангийн яамнаас сар бүр мэдээлэхдээ FOB-www.indmin.com-ийн үнэ нь ФК-75 хувиас дээш агуулгатай хайлуур жоншны хүдэр, баяжмалын хувьд гаргасан байх ба харин ФК-75 хувиас доош агуулгатай хайлуур жоншны үнэ байхгүй байгааг, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02-2.2/2302 дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчээс гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон жоншны мэдээллийг мэдүүлгийн цахим сангаас ирүүлсэн баримт[3], мөн хариуцагчийн хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн баримт[4] зэрэгт хэрхэн тусгасан нь тодорхой бус, нэхэмжлэгчийн маргаад буй манай экспортын дийлэнх хэсгийг гар аргаар ангилсан 75%-аас дээш агуулгатай жонш эзэлдэг гэх тайлбарт дүгнэлт хийх шаардлагатай, өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2019 оны 465 дугаар тоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.2. Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно гэх зохицуулалтыг агуулгаар нь буюу хувь тэнцүүлэн тооцож хамтад хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
16. Иймээс, нэхэмжлэгчийн 2018-2019 оны татварын зөрчлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11. шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь хариуцагч татварын улсын байцаагч нарын үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг хянан шалгаж үзэх, тооцооллыг гаргах эрхийг шүүхээс хэрэгжүүлэхэд учир дутагдалтай, тухайн татварын зөрчлийг шалгах эрх бүхий татварын улсын байцаагчид нь татварын зөрчлийн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд ногдох нөхөн татвар, торгууль, алданги тус бүртээ хэдэн төгрөг болох, татварын зөрчлийн шинжээс хамаарч бодит байдал дээр ямар болох вэ гэдгийг шүүх тоох боломжгүй, энэ аар шүүхээс захиргааны байгууллагын чиг үүргийн өмнөөс тоон шууд шийдвэрлэхгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
17. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. татвар бий болгох, тоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллага******* д*******х зарчмыг баримна, 5.1.1. зайлшгүй байх, 5.1.2. тодорхой байх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.5. ...шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмууд болон хуулийн хүрээнд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг түдгэлзүүлснийг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.татвар төлөгч татварын хууль тоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугаца******* нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, ... 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, ... татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, д*******х хэмжээгээр торгоно, 82.1.1.төлбөл зохих татварын дүнг 50 хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар, 82.1.2.төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар гэж заасныг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, хариуцагч захиргааны байгууллага дахин судалж, татварын хууль тоомжид заасан холбогдох судалгаа, тайланг шалгаж шинэ захиргааны акт гаргах шаардлагатай болно.
18. Түүнчлэн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр басан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр басан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр басан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугаца******* нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д ...татварын тайл******* тусгахгүй орхигдуулсан... нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулахдаа торгууль, алдангийн хэмжээг тооцож дахин шинэ акт гаргах нь хууль зүйн үндэслэлтэй болно.
19. Сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралда******* хүрэлцэн ирээгүй ба энэ тохиолдолд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч н*******с тусгайлан санал гаргахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар шийдвэрлэв.
20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О, Г.Б******* нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн НА-21 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2-т заасан татварын зөрчилд холбогдох хэсгийг хариуцагч н*******с дахин шинэ акт гаргах хүртэл 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тоосон хугаца******* хариуцагч нар дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ С.ГАНБАТ