Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0687

 

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0687 

Улаанбаатар хот

П.Л-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Л-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Л-ыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын авто зам хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ … Манай байгууллага нь Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хэдий ч төсөв санхүү, бүтэц орон тооны хувьд босоо удирдлагатай ажилладаг, мөн санхүүждэг. Иймээс батлагдсан бүтэц орон тооны дагуу ажилладаг. П.Л нь замын сангийн мөнгө, замын хяналтын зардлаар цалинждаг байсан. Энэ нь аудитын газраас шалгасан шалгалтаар илэрч төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил илэрсэн. Авто замын тухай хуулийн 18.1, 18.3, 18.4, 18.5, 18.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Иймд дараах зөрчлийг арилгахыг надад үүрэг болгосон. Төсвийн байгууллагын эрх зүйн зохицуулалтаар албан тушаалын давхардал үүссэн байгаа. Үүнтэй холбогдуулж аудитын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын албажуулсан баримтууд шинээр гаргаж өгсөн. Цалин олгох боломжгүй болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 55 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор хууль бусаар томилогдсон П.Л-ыг чөлөөлж, Аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн болно. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Л-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шийдвэрийн баримталсан хуулийн заалтыг зөвтгөсөн өөрчлөлт орууллаа.

Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Э.Л-ын ажиллаж байсан говь-алтай аймгийн Тээвэр, авто замын газрын бүтэц өөрчлөгдөж, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-тай нэгтгэсэнтэй холбоотой нэг ажилтныг Засаг даргын батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгажээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3/636 дугаар албан бичгээр Э.Л-ыг шилжүүлснийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга зөвшөөрч 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар авто зам хариуцсан мэргэжилтнээр томилон, улмаар замын хяналтын зардлаас цалинжуулахаар шийдвэрлэснээр Э.Л-ын Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан эрх хангагдан ажиллаж байсан байна.

 Гэтэл хариуцагч нь аудитын албан шаардлагыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газарт нь буцаан шилжүүлэлгүй,  Э.Л-ыг төрийн албанаас чөлөөлсөн нь 27.2.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байх тул Б/01 тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “... замын хяналтын сангийн хөрөнгөөс цалинждаг байсныг аудитын дүгнэлтээр тогтоосон тул цалинжуулах боломжгүй болсон гэжээ.

Хариуцагч нь Э.Л-ын 27.2.3-д заасан нэмэгдэл баталгааг хангах үүрэггүй, Засаг даргын Тамгын газраас шилжүүлэхэд нь ажилд томилохгүй байх эрхтэй атлаа түүнийг өөрийн тушаалаар төрийн жинхэнэ албанд томилон ажиллуулсан байна.

Аудитын дүгнэлтээр замын хяналтын зардлыг буруу зарцуулсан гэж үзсэн, харин Э.Л-ыг төрийн албанаас шууд чөлөөлөхийг даалгаагүй бөгөөд уг алдаагаа засахдаа анх шилжүүлсэн байгууллагад нь мэдэгдэж, буцаан шилжүүлэлгүй, нэгэнт төрийн албан тушаалд томилон ажиллуулсны хувьд 27.2.3, 27.2.4-т заасан аль баталгааг хангахгүйгээр чөлөөлсөн нь ... хууль бус байх тул давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь Э.Л-ыг 02 дугаар сарын 21-ний өдөр чөлөөлснийхөө дараа 04 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн ЗДТГ-ын мэдэлд шилжүүлсэн тушаал хэрэгт авагдсан боловч өнөөдрийг хүртэл ажилд томилогдоогүйгээс үзвэл түүний нэмэгдэл баталгаа хангагдаагүйгээс гадна төрийн албан тушаалыг үргэлжлүүлэн эрхэлж, цалин хөлсөө тасралтгүй авах эрх зөрчигдсөн байна.

Иймд Э.Л-ыг чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулсан анхан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Харин шүүх хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийн 23.4, 24.1-д заасныг баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр нь Э.Л-ыг хариуцагч ... дарга нь АЗДТГ-т мэдэгдэж, зохих журмын дагуу эрхийг нь зөрчихгүйгээр шилжүүлэхэд саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтын “... 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1” гэснийг 27 дугаар зүйлийн 27.2.3, ...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ