| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2022/02248/И |
| Дугаар | 191/ШШ2025/00881 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/00881
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* тоот хаягт байрлах, *** ХХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ********* тоот хаягт бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******/РД:**********/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,028,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, /хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **** ***** ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №2020/07/16/006 тоот гэрээг ХХК-тай байгуулан 3 давхар шил бүхий ыг Төв аймгийн нийтийн номын санд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны дотор бүрэн нийлүүлж дуусгасан ба төлбөрийг ХХК нь цаг хугацаандаа бүрэн төлсөн. 2020 оны 12 сард Хүлэгт ХХК-ийн захирал Б.**** мөн иргэн Э.******* 8810-0767 дугаартай утаснаас залгаж Төв аймгийн нийтийн номын санд танайх нийлүүлсэн байна, дахиад Төв аймгийн номын санд 2021 оны 01 дүгээр сарын 10-ны дотор хаалга, хана, хуванцар хаалга хана нийлүүлээд өгөөч, тендерийн хугацаа дуусах гээд байна гэж гуйхад нь Хүлэгт ХХК-ийн захирал Б.***** өөрөө утсаар ярьсан тул Э.*******д итгэн нийт 10.028.100 төгрөгийн хаалга хана захиалж худалдан авахаар болж Э.**** нь 2020.12.16-нд урьдчилгаа 3.000.000 төгрөгийг 5026656842 тоот данснаасаа Юу Металл ХХК-ийн захирал ын 5009380087 тоот данс руу шилжүүлсэн. д Э.ын захиалгын дагуу хаалга 9м.кв-ийг 1 м.кв тутамд 530.000 төгрөгөөр тооцон нийт 4.770.000 төгрөг, хана 6.4 м.кв-ыг 300,000 төгрөгөөр тооцон 1,920,000 төгрөг, Хуванцар хаалга-9 м.кв-ийг 1 м.кв тутамд 220,000 төгрөгөөр тооцон 1.980.000 төгрөг, Хуванцар хана 6м.кв-ийг 1м.кв тутамд 180,000 төгрөгөөр тооцон 1.358.100 төгрөг тус тус тооцон үйлдвэрлэн нийт 10,028,100 төгрөгийн хаалга, ханыг үйлдвэрлэн Төв аймгийн номын сангийн байранд суулган нийлүүлэн өгсөн. Манай компанийн зүгээс хугацаандаа хаалга хана нийлүүлсэн бөгөөд Э.*******д гэрээ байгуулмаар байна гэхээр удахгүй байгуулна гэдэг байсан бөгөөд захиалсан хаалга ханаа 2021.01.10-ндаа бүрэн авсан, одоог хүртэл гэрээ байгуулахгүй зугтааж байгаа юм. Иймд Э.*******ас нийлүүлсэн хаалга ханын үлдэгдэл мөнгө болох 7.028.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны хуулга, бараа материалын нэхэмжлэх, нэхэмжлэх, бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ, Голомт банканд гаргасан хүсэлт, фото зураг /канон/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мессеж /канон/ зэрэг баримтууд авагджээ.
Хариуцагчаас: Итгэмжлэл , хариу тайлбар зэрэг баримтууд авагджээ.
Шүүгчийн захирамжаар: Үзлэгийн тэмдэглэл, Төв аймгийн нийтийн номын сангийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 26 тоот албан бичиг, Аймгийн нийтийн номын сангийн барилгын их засварын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, ХХК-ийн захирлын тушаал, цалингийн нэгтгэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан хаалга, хана, хуванцар хаалга, ханын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт, үлдэгдэл төлбөр 7,028,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ ХХК нь ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулан 3 давхар шил бүхий ыг Төв аймгийн нийтийн номын санд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны дотор бүрэн нийлүүлж дуусгасан ба төлбөр тооцоог ХХК нь цаг хугацаандаа бүрэн төлсөн. Үүний дараа 2020 оны 12 сард ХХК-ийн захирал Б.*******, иргэн Э.******* нар холбогдож, Төв аймгийн номын санд 2021 оны 01 дүгээр сарын 10-ны дотор хаалга, хана, хуванцар хаалга, хана нийлүүлэх талаар санал гаргасан, улмаар Э.******* нийт 10,028,100 төгрөгийн хаалга, хана захиалж, 2020.12.16-нд урьдчилгаа 3,000,000 төгрөг төлсөн. Э.ын захиалгын дагуу хуванцар хаалга, хана зэргийг үйлдвэрлэн, хийж, суурилуулан өгсөн. Гэтэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа тул Э.*******ас нийлүүлсэн хаалга, ханын үлдэгдэл төлбөрт 7,028,100 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Нэхэмжлэгч нь ХХК-тай нийлүүлэх гэрээ байгуулсан тул төлбөр тооцоог ХХК гэрээний дагуу хариуцна. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн чанар, стандартын шаардлага хангахгүй, салхи нэвт сийгдэг, зарим ны битүүмж муу байсныг удаа дараа хэлж байсан боловч нийлүүлсэн ондоо засвар үйлчилгээ хийж засаж сайжруулж өгөөгүй. Э.******* нь зөвхөн утсаар холбогдож захиалсан, ны урьдчилгаа төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч өөрийн хийсэн ажлаа ямар нэгэн акт үйлдэж хүлээлгэн өгдөггүй, мөн төлбөр тооцоог хувийн дансаар авдаг, компанийн дансаар авч НӨАТ-ын баримтын шивэлт хийгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5. ХХК нь нэхэмжлэгч ХХК-тай 2020.07.08-ны өдөр Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан 3 давхар шил бүхий вакум ыг 1 м.кв тутамд 200,000 төгрөгөөр тохирч, Төв аймгийн Зуунмод хотын номын сангийн барилгад ашиглах зориулалтаар гүйцэтгүүлж, гэрээний дагуу төлбөр тооцоог бүрэн дуусгавар болгосон гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргасантай холбогдуулан зохигч мараагүй байна.
6. Улмаар, үүний дараа ХХК-ийн захрал Б.*******, иргэн Э.******* нараас нэхэмжлэгчид дахин бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэл зоригийг илэрхийлж, Төв аймгийн номын сангийн барилгад болон хуванцар , хана зэргийг захиалж хийлгэх санал гаргасныг үндэслэн тухайн саналыг хүлээн зөвшөөрчээ.
7. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох болон хуванцар , хана зэргийн захиалгыг хариуцагч Э.******* өгсөн боловч талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй, аман хэлбэрээр тухайн бүтээгдэхүүний хэмжээ, үнэ, хийх хугацаа зэргийг харилцан тохирсон, мөн урьдчилгаа төлбөрийг хариуцагч Э.******* нэхэмжлэгчид шилжүүлсэн байх тул ХХК болон Э.******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан, нэхэмжлэгч нь Э.ын өгсөн захиалгын дагуу 4 төрлийн хаалга, хана, хуванцар хаалга, хана зэргийг хийж гүйцэтгэсэн, мөн суурилуулж өгсөн асуудлаар талууд маргаагүй байна.
а/ Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлөөр 9м.кв хаалгыг 1 м.кв тутамд 530,000 төгрөгөөр буюу 4,770,000 төгрөг, 6,4 м.кв ханыг 1 м.кв тутамд 300,000 төгрөгөөр буюу 1,920,000 төгрөг, 9 м.кв хуванцар хаалгыг 1 м.кв тутамд 220,000 төгрөгөөр буюу 1,980,000 төгрөгөөр, 7,6 м.кв хуванцар ханыг 1 м.кв тутамд 180,000 төгрөгөөр буюу 1,368,000 төгрөг боловч нийт үнийн дүнг 1,358,100 төгрөг гэж нэхэмжлэлд бичсэн, нийт 10,028,100 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон, үүнээс 2020.12.16-ны өдөр урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөгийг хариуцагч Э.******* нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5026656842 тоот данснаас ны отгоод гадна шилэн хаалганы төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлсэн болох нь тогтоогджээ.
Аман хэлбэрээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн, гүйцэтгэсэн ажлын үр дүн болох захиалгаар хийгдсэн хаалга, хананы хэмжээний талаар зохигч маргаагүй байна.
б/ Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэх ёстой ажлыг хийж гүйцэтгэн дуусгавар болгосон боловч төлбөрийг удахгүй төлнө гэх шалтгааныг хэлсээр төлбөр төлөх хугацааг хойшлуулсан, гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг огт төлөөгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсонтой холбогдуулан хариуцагч нь ажлын хөлсийг хариуцахгүй, учир нь ажил гүйцэтгэх гэрээний тал нь ХХК учир иргэн Э.******* хариуцагч биш, мөн гүйцэтгэгчийн хийсэн ажил доголдолтой байсан, ажлаа тохирсон хугацаанд хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгч өөрийн хийсэн ажлаа акт үйлдэж хүлээлгэн өгөөгүй, мөн төлбөр тооцоог хувийн дансаар авдаг, компанийн дансаар авч НӨАТ-ын баримтын шивэлт хийгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч эдгээр үндэслэл, татгалзлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
в/ Учир нь талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг Э.*******тай байгуулсан учир гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг Э.******* хариуцах ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.
9. Нэхэмжлэгч ******* ХХК нь тухайн ажил гүйцэтгэх гэрээний захиалгыг Э.******* өгсөн, уг захиалгынх нь дагуу бүтээгдэхүүнийг хийж гүйцэтгэсэн, мөн заасан газар нь суурилуулж өгсөн, урьдчилгаа төлбөрийг Э.******* хүлээлгэн өгсөн тул түүнтэй гэрээний харилцаанд орсон, иймд үлдэгдэл төлбөрийг Э.******* хариуцна гэх тайлбар гаргаж, хариуцагчаар Э.ыг тодорхойлсон байдаг.
10. Хэрэгт цугларсан баримтаар, Э.*******д холбогдуулан нэхэмжлэгч ******* ХХК-иас нэхэмжлэх бичигдсэн /хх-5/, ны урьдчилгаа төлбөр 3 сая төгрөгийг Э.******* нь өөрийн 5026656842 данснаас нэхэмжлэгчийн төлөөлөгчид шилжүүлсэн гэх асуудлаар маргаагүй/хх-42/, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.ын 91111728 дугаартай утаснаас Э.ын 88100767 дугаар утас руу 2020.12.16-2021.10.23-ны өдрийн хооронд харьцсан мессежинд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр, нэхэмжлэгч нь Э.*******ас гэрээний үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж байсан үйл баримт, харин Э.*******ас мэдэж байгаа, шуудай ирээгүйг мэдэж байгаа биз дээ, нууд маш их асуудалтай байгаа шүү, мөнгөө аваад өөрөө залганаа тайван байж байгаарай гэх мэтчилэн хариу өгсөн зэргээс дүгнэхэд тухайн ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч ХХК-тай байгуулсан учир хариуцахгүй гэсэн Э.ын татгалзал үндэслэлгүй байна.
Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг нэхэмжлэгчээс удаа дараа шаардахад Э.******* нь гэрээний нэг тал биш болох талаар аливаа татгалзлыг илэрхийлээгүй, харин тухайн гэрээний үлдэгдэл үүргийг мэдэж байгаа, мөн нууд асуудалтай байгаа, мөнгөө авахаараа өөрөө төлөх талаар хүсэл зоригийг илэрхийлж байсан зэргээс дүгнэхэд тухайн гэрээний үүргийг хариуцах этгээд биш гэх тайлбар нь хэрэг маргаанд ач холбогдолгүй байна.
11. Түүнчлэн хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа, ажил гүйцэтгэх гэрээний чанарын доголдлын талаар маргасан байх тул тухайн гэрээний хувьд ямар ч хамааралгүй этгээд гэж үзэх боломжгүй юм. Учир нь хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хувьд захиалагч нь тухайн гомдлын шаардлагыг гүйцэтгэгчид гаргах боломжтой бөгөөд хариуцагч нь шүүхэд гаргасан татгалзлаараа нийлүүлсэн бүтээгдэхүүний чанарын доголдлыг илэрхийлсэн байх тул гэрээний захиалагч гэж үзэх үндэслэлтэй юм.
12. Мөн захиалагч Э.ын хүсэлтийн дагуу ХХК-ийн хийж гүйцэтгэсэн хаалга, хана зэргийг суурилуулсан барилгын их завсарын ажил гүйцэтгэх гэрээг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Нумт өргөө ХХК нарын хооронд 2020.06.09-ний өдөр байгуулсан, уг гэрээнд Нумт өргөө ХХК-ийн ерөнхий инженер гэж Э.******* гарын үсэг зурсан, Нумт өргөө ХХК-ийн захирлын 2020.06.09-ний өдрийн №01/192 дугаартай тушаалаар Төв аймгийн нийтийн номын сангийн барилгын их засварын ажилд ******* овогтой ыг талбайн даамал албан тушаалд томилон ажиллуулсугай гэжээ. /хх-160-161/
13. Иймд, тухайн ажлыг Нумт өргөө ХХК гүйцэтгэсэн, Э.******* нь тус номын сангийн засварын ажлын даамлын ажлыг хариуцаж байсан гэх үндэслэл болох тул ХХК уг ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцах ёстой гэх хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэл болохгүй гэж үзэв.
14. ХХК нь нийт 10,028,100 төгрөгийн хана зэргийг 2021.01.10-ны өдөр үйлдвэрлэж, суурилуулж өгсөн гэх үйл баримттай хариуцагч маргаагүй тул талуудын тохирсон хугацаанд ажил гүйцэтгэх гэрээний хугацаа бүрэн хэрэгжсэн, түүнээс хойш нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд хандах хүртэлх хугацаанд ажлын үр дүнгийн доголдлын талаар аливаа шаардлага гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна Иргэний хуулийн 353 дугаар зүйлд заасан ажлын үр дүнгийн доголдолд хамаарах баримт илрээгүй байна.
15. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болсон цагаас хойш ХХК-ийн захирал Ц. нь Э.*******тай мессэжээр холбогдон гүйцэтгэсэн ажлын хөлсийг удаа дараа шаардаж байсан боловч захиалагч ажлын хөлсийг төлөөгүй, энэ хугацаанд ажлын доголдол, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар захиалагч талаас аливаа шаардлага гаргаагүй, мөн гэрээний үүргийг өөрөө хариуцах ёстой этгээд биш болохыг нотлоогүй зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн, харин хариуцагч Э.******* нь ажлын хөлсийг тохирсон хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
16. Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар захиалагч хуулиар тогтоосон хэм хэмжээний дагуу шаардах эрхтэй боловч хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй чанаргүй гүйцэтгэсэн гэх үндэслэлийг хариуцагч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг шаардах эрхтэй юм.
17. Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, мөн үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т заасан, гэрээний зүйлийг хүлээлгэж өгснөөс хойш хариуцагч ажлын хөлс төлөх үүргээ огт биелүүлээгүй, ийнхүү үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас удаа дараа шаардаж байсан зэрэг үйл баримт тогтоогджээ.
18. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй боловч ажлын хөлсийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд хаалга, хана, хуванцар хаалга, ханын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл ажлын хөлс болох 7,028,100 төгрөгийг хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх үндэслэлтэй.
19. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.02-ны өдрийн №201/МА2023/01513 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулсан боловч хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг хүртэлх хугацаанд хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аливаа хүсэлт гаргаагүй, мөн хуралдаанд биечлэн оролцоогүй тул хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ид 2025.01.24-ний өдөр шүүхээс 2025.01.30-ны өдрийн шүүх хуралдааны товыг утсанд залгаж мэдэгдэхэд за ойлголоо гэсэн хариуг өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хуралдааныг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн болохыг дурдав.
21. ХХК-ийн захирал Б.*******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуулгах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.*******гийн дуудан ирүүлэх хаяг тодорхой бус байсны улмаас шүүхээс хаяг нь тодорхой бус гэрчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх, гэрчийн мэдүүлэг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн, улмаар нэхэмжлэгч нь гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш явуулахад саад болохгүй болохыг дурдав.
22. Иймд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Э.*******ас 7,028,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,120 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 18,721 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Э.*******ас 127,399 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД