Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 19

 

“Н.К финанс корпораци” ББСБ*******ын

нэхэмжлэлтэй, хариуцагч т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23*******ны өдрийн 142/ШШ2021/00004 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Н.К финанс корпораци” ББСБ*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: т холбогдох

 

 “Зээлийн гэрээний үүрэгт 7.591.400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 25*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч “Н.К финанс корпораци” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн  нь 2017 оны 01*******р сарын 20*******ны өдөр Honda CR*******V /2003 2012/ 60*******41 ОРО улсын дугаартай хар өнгийн бензин автомат RD51107127 арлын дугаартай автомашин барьцаалан 3.000.000 төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр NC*******103206800 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, гэрийн хаягаар болон ажлын хаягаар байнга очиж уулзаж байсан боловч зээлийг төлөхгүй байгаа. Иймд үндсэн зээл 3.000.000 төгрөг, үндсэн хүү 3.830.600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 760.800 төгрөг нийт 7.591.400.00 төгрөгийг иргэн ын өмчлөлийн эд хөрөнгө талуудын байгуулсан фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгө болон бусад эд хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Иргэн  надаас 7.591.400 төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахыг хүссэн "Н.К финанс корпораци" ББСБ*******ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.1. 2017 оны 01 сарын 20*******нд тус ББСБ*******тай миний нэрээр 3.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ, мөн автомашин өмчлөл эзэмшилд шилжүүлсэн Фидуцийн гэрээ байгуулагдсан, миний нэр дээр Зээлийн данс нээгдэж энэ зээл уг дансанд орсон болох нь үнэн болно. 2. Энэ Зээлийн болон Фидуцийн гэрээг тус ББСБ*******тай байгуулах, мөнгө зээлэх шаардлага, хүсэл сонирхол надад байгаагүй. Би энэ ББСБ*******ын захирал Э.Птай багаасаа нэг байранд өссөн мэддэг, зээлийн эдийн засагч Б.Аыг Эрдэнэт хотын 4 дүгээр 10 жилд манай доод ангид байхын зүс мэддэг, би өөрөө энэ ББСБ*******аас зээл авч яваад тааралдаж нэгнээ сайн мэддэг найз нөхөд болсон юм. Энэ зээлийн тухайд Б.А нэг залууг өөрийнхөө найз Ууган гэж танилцуулаад "Чи өөрийнхөө нэр дээр манай найзад 3.000.000 төгрөгийн зээл гаргаад өгчих, ямар ч асуудалгүй хугацаандаа төлнө, машинаа манайд тавих юм" гээд байхаар нь зөвшөөрч бэлдсэн байсан гэрээнд гарын үсэг зурсан. Түүнчлэн Фидуцаар шилжүүлсэн СR*******V НОNDА маркийн 6041 ОРО дугаарын машиныг эхлээд миний нэр дээр шилжүүлж, дараа нь 2017.01:20*******нд "Н.К финанс корпораци" ББСБ*******ын нэр дээр бүртгэл хийгдсэн. 3. Банкны ажилтнуудын надад ойлгуулснаар Б.Аын найз залуу зээлээ төлөхгүй бол өмчлөлдөө шилжүүлсэн 6041 ОРО дугаарын машиныг ББСБ өмчлөлдөө шилжүүлэн авах замаар зээл, хүүгээ төлүүлэх ёстой. Миний дуулснаар энэ автомашины бичиг баримт "Н.К финанс корпораци" ББСБ буюу энэ хэргийн нэхэмжлэгчид байгаа тул машин хөдөлгөөнд оролцох эрх хязгаарлагдмал гэж би ойлгож байгаа.Зээлийг би данснаас бэлнээр гаргаж Б.Аын найзад өгсөн. Би ББСБ*******ын ажилтнуудад итгэж энэ гэрээг хийсэн ба тэд банкны хууль тогтоомжоо зөрчиж намайг хохироох үйлдэл хийсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23*******ны өдрийн 142/ШШ2021/00004 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5.*******д заасныг тус баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцож, хариуцагч аас 3.000.000 төгрөг гаргуулан “Н.К финанс корпораци” ББСБ*******д олгож, үндсэн нэхэмжлэлээс 4.591.400 төгрөгийг, мөн үндсэн нэхэмжлэлээс 103206800 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 20*******ны өдрийн 103206800 дугаартай Зээлийн гэрээг хүчингүйд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.412 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 62.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 77.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23*******ны өдрийн 142/ШШ2021/00004 тоот шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 1. Орхон салбарын захирал Э.П нь 2017 оны 01 дүгээр сарын 20*******ны өдрийн 103206800 тоот зээлийн болон фидуцийн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг илэрхийлсэн байхад шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэлцэл хийгч этгээд өөрийн хүсэл зоригийн илэрхийллээ хүлээн зөвшөөрсөн болохыг анзааран үзээгүй. 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед /шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан/ хариуцагч тал зээлийн гэрээ байгуулсан, төлбөрийг хүлээн авсан талаар маргаагүй байдаг. Мөн хариуцагч нь зээлийн төлбөрийг У, Б.Аод шилжүүлсэн гэх боловч түүнийг нотлох ямар ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болох нь хэргийн материалаас харагддаг. Өөрөөр хэлбэл, зээлдэгч авсан зээлээ У, Б.Аод шилжүүлснийг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлээгүй.Дан ганц шинжээчийн дүгнэлтээр талуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2*******д заасан дүр үзүүлсэн хэлбэл байгуулсан гэж үзэх нь учир дутагдалтай юм. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад салбарын захирал Э.П 2017.01.20*******ны өдрийн 103206800 тоот зээлийн болон фидуцийн гэрээнд гарын үсэг зурсан болохоо гэрчилсэн, гэрч Б.А зээлийн гэрээг Э.П байгуулсан болохыг үгүйсгээгүй, мөн 2017.01.20*******нд болон түүнээс хойших хугацаанд Орхон салбарын захирлаар Э.П нь ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Мөн гэрч Б.А гэрчийн тайлбартаа “Би чамд янз бүрийн юм хэлж зээл авхуулаагүй” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. 4. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6*******д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан хүчин төгөлдөр хийсэн буруутай этгээд хэн болох, түүнээс зохигч нарт өөрт учирсан хохирлоо буцаан шаардах эрхтэй эсэхийг дүгнээгүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй, энэ асуудлыг шүүх хуралдааны үед хэлэлцэн үзээгүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хохирсон этгээдийн эрхийг ноцтой зөрчиж байна.  5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2*******д заасан дүр үзүүлсэн хэлцэл нь: дүр үзүүлж хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байх гэсэн агуулгатай гэтэл хариуцагч  зээлийн гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг хүлээн авсан, фидуцийн гэрээ байгуулж, фидуцийн гэрээний зүйлийг зээлдүүлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдон байдаг. Эдгээр үйл баримтуудыг үндэслэн зээлдэгч  нь зээлийн гэрээ хийх хүсэл зориг илэрхийлээгүй, тодорхой эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч  гэрээг байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн нь хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Нөгөө талаар салбарын захирал Э.П нь хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон талаарх үйл баримт хэргийн материалд байхгүй. Мөн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж хэлцэл хийсэн болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан болохыг шүүх харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл шүүх маргааны гол зүйл болох хэлцэл байгуулсан Э.П буюу хүсэл зоригоо илэрхийлэгч этгээдийн хэлцэл байгуулах үеийн хүсэл зоригийн илэрхийлэл ямар байсан талаарх тайлбарыг анхааран үзээгүй нь учир дутагдалтай байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж, салбарын захирал Э.Пын хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчжээ. Мөн шүүх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохдоо “...Б.Аын гуйлтаар Уын өмнөөс тай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд мөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдаж...” гэж дүгнэсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй үйл баримтыг үндэслэж дүгнэлт хийсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасныг зөрчсөн байхад үндсэн нэхэмжлэлийн 4.591.400 төгрөг, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2017.01.20*******ны өдрийн 103206800 тоот зээлийн гэрээг хүчингүй тооцсон Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23*******ны өдрийн 142/ШШ2021/00004 тоот шийдвэрийн зарим хэсгийг өөрчлөх буюу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Давж заалдах гомдлын үндэслэлүүд, хэргийн үйл байдал нотлох баримттай нийцээгүй, хууль зүйн агуулга нь андууралтай үндэслэлгүй байна. Үүнд: 1. ББСБ*******аас тай байгуулсан гэх зээлийн гэрээ нь хууль ёсны үр дүн гарахын тулд биш зээлийн ажилтан Б.А, түүний найз А.У нарын ашиг сонирхолтой холбоотой байсан нөхцөл байдал, зээлийг өөрийн “Зээлийн үйл ажиллагааны журам”, Банк, эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо, хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шаардлагыг зөрчиж гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн зээлийн гэрээг байгуулах эрх бүхий төлөөлөх этгээдийн гарын үсэг өөр болох нь Шүүхийн шинжилгээгээр тогтоогдсон. 2. Хариуцагч ын хувьд гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаагүй, харин ББСБ*******ын зээлийн ажилтанд хууртагдаж зээлийн харилцаанд оролцсон гэдгээ тайлбарладаг. Харин зээл ын нэр дээр зээлийн данс нээгдэж орсон, мөнгийг  нь А, У нарт бэлнээр гаргаж өгөөд баримт аваагүйдээ 3.000.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн байгаа. 3. Фидуцийн гэрээний зүйл болох авто машин нь 2017 оны 01 дүгээр сарын 18*******20 хооронд хоёрхон хоногт Бадам гэж эзэмшигчээс Мянганбаяр, түүнээс “Н.К финанс корпораци” ББСБ*******д шилжин бүртгэгдсэн, уг машиныг Мянганбаяр нэг ч өдөр эзэмшилдээ аваагүй, өөрийн эзэмшилд байгаа уг машиныг “Н.К финанс корпораци” ББСБ хожим нэг удаа олж аваад алдсан, одоо бичиг баримт нь ББСБ*******д байгаа үйл байдал тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөрөө фидуцийн зүйлээс хангуулах боломжтой. Харин ч анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, маргааны тогтоогдож байгаа үйл байдалд үндэслэн хэргийг шийдвэрлэж, Иргэний хуулийг зөв хэрэглэсэн. Хариуцагч ын хувьд давж заалдах үндэслэлтэй байсан боловч эрэн сурвалжлах ажиллагаагаар Б.А, А.У нар олдсон тул залилан мэхэлсэн үйлдлийн талаар гомдол гаргаж шалгуулах, автомашиныг нь хураалгах замаар шүүхийн шийдвэрийг хангуулна гэж үзэж давж заалдаагүй болно гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Н.К финанс корпораци” ББСБ нь “Зээлийн гэрээний үүрэгт 7.591.400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэл,  хариуцагч нь “2017 оны 01 дүгээр сарын 20*******ны өдөр “Н.К финанс корпораци” ББСБ*******тай байгуулсан 103206800 дугаартай зээлийн гэрээ, Фидуцийн гэрээг  хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх хариуцагч аас 3.000.000 төгрөг гаргуулан “Н.К финанс корпораци” ББСБ*******д олгож, үндсэн нэхэмжлэлээс 4.591.400 төгрөгийг, мөн үндсэн нэхэмжлэлээс 103206800 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 20*******ны өдрийн 103206800 дугаартай Зээлийн гэрээг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

    Хариуцагч ын нэр дээр Honda CR*******V загварын 6041*******ОРО автомашины эзэмших эрх  2017 оны 01 дүгээр сарын 19*******ний өдөр  А.Уаас шилжүүлж бүртгэгдсэний  дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 20*******ны өдөр зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулах тухай гэрээ тус тус байгуулагдсаны үндсэн дээр зээлдүүлэгч зээл *******3.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай,  сарын 3,9 хувийн хүүтэй зээлж авсан. Үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулах тухай гэрээний дагуу автомашины эзэмших эрхийг нэхэмжлэгч “Н.К финанс корпораци” ББСБ*******ын  нэр дээр шилжүүлж бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ.

   Хариуцагч ын шүүхэд гаргасан  “...Анхбаярын гуйлтаар түүний найз Ууганбаярт зээл авч бэлнээр  өгсөн, түүний машиныг миний нэр дээр шилжүүлээд дараа нь гэрээний дагуу машиныг зарж зээлийг төлнө гэж надад хэлсэн учир би итгэж зээл авч өгсөн, уг автомашин нь миний эзэмшилд ирээгүй, үүнийг анхнаасаа  нэхэмжлэгч  мэдэж байсан..гэх тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч тал үгүйсгэж  чадаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 15*******ны өдөр дууссан, хариуцагч ын эзэмшилд дээрх автомашин байхгүй ба нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 22*******ны өдөр хүртэл буюу шүүхэд  зээлийн гэрээний үүрэгт *******7.591.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах хүртэлх  хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу хариуцагчаас дээрх автомашиныг бодитойгоор шилжүүлэхийг шаардсан эсэх нь тодорхой бус юм. /хх*******3.4тал/

        Нэхэмжлэгч тал гэрээний дагуу  3.000.000 төгрөгийг хариуцагч т шилжүүлсэн боловч бодит байдалд уг зээлийн гэрээ хэрэгжээгүй,  хариуцагч зээл авах хүсэл эрмэлзэл байхгүй байсан,  уг зээлийг  нэхэмжлэгч байгууллагын ажилтан Анхбаярын найз Ут өгөх  талаар талууд урьдчилан тохиролцсоны дараа дээрх  зээлийн гэрээг байгуулсан болох нь гэрч Б.Аын мэдүүлэг, зохигчдын гаргасан тайлбар хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

          Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж 103206800 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2*******т заасан “Дүр үзүүлэн хийсэн” хэлцэлд  тооцох үндэслэлтэй гэж дүгнэлт хийж улмаар хариуцагч аас үндсэн зээл*******3.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5*******д зааcантай нийцжээ.

        Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 103206800 дугаартай  зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсон тул дагалдан байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.     

        Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ 2017 оны 01 дүгээр сарын 20*******ны өдөр байгуулсан Зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

        Шүүх талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээг “Дүр үзүүлэн хийсэн” хэлцэлд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

       Иймд нэхэмжлэгч “Н.К финанс корпораци” ББСБ*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пын гаргасан “...зээлдэгч авсан зээлээ У, Б.Аод шилжүүлснийг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй, дан ганц шинжээчийн дүгнэлтээр талуудыг дүр үзүүлсэн гэрээ байгуулсан гэж үзсэн, буруутай этгээд хэн болох, түүнээс зохигч нарт өөрт учирсан хохирлоо буцаан шаардах эрхтэй эсэхийг дүгнээгүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй, энэ асуудлыг шүүх хуралдааны үед хэлэлцэн үзээгүй, Б.Аын гуйлтаар Уын өмнөөс тай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд мөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдаж гэж дүгнэсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй үйл баримтыг үндэслэж дүгнэлт хийсэн тул шийдвэрийн зарим хэсгийг өөрчлөх буюу хүчингүй болгож өгнө үү” гэж гаргасан давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Шүүх талуудын хооронд байгуулсан дээрх  зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс учирсан хохирлоо шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй юм.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23*******ны өдрийн 142/ШШ2021/00004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н.К финанс корпораци” ББСБ*******ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.*******т зааснаар нэхэмжлэгч “Н.К финанс корпораци” ББСБ*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 136.412 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ