Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 05

 

 

 

Г.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч

С.Зд холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01244 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Зд холбогдох ,

 

 “Зээлийн  хүүд тооцсон  төлбөр-28.416.850 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “ зээлийн гэрээний үүрэг -13.515.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч С.Згийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа онлайнаар, хариуцагч С.З, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболд нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Г.Б би С.Згаас 2019-07-01-ний өдрөөс 2019-12-27-ны хооронд нийт 83.750.000 төгрөгийг зээлдэж аваад 112.162.250 төгрөг төлж, илүү 28.416.850 төгрөг төлжээ. Бид хоёр мөнгө өгч авалцахдаа зээлийн гэрээ хийж байгаагүй бөгөөд миний тооцоогоор 5.100.000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж бодож байтал нөхрийн маань эзэмшлийн ПРИУС-30 маркийн 22-54 УАЕ улсын дугаартай авто машиныг хууль бусаар 2020-03-05-ны өдөр авчхаад өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байгаа юм. Би С.Згийн надад зээлдүүлсэн мөнгө, би өөрөө буцааж төлсөн тухай дансны хуулгуудаа шүүж үзэхэд дээрх тооцоо гарч байгаа учраас би түүнд ямар нэгэн өглөг ******* харин илүү шилжүүлсэн 28.416.850 төгрөгөө гаргуулан авна. Иймд С.Згаас 28.416.850 төгрөг

 

 

гаргуулан Г.Б надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч С.Згийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Б 2019-07-01-ний өдрөөс 2019-12-27-ны хооронд хариуцагч С.Згаас 16 удаа нийт 95.250.000 төгрөгийг зээлдэж аваад 59 удаа нийт 113.338.250 төгрөг төлж авсан мөнгөнөөсөө 18.088.250 төгрөгийг илүү төлсөн байгаа учраас хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.Хариуцагч С.Згаас авсан болон буцааж төлсөн болохыг дараах байдлаар тайлбарлаж байна.С.Згаас ХААН банкны 5166153724 дугаартай данснаас, ГОЛОМТ банкны 4005118311,4005123858 дугаартай данснуудаас тус тус хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөг орж ирж байсан болохыг жагсаавал: 1. 2019 оны 07 дугаар 01-нд 2.500.000 төгрөг, 2. 2019 оны 10 дугаар сарын 11-нд  6.000.000 төгрөг, 3. 2019 оны 10 дугаар сарын 16-нд  300.000 төгрөг, 4. 2019 оны 10 дугаар 29-нд 8.000.000 төгрөг, 5. 2019 оны 11 дүгээр сарын 06-нд 1.000.000 төгрөг, 6. 2019 оны 11 дүгээр 15-нд 1.150.000 төгрөг, 7. 2019 оны 11 дүгээр сарын 28-нд 13.000.000 төгрөг, 8. 2019 оны 12 дугаар сарын 19-нд 3.700.000 төгрөг, 9. 2019 оны 12 дугаар 27-нд 1.200.000 төгрөг, 10. 2019 оны 12 дугаар сарын 28-нд 7.000.000 төгрөг, 11. 2019 оны 7 дугаар 23-нд 1.000.000 төгрөг, 12. 2019 оны 10 дугаар сарын 07-нд 16.600.000 төгрөг, 13. 2019 оны 9 дүгээр сарын 04-нд 4.000.000 төгрөг, 14. 2019 оны 12 дугаар сарын 27-нд 20.000.000 төгрөг, 15. 2019 оны 12 дугаар сарын 27-нд 2.000.000 төгрөг, 16. 2019 оны 8 дугаар сарын 16-нд 7.800.000 төгрөг нийт 17 удаа 95.250.000 төгрөг шилжүүлжээ. Нэхэмжлэгч Г.Б өөрийн ХААН банкны 5091359568 дугаартай данс.Голомт банкны 4015006897 дугаартай данс, Капитрон банкны 3054005460 дугаартай данснуудаас С.Згийн өгсөн данснууд руу төлбөрөө бэлэн бусаар шилжүүлж тооцоо хийж байсан болохоо дараах байдлаар жагсаавал:

Үүнд:1.2019-10-10-нд 18.260.000 төгрөг, 2.2019-10-14-нд 4.370.000 төгрөг, 3.2019-11-04-нд 1.080.000 төгрөг, 4.2019-11-05-нд 3.060.000 төгрөг, 5.2019-11-06-нд 10.000 төгрөг, 6.2019-11-07-нд 30.000 төгрөг, 7.2019-11-09-нд 40.000 төгрөг, 8.2019-11-11-нд 350.000 төгрөг, 9.2019-11-11-нд 250.000 төгрөг, 10.2019-11-11-нд 190.000 төгрөг, 11.2019-11 -11 -нд 10.000 төгрөг, 12.2019-11-11-нд 220.000 төгрөг, 13.2019-11-11-нд 20.000 төгрөг, 14.2019-11-15-нд 1.170.000 төгрөг, 15.2019-11:20-нд 90.000 төгрөг, 16.2019-11-23-нд 45.000 төгрөг, 17.2019-12-06-нд 14.500.000 төгрөг, 18.2019-12-06-нд 300.000 төгрөг, 19.2019-12-09-нд 3.700.000 төгрөг, 20.2019- 12-20-нд 3.000.000 төгрөг, 21.2019-12-23-нд 770.000 төгрөг, 22.2020-01-03-нд 1.000.000 төгрөг, 23.2020-01 -03-нд 3.100.000 төгрөг, 24.2020-01 -09-нд 2.000.000 төгрөг, 25.2020-01-10-нд 6.000.000 төгрөг, 26.2020-01 -10-нд 1.000.000 төгрөг, 27.2020-01-18-нд 180.000 төгрөг, 28.2020-01-18-нд 37.250 төгрөг, 29.2020-01-20-нд 500.000 төгрөг, 30.2020-01-21-нд 2.800.000 төгрөг, 31.2020-01 -21 -нд 200.000 төгрөг, 32.2020-01-22-нд 7.500.000 төгрөг, 33.2020-01-28-нд 500.000 төгрөг, 34.2019-08-28-нд 600.000 төгрөг /КАПИТРОН/, 35.2019-07-09-нд 400.000 төгрөг/ГОЛОМТ/, 36.2019-07-17-нд 2.550.000 төгрөг/ГОЛОМТ/, 37.2019-08-11-нд 1.000.000 төгрөг/ГОЛОМТ/, 38-49.2019-08-16-ны өдөр 800.000 төгрөгөөр 12 удаа=9.600.000 төгрөг"ГОЛОМТ банкан дахь данснаасаа, 50.2019-08-26-нд 3.000.000 төгрөг, 51.2019-08-26-нд 2.000.000 төгрөг, 52.2019-08-26-нд 2.800.000 төгрөг, 53.2019-08-27-нд 1.100.000 төгрөг, 54.2019-08-27-нд 80.000 төгрөг, 55.2019-08-29-нд 800:000 төгрөг, 56.2019-10-31-нд 8.480.000 төгрөг/КАПИТРОН/, 57.2019-10-3 1-нд 400.000 төгрөг Нарангаравын дансаар хийсэн, 58.2019-10-31 -нд 950.000 төгрөг, 59.2019-10-31-нд 1.296.000 төгрөг нийт 59 удаа 113.338.250 төгрөг төлж авсан мөнгөнөөсөө 18.088.250 төгрөг илүү төлсөн учраас түүний гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд хариуцагч С.Згийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Ганхуягийн Батбилэгийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь огт үндэслэлгүй худал, намайг гүтгэсэн байх тул бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Г.Бтэй миний бие 2016 онд Булган аймагт Эрдмийн өргөө цогцолбор сургуульд багшийн ажил хийдэг байхдаа танилцсан. Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын сүүлээр миний 80070334 дугаартай утсанд холбогдож Г.Б байна Солонгост ажил хийж байгаад ирсэн Эрдэнэт үйлдвэрийн Цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа, Ажилд ороод удаагүй байгаа болохоор зээл гарахгүй байна, мөнгө байвал зээлээч гэж гуйсан. Түүнд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөнгө зээлдүүлэх харилцаатай байсан. Тэрээр мөнгө хэрэг боллоо гэж байнга залгаж, заримдаа гэрт байнга ирж, хаалга үүд балбаж заавал надаас мөнгө зээлж авах ёстой юм шиг зан гаргадаг байсан. Энэ талаарх баримтууд болох Мессеж, фэйсбүүкийн чатууд нь байдаг. Г.Б нь нэхэмжлэлдээ 28.416.850 төгрөг илүү төлсөн гэсэн нь худал бөгөөд өөр хүнд шилжүүлсэн мөнгөө буруу тооцоолж надаас нэхсэн байна. Би түүнд өглөгтэй бус харин ч авлагатай юм. Энэхүү авах ёстой мөнгөө түүнээс нэхэмжлэх болно. Г.Бийн нөхөр болох М.Нарансүх нь хүртэл надаас мөнгө аваад буцааж төлөөгүй өдийг хүрсэн. Г.Б ажлынхаа газрын хүмүүсээс мөнгө зээлж аваад өдийг хүртэл төлөөгүй. Мөн Эрүүгийн хэргийн шүүхээр залилан мэхлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байдаг. Ийнхүү надад өглөгтэй атлаа надаас мөнгө нэхээд байгаа байдлаас түүний ямар хүн болох нь тодорхой харагдаж байна. Ийнхүү түүний гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь огт үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Т.Батбилэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар ажиллаж байна. Миний бие Т.Батбилэгтэй 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 2020 оны 02 дугаар сарын 28 хүртэл 5166153724 /ХААН банк/, 4005118311 /Голомт банк/, 4005123858 /Голомт банкны/ дансаар дараах он, сар, өдөртэй төгрөгийг шилжүүлсэн. 1. 2019.07.01-нд 2.500.000, 2. 2019.10.11-нд 6.000.000, 3. 2019.10.26-нд 300.000, 4. 2019.10.29-нд 8.000.000, 5. 2019.10.29-нд 650.000 годон гутал захисан боловч ирээгүй, 6. 2019.11.06-нд – 1.000.000, 7. 2019.11.15-нд – 1.150.000, 8. 2019.11.28-нд – 13.000.000, 9. 2019.12.19-нд – 3.700.000, 10. 2019.12.27-нд – 1.200.000, 12. 2019.08.16-нд – 7.800.000, 13. 2019.08.19-нд 1.000.000, 14. 2020.01.29-нд – 700.000, 15. 2019.07.23-нд 1.000.000, 16. 2019.08.06-нд 800.000, 17. 2019.08.12-нд – 9.800.000, 18. 2019.10.07-нд 16.600.000, 19. 2019.11.04-нд 4.000.000, 20. 2019.11.28 -нд 300.000, 21. 2019.12.19-нд 3.700.000 / 83.200.000 төгрөг шилжүүлсэн.

Харин Г.Б нь миний данс руу дараах он, сар, өдөртөө мөнгө хийсэн байна. 1. 2019.10.10-нд -1.826.000, 2. 2019.10.14-нд – 4.370.000, 3. 2019.11.04-нд – 1.080.000, 4. 2019.11.05-нд – 3.060.000, 5. 2019.11.11-нд – 1.040.000, 6. 2019.11.15-нд 1.170.000, 7. 2019.12.06-нд 14.500.000, 8. 219.12.06-нд 300.000, 9. 2019.12.19-нд – 3.700.000, 10. 2019.12.20-нд 3.000.000, 11. 2019.12.23-нд 770.000, 12. 2019.08.28-нд 600.000, 13. 2019.07.06-нд 400.000, 14. 2019.07.17-нд 2.550.000, 15. 2019.08.11-нд 1.000.000, 16. 2019.08.15-нд 9.600.000, 17. 2019.08.15-нд 1.000.000, 18. 2019.08.15-нд 200.000, 19. 2019.08.26-нд 3.000.000, 20. 2019.08.26-нд 2.000.000, 21. 2019.08.26-нд 2.800.000, 22. 2019.08.27-нд 1.100.000, 23. 2019.08.27-нд 80.000, 24. 2019.08.29-нд -800.000, 25. 2019.10.31-нд 8.480.000, 26. 2019.10.31-нд 950.000 / 85.810.000 төгрөг, Үүний зөрүү 2.610.000 төгрөг байна. Үүнийг Т.Батбилэг нь хүү гэж тооцож хүлээн зөвшөөрч дуусгасан билээ. Ингээд Т.Батбилэг бид хоёр тооцоо нийлж дууссаны дараа 2019.12.27-нд 6 микрт 4 өрөө байр зах зээлийн ханшнаас хямд авах гээд байна чи л найздаа тусалж мөнгө зохицуулаад өгөөч гээд гуйгаад байхаар би 29.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж авсан боловч 2020.01.03-наас 2020.02.28-ны хооронд 23.900.000 төлөөд үлдэгдэл 5.100.000 төгрөгийг хүүгийн хамт одоо хүртэл төлж дуусгаагүй. Байр авах гэж надаас 29.000.000 зээлсэн боловч байраа аваагүй залилангийн шинжтэй байсан тул Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч иргэний эрх зүй маргаан гэж татгалзсан. Иймд 2019.12.27-нд өгсөн 29.000.000 -ээс үлдэгдэл 5.100.000 төгрөгийн сарын хүү 765.000 одоогийн байдлаар 11 дэх сар луугаа орсон. Ингээд нийт 13.515.000 төгрөгийг Г.Бээс нэхэмжилж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01244 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Згаас 18.088.250 төгрөг гаргуулах Г.Бийн үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан Г.Бээс 13.515.000 төгрөг гаргуулах С.Згийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 304.000 төгрөг, хариуцагчийн төлсөн 225.525 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Хариуцагч С.З шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хууль зүйн хувьд үндэслэлтэйгээр хэрэгсэхгүй болгосон хэдий ч сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хууль зүйн хувьд болон шүүгчийн хувьд мэргэжлийн алдаа гаргаж хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргалаа. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу С.З нь шаардах эрхтэй байна. Гэсэн хэдий ч миний бие нь шаардах эрхээ хэрэгжүүлж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсний дагуу Г.Бтэй 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн 29.000.000 төгрөгийн хүчин төгөлдөр зээлийн гэрээг нотлох баримтаар анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хэдий ч түүнийг авч хэлэлцэлгүй миний авах ёстой үлдэгдэл төлбөр болон хүү алданги аль алиныг нь анхааралгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн дээрээс нь ижил дүнтэй голомт болон хаан банкны данснаас  шилжүүлсэн 3.700.000 төгрөгийг тодорхой дансны хуулгаар нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал нэг дүгээр тооцож 3.700.000 төгрөгийг орхигдуулан намайг алдагдалд оруулахаар шийдвэрийг гаргасан болно. Энэ талаар шүүгчид тайлбарлахад “би анзаараагүй байна” нэгэнт шүүхийн шийдвэр гарсан гэж хэлсэн. Миний бие С.З нь Г.Бтэй байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болон хүү алдангиа хуулийн дагуу нэхэмжлэн авах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01244 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

         Нэхэмжлэгч Г.Б хариуцагч С.Зд холбогдуулан илүү төлсөн төлбөр - 28.416.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  зээлийн гэрээний үүрэг- 13.515.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Б нь  хариуцагч С.Згаас 2019 оны 7 дугаар сарын  01-ний  өдрөөс эхэлж 2019 оны 12 дугаар сарын 27-ны  хүртэл хугацаанд удаа дараагийн үйлдлээр нийт 83.750.000 төгрөг зээлж авсан,  2019 оны 12 сарын 27-ны өдөр 29.000.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн болох нь тогтоогдсон байна.

        Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3.-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Бийн  нэхэмжилж буй  зээлийн хүүд тооцож төлсөн-28.416.850 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах  үндэслэлгүй ба шүүх үндсэн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

         Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч С.З  2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр  нэхэмжлэгч Г.Бт 29.000.000 төгрөгийг шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй.

        Хариуцагч С.З “...29.000.000 төгрөгнөөс 23.900.000 төгрөг төлсөн,  үлдсэн  зээл - 5.100.000 төгрөгийг төлөөгүй тул  гэрээний дагуу зээлийн гэрээнд заасны дагуу  7 сарын зээлийн хүү - 765.000 төгрөг нийт 13.515.000 төгрөг гаргуулна”  гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

           Хариуцагч С.З зээлийн төлбөрт 23.900.000 төгрөг авсан,  нэхэмжлэгч Г.Б зээлийн төлбөрт тооцож нийт 28.416.850 төгрөг төлсөн гэж тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

            Талууд зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн хүүг сарын 15 хувиар тогтоосон нь зээлдэгчид илт хохиролтой байх тул Иргэний хуулийг 282 дугаар зүйлийн 282.2-д “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасныг баримтлан шүүхээс зээлийн гэрээний хүүг сарын 5 хувиар тооцох нь зүйтэй гэж үзлээ.

            Түүнчлэн талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй,  зээлийн гэрээнд заасан 1 сарын хугацаанд зээлдэгч зээлийн төлбөрийн ихэнхийг төлсөн зэрэг байдлыг тус тус  харгалзан  хариуцагч  Г.Б  үндсэн зээл-29.000.000 төгрөг, сарын хүү – 5 хувь буюу 1.450.000 төгрөг нийт 30.450.000 төгрөг төлөхөөс буцааж төлсөн 25.487.250 төгрөгийг хасаж үлдэгдэл зээл-4.963.250 төгрөгийг гаргуулах  боломжтой..

             Давж заалдах шатны шүүхээс хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан банкны дэлгэрэнгүй хуулбарууд , зохигчдын гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгч Г.Бээс зээл-4.963.250 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 8.552.250 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Харин  хариуцагч С.Згийн гаргасан “...Г.Бтэй байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болон хүү алдангиа хуулийн дагуу нэхэмжлэн авах үүрэгтэй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү“ гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01244 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.2..-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бээс зээлийн хүү 28.416.850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Г.Бээс 4.963.250 төгрөг гаргуулж С.Зд олгож, сөрөг нэхэмжлэлээс 8.552.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “нэхэмжлэгч Г.Бээс 94.632 төгрөг гаргуулж, хариуцагч С.Зд олгосугай” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч С.Згийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225.525 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ